Categories
мэдээ цаг-үе

НМХГ: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж цахимаар авах зөвлөмж DNN.mn

Arslan.mn

Эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авч хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны эмнэлгийн хуудсаа цахимаар авах албан журмын даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн мэдээллийг шимтгэлийн цахим системд оруулж, баталгаажуулан нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэхдээ доорх зааврыг баримтлахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ангар: Арилжааны банкуудын нэг хувийн шимтгэлийн талаарх дээд шүүхийн шийдвэрийг Монголын нэг сая иргэн анхааралтай хүлээж байна DNN.mn


Эдийн засагч
Д.Ангартай ярилцлаа.


-Арилжааны банкууд
өнгөрсөн хугацаанд олгосон
зээлээсээ нэг хувийн
шимтгэл авч байсан нь
шүүх дээр маргаан үүсгэж
байна. Бүх төрлийн зээлээс
шимтгэл авч байсан юм
уу?

-Бараг бүх төрлийн зээлээс
шимтгэл авч байсан байх.
Хамгийн гол нь ипотекийн
зээл арваад жилийн өмнөөс
олгож эхэлсэн. Түүнээс хойш
шимтгэл авсан юм билээ.
Зээл судалсны, олгосны
шимтгэл гэж иргэд аж ахуйн
нэгжүүдэд олгосон зээлийнхээ
нэг хувьтай тэнцэх хэмжээний
төлбөр авдаг байсан.
Арилжааны банк гэдэг тусгай
зохицуулалттай үйл ажиллагаа
явуулдаг. Банкны, төлбөр
хадгаламжийн, зээлийн үйл
ажиллагааны тухай хууль
зэрэг бүх үйл ажиллагааг
нь хуулиар зохицуулдаг.
Тэгэхээр сүүлийн 10-15
жилд арилжааны банкууд
иргэд, аж ахуйн нэгжүүдэд
олгосон зээлийнхээ нэг хувийг
шимтгэл гэж авч байж. Үүн
дээр тодорхой нэг иргэн
“Надаас хууль бус шимтгэл
авч байна” гэж шүүх дээр
маргаан үүсгэсэн байна.

-Анхан болон давж
заалдах шатны шүүхээс
арилжааны банкуудыг зээл
олгосны шимтгэл гэх нэг
хувийн нэмэлт төлбөр авах
эрхгүй байсан гэж үзжээ…

-Тийм, арилжааны банкуудын олж болох орлогыг
хуулиар зохицуулсан байдаг.

Түүнд зээл олгосны
шимтгэл гэх хуулийн
зохицуулалт байхгүй. Тиймээс
үндэслэлтэй байна гэж үзээд
иргэний талд шийдвэр гарсан
байна. Улсын дээд шүүхэд
эцсийн шатны маргаанаа
шийдүүлэхээр гомдол
гаргасан байна лээ.

-Хэрвээ дээд шүүх анхан
болон давж заалдах шатны
шүүхийн шийдвэрийг
баталгаажуулбал арилжааны банкууд иргэдийн хохирлыг барагдуулах уу?


-Тэгнэ, дээд шүүх өмнөх
шатны шүүхүүд зөв шийдвэр
гаргасан байна гэж үзвэл
олныг хамарсан үйл явдал
өрнөх нөхцөл үүсч байна.
Нэгэнт арилжааны банкууд
хууль зөрчөөд өөрт олгогдсон
эрхээ хэтрүүлж иргэд, аж
ахуйн нэгжээс нэг хувийн
шимтгэл авсан бол буцааж
өгөх асуудал үүсэх нь. Мэдээж
нэг иргэн нэг хувиа авч болж
байхад нэг иргэн “Би авахгүй
ээ” гэхгүй шүү дээ. Жишээлбэл,
100 сая төгрөгийн ипотекийн
зээл авсан бол нэг сая төгрөг
буцааж өгнө. Олгосон зээлийн
хэмжээ, багцын тоог харахад
миний тооцооллоор 100 орчим
тэрбум төгрөгийн хүүгийн
орлого нэг хувийн шимтгэлээр
олсон байна. Арилжааны
банкууд 100 тэрбум төгрөг
буцаан олгох нөхцөл үүсэх
магадлалтай.

