Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулиа хоёр дахь нар мэт хүндэлж явахад төр, нийгмийн сэтгэл зүй бэлэн үү ? DNN.mn

Coronavirus: guidance to governments on respecting human rights, democracy  and the rule of law - Newsroom

Эрх нь хэтэрсэн хүүхэд эцгийн толгойгоор маажиж тоглоно гэгчээр эцэг үндсэн хуулиа ойр ойрхон дахин өөрчлөөд байдаг цаг үе нь одоо мөн үү?

Нэг. Жинхэнэ эх оронч тэргүүний шилдэг сайн сэхээтнүүдээ их хуралд оруулахгүй сонгуулийн луйвраар байнга хасаад сурчихсан, сонгуулийн тойрог, төрийн ордон хоёроос салдаггүй, эрүүгийн ямарч хэрэг хийсэн ч хэзээ ч шоронд орохгүй хөрөнгө мөнгөтэй, мафийн сэтгэлгээнээсээ бүрэн салж чаддаггүй гишүүдээс голлон бүрдүүлсэн ийм хачин их хуралтай. Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага гэдэг төрт ёсны тэр зарчмаасаа зарим талаараа хазайхад хүрч тэтгэвэрт гардаггүй төрийн ордноос салдаггүй нэг хүний гэр бүлийн хяналтанд орсон юм уу гэмээр болсон. Мөн хууль зүйн сайд нь нийгэмд бүхэлдээ хулийн завхралд оруулж дээдсийг хэт эрхлүүлсэн. Ядуу доодсыг үл анзааран хашрааж тун тааруухан удирдсан болж байгаа. Энэ бүхэн эцсийн нийлбэр дүнгээрээ бурхан чөтгөр буюу төр ба мафи энэ улс эх орныг ил далдуур удирдахад хүргэж байгаа.

энэ хэцүү үеийг давж, ид шидтэй юм шиг тийм төгс сайн үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэнэ гэхэд итгэл үнэмшил нэг л сайн төрөхгүй байна. Бодолдоо 2019 оны 11-р сарын 14 өдрийн үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Монгол хүнд өмчилсөн газрыг газрын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хураан авна гэж, эрүүгийн хуулинд оруулдаг үгээ үндсэн хуулинд оруулсан мөртлөө муу махны хулгайн бузар шиг хуулийн бузар хулгайгаар гадаадын иргэн байгууллагаа хуулийн этгээд, харьяалалгүй хүнд хуульд заасан болзол журмаар зүгээр л ашиглуулж болно гээд оруулж байгаа нь манайх шиг гадаадын болон мөнгө хөрөнгөтэй хүнд хэзээ ч хуулийн хариуцлага тооцож чаддаггүй болчихсон ийм улсад бол, гадаадын хүнд болон харьяалалгүй иргэнд газар ашиглуулсан л бол тэр чигээр гадаадын хүний мэдэлд монгол газар очно гэсэн үг. Үндсэн хуулийн 6-р зүйлийн 4-рт харшаар ашиглавал хураан авна гэхийн оронд хүн бүр чадахгүй байгаа төрөөс 0,7 газраас монгол хүн бүрт олгоно гэсэн үндсэн хуулиараа баталгаажуулсан бол нийгмийн сонирхолд бүрэн нийцах байсан. Тусгаар тогтнолын үндсэн баталгаа нь газар шороо байдгийг хэзээ ч бүү март!

Эртний ухаант хаадууд, бурхан гуйсан ч газар бүү өг гэсэн мэргэн сургааль байдаг. Гэтэл манай төр үндсэн хуулийн аргаар гадаадынхан заасан хэмжээ хязгаар, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх ямар хариуцлагын заалт байхгүй зүгээр өгөх гээд байх юм. Энэ хэний мэргэн ухаан ингэж үйлчлээд байна вэ?

Наанадаж л үүнийг Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр энэ алдаагаа засахгүй бол урагшилдаггүй, ухрах болно.

Хүн төрсөн газар нутгийнхаа шороон дээр очиж хөрвөөе гэж ярьдаг болохоос, намын байр, төрийн ордон дотор нь хөрвөөе гэж ярьдаггүй биз дээ. Тэгэхлээр газар, хүн хоёр хүйн холбоотой, амь нэгтэй байдгийг төр үндсэн хуулиараа баталгаажуулах үүрэгтэй.

Хоёр. Өнөөдөр өөрийн нэгэн биений жаргалыг эртлэн бодохоос амьдарч байгаа энэ улс орныхоо алс холын ирээдүйг эхлээд бодох сэтгэлийн тэнхээгүй болчихсон, номтой хүний үгийг сонсдоггүй, мөнгөтэй хүний үгийг сайн сонсдог болсноороо төрийн ариун чанар нь цэвэр тунгалаг байх ёстой тэр зарчмын чанар нь алдагдаж, төрд байх ёстой төрийн жинхэнэ хүн гэдэг нь ховордож, энэ улс эх оронд Ю.Цэдэнбал дарга шиг эзэн байна уу? гэж өөрөө, өөрөөсөө асуух хүртэл нийгэмд хүйтэн чанар нь ихсэж, Ээжээ алдсан хүн хэдэн жил уйлна, Эх орноо алдсан улс үндэстэн хэдэн үеэрээ уйлна. гэдэгт хашир бай.

