Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ DNN.mn


Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ.

Тодруулбал, БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай, 3.5 тонны даацтай, хог шахах зориулалттай Hyundai /HD72/ маркийн зургаан авто машиныг хог тээврийн компаниудад хүлээлгэн өглөө.

Мөн энэ онд Hyundai /HD78/, /HD170/ зэрэг загварын 12, ирэх онд 15 хог тээврийн машинаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөөд байгаа юм. Парк шинэчлэлийг ийнхүү төлөвлөсний дагуу хийснээр хог тээврийн асуудал 100 хувь шийдэгдэх аж.

Дүүргийн хүн амын нягтаршил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, орон сууцны бүтээн байгуулалт ихэссэн. Гэвч 10 гаруй жилийн хугацаанд хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийгээгүй юм. Дүүргийн хэмжээнд хог тээвэрлэх зориулалттай 42 автомашин байгаагаас 11 нь актлах шаардлагатай буюу ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй аж. Тиймээс засвар үйлчилгээ их хийдгийн улмаас хог ачилтыг хугацаанд нь хийж чаддаггүй байна. Үүнээс болж иргэд ихээр бухимддаг бөгөөд ийнхүү парк шинэчлэл хийснээр асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой боллоо.

Categories
мэдээ цаг-үе

“Аравт-2022” уралдааны нээлт энэ сарын 13-нд болно DNN.mn

Нээлтийн ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, бусад албаны зочид төлөөлөгчид оролцох аж.

Нээлтийн ёслолын хөтөлбөрт монгол адууны өв соёлыг цэргийн ёслол хүндэтгэлтэй хослуулсан олон сонирхолтой үзүүлбэр байгаагийн дотор циркчин залуус монгол морьтой үзүүлэх тоглолт толилуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүллээ DNN.mn

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад хийсэн айлчлалаа өндөрлөж, БНСУ руу мордлоо.

НҮБ-ын тэргүүн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарих арга хэмжээнд оролцов.

Тэрээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн монгол хүүхдүүдээс монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлсэн НҮБ-ын Дүрмийг бүтээсэн эх хувийг хүлээн авч, бэсрэг наадам үзэж сонирхон, монгол айлаар зочилж, ахуй, соёл, ёс зан заншилтай танилцсан билээ.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Иргэдээс ирүүлсэн гомдлын дийлэнх нь худалдаа үйлчилгээний салбартай холбоотой байна DNN.mn

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ)-т өнгөрсөн долоо хоногт 158 иргэн хандсанаас 10 иргэний гомдлыг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн зургаан иргэнд холбогдох 3.7 сая төгрөгийн хохирлыг барагдуулсан талаар мэдээллээ.

Иргэдээс ирүүлсэн гомдлын дийлэнх нь худалдаа үйлчилгээний салбартай холбоотой санал, хүсэлт байна. Тодруулбал, энэ төрлийн 52 гомдол бүртгэгджээ.

Түүнчлэн харилцаа холбоо, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ, банк санхүү, даатгал, орон сууц, боловсрол, НӨАТ, СӨХ-ны талаарх гомдол саналыг илгээсэн байна.

Эх сурвалж: ШӨХТГ

Categories
мэдээ нийгэм

Хонконг руу зорчиж буй иргэдийг 3 хоног тусгаарлана DNN.mn

АНУ хамгийн хямдаар нисэх энгийн зөвлөгөө

Гадаад улс орнуудаас Хонконг руу зорчиж буй иргэдийг 7 хоног тусгаарладаг байсныг 3 болгон бууруулах Хонконгийн засаг захиргааны шийдвэр энэ сарын 12-ноос хэрэгжиж эхэлнэ.

Тодруулбал, зорчигчдыг урьдчилан захиалсан тусгаарлах байранд 3 хоног байлгасны дараа PCR шинжилгээ авах бөгөөд хариу “сөрөг” гарсан тохиолдолд 4 хоногийн гэр ажиглалтад шилжүүлэх юм. Гэрийн ажиглалтад байх хугацаанд 4 болон 6 дахь хоногт PCR шинжилгээөгөх шаардлагатай аж.

Хонконгийн тусгаарлан ажиглах байрны захиалга, мэдээллийг дараах цахим хуудаснаас авах боломжтой.

https://hk.trip.com/sale/w/1458/longstayhotelsoffer.html?locale=en-hk&pid=10650042961&openapp=3&allianceid=1020778&sid=1618813&ds_cid=71700000084400316&allianceid=1020778&sid=8668787&ppcid=ckid-_adid-_akid-_adgid-_cid-15179283533&utm_source=google&utm_medium=cpc&utm_campaign=GG_SE_HK_en_Hotel_NA_NA_PMAX&gclid=EAIaIQobChMIh-CkuJu2-QIV98IWBR2PtguaEAAYASAAEgJMc_D_BwE&gclsrc=aw.ds

https://www.agoda.com/es-mx/quarantinehk

Categories
мэдээ нийгэм

Шахмал түлшний 70 мянган тонн нөөц бүрдүүлээд байна DNN.mn

Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх асуудлуудаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан даалгавар гаргасан.

Энэ ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул холбогдох албаныхан сайжруулсан шахмал түлшний, нөөц бүрдүүлэх, чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах, борлуулалтын цэг нэмж байгуулах зэрэг чиглэлээр 7 хоног бүр ”Таван толгой түлш”ХХК-ийн Баруун, Зүүн үйлдвэрт ажиллаж байгаа юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг “Таван толгой түлш”ХХК-ийн баруун үйлдвэрт ажиллав.

Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр сайжруулсан шахмал түлшний 70 мянган тонн, мидлингийн 100 мянган тн нөөц бүрдүүлжээ. Мөн борлуулалтын цэгүүдийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд наймдугаар сарын 25 гэхэд бэлэн болгохоор төлөвлөгөөт ажлууд хийгдэж байна.

Түүнээс гадна сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг ачиж буулгах зориулалт бүхий өндөрлөгөөтэй төмөр замын ажил болон бүтээн байгуулалтыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлж, мидлинг татан авалтыг төмөр замаар тээвэрлэх бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна.

Ирэх есөн сарын дунд үеэс эхлэн уг төмөр замаар түүхий эд тээвэрлэн, үйлдвэрийн хашаанд шууд буулгах ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийг 100 хувь хөнгөлнө DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн 2022 оны долдугаар сарын 4-ний өдрийн “Эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 11 тоот тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г тогтоосон байдаг. Тус тогтоолд хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийг даатгалаас 100 хувь хөнгөлөх талаар дурдсан байна.

Хэдхэн сарын өмнө уналт, таталтын эм тасарч, цөөн газарт байгаа эм нь дэндүү өндөр үнэтэй байна хэмээн эцэг эхчүүд эсэргүүцэл зарлаж, Төрийн ордны өмнө суулт зарлаж байсан билээ. Тэгвэл энэхүү тогтоолын хүрээнд төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад багтсан тархины саажилт болон 0-19 насны уналт, таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийг ийнхүү 100 хувь хөнгөлөхөөр болжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Содбаатар: Монгол Улсын тэнцвэртэй гадаад бодлого эрчимтэй явж байна DNN.mn

-НҮБ-ЫН АЙЛЧЛАЛ МОНГОЛ УЛСЫГДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД ОРУУЛЛАА-

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатартай ярилцлаа.

-Манай улс ойрын хугацаанд хоёр ч томоохон айлчлал хүлээн авлаа. Бүс нутгийн хэмжээнд сөргөлдөөнтэй нөхцөл байдалтай үед томоохон айлчлалууд манай улсыг зорьж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа болов уу?

-Монгол Улс нээлттэй, энхтайванч бие даасан, олон тулгуурт гадаад бодлого баримталдаг.

Тэр утгаараа он гарснаас хойш бүс нутгийн аюулгүй байдал, дэлхий нийтэд өрнөж байгаа их гүрнүүдийн хоорондын сөргөлдөөнт байдалтай энэ үед гадаад айлчлалууд эрчимжиж байна. Япон, ОХУ, БНХАУ, Польшийн Гадаад хэргийн сайдууд, Энэтхэгийн Хууль зүйн сайд зэрэг олон чиглэлийн гадаад айлчлал манайд өрнөлөө.

Энэ айлчлалуудын үеэр улс орнуудын хоёр талт хамтын ажиллагааны асуудлуудаар нарийвчилж ярихын зэрэгцээ бүс нутгийн аюулгүй байдалтай холбоотой дэлхий нийтэд үүсэж байгаа нөхцөл байдлын талаар санал солилцож байна.