-Тэгэхээр дээд шүүхийн
шийдвэрийг л хүлээх
үлдлээ…

-Сошиал орчинд иргэдийн
дээд шүүхэд итгэх итгэл бага
байна. Арилжааны банкууд
тэр их хэмжээний мөнгө
иргэд, аж ахуйн нэгжид
өгснөөс шүүхэд тодорхой
хэмжээний мөнгө өгөөд хүссэн
шийдвэрээ гаргах байх гэсэн
таамаг ч иргэдийн дунд байна.
Өмнө нь шүүхийн шийдвэр
аливаа нэг иргэн аж ахуйн
нэгж хоёрын хооронд, хоёр
аж ахуйн нэгжийн хооронд,
эсвэл хоёр иргэний хооронд
өрнөдөг байсан, анх удаа улс
орныг хамарсан, хүн бүрийн
эрх ашгийг хөндсөн маргаан
болж байна. Тиймээс энэ
шүүхийн шийдвэрийг дор
хаяж ипотекийн зээл авсан
100 мянган иргэн, тэдний гэр
бүл 400 мянга, бизнесийн
зээл болон бусад төрлийн
зээл гээд бараг нэг сая иргэн
дээд шүүхийн шийдвэрийг
анхааралтай хүлээж байна
гэж ойлгож болно.

Categories
мэдээ цаг-үе

​“Нүүдэлчин Монгол-2022” наадмыг дотоод, гадаадын 12000 гаруй хүн үзжээ DNN.mn

Нүүдэлчин Монгол-2022" наадмыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт  зохион байгуулна | Sonin.MN

“Нүүдэлчин Монгол – 2022” наадам Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 3 өдөр үргэлжилж, ёслол төгөлдөр өндөрлөлөө.

Соёлын биет бус өвийн их наадмыг хааж Монгол Улсын Шадар сайд хэлсэн үгэндээ “Аливаа улс орон, үндэстэн угсаатны өөрийнхөөрөө оршин тогтнох, бусдаас өвөрмөцөөр бодож, сэтгэх, бүтээж туурвих, амьдран хөгжихийн гол үндэс суурь нь язгуур өв соёл байдаг. Монголчууд бид Барга, Баяд, Буриад, Дархад, Дарьганга, Дөрвөд, Захчин, Мянгад, Найман, Ойрад, Өөлд, Торгууд, Сартуул, Урианхай, Үзэмчин, Халх, Халимаг, Харчин, Хорчин, Хотгойд, Цаатан, Цахар зэрэг олон угсаатны бүлгүүдтэй, арвин баялаг өв соёлтой улс. Өдгөө дэлхий даяараа Тогтвортой хөгжлийг бүхий л салбарт цогцлоох арга замыг эрэлхийлж, биологийн болон соёлын олон төрөл зүйлийг хамгаалахын төлөө хүчин чармайлт гаргаж буй энэ цаг үед нүүдэлчдийн уугуул соёл иргэншлээ хайрлан хамгаалж, угсаатны бүлгүүдийн өв соёлоо танин мэдэж, өвлөн уламжлах нь монголчууд бидний төдийгүй хүн төрөлхтний нэн тэргүүний зорилт мөнөөсөө мөн билээ.

Энэ жилийн “НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2022” наадам өмнөх наадмуудаас хамрах хүрээний хувьд өргөжин тэлж, агуулга, хэлбэр, зохион байгуулалтын хувьд ч илүү өвөрмөц, шинэлэг сайхан болж өндөрлөлөө. Наадмын хамгийн хүндтэй зочид болох соёлын өвийг тээгчид маань 21 аймаг, 9 дүүргээс хуран цуглаж, үндэстэн угсаатны язгуур өв соёл, билэг авьяасаа сорин, үзэгч түмнээ бахархан гайхууллаа. Цаашид бид нүүдэлчдийн өв соёлоо хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, өвлөн уламжлуулах, соёлын өв тээгчдийгээ дэмжин урамшуулах, бүх нийтийн соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, мөн соёлын өвд тулгуурласан бүтээлч үйлдвэрлэлийн нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон зорилтод хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх болно” хэмээгээд Соёл урлагийн хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн түүхэн үйл явдлын гэрч болсон эрхэм Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд монгол айл бүрийн гал голомтыг монгол өв соёлын онгод хийморь өнөд ивээж, Монгол орон минь үүрд мандан бадрахын ерөөл дэвшүүлсэн юм.