Гурав. Үндсэн хуулийн өөрчлөлт хийнэ гэдэг нь цаана нь далд бодлого агуулсан, наад талын уран сайхан үгэнд нь хууртаж, түүнийг даган баясаж, сэтгэлийн хөдөлгөөнөөр хийгээд байдаг энгийн зүйл биш, заавал төрийн хар хайрцагны хэмжээний бодлогоор явагдах ёстой гэдгийг өглөөний нар харах болгондоо санаж яваарай.

Дөрөв. Төрийн сонгууль болон үндсэн хуулийн өөрчлөлтөнд зөвхөн нам шүтэж өгсөн тэр санал чинь өөдөө хаясан чулуу болон өөрийн толгой дээр бус хэдэн үеийн дараах хүүхдийн хүүхдийн толгой дээр чинь жин нь нэмэгдэж унана гэдгийг манайхан яагаад тоохгүй сурчихсан юм бэ?

Тав. Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа нийгмийн ухамсар, сэтгэл зүйн зөв төлөвшилт хандлагыг дээшлүүлэхийн тулд эхлээд Эх оронч үзэл гэдэг бол эхээс төрөхөд хамт төрдөг төрмөл үзэл байдаг. Харин намчирхах үзэл гэдэг бол нийгмийн улс төрийн эрх мэдлээ удаан хадгалах улс төрийн гажуудлаас үүссэн олдмол үзэл гэдгийг шударгаар хэлчих тийм эх оронч их хурлын гишүүд өнөөдөр хэд байна вэ?

Зургаа. Үндсэн хуулийн үг бүхэн эх орны тусгаар тогтнолын үнэтэй гэдгийг бүү март! Ард түмэн нь хүчирхэг эх орон үзэл үгүй бол улс эх орон нь тусгаар тогтнол үгүй. Үндсэн хуулийн гол амин сүнс нь эх оронч, тусгаар тогтнолоо хамгаалах үндэсний үзэлд оршдог юм. Монголчууд бид зөвхөн өөрийн амьдардаг гэр орныхоо тусгаар тогтнолын баталгааг л бодохоос биш эх орныхоо тусгаар тогтнолын баталгааг ерөөсөө бодохгүй сурчихсан байгаа нь дордохын долоон өөрчлөлтөөс эхлээд үндсэн хуулийг, төрийн нэрээр тоглох гол үндсэн суурь нь болоод байгааг, ээтэн хоншоортой гутлаараа энэ бөмбөрцгийн талыг эзэлж, дэлхийн их түүхийг бичсэн эзэн Чингисийн үр сад Монголчууд бид хөх тэнгэрийн зулайг харах, алс холын ухаантай, цаст уулын мөнхийн оргил шиг сүлд хийморьтой явах тийм цаг үе ирээд байна шүү! гэж ордоны эрхэмүүдэд орцны жижүүр өвгөн би бээр мунхаглан бичихийг оролдов.

Өндөр настан ………………………Н.Баттогоо

2022.08.15 өдөр

Жич: Хэвлэвэл 99008505 надад мэдэгдэнэ үү.

Би олноор нь худалдаж авна.

Categories
мэдээ нийгэм

Цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2022” улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын төвд болно.

Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргээс шалгарсан баг тамирчид дүүргүүдэд байрлах Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын ангиудын материаллаг баазад түшиглэн бэлтгэлдээ ороод байна. Тус тэмцээнд аймаг, дүүргүүдээс шалгарсан шилдэг 30 баг оролцож, авхаалж самбаагаа сорих юм.Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээнийг улсын хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж байгаа. Эхний хоёр шат буюу дүүргүүдийн Засаг дарга нарын нэрэмжит цогцолбор тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард болж, дүүрэг бүрээс шалгарсан багууд улсад өрсөлдөхөөр бэлтгэж буй юм. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын Цэргийн штабаас томилсон бүрэлдэхүүн баталсан хуваарийн дагуу баг тамирчдын бэлтгэлтэй танилцан, заавар зөвлөмж өгч байна.

Categories
их-уншсан мэдээ нийгэм туслах-ангилал

П.Энхцэцэг: Монголчууд тогтвортой хөгжлийн боловсролын уламжлалтай ард түмэн DNN.mn

“Хөх хүрээ” тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, тэргүүн П.Энхцэцэг өөрийн хийсэн судалгааны тайлан, практикт хэрхэн ашиглах талаар салбарын эрдэмтэн мэргэд, судлаач, мэргэжлийн байгууллагын төлөөлөгчдөд танилцуулга өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцсан юм.


