Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэн нь хэнийгээ хэлэлтгүй бүгдээрээ хөгжил гацаагчид болохоор эхлээд МАН дотроосоо “дайсан”-аа хайгаач DNN.mn

Хууль зүй, дотоод хэргийн
сайд Х.Нямбаатар өчигдөр нэг
мэдэгдэл хийгээтхэв. Мань эр
хэвлэлд өгсөн ярилцлагадаа
“Гашуунсухайтын төмөр замыг
гацаасан хүн бол Монгол
Улсын тав дахь Ерөнхийлөгч
Х.Баттулга. Гялгар уутанд элс
хийж цоолоод баялаг чинь
алга болно, дуусна гээд явж
байсан хүн.

Үүний ард олж
болох орлого буюу алдагдсан
боломж нь 80-90 их наяд
төгрөгөөр үнэлэгдэж байна.
Өнөөдрийн Монгол Улсын
нийт гадаад өртэй тэнцэхүйц
хэмжээний боломжийг
нөхөр экс Ерөнхийлөгчийн
пропогандад алдсан. Үүнийг
цааш нь нэхэмжлэх ёстой” гэж
дуугарлаа. Хууль зүйн сайдын
ярьж байгаагаар бол хөгжил
гацаасан экс Ерөнхийлөгчийн
талаарх материалыг
холбогдох байгууллагад
өгсөн бололтой. Тэгэхээр
тун удахгүй Х.Баттулга гэдэг
хүнийг яллах, буруутгах ажил
өрнөж таарах нь.
Экс Ерөнхийлөгч Монгол
Улсын хөгжилд гацаа болсон
улстөрч байсан уу гэвэл
байсан. Нүүрсний төмөр
замыг гацаагч мөнөөсөө
мөн. Төмөр замгүйгээс болж
алдагдсан боломж маань
өчнөөн ам. доллараар
үнэлэгдэж байгаа нь ч
булзах аргагүй үнэн. Засгийн
газраас “Хөгжил гацаагчдад
хариуцлага тооцно” гэж ярьж
хэлээд эхэлсэн нь ч бас зөв
хандлага. Ерөнхий сайдыг ийм
утгатай мэдэгдэл хийснээс
хойш өрнөж буй үйл явцаас
анзаарахад засгийн зөв санаа
буруу тийшээ эргэчихлээ.
Шуудхан хэлэхэд, Хууль зүйн
сайдын пропоганда болоод
хувирчихлаа. Зүй нь Засгийн
газар яг өдийд Хөгжлийн
банкнаас мөнгө завшигчид,
цахилгаан станцуудын бүтээн
байгуулалтыг гацаагчид, уран,
занар, газрын ховор элемент
гэх мэт уул уурхайн төслүүдийг
чөдөрлөгч улстөрчдийг нэр
зааж, улстөрч болгон дээр
бодитой хариуцлага яриад
суусан бол илүү эрүүл, зөв,
үнэн харагдах байлаа. Гэвч
тэгсэнгүй.

Ганц улстөрчтэй
тулалдсаар дуусах нь
тодорхой болж байна.
Шуудхан хэлэхэд, хөгжил
гацаасан улс төрчдийг
жагсаавал МАН, АН гэлтгүй
урт жагсаалт гарна. Бүх цаг
үеийн Засгийн газар хөгжилд
хэрэгтэй төслүүдийг гацаасаар
ирсэн нь нуух юмгүй ил үнэн.
Одоогийн УИХ-ын дарга гэхэд
л Гадаад харилцааны сайд
байхдаа гадаадын хөрөнгө
оруулалтыг үргээсэн том
хуулийг санаачилж, батлуулж
явсан түүхтэй улстөрч.
Г.Занданшатарын балаг
ингээд дуусахгүй. Ердөө
хэдхэн жилийн өмнө гадаадын
хөрөнгө оруулалттай уул
уурхайн компани руу цэрэг
удирдан очиж сүрдүүлсэн
кейсийн эзэн. Тийм болохоор
ганц экс Ерөнхийлөгч гэлтгүй
эхлээд Их хурлын дарга
Г.Занданшатараасаа эхэлчих.
За тэгээд Ерөнхийлөгч маань
байна. Мань эр засгийн тэргүүн
байхдаа “Чөлөөт зах зээл гэж
үгүй, төрийн зохицуулалттай
зах зээл л бий” гэсэн утгатай
мэдэгдэл хийж, жамаараа
Хэн нь хэнийгээ хэлэлтгүй бүгдээрээ хөгжил
гацаагчид болохоор эхлээд МАН дотроосоо
“дайсан”-аа хайгаач
хэрэгжиж явсан төслүүдийг
гацааж царцаахад хувь нэмрээ
оруулсан Ерөнхий сайд нарын
тоог нэгээр нэмсэн түүхтэй
улстөрч.
Уул уурхайн төслүүдийг
гацааж, өөрсдөө энэ салбараас хөрөнгөжсөн
улстөрчид гэвэл бүр хэдэн
арваараа тоологдоно. Түмний
хүндэтгэдэг бөх гишүүнээс
эхлээд өдгөө ч улс төрд
голлох оролцоотой яваа
олон эрхэм бий. Ингээд
харахаар улстөрчид аль
намаасаа үл харгалзан
хөгжилд гацаа болсоор ирсэн
байдаг. Товчхондоо “Хэрээ
хэрээнийхээ харыг гайхав”
гэгчээр хэн нь хэнийгээ
хэлэлтгүй хөгжил гацаагчид.
Эдийн засгийн том бодлого
гаргаж хэрэгжүүлсэн Ерөнхий
сайд нар гэвэл гарын таван
хуруунд ч багтахгүй гэчихэд
дэгсдүүлэл болохгүй. Оюу
толгойг хөдөлгөсөн С.Баяр,
худалдааг либералчилсан
М.Энхсайхан, Оюу толгойн
гацааг гаргасан Ч.Сайханбилэг
гэсхийгээд бараглана. Цагаан
морин жилээс хойших гучаад
жилд Монгол Улсын засаг
төр ганцхан мега төсөл
хөдөлгөсөн нь Оюу толгой.
Бусад төслүүдийн тухайд
ярьж эхэлснийх нь хорь, гучин
жилийн ойнуудыг тэмдэглэсэн
шигээ яваа. Эцэст нь
хэлэхэд, ганц мега төслөө
хөдөлгөсөн улстөрчдөө
шоронд хорьж, буруутган
шүүж элдэвлэсээр улс төрд
ойртуулахгүй явж байгаа
хэрнээ “Хөгжил гацаагчдыг
олж шийтгэнэ” гэж сүржигнэж,
ганцхан хүнтэй зууралдаж
суугаа нь итгэл төрүүлэхгүй
байна. Энэ мэтээр дайсан
хайж өөр зуураа тэмцэлдэж,
пропоганда хийсээр аж
төрвөл Дарханы зам ч үгүй,
тавдугаар цахилгаан станц
ч үгүй, уул уурхайн төслүүд
ч үгүй, эдийн засгаа элгээр
нь хэвтүүлж Венесуэл,
Шри-Ланка улсуудын араас
орохоос өөр зам үлдэхгүй.

Дахиад хэлье, улстөрчид нь
бултаараа хөгжил гацаагчид
болчихсон ийм цагт сандал
ширээгээ өгөөд явчихсан
улстөрчдөөс хариуцлага
нэхэхийн зэрэгцээ сандал
ширээн дээрээ өнөөдөр ч
суусаар дараагийн гацааг
үүсгэж, эх орноо хорлож байгаа
энэ олон улстөрчдөөсөө
эхлээч. Дотроосоо дайснаа
эхлээд хайгаач. Энэ бол
эхлээд хийх чухал ажил чинь.
Зэрэгцүүлээд том төслүүдээ
цаг алдалгүй хөдөлгөх, гацаа
саадгүй урагшлуулах нь
хамгийн чухал байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Зуурдын сэтгэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.m

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Соёлын сайд
Ч.Номин “Монгол Улс дэлхийн
нүүдэлчдийн төв болно хэмээн ярьсныг II нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Улсын аварга цолтон
допингийн шинжилгээнд
бүдэрсэн гэв үү.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын “”Зуурдын сэтгэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

“Энхсүндэр” өрхийн
эрүүл мэндийн төвийн
өрхийн эмч, эрүүл
мэндийн нийгмийн
ажилтан Г.Байгалмаа “Коронавирусийн
тохиолдлууд
ихээр бүртгэгдэж,
цаашид ч
нэмэгдэх
хандлагатай
байна” гэлээ.