Тус наадмын үеэр морь, үхэр, сарлаг зэрэг хөсөг тэргийг ашиглаж, гэр бүл, хүүхэд залуучууд, наадамчин олонд зориулж эсгий хийх, айраг исгэх, сур боловсруулах, элдэх, нум сум харвах зэрэг уламжлалт монгол ахуйн арга ухаанаас суралцах боломжийг бүрдүүлсэн байна. Мөн энэ удаагийн наадам нь нүүдэлчдийн байгаль хамгаалах арга ухааныг эрхэмлэн байгаль орчинд ээлтэй, эко орчныг бүрдүүлж тэг хаягдал (zero waste) буюу аливаа бүтээгдэхүүн, нөөцийг боломжит хязгаарт нь хүртэл дахин ашиглаж, хог хаягдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, нүүрс төрөгчийн ялгаралыг (carbon limited) бууруулахын тулд эрчим хүчний хэрэглээг багасгах зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж байгаагаараа онцлог боллоо.

Манай улс 2022 оны байдлаар ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвд нийт 15 өвийг бүртгүүлсэн байдаг. Иймд цаашид уламжлалт соёлын ахуй орчинг бүрдүүлж хүүхэд, залуус, түмэн олон эх орон, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэх оюуны дархлаа тогтоох зорилгоор 2023 онд Дэлхийн фестиваль болгон өргөжүүлэх зорилт тавин ажиллаж буй юм.

Наадмын үеэр Соёлын биет бус өвийг хадгалж, хамгаалах, хойч үедээ түгээн дэлгэрүүлэх, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй өв тээгчдийг шагнан урамшуулсан юм. Энэ дундаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас оролцсон 90 настай өвлөн уламжлагч Б.Дашзэвэг хамгийн ахмадаар тодорсон бол хамгийн балчир нь Хөвсгөл аймгаас орлцогч 2 настай Б.Гүнжмөрөн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсан юм.

“Нүүдэлчин Монгол” наадмыг анх 2018 онд Хүй долоон худагт зохион байгуулж байсан бөгөөд аймаг тус бүр отогийн зохион байгуулалтад орж өөрийн нутаг дахь соёлын биет бус өвийн төрөл зүйлийг олон нийтэд сурталчилж байсан билээ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд 20536 өрх хамрагджээ DNN.mn

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хүлээн авч эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явцтай танилцлаа. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20536 өрх хамрагджээ.

Баянзүрх дүүрэгт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн орон сууцжуулах төсөл 2020 онд эхэлж, XII хорооны хэсэгчилсэн А талбайд 225, хэсэгчилсэн В талбайд 384 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Төсөл үргэлжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн А талбайд 330, хэсэгчилсэн Б талбайд 320 айлын орон сууц нэмж ашиглалтад орох юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ҮХНӨ-ийг Н.Энхбаярын гарт атгуулахын цаад учир юу вэ? DNN.mn

Сонгодог парламентын
жишигт нийцэхийн тулд
тогтолцоогоо өөрчилж,
Үндсэн хуулиа эргэж харах
ёстойг эрх баригчид он
дамнуулан ярьцгаалаа.
Холимог системээр сонгуулиа
явуулж, гишүүдийн тоог
нэмж, Ерөнхийлөгчийг
парламентаас сонгодог болъё
гэв. Улс төрчид, судлаачид
учиргүй л дэмжиж байна.
Өнгөн дээрээ ингэж байгаа
ч Үндсэн хуулийн нэмэлт,
өөрчлөлт(ҮХНӨ)-ийн төсөл
олон нийтэд ил болоогүй.
Сураг сонсоход, МАН-ын
хуульчийн компьютер дээр
төсөл бүрэн эхээрээ шивээстэй
байгаа гэцгээх юм билээ.
Ном журмаараа бол УИХ-аас
Ажлын хэсэг байгуулж, ҮХНӨийг боловсруулах хуультай.
Эрдэмтэн судлаачид, иргэд,
олон нийтийн байгууллага,
олон намын төлөөллийн
саналыг авч, хэлэлцүүлэг
өрнүүлэх нь ажлын хэсгийн
үүрэг. Тэгвэл УИХ-аас албан
ёсны ажлын хэсэг гараагүй
байхад Засгийн газар түрүүлж
нүүдэл хийлээ.
Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ өнгөрсөн долдугаар
сарын 27-нд захирамж
үйлдэж, ҮХНӨ-ийн төслийг
боловсруулах ажлын хэсгийг
дэргэдээ байгуулав.

