Categories
мэдээ цаг-үе

Баян-Өлгий, Увс, Өмнөговь, Архангайн зарим суманд хорио тогтоожээ DNN.mn

14 хоногийн хөл хорио тогтоожээ

Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм өнөөдрийн байдлаар таван аймгийн зургаан суманд үргэлжилж байгаа талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Увсын Өмнөговь, Өмнөговийн Ханхонгор, Цогт-Овоо, Архангай аймгийн Ихтамир зэрэг сумдад шүлхий өвчний шинж илэрсэн тул хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Мал эмнэлгийн ерөнхий газраас хорио цээрийн дэглэмтэй газруудад мэдрэмтгий малыг сүргээс тусгаарлах, дархлаажуулах ажлууд хэрэгжүүлж байгаа аж.

Мөн малыг шимэгчтэх өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалт, боловсруулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ жил батлагдсан төлөвлөгөөний дагуу давхардсан тоогоор 80 сая орчим малыг угаалга, туулга, боловсруулалтад хамруулах аж.

Шүлхийгээс гадна малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний голомтын бүс тэлж, Улаанбаатарт халдвар гарах эрсдэлтэй учраас вакцины захиалга хийжээ. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа дүүргийн удирдлагууд болон НОБГ, НМХГ-аас үүнд онцгойлон анхаарахыг хүссэн.

Тэрбээр, вакциныг зөвхөн үхэрт тарих бөгөөд Улаанбаатарт 92 мянган үхэр байгаа гэсэн мэдээллийг өнгөрсөн сард өгсөн юм.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Булган сумын 57 үхэртэй айлын нэг үхрээс арьс товруутах өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Онош тогтоохоор тухайн үхрийг зориудаар устган, дээжийг нь наймдугаар сарын 10-нд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлж шинжилгээ хийхэд онош нь батлагджээ.

Халдварт өвчин илэрсэн тухайн айлыг хязгаарлалтын дэглэмд оруулж, үхрийг нь бусад айлын үхэртэй нийлүүлэхгүй байх, үхрүүдэд нь эмнэл зүйн үзлэгийг өдөр бүр хийж байгаа аж.

Мөн Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хэмжээнд эрсдэлд сууриласан тандалт хийх, малчдад уг өвчний талаар мэдээлэл өгөх, мал сүргээ байнгын хариулгатай байлгах, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэх зэрэг ажлууд хийгдэж байгаа юм байна. Одоогоор малын халдварт шүлхий болоод арьс товруутах өвчин зэргээс шалтгаалж зарим аймагт хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Малын гоц халдварын голомтыг хяналтад авсан бөгөөд тархалтыг хумьж ажиллаж байгаа аж. Гэхдээ малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Дүрэмт хувцсаа хандивлая” аяныг эхлүүллээ DNN.mn

Жилээс жилд нэмэгддэг сурагчийн дүрэмт хувцасны үнэ энэ онд огцом буюу 10-60 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь олон хүүхэдтэй, амжиргааны түвшин доогуур өрхөд хүндээр тусч, шинэ дүрэмт хувцас авч чадахгүйд хүрч байсан юм.

Тэгвэл үнийн өсөлт, эдийн засгийн хямралын эсрэг сурагчийн дүрэмт хувцсыг шинээр авах биш, хандивлах аяныг тодорхой байгууллагууд эхлүүлжээ. Тухайлбал, Гүүд Нэйборс ОУТББ, БЗД-ийн Монголын Залуучуудын холбоо, Юнител группээс “Дүрэмт хувцсаа хандивлая” аяныг эхлүүлээд байна. Багадсан, цэвэрхэн эдэлсэн дүрэмт хувцсаа тодорхой цэгт хүлээлгэн өгч, тэр нь шаардлагатай хүүхдүүдэд хүргэгдэнэ. Энэ нь бие биедээ маш том дэм болж байгаа үйлдэл төдийгүй байгальд ээлтэй сонголт юм.

