Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт бороо орно DNN.mn

Улаанбаатар хотод өдөртөө 21-23 хэм дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө 23-25 градус дулаан байна
Categories
мэдээ нийгэм

“Олон улсын тахь групп” есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ DNN.mn

зураг

БОАЖЯ

“Олон Улсын тахь групп”-ийн ерөнхийлөгч Рейнхард Шнидриг, тус группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ж.Батсүх, Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатар нарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр хүлээн авч уулзлаа.

1999 онд Олон Улсын Тахь Групп Швейцар болон Монгол Улсад төрийн бус олон нийтийн байгууллагын статустайгаар байгуулагдаж, тахь сэргээн нутагшуулах төслийг IUCN-ийн журам, дүрмийн даг

“Олон улсын тахь групп” есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймагт шинэ төсөл хэрэгжүүлнэ

уу үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирсэн. Олон Улсын Тахь Группийн үйл ажиллагааны үндэс нь Монгол Улсын Засгийн газартай байгаль хамгаалах урт хугацааны гэрээ байгуулж, амжилттай хамтран ажиллаж байгаа явдал юм.

ОУТГ-ын зорилго нь говийн экосистем амьтдын амьдрах орчныг бүхэлд нь хамгаалах, ГИДЦГ-ын Б хэсгийг Олон улсын байгаль хамгаалах холбооны журмын дагуу шим мандлын нөөц газрын түвшинд хамгаалах явдал юм.

Тахийн төсөл нь:

  • Бүс нутгийн хөгжлийг дэмжин хамтран ажиллах
  • Орон нутгийн иргэдийн нийгэм эдийн засгийн байдлыг дэмжих, туслах
  • Монгол Улсад тахийн талаарх мэдээ, мэдлэгийг нэмэгдүүлэн бий болгох
  • Амьтны хүрээлэнд байгаа тахиудийг төв Ази руу тээвэрлэн хүргэх бэлэн байдлыг хангах
  • Тахийн тээвэрлэлтийг зохион байгуулах
  • Амьтдыг сэргээн нутагшуулахад туслах, байгальд зэрлэг амьтад, тахийн биеэ даан амьдрах чадварыг бий болгох
  • Тахийн мониторинг судалгаа болон арчилгаа маллагааны ажлыг хариуцах
  • Төслийг олон улсад сурталчлах, мэдээлэх
  • Тахийг сэргээн нутагшуулах ажлыг бусад байгууллагуудтай холбож, хамтран ажиллах зэргээр амжилттай хэрэгжиж байна.
зураг

БОАЖЯ

Энэ удаагийн уулзалтаар Олон улсын тахь группийн төлөөлөл дээрх төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн тахь судлал болон энэ чиглэлийн боловсон хүчин бэлтгэх, тэдний чадавхыг сайжруулах, Тусгай хамгаалалттай газар, нутаг, түүнийг зөв, зохистой ашиглан, хамгаалах, менежментийн шинэчлэл хийх зэрэг сэдвээр санал солилцож, дэлхийн өвд тахийг бүртгүүлэх асуудлаар ярилцав.

Түүнээс гадна “Олон улсын тахь групп” ирэх есдүгээр сараас Говь-Алтай, Ховд аймгуудад тахийн шинэ төсөл хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа эхлүүлээд буй. Цаашид өмнө нь хэрэгжүүлж ирсэн тахийн төслийг шинэ төсөлтэй хамтатган үр дүнтэй хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна гэсэн юм.

Дашрамд дурдахад, энэ жил тахь сэргээний нутагшуулсаны 30 жилийн ой тохиож байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй тахийн ирээдүйн амьдрах орчныг хамгаалах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2020 оны тавдугаар сард Хомын тал орчмын 411,403.80га талбайг Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын хамгаалалтад авсан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд Хомын тал орчмын байгалийн цогцолборт газрын амьтдын тоо толгой өсөж, тахийн эзэмшил нутаг бүрэн хамгаалалтад ороод буй зэргээр Хомын талд анх нутагшуулж эхэлсэн тахийн сүргийн үр дүн байгаль экологи, нутгийн уугуул иргэдийн байгаль орчноо хамгаалах, байгалийн баялгийг зөв зохистой ашиглах, биологийн төрөл зүйлийн хамгаалалтын талаарх мэдлэг дээшилсэн гээд үр дүнгүүдийг тоочоод баршгүй юм.

Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Categories
гадаад мэдээ цаг-үе

БНХАУ Литва улсын эсрэг хориг тавьжээ DNN.mn

Хятад улс дэлхийд ноёрхохыг хэзээ ч эрмэлзэхгүй' | Peak News

Литва улсын төлөөлөгчид Тайваньд айлчилсантай холбоотойгоор БНХАУ энэ улсын эсрэг хориг тавьсан талаар Жэнминь Жибао сонин мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Литва улсын албаны этгээдүүдээс бүрдсэн 11 хүнтэй төлөөлөгчийн багийг Тээвэр, харилцааны орлогч сайд Агне Вайчукявичюте тэргүүлсэн байна. Тэд тав хоногийн туршид Тайваньд зочилж, арлын эрх баригчидтай нийт 14 удаагийн уулзалт зохион байгуулжээ. Айлчлалын хүрээнд хоёр тал хамтын ажиллагааны шинэ сувгуудын талаар ярилцсан гэнэ.

Энэ айлчлалын хариуд БНХАУ Литва улсын Тээвэр, харилцааны яамтай харилцахаа зогсоосон байна. Түүнчлэн энэ яамны орлогч сайдын эсрэг хориг тавьжээ.

Categories
мэдээ нийгэм

Тоон гарын үсгийг гар утасны аппликэйшнээр дамжуулан авч, ашиглах дараалал DNN.mn

Тоон гарын үсгийг киоск машин, гар утасны аппликэйшнаар авах боломжтой |  Mand.mn

Энэ оны тавдугаар сарын 1-нээс 16 ба түүнээс дээш насны бүх иргэддээ таван жилийн хугацаатай тоон гарын үсгийг олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 265 мянга гаруй иргэнд иргэний үнэмлэх дээр тоон гарын үсэг олгожээ.

Тэгвэл одооноос гар утасны аппликэйшнээр дамжуулан тоон гарын үсгийг олгож эхлэхээр болсон тухай Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Тоон гарын үсэг ашиглах нь хурууны хээгээр авдаг үйлчилгээг орлох учраас зайлшгүй нэг удаа улсын бүртгэл дээр өөрийн биеэр ирж, таниулна. Энэ нь аюулгүй байдлыг хангаж буй хэрэг.

Тоон гарын үсгийг гар утсаараа дамжуулан хэрхэн авч, ашиглах вэ?

  • Иргэн харьяа, нэгж харгалзахгүйгээр улсын бүртгэлийн нэгж дээр очиж хүсэлт өгсний дагуу улсын бүртгэлийн байгууллагаас иргэний хувийн мэдээллийн дагуу үүсгэгдсэн бүртгэлийн QR кодтой хуудас хэвлэж өгнө.
  • Ухаалаг утсандаа GSign аппликэйшнийг татаж, суулгасан байх. /GSign аппликэйшнийг Android үйлдлийн систем бүхий ухаалаг утсанд “Play Store” -оос, харин IOS үйлдлийн систем бүхийн ухаалаг утсанд “App Store”-оос уг нэрээр хайлт хийн татаж суулгана/
  • Бүртгэлийн QR кодыг авмагц ухаалаг гар утасны аппликэйшнээ ашиглан өөрийн тоон гарын үсгийн бүртгэлийг үүсгэнэ. (QR кодыг 24 цагийн дотор иргэн өөрөө уншуулах ёстой)
  • Апп руу ороход гарч ирэх цонхонд бүртгэлийн ажилтнаас олгосон QR кодыг уншуулна.
  • Уншуулсны дараа тухайн бүртгэгдсэн утасны дугаар дээр ирсэн кодыг оруулахад пин код оруулах хэсэг нээгдэнэ. /Уг пин код нь таны мартахааргүй дөрвөн оронтой тоо байна/

Мөн Монгол Улсад хамгийн их ашиглагдаж байгаа И-Монголиа систем руу тоон гарын үсгээр нэвтэрч орох боломжтой болгосон” гэв.