Ингэхдээ
Н.Энхбаяраар ахлуулжээ. Энд
Иргэний зориг, ногоон намын
дарга Ц.Ганхуяг, Монголын
уламжлалын нэгдсэн намын
дарга Б.Батболд, Монголын
үндэсний ардчилсан намын
дарга Б.Цогтгэрэл, Шинэ
намын дарга Ц.Гантулга
нар багтсан харагдав.
Н.Энхбаярын ахлах ажлын
хэсэг хоёр дэд хэсэгтэй байх
юм билээ. Үндсэн хууль,
хууль, түүх, улс төр судлаачид,
эрдэмтэн, судлаачид нэг
багийг нь бүрдүүлэх аж.
Нөгөөх нь мэдээлэл, олон
нийттэй харилцах баг гэнэ.
Тэд боловсруулсан саналаа
есдүгээр сард багтаан УИХ-д
танилцуулахаар төлөвлөжээ.
Мэдээж, Засгийн газар
хууль санаачлах эрхтэй.
Энэ хүрээндээ ҮХНӨ-ийг
явуулахад улс төрийн
намуудын саналыг нэгтгэхээр
зорьсон бололтой.
Нэгэнт ҮХНӨ-ийг хэлэлцэх
нь тодорхой болохоор төсөлд
олон намуудын оролцоог
хангах нь юу юунаас чухал.
Гэтэл энд гудамжинд байгаа
дөрөвхөн нам оролцсон нь
улс төрийн хүрээнийхэнд олон
хардлагыг дагуулж байгаа
юм билээ. Болсон болоогүй
парламентад суудалтай
сөрөг хүчин АН хаана байна.
Дотроо хэрүүлтэй байгаа гээд
гадуурхчихав уу, тэднийг.
Тэгвэл ХҮН нам яав. Нэгэнт
МАН-ын халаасны нам юм
чинь байсан , байгаагүй
ялгаагүй гээд үл тоов уу. Гээд
олон таамаг хөвөрчээ.

Энэ ч
яахав. Анхаарал татсан гол
асуудал бол Н.Энхбаяр дээр
төвлөрч байгаа юм. ҮХНӨ-ийг
яагаад түүний гарт өгчихөв.
Үүний цаад учир шалтгаан
юу байв. Энгийн логикоор
тунгааж үзье л дээ.
Н.Энхбаяр бол цагтаа
Монгол төрийн ноён оргил
байв. Оюуны өндөр чадамжийг
нь засаг төр үнэлж, хайр
хишгээ ч харамгүй хүртээсэн.
Төрийн гурван өндөрлөгийн
сэнтийд заларч, түүхэнд зам
мөрөө тод бичүүлсэн, жинхэнэ
төрийн хар хүн. Тэр утгаар
нь ҮХНӨ-ийг Н.Энхбаяраар
ахлуулаад явах нь зөв гэж
нийгэмд үзэх хэсэг байх шиг
байна. Үнэн чанартаа Ардын
намаасаа өрх тусгаарлаж,
улс төрд хэсэгтээ сэлэм эргүүлэх гэж хичээсэн
тэрбээр Ерөнхийлөгчийн
сонгуулийн өмнө буюу 2021
оны тавдугаар сард буцаж
нийлж байгаагаа зарласан.
Өмнө бие биеэ үзэж чаддаггүй
байсан хүмүүс МАН хэмээх нэг
туган дор ороодхов. Тухайн
үед Н.Энхбаяр сэтгүүлчдийн
өмнө “Тавдугаар Үндсэн
хуулийг батлах нь хоёр намын
тохирооны маш чухал зүйл.
Амьдрал баян юм чинь ямар
ч шийдвэр Ерөнхийлөгчийн
сонгуулиар гарч болзошгүй.
У.Хүрэлсүх хэлсэндээ байдаг
хүн” гэж мэдэгдсэн нь
хэвлэлийн хуудаснаа шарлаж
амжаагүй л байна. Ингээд
мань эр ч хүүгээ УИХ-ын
гишүүн болгож чадсан. Дараа
нь түүнд ҮАБЗ-ийн дэргэдэх
Стартегийн хүрээлэнгийн
захиралын суудлыг санал
болгосон ч тас гэдийсэн тухай
шум бишгүй түгсэн. Харин
энэ удаад гэнэт ҮХНӨ-ийг
хариуцуулахаар ажлын хэсэг
байгуулж өгсөнийг цаад учир
шалтгаан Н.Энхбаярын амыг
таглаж, санааг нь амраах
гэсэн шийдвэр хэмээх яриа
Төрийн ордноос дуулдав.

Энэ
нь түүний ашиг сонирхолтой
бүрэн нийцнэ. Яагаад гэвэл
МАХН-ын дарга байхдаа
тэрбээр Шинэ үндсэн хууль
гээч төслөө бариад 21
аймгийн тойрчихсон шүү дээ.
Сум болгонд очиж, иргэдтэй
уулзаж, төслөө танилцуулж
байв. Тэгэхээр Н.Энхбаяр энэ
удаад боломжийг ашиглаад
өөрт байгаа ҮХНӨ-ийн
бэлэн төслөө зүтгүүлэх гэж
оролдоно. Хэдийгээр Засгийн
газар хууль санаачлах эрх
мэдлийнхээ хүрээнд ҮХНӨийг шүүрч авсан ч УИХ уг
үйлдлийг тийм ч ойшоохгүй
байгаа гэлцэнэ лээ. Яагаад
гэвэл УИХ-аас үндсэн ажлын
хэсэг байгуулагдаж, төслийг
боловсруулж, хэлэлцдэг
хуультай болохоор тэр биз.
Тэгээд ч өнгөрсөн хавар ҮХНӨийн асуудлыг судлах ажлын
хэсгийг УИХ-аас байгуулж,
Хууль зүйн байнгын хорооны
дарга С.Бямбацогтоор
ахлуулахаар болсон тухай
мэдээлж байсныг санаж
байна.

Зарим хэвлэлүүдийн
онцолж байгаачилан МАН
хэдийгээр Н.Энхбаярт өрөө
төлж байгаа мэт харагдаж
буй ч түүнийг золионд гаргаж
байна гэх өнцөгийг харж
болохоор. Тэрбээр 2019
онд парламентын гаднах
намуудтай нийлж ҮХНӨ-ийг
эсэргүүцэж байсан нэгэн.
Нэмэлт, өөрчлөлт оруулахын
оронд шинэ Үндсэн хууль
батлах ёстой гэдэг байр
суурийг илэрхийлдэг байв.
Э н э утгаараа Ерөнхий
сайдын зүгээс Н.Энхбаярыг
гудамжны жижиг намуудтай
учир зүйтэй сайн ойлголцож
чадах хүн хэмээн саналыг нь
хүлээж авсан байж ч болно.
Бас эрсдэлтэй тал бий.
Хэрэв парламентын гадна
байгуулагдаж байгаа энэ
ажлын хэсгийнхний санал
ямар нэгэн байдлаар УИХ-д
дэмжигдэхгүй унавал ямар
ч гарзгүй гэдэг логикийг улс
төрийн хүрээнийнхэн олоод
харчихжээ. Ингэж хараад
Н.Энхбаяраар ҮХНӨ-ийн
ажлын хэсгийг хариуцуулсан
Засгийн газар өөрсдийгөө
дэндүү доошоо хийсэн
асуудал болно. Өөрсдөдөө
итгэхгүй байгаагийн илрэл гэж
үзэхээс яахав.

