Categories
мэдээ нийгэм

Анхааруулга самбар, хориглосон тэмдэглэгээг байршууллаа DNN.mn

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Баян-Овоо сумын Гүрмийн нууранд үүрэг гүйцэтгэж байгаа Аврах бүлгийн алба хаагчид тус сумын ЗДТГ-тай хамтран үер, усны аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, усны түвшинг заасан анхааруулга бүхий зурагт самбаруудыг хийж байршууллаа.

Урьдчилан сэргийлэх самбаруудыг нуурын орчимд ард, иргэд олноор цугладаг хэсэг болон эрсдэл бүхий газрууд байрлуулсан бол нуурын гүн хэсэгт хүн машин орохыг хориглосон анхааруулах тэмдэглэгээг мөн байршуулаад байна.

Алба хаагчид өдөр бүр 10-15км завьт эргүүл, 5-10 км зайд хөдөлгөөнт эргүүл хийж, өдөрт дунджаар 100-150 хүнд анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байгаа юм гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шахмал түлш борлуулагчдыг сонгон шалгаруулна DNN.mn

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг 450 болгож нэмэгдүүлнэ

НИЙСЛЭЛИЙН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР, “ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ААС ХАМТРАН ЗАРЛАСАН САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ БОРЛУУЛАГЧ НАРЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

2022-2023 оны галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг http://burtgel.ttt.mn/ сайтаар цахимаар хүлээн авч байна. Энэхүү цахим бүртгэлээр хүсэлт илгээсэн иргэдээс шаардлага хангасан хүсэлт, материалыг хүлээн авч, сонгон шалгаруулалт хийж гэрээ байгуулан хамтран ажиллана.

Материал хүлээн авах хугацаа:
2022 оны наймдугаар сарын 15-ны 09:00 цагаас наймдугаар сарын 21-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Холбогдох утас: 70119400

Categories
мэдээ цаг-үе

Шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт хийж эхэллээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт авто тээврийн товчоодод үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар үүрэг гүйцэтгэх бөгөөд ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

Алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн Тэрэлж, төмөр замын 4-р зөрлөгийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Баянзүрх дүүргийн авто тээврийн шалган бүртгэх товчоо, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Багахангай дүүргийн Замын цагдаагийн пост, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх, Био комбинатын шалган нэвтрүүлэх товчоодод байнгын үүрэг гүйцэтгэн ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Арьс, харшил, нүд чих хамар, хоолойн үзлэг, хавдрын хяналтад 13А маягт шаардлагагүй DNN.mn

Даатгуулагч жирэмсний хяналт, яаралтай болон түргэн тусламж, арьс, харшил, нүд чих хамар, хоолойн үзлэг, халдварт өвчин, хавдрын хяналт, сэтгэцийн эмгэг, осол гэмтлийн өвчний үед 13А маягтын шаардлагагүйгээр шууд лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлэх боломжтой талаар ЭМДЕГ өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. Түүнчлэн иргэнийг эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэхийг тухайн эрүүл мэндийн байгууллагын эмч гаргаж 13А, (Б, В) маягтыг илгээнэ. Харин даатгуулагч өөрийн санаачилгаар аливаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шийдвэрийг гаргасан тохиолдолд тухайн тусламж, үйлчилгээний зардлыг өөрөө бүрэн хариуцан төлнө гэжээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Тамхины иш түүх сарын уралдаан зарлалаа DNN.mn

Тамхины иш нь байгаль орчныг бохирдуулах томоохон хүчин зүйл болдог

Тамхины иш түүх уралдааны талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд хог хаягдлыг хайрын нүдээр харахыг уриалсан юм.

Тамхины иш түүх уралдаант аяны тухайд 2022.08.16-09.16-ны өдрүүдэд болох нь. Аймаг, сумын иргэд гурван гишүүнтэйгээр нэг баг болон уг уралдаанд оролцох боломжтой аж. Нэг аймгаас таван баг бүртгэх юм байна. Багууд Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Байгаль орчны мэргэжилтэнд нэрээ бүртгүүлж, цуглуулсан тамхины ишээ тоолуулж хураалгах нь ээ.

Шагналын тухайд хамгийн олон сав тамхины иш түүсэн гурван багийг шалгаруулж, урамшуулах нь. Тодруулбал,

  • Тэргүүн байр: 200,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
  • Хоёрдугаар байр: 150,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг
  • Гуравдугаар байр: 100,000 төгрөг, ивээн тэтгэгчийн гарын бэлэг

Мөн хамгийн олон сав тамхины иш түүсэн тэргүүний аймгийг тодруулж, хаягдал тосны бүрэн автомат зуух өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Жин дутуу будаа савлаж, худалдан борлуулсан иргэнийг торголоо DNN.mn

Цагаан будаа үйлдвэрлэх боломж Монголд байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/13 дугаартай удирдамжийн дагуу зах зээлд худалдан борлуулагдаж буй будааны савлагаа, хаяг шошгололтын мэдээлэл нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтын явцад хаяг шошгололтын мэдээлэл нь стандартын шаардлага хангадаггүй, жин хэмжээндээ хүрдэггүй, савласан будааны оноосон нэр нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байгаа зэрэг зөрчил, дутагдал илэрлээ.

“Бамбарууштай будаа” гэх нэртэй савласан будааны шошгололт дахь жингийн хэмжээ нь зөрүүтэй буюу жин дутуу будааг савлаж, худалдан борлуулсан иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу мөнгөн торгууль оногдуулж, Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг хүргүүлэн ажиллалаа.

Categories
гадаад мэдээ

Япон улсын хүн амын тоо буурчээ DNN.mn

Японы хүн амын тоо буурчээ

2021 оны байдлаар, Япон улсын хүн амын тоо 125 саяд хүрч буурсан нь, тус улсын түүхэн доод үзүүлэлтийг харуулж байна. Хүн амын тоо буурах болсон гол шалтгааныг мэргэжилтнүүд дэлхийн хэмжээнд цар тахал газар авч, үүнээс улбаатай хилийн хориг хязгаарлалт болон нийгэм хурдацтай хөгширч байгаа зэрэг хэд хэдэн шалтгаантай холбон тайлбарлажээ.

Токиогийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Япон улсын хүн амын тоо жил бүр буурсан үзүүлэлттэй байна. 2021 оны байдлаар тус улсын хүн ам өмнөх жилтэй харьцуулахад 650 мянга буюу 0,57 хувиар буурчээ. Өнгөрсөн онд, Япон улсад 830 мянган хүүхэд мэндэлсэн бол, 1,4 сая иргэн нас баржээ. Энэ нь нас барсан хүний тоо төрөлтийн үзүүлэлтийг давж, 2013 оноос хойших хамгийн их буурсан дүн болсныг Японы дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

Үүний зэрэгцээ, хөдөлмөрийн насны 15-64 насны иргэд нийт хүн амын 59 орчим хувийг эзэлж байгаа нь түүхэн доод үзүүлэлт хүрчээ. Одоо Япон улсын засгийн газрын хувьд хүн амын тоо буурах, ажиллах хүчний хомсдол зэрэг давхар давхар сорилттой тулж байна.

Энэ сорилтыг даван туулахын тулд, тус улсын засгийн газар гаднын орнуудаас ажилчид авах замаар ажиллах хүчний хомсдолыг бууруулахаар зорьж байна. Өнөөдрийн байдлаар, Япон улс дэлхийн нийт хүн амын 1,6 хувийг эзэлж, хүн амын тоогоороо 11-т жагсаж байна.

Дэлхийд хүн амын тоогоор тэргүүлэгч 20 улсын дотроос сүүлийн 10 орчим жилийн хугацаанд, ганц Япон улсын үзүүлэлт буурсан тухай НҮБ-ын тоо баримтад дурджээ.

Н
Categories
мэдээ нийгэм

“Аравт-2022” ойрын зайн холимог буухиа маргааш эхэлнэ DNN.mn

“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдааны 130 км замын алсын зайн марш амжилттай үргэлжилж байна.

Өчигдөр ОХУ, Узбекистаны баг тамирчид маршаа амжилттай туулаад бариандаа орсон бол өнөөдөр Бүгд найрамдах Зимбабве улс, Монгол Улсын морьтон дайчид барианд орж ирнэ.

Маргааш буюу 8 дугаар сарын 17-ны өдөр баг тамирчдын дунд ойрын зайн холимог буухиа эхэлнэ.

Оролцогч орны баг тамирчид ойрын зайн холимог буухиагаар явган 3.1 км, морьтой 4.1 км зам туулах бөгөөд маршрутын дагуу байрлах цэгт өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгавар гүйцэтгэнэ.

Сугалаа ёсоор ОХУ, Узбекистан болон Зимбабве, Монголын баг тамирчид гэсэн дарааллаар гараанаас гарах юм байна.

Categories
гадаад мэдээ

НҮБ: Дайн эхэлснээс хойш Украинд 5.5 мянган энгийн иргэн амиа алдсан DNN.mn

Украинд бүх нийтийн дайчилгаа үргэлжилж байна || DNN.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр “тусгай цэргийн ажиллагаа” эхлүүлэх тушаал өгснөөр Оросын арми хөрш оронруугаа дайрч, өнөөгийн дайн 174 дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ хугацаанд Украинд 5,5 мянган энгийн иргэн амиа алдсан гэж НҮБ мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн 2125 нь эрэгтэй, 1451 нь эмэгтэй, 147 охин, 170 хөвгүүн байгаа бол 39 хүүхэд, 1582 насанд хүрсэн хүний хүйсийг тогтоож чадаагүй байна. Наймдугаар сар гарснаас хойш гэхэд л 144 хүн амиа алджээ.

Тулаан эрчимтэй өрнөж байгаа бүс нутгуудаас мэдээлэл саатаж байгаа тул бодит тоо үүнэс ч өндөр байгаа гэж НҮБ үзэж байна. Мариуполийн хотын зөвлөлийн мэдээлснээр, дайнд сүйтгэгдсэн энэ хотод гэхэд л 20 мянган хүн амиа алдсан байж болзошгүй гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандартад нийцсэн эсэхэд хяналт тавьж байна DNN.mn

Автомашин худалдаа, 1000mashin.mn

Замын хөдөлгөөнд оролцож байгаа мотоцикл болон тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ стандарт хэмжээнээс хэтэрсэн эсэхэд тавих хяналт шалгалтыг наймдугаар сарын 3-наас зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын хугацаанд 238 тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан “Авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд” MNS4599:2003 стандартын шаардлага хангаж байгаа эсэх талаар техникийн үзлэг оношилгооны төвүүдээр дүгнэлт гаргуулах ажлыг явууллаа.

Энэ хугацаанд шаардлага хангахгүй байгаа 36 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.15-д заасны дагуу торгууль оногдуулжээ. Тодруулбал,

14.7 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

15. Энэ зүйлийн 14 дэх хэсэгт зааснаас бусад ашиглахыг хориглосон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан үйлдлийг таслан зогсоох талаар зөрчил гаргагч нарт зөвлөгөө, зааварчилга өгч хариуцлага тооцох ажлыг явуулж байгаа бөгөөд энэхүү хяналт шалгалтын арга хэмжээ энэ сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ хэмээн мэдээлэв.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба