Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хорины Коронагийн жил” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт й “Кашмер
холдинг ”компанийн
тэргүүн дэд захирал
Н.Баярбат “Танай үйлдвэрт зовж
ажиллаад 1.2 сая төгрөг авснаас халамж
нь илүү дээр гэдэг хүмүүс байдаг” хэмээн ярьсныг VI нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Жаргал” нийгэмлэгийн
тэргүүн, диабет судлаач Г.Жаргалсайхан “Сахартай хүмүүс дүүргээсээ
“Инсулин” тариа авах гэж Богдын хишиг
хүртэж байгаа аятай юм болдог”
гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хорины Коронагийн жил” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

” Тавин саяын цаана
тамхины бодлого явах нь” II нүүрээс уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт Казах ястан
М.Рысбек “Казахстан улс бусад оронд амьдарч
буй казахууд очиж суурьшвал орон гэр, ажлын
байраар хангана гэсэн” хэмээн ярилаа.

Монголын банкны холбооны ерөнхийлөгч
Б.Мэдрээ “Экспортын орлого бага, импорт
нэмэгдэж байгаа нь валютын нөөцөд дарамт
учруулж байна” хэмээв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

200 хүүхэд оролцох “Эх орон 36” арга хэмжээг Шонхор зусланд зохион байгуулна DNN.mn

зураг

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхэд хөгжлийн “Эх орон 36” сургалт арга хэмжээг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх Шонхор зусланд наймдугаар сарын 19-23 ны хооронд зохион байгуулна.

Нийслэлийн есөн дүүргийн 16 насны 200 хүүхэд нийт 36 цагийн сургалтад хамрагдаж эх оронч үзэл хандлага, бэрхшээлийг даван туулах, бусдын өмнө хариуцлага хүлээх, багаар ажиллах чадварт суралцах юм.

Алсын хараа-2050 хөгжлийн бодлогод тусгасан эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй иргэн төлөвшүүлэх зорилтын хүрээнд “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан Хамгаалах Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой Байдлын ерөнхий Газар, Монголын зуслангуудын холбоо болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулна.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Categories
мэдээ нийгэм

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг товлон зарлалаа DNN.mn

зураг

mpa.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.17) Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргалаа.

Ээлжит бус чуулганаар:

  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал;
  • Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрийн Даваа гарагийн 10:00 цагт эхлэхээр товлосон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

“Чингис хаан” музейг ирэх есдүгээр сард нээнэ DNN.mn

Наадмаар Чингис хаан музей ажиллана

Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин болон Соёлын дэд сайд М.Батбаяр нар өчигдөр /08.16/ “Чингис хаан” хаад язгууртны музейд ажиллаж, үзмэр таталт, үзүүллэг дэглэлттэй танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

“Чингис хаан” хаад язгууртны музей нь өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, бусад улс орны музей зэрэг 40 орчим газраас үзмэр таталт хийж, 12 мянга орчим үзмэр татаж, үзүүллэг дэглэлтээ дуусгаж байна.

Мөн БНСУ-ын Үндэсний музейгээс мэргэжилтнүүд ирж, музейн шилэн хорго /витрин/ суурилуулах ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байгаа юм.

Музейн танхимуудын үзүүллэг дэглэлт дуусаж, үзмэр хадгалалт, номын сан, эрдэм шинжилгээний хэсгүүдийн ажил дууссан тул ирэх сарын 15-н гэхэд музейг нээхээр төлөвлөж байна.

Соёлын сайд Ч.Номин “Чингис хаан” хаад язгууртны музей бол соёлын салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг. Азидаа том хэмжээний музейд багтаж байна. Энэ сарын эхээр бид Ерөнхийлөгчийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт олон улсын цогц арга хэмжээг зохион байгуулсан.

Хуралд ирсэн олон улсын судлаачид “Чингис хаан” хаад язгууртны музейд ажиллах үеэрээ музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг маш ховор, үнэтэй үзмэрүүдтэй болж гэж дүгнэсэн. Мөн музей олон улсын стандартад бүрэн нийцэж байгаа.

Музей Хүннү гүрнээс эхлээд Богд хаант улс хүртэлх Монгол Улсын түүхийг бүхэлд нь харуулахаас гадна Монголчууд бидний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг тодотгон харуулах үнэт үзмэр, эд өлгийн зүйлсийг дэлгэн харуулна. Музей өөрөө хадгалах, судлах, харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн үндсэн дөрвөн үүрэгтэй байдаг.

“Чингис хаан” музей энэ дөрвөн үүргийг жигд хэрэгжүүлж явах боломжтойгоороо маш онцлог. Жишээ нь, чийг гэрлийг маш нарийн тохируулж олон улсын стандарт хангасан байдлаар хадгалах, эрсдэлээс хамгаалах технологи, тоног төхөөрөмж оруулж ирсэн. Ийм сан хөмрөг 6 байгаа.

Мөн лаборатори байгуулсан. Боловсрол олгох чиглэлд номын сан байгуулж, эрдэм шинжилгээний томоохон хурал зохион байгуулах, судалгаа шинжилгээ хийх бүрэн боломжтой байдлаар тохижуулсан. Олон улсын хамтарсан үзэсгэлэн гаргах зэргээр гадаад хамтын ажиллагаа нь эхэлсэн, музейн үйл ажиллагаа нь өргөжиж, шинэ стандарт тогтоож байгаа” гэлээ.

Эх сурвалж: Соёлын яам

Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см орчим даван тус тус үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа хүмүүсийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 101 жолооч согтуугаар жолоо барьж, 128 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

The implications of drink driving and needing a licence for work

. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1618, хулгайтай холбоотой 27, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 64, гэмт хэргийн шинжтэй 106 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 101, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 118, хүний биед халдсан 69, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 173, эрүүлжүүлэх байранд хоносон 128, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 45 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллага сураггүй болсон 53 дуудлага хүлээн авч, 25 иргэнийг аварчээ DNN.mn

Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл Онцгой байдлын байгууллагад сураггүй алга болсон, төөрсөн 53 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 25 иргэний амь насыг аварчээ. Аялал зугаалгаар ногоон бүсэд зорчихдоо нэгдсэн зохион байгуулалттай, нэгийгээ бүртгэж, сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой аялах, бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналтгүй орхихгүй байж, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

ҮСХ: Эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүрс, 9 сая тонн алт экспортолсон DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт 108 мянган тонн нүүрс экспортолжээ

Өнөөдөр /2022.08.17/ Үндэсний статистикийн хорооноос сүүлийн долдугаар сарын байдлаарх статистик мэдээллийг танилцууллаа.

Энэ үеэр экспортын зарим голлох түүхий эдийн биет өөрчлөлтийг танилцуулав. Тодруулбал, 2022 он гарсаар долдугаар сард анх удаа нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад нэмэгдсэн үзүүлэллтэй гарчээ.

Эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүрс экспортлосон байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 700 гаруй мянган тонноор нэмэгдсэн үзүүлэлт аж.

Харин төмрийн хүдэр болон газрын тосны экспортын биет хэмжээ буурчээ. Төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн онтой харьцуулахад хоёр дахин буурсан бол газрын тосных 80 гаруй хувиар буурсан байна.

Түүнчлэн манай улс энэ оны байдлаар 9 сая тонн алт экспортолжээ. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад даруй 5 сая тооноор нэмэгдсэн үзүүлэлт аж

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн насны 86.309 хүүхдийн хүсэлт системд бүртгэгдлээ DNN.mn

Энэ хичээлийн жилд 42 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна

2022 оны наймдугаар сарын 17-ны өдрийн өглөөний 07:30 цагийн байдлаар цэцэрлэгийн насны 86.309 хүүхдийн хүсэлт E-mongolia системд бүртгэгдээд байна.

Үүнээс:

  • 2 настай 19893 буюу нийт 2 настай хүүхдийн 54,1%,
  • 3 настай 22548 буюу нийт 3 настай хүүхдийн 58,5%,
  • 4 настай 22633 буюу нийт 4 настай хүүхдийн 58,9%,
  • 5 настай 22548 буюу нийт 5 настай хүүхдийн 57,2% байна.

Хүсэлт илгээх үйл явц нийслэлийн хэмжээнд 57,25 хувьтай үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

“Face 820” өдөрлөг энэ бямба гаригт болно DNN.mn

Санамсар болгоомжгүй болон гэнэтийн байдлаас болж түлэгдсэн хүүхдэд зориулсан “Face 820” Монгол, БНСУ-ын хамтарсан өдөрлөг 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Жуковын талбайд зохион байгуулагдана.

“U Nine Change” БНСУ-ын хүмүүнлэгийн байгууллагаас санаачлан зохион байгуулах тус арга хэмжээний бүх орлогыг түлэгдэлтэй өвчтөнүүдийн эмчилгээний зардалд хандивлахаас гадна эхний 100 хүнд үнэ төлбөргүй үзлэг хийх эрхийн бичиг олгох юм.

Өдөрлөгийн үеэр Солонгос үндэсний хоолноос амталж, тоглоом тоглох, худалдааны арга хэмжээнд оролцох боломжтой аж.