Формоо бэлэглэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай:

– Маш сайн угааж цэвэрлэх

– Ханзарсан хэсэг байвал оёж нөхөх

– Өмд цамц зангиа гэх иж бүрдэл бүрэн байх

– Улсын сургуулийн форм байх

– Мөн дараагийн эзэндээ очих чин сэтгэлийн үгийг тусгай бэлтгэсэн хайрцаг дээр бичиж үлдээгээрэй.

Мөн дүрэмт хувцас хүлээлгэж өгөхдөө тухайн дүрэмт хувцсыг өмсөж байсан хүүхдийн хүйс, анги, нас, өндөр, жингийн мэдээллийг бөглөөрэй. Энэ мэдээлэл нь дараагийн хүүхэд хүлээн авахад дөхөм болох учиртай юм.


Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Дөрвөн бөхийн допингийн шинжилгээний хариу ирээгүй байна DNN.mn

Тавын даваанаас 16 Улсын начин төрнө

Баяр наадмын тухай хуультай холбоотойгоор Допингийн эсрэг үндэсний төв энэ жил нийт 80 шинжилгээний сорьцыг БНСУ дахь ДДЭА-ийн итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Тодруулбал, бөхийн барилдаанд дөрөв давсан 64, үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй эхний найман байр буюу 16 хүнээс сорьц авсан.

Тэгвэл нийт 80 сорьцын 76-ийх нь хариу гарсан байна. Харин үлдсэн дөрвөн сорьц нь бөхийн тамирчдынх аж.

Categories
мэдээ цаг-үе

Богд хааны ордон музейн хашааг буулгаж, гоёлын бут суулгажээ DNN.mn

Хотын дарга эхний ээлжинд хотын төвд өрнөж буй бүтээн байгуулалт, Богд хааны ордон музейн тохижилттой танилцлаа.

Богд хааны ордон музейн гадна тохижилтын хүрээнд авто зогсоол, орц гарц, зүлэгжүүлэлт, чулуун замын ажил, сити 00, гэрэлтүүлэг, сандал ширээ, мод тарилт, 60 метр урт дулааны шугам шинэчилж хүчитгэх ажлыг хийж байна. Мөн музейг тойрсон 161 метр урт хашааг буулгаж, оронд нь 2500 орчим анхилам үнэрт гоёлын бут суулгажээ. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжилсны дагуу тус музейн ойролцоо байршуулсан хэд хэдэн том хэмжээний самбарыг буулгасан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Бусад хөгжингүй улс орнууд эзэн хааны ордноо ихэд хүндэтгэн эрхэмлэж, тохижилтод нь гойд анхаардаг. Манай улсад энэ соёл дутмаг байгаа нь харамсалтай. Тиймээс ч энэ жилийн бүтээн байгуулалтад Богд хааны ордон музей орчмын тохижилтыг багтаалаа. Энэхүү ордны болоод бусад тохижилтын ажилд оролцож буй үндэсний компаниудад талархах нь зүйтэй” гэсэн юм.

Богд хааны ордон музей орчмын тохижилтыг ирэх есдүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна DNN.mn

НҮҮДЭЛЧИН ”Дэлхийн Соёлын Фестиваль маргааш эхлэнэ

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт үргэлжилж байна. Өнөөдөр уг фестивалийн хаалтын өдөр болж байгаа юм.

Монгол орны соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой зохион байгуулагдаж буй.

Энэхүү соёлын фестивалийн нээлтийн үеэр Соёлын сайд Ч.Номин “Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийг отог, өртөө хэлбэрээр зохион байгуулж, цаашид тогтмолжуулах ажлын эхлэл нь энэ юм.

Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн улбаатай бусад улстай харьцуулахад нүүдэлчдийн ахуй амьдрал нь өнөө хэр орчил хөдөлгөөнтэй, бидний соёлын биет бус өвийн хэрэглээгээр өдөр тутамдаа илэрхийлэгдэж байна.

Иймд, Соёлын яам Нүүдлийн соёл иргэншлийн төв болох эрхэм зорилгын хүрээнд соёлын биет бус өвийн судалгаа шинжилгээний ажлыг тогтмол явуулж, нийслэл, 21 аймагт экспедиц ажиллуулж соёлын өвийнхөө баялаг байдлыг, төлөв байдлыг, өвлөн уламжлагчдынхаа нөхцөл байдлыг судлан тодорхойлж байна.