-Дэлхийн боловсролын чиг хандлага тогтвортой хөгжлийн боловсрол руу чиглээд явж байна. Яг энэ үед танай хүрээлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа нь цагаа олж шүү?

-Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн зорилт гэсэн том үзэл санааг дэлхий нийт хөгжлийн загвартаа оруулаад явж байна. Тогтвортой хөгжил гэж юу вэ, үүнд ямар арга замаар хүрэх юм бэ гэвэл боловсрол дотор тогтвортой хөгжлийн үзэл санаа буюу байгаль дэлхийг өөрсдийнхөө амьдарч буй гэр орон гэж үздэг, түүнийг хайрладаг, хамгаалдаг, түүнээс авч буй хэрэглээгээ хянадаг, хэрэглээгээ зүй зохистой болгодог тийм ухамсартай иргэдийг яаж бүтээх ёстой юм бэ гэдэг асуудал. Энэ асуудлыг шийдвэрлэхэд боловсролын систем нь оролцоотой байх ёстой юм байна. Дэлхий нийтийн үзэл санаа, чиг хандлагыг маш сайн ойлгож, энэ түүхэн боломж дээр тулгуурлаад монголчууд өөрсдийнхөө үндэснийхээ философийг гаргаж ирэхэд нэгдэж байгаа.

Тайлбар байхгүй.

Монголчууд тогтвортой хөгжлийн боловсролын уламжлал, ухаантай ард түмэн. Гэтэл бид дэлхийд илүүрхэж чадахгүй, хоцрогдчихсон улс болчихоод байна. Манай хүрээлэн судалгаагаа эцэслээд нийгэм рүү чиглүүлэхэд энэ үзэл санааг яаж практик дээр хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлууд тулгараад байна. Бид одоогоор хоёр үйл ажиллагаан дээр төвлөрч байна. Нэгдүгээрт, боловсролыг шинэчилнэ гэж байгаа хүмүүс хэзээ ч сонирхлоор хандаж болохгүй. Салбар шинжлэх ухааны төлөөлөл, судалгаа хийсэн эрдэмтдийг нэгтгээд хүрээлэнгийн дэргэд Зөвлөл байгуулж байна. Одоогоор зөвлөгөөнүүд үргэлжлээд явж байна. Зөвлөгөөнүүдээ зохион байгуулаад, түүнд оролцсон эрдэмтдээ Хүндэт зөвлөх болгож өргөмжлөөд хамтдаа боловсролоо ийм аргаар шинэчилцгээе, тогтолцоо нь ийм загвараар явах ёстой гэж хэлэлцэж байна. Түүнээс биш хоёр хүн гарч ирээд “Боловсролыг шинэчилье” гэвэл ямар ч үр дүнгүй. Тийм учраас эрдэмтдийг ийнхүү чуулуулж байгаа юм.

-Эрдэмтэд тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр цувралаар зөвлөлдөөд яваад байгаа байх нь?

-Анхдугаар зөвлөгөөнөө хийсэн. Дахин хоёр зөвлөгөөн хийхэд бид 81 эрдэмтэнтэй болох юм.

-81 эрдэмтэн Монголын боловсролын шинэчлэлийг хэлэлцэх нь?

-Боловсрол тойрсон есөн шинжлэх ухааны ес есөн эрдэмтэн. Нийт 81 эрдэмтнээс бүрдсэн Эрдэмтдийн зөвлөл бий болгож байгаа юм. Ирэх аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор чуулганаа хийнэ. Үүгээр хүрээлэн “Боловсролын шинэчлэлийг хамгийн оновчтой арга замаар хийх потенциал байгаа юм” гэдгийг мэдэгдэнэ. Ерөнхийлөгчид, Монгол төрдөө хандчихсан. Ард түмний эв нэгдэл, аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангаж байх ёстой гол хүн энэ үйл ажиллагааг ойлгож, хүлээн авч ивээл дороо хийхээр болсон нь боловсролын шинэчлэл хийх цаг болсныг харуулж байна.

-Боловсрол бол эн тэргүүнд байх ёстой. Гэтэл энэ эрэмбэ алдагдчихаад байна гэж хүн бүр шүүмжилж байна?

-Боловсрол бол нийгмийн тэргүүлэх салбар. Энэ салбарыг тойрсон ямар асуудлууд байгаа юм бэ гэдгийг ойлгоод, тэдгээрийг шийдвэрлэх арга зам байгаа юм байна. Энэ арга замыг хэрэгжүүлэх хүрээлэн нь байгаа юм байна. Хүрээлэнгийн үйл ажиллагааг ямар нэгэн байдлаар дэмжин оролцсоноороо нийгмийн хариуцлагаа хамгийн өндөр түвшинд биелүүлэх боломжийг хувийн хэвшилд гаргаж өгч байгаа юм. Энэ удаагийн танилцуулах өдөрлөгт боловсролын салбарын 30 гаруй байгууллагын удирдлага, ТУЗ-ийн дарга нар ирлээ. Боловсрол тойрсон асуудал, түүнээс гарах арга зам, хүн-нийгмийг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх том концевци байгаа юм байна гэдгээ энэ өдөрлөгөөр танилцуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Цэцэрлэгийн бүртгэл 60 гаруй хувьтай байна DNN.mn

Цэцэрлэгт сургалтын булангийн зураг төслийг хэрхэн гаргах. Цэцэрлэгийн  бүлгийн хөгжлийн орчныг загварчлах

Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг энэ жил цахимаар хийж байгаа билээ. Өмнө нь сугалаагаар хүүхдүүдээ цэцэрлэгт өгдөг байсан бол энэ жил “E-Mongolia” системээр хүсэлт илгээж, хүүхдээ аль цэцэрлэгт хамрагдах хариуг хүлээн авах юм. Бүртгэлийн явцын талаар Боловсролын яамнаас тодрууллаа.

“Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141023 хүүхэд бий. Өнөөдрийн байдлаар 86309 хүүхдийн бүртгэл хийгдээд байна. Бүртгэл энэ сарын 24-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Хүсэлтийн хариуг наймдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гар утасны дугаарт мессежээр илгээх ба давхар “E-Mongolia” системээс орж харах боломжтой.

Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдүүд нь:

  • 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана
  • Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна
  • Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байх.

Түүнчлэн цэцэрлэгийн насны 34486 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байсан асуудлыг шийдэж, энэ оны есдүгээр сарын 1-н гэхэд 26643 хүүхэд, арванхоёрдугаар сарын 31-н гэхэд 7755 хүүхэд буюу нийт 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байна. Мөн байгууллагын цэцэрлэг дээр 1000 орчим хүүхэд хамруулах бөгөөд есдүгээр сарын 1-н гэхэд 450 хүүхдийг байгууллагын цэцэрлэгт хамруулах болно” гэлээ.

Энэ жилийн хувьд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд цэцэрлэгийн зориулалттай барилга худалдаж авах, шинэр байгуулах, хувийн цэцэрлэгтэй хамтарч ажиллах зэрэг арга хэмжээ авч буй. Одоогоор зарим дүүргийн 14 байршилд цэцэрлэгийн обьект худалдан авах төлөвлөгөө гаргаад буй. Төлөвлөгөөний дагуу тендерүүд ч зарлагдаад байгаа юм. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэгдсэнээр Баянгол, Хан-Уул, Чингэлтэй зэрэг дүүрэгт цэцэрлэгийн барилга худалдаж авах, шинээр барих тендерүүд зарлагджээ. Түүнээс гадна худалдан авах ажлын хүрээнд хүүхэд хүлээж авахад зарим обьект нь бэлэн болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хүүхдүүдийг насаар нь эрэмбэлж авч үзвэл таван настай 3513, дөрвөн настай 3621 гурван настай 3672, хоёр настай 23780 хүүхэд бий.

Эдгээрийн 11 мянган хүүхдийг эхний ээлжид нэмэлтээр гаргасан цэцэрлэгүүдэд есдүгээр сарын 1-н гэхэд хамруулна. Харин үлдсэн 24 мянга гаруй хүүхдийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор цэцэрлэгт элсүүлэх шийдвэр гарсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тавин саяын цаана тамхины бодлого явах нь DNN.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазартай хамт ажлаа ярьж явахдаа “Тамхины ишээ хаявал 50 сая төгрөгөөр торго” гэсэн нь хэл аммны бай болоод байна. Тоглоом, тохуу болгон даапаалах хүмүүс цөөнгүй байх шиг. Амьдралаас тасарсан үг унагалаа гэж зэмлэх нь ч олон юм. Эсрэгээрээ тамхиа зөв зохистой татаад хэвшчихвэл торгуулахгүй шүү дээ гэж харах өнцөгтэй масс ч байв. Ер нь улстөрчийн амнаас дэмий үг унадаггүй. Мэдээж олныг манлайлж, лидер болсон хүмүүс бодолгүй ярьж, өөрийгөө ороохгүй нь ойлгомжтой. Тэр утгаараа Ерөнхий сайдын хэлсэн үг цаанаа нэг бодлоготой л байж таарна. Түүний энэ энгийн яриа нийгмийн анхаарлыг бүрэн татаж чадлаа. Үнэн хэрэгтээ хотын соёлыг илтгэгч иргэн бүр акуркаа гудамж талбайд дураараа хаяад байвал 50 саядуулна гэж юу байхав. Амьдралаас тасарч, хуулиас давсан ийм шийтгэлийг биелүүлэх ард түмний чадамж ч байхгүйг гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэхгүй л байв гэж. Тэгэхээр “50 сая төгрөгөөр торгоно шүү” гэж албаар олны анхааралд оруулж байгаад тамхины хуульд өөрчлөлт оруулах бололтой. Тамхины ишээ хаясан хүн болгонд ийм өндөр хэмжээний торгууль ногдуулна гэдэг худлаа ярианд үнэмшиж шаагиж хийж байгаа нь зүгээр л улс төр. Тэгээд ч Ерөнхий сайдын шуугиулсан болгон ажил хэрэг болчих гээд байдаг гэмтэй.

Эргэн сануулахад “Эрдэнэт”-ийн 49 хувийг авчрахад Л.Оюун-Эрдэнэ сүрхий үүрэг гүйцэтгэсэн хүн. Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан тэрбээр түүхэнд бичигдэх энэ үйлийг гүйцэтгэсэн Засгийн газрын жинхэнэ гал тогоог нь гардан хариуцаж байв. Ойрын жишээ гэвэл Оюу толгой дээр ярьж болж байна. Монголын эдийн засгийг тэжээж байгаа энэ мөнгөний судлыг нээсэн хүн яах аргагүй мөн. Далд уурхайн бүтээн байгуулалтын тэсэлгээг эхлүүлэх кнопыг дарж, энэ том уурхайг байнгын ажиллагаатай болгосон. Үүгээр зогсохгүй хөрөнгө оруулагч талыг хөлдөө “сөгдүүлсэн” гэж хэлж болно. Манай талын төлөх байсан олон тэрбумын өрийг тэглэх тал дээр маш сайн тохиролцоо хийж чадсан гавьяа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт харьяалагдана. Ер нь Оюу толгойн төслийн хэрэгжсэн олон жилийн түүхэнд ийм амжилттай хэлцэл тохироо хийгдэж байгаагүй гэхэд дэгсдүүлэл болохгүй. Хөгжлийн банкины кэйс ч Оюун-Эрдэнийн албаа хэр хашиж байгаагийн том нотолгоо. Эрх ашгаараа нэгдсэн, нам дамжсан бизнес ултөрийн бүлэглэлүүдийн эсрэг ингэж хөдөлнө гэдэг хэр баргийн аавын хүүгийн хийх ажил биш. Тэр зүгээр ч нэг ярьдаг Ерөнхий сайд биш гэдгийг Хөгжлийн банкинд зээлээ төлж эхэлсэн эрхтэн дархтануудаас харж болно. Хариуцлага нэхэж, шорон гянданд хориод эхлэнгүүт ганцхан өдрийн дотор өчнөөн тэрбумаар нь өр зээлээ төлчих жишээний. Энэ бол яалт ч үгүй өнөөгийн Засгийн газрын зангараг.

Л.Оюун-Эрдэнийн эрх ашгийн том бүлэглэлүүдтэй хийж буй зоримог тэмцэл нүүрсний хулгай, Дарханы замын авлига луйвараар үргэлжилж байна. Үе, үеийн Засгийн газрын шүдний өвчин болсон том асуудал бол нүүрсний төмөр зам. Нүүрсний төмөр замыг гацаасан улстөрчид хариуцлага тооцох асуудлыг аль ч Засгийн газрын тэргүүн зүрхэлж хөнддөггүй байсан. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ асуудлыг ил тод хөндөж, буруутныг нь нэр устай нь зарлаад эхэлчихлээ. Удахгүй тэдэнд хариуцлага тооцох нь ч тодорхой болоод байгаа. Үүгээр зогсохгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд том заналхийсэн стратегийн бүтээн байгуулалтыг зогсоосон хүмүүст хариуцлага үүрүүлж, алдагдсан боломжийн өртгийг төлүүлнэ гэдгээ ч хатуухан илэрхийлчихлээ, Л.Оюун-Эрдэнэ. Түүний эдгээр зоримог шийдвэрүүд тамхины хуулиар үргэлжлэх бололтой. Тавин саяын торгуулиар овоглосон тамхины асуудал улстөрчдийн анхааралд орсон ажээ. Уг нь одоогийн мөрдөгдөж байгаа Тамхины хуулийг АН төр барьж байхдаа хийсэн. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилсан энэ хууль үнэхээр сайн болсон. Одоо Л.Оюун-Эрдэнийн сэдлийг нь өгөөд байгаа тамхины хуулиа үүнээс ч сайн хийгээсэй гэж залбиръя даа.

Categories
мэдээ цаг-үе

22 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарлаа DNN.mn

Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болно

Хичээлийн шинэ жил ойртож байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулалтын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэл өгөв. Тодруулбал, хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн есөн дүүргийн 22 байршилд хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа аж.

Иргэд, худалдаа эрхлэгчид асар, майхнаа бэлдэн оролцвол нэмэлт төлбөр, хураамж авахгүй. Дээрх үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн иргэд, худалдаа эрхлэгчид хүсэлтээ дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст гаргах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Баттөмөр: Авлига бол тусгаар тогтнол, хөгжлийн эсрэг гэмт хэрэг мөн DNN.mn

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Та Монгол Улсын хөгжлийн гарц гэж олон санааг УИХдээр ярьдаг. Би тантай өнөөдөр авлигын асуудлаар ярья. Авлигыг бууруулж чадвал хөгжилд том ахиц гарна. Энэ асуудлаар ярилцлагаа эхэлье?