УИХ энэ сарын 25-нд
ээлжит бус чуулган зарлахаар
гишүүддээ зар тараасан
сурагтай. Орон нутагт найр,
наадам хэсч, тив дэлхийгээр
амарч, зугаалж яваа эрхэм
гишүүдийн цуваа нийслэлийг
зорьсон гэв үү. Учир нь Цэц
ирэх даваа гаригт хуралдаанаа
товложээ . Их суудлын
энэ хуралдаанаар Үндсэн
хуульд оруулсан нэмэлт,
өөрчлөлтийн холбогдох
заалтын талаарх маргааныг
хэлэлцэх юм. Цэцийн гаргах
шийдвэрийг эрх баригчид
урьдчилж“ захиалсан”
болохоор ийнхүү ээлжит бус
чуулганыг зарлаж байна гэх
гаргалгаа эндээс харагдана.
Өөрөөр хэлбэл, Цэцээр
ямар шийдвэр гаргуулахаа
мэдэж байгаа гэсэн үг. Угтаа
ҮХЦ гэдэг байгууллага бол
хууль, УИХ-ын тогтоол,
Ерөнхийлөгчийн зарлиг,
Засгийн газрын шийдвэр
Үндсэн хууль зөрчсөн эсэхийг
хянан хэлэлцэх үүрэгтэй.
Нөгөөтэйгүүр ҮХНӨ нь Үндсэн
хуулийнхаа нэгэн адил бүрэн
эрхтэй байдаг. Энэ утгаараа
Цэц Үндсэн хуулийнхаа бүрэн
эрхэд халдаж байгаа юм. Ийм
бүдүүлэг байж болохгүйг учир
мэдэх хүмүүс шүүмжлэх нь бий.
Мэдээж аливаа шинэчлэлийг
хийхэд заавал эсэргүүцэлтэй
тулгардаг. Гэхдээ ҮХНӨийг Н.Энхбаяр, Б.Батболд,
Б.Цогтгэрэл мэтийн хөгшчүүл
хийгээд өөрчлөлт авчирч
чадах уу. Оюуны потенциал
сайтай, сийрэг толгойтой,
Үндсэн хуулиар мэргэшсэн
эрдэмтэн судлаачид Монголд
олон байгаа шүү дээ

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар өдөртөө 23 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Монголчууд бие биенээ барьж идэж дуусах нь ээ” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын Улс төр,
бодлогын газрын дарга
Д.Бат-Од “Зөнөг залгасан хэдэн хөгшин,
хэнээ туссан хэсэг залуус төр болж
тоглоод байнагэснийг XI нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

танайд өнжье: Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
Г.Дорж гуайнд өнжлөө.

Хууль зүй, дотоод хэргийн
сайд Х.Нямбаатар “Бид монгол
ахуй, ёс заншлаасаа цаг
ямагт суралцах ёстой” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Монголчууд бие биенээ барьж идэж дуусах нь ээ” хэмээн өгүүллээ.

“Хотын даргыг давхар
дээлтэй болгоё” II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Баянзам тээвэрчдийн
холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “Боомтын сэргэлтийг боомилох хандлага байна” гэлээ.

Монгол-Оросын
хамтарсан сургуулийн
захирал, Монгол Улсын
гавьяат багш, доктор
Ж.Соронзон “30 жил багшийн эрэлд” гэснийг V нүүрээс уншаарай.

Монголын геологийн
холбоодын нэгдсэн
зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг
олгож эхлээгүй байгаа” гэлээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Ээлжийн амралтын хугацаа, цалинг хэрхэн тооцох вэ DNN.mn

Ээлжийн амралтын хугацаа, мөнгөө хэрхэн тооцох вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд Ээлжийн амралт, түүний хугацаа тооцох талаар тусгасан байдаг. Тус хуулийн:

  • 99.2.Ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол түүнд ээлжийн амралт эдлэх эрх үүснэ.
  • 99.3.Хуульд өөрөөр заагаагүй бол ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.
  • 99.4.Хөгжлийн бэрхшээлтэй болон 18 насанд хүрээгүй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.

АЖИЛТНЫ АЖИЛЛАСАН ХУГАЦААГ ХАРГАЛЗАН ЭЭЛЖИЙН НЭМЭГДЭЛ АМРАЛТЫГ ДОР ДУРДСАНААР ТООЦОЖ ОЛГОНО:

Ажилтны ажилласан хугацаа

(жилээр, сараар)

Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацаа

(өдрөөр)

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацаа

(өдрөөр)

6 дахь жилийн эхнээс 10 дахь жилийг дуустал (61-120 сар)

3

5

11 дэх жилийн эхнээс 15 дахь жилийг дуустал (121-180 сар)

5

7

16 дахь жилийн эхнээс 20 дахь жилийг дуустал (181-240 сар)

7

9

21 дэх жилийн эхнээс 25 дахь жилийг дуустал (241-300 сар)

9

12

26 дахь жилийн эхнээс 31 дэх жилийг дуустал (301-372 сар)

11

15

32 дахь жилээс дээш

(373 ба түүнээс дээш сар)

14

18

ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИНГ ХЭРХЭН ТООЦОХ ВЭ?

