Categories
мэдээ цаг-үе

Цагаан будааны үнэ 26, төмс 3,5 хувиар өсчээ DNN.mn

Цахимын цаадах цагаан будааны бодит төрх

Өнөөдөр /2022.08.17/ Үндэсний статистикийн хорооноос сүүлийн долдугаар сарын байдлаарх статистик мэдээллийг танилцууллаа.

Ингэхэд долдугаар сарын байдлаар хүнсний барааны үнэ 21,5 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй гарсан байна. Хүнсний ногооны үнийн өсөлт 83 хувьтай гарсан нь нийт инфляцад 2 орчим хувийн нөлөөг үзүүлжээ.

Тухайлахад, төмс 3,5 хувиар, цагаан будаа 26 хувь өссөн байна. Харин бензин шатахууны бүлгийн өсөлт долдугаар сарын байдлаар 39 хувийн өсөлттэй явж буй аж.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе эдийн-засаг

Долдугаар сарын эцэст төгрөгийн хадгаламж 13 их наяд болж, өмнөх оноос 2 тэрбум төгрөгөөр буурчээ DNN.mn

Төрийн банк

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2022 оны долдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 414.4 (1.5%) тэрбум төгрөгөөр буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Ийнхүү буурахад,

  • Төгрөгийн хадгаламж 2.1 (13.7%) их наяд төгрөгөөр
  • Хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 93.8 (11%) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө тус сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.2 (0.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 88.8 (7.9%) тэрбум төгрөгөөр буурсан аж.

Мөн төгрөгийн хадгаламж долдугаар сарын эцэст 13.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 517.8 (3.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.1 (13.7%) их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ.

Төгрөгийн хадгаламжийг харвал:

  • 89.8 хувь (11.9 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж,
  • 10.2 хувь (1.4 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж аж.

Валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 11.5 (0.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 354.1 (8.5%) тэрбум төгрөгөөр өсжээ.

ЖИРГЭХЖИРГЭХ
0ХУВААЛЦАХ
Categories
мэдээ цаг-үе

Оны эхний долоон сард тэмбүү өвчний 2183, ХДХВ/ДОХ-ын 8 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Манай улсад ХДХВ/ДОХ-ын 322 тохиолдол илрээд байна

Энэ оны эхний долоон сарын байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Оны эхний долоон сарын байдлаар нийт 36 мянган хүүхэд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс долоон мянга буюу 16.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний долоон сарын байдлаар 274.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 56.7 хувиар өссөн болохыг онцлов.

Хүснэгт. Халдварт өвчнөөр өвчлөгчид (зарим өвчний төрлөөр, жил бүрийн эхний 7 сарын байдлаар)

зураг

Дээрх тоон мэдээллээс харвал энэ оны эхний долоон сард тэмбүүгээр 2,183, ХДХВ/ДОХ өвчнийн найман тохиолдол бүртгэгджээ

Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: Их, дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй байх зохицуулалтыг хийж байна DNN.mn

Л.Энх-Амгалан: Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд  зэрэг эхлүүлэхгүйгээр төлөвлөж байна DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУЯ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулж байна.

Тэрбээр, Монгол Улсын үндэсний цахим шуудангийн үйлчилгээг өнөөдрөөс нэвтрүүлж байна. 16-гаас дээш насны бүх иргэдэд И-Монголиа системээр дамжуулан цахим хаяг нээж, төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг болно. Монгол Улсын хэмжээнд 3.8 сая иргэн ухаалаг гар утас хэрэглэдгээс 1.5 сая нь И-Монголиа систем ашиглаж байна.

Иргэн бүр цахим хаягтай болсноор иргэн төртэйгөө, төр нь иргэнтэйгээ шууд харилцах боломж нээгдэнэ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд:

  • 61 мянган иргэний гадаад паспортын хугацаа дууссан
  • 4950 иргэний иргэний үнэмлэхийн хугацаа дуусаж байна гэсэн мэдээллийг өнөөдрөөс иргэндээ шууд и-мэйлээр хүргэх тогтолцоонд шилжиж байна.

Мөн ААН-үүд тусгай зөвшөөрлийнхөө хугацаа дууссаныг мэдэхгүй явж байдаг. Энэ нь хүндрэл учруулдаг бол одоо төрөөс цахим шуудангаар мэдээлэл хүргэх болно.

И-Монголиа системд одоогоор төрийн 680 орчим үйлчилгээ орсон. Цаашид 1200 үйлчилгээ болгож нэмэгдүүлнэ. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн 80 мянга орчим хүүхдийг цахимаар бүртгүүлсэн байна. 8-р сарын 25-нд танай хүүхэд аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээллийг цахимаар хүргэх болно” гэв.

Түүнчлэн “Энэ долоо хоногоос сургуулиудын бүртгэл эхэлнэ. Төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг аль болох нэмэхгүй байх зохицуулалтыг хийхээр яам ажиллаж байна” гэлээ.


Categories
мэдээ нийгэм

ЗГ: Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ.

Энэ үеэр үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй буюу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Б.Мөнхбаатар: Геодизи зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихад бэлэн боллоо DNN.mn

Б.Мөнхбаатар | News.MN

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээллээ.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Геодизи зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн барихаар боллоо. Өнгөрсөн хугацаанд газартай холбоотой эрх зүйн орчныг шинэчлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн онд Засгийн газраас Хот байгуулалтын тухай хуулийг өргөн барьсан. УИХ-аас энэ хуулийг Газрын багц хуультай уялдуулахаар шийдсэн. Хүний нүдэнлд харагддаггүй ч газартай хамгийн их холбоотой байдаг Геодизи зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барих гэж байна.

Энэ хууль 1997 онд батлагдсан. Одоо мөрдөж байгаа хууль гурван бүлэг, 15 зүйлтэй байсан бол шинэчилсэн найруулгаар зургаан бүлэг, 34 заалттай болж нарийссан.

Геодизи бол улс орны хөгжлийн үндсэн суурь юм. Геодизийн тоон үзүүлэлт дээр суурилж бүтээн байгуулалт явагддаг.

Тухайлбал, Улаанбаатар хотод өнгөрсөн хугацаанд 360 гаруй геодизийн цэг тэмдэг байсан. Өмнөх 30 жилийн хугацаанд маш олон барилга баригдаж, зам тавигдсанаас дээрх 360 гаруй геодизийн цэг тэмдгийн тал нь устаж үгүй болсон. Эдгээр цэг тэмдэг байхгүй болсноор хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж байдаг. Тухайлбал, өндөржилтийн цэг байхгүй болсноор тухай төсөлд хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүд газрын урууг харж барилгаа өндөр барьснаас үүдэн ус зайлуулах хоолой нь авто зам болж хувирсан.

Тиймээс геодизийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах шаардлага үүсэж байгаа юм. Шинэчилсэн хуулиар мэдээллийн санг нэгтгэж байгаа. Хоёрдугаарт, мэдээллийг нийтийн болон тусгайлсан гэж ангилдаг болно. Ингэснээр зарим нууцлалтай газрын зураг, мэдээллийг ил болгож иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломжтой болох юм.

Монгол Улс нутаг дэвсгэрийнхээ 45 орчим хувийг 25 мянгын нарийвчлалтай масштаб зургаар хийж гүйцэтгэсэн байдаг. Үлдсэн 55 орчим хувийг хийж гүйцэтгэх ёстой. Энэ зураг байснаар томоохон төслүүд хэрэгжих үндэс суурь болох юм” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна DNN.mn

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.

Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр буюу наймдугаар сарын 17-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг тав дахь жилдээ тогтмол зохион байгуулж байгаа юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн Цэц эрх мэдэлтнүүдийн дохиур болсон уу DNN.mn

Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ үзлээ. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг. Үндсэн хуулийг алганд багтсан Монгол Улс. Харин энэхүү алганд багтсан Монгол Улсын манаач нь Цэц хэмээдэг. Тэгэхээр эцсийн дүндээ Цэц хэмээх байгууллага Монгол Улсын тусгаар тогтнолын манаач болох нь. Гэтэл Үндсэн хуулийн Цэцээс хуйсгануур дүгнэлт гаргаж иргэдийг талцуулж төөрөгдүүлэх боллоо. Тухайлбал, уржигдар болсон Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Засгийн газрын хэдэн ч сайд давхар дээлтэй байж болох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь нээлттэй хэмээх дүгнэлтийг гаргав. Энэхүү шийдвэр нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлээд байна.

Учир нь 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад Цэцээс Засгийн газрын дөрвөн гишүүн давхар дээлтэй байна хэмээх заалтыг эсэргүүцэж санал хүргүүлээгүй хэрнээ одоо ийн дүгнэлт гаргаж байгаа нь Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн хүслийг биелүүлэгч газар болсны илрэл хэмээн үзэж байгаа юм.

Нэг алхам урагшаа, хоёр алхам хойшоо гэж үг байдаг даа. Өчигдрийн ҮХЦ-ийн шийдвэр хэдэн алхам хойшоо татах бол доо. ҮХЦ-ээс 2000 онд давхар дээлтэй байж болно гэдэг өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн гэж шийдсэн байдаг.

Давхар дээл гэдэг бол албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтыг давхардуулж буй хэлбэр. Иймээс давхар дээлтэй холбоотой маргаан улстөрчдийн хувьд байх нь мэдээж.

Харин эрх мэдлийн төлөөх энэ тэмцэлд Цэц оролцож улстөрчдийн хүслийг хангаж байгаа нь хэтэрхий ядмаг байна.

Ийнхүү Үндсэн хуулийн Цэц уг дүгнэлтээрээ тогтолцооны гажуудлыг лавшруулж, эрх мэдэлтэй л бол хуулийн дээр хэрхэн сандайлж, улстөрчид хэдийд л бол хэдийд санаан зоргоороо Үндсэн хуулийг өөрчилж, Цэцээр дүгнэлт гаргуулж болдгийг харууллаа.

Монгол Ардын Намын могойд барьдаг моднуудаар Үндсэн хуулийг мануулаад байх хэрэг ёстой алга хэмээн халаглах хэсэг ч бишгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Нэг өрхийн сарын дундаж 1.2 сая болж, өмнөх улирлаас 60 мянгаар буурчээ DNN.mn

Хоёрдугаар улиралд нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1,2 сая төгрөг болж  өсжээ

Ажиллах хүчний судалгааг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа Манай улсад ажилгүйдлийн түвшин энэ оны нэгдүгээр улиралд 8.5 хувьтай байсан бол хоёрдугаар улирлын байдлаар 7.8 хувь болж буурсан. Ажилгүйдлийн түвшин буурахад нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тоо гол нөлөөг үзүүллээ.

Өнгөрсөн онтой харьцуулбал цар тахлын хөл хорио тавигдсан бөгөөд хөдөлмөр ихээр шингээдэг зарим салбар сэргэлттэй байсан нь нөлөө үзүүлсэн. Тухайлбал, үйлчилгээний салбарт ажиллагчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 мянгаар нэмэгдсэн.

Ажиллагчид 1.2 сая болж, өмнөх оны мөн үеэс 59.2 (5.4%) мянгаар, өмнөх улирлаас 36.4 (3.2%) мянгаар өссөн. Ажиллах хүчний оролцооны түвшин 59.3 хувь болж, өмнөх улирлаас 1.3 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 2.5 нэгж хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа” гэв.

Түүнчлэн нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ 2022 оны хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 (0.2%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 60.2 (5%) мянган төгрөгөөр буурчээ. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 66.9 (19.3%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлсэн аж.

Харин нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.9 (5.7%) мянган төгрөгөөр нэмэгдэж, өмнөх улирлаас 11.3 (1.0%) мянган төгрөгөөр буурсан байна.


Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Оны эхний хагас жилд эдийн засаг 1.9 хувийн өсөлттэй гарчээ DNN.mn

Дэлхийн эдийн засаг 2022 онд 100 их наяд ам.доллар хүрнэ

2022 оны эхний долоон сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа танилцуулж байна.

Тэрбээр “2022 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг 1.9 хувийн өсөлттэй гарсан. Үүнд хөрөнгийн нийт хуримтлал нэмэгдсэн нь голлон нөлөөллөө. Түүнчлэн ийнхүү өсөлттэй гарахад хөдөө аж ахуйн салбар 1.8 нэгж хувиар нэмэгдсэн нь нөлөө үзүүллээ. Нэгдүгээр улиралтай харьцуулбал гуравдугаар улиралд эдийн засаг 3.2 хувийн өсөлттэй гарлаа.

ДНБ-ийн 2021 оны хагас жилийн өсөлтөд уул уурхай, үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний цэвэр татвар голлон нөлөөлж байсан бол 2022 оныход хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт голлон нөлөөлсөн.

ДНБ-ИЙ БҮТЭЦ, дүнд эзлэх хувиар (эцсийн ашиглалтын аргаар)

зураг

Мөн төлбөрийн тэнцлийн алдагдал 1.1 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь урсгал дансны алдагдлаас шалтгааллаа.” гэв.