Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Хэн нь хэнийгээ хэлэлтгүй бүгдээрээ хөгжил гацаагчид болохоор эхлээд МАН дотроосоо “дайсан”-аа хайгаач” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Малын үнэ унаж,
юмны үнэ нэмэгдээд малчдын амьдрал
хүндэрч байна гэснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар
хэдэн ч сайд давхар дээлтэй байж
болох, УИХ-ын гишүүдийн тоог
нэмэх нь нээлттэй гэж үзлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Авлига бол тусгаар тогтнол,
хөгжлийн эсрэг гэмт хэрэг мөн
гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Хэн нь хэнийгээ хэлэлтгүй бүгдээрээ хөгжил гацаагчид болохоор эхлээд МАН дотроосоо “дайсан”-аа хайгаач” хэмээн өгүүллээ.

Эдийн
засагч Г.Батзориг “Иргэд банкнаас 1 хувийн шимтгэлээ
буцаан авах нэхэмжлэл гаргах эрхтэй гэлээ.

Зам,тээврийн хөгжлийн
яамны Авто тээврийн
бодлогын хэрэгжилтийг
зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Чингэлэг шилжүүлэн ачих
Монголын талын өргөтгөл ирэх сард дуусч,
өдөрт л 400 чингэлэг солилцож эхэлнэ” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн хүсэлт бүртгэгджээ DNN.mn

Цэцэрлэг, сургуулийн анги, бүлгийн өрөөний нэг хүүхдэд ногдох талбай 1.5 ам  метрээс доошгүй байна – updown.mn

Цэцэрлэгийн бүртгэл гурван үе шаттай явагдаж буй билээ.

2022 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 08:30 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 73,818 хүүхдийн бүртгэл амжилттай хийгдсэн байна.

Хүсэлт ирүүлсэн хүүхдийн тоог харвал:

  • 2 настай- 17,923
  • 3 настай – 19,371
  • 4 настай – 19,002
  • 5 настай – 17,522 хүүхдийн хүсэлт иржээ.

Е-Mongolia цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байгааг Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

зураг

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

Монголд импортоор орж ирэх 9000 чингэлэг Тяньжинд гацаад байсныг татан авсаар 1200 үлджээ DNN.mn

Тяньжинд гацсан 4800 чингэлгийг энэ сардаа татна - Сошиал Мэдээ

Цар тахлын улмаас импорт, экспортын саатаж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Энэ оны дөрөвдүгээр сарын дунд үед Тяньжин боомтоос Монгол Улсад импортоор орж ирэх 9000 чингэлэг гацаад байлаа. Өнөөдөр энэ тоо 1200 болж буурчээ. Ачаа тээврийн түгжээг арилгахын тулд хоногт импортоор таван галт тэрэг буюу 250 чингэлэг татан авсаар ийнхүү Тяньжин боомт дээр гацсан чиглэгийн тоог бууруулсан байна. Улаанбаатар, Замын-Үүдийн бүх чингэлгийн терминалууд 24 цагаар, амралтын өдрөөр ч ажиллажээ. Энэ бүх ажлыг Гаалийн ерөнхий газар төмөр замчид хамтран зохион байгуулсан байна.

Одоо Хятад руу явуулах хоосон чингэлэгтэй галт тэрэгний тоог нэмэгдүүлж, хоногт гурван галт тэрэг буюу 150 чингэлгийг өргөн царигаар, Эрээн өртөөнд хоёр хоногт нэг хоосон галт тэрэг буюу 50 хоосон чингэлгийг нарийн царигаар хүлээлгэн өгч байгаа ажээ. Энэ сард Улаанбаатарын терминалууд хоногт 2-3 галт тэрэг буюу 100-150 чингэлэг буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг Зам, тээврийн сайд Л.Халтар хэллээ

Categories
мэдээ нийгэм

Энэтхэг улс тусгаар тогтносны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ DNN.mn

зураг

Энэтхэгийн Тусгаар тогтнолын 75 жилийн ойг 2022 оны наймдугаар сарын 15-нд буюу өнөө өглөө ЭСЯ-ны байранд Монгол Улсад ажиллаж амьдарч буй Энэтхэгчүүд болон Энэтхэгийн монгол анд нөхдийн хамт өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Элчин сайдын яамнаас орой Шангри Ла зочид буудалд тусгай дипломат хүлээн авалт зохион байгуулахаар мөн төлөвлөжээ.

Төрийн далбааг мандуулсны дараа Элчин сайд Сингх оюун санааны хөрш, стратегийн түнш Монгол Улстай түүхэн найрамдалт харилцаатай байсаар ирсэн талаар гайхалтай үг хэлж, Газрын тос боловсруулах үйлдвэр, Мэдээллийн технологийн төв, Найрамдлын сургууль, чадавхжуулах хөтөлбөрүүдийн ач холбогдол болон хоёр орны харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Элчин сайд мөн шинээр сонгогдсон Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Дроупади Мурмугийн тусгаар тогтнолын өдрийн өмнөхөн ард түмэндээ хандан Ковид тахлын эсрэг Энэтхэгийн тэмцлийг магтан сайшааж, Энэтхэг улс 70 жилийн хугацаанд янз бүрийн салбарт хүрсэн гайхалтай ахиц дэвшил, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх болон шинэ бөгөөд эрч хүчтэй Энэтхэгийг бий болгохын төлөөх засгийн газрын хүчин чармайлтыг сайшаав.

Монгол оюутнууд болон Монголд амьдарч буй Энэтхэг иргэдийн урлагийн тоглолтууд зочдын сонорыг мялаалаа. Бүх зочид энэ түүхэн үйл явдлын нэг хэсэг болсон Энэтхэгийн төрийн далбаа болон ЭСЯ-ны гайхалтай гурван өнгөт тугийн өмнө гэрэл зураг авхуулснаас харагдаж байв.

75 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн тусгай зочдод Гандантэгчинлэн хийдийн Хамба Номун хаан болон Дашчойлин, Петуб хийдийн Хамба лам, лам хуврагууд, төрийн өндөр албан тушаалтнууд, Энэтхэгийн олон тооны иргэд болон Энэтхэгийн анд нөхөд багтсан байлаа.

Эх сурвалж: Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Categories
мэдээ нийгэм

Гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалав DNN.mn

Гал түймрийн аюул болон угаарын хий алдалтаас урьдчилан сэргийлье: Мартаж  болохгүй – updown.mn
Энэ он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1,240, ой хээрийн түймэр 5, аврах ажиллагаа 133 бүртгэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.5%-аар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 8-15-ны өдрүүдэд гал түймрийн 14, аврах ажиллагааны 4, нийт 18 удаагийн дуудлага ирсэн байна. Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж, гал түймрийн аюулаас 355 сая төгрөгийн эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалж ажиллажээ.

Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 14.2 %-аар буурсан дүнтэй байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1657 үхрийг вакцинжуулсан байна DNN.mn

Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг Ачуутын гол орчимд малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин илэрчээ.

Тухайн голомтын бүсэд байгаа айл өрхийн хашаа хороог халдваргүйжүүлж, 14 өрхийн 4,530 м2 талбай, устгалын цэгийн 120 м2 талбай, бэлчээр 5,300 м2 талбай болон 17 машин техникийг халдваргүйжүүлсэн байна. Мөн голомтын бүсэд байгаа 14 өрхийн үхрийг тусгай зориулалтын ариутгалын бодисоор шүршиж ариутгажээ.

Голомттой буюу сэжигтэй бүсэд наймдугаар сарын 12-13-ны өдрүүдэд 24 өрхийн 1,219 үхэр, 438 тугалд вакцинжуулалт хийсэн байна.

Мал, амьтны халдварт өвчин бүртгэгдсэн болон сэжигтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ҮХЦ: Засгийн газрын 4 гишүүн УИХ-ын гишүүн байж болох хязгаарлалтыг хүчингүй болгов DNN.mn

ҮХЦ: Монгол иргэнтэй андуурсан байж болзошгүй | News.MN

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Их суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Их суудлын хурлаар 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож 2 дугаар тогтоол гаргасан байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгожээ.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийлээ DNN.mn

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор “Гүний усны дадлага сургууль”-ийг “Хүйсийн найман нуур”-т өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.зураг

Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг хамруулан, анхан, дунд шатны болон мэргэжлийн гэсэн гурван зэрэглэлээр сургалт, дадлагыг явуулсан юм.зураг

Мэргэжлийн шумбагчид 10-12 метрийн гүнд шумбалт хийж, ур чадвараа бататгасан бол анхан шатны буюу шинэ залуу алба хаагчид 4-5 метрийн гүнд шумбалтын өмсгөлийг зөв өмсөх, усанд амьсгалаа зөв авч сурах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэлээ гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

зураг

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтийн хүрээнд 1730 айлын орон сууц барина DNN.mn

315 айлын орон сууц – buteegch.mn Бүтээгч гүйцэтгэлээр тэргүүлнэ Бүтээл  Бүтээгч Бүтээгдэхүүн Барилга Барилгын материал Байр түрээслэх Бетон Бетон  зуурмаг Бутлуур Хайрга Дайрга Орон сууц Гэр хороолол Кран эрдэнэт  Улаанбаатар Очир ундраа

Тус хорооны хуралдаанаар мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлын танилцуулга мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга өгөв. Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй нийт 344 барилга бий бөгөөд үүний 105 дээр дахин төлөвлөлт хийх Засаг даргын захирамж гарчээ. Улмаар 99 нь төсөл хэрэгжүүлэгч шалгарсан. Нийслэлд 2022-2023 онд 11 багцын 24 барилгыг дахин төлөвлөж, 1730 айлыг орон сууцанд оруулахаар төлөвлөж байгааг хэллээ. Тус хорооны хуралдаанаар мөн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлын танилцуулга мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга өгөв. Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй нийт 344 барилга бий бөгөөд үүний 105 дээр дахин төлөвлөлт хийх Засаг даргын захирамж гарчээ. Улмаар 99 нь төсөл хэрэгжүүлэгч шалгарсан. Нийслэлд 2022-2023 онд 11 багцын 24 барилгыг дахин төлөвлөж, 1730 айлыг орон сууцанд оруулахаар төлөвлөж байгааг хэллээ. Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга, төлөөлөгч Б.Сүхбаатар энэ үеэр “Орон сууцны дахин төлөвлөлт бол нийслэлийн агаар хөрсний бохирдлыг бууруулах гол гарц. Тиймээс манай хороо энэхүү ажилд ихээхэн анхаарал тавих бөгөөд шаардлагатай гэж үзвэл ажлын нэгж талбарууд дээр очиж танилцан, ажиллах болно” гэлээ. Харин төлөөлөгч Д.Энхбаяр Баянзүрх дүүргийн 13, 14-дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслийн асуудлыг хөндлөө. Төсөл хэрэгжүүлэгч шалгарсан, иргэдийн газрыг чөлөөлж, барилгын карказ босгосон хэдий ч нийслэлийн зүгээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг батлаагүйг тэрбээр дурдсан юм. Иймд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эхний удаад зураг төслийн санхүүжилтийг шийдвэрлэх боломж бий эсэхийг тодрууллаа.Харин төлөөлөгч Б.Өнөбатын хувьд дахин төлөвлөлт хийхдээ барилгын хүчин чадал буюу давхрыг нь нэмэгдүүлж байгааг шүүмжилсэн. Тэрбээр хэлэхдээ “Хуучны 4 давхар барилгыг нураагаад 12 давхар болгоод байвал Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох төвлөрөл, түгжрэл хэзээ ч шийдэгдэхгүй. Тиймээс төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа хүчин чадлыг нэмэхгүй байх хатуу байр суурь баримталж ажиллах саналыг гаргалаа. Эцэст нь тус хорооны дарга Б.Сүхбаатар аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэх саналд орж ирэхгүй байгаа дахин төлөвлөлтийн талбарт ногоон байгууламж, спорт талбай, сургууль, цэцэрлэг… зэрэг нийгмийн дэд бүтэц бий болгох хувилбарыг боловсруулж, оруулж ирэхийг Хот байгуулалт хөгжлийн газарт үүрэг болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Categories
мэдээ нийгэм

Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага тааруу байна DNN.mn

ЦУОШГ:Говийн аймгуудаар зуншлага муу, гандуу байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалт наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд тааруу байна. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорноговийн зарим, Завхан, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн, 40-өөс илүү хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Баянхонгор, Говь-Алтай, Увс, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Завхан, Ховд, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу байна.