Тоон гарын үсгийн хэрэглээ:

  • Төрийн болон бусад бүх төрлийн цахим үйлчилгээ авах
  • Цахим орчин иргэнийг 100 хувь таних боломжтой
  • Банк, санхүү, төлбөр тооцоо хийх
  • Гэрээ, хэлцэл байгуулах
  • Даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ авахад хэрэглэх боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

“Аравт-2022” Олон Улсын морин цэргийн уралдаан болж байна DNN.mn

Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл болсон “Аравт” олон улсын морин цэргийн уралдаан эхэллээ.

Монгол Улсын нутагт хоёр дахь жилдээ явагдаж байгаа энэхүү тэмцээний нээлтийн ёслолд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ц.Гандорж, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, Монгол Улсад суугаа Онцгой бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, Батлан хамгаалахын атташе нар, оролцогч орнуудын баг тамирчид оролцлоо.

Нээлтийн ёслол “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч хурандаа Д.Цог-Эрдэнэ баг тамирчид бэлэн жагссаныг бригадын генерал Д.Ганхуягт илтгэснээр эхлэв.

Уралдааныг нээж бригадын генерал Д.Ганхуяг “Монгол хэмээх сайхан оронд “Аравт” уралдааны дээвэр дор нэгдсэн эрхэм морьтон дайчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. “Цэргийнхэн дайн тулааны талбарт бус харин тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой” гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн “Олон улсын цэргийн наадам”-д манай улс 2019 онд “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулснаараа оролцогч орноос зохион байгуулагч улс болж, олон орны Зэвсэгт хүчнүүдтэй харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлсээр байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчнүүдийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэх найрамдлын гүүр болж энэхүү уралдааныг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд анхлан зохион байгуулснаас хойш дэлхийн орнуудын Зэвсэгт хүчин оролцох хүсэл, сонирхол дүүрэн буйгаа илэрхийлж байгаад таатай байна.

Хэдийгээр дэлхий нийтээр тархсан “Ковид-19” цар тахлын улмаас 2020 онд өнжсөн ч 2021 онд ОХУ-д буухиалж, энэ удаа дахин эзэн Чингисийн өлгий нутагт эргэн зохион байгуулагдахад бэлэн боллоо.

Бидний урилгыг халуун дотноор хүлээн авч, эзэн Чингис хааны өлгий нутагт “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, эртнээс уламжлалт харилцаатай анд нөхөддөө Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчдын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн уралдаанд оролцогчдод өндөр амжилт хүслээ.

Мөн энэ өдөр нэгэн хүндтэй зочин ирсэн нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Ж.Бадамбазар байв. Тэрбээр 2019 онд Монгол Улсад анхлан зохион байгуулагдсан “Аравт” уралдаан зохион байгуулах хорооны даргаар ажиллаж, энэхүү уралдааныг Монгол Улсад “нутагшуулж” өнөөдрийн өнгө төрхөө олоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэг юм.

Арга хэмжээний төгсгөлд үзэгчдийг байлдан дагуулсан хэд хэдэн морьт үзүүлбэрийг толилуулав. Эхнийх нь “Монголын морин урлагийн нэгдсэн холбоо” ТББ-ын циркчин залуус морьтой үзүүлбэрийг гарамгай гэгч нь гүйцэтгэж, адууныхаа давхилт дунд бууж мордож, нугарч, бүжиглэж толилуулав.