-Олон эх сурвалжаас харвал авлига гэдэг нь төрийн ажил, албыг хувийн зорилгодоо ашиглахыг хэлнэ. Авлигад хахууль, мөнгө нэхэж авах, мөнгө завших, улсын мөнгийг шамшигдуулах, хамаатан садан ойр дотны хүмүүстээ ашиг олох боломжийг олгох, нийтийн хөрөнгийг хувийн хэрэгцээнд өмчлөх, худалдан авалт, тендерт нөлөөлөх гэх мэт олон асуудлууд багтана.

Авлигаас болж Монгол Улс өнөөдөр чөдөртэй морь шиг л доороо догонцон дэвхцэж, урагш хөдөлж, хөгжих боломжгүй болчихоод байна.

Иймээс авлига өнөөгийн шийдвэрлэвэл зохих хамгийн тулгамдсан асуудлын нэг болсон. Авлигатай тэмцэж үр дүнд хүрэх нь хөгжлийн маш том гарц. Авлигаар хүссэнээ авч болдог, тулгарсан бүх асуудлыг шийдэж, албан тушаал дэвшиж болдог, тэр бүү хэл гэмт хэргийг цайруулж, ял шийтгэл, шоронгоос ч бултаж болдог гэсэн бодол нийгмийн нэлээд хэсгийн оюун ухаанд амь бөхтэй оршсоор байна. Хаана хөгжил сул байна, тэнд авлига их байдаг. Авлигаас ангижирч байж л улс орон хөгждөг гэдгийг дээр дооргүй мэддэг ч мэдсэнээ яагаад ажил болгож хэрэгжүүлэхгүй байна гэсэн асуулт гарна. Авлигын хөрс суурийг бэхжүүлсэн, хэрэгждэггүй хууль, журмыг бид өнгөрсөн хугацаанд маш олныг гаргажээ. Өнөөдөр энэ алдааг засахын төлөө ажиллаж байна.

-Монголд хууль, дүрэм цөөдөөгүй. 830-аад хууль байдаг гэсэн. Хуульд захирагдаж амьдарна гэдгээ бид ер нь ойлгодоггүй юм шиг ээ?

-Тийм ээ, Авлигыг багасгах хүрээнд хийх ажлуудын нэг нь хуулиндаа шинэчлэл хийх шаардлагатай. Хуулийн хэрэгжилтэд тавих хяналт сулаас хуулинд захирагдаж амьдарна гэдгээ бид ойлгохгүй л яваад байна. Ямар нэг асуудал тулгарлаа гэхэд хууль, дүрмээрээ шийдэхийн оронд танил талаа хайж, болохгүй бол шууд л авлига өгөхийг урьтал болгодог практик түгээмэл болсон.

Авлига, хахуульд эргэлдэж буй мөнгө ямагт зардал болж та бидний нуруун дээр ирдэг.Авлигачид хэзээ ч ханаж цаддаггүй. Хөгжлийн хамгийн аюултай дайсан бол авлига.Авлигатай маш хатуу тэмцэх шаардлага байна.

Өндөр албан тушаалтнуудын дэмжлэгтэй төр засгийн шийдвэрээр дамжуулж, авлига өгч санаснаа хийж чаддаг олигархи, бизнесийн бүлэглэлүүд Монголд бий болсон. Энэ бол маш аюултай.Энэ бол хорт хавдраас аюултай. Өнөөдөр хорт хавдрыг эрт оношилж чадвал эмчилж чадаж байна. Монголд бий болсон авлигыг монголчууд эрт оношилсон боловч харамсалтай нь эмчилж чадахгүй л яваад байна. Монголын авлигыг “ардчилсан авлига” гэдэг.Яагаад гэвэл манайд авлига ил тод болсон.

-Сүүлийн үед баяр наадам, зугаа цэнгэлд маш их мөнгө зарж, хандив шагнал өгөх болж. Авлига, хандив хоёрт ялгаа байна уу?

-Ялгаа байна. Өгч буй хандив бол татвар төлсний дараах орлого, ашгаасаа өгсөн байх ёстой. Олсон гэж мэдүүлсэн орлогоосоо олон дахин давсан зарлагатай хүмүүс маш олон болсон. Үүнийг зарим оронд гэмт хэргийн нотлох баримт гэж үздэг. Манайд энэ асуудал анхаарлын гадна байна. Татвар төлсний дараах орлогоосоо авлигад өгөх нь бага. Харин татвар төлдөггүй хүмүүс далд эдийн засгаас олсон мөнгийг авлигад хамаагүй цацдаг нь үнэн.

Их хандив өгсөн хүмүүсийн эх үүсвэрийг шалгах хэрэгтэй.Юунд зарсныг нь хянаж үзэх хэрэгтэй. Өнөөдөр Монголын эдийн засгийг авлига боомилж хөгжүүлэхгүй байна. Эдийн засгаар баталгаажаагүй ардчилал, ардчилал биш.Төгс сайн ардчиллыг мөнгө, санхүүгээр удирдана.