2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн тушаал 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр гарсан юм. Уг тушаалын хавсралтад Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин бодох журмыг тусгасан байдаг.

Ээлжийн амралтын цалинг тооцохдоо өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг, тухайн саруудад ажилласан ажлын өдрийн нийлбэр тоонд хуваан ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж ээлжийн амралтын өдрөөр үржүүлж бодно.

Жишээ: Ажилтан 2020 оны 7 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа ажлын 15 өдөр эдлээд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажилдаа орж, 2021 оны ээлжийн амралтаа 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эдэлсэн бол түүний ээлжийн амралт тооцох дундаж цалин хөлсийг дараах байдлаар тооцно.

Ажилласан сар

Сарын цалин хөлс

/төгрөг/

Сарын ажлын өдрийн тоо

1

2020 оны 7 дугаар сар

312,500

5

2

2020 оны 8 дугаар сар

1,312,500

21

3

2020 оны 9 дүгээр сар

1,375,000

22

4

2020 оны 10 дугаар сар

1,312,500

21

5

2020 оны 11 дүгээр сар

1,312,500

21

6

2020 оны 12 дугаар сар

1,375,000

22

7

2021 оны 1 дүгээр сар

1,312,500

21

8

2021 оны 2 дугаар сар

1,125,000

18

9

2021 оны 3 дугаар сар

1,375,000

22

10

2021 оны 4 дүгээр сар

1,312,500

21

Дүн

12,125,000

194

Нэг өдрийн дундаж цалин хөлс

(12,125,000 төгрөг194 ажлын өдөр)

62,500

Ээлжийн амралтын цалин

(62,500 төгрөг15 өдөр)

937,500

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулна DNN.mn

Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй “Оргил” төслийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт танилцлаа.

Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулахаар НИТХ-аас баталсан. Хэсэгчилсэн талбайд үе шаттайгаар төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулснаар ерөнхий төлөвлөлтийн дагуу нийгмийн дэд бүтэц болон ногоон байгууламж бүхий цогцолбор хороолол барьж, эрүүл аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж бүрдүүлж байна.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны байдлаар гэр хорооллын 1,706.7 га талбай, 19 байршил, 56 хэсэгчилсэн талбайд 43 компани төсөл хэрэгжүүлж, 2519 нэгж талбар газар чөлөөлж, 11755 айлын орон сууцыг ашиглалтад оруулан 5000 гаруй янданг буулгаад байна.

Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга зэргийг стандартын дагуу барьж байгуулан ашиглалтад оруулж байгаа юм.

Сонгинохайрхан дүүрэгт 7 байршил, 12 хэсэгчилсэн талбай, 199.6 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Үүнээс тус дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрийн хэсэгчилсэн 4 талбайд 6 төсөл хэрэгжүүлэгч дахин төлөвлөлтийн төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 15 блок 846 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар баталсан. Уг хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани шалгарч, 3654 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барихаар төлөвлөн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулан ажиллаж байна.

“Шинэ барилга” компани 24 га талбайд “Оргил” төслийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 1 блок 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна. Тус орон сууцанд дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах 40 гаруй айл өрх орж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд 20536 өрх хамрагджээ DNN.mn

Гэр хорооллыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явцтай танилцлаа. Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд энэ оны эхний хагас жилийн байдлаар 19 байршлын 57 хэсэгчилсэн талбайд 20536 өрх хамрагджээ.

Баянзүрх дүүрэгт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн орон сууцжуулах төсөл 2020 онд эхэлж, XII хорооны хэсэгчилсэн А талбайд 225, хэсэгчилсэн В талбайд 384 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Төсөл үргэлжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн хэсэгчилсэн А талбайд 330, хэсэгчилсэн Б талбайд 320 айлын орон сууц нэмж ашиглалтад орох юм.