200 тэрбумтай ч ажиллах
компанигүйгээр Дарханы замын
маапаан эхэлж байжээ.

Ардчилсан ахмадын
холбооны дарга Ш.Батбаяр “Дүрмийн дагуу
надад санал тавьсан бол ажлаа
өгөхгүй гэхгүй байсан” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээний эхний шатны уралдаанаас алт, мөнгөн медаль хүртлээ DNN.mn

    ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээний нэгдүгээр шатны буюу “Нэг бүрийн уралдаан” Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдлаа.

    Мэргэжил, туршлага, ур чадвар, авхаалж самбаа сорьсон уг тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид хоёр дахь удаагаа оролцож байгаа хэдий ч олон жил оролцсон туршлагатай баг тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж чадсаныг зохион байгуулагчид онцолжээ.

    Энэхүү тэмцээнд багийн ахлагчаар Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Төрмөнх, дасгалжуулагчаар Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн захирагч хурандаа М.Батдорж нар томилогдон ажиллаж байгаа юм.

    Тэмцээний дүнгээр “4х4” ангилалд чиглүүлэгч, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Автотехникийн албаны агрегат засварын хэсгийн дарга, ашиглалтын инженер ахлах дэслэгч М.Шийрэвноров, жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн тээврийн салааны жолооч ахлах ахлагч Б.Баатархүү нар аваргалж, алтан медалийн эзэд болжээ.

    Мөн тэмцээний “6х6” ангилалд чиглүүлэгч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн хуягт техникийн ашиглалтын багш ахлах дэслэгч Д.Бямбабаяр, жолооч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх сургалтын төвийн автотехникийн жолооны дадлагын багш сургагч ахлагч С.Амартүвшин нар дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн байна.

    Сонирхуулахад,

    Categories
    мэдээ нийгэм

    Алга болсон иргэнтэй аялагчид таарч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ DNN.mn

    Алга болсон иргэнтэй аялагчид таарч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын Нүхтийн аманд иргэн С /21 настай, эрэгтэй/ нь алга болсон гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт энэ сарын 15-ны өдөр ирсэн.

    Тус дуудлагын дагуу Аврах ангиас эрэн хайх аврах ажиллагааг эхлүүлээд байв. Иргэн С алга болсон газраас зүүн хойд зүгт 3,5 км зайд Арцатын аманд уулын бэлд аялж явсан аялагч нартай 12:00 цагт таарснаар тэд ар гэрийнхэнтэй холбогдож хүлээлгэн өгчээ. Иймд эрлийн ажиллагааг зогсоов.

    Аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой аялж амрахыг анхааруулж байна.

    Эх сурвалж: ОБЕГ

    Categories
    мэдээ нийгэм

    “E-mongolia”-с авсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөх асуудлаар банкнуудын төлөөлөлтэй уулзлаа DNN.mn

    Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр арилжааны банкнуудын төлөөллүүдтэй уулзлаа.

    Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд энэ оны 05 дугаар сараас мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд банкны үйлчилгээг цахимаар авах, үйлчлүүлэх, банк нь e-mongolia-с олгож буй баримт бичгийг хүлээн зөвшөөрөн гүйлгээ хийх зэрэг тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, боломжийн талаар талууд санал солилцлоо.

    Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар цахим бичиг баримтыг цаасан бичиг баримтыг нэгэн адил үзнэ хэмээн заасан байдаг ч бусад хууль тогтоомжид энэхүү зохицуулалт ороогүй байдгаас үүдэн, арилжааны банкнууд заавал иргэний бичиг баримтыг шаардах тохиолдол байдаг гэсэн юм. Иймд цаашид холбогдох хууль эрх зүйн баримт бичигт нэмэлт өөрчлөх оруулах нь чухал болоод буйг банкнуудын төлөөлөл онцолсон юм.

    Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс Хууль зүйн яамтай хамтран банкны салбар дахь цахим шилжилттэй холбоотой үүсээд буй буй хүндрэл гацаа болсон хууль эрх зүйн асуудлыг ирэх намрын чуулганаар шийдвэрлүүлэх тал дээр хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

    Иргэдэд түргэн шуурхай, хүндрэлгүй үйлчлэх, цахим шилжилтийг түүчээлэхэд хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


    Categories
    мэдээ нийгэм

    Шар хадны эцсээс Гачуурт хүртэл 4.27 километр авто замын ажил 22 хувьтай үргэлжилж байна DNN.mn

    Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавьж буй ажлын талбайд ажиллалаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нэг болох уг замын нийт ажлын явц 22 хувьтай байна.

    Зам барилгын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийж дуусжээ. Тус замын бүрдэл хэсэг болох Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барих ажил үргэлжилж буй юм. Энэ хүрээнд газар шорооны болон суурийн ажлыг гүйцэтгэн, захын болон завсрын тулгуурын цутгалт хийж байна.

    Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл шинээр авто зам тавьснаар уг чиглэлд авто замын шинэ сүлжээ бий болохоос гадна Гачууртын зам, Шар хадны гудамжны замын хөдөлгөөний ачааллыг хуваарилж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой.

    Categories
    мэдээ нийгэм

    Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна DNN.mn

    Бороо үргэлжлэн орж, сэрүүхэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.

    2022 оны 08-р сарын 16-ны 20 цагаас 08-р сарын 17-ны 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

    Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

    Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 15-20 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


    УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

    БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

    ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.


    2022 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 22-ныг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

    18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

    Categories
    мэдээ нийгэм

    АТГ: Эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав DNN.mn

    АТГ-аас зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 52 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

    Түүнчлэн эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 701 хэрэг шалгагдаж байна.

    Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

    – Улс, орон нутаг хооронд авто замаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн удирдлагууд нь Дорноговь аймгийн Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн хөгжлийн төв, Сум дундын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгч, жин хэтэрсэн тээврийн хэрэгслийг төлбөр авах цэгээр нэвтрүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;

    – Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга “Н”, нярав “Д” нар нь албан тушаалын байдлаа ашиглан ариутгал халдваргүйжүүлэлтийн хураамжийг хувьдаа завшсан гэх.

    Categories
    мэдээ нийгэм

    Олимпийн гүүрний явган хүний гарцыг угсарч эхэлжээ DNN.mn

    Тайлбар байхгүй.

    Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажил хил гааль хаалттайн улмаас хойшлогдоод байсан билээ. Тэгвэл саяхан металл хийцүүдийг тээвэрлэн авчирч, явган хүний гарцыг үндсэн гүүртэй угсрах ажил эхэлжээ.

    Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрний бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилж дууссан. Одоогийн байдлаар явган хүний гарцын угсралтаас гадна үндсэн гүүрний урд талын “U” хэлбэрийн буцаж эргэх авто замын зүүн талын 40 метр, баруун талын 60 метр урт тулц хана болон суурийн хоёр үе бетон цутгалт хийж, авто замд хашлага суурилуулж байгаа юм.

    Олимпын гүүрийг барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Энэ хугацаанд 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийг цогцоор нь барьж байгуулсан бөгөөд нийт ажлын явц 95 хувьтай байна гэж мэдээллээ.

    Categories
    мэдээ нийгэм

    Өчигдөр 128 жолооч согтуугаар жолоо барьж, 144 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

    5 Dangers of Drinking and Driving

    Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1629, хулгайтай холбоотой 32, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 95, гэмт хэргийн шинжтэй 95 мэдээлэл бүртгэгдсэн байна.

    Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 128, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 158, хүний биед халдсан 77, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 174, эрүүлжүүлэх байранд хоносон 144, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 110 тохиолдол гарчээ.