Нэг ёсондоо, Монгол Улсын гадаад бодлого эрчимтэй явж байна гэсэн үг. Бусад улс орон, олон улсын байгууллагууд Монгол Улстай олон талаар хамтарч ажиллах чиглэлээр ярьж байна. Мэдээж уламжлалт хамтын ажиллагааны асуудлууд түлхүү яригдаж тодорхой шийдлүүд ч эхнээсээ гарч байна. Энэ цаг үед бид идэвхтэй гадаад бодлого явуулах нь Монгол Улсын эрх ашигт нийцнэ. Тиймээс Монгол Улс гадаад бодлогынхоо уламжлалт, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд эдгээр айлчлал явагдаж байгаа гэж ойлгож болно. Үүний томоохон айлчлал нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн айлчлал болж байна.

-Бид НҮБ-ын Еренхий нарийн бичгийн даргын айлчлалаас юу хүлээх вэ?

-НҮБ-аас хийж хэрэгжүүлж буй олон бодлогыг Монгол Улс үндэсний бодлого болгож, цаашлаад үндэсний хэмжээнд санал санаачилга, хөдөлгөөн болгож өрнүүлж байна. НҮБ бүс нутгийн аюулгүй байдал, дэлхий нийтийн аюулгүй байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, аливаа мөргөлдөөнөөс зайлсхийх бодлого баримталж ажилладаг. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хүн амын хүнсний хангамж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд НҮБ-аас идэвхтэй бодлогууд хэрэгжүүлж байна.

НҮБ-аас дэвшүүлэн тавьж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, ой усны нөөцөө хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлээр томоохон санал санаачилга дэвшүүлсэн. Энэ хүрээнд Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд явж байна. Энэ мэтчилэн НҮБ-аас явуулж буй бодлого шийдвэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үндэсний хэмжээнд өрнүүлж байгаа санаачилгуудтай яв цав нийцэж байгаа.

Энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал бол Монгол Улс НҮБ-тай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж буй түүхэн айлчлал болж байна.

Бид НҮБ-ын гишүүнээр элссэнээс хойш 60 жилийн хугацаанд НҮБ-аас явуулж байгаа бодлого үйл ажиллагаа НҮБ-ын систем болон төрөлжсөн байгууллагуудын үйл ажиллагаанд Монгол Улс маш идэвхтэй хамтарч ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Монгол Улсад асар их тусалцаа дэмжлэг үзүүлж ирсэнд ч бид баяртай байдаг. Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд хэд хэдэн томоохон санаачилгыг дэвшүүлэн тогтоолын хэмжээнд батлуулсан. Үүн дотроо цөмийн зэвсэггүй бүс нутаг байгуулах, цөмийн зэвсгээс ангид байх асуудлыг гаргаж тавьж энэ чиглэлээр хамгийн их дуу хоолойгоо хүргэдэг улс орны нэг боллоо.

Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдалд Монгол Улс Азийн хамгийн идэвхтэй улс орны нэг болж ажилласаар байна. Энэ удаагийн айлчлал Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудал дээр Монгол Улсыг идэвхтэй байр суурин дээр ажиллаж байгааг НҮБ үнэлж байгаагийн тод илрэл. Бид 2013 оноос хойш Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар “Улаанбаатарын яриа хэлцэл” гэх томоохон хурлыг долоо дахь удаагаа зохион байгуулсан.

Энэ хуралд Зүүн хойд Азид хамаардаг бүх орны төлөөлөл ирж оролцдог. Түүнчлэн энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улс тэргүүлэх орнуудын нэг болсон. Энхийг сахиулах үйл ажиллагаанд бид дэлхийд үнэлэгдэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхийлөгчтэй уулзахдаа ч үүнийг цохон тэмдэглэж байна лээ.

