Categories
мэдээ нийгэм

Зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзэн, есөн банкийг тус бүр 20 саяар торгожээ

Cómo mejorar la previsión de tesorería en tu empresa - Ilastec Software

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар(ШӨХТГ)-аас 2022 оны зургаадугаар сарын 15-ны өдөр арилжааны 11 банканд холбогдох 2202000183 дугаартай хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг энэ оны наймдугаар сарын 12-ны өдөр хийж дуусгалаа.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж байгаа эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагааг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн байна.

Энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчиж хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзлээ.

Иймд есөн банкны хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдууллаа. Мөн нэр бүхий есөн банканд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” албан даалгавар хүргүүлж ажиллалаа гэж ШӨХТГ-аас мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Антарктидын мөсөн бүрхүүлийн хайлах явцын талаар анхааруулжээ DNN.mn

КАНБЕРРА. /VOA/. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэн Антарктидын мөсөн бүрхүүл хайлж, улмаар далайн түвшин 5 хүртэлх метрээр нэмэгдэж болзошгүйг Австрали тэргүүтэй олон улсын судлаачид анхааруулжээ.

“Nature” шинжлэх ухааны сэтгүүлд пүрэв гарагт нийтлүүлсэн энэхүү судалгаа нь дэлхийн улс орнууд 2015 оны Парисын хэлэлцээрээр тохиролцсончлон дэлхийн дулаарлыг хязгаарлаж чадахгүй тохиолдолд ямар үр дагаварт хүрч болохыг сануулсан өөр нэгэн хатуу анхааруулга болж байна.

Судалгаагаар Зүүн Антарктидын дэлхийн хамгийн том мөсөн бүрхүүл хайлах нь далайн түвшин огцом нэмэгдэхэд хүргэж болзошгүй ч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шуурхай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр түүнээс зайлсхийх боломжтой гэж үзжээ.

Зүүн Антарктидын мөсөн бүрхүүл нь дэлхийн мөсөн голын мөсний дийлэнх хувийг эзэлдэг. Иймээс энэ бүрхүүл хайлснаар далайн түвшин үлэмж хэмжээгээр нэмэгдэх тул “унтаж буй аварга биет”-ийг сэрээхгүй байх хэрэгтэй хэмээн судлаачид тайлбарлан бичжээ.

Энэхүү мөсөн бүрхүүлийг Баруун Антарктид, Гринландын мөсөн бүрхүүлтэй харьцуулахад тогтвортой, дэлхий дулааралд бага өртөмтгий гэж үздэг. Гэсэн хэдий ч судлаачид уг мөсөн бүрхүүл өөрчлөгдөж буй уур амьсгалд өртөмтгий болж буй байдал ажиглагдаж байгааг тэмдэглэжээ.

Судалгааны ахлагчдын нэг, Австралийн Үндэсний их сургуулийн профессор Нериле Абрамын хэлснээр, Зүүн Антарктидын мөсөн бүрхүүл хайлах нь гамшигт үр дагавартай. “2500 он гэхэд Зүүн Антарктид далайн түвшинг 5 хүртэлх метрээр нэмэгдүүлж болзошгүй. Энэ нь дэлхийн дулаарлыг цельсийн 2 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтод хүрэхийн төлөө чадах бүхнээ хийх шаардлагатайг харуулсан бас нэгэн шалтгаан боллоо” гэж тэрбээр ярьжээ.

Дэлхийн улс орнууд 2015 онд Францын нийслэл Парис хотноо тохиролцсон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудыг биелүүлэх нь туйлын ач холбогдолтой болохыг эрдэмтэд цохон тэмдэглэсээр байна. Энэхүү хэлэлцээр нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дэлхийн бараг бүх улс орныг анх удаа нэгэн тохиролцоонд хүргэсэн юм. “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн дээрх судалгаанд Австралийн Үндэсний их сургууль, Австралийн Антарктид судлалын төв болон Их Британи, АНУ, Францын судлаачид оролцжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэллээ DNN.mn

“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт тусгагдсан.