Эдгээр ажлын дүнд Монгол Улсын соёлын биет бус өвийн 7 ай савд хамаарах 362 өв, улс даяарх 12,000 орчим өвлөн уламжлагч цаашид нэмэгдэж, Монгол Улс дэлхийн нүүдэлчдийн соёл иргэншлийн төв гэдгээ соёлын өвийн хэрэглээгээрээ дамжуулан улам бүр бататган харуулна гэдэгт итгэлтэй байнахэмээн хэлсэн.

Нүүдэлчин” фестивальд нийслэлийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг үзэж сонирхохоос гадна уламжлалт гар урлал, хоол идээ ундаа нутаг нутгийн онцлог шингэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Түүнчлэн нийслэлийн өвлөн уламжлагчдын нэгдсэн тоглолт, соёлын өв, үндэсний язгуур урлагаа үзэж сонирхох боломжийг олгож байна.
Categories
мэдээ цаг-үе

Хотын төвийн явган замыг 7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргатай хамт Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлт, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд байлцсан юм.

Хотын мээр болон холбогдох албаныхан дараах байршлуудад хийж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын явцтай биечлэн танилцсан. Үүнд:

-Бага тойруу, Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Ж.Самбуугийн гудамж, Нэгдсэн үндэстний гудамжинд явган, дугуйн зам шинээр барих болон засвар шинэчлэлт

-Жамъяан гүний гудамжны явган, дугуйн зам шинээр барих болон засвар шинэчлэлт / ICC TOWER /

-Чингисийн өргөн чөлөөний дагуу Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэлх хэсэгт явган, дугуйн зам шинээр барих болон засвар, шинэчлэлт зэрэг багтсан.

Энэ онд нийслэлд хийж буй явган болон дугуйн замын шинэчлэл, өргөтгөлийн талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Одбаяраас тодрууллаа.

-Энэ жил нийслэлийн хэмжээнд 13 байршилд явган хүний зам шинэчлэн засварлаж байна. Эдгээр замууд нь хүн амын нягтаршил өндөртэй, түгжрэл, зорчилт ихтэй авто замуудыг сонгон засаж байгаа. Түүнчлэн эдгээр байршилд явган хүн зорчих боломж хомс, явган хүний зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн байгаагаас авто замд улам ачаалал үүсгэж байна гэж үзсэн. Тиймээс дээрх байршлуудад явган болон дугуйн замыг тохижуулан шинэчилж байгаа юм. Явган хүний замыг хамгийн багадаа 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулж байгаа. Жамъян гүний гудамжаас Баянзүрхийн 26 дугаар хороо хүртэл явган хүний зам шинээр тавьж байна. Их сургуулийн гудамжинд гэхэд явган хүний зам 3 метр боловч барилгын түр хашаа шахаж орж ирснээс болж хүмүүс алхахад хүндрэлтэй байсан. Тэгвэл энэ замыг л гэхэд 4.5-6.5 метр өргөн болгож байна.

-Явган хүний болон дугуйн замд саад бартаа их байдаг тухай иргэд шүүмжилдэг. Ургаа мод, сандал, гэрлийн шон, барилгын хашаа, сурталчилгааны самбар гэхчлэн олон саад байгаагаас явган алхах, дугуй унахаас хүмүүс төвөгшөөдөг. Энэ бүхнийг тооцож, тохижилтдоо анхаарч байгаа юу?

-Тохижилт хийх байршил болгонд судалгаа хийсэн. Аль байршилд сурталчилгааны самбар, аль хэсэгт сандал суудал байна гэхчлэн судлаад хүн алхахад саадгүй, коридор зам үүсгэж байна. Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэд зорчиход саадгүй байх, хөтөч хавтан хийх, авто замтай нэг түвшинд огтлолцуулах зэрэг стандарт шаардлагад нийцсэн зам хийхэд онцгой анхаарч буй юм. Тэрэгтэй хүүхэд түрж явах, бага насны хүүхдээ хөтлөөд алхахад ч саадгүй байхаар тооцсон.