Бид ирэх жил биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлээр хурал зөвлөгөөн, 2026 онд дэлхийн уур амьсгал цөлжилттэй тэмцэх хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар боллоо. Энэ хурлууд өмнө нь Монголд зохиогдож байгаагүй. Монгол Улс бүс нутгийн төдийгүй дэлхийн түвшинд байгаль орчноо хамгаалах уур амьсгалын чиглэлээр дуу хоолойгоо гаргадаг орон болж чадаж байна. Үүнийгээ дагаад Монголынхоо нөхцөлийг дэлхийд гаргаж ирж байгаа юм. Монголын нийт нутгийн 76 хувь нь цөлжилтөд өртчихөөд байгаа нь нэн яаралтай анхааралдаа авах шаардлагатай гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, НҮБ-ын нарийн бичгийн даргын айлчлал Монгол Улсыг дэлхийн анхаарлын төвд оруулж ирж байгаа юм.

-Айлчлалын хүрээнд манай улсаас НҮБ-д ямар санал дэвшүүлэв?

-Бид Монголд хүмүүнлэгийн агуулах төвийг байгуулах талаар санаачилгаа уламжилсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга судалж үзэхээ илэрхийллээ.

Манай улсад далайд гарцгүй орнуудын олон улсын судалгааны төв байгуулагдсан. Энэ төв бол НҮБ-ын төрөлжсөн байгууллага. Энэ байгууллагынхаа хүрээнд үйл ажиллагаа идэвхтэй явуулах, далайд гарцгүй орнуудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал санаачилга гаргаж ажиллахаар боллоо. Түүнчлэн энхийг сахиулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх санал дэвшүүлээд байна.

-Хятадын Гадаад хэргийн сайд Ван-И-гийн айлчлал бидний хүлээж байсан хариултыг өгөх шиг боллоо. Эрдэнэбүрэнгийн УЦС биеллээ олоход саадгүй болчихлоо гэж харж байна…

-Хятадын Гадаад хэргийн сайд Ван-И-гийн айлчлалын хүрээнд сүүлийн жилүүдэд гацаад байсан хил боомтын асуудлыг цэгцлэх асуудал дээр бодитой шийдэл гарсан.

Монгол Улс БНХАУ-ын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэд хэдэн томоохон асуудлаа ярьж чадлаа. Тухайлбал, урт хугацааны нүүрс нийлүүлэх гэрээ байгуулах саналыг манайх дэвшүүлсэн. Хятадын тал дэмжсэн.

Эрдэнэбүрэнгийн УЦС-аас эхлүүлээд томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэх ажлыг ч бид ярилцаж шийдэлд хүрлээ. Хятад Монголын харилцаанд КОВИД-19-тэй холбоотойгоор үүсээд байсан асуудлуудаа ярьж, зарим гэрээ хэлцлүүдэд гарын үсэг зурлаа.

Бид аль болох төмөр замуудаа тавья. Хүний оролцоо багатай, сүүлийн үеийн шинэ технологи ашигласан хилийн нэвтрэлтүүдийг сайжруулъя. Хилээр гарч байгаа бараа бүтээгдэхүүний нэвтрэлтийг сайжруулах чиглэлээр тодорхой үр дүнд хүрэхээр төлөвлөж ажиллаж байна.

-Энэ цаг үед хоёр хөрштэйгөө бид ямар гадаад бодлого баримталж ажиллах ёстой юм бэ?

-Монгол Улсын төрөөс баримталж байгаа бүс нутгийн хэмжээнд дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар Монгол Улс маш тодорхой байр сууриа төрийн түвшинд илэрхийлээд явж байна.

Бид аливаа асуудалд энхтайванч нээлттэй бодлогыг баримталж, хүний эрх, ардчиллыг дээдэлнэ. Өнөөдөр ч гэсэн энэ байр сууриараа хандаж байна. Хоёр хөршийн хувьд сөргөлдөөнт байдалтай байгаа хэдий ч манай улсад айлчлал хийгээд л буцаж байна. Энэ бол Монголын гадаад бодлого зөв байгаагийн том илрэл.

Гаднынхан “Танай улс үнэт зүйлээ хамгаалах байр суурин дээрээсээ хандаж нээлттэй бодлого явуулж байгаа чинь тун зөв” хэмээн хэлж байна. Бид энэ бодлогоо цааш нь үргэлжлүүлэх ёстой. Бид олон жилийн уламжлалт нээлттэй явуулж ирсэн хамтын ажиллагааныхаа бодлогуудыг ч тэр хэвээр нь үргэлжлүүлж байна.

Тухайлбал, Хааны эрэлд арга хэмжээ, Аравт болоод ОХУ-тай олон жил яригдаж байсан цэргийн сургуулилалтыг ч зохион байгууллаа. Манай улс дэлхий нийтэд идэвхтэй гадаад бодлого явуулж байна. Тийм ч учраас Монгол руу хандах дэлхий нийтийн эерэг хандлагыг бий болгож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөснөөсөө хойш гадаад бодлого талдаа идэвхтэй байр суурь барьж НҮБ-ын болон холбогдох олон улсын хурал гадаад дотоод айлчлал идэвхтэй хийж байна. Үүнийг бид цаашид ч үргэлжлүүлэх ёстой.

Энэ ондоо багтаад хэд хэдэн орнуудад Ерөнхийлөгчийн гадаад айлчлалууд болно. Уламжлалт орнууд болон хамтын ажиллагаатай олон улсын томоохон хурлуудад оролцохоор төлөвлөсөн.

-Манай улс дефолт зарлахад ойрхон байгааг гаднын хэвлэлүүд бичээд эхэлсэн. Харин Сангийн сайд үүнийг эрс үгүйсгээд байгаа. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байдалд орчхоод байгаа юм биш үү?

-Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллаж байхаасаа эхлүүлээд улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой томоохон асуудлуудыг шийдвэрлэх ажлуудыг хөдөлгөсөн.

Нэн тэргүүнд, хүнсний хангамж аюулгүй байдлын асуудал. Энэ талаар тогтоолын төсөл Их хуралд өргөн барьсан. Их хурал ирэх таван жилд хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр томоохон тогтоолын төсөл баталж үүнийг дагаад үйл ажиллагааны төлөвлөгөө баталсан. Их хурлаас баталсан төлөвлөгөөний дагуу Засгийн газар УИХ тодорхой ажлуудыг хийх ёстой. Холбогдох яамд идэвхтэй байр суурин дээрээс ажиллах ёстой. Ерөнхийлөгч улс төрийн манлайлал үзүүлж том хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ бол эдийн засагт хийгдэж байгаа том санаачилга.

Тэрбум мод хөдөлгөөнийг дагаад ногоон эдийн засгийн урсгал, ногоон санхүүжилтийг бий болгох, үүгээрээ дамжуулаад байгаль дэлхийгээ хамгаалах, нөгөө талдаа ажлын байрыг бий болгох санал санаачилга гэж ойлгож болно. Эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын холбогдох сайдууд, Монголбанк бусад байгууллагуудад тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

Мөн хил гааль, экспорт, импортын гацалтын талаар үүрэг чиглэл өгч Засгийн газартай хамтарч ажиллаж байна. Монгол Улс ямар нэгэн дефолт зарлах хэмжээнд очоогүй. Монгол Улсын зээлжих зэрэглэл сүүлийн жилүүдэд тогтвортой байна. Иргэдийн амьдралд худалдан авах чадвар, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг яривал мэдээж амаргүй нөхцөл байдал үүссэн. Тийм ч учраас энэ жил иргэдийн хүнсний хангамж аюулгүй байдалтай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг буулгах чиглэлээр, мөн шатахууны үнэ ханшийг тогтворжуулах чиглэлээр хэд хэдэн зүйлийг хийхээр төлөвлөж байна.

-УИХ Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах талаар яриад эхэлсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анхааралтай ажиглаж байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаадаас ирж буй зорчигчид “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөнө DNN.mn

Гадаадаас ирэх иргэд асуумж бөглөнө

Наймдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн гадаад улсаас Монгол Улсад ирэх зорчигчдоос “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглүүлэн авч, тандалт хийж байна.

Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалт нэмэгдэж байгаа болон сармагчны цэцэг өвчнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарласан билээ.

“Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсыг холбоосоор авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүлийнхэн 51 хүний амь насыг авран хамгааллаа DNN.mn

Завьт эргүүл ажиллаж эхэллээ

НОБГ-ын харьяа Аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 12 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.

Эргүүл 06 дугаар сарын 15-аас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 50 хүний амь насыг аварч, 7 автомашиныг татан гаргалаа.

Мөн гол, уснаас 16 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Энэ хугацаанд алба хаагчид Туул голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд 25,714 удаагийн сэрэмжлүүлэг яриа хүргэж, 6657 санамж хуудсыг тараан ажиллалаа.

Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.