Түүний дараа Зэвсэгт хүчний 032 дугаар анги болон Зэвсэгт хүчний Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн авьяаслаг алба хаагчид морин дээрээс хөгжмийн бүх төрлөөр тоглож, морин хуурыг хүртэл эгшиглүүлж, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгынхан монгол ардын дуугаар уралдааны нээлтийг чимлээ.

Categories
мэдээ нийгэм

НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn

Arslan.mn

Эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны эмнэлгийн хуудсаа цахимаар авах албан журмын даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн мэдээллийг шимтгэлийн цахим системд оруулж, баталгаажуулан нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэхдээ доорх зааврыг баримтлахыг зөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтийн нутгаар, маргааш өдөр Дорнодын нутгаар их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


2022 оны 08-р сарын 13-ны 20 цагаас 08-р сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17, 18-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Алга болсон 13 настай хүү нас барсан байдалтай олджээ DNN.mn

ТОДРУУЛГА: ОХУ-ын иргэн эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан

Наймдугаар сарын 07-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон хүүгийн талаарх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Тэгвэл уг хүүхэд нас барсан байдалтайгаар олдсон талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгчийн цогцос хорих 461-р ангийн ойролцоогоос олдсон гэх бөгөөд одоогоор шалгалтын ажил үргэлжилж буй юм. Хүүхдийг ямар шалтгаанаас нас барсныг бид нэхэн сурвалжлах болно.

Categories
мэдээ цаг-үе

Таван аймгийн 6 суманд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоожээ DNN.mn

Шүлхий өвчин хэрхэн халдварладаг вэ

Өнөөдрийн байдлаар таван аймгийн зургаан суманд шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж байгаа талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун хэллээ.

Тэрээр “Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Увс аймгийн Өмнөговь , Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Архангай аймгийн Ихтамир зэрэг сумдад шүлхий өвчний шинж илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоосон. Мал эмнэлгийн ерөнхий газраас хорио цээрийн дэглэмтэй газруудад мэдрэмтгий малыг сүргээс тусгаарлах, дархлаажуулах ажлууд хэрэгжүүлж байгаа. Мөн малыг шимэгчтэх өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалт, боловсруулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ жил батлагдсан төлөвлөгөөний дагуу давхардсан тоогоор 80 сая орчим малыг угаалга, туулга, боловсруулалтад хамруулна. Шимэгчлэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээг технологит хугацаанд, чанартай хийх нь малын гадна, дотор шимэгчдээс сэргийлэх, тарга хүч авахад чухал нөлөөтэй” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцоог үнэлж, тодорхойлно DNN.mn

Татвар төлөгч таны тэтгэврийн мөнгө хаана байна вэ?

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр ирсэн Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улс байгалийн баялгийн үр ашгийг иргэн бүрт тэгш, хүртээмжтэй хүртээх зорилгоор Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Энэ ажилд өндөр хөгжилтэй Сингапурын туршлагыг нутагшуулахад таатай байгаагаа сайд Г.Ёндон илэрхийлэв.

Тэрбээр, уул уурхайн төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, өндөр үр ашигтай, стратегийн томоохон төслүүд болон хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар хуримтлалын сангийн мөнгөн урсгалыг арвижуулах нь улс орны хөгжлийг тэтгэгч тулгуур салбарын үндсэн зорилтуудын нэг болохыг онцолсон.

Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек найрсгаар угтан авч уулзаж буйд сайд Г.Ёндонд талархал илэрхийлж, Монгол Улсын уул уурхайн салбарын туршлагаас ч мөн харилцан туршлага судлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Зөвлөх үйлчилгээний багийнхан Монгол Улсад 8 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд ажиллаж, Сингапур Улс Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгож, хөгжүүлсэн туршлагаасаа хуваалцан, Монгол Улсад нэвтрүүлэх боломжтой, хүлээн зөвшөөрөгдсөн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгохын тулд тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцооны өнөөгийн засаглал, бодлогод тулгарч буй бэрхшээл, хоцрогдлыг үнэлж, тодорхойлох юм байна.