-Зам дагасан ногоон байгууламжийг хэрхэн хамгаалж байна вэ?

-Явган зорчигч, дугуйн замаа нэгдүгээрт анхаарч байна. Мэдээж түүнээс гадна ногоон байгууламжид анхаардаг. Ядарсан үедээ суух, амрах нөхцөлийг бүрдүүлж байгаа.

-Явган болон дугуйн замын ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ?

-Өргөн зургаараа бол 2023-2024 онд ч үргэлжилнэ. Энэ жилийн хийж буй байршлуудын ажлыг аль болох яаравчлан дуусгахаар зорьж байна. Ялангуяа Их сургуулийн гудамж оюутан залуус цуглах үеэр ачаалал ихтэй болдог. Тиймээс хотын төвд хийгдэж буй тохижилт, шинэчлэлийг наймдугаар сарын 20 гэхэд дуусгахаар зорьж байна. Дараа нь Парисын гудамж, Гранд плазагийн урд хэсэг, 3,4 дүгээр хороолол орчмын явган замыг засварлана. Энэ жилийн тохижилтын ажил арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэлээ.

Явган болон дугуйн замыг олон улсын түвшинд хүргэх хотын бодлогыг дэмжиж, тохижилтыг иж бүрэн гүйцэтгэж буй аж ахуйн нэгжүүдэд талархаж байгаагаа Нийслэлийн Засаг дарга илэрхийлсэн юм. Улаанбаатар хотын Бага тойрууд ажлын байр, хүмүүсийн төвлөрөл их байгаагаас түгжрэлийн гол шалтгаан үүддэг нь судалгаагаар батлагдсан. Тиймээс Бага тойрууд явган замыг шинэчлэх шаардлага тулгараад буй юм. Ингэхдээ авто машины зорчилтод саад болж буй хөндлөн зогсоолыг хэвтээ тэнхлэгт шилжүүлэх, явган замыг 2.7 метрээс багагүй болгон өргөтгөх зэрэг ажлуудыг хийж байна. Товчоор бол хүмүүс хотын төвд машин унахгүйгээр ажлаа амжуулах боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байгааг мэргэжилтнүүд тодотгосон.

Энэ ажилд аж ахуйн нэгж байгууллагууд идэвх, санаачилга гаргаж байгаа нь талархууштай. Тухайлбал, Петоровис ХХК Туушингаас Спортын ордон хүртэлх замд байрладаг төв оффисийнхоо 12 машины гараашийг буулгаж, явган замыг өргөтгөсөн сайн жишээ байна. Түүнчлэн Чингисийн өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэлх явган замын тохижилт олны анхааралд өртөөд буй. Ялангуяа Төв номын сангийн эсрэг талд KFC орчмын машины зогсоолыг цэгцэлж, явган хүмүүс чөлөөтэй зорчих боломж бүрдүүлж байгааг дэмжиж буйгаа иргэд илэрхийлж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn

ОЮУТНУУДЫН АНХААРАЛД | Томуугийн сайн дурын вакцинжуулалтад үнэ… – Монгол  Улсын Их Сургууль

Улаанбаатар хотод өнөөдөр түр хоёр цэгт 3 багийн 6 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Цэгүүдийн байршил:

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн шатрын олимпиадын аварга Б.Мөнгөнзулын багш Н.Баттулга: Шавь маань 17 насандаа дэлхийн олимпиадын аварга болж шатарчиддаа “Монгол хүн чадна” гэдгийг үлгэрлэж, зориг өглөө DNN.mn

Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны
дасгалжуулагч, шатрын
олон улсын мастер Н.Баттулгатай ярилцлаа.


-Энэтхэг улсын Ченнай
хотноо болсон дэлхийн
шатрын 44 дүгээр олимпиадад таны гарын шавь
дэлхийн шатрын холбооны
дэд мастер Бат-Эрдэнийн
Мөнгөнзул 17 насандаа
алтан медаль хүртлээ.
Монголын шатрын спортын
түүхэнд шинэ хуудас нээлээ. Та сэтгэгдлээсээ
хуваалцаач?

-Маш их баяртай байна.
Мөнгөнзул маань арван
өрөг тоглож найм хожиж,
нэг тэнцэн, нэг хожигдож
85 хувийн амжилт үзүүлж
ширээндээ түрүүллээ. Би
өөрөө дэлхийн шатрын
олимпиадад дөрвөн удаа
оролцож байсан учир хэр чанга
тэмцээн болдгийг сайн мэднэ.
Тухайн цаг үеийнхээ хамгийн
хүчтэй тамирчид оролцдог
тэмцээн. Дэлхийн бараг бүх
орноос тамирчид оролцож,
хоёр жилд нэг удаа зохион
байгуулагддаг. Ширээнээсээ
медаль авахад бүр хэцүү
болчихсон, хамгийн шилдэг
нь байж л медаль хүртэнэ.
Б.Мөнгөн зул өсвөрийн
улсын аварга болж, хагас
шигшээгээсээ шалгараад,
насанд хүрэгчдийн аваргад
дөрөвдүгээр байр эзэлж
дэлхийн шатрын олимпиадад
оролцох эрхээ авсан. Шавь
маань 17 насандаа дэлхийн
олимпиадын аварга болж
шатарчиддаа “Монгол хүн
чадна” гэдгийг үлгэрлэж, зориг
өглөө.

Та хэр найдлага тавьж
байв?

-Б.Мөнгөнзулыг их мастерын болзлыг бол хангачих
байх, манай эмэгтэй баг ямар ч
байсан категортоо нэг медаль
авчих болов уу гэж харж
байлаа. Ширээндээ медаль
авна гэж огт санасангүй. Гэтэл
Ази тивд хүчтэй категорт
орж, тэмцээндээ маш сайн
оролцлоо, сэтгэгдэл өндөр
байна. Дэлхийн олимпиадын
медаль гэдэг бол маш том
амжилт.

-Б.Мөнгөнзул хэзээнээс
тантай бэлтгэл хийсэн бэ,
та анхны багш нь уу?

-Цэцэрлэгт байхдаа шатар
тоглож сурсан гэсэн. Найм,
есөн настайгаасаа манай
дугуйланд ирж хичээллэсэн.


– Ямар онцлогтой
тамирчин бэ?

-Бат-Эрдэнийн
Мөнгөнзул маань Эрдэнэт
хотын Байгалийн ухааны
гүнзгийрүүлсэн сургалттай
14 дүгээр сургуулийн сурагч.
Мөнгөнзул маш хичээнгүй,
өгсөн үүрэг даалгаврыг
чанартай биелүүлдэг сурагч.
Урьд нь тэмцээнд орохдоо
тааваараа кайф авч аз
жаргалтайгаар бэлтгэдэг
байлаа. Энэ жил олимпиадтай
чухал жил учраас нэлээд
шахаж зовоосон (инээв).
Өдөрт багадаа таваас зургаан
цаг сууж бэлтгэл хийсэн.

-Үзэгчид Мөнгөнзулыг
“Шийдвэрлэх нүүдлүүд
дээр алдаагүй нүүж сайн
хожил авч байна” гэцгээж
байна…

-Олимпиадын бүх өрөг, бүх
нүүдэл хариуцлага. Эхнээсээ
л шийдвэрлэх өрөг байдаг.
Бүхий л эрч хүч, оюун бодлоо
дайчилж тэр тав, зургаан
цагийг өнгөрүүлнэ.


-Цаашид оюуны спортын
тод од төрөх магадпал хэр
ойрхон байна вэ?

– Олимпийн ширээн д
алтан медаль авна гэдэг
дэлхийн томчуулын хавьцаа оччихож байгаа хэрэг.
Олимпийн ширээний алтан
медальтнууд дандаа
хөгжлөөрөө тэргүүлдэг, оюун
ухааныг дээдэлдэг, дэмждэг
орнуудын супер их мастерууд
байдаг. Монголын эмэгтэй баг
маш өндөр потенциалтай,
өөрсдөөсөө 200-300 хувь
чансаа өндөр тамирчидтай
ямар ч сул талгүй тоглож
байна. Ганц Б.Мөнгөнзул
гэлтгүй манай Монголын
эмэгтэй багын тамирчид бүгд
хүчтэй. Цаашид маш сайхан
ирээдүй харагдаж байна.