-Сүүлийн үед дээд түвшнээсээ илүү дунд доод түвшинд авлига улам ихэсч байгаа гэж ярих юм. Энэ талаар таны бодол санаа юу байна?

-Байгууллагуудын дунд түвшний дарга нар авлига их авдаг мэдээлэл байгаа. Энэ үнэн байж болно. Энэ асуудлыг хоёр янзаар тайлбарлаж болох юм. Нэгт дарга нар баг бүрдүүлэх нэрээр өөрийн хамсаатнуудыг ажилд авч тэд нараар хулгай хийлгэдэг болж. Өөрөөр хэлбэл, арга нь нарийсч байна гэж хэлж болно. Хоёрт мөнгө төлж ажилд орсон хүмүүс шархаа нөхөхийн тулд улаан цагаандаа гарч байна гэж ойлгож болохоор байна.

-Авлигыг захиалагч дарга нар нь сугараад үлдчихээд дараагийн дугуйг олж тавиад ажлаа үргэлжлүүлээд байна гэж ойлгож болох уу?

-Ажилтнууд нь авлига аваад баригдвал удирдлага нь хамт хариуцлага хүлээдэг байхаар хуульчлах нь зүйтэй. Авлига улс орны аюулгүй байдлыг алдагдуулдаг. Авлигатай тэмцэх нь хөгжлийн төлөө хийж буй тэмцэл.

Авлига бол нийгмийн сайн сайхан байдалд заналхийлээд зогсохгүй улс гүрэн оршин байхын баталгааг үгүй хийж чадах хамгийн аюултай зүйлийн нэг. Хөгжингүй орнуудаас ялгаатай нь хөгжиж буй орнуудад авлига өндөр байдаг судалгаа байдаг. Авлигыг үл тэвчих, уур амьсгалыг нийгэм даяар бий болгож, бүх шатанд хэрэгжүүлж, хууль дүрмээ сахиж байж л амжилтад хүрсэн байдаг. Үнэнч шудрага хүмүүс, авлигачаа ялгаж чадахаа больсон үед төр мөхдөг. Бид өнгөрсөн хугацаанд авлигачаа ялгаж чадахаа байтал доройтсон.

-АТГ-ыг бэлгэдэл, тэд авлигалтай жинхэнэ утгаар нь тэмцэж чаддаггүй, хааяа нэг жараахай барьсан болчихоод том ажил хийсэн болж харагддаг. Яагаад тэд авлигатай тэмцэж чадахгүй байна гэвэл авлигачид тэднийг томилдог гэж ярьдаг.Энэ үнэн үү?

-Би тэгж бодохгүй байна.Авлигатай тэмцэх газар ажиллаж, зохих үр дүнд хүрч байгаа. Авлигын гэмт хэргийн улмаас Монголын эдийн засагт 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсныг АТГ-аас шалгаж тогтоосон байсан. Энэ бол манай улсын хувьд маш том мөнгө. 2022 оны Монгол Улсын төсвийн орлого 15.0 орчим их наяд төгрөг гээд боддоо. Авлигаас учирсан хохирол Төсвийн орлогын 80 хувьтай тэнцэж байна. Ийм байхад бид хөгжил дэвшил яриад утгагүй болчихож байгаа юм. Хөгжлийн банкнаас хууль бусаар зээл авсан, төлөөгүй, хулгайд алдагдсан 1.7 их наяд төгрөгийн асуудлыг шалгах ажлын хүрээнд АТГ-аас 61 хүнийг яллагдагчаар татаж, өнөөдрийн байдлаар 600-гаад тэрбум төгрөгийг төлүүлээд байна. Энэ оны эцэст 1.0 их наяд төгрөгийг төлүүлэхээр холбогдох газруудтай хамтарч ажиллаж байгаа юм билээ. Манайд авлигатай тэмцэх эрх зүйн орчинг улам чамбайруулж, авлигатай тэмцэх ажлыг сайжруулах шардлага байна. “Бүтээлч хүнд цалин өг, ёс зүйтэй хүнд албан тушаал өг” гэж ухаантай ард түмэн ярьдаг.

-Авлигатай тэмцэхэд эрх баригч намуудын улс төрийн хүсэл,зориг ихээхэн үүрэгтэй гэж ойлгож байна.Энэ талаар?

