Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn

Нийслэлийн 21 байршлын 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газраар бүртгэв

Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өнөөдрийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын танилцуулга, мэдээллийг сонсов.

Үүнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллагын бэлтгэл ажил энэ сарын 4-ний байдлаар 74 хувьтай хангагдсаныг албаны хүн мэдээллээ. Нийслэлийн дулаан хангамжийн гол шугам сүлжээнд энэ зуны засвараар Дэлхийн банк болон ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 3г, 5а, 8б магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх болон “насос станц2- ын барилга угсралтын ажил хийгджээ.зураг

Өнөөдрийн байдлаар энэ ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин орон сууцуудын хороолол доторх инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн их болон урсгал засварын ажлын гүйцэтгэл 81 хувьтай байгаа юм.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 194 дулаан солилцуурын угаалга, 186 ус дулаан дамжуулах төвийн 261 насосын засвар, 89 мянга гаруй метр ариутгах татуургын шугам, 4,124 ширхэг худгийн угаалгыг хийсэн байна.

Мөн 75 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцлөөд байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 мянган тонноор илүү байгааг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга мэдээллээ. Нийтийн тээврийн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний хэрэгжилт 66 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ дундаа парк шинэчлэлт 48 хувь, нийтийн тээврийн техникийн бэлэн байдал 74, сэлбэг хэрэгслийн нөөцлөл 64 хувь байгаа аж.

зураг

Тодруулбал, Зорчигч тээвэр гурав болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ 11 цахилгаан автобус, 60 дизель автобусаар парк шинэчлэлт хийсэн байна. Мөн хувийн хэвшлийн зургаан байгууллага 33 автобусаар нөхөн хангалт хийсэн аж. Түүнээс гадна 1,774 тонн давс, 1,730 тонн бодис нөөцлөөд байна.

Улаанбаатар хотод 1965-2000 онд баригдсан 1,077 блок угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 2 жил үргэлжилнэ DNN.mn

Шүлхий өвчин 15 аймгийн 90 суманд гарчээ | News.MN

Шадар сайд С.Амарсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Хөдөө аж ауйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахимаар хуралдлаа.

Тус хурлаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Шадар сайдын үүрэг болгосны дагуу гангийн эрсдэл өндөр байгаа 10 аймагт эрсдэлийн үнэлгээ хийсэн дүнг танилцуулсан юм. Үнэлгээгээр Ховд аймаг маш их, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор Завхан аймаг их, Увс, Говь-Алтай, Архангай аймгууд дунд эрсдэлтэй гэсэн дүн гарсан байна.

Мөн Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Тэрбээр Улсын хэмжээнд 2022 он гарснаас хойш мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчний тархалт гарсаар байгааг дурдаад зарим сумдад шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул хорио цээрийн дэглэмтэй байгаа талаар мэдээлсэн юм. Мөн өнгөрсөн хавар улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 5 сая үхэр, 32 000 гахай, 2500 цаа бугыг тус тус хамруулсан бөгөөд дархлаажуулалтын ажил 2 жил үргэлжилнэ гэлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Өнөөдрийн байдлаар зарим аймгууд тухайлбал Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд аймгийн нутгаар бэлчээрийн ургац муу, гандуу, өвөлжилт хүндрэх эрсдэл өндөр байна. Түүнчлэн цаг уурын байгууллагаас боловсруулсан урьдчилсан мэдээгээр 9, 10 дугаар сард Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтрэлт эрт ажиглагдах магадлалтайг анхааруулсан. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажилд орон нутгийн удирдлагууд эртнээс анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна” хэмээв. Улмаарг өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 21 аймгийн удирдлагуудад Мал аж ахуйн салбар, Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, Газар тариалангийн салбар болон Салбар хоорондын үйл ажиллагааг сайржуулах чиглэлээр хугацаатай үүрэг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

АТГ 37 гомдол хүлээн авч шалгаснаас хоёрыг нь хянан шийдвэрлэжээ DNN.mn

Хянан шалгалт дүн шинжилгээний хэсэгт 180 иргэн нэр дэвшжээ | Mand.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны наймдугаар сарын 8-12-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 271 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 153 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 118 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас хоёр гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Эх сурвалж: АТГ

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам угсарч байна DNN.mn

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам угсарч  байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нийслэл хүрээ өргөн чөлөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу ус зайлуулах шугам угсрах ажлыг Геодези, усны барилга байгууламжийн газар гүйцэтгэж байна. Тус замд борооны ус зайлуулах шугам байгаагүйн улмаас авто замын зорчих хэсэгт борооны ус их хэмжээгээр тогтож авто замын хөдөлгөөн удааширч аж ахуйн нэгжүүд болоод явган зорчигчдод хүндрэл учирдаг байсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газраас тус байршилд шугам сүлжээ угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Өчигдрийн байдлаар 374 м газар ус зайлуулах шугам хоолой угсарч, зам хөндлөн сэтэлгээ хийж, хуванцар болон ган хоолой 374 метрийг байршуулж, ус хүлээн авах шүүрт худаг 12 ширхэг, үзлэгийн худаг 12 ширхгийг суурилуулжээ.

Геодези, усны барилга байгууламжийн газар нь 2022 онд автозамын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар нөхөн сэргээлтийн ажлыг таван байршилд, шугам угсралтын ажлыг дөрвөн байршилд тус тус хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Үүнээс дараах долоон байршлын ажлыг хийж гүйцэтгээд байна.

  1. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэл, өргөтгөл
  2. Жаргалантын амны 1.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилга угсралт -Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц
  3. Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Соёолж төвийн нүхэн гарцын хөндлөн шүүр угсралт
  4. Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Чимэд-Осорын гудамж Эрэлийн байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлт
  5. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байр орчимд борооны ус зайлуулах шугам угсралт, өргөтгөл шинэчлэлт
  6. Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, 61 дүгээр сургууль орчмын зам талбайн ус зайлуулах шугам угсралтын ажлуудыг тус тус хийж гүйцэтгээд байгаа юм.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 73 цэг ажиллаж байна DNN.mn

Саа өвчний вакцинаар 3-5 настай хүүхдийг дархлаажуулж эхэллээ

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.08.15/ суурин 71, түр 2 цэгт 73 багийн 301 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

undefined

undefined

undefined

undefined

undefined

Categories
мэдээ цаг-үе

Сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ DNN.mn

Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, түгээлтийн ажлыг тогтмол сайтар  зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов – Өглөө.мн

Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд сайжруулсан шахмал худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс www.burtgel.ttt.mn цахим хаягаар бүртгэж эхэллээ.

Галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд 670 цэгээр сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах бөгөөд дүүрэг тус бүр хүн ам, өрхийн тооноос хамааран харилцан адилгүй байх юм.

2021-2022 оны галлагааны улиралд хамтран ажилласан борлуулалтын цэгүүдээс үр дүнгээ 100 хувь хангалттай дүгнүүлсэн 423 цэгтэй гэрээгээ үргэлжлүүлж, хамтран ажиллана. Үлдсэн 247 цэгийг дээрх цахим хаягаар хүсэлт илгээсэн иргэдээс сонгон шалгаруулж гэрээ байгуулах юм.

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан хамтарсан ажлын хэсэг шалгаруулах юм. Иргэдийн хүсэлтийг энэ сарын 21-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.

Categories
мэдээ цаг-үе

Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгажээ DNN.mn

24-1280x849 Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгажээ

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” захирамжийн хүрээнд Улаанбаатар хот дахь нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ жилийн тухайд гуравдугаар сарын 15-аас эхэлсэн тус ажлын явц 74.5 хувьтай байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн, тохижуулах, онцгой чиг үүргийн байгууллагуудын тээврийн хэрэгслийг чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах зорилгоор нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Тэгвэл наймдугаар сарын 15-ны байдлаар 144 байршил дахь 3621 гараашийг буулган, газар чөлөөлөөд байна.

25 Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгажээ

Чөлөөлсөн талбайг хэмжээнээс нь хамааран ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж, явган хүний зам, сүүдрэвч зэргээр тохижуулж байгаа. Энэ онд гарааш буулгасан 70 байршилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар тохижилт хийж буй юм.

24-1280x849 Зөвшөөрөлгүй барьсан 3621 гараашийг буулгажээ

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

“Парис-2024” олимпийн эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн Улаанбаатарт болно DNN.mn

“Monnis Mongolia international challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээн энэ сарын 16-21-нд Спортын төв ордонд болно. “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 15 орны 140 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Тодруулбал, тус тэмцээнд Монгол, Англи, АНУ, Азербайжан, Унгар, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Казахстан, БНСУ, Малайз, Тайвань, Тайланд, Сингапурын тамирчид ур чадвараа сорих юм байна. Монголд хүрэлцэн ирэх тамирчдын дунд дэлхийн чансааг тэргүүлж байсан ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Сон Ван Хо багтаж байгаа аж.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Моннис” групп, “Mines Up” компани ажиллаж байна.

Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрлөөр зохиогдоно. Өмнө нь 2018, 2019 онд олимпын эрхийн оноо олгох тэмцээн Монголд зохиогдож байжээ.

Монголын бадминтон сонирхогчдын холбооны менежер Т.Ууганбаяр “Токиогийн олимпод монголчууд бадминтоны төрлөөр оролцох боломжтой байсан ч “Ковид-19”-ийн нөхцөл байдлаас болоод төлөвлөсөн тэмцээндээ оролцож чадалгүй эрхийн гадна үлдсэн. Харин Парисын олимпод бид анх удаа эрх аван оролцох зорилго тавин ажиллаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутагт шилжин ажиллах төрийн албан хаагчийн цалинг 2 дахин нэмж, нэг удаа тэтгэмж өгнө DNN.mn

Шилжилт хөдөлгөөн буурсан ч гадаадад суурьшсан иргэдийн тоо өсөв

Хөдөө, орон нутаг руу шилжин ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэхээр болжээ. Энэхүү шийдвэрээс гарах төсвийг 2023 оны төсөвт суулгах юм байна.

Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нийслэлийн орон сууцнуудын төсөлтэй танилцах үеэр Ерөнхий сайд дараах мэдэгдлийг хийсэн аж.

Тэрээр “2023 оны төсвийн онцлог нь Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу очиж ажиллах боловсон хүчинг дэмжихэд оршино. Нэг ёсондоо бол Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт очиж ажиллаж буй иргэдээ шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж байгаа, шинэ үеийн илгээлтийн эзэд гэж нэрлэж байна. Үүний хүрээнд,

-Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу шилжин ажиллах иргэдэд ипотекийн зээлийн багц дэмжлэг олгоно.

-Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу шилжин ажиллах төрийн албан хаагчийн цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ.

-Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу шилжин очвол нэг удаагийн тэтгэмж олгоно.

-Нийслэлд ирж амьдрах хүмүүс татвар төлнө. Энэ мэтчилэн зохицуулалтыг бодитой хийхгүй бол цаг хугацаа өнгөрөх тусам нийслэлийн асуудал улам хүнд болно. Хүн ам, машин тэрэг улам нэмэгдэнэ. Эдийн засаг өсөж, ажлын байр нэмэгдэнэ. Одоогийн байгаа хурдаар бол нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувь дээр төвлөрсөөр байгаад нэг хот болж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Хөдөө нутаг эзгүйднэ” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн 73 мянга гаруй хүүхэд бүртгүүлээд байна DNN.mn

БШУЯ: Хувийн цэцэрлэгүүдэд сүлжээ, салбар цэцэрлэг байгуулахыг уриалж байна

2022 оны 8 дугаар сарын 15-ны 8.20 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 73.818 хүүхдийн бүртгэл амжилттай хийгээд байна.

Е-Mongolia цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байгаа аж.

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 10-наас “E-Mongolia” aппликейшнаар явуулж буй юм.