-Олимпиадын аварга
төрлөө. Нийгэмд шатар
сонирхогчид ч нэмэгдэх
байх. Шатрын спортын ач
холбогдлын талаар ярьж
өгөөч?

-Спорт гэдэг утгаараа
хүнийг маш сайн хүмүүжүүлж,
тэсвэр тэвчээр суулгадаг. Хувь
хүнээс хол, ойрын зорилго,
олон цаг суухын тулд эрүүл
саруул бие, дэглэмүүд барих
гэх мэт олон зүйл шаарддаг.
Аливаа зүйлийг олон талаас
нь харж сурна. Мэдрэлийн
системийг хүчирхэгжүүлж,
бэхжүүлж өгдөг. Хүчирхэг
мэдрэлийн системтэй хүн
хөрвөх чадвар сайтай болдог.
Мөн ямар ч асуудалд тогтвор
суурьшилтай ханддаг болоход
чухал нөлөөтэй. Одоо ч олон
хүүхэд шатрыг сонирхож,
хичээллэдэг. Тэд бүгд заавал
шилдэг шатарчин болох
албагүй, сайн тоглодог байхад
л болно. Хүмүүс дасгал хийж
биеэ эрүүл байлгадаг шиг
оюуны дасгалыг байнга хийж
байх ёстой. Дэлхий дээр маш
олон их мастер бий, тэдэнтэй
өрсөлдөх хэцүү. Мөнгөнзулын
цаашид өрсөлдөх урам зориг
нь илүү нэмэгдсэн болов уу
гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Стратегийн бүтээн байгуулалтуудыг гацаасан бүлэглэлийн гар хөл нь сум, багийн Засаг дарга нар болсон юм биш үү DNN.mn

Эрдэнэбүрэнгийн УЦСын ажлыг зогсоох хэмжээнд
тогтоол үйлдэж, Си Жиньпинд
захидал бичсэн Увс аймгийн
Өмнөговь сумын ИТХ-ын
дарга Д.Даваасүрэн, тус
сумын Улиастай багийн дарга
Б.Цэдэнбал нарын асуудал
ойрын өдрүүдэд дуулиан
болоод байна. Баруун бүсийг
эрчим хүчээр хангах энэ том
бүтээн байгуулалтын төсөл
Хятадын “Эксим” банкны
санхүүжилтээр баригдах байв.
Гэтэл Өмнөговь сумын ИТХын дарга Д.Даваасүрэн “Ховд
голын үзэсгэлэнт төгс ой мод,
хадлан бэлчээр, түүх соёлын
үнэт өв бүхий нутаг устаж
үгүй болох, улмаар сумын ард
иргэдийн амьжиргаанд ноцтой
хохирол учруулахаар байгааг
харгалзан Эрдэнэбүрэнгийн
УЦС барих ажлыг зогсоох
арга хэмжээ авсугай” гэсэн
тогтоол гаргасан юм.