Энэ хүрээнд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр “Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс”-ийн инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүдийн хамт оролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаагаа олон улсад зарлаж байна. Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэмжин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтой. Шинэ суурьшлын бүсийг тойроод Богдхан төмөр зам явж, тус ажлууд уялдаж байгаа” гэв.

Монгол Улс 1980 оноос хойш шинэ хот бариагүй. 40 жилийн дараа дахин хот байгуулах төлөвлөлтийг ийнхүү хийж байна. Шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд эхний ээлжинд усан болон цахилгаан хангамжийн эх үүсвэрийн барилга угсралтын ажил эхэлж байна.

Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтийн ажлын зураг эцэслэгдэн батлагдаж, техникийн шийдэл, төсөв хөрөнгө оруулалтыг гаргасан. Ажлын зураг гарсантай холбоотой энэ жил 30 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан. Энэ дагуу онгоцны буудлын урд байгаа таван усан худгаас инженерийн шугам сүлжээ хийх ажлыг эхлүүлж байна. Мөн 35 кВт-ын цахилгааны шугам татах ажил өнөөдөр эхэлж байна. Засгийн газраас энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд ирэх оны улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөгийг үе шаттайгаар тусгахаар төлөвлөж байна” гэлээ.

Шинэ суурьшлын бүсийн нээлтэд хувийн хэвшлийг төлөөлж “Таван Богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан оролцож үг хэлэв. Тэрбээр, “Шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэхэд аж ахуйн нэгжүүд дэмжин оролцоно гэдэгт итгэлтэй байна. Манай компанийн зүгээс энэ орчимд үйлдвэр барьж байгуулан, 4000 ажлын байр бий болгохоор төлөвлөж байна” гэсэн юм.

Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсэд эхний ээлжинд 35 мянган хүн суурьшуулах тооцоо хийжээ. 2040 он гэхэд 150 мянган хүн суурьшсан бизнес, аялал жуулчлал, тээвэр логистик, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн засаг захиргаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн идэвхжил өндөр бүс нутаг болж хөгжинө.

Засгийн газрын хуралдаанаар /2022.08.10/ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэрийг албажуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Маргааш өдөр нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


2022 оны 08-р сарын 12-ны 20 цагаас 08-р сарын 13-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 14-нөөс 08 дугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Дорнодоос Улаанбаатар руу гүйж буй сувилагч Б.Алтантуяа маргааш 09:00 цагт Сүхбаатарын талбайд ирнэ DNN.mn

Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Хавдар, химийн эмчилгээний тасгийн сувилагч Балчинбавуугийн Алтантуяа “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриан дор Дорнод аймгийн төвөөс Улаанбаатар хот хүртэл зам туулах хэт холын зайн гүйлтийг долоодугаар сарын 20-нд эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хэт холын зайн гүйлтээр дамжуулан олон нийтийн анхаарлыг хавдрын өвчлөл болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, эрүүл амьдралын хэв маягт хандуулах зорилгоор Дорнод аймгаас Улаанбаатар хот руу гүйж буй сувилагч Б.Алтантуяа гүйлтийн зам дагуух Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн сумдын иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, хорт хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл хүргэж, дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэн эрүүл мэндээ бэхжүүлэх эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамрагдахыг уриалсан байна.

Ташрамд дуулгахад, “Хавдаргүй ирээдүй өнөөдрөөс” уриатай хэт холын зайн гүйлт үргэлжлэх хугацаанд Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, сувилагч нар аймагтаа хавдрын эсрэг мэдээлэл түгээх болон бусад олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд хавдраас урьдчилан сэргийлэхэд бүх нийтийг уриалах ажил өрнүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан иргэнийг торгожээ DNN.mn

ЦЕГ: Хүүхдүүдийн бүлэглэж нэгнээ зодсон хэргийг шалгаж байна

Цахим хуудаст өнгөрөгч 2021 оны гуравдугаар сарын 02-нд насанд хүрээгүй хүүхдүүд архидан, согтуурсан, мансуурсан байж болзошгүй бичлэг цацагдсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусжээ.

Тодруулбал Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд байсан 17 иргэнээс биологийн дээж авч шалгахад мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн тохиолдол илрээгүй байна.

Харин шалгалтын явцад 18 насанд хүрсэн 6, 16-17 насны 9 хүн байсныг ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгчээ. Эдгээр 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан иргэнийг Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв

Categories
мэдээ нийгэм

Олимпийн эрхийн оноо олгох Бадминтоны тэмцээн Улаанбаатарт болно DNN.mn

“Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээн наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдана. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 15 орны 140 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна. Тодруулбал, Англи, АНУ, Азербайжан, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Тайвань, Тайланд, Сингапур болон Монголын тамирчид тус тэмцээнд ур чадвараа сорих юм. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрлөөр зохиогдоно. Өмнө нь 2018, 2019 онд олимпын эрхийн оноо олгох тэмцээн Монголд зохиогдож байжээ.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Зэлтэр, Улз, Онги, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см харин Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 22 см даван үерлэж байна.

Наймдугаар сарын 13-нд Ус судлалын Онги-Арвайхээр харуул орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг даван үерлэх хандлагатай байна. Мөн маргааш баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлт

Categories
мэдээ нийгэм

“Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөг зохион байгуулна DNN.mn

“Алсын хараа 2050” болон Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо чухал. Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-ийг ирэх есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм.Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, санаачилга, сайн туршлагаа танилцуулах боломжийг олгож буй энэхүү нээлттэй өдөрлөгт дараах байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна. Үүнд:

Төрийн байгууллагууд;

Иргэний нийгмийн байгууллагууд; иргэдийн сайн дурын хөдөлгөөн

Хувийн хэвшлийн байгууллагууд;

Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд;

Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд;

Олон улсын байгууллагууд;

Хүүхэд, залуучуудын төлөөллийн байгууллагууд;

Хэвлэл мэдээллийн байгууллагууд

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу.

Монгол хэлээр: https://bit.ly/3vVKUBr

Англи хэлээр: https://bit.ly/3zL7wFT

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын хөгжлийн аян есдүгээр сарын 25-н хүртэл үргэлжилнэ DNN.mn

Infographic] Bắt đầu và kết thúc ngày làm việc của bạn

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 15 багц арга хэмжээ бүхий “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр”-ийг 1995 онд баталж дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилгоор Олон улсын залуучуудын өдрийг жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдөр тэмдэглэж ирсэн.

2022 онд Олон улсын залуучуудын өдөрт “Үе хоорондын эв санааны нэгдэл: Бүх насныханд ээлтэй ертөнцийг бий болгох нь” уриаг дэвшүүлж, Тогтвортой Хөгжлийн Зорилгыг биелүүлж, хөгжлийн гадуур хэнийг ч орхигдуулахгүйн тулд үе үеийнхэн эв нэгдэлтэйгээр, хамтрах шаардлагатайг онцолж байна.

Манай улс залуучуудын өдрийг 2003 оноос хойш хуульчлан тэмдэглэж, жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрөөс есдүгээр сарын 25-нд Залуучуудын хөгжлийн аяныг улс даяар зохион байгуулдаг.

Монгол дахь Нэгдсэн Үндэсний Байгууллагын байранд өнөөдөр энэхүү сарын аяны нээлт цахимаар зохион байгуулагдлаа.

зураг

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар аяны хүрээнд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээг насны болон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээний ялгаатай байдлыг харгалзан төлөвлөөд байгаа талаар танилцуулж, хэлэлцүүлэг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг залууст уриаллаа гэж Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээлэв.