Categories
мэдээ цаг-үе

Ковидын 170 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

За минулу добу на Прикарпатті виявили 590 випадків COVID-19 - FrankoNews

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 170 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Эдгээр тохиолдлын

  • 83 нь Улаанбаатар хотод
  • 87 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
зураг

Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 984,668 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 1,314 хүн эдгэрчээ.

Манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын нийт нас баралт 2,123 байна.

Орон нутагт бүртгэгдсэн 87 тохиолдлыг задлан харвал, Дархан-Уул аймагт долоо, Дорноговьд 27, Дорнодод гурав, Өмнөговьд 49, Орхон аймагт нэг тохиолдол батлагджээ.

зураг

Categories
мэдээ нийгэм

Орхон, Хэрлэн, Улз голууд үертэй байна DNN.mn

Зарим гол үерийн аюултай түвшинг 10-45 см даван хүчтэй үерлэж байна

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см даван үерлэж байна. Мөн Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см давжээ.

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд дээр дурдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо DNN.mn

ХӨВСГӨЛ НУУРЫН АЯЛАЛ | Хөвсгөлийн аялал 4 өдөр нислэгтэй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил”-ыг хэрэгжүүлэх зорилготой “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг”-ийн анхдугаар хуралдаан боллоо.

Хурлаар “Хөвсгөл” нуурыг хамгаалах дөрвөн чиглэлийн 26 ажлыг хэлэлцэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн юм.

Мөн бохир хог хаягдал, нэгдсэн зохицуулалтгүй усан замын тээвэр, нуур орчмын ой хамгаалал, амралтын газруудын стандарт зэрэг “Хөвсгөл” нуурт тулгамдсан дөрвөн гол асуудлын хүрээнд дэд ажлын хэсгүүд байгуулахаар боллоо.

Дашрамд мэдээлэхэд “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг” нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулагдсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​П.Баярхүү: Боомтын сэргэлтийг боомилох хандлага байна DNN.mn

П.Баярхүү: Боомтын сэргэлтийг боомилох хандлага байна


“Баянзам тээвэрчдийн холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газраас Боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хилийн боомтуудад энэ том бодлогын хэрэгжилт ямар байгаа талаар та бодит мэдээллийг өгөхгүй юу?

-Манайх Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал гэсэн гурван гол боомт дээр ажиллаж байгаа. Бидний ажиглаж байгаагаар Боомтын сэргэлтийн бодлогыг зарласнаар боомт эзэнтэй болж, анхааралд орж, нааштай алхамууд шууд хэрэгждэг болсон зэрэг мэдрэгдэхүйц үр дүн гарч байгаа. Өмнө нь, энэ жил тэдэн тонн нүүрс гаргана, энэ сард иэгчлээ ингэчлээ гээд бужигнаан болдог байсан бол ирээдүйдээ чиглэсэн үйл ажиллагаа, итгэл үнэмшилтэй болсон том агуулгаараа давуу тал бий болсон. Цаг үеэ олсон уу гэвэл олсон.

БНХАУ-тай хиллэдэг 14 орчим боомт байна. Энэ бүхэн дээр Засгийн газраас том төлөвлөгөө батлан ажиллаж байна. Гэхдээ энэ төлөвлөгөө нь хэрэгжихдээ ямар зовлон бэрхшээл туулж байна вэ, төрийн өндөрлөгүүдийн олж харахгүй байгаа ямар хүчин зүйлүүд байдгийг хүргэх нь бидний нэг үүрэг. Гашуунсухайт боомтын хувьд Хилийн боомтын үндэсний зөвлөл буюу энэ статусаараа Сангийн сайд Б.Жавхлангийн бодлого анхааралд ороод жил гаруй болж байна. Олон амбицтай дарга нар, төрийн байгууллагуудын зөрчил, эмх замбараагүй байдал нь нэг талдаа гарсан. Гэхдээ үүний ард оролцогч иргэд ААН -ийн эрх ашиг хөндөгддөг болоод удлаа. Тэр дундаа тээвэрчид буюу Монгол Улсын иргэний эрх ашиг зөрчигддөг уужиг байдал даамжирч ирлээ.

-Тодруулж хэлбэл?

-Тухайлбал, 2022 оны 2 дугаар сарын 14-нд гурван сайдын баталсан Гашуунсухайт боомтоор экспортын тээвэр хийх журам гэж бий. Онцгой байдал, халдвар хамгааллыг яаж сахих талаас Шадар сайд, тээвэр зохицуулалт логистик Зам тээврийн хөгжлийн сайд, Боомт оролцоо бодлого Хилийн боомтын зөвлөл буюу Сангийн сайдын мэдэлд гэсэн үг. Энэ журам нь боомтуудын хувьд экспортын тээвэр хийх Үндсэн хууль нь гэсэн үг. Энд ХӨСҮТ-ын оролцоо бага тусгасан хэрнээ маш том орж ирдэг. ХӨСҮТ бол халдварын шинжилгээг эцсийн байдлаар гаргаж хил давах эрхийг өгдөг нэгж. Гэтэл өнөөдөр энэ байгууллагын нэг алдаа, сорьцоо буруу хадгалах, нэг буруу хариунаас болж нэг аж ахуйн нэгж хэдэн зуун сая төгрөгөөр, жилийнхээ ашгаар хохирч, хэдэн арван тээвэрчний ар гэр хоолгүй болох зэрэг маш хохиролтой зүйлс энэ журмын ард бий болоод удаж байна.

Төрийн том чиг үүрэг бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, бизнес хийх боломжийг хангах. Төр энэ том үүргээ энэ журмаар маш их гээгдүүлсэн. Нэг иргэн, нэг жолоочийн асуудал. Яахав дээ, амжаагүй юм байна гээд хаяад байдаг. Гэтэл үүний ард нийлээд 100, 200 хүний асуудал болдог. Үндсэн хуулийг хүртэл хэлэлцүүлэг хийгээд засч залруулж болдог доо. Гэтэл энэ журмыг эргэж харах нөхцөл байдал үүсээд байхад гурван сайд батлах учраас хугацаа их орно гэдэг тайлбар тавьсаар байгаа юм.

-Үндэслэлтэй тайлбар биш байна шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Зохицуулалт муутай журмаас үүдэж жолооч нар ААН-үүд хохирч байгаа маш олон жишээг хэлж болж байна. Тухайлбал, 6/13дах хоногийн тандалт шинжилгээ гэж бий. 14 хоног тусгаарлагдаж байхдаа 6/13 дахь хоногто шинжилгээ гэж өгөх ёстой. Ингэснээр хил гарах эцсийн шинжилгээнд ордог. Ингээд 13 дахь өдрийнхөө шинжилгээг өгөх хуваарь гардаг. Компани жолооч нараа явуулах гэж байтал үндсэн шинжилгээнд орох хуваарь нь зэрэгцаад гарчихдаг. Жолоочоо алинд нь оруулах бэ. Энэ нь журманд тодорхой биш. Маргаан дагуулдаг. Үндсэн шинжилгээ өгөөд хил рүүгээ гаръя гээд зүтгэнэ. Гэтэл 13 дахиа өгөөгүй гээд үндсэн шинжилгээнд оруулахгүй гэдэг. Эсвэл 13 дахиа өгчихөөд явъя гэхээр үндсэн шинжигээнд ороогүй гээд буцаах юм уу. Ингээд л тэд ямар ч орлого, тээвэргүй дахиад бүтэн сар хүлээх болдог. Энэ хугацаанд компани жолооч нараа хооллоод, байрлуулаад, цалин мөнгө өгөөд байлгах болдог. Гэтэл үүнийг хариуцах газар дээр нь шийдвэр гарагаж байгаа төрийн ажилтнууд “Харин тиймээ, ойлголцсонгүй учраас байж байгаарай. Одоо яая гэхэв дээ” гэх маягаар хариуцлага хүлээхгүй яваад байна.

-Та бүхэн энэ асуудлаараа холбогдох байгууллагуудад хэрхэн хандав. Ямар хариу өгөх юм бэ?

-Бид нэлээд олон удаа хандаж байгаа. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗТХЯ-ны төлөөлөл орсон бүрэлдэхүүнтэй уулзсан. “Хэлэлцүүлье” гэдэг хариу хэлсэн. Өөрчилье, саналыг авъя гэдэг. Санал авна гэдэг нь шийдье гэсэн үг биш болж хувирдаг.

Хоёрт, гурван сайдын журамд үзэл санааны өөрчлөлт хэрэгтэй. Энэ журмын хандлага бол халдваргүйтлийг сайн бариулаад голомтоо багасаад их нүүрс гаргахаар зохицуулсан. Гэтэл нөгөө талд журмын хүрээнд хөдөлж чадахгүй нэг дор хоригдох хүмүүсийн асуудал яригдаж байна. Тэд чинь хүн шүү дээ. Энэ хүмүүсийн эрүүл мэнд дархлаа яах вэ. Хоорондын харилцааны зөрчил яах вэ, идэр насны жолооч залуусын гэр бүлийн асуудал яах вэ. Тэр их чөлөөт цагийг яаж үр дүн болгож хувиргах вэ. Хөдөлмөрийн гэрээг байгуулах үүргийг компани биш, жолооч өөрөө байгуулахаар журамдаа тусгачихсан. Ажил олгогчийн үүрэгт оруулаагүй. Ингэхээр ажил олгогч санаачлагаараа гэрээ байгуулах нь эргэлзээтэй. Бид Гашуунсухайт боомт дээр байгаа 399 бөмбөлгийн 6000 гаруй жолоочоос судалгаа авахад 70 хувь нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллаж байна. Ийм нөхцөлд жолооч нар цалингаа бүрэн авч чадахгүй. Компани нь “Яв, зайл. Орны чинь хүн бэлэн байгаа шүү” гэдэг. Ядаж л компанид үүрэгжүүлээд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол бөмбөлөг үүсгэх эрхийг чинь өгөхгүй гэхэд бушуухан байгуулна шүү дээ.

-Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч байгуулах үүрэг хуулиар зохицуулагддаг. Гэтэл хуулиас давсан журам болсон хэрэг үү?

-Одоо ч энэ чигээрээ үргэлжилж л байгаа. Бусад хуулийн процесс хэрэгжилттэй илтэд зөрчилдөж байгаа энэ журмын зохицуулалтаа засахгүй явсаар байна шүү дээ. Бид үүнийг л хэлж байгаа.

Хамгийн гол нь хүмүүс ганц хөдөлж байгаа салбартаа л бизнес хийхээр мөнгө босгож, зээл авч машин, техник авч байгаа. Өнгөрсөн оноос бөмбөлөг тээвэр гэдгийг зохион байгуулсан. Энэ хооронд зөвхөн тэвштэй чингэлэг машин тээвэрт ороод эхлэхээр иргэд, компаниуд тээвэр хийх гэж бөөн авлига өгч байж хилээр шинэ машинуудаа оруулаад иртэл Гашуунсухайт дээр бөмбөлөг үүсгэхгүй, машин нэмэх эсэх нь тодорхойгүй болчихсон. Ингээд өдөр бүр 200, 300 мянган төгрөг, сардаа 10, 20 саяар өрөнд орж байгаа хүмүүс маш олон байна. Тэднийг буруутгах аргагүй. Тэд бизнес хийх гэж, амьдрах л гэж орж ирсэн. Аль нэг хууль журмаар үүнийг нь хориглоогүй. Гэтэл мөнгө төгрөгөө гаргаад, зээл аваад техник оруулаад иртэл явуулдаггүй. Хохь нь гэсэн маягаар л хаячихаж байна.. Маш их өртэй, амиа хорлоход ч бэлэн болчихсон хүмүүс олон байна. Иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах, эрх ашгийг хамгаалах, бизнес хийх боломжийг хангах төрийн үүрэг хаана байна. 30 хүн 1-2 машинтай гэж бодъё. Нэг машин 380 сая, хүү алдангийг нь бодохоор сард нийт дүнгээр 15, 16 тэрбумын зээл өрөнд орчихсон хүмүүс олон байгаа. Үүнийг төр алсаас нь харж бодлогоор зохицуулах ёстой байсан юм.

-Халдварын нөхцөл байдлаас үүдсэн асуудал олон байгааг та хэлж байна. Тэгвэл ямар зохицуулалт хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Маш олон асуудал бий. Бүгдийг нь би ярьж барахгүй л дээ. Гол гэсэн зүйлээ л энд дурдаж байна. Өнөөдөр төр засгийн зүгээс Гашуунсухайт боомт дээр 7000 орчим машин эргэлдэж байгаа гэж мэдээллээд байдаг. Гэвч бүгд хилээр гарч байна гэвэл худлаа. Учир нь “дэлбэрнэ” гэдгээр шинжилгээ нь эерэг гарч, 21 хоногоор тээвэр хийхгүй блоклуулж байгаа жолооч нар олон. Зарим нь бүр тандалтын шинжилгээн дээрээс эерэг гараад орж чадахгүй ухарч байна. Жишээ нь, А компанийн нэг жолооч эерэг гарахад бусад нь шинжилгээ өгөөд дахиж халдвар нэмэгдвэл 21 хоног шууд блоклогддог. Нэг долоо хоногт 10 бөмбөлөг /Битүүмжилсэн тээврийн баг/ /дэлбэрлээ, 150 машин 21 хоног орохгүй. Арай гэж 21 хоног дуусгаад хувиарт шинжилгээнд оръё гэхээр нэг дарга нь аман шийдвэрээр “Танайхыг шийтгэлээ, 21 хоногоо дуусгаад дахиад оочерт хүлээ” гэдэг. Дор хаяж 20 хувь нь энэ мэтээр сардаа ямар нэг хязгаарлалт блоконд орж тээвэр хийхгүй байгаа. Тэгэхээр өр зээлийг нотолсон ч юм уу, тодорхой шалгуураар Битүүмжилсэн тээврийн баг цөөн тоогоор нэмж үүсгэх боломж бий. Энэ нь нэгд, тухайн аж ахуйн нэгжийн дампуурах эсэх асуудал, хоёрт улсын экспорт нэмэгдэх, эдийн засгийн асуудал шүү дээ. Нөгөө талаар маш олон ажлын ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад, ужиг хор нь гараад хариуцлага сайн болоод ирж байна. Гэхдээ амьдралаас урган гарч байгаа асуудлаа тэр дор нь шийдээд явахгүй бол тэр нь хуримтлагдсаар буцаад бухимдалын голомт болж байна. Бидний яриад байгаачлан, тусгаарлалтанд байгаа жолоочийн сэтгэл зүй, нийгмийн асуудал, эрүүл мэнд, дархлааны асуудлыг ор тас орхисноос болж удаан хугацаанд тусгаарлалтанд байсан хүмүүсийн стресс ихдээд тусгаарлалт дотор шинжилгээний хариу эерэг гарах тохиолдол олон байна. Энэ эерэг гэсэн механик өсөлтийг Хятадын тал хараад “Монгол талдаа халдвар буурахгүй байна” гээд хилийн таталтаа нэмэгдүүлэхгүй байх талтай. Олон хүчин зүйл уялдаа холбооны асуудал шийдэл нь хоорондоо бүгд хамааралтай экспортод нөлөөлж байгаа хүчин зүйлүүд болчихоод байна. Боомтуудад нээлт хийж зам барихаас гадна үйл ажиллагааг нь даган бий болох олон асуудлуудыг нэгтгэж харсан Цогц зохицуулалт хийгээсэй гэж бид хүлээж байна.

-Анхаарах олон асуудал байгаа юм байна. Үүнийгээ олон нийт, төр засгийн анхааралд хүргэхийн тулд санал хүргүүлэхээс өөрөөр ажиллаж байгаа юу?

-Эх оронч гэхээр заавал жагсдаг тэмцдэг байх албагүй. Боомтын сэргэлтийн бодлогод саад болох хөшигний цаадах асуудлыг ил болгож, төр засагт хүргэж шүгэл үлээж, авилга ашиг сонирхлын бүлгийн №1 дайсан болж өөрсдөдөө эрсдэл үүрч байгаа энэ бүх үйл ажиллагаагаа бид Эх оронч хандлага л гэж харж ирсэн. Иргэний нийгмийн төлөөлөл ТББ, судалгааны байгууллагуудын үгийг сонсож шийдвэр зохицуулалтынхаа алдаа оноогоо залруулаад явбал тэр сайд даргын хувьд ч гэсэн Эх оронч хандлага болох байх. Товчдоо шинэ сэргэлтийн бодлогын хүрээн дэх Боомтын сэргэлтийн эхлэл тавигдаж экспортын голлох хилийн боомтууд эзэнтэй, ирээдүйтэй харагдаж эхэлсэн ч шинэ асуудлууд гарсаар байна. Энэ бүх асуудлаа талууд зөв ойлгож хамтран ажиллаасай гэж хэлмээр байна. Эцсийн дүнд тээвэрчид ААН-үүд дахин дахин ямар нэг шинэ журмын туршилтын туулай болж хохирдог байдалд цэг тавиасай билээ.

Categories
мэдээ цаг-үе

Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хангамжид онцгой анхаарахыг үүрэг болгов DNN.mn

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар шинээр байгуулагдана |  Jargal Defacto

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб өчигдөр “Коронавируст халдварын Омикрон ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Хурлаар холбогдох байгууллагуудад хэд хэдэн үүрэг, чиглэл өгөв.

Тодруулбал,

  1. “Коронавируст халдварын Омикрон ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, эмнэл зүйн зөвлөмж, зөвлөгөө, нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүртээмжтэй хүргэх;
  2. Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж мэдээлэл авч, өвөрмөц бус сэргийлэлт буюу зайлшгүй дагаж мөрдөх зөвлөмж, уриалга гарган төрийн болон аж ахуй нэгж байгууллага, иргэд, олон нийтэд мэдээлж ажиллах;
  3. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хангамжийн асуудалд онцгой анхаарч, холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулалт хийх;
  4. Ажиллах хүч, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийн хангалт, бэлэн байдлыг хангах;
  5. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын бүтэц бүрэлдэхүүнд тодотгол хийж, Шуурхай штабын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлж, зохион байгуулалтаар хангаж ажиллах;
  6. 2022-2023 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг сургууль, цэцэрлэгийн орчинд мөрдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэн, эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Г.Дорж гуайнд өнжлөө DNN.mn

Тэртээ 1970-аад оны эхэн үе. Багануур, Тавантолгой, Бор-Өндөр гээд уурхайн шав тавигдаж байх үед Геологи уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны орлогч сайдаар ажиллаж байсан аж үйлдвэрийн гавьяат ажилтан Гомбожавын Дорж гуайнд өнжлөө.

Тайлбар байхгүй.

Дорж гуайнх Шаргаморьтын аманд зусч байна. Сүүлийн 10 орчим жил энд зусч байгаа гэнэ. Амралтын өдөр Дорж гуайнх халуун ам бүлээрээ цуглажээ. Зуслангийн тухлаг сууцныхаа өмнөхөн талд хоёр гэр эгнүүлээд барьчихаж. Баруун талын гэр лүү нь ойртож харвал хаалган дээр нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын тамгын газар гэх хаягтай байх юм.

Тайлбар байхгүй.

Учрыг нь тодруулбал сая наадмаар аж үйлдвэрийн гавьяат ажилтан болсныхоо дараахан төрсөн нутагтаа очсон гэнэ. Энэ үеэр нь сумаас өргөө цагаан гэр бэлэглэснийг хашаандаа бариад байгаа нь энэ аж. Сум орон нутгийн удирдлагууд нь төрсөн буйран дээр нь шинэ гэр бариад угтсан нь Дорж гуайн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн гэнэ. Дорж гуай нас 80 гарсан ч ухаан саруул, ануухан юм. Баяр наадмын өдрүүдэд төрсөн нутагтаа очиж үр хүүхдүүдийнхээ хамт амраад ирсэн гэнэ. Аян замд ядарсан шинж огт алга. Ач, зээ нартайгаа л тоглоод сууж байна. Бүтээн байгуулатын чухал үед хөгжлийн тулгуур яамны бодлого зангидаж ажиллаж байсан түүнтэй өнсөн тэмдэглэлээ хүргэе.

Тайлбар байхгүй.

Жирийн малчны гэрт төрсөн тэрбээр эрдэм мэдлэгт шамдаж эхэлсэн талаараа ийн хуучилж байна. “Би Өвөрхангай аймгийн Уянга сумын хүн. Аав, ээж минь жирийн л малчин улс. Миний багад ээж минь ном сайн сурах хэрэгтэйг цаг тутам захьдаг байлаа. Ингээд 1945 оны зун шинэ үсгийн бүлгэмд элссэн юм. Тэр зунаа бага сургуульд орсон. Бага сургуулиа төгсөөд 13 настайдаа Улаанбаатарт ирж Санхүү эдийн засгийн техникумд суралцахаар ирсэн. Тэгээд л хотын хүн болсон доо. 1949 онд ирж байсан гэхлээр 70 гаруй жил болсон байна” гэв.

Санхүү эдийн засгийн техникумд гурван жил суралцаж төгсөөд 16 настайдаа Налайхад нарийн төмөр замд нягтлангаар ажилд орсон гэнэ. Тэнд гурван жил ажиллахад нь тухайн үеийн Аж үйлдвэрийн яамнаас Налайхын үйлдвэрийн ерөнхий нягтлангаар томилсон байна. Залуу хүүхдийг хариуцлагатай албанд томилоход нь ээж нь бага зэрэг санаа зовж хариуцлагатай ажиллхыг цаг тутам захиж байсныг З.Дорж гуай онцолж байлаа.

Тайлбар байхгүй.

байна. Бүтээн байгуулатын чухал үед хөгжлийн тулгуур яамны бодлого зангидаж ажиллаж байсан түүнтэй өнсөн тэмдэглэлээ хүргэе.

Жирийн малчны гэрт төрсөн тэрбээр эрдэм мэдлэгт шамдаж эхэлсэн талаараа ийн хуучилж байна. “Би Өвөрхангай аймгийн Уянга сумын хүн. Аав, ээж минь жирийн л малчин улс. Миний багад ээж минь ном сайн сурах хэрэгтэйг цаг тутам захьдаг байлаа. Ингээд 1945 оны зун шинэ үсгийн бүлгэмд элссэн юм. Тэр зунаа бага сургуульд орсон. Бага сургуулиа төгсөөд 13 настайдаа Улаанбаатарт ирж Санхүү эдийн засгийн техникумд суралцахаар ирсэн. Тэгээд л хотын хүн болсон доо. 1949 онд ирж байсан гэхлээр 70 гаруй жил болсон байна” гэв.

Санхүү эдийн засгийн техникумд гурван жил суралцаж төгсөөд 16 настайдаа Налайхад нарийн төмөр замд нягтлангаар ажилд орсон гэнэ. Тэнд гурван жил ажиллахад нь тухайн үеийн Аж үйлдвэрийн яамнаас Налайхын үйлдвэрийн ерөнхий нягтлангаар томилсон байна. Залуу хүүхдийг хариуцлагатай албанд томилоход нь ээж нь бага зэрэг санаа зовж хариуцлагатай ажиллхыг цаг тутам захиж байсныг З.Дорж гуай онцолж байлаа.

Төд удалгүй 1962 онд хойд хөрш рүү сургуульд явж аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр суралцжээ. ОХУ-д сурах болсон талаараа “Эхлээд би гадаадад суралцах элсэлтийн шалгалтад ороод тэнцээгүй юм. Дунд сургуулиа төгсөж чадаагүй техникумд сурсан болохоор л тэр л дээ. Гэтэл яамны коллегийн хурлаар хэлэлцэж орлогч сайд Б.Жамьян, Ц.Гүрбадам нар дэмжиж хилийн чанадыг зорих болсон юм. Гурван жилийн хугацаанд нягтлангаар ажилласан туршлагыг үнэлсэн маань тэр болов уу гэж бодсон юм. Ингээд нутаг явж ээжтэйгээ уулзаад буцахад миний хүү сайн яваарай, цайныхаа дээжийг баруун хойш зүгт өргөж байх болно гэж хэлээд үнсээд хоцорч байлаа” гэв.

Г.Дорж гуай хилийн чанадад мэргэжил дээшлүүлээд 1967 онд эх орондоо ирсэн байна. Багануурын уурхай, Таван толгойн уурхай, Эрдэнэт үйлдвэр, Бор-Өндөрийн уурхай зэрэг уурхайнуудын шав тавигдаж бүтээн байгуулалт буцалж байсан цагт хүнд үйлдвэрийн салбар эрхэлсэн мэргэжилтнээр ажиллах болсон талаараа хэлсэн юм. Тэр их бүтээн байгуулалтын үед л эдийн засгийг зангидаж ажиллаж байсан талаараа ч ярьж байлаа. Тэрбээр Түлш эрчим хүчний үйлдвэр, геологийн яаманд М.Пэлжээ сайдын үед хэлтсийн дарга, орлогч сайдаар ажилласан талаараа онцолсон юм. Мөн анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай хамт ажиллаж байж. Энэ талаараа “Ерөнхийлөгч асан П.Очирбат манай яаманд мэргэжилтнээр анх ажилд орж байлаа. Даалгасан ажлыг маш хариуцлагатай гүйцэтгэдэг залуу байсан нь анхаарал татаж байсан. Явган шооч, нөхөрсөг хүн байлаа” хэмээн анхны Ерөнхийлөгчтэй хамт ажиллаж байснаа дурссан юм.

Тэрбээр орлогч сайдаар ажиллаж байхдаа Хөвсгөл дахь фосфоритын ордыг түшиглэж үйлдвэрийг байгуулах зорилготой ажиллаж байж. Олон улсын хуралд оролцох үеэрээ ч хамтарсан үйлдвэр байгуулж хөрөнгө оруулалт татах боломж судалж хэлэлцүүлэг өрнүүлдэг байж л дээ. Тухайн үед хөрөнгө оруулалтын асуудал ч нааштай шийдэгдэж фосфорын нөөцөө тогтоох чиглэл авч ажиллаж байж. Гэтэл тухайн үеийн хэвлэлээр үйлдвэр байгуулагдвал Хөвсгөл нуурын цэнгэг усанд сөргөөр нөлөөлнө гэх хэд хэдэн удаагийн цуврал нийтлэл гарснаар үйлдвэр байгуулах төсөл гацсан байна. Хэрэв тухайн үйлдвэр байгуулагдсан бол социалист орнуудад бордоо нийлүүлж өндөр ашиг олж зардлаа хэдхэн жилийн хугацаанд нөхөх боломжтой байсныг Г.Дорж гуай онцолсон юм.

Энэ талаар тэрбээр “Тухайн үед үйлдвэр байгуулсан бол эдийн засгийн тухайд өндөр ач холбогдолтой байсан юм. Гэтэл Зөвлөлтийн болон манай хэвлэлүүд цэнгэг усанд сөрөг нөлөөтэй гэж бичээд больсон. Эргээд бодоход байгаль экологид сөрөг нөлөөтэй байж л дээ. Өнөөдрийг хүртэл тэр үйлдвэр барих талаар хэн ч

дуугараагүй. Уул нь тухайн үеийн улс орны удирдлагууд үйлдвэр байгуулахыг дэмжсэн байр суурьтай байсан юм шүү” гэв.

Г.Дорж гуай орлогч сайдын ажлаа хүлээлгэж өгөөд Москва хот дахь Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд ажилласан байна. “1983 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд гүйлгээний газрын захирлаар ажилласан юм. Санхүү, зээлийн үйл ажиллагааны талаар Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс ихийг сурах боломж тэгэхэд тохиосон юм. Зөвлөлтийн гишүүн 10 орны хувь хөрөнгөөр 300 тэрбум шилжих рублийн дүрмийн сантай байгуулагдсан энэ банк гишүүн орнуудад 10-30 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог байсан юм. 200 гаруй ажилтантай том банкинд зургаан жил орчим ажилласан” гэв.

Тэрбээр олон улсын банкинд ажилласан туршлагадаа тулгуурлаж Улаанбаатарт арилжааны анхны банкийг байгуулахад гар бие оролцжээ. Тодруулбал “Эрэл” банкийг байгуулахад голлох үүргийг гүйцэтгэсэн байна. Анх Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас сая долларын зээл авах гэрээнд гарын үсэг зурснаар “Эрэл” банк байгуулагдаж байсан гэнэ. Улмаар тус банкны захирал Б.Эрдэнэбат Дорж гуайг тухайн үед “УАЗ 469” машинаар шагнаж байсныг хэлж байна. Тэрбээр “Би Эрэл банкны гүйцэтгэх захирлаар зургаан жил орчим ажилласан. Банкийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар болон бусад ажилтнуудын дэмжлэгийн үр дүнд банкны үйл ажиллагааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол хангаж хадгаламж эзэмшигч, харилцагчдын хүрээ ч нэмэгдсэн. Хоёр ч тооцооны төвөөр үйлчилдэг байлаа. 2004 он гэхэд л 4 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар 1.2 их наяд төгрөгийн гүйлгээ хийж 31.8 сая төгрөгийн ашигтай ажиллаж байгаад нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэж өгсөн дөө” гэв.

Г.Дорж гуайн гэргийг Т.Чулуунхүү гэдэг. Эднийх таван хүүхэдтэй. Том охин Д.Нямсүрэн, хүү Д.Энхбаяр нар нь хувиараа бизнес эрхэлдэг гэнэ. Д.Нямсүрэн нь Москва хотын Анагаах ухааны дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд их эмч мэргэжилтэй аж. Харин удаахь охин Д.Бямбасүрэн нь Украин улсад их сургууль төгссөн гэнэ. Харин бага охин Д.Солонго нь аудитын байгууллагад ажилладаг. Аавынхаа мэргэжлийг өвлөж нягтлан болжээ. Түүнчлэн хүүхдүүд бүгд хилийн чанадад өндөр боловсрол эзэмшжээ. Гэр бүлийнхээ талаар Дорж гуай “Миний хань эдийн засагч мэргэжилтэй. Бид 1961 онд гэр бүл болж байлаа. Хойшоо сургуульд явахын өмнөхөн тэр шүү дээ. Яг сургуульд явахад том охин минь мэндэлсэн. Ханьтайгаа 60 гаруй жил ханилж явна даа. Жил бүр төрсөн нутагтаа хамт очиж бууриа эргээг юм” гэв.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 74 хувийн биелэлттэй байна DNN.mn

Улаанбаатарт 12-14 градус хүйтэн байна | News.MN

Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өнөөдрийн хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын танилцуулга, мэдээллийг сонсов. Цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллагын бэлтгэл ажил энэ сарын 4-ний байдлаар 74 хувьтай хангагдсаныг албаны хүн мэдээллээ. Нийслэлийн дулаан хангамжийн гол шугам сүлжээнд энэ зуны засвараар Дэлхийн банк болон ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлээр 3г, 5а, 8б магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх болон “насос станц2-ын барилга угсралтын ажил хийгджээ. Өнөөдрийн байдлаар энэ ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Харин орон сууцуудын хороолол доторх инженерийн шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төвийн их болон урсгал засварын ажлын гүйцэтгэл 81 хувьтай байгаа юм. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 194 дулаан солилцуурын угаалга, 186 ус дулаан дамжуулах төвийн 261 насосын засвар, 89 мянга гаруй метр ариутгах татуургын шугам, 4124 ширхэг худгийн угаалгыг хийсэн байна.

Харин өнөөдрийн байдлаар 75 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 мянган тонноор илүү байгаа юм. Нийтийн тээврийн салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөний хэрэгжилт 66 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ дундаа парк шинэчлэлт 48 хувь, нийтийн тээврийн техникийн бэлэн байдал 74, сэлбэг хэрэгслийн нөөцлөл 64 хувь байгаа аж. Тодруулбал, Зорчигч тээвэр гурав болон Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ 11 цахилгаан автобус, 60 дизель автобусаар парк шинэчлэлт хийсэн байна. Мөн хувийн хэвшлийн зургаан байгууллага 33 автобусаар нөхөн хангалт хийсэн аж. Түүнээс гадна 1774 тн давс, 1730 тн бодис нөөцөлжээ. Улаанбаатар хотод 1965-2000 онд баригдсан 1077 блок угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төслийг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

2022-2023 онд дахин төлөвлөлтийн хүрээнд 6030 айлын орон сууц барина DNN.mn

Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд 712 орон сууц барина

Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өчигдрийн хуралдаанаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлын танилцуулга мэдээллийг Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга өглөө.

Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй нийт 344 барилга бий бөгөөд үүний 105 дээр дахин төлөвлөлт хийх Засаг даргын захирамж гарчээ. Улмаар 99 нь төсөл хэрэгжүүлэгч шалгарсан. Нийслэлд 2022-2023 онд дахин төлөвлөлтийн хүрээнд 6,030 айлыг орон сууцанд оруулахаар төлөвлөж байгааг хэллээ.

зураг

Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучны орон сууцууд ихэвчлэн 12-46 м/кв байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид орон сууц эзэмшигчид 4-8 м/кв нэмж өгөх байдлаар тохиролцдог байна. Харин дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй барилгын талбайн хэмжээ том байдаг учраас иргэд нэмж мөнгө төлөх нөхцөл байдал үүсдэг гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Түүнээс гадна төсөл хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл нь иргэд нэг барилга дээр хоёр болон түүнээс дээш үл хөдлөх эзэмшиж буй тохиолдолд дахин төлөвлөлтийг эсэргүүцэх хандлага түгээмэл. Тэр тусмаа нэгдүгээр давхрын сууцыг зөвшөөрөлгүй үйлчилгээний талбай болгон, аж ахуйн нэгжийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа нь нөхөн төлбөрийн хувьд ихээхэн хүндрэл учруулж байна гэсэн юм.

Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга, төлөөлөгч Б.Сүхбаатар энэ үеэр “Орон сууцны дахин төлөвлөлт бол нийслэлийн агаар хөрсний бохирдлыг бууруулах гол гарц. Тиймээс манай хороо энэхүү ажилд ихээхэн анхаарал тавих бөгөөд шаардлагатай гэж үзвэл ажлын нэгж талбарууд дээр очиж танилцан, ажиллах болно” гэлээ.

Харин төлөөлөгч Д.Энхбаяр Баянзүрх дүүргийн 13, 14-дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн төслийн асуудлыг хөндлөө. Төсөл хэрэгжүүлэгч шалгарсан, иргэдийн газрыг чөлөөлж, барилгын карказ босгосон хэдий ч нийслэлийн зүгээс дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг батлаагүйг тэрбээр дурдсан юм. Иймд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс эхний удаад зураг төслийн санхүүжилтийг шийдвэрлэх боломж бий эсэхийг тодрууллаа.

зураг

Харин төлөөлөгч Б.Өнөбатын хувьд дахин төлөвлөлт хийхдээ барилгын хүчин чадал буюу давхрыг нь нэмэгдүүлж байгааг шүүмжилсэн. Тэрбээр хэлэхдээ “Хуучны дөрвөн давхар барилгыг нураагаад 12 давхар болгоод байвал Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох төвлөрөл, түгжрэл хэзээ ч шийдэгдэхгүй. Тиймээс төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа хүчин чадлыг нэмэхгүй байх хатуу байр суурь баримталж ажиллах саналыг гаргалаа.

Эцэст нь тус хорооны дарга Б.Сүхбаатар аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэх саналд орж ирэхгүй байгаа дахин төлөвлөлтийн талбарт ногоон байгууламж, спорт талбай, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтэц бий болгох хувилбарыг боловсруулж, оруулж ирэхийг Хот байгуулалт хөгжлийн газарт үүрэг болголоо.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд бие биенээ барьж идэж дуусах нь ээ DNN.mn

Монголд өнөөдөр нэр бүтэн нэг ч хүнгүй болох нь. Итгэж найддаг лидергүй, үндэсний бахархалгүй болсон улс үндэстэн сүйрдэг. Муу амлаж байна гэж бүү бодоорой. Монгол Улсыг өр, өвчин зовлон, өөрсдийгөө хэмлэх технологи л сүйрүүлэх нь…

Улсын гадаад өр 33 тэрбум ам.долларт хүрч ирээдүй тунчиг бүрхэг боллоо. Засгийн газарт үүний эсрэг урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж хугацаа хожихоос өөр ямар ч арга зам алга. “Монгол Улс дефолт зарлана” гэх мэдээллийн хариуд Сангийн сайд “Монгол Улс ойрын жилүүдэд дефолт зарлахгүй” гэж бардам хэлээд сууж байна. Түүнийхээр бол Монгол Улс дампуурах нь цаг хугацааны л асуудал бололтой. Аль ч намын улстөрчдөд өөрсдийг нь засаглаж байхад энэ улс дампуурчихгүй бол ирээдүйд яах нь ямар ч хамаагүй байдаг даа. Өртэй ширтэй хэцүү байгааг нь мэдсээр байж нэмж өр тавьж малчдад бүр хашаа хороог нь барьж өгнө гээд л зүтгэж байх жишээтэй. Ашиг нь өөрсдөд нь их учраас албаар өрөнд оруулаад байна гэж ойлгогдохоор. Ийм байхыг ч үгүйсгэхгүй. Монгол Улсыг өөд нар үзүүлэхгүй, иргэдийг нь санхүүгийн дарамт, сэтгэл санааны хямралаас гаргахгүй байгаа бас нэг асуудал бол өвчин зовлон. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын айдас түгшүүр одоо ч монголчуудын дунд байсаар байна. Үүнээс гадна олон төрлийн хавдрын өвчлөл. Үүнийг эрт илрүүлэхээр Засгийн газраас төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ч хэрэгжилт нь иргэдийн бухимдлыг л нэмсээр байна.

Ийм л хүнд хэцүү нийгэмд амьдарч буй монголчууд нэгнээ дэмжихийн оронд хэмлэж байгаа нь бүр илүү харамсалтай. Сайн яваа нэгнээ дэмждэггүй юм аа гэхэд хүлээн зөвшөөрдөггүй зан бидэнд бий. Мөрөөрөө орон нутагт хөдөлмөр эрхлэх гэсэн нэгнийгээ нутгийнхан нь бөөрөлхөж барьж идэхээ шахдаг, багш, эмч, сувилагчийн дутагдалтай ч хөдөө очсон эмчийг цагаач гэж хэлээд гомдоодог, эмчгүй говийн сум ч байна. Нэгнээ дэмжих бус хэмлэдэг монголчуудын ийм арчаагүй занд цахим орчин цучил нэмж байна. Цахим орчноор дамжуулан хэн дуртайгаа харааж зүхдэг, сэтгэлийг нь мохоодог, гутаан доромжилдог болов. Хүн бүхний нөр их хөдөлмөрийн өчүүхэн жижиг хэсгийг ч өөрийн биеэр үзээгүй атлаа тэднийг сэтгэл санаагаар гутаан доромжлох, харааж зүхэх ажил бүр мэргэжсэн хэсэг манай нийгэмд хэтэрхий олон болчихоод байгаа нь нууц биш болжээ.

Амжилттай яваа нэгнээ дэмжиж, хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс баг болж ажиллана гэдэг бүр худлаа гэдгийг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа. Эгэл жирийн спорт холбоодоос эхлээд эх орноо удирдах улс төрийн нам нь хүртэл нэгдэж чадахгүй хагарч бутарсаар. Энэ нь бүр даамжирч эх орондоо ч бус эх дэлхийдээ багтаж амьдрахад хэцүү, байж суух газаргүй боллоо. Тухайлбал, сагсан бөмбөгийн холбооны талцал хуваагдлаас болоод Монгол Улс олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй, олон улсад үнэлүүлж эхэлсэн тамирчдынхаа ид амжилт гаргах насыг хий хоосон бараад дууслаа. Урлаг соёлын салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид ч ялгаагүй. Бүгд хоорондоо өрсөлдсөн, нэгнээ унагах гэсэн, би л олон улсын тавцанд гарахгүй бол өөр хэн ч гарах ёсгүй гэсэн сэтгэхүйтэй.

Улстөрчид нь ч эвлэж чадахаа больсон. Улс орноо хэрхэн удирдан чиглүүлж хөгжүүлэх бус өрсөлдөгчөө хэрхэн намнах, хэрхэн ажил хийж байгаа дүрийг үзүүлэх үү гэдэгт л тархиа гашилгадаг болцгоов. Бүгд хувийн эрх ашиг, өөрөө л тэсэж үлдэхийг урьтал болгож дүр эсгэсэн улстөрчид.Ер нь манай монголчуудад тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн хэм хэмжээ байхгүй болсондог оо. Угтаа Төрийн сүлд минь өршөө хэмээн цай сүүнийхээ дээжийг өргөдөг ард түмэн байлаа. Гэтэл одоо төр нь ч төр шиг байхаа больж, иргэд нь ч иргэд шиг байхаа болив. Эцэстээ үндэсний шашнаа ч дээдэлж хүндлэхээ больж харааж зүхдэг болсон. Шашны тэргүүн хамба Д.Чойжамцыг хүртэл бузар амьтан болгох нь. Баян хоосонгүй, дарга цэрэггүй төв гандан руу гүйдэг хэрнээ түүнийг саяхнаас бузар амьтан болгож харагдуулах гэсэн оролдлого гарч эхэллээ. Үндэсний шашнаа, шашны тэргүүнээ зүхдэг үндэстэн Монголоос өөр хаана байна вэ.Монголчууд биесээ барьж идэж дуусах нь…

Өчигдөр Монгол Улс, монголчуудын хувьд түүхэн өдөр байлаа. Энэ өдөр Монгол Улс олимпийн анхны алтан медалиа авч байлаа. Энэхүү медалийг энгэртээ зүүж, эх орныхоо төрийн дууллыг олимпийн тэнгэрт эгшиглүүлж, гурван сая хүрэхгүй монголчуудыг гудамж, талбайгаар дүүрэн баярлуулж, огшоосон хүн бол анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн Сайхан сумын уугуул Найдангийн Түвшинбаяр.Ардчиллын 30 жил дэх үндэсний бахархлаа бид шоронд хийгээд шонд дүүжилчихсэн.

Өнөөдөр монголчууд өөрсдийн гэсэн үнэт зүйл бахархах зүйлгүй амьдарч байна. Үнэ цэнэтэй гэсэн бүхэн рүүгээ бид нулимж байна. Монголчууд бид өөрсдийгөө “тамын тогооны онигоо” хэмээн егөөддөг. Энэ бол Монголчуудын үнэхээр муу зан. Аль дээш цойлж гарч ирж шинэ зүйл сэдэж санаачилж байгаа нэгнийгээ үргэлж доош нь хийж унтрааж элдэвлэн дардаг. Эсвэл бид тамын тогооны үлгэрийг хэт их сонсоод бүр улиг болоод тэрийгээ амьдралдаа хэрэгжүүлээд байна уу.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар өдөртөө 27 хэм дулаан байна DNN.mn

Улаанбаатар өдөртөө 23-25 хэм дулаан байна – updown.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0-2 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.