Харин
багийн дарга Б.Цэдэнбал
“Эрдэнэбүрэнгийн УЦС-ын
далангийн усанд дарагдах,
Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн
иргэд, малчид энэ станцыг
дэмжихгүй байгаа болон
Хятад улсыг санхүүжилтээ
татахыг хүсч байна” гэсэн
захидал Си Жиньпинд илгээж,
стратегийн том төслийг хоёр
жилээр гацааж орхив.
Монгол Улс 330 сум, 1568
багтай. Тэгэхээр сум орон
нутгаакомандалдагиймтооны
хүн төрийн үйл хэргийг хөдөө
орон нутагт гүйцэлдүүлж
байна гэсэн үг. Тэд гарын үсэг
зурдаг хуулиар олгогдсон эрх
мэдэлтэй. Энэ эрх, үүрэг нь
сум орон нутагтаа үнэндээ л
том. Ялангуяа уул уурхайтай
холбоотой олборлолт ,
хайгуул хийх зөвшөөрлийг
иргэдээс саналыг нь авч, орон
нутгийн удирдлагууд олгодог.
Гэтэл тэд хуулиар олгогдсон
эрх мэдлээрээ далимдуулж
Монголын эдийн засгийг
сөнөөх байдал бий болж
мэдэхээр байна.Үүний нэг тод
жишээ бол дээрх дуулианы
эзэд юм. Захын аймгийн
зүгээр нэг багийн даргын
бичсэн захидал дэлхийн
улс төрийг тодорхойлж байгаа, их гүрнүүдийн нөлөө
б ү хий удирда гчийн гарт
очно гэдэг бол үнэхээр том
анхаарлын сэдэв яалт ч
үгүй мөн.

Монголын шүдний
өвчин болсон эрчим хүчний
том бүтээн байгуулалтыг
гацаагаад зогсохгүй эдийн
засаг, улс үндэстний хэмжээнд
ноцтой хохирол учруулах
үйлдэл хийжээ, тэд. Энэ бол
үндэсний аюулгүй байдлын
хэмжээнд яригдах ноцтой
асуудал.
Сум, багийн дарга нарын
стат у сы г хара хад аль ч
ут гаараа Си Жиньпиний
ширээн дээр захидал очих
нөлөө бүхий суваг байхгүй.
Ү үний цаана, гарцаа г үй
ямар нэг гадны бүлэглэл
байгаа талаар амтай бүхэн
нь ярьцгаах болжээ. Энэ
нь Ерөнхий сайд Л.Оюун Эрдэнийн хэлсэнчлэн
Монголын хөгжлийн томоохон
төсөл, хөтөлбөрүүдийг албаар
хорлож гацаасан хүмүүст
хариуцлага тооцно г эж
дуугарсантай шууд холбогдож
байгаа юм. Ингэж Монголын
эдийн засгийг сул дорой,
мөлхөө, хүчгүй байлгах сонирхолтой тодорхой бүлэглэл, гадны гар хөлийн
оролцоотойгоор сум орон
нутгийн дарга нарыг ашиглаж
эхэлснийг дээрх үйл явдал тод
харуулж байна. Уг асуудлаар
ҮАБЗ хуралдах хэрэгтэй.

Монголоо гэсэн сэтгэлтэй
хэн бүхэн анхааралдаа авах
ч ёстой. Магадгүй 330 сумын
Засаг дарга, ИТХ-ын дарга,
багийн дарга нар өөрсдөө
ч мэдэлгүйгээр Монголын
эдийн засгийг хорлох, дорой буурай байлгах, мафийн
бүлэглэлүүдийн хорлон сүйтгэхажиллагаандоролцоодявж
байж ч мэднэ. Иймд төрийн
удирда х албан т ушаалд
томилогдох албан хаагчдыг
доод шатных гэлтгүй сонгон
шалгаруулалтад нь анхаарах
цаг болжээ. Тэдэнд хуулиар
олгогддог эрх мэдлийг нь
ч бас эргэн харахад гэмгүй
гэдгийг энэ үйл явдал хэлээд
өглөө. Цаашид Монголын
хөгжилд түлхэц болох
уул уурхай, эрчим хүчний
томоохон төслүүд дээр ямар ч
сумын Засаг дарга, Иргэдийн
хурал, багийн дарга нар гадны
гар хөл болж гайтахыг бид
таашгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй DNN.mn

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой

БИЛГИЙН ТООЛЛЫН 17

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САРЫН ГУРВАН ХӨХ ШАР НОХОЙ

ӨДӨР

Наран ургах, шингэх:05.44-20.10

Үс засуулбал:Өнгө зүс доройтно

Шүтэн барилдлага:Сэрэхүй

Суудал:Мод

Аргын тооллын 8 сарын 13, Санчир гараг. Билгийн тооллын 17, Чөдөр одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 44 минутад мандан, 20 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулаха