Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна – updown.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “ҮХНӨ-ийг Н.Энхбаярын гарт атгуулахын цаад учир юу вэ?” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт НҮБ-ын Монгол Улс дахь
Суурин зохицуулагч Тапан Мишра “Монгол Улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг
олон улсын зах зээлд экспортлоход НҮБ дэмжлэг үзүүлнэ “
хэмээснийг I-II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Монголд зөгийний аж
ахуй эрхэлдэг “Михачи”
компанийн гүйцэтгэх
захирал И.Томоко “НӨАТ-ыг тэгш
болгохгүй
бол харилцан
адилгүй татвар
төлж буй нь
бидэнд дарамт
болж байна”
гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “ҮХНӨ-ийг Н.Энхбаярын гарт атгуулахын цаад учир юу вэ?” хэмээн өгүүллээ.

Эдийн засаг ч Д.Ангар “Арилжааны банкуудын нэг хувийн шимтгэлийн
талаарх дээд шүүхийн шийдвэрийг Монголын нэг сая иргэн
анхааралтай хүлээж байна “гэв.

Эрдэмтэн Солонгод Л.Хурцбаатар “Нүүдэлчид дотроос монголчууд
хамгийн анх бичиг үсэгтэй болсон” хэмээлээ.

Тээврийн цагдаагийн
албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн,
ахмад Б.Энхболд “: Мотоциклийн ослоор айл гэрийн
амьжиргаа залгуулдаг өрхийн тэргүүнүүд амь
насаа алдаж байгаа нь харамсалтай” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Авлигын мэдээлэл авах 110 тусгай дугаарт 187 иргэн ханджээ DNN.mn

зураг

Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Судалгаа шинжилгээний алба наймдугаар сарын 1-5-нд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 37 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 187 дуудлага хүлээн авчээ.
Эх сурвалж: АТГ

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 32 ширхэг тарвага нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ DNN.mn

зураг

МХЕГ

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ)-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт тавьж ажиллажээ.

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах багц хууль, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62, 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулан МХЕГ-ын даргын баталсан удирдамж, НМХГ-ын даргын тушаалын дагуу авто тээврийн шалган нэвтрүүлэх зургаан товчоо болон хяналтын цэгт 24 цагаар байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Тодруулбал, долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд

Түүхий нүүрс тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрээгүй байна.
16 удаагийн зөрчлөөр 32 ширхэг тарвага тээвэрлэн нийслэл рүү нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн тарвагыг ЗӨСҮТ-д хүлээлгэн өгч тарваган тахлын шинжилгээнд хамруулан, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн.
Холбогдох зөвшөөрөлгүй дөрвөн ширхэг загас, хоёр ширхэг хар үнэг, 41м3 мод тээвэрлэн Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хэрэгжилт DNN.mn

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.

Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2022 оны үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монгобанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан Засгийн газарт шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус хугацаанд нийт 2.0 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 1.3 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгоод байна.

Дүрслэл 1. Ипотекийн хөтөлбөрийн зээлийн дүн (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо, сараар

Харин энэ оны эхний 7 сард нийт 355 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 4.5 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгоод байна. Мөн 2022 оны 8 дугаар сард 71.7 тэрбум төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгохоор ажиллаж байна.

Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны 4 дүгээр сараас 2022 оныг дуустал 5 удаа хойшлуулсан (Дүрслэл 2). Сүүлийн буюу 5 дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63,171 зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлууллаа. Дээрх зээлдэгчид 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал нийт 195.12 тэрбум төгрөг (77.9 тэрбум үндсэн төлбөр, 117.3 тэрбум төгрөгийн хүүний төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан байна.

Дүрслэл 2. Ипотекийн төлбөр хойшлуулсан зээл (тэрбум ₮) болон зээлдэгчийн тоо

Хөтөлбөрийн хүрээнд олгогдож буй зээлд тавигдах шаардлага, шалгуур өөрчлөлт ороогүй буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байна.

Categories
мэдээ нийгэм

Бусдын гэрээс алт, монетон эдлэл хулгайлсан этгээдийг илрүүлжээ DNN.mn

Нярай хүүхдийн хамт гэртээ байхад нь х.утга тулган айлган сүрдүүлж  х.үчиндсэн х.эрэг гарчээ – Хүн Төрөлхтөний Фото Түүх

Цагдаагийн байгууллагад энэ сарын 9-ний өдрийн 08:00 цагийн орчимд “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гэрт хулгайч орсон байна” гэсэн дуудлага бүртгэгджээ.

Уг мэдээллийн дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад 24 настай эмэгтэй “Ү”-ийн гэрээс

Дээрх хэрэгтэй холбогдуулан өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, дохиолол камерын систем байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн сэжигтэй, эх сурвалж тодорхойгүй эд зүйлийг бусдаас худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 11-ний өдрийн байдлаар Хэнтий нуруунаас эхтэй Хараа, Улз, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна.

Харин Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 15-35 см харин Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 7 см даван үерлэж байна.

Маргааш буюу 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын үндэсний спортын долоодугаар их наадам болж байна DNN.mn

Үндэсний спортын VII наадам эхлэх ойртлоо

Монголын үндэсний спортын их наадам наймдугаар сарын 10-13 ны өдрүүдэд Хүй долоон худагт спортын 13 төрлөөр зохион байгуулагдаж байна. Тус наадмын хүрээнд үндэсний сурын харваа, Буриад сурын харваа, Урианхай сурын харваа, Морьт харваа, Үндэсний бөхийн барилдаан, Шагайн харваа, Морин өртөө уралдаан болох юм. Үүнээс гадна Монголын биет бус соёлын өвийг хэрхэн ард иргэдэд сурталчлах, хүүхэд залуучуудад өвлүүлэн үлдээх талаарх зорилго, чиглэлийг баримталсан сурталчилгааны ажлууд болно.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар аагим халуун байна.

2022 оны 08-р сарын 11-ний 20 цагаас 08-р сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Халх голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 13-наас 08 дугаар сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 13, 14-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Эрдэмтэн Солонгод Л.Хурцбаатарын лекц, сургалт, бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулна DNN.mn

ЭРДЭМТЭН СОЛОНГОД Л.ХУРЦБААТАРЫН ЛЕКЦ, СУРГАЛТ, БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Германы эрдэмтэн, монгол судлаач Солонгод Л.Хурцбаатарыг өнөөдөр Монгол Улсын Үндэсний номын санд хүлээн авч уулзаж, түүний лекц, сургалт, бүтээлийн үзэсгэлэнг 2022 оны 9 дүгээр сард Үндэсний Номын санд зохион байгуулахаар тохиролцов.

Доктор Солонгод Л.Хурцбаатар монгол хэлний хамгийн эртний бичгийн дурсгал болох Хүйс толгойн бичгийг тайлан уншиж, монгол хэлний гарал үүсэл ба монголчуудын угсаа гарвалын судалгаанд онцгой хувь нэмэр оруулж, шинжлэх ухаан танин мэдэхүйн онцгой туурвилыг бүтээсэн юм.
Эрдэмтэн Л.Хурцбаатар нь Монголын эртний бичгийн өв, тахилга тайлгын уламжлал, Чингис хаан судлалд үнэтэй хувь нэмрийг оруулсан монгол үндэстний шилдэг эрдэмтний нэг билээ.

1 хүн, ном ба дотор нарын зураг байж магад