-Тийм ээ, эрх барьж буй намууд мөрийн хөтөлбөртэй тусган, үр дүнтэй ажиллах үүрэгтэй. Тэгж байж ард түмний итгэлийг хүлээнэ. Монголд байгаа авлигыг дээрээсээ эхтэй гэдэг. Өнгөрсөн 30 жилд хамгийн их ардчилал, шудрага ёс ярьж, ард түмний итгэл хүлээж Монгол төрийн өндөр албан тушаал хашсан зарим нэг хүмүүс шудрага бус байдлыг өөгшүүлж, хулгай хийх боломж олгож, хулгайд хамтарч оролцсон байж болзошгүй байгаад харамсаад баршгүй. Хүний ярьж, хэлж байсан үг үйлдэл бүхэн үлддэг. Өндөр алба хашиж байхдаа хулгай хийсэн зарим хүмүүстэй Монголын төр хариуцлага тооцож чадахгүй л байна. “Бээлийтэй муур хулгана барьдаггүй”гэдэг. Монголд болсон хулгай, луйвар болгоны цаана төрийн өндөр албан тушаалтанууд,түүнийг тойрсон том хэмжээний авилга бий.

“Төрийн хэрэг бага ч их, гэрийн хэрэг их ч бага” гэж хэлдэг. Монголын төр авлигатай тэмцэх ажилд ойлгомжтой засаглаж чадахгүй л байна. Засаглалаа ойлгомжтой болгох хэрэгтэй. Авилигатай тэмцэх чиглэлд бид бусдаас хол хоцорсон. Иймээс бид илүү зохион байгуулалттай хэлбэрт орж байж гүйцэнэ. Монголын авлигал улам өндрөө авсаар л байна. Аливаа зүйл өндрөөс илүү хүчтэй унадаг гэдэг.

-Олон улсын хэмжээнд хэмжээнд авлигын индекс буурахгүй байгаа талаар мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна лээ, энэ талаар таны бодол?

-Тийм ээ, Транспаренси Интернэйшнл байгууллагын гаргасан “Corruption Perception lndex” судалгаагаар дэлхийн улс орнуудын гуравны хоёр нь авбал зохих 100 онооноос 50 иас доош оноо авсан нь дэлхийн хэмжээнд авилгын асуудал ноцтой түвшинд байгааг харуулж байна гэж тэмдэглэсэн байсан.

Авлига ихсэх шалтгааныг олон улсад хэд хэдэн зүйлстэй холбоотой гэж тооцдог. Юуны өмнө цалин бага учраас төрийн албан хаагчид авлига авдаг гэж үздэг. Угаасаа өлөн, хомхой, шунахай хүмүүсийн шуналыг давах цалингийн тогтолцоо энэ дэлхийд байхгүй. Дараагийн нэг гол шалтгааныг ажилд орох боломж хомс байгаагаар тайлбарладаг. Өндөр боловсролтой, мэдлэгтэй, туршлагатай ёс зүйтэй, чадварлаг, санаачлагатай хүмүүс, ялангуа залууст танил талгүй бол мэргэжлээрээ төрийн албанд орох,албан тушаал ахиж дэвших, удирдах албан тушаалд ажиллах боломж үндсэндээ хязгаарлагдмал.

-Ажилд ороход мөнгө төлдөг гэсэн яриа их байх юм. Энэ талаар ямар мэдээлэл байна?

-Улсын томоохон байгуулагуудад ажилд орох, шилжилт хөдөлгөөн хийх, албан тушаал дэвшихэд мөнгө төлдөг гэсэн яриа гараад олон жил болж байна. Хүмүүс яриад л байх боловч түүнийг зогсоох арга хэмжээ авахыг үе үеийн эрх баригчид, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнаас шаардахгүй байгаа нь харамсалтай.Авлига авсан ажилтныг төрийн албанд бүрмөсөн ажиллахгүй нөхцөлтэйгөөр халах, хорих ял оноох хатуу заалттай байж авилга буурна.

Авлига авсан хүний хувьд төрийн болон улс төрийн албаны хаалга үүрд хаалттай байх ёстой байтал ял шийтгэлгүй үлдээд байгаад л олон түмэн зэвүүцээд байгаа юм. Нийгэмд шударга ёсыг тогтоож байж л авлигыг таслан зогсооно.

-Авлигыг таслан зогсоох тал дээр бид хэр эв нэгдэлтэй байдаг юм бол?

-Монголчууд авлигыг ил тод шүүмжилдэг ч авлигыг таслан зогсоох тал дээр эв нэгдэлтэй байж чаддаггүй. Нийгмээрээ тэдэнтэй нэгдэн тэмцэж, авлига өгөх, авахыг үл тэвчих уур амьсгалыг улс орон даяар өрнүүлж, авлигачдыг гишгэх газар, хаших алба байхгүй болгох ёстой.

Авлига нь өгсөн, авсан хоёр хүнийг багтаана. Ажлаа амжуулахын тулд хэнд ч авлига өгөхгүй байх ухамсрыг хүн бүрт төлөвшүүлбэл олон нийт авлигын эсрэг нэгдэж, авлигачид авлига нэхэх, авах боломжгүй болно. Төрийн албанд авлига авах, өгөх боломжгүй болсноор авлигачид, цүнх баригчид төрөөс холдох учиртай. “Зөв зүйлийг зүүний сүвээр ч авч гар” гэдэг. Авлигатай тэмцэхэд бидэнд ухрах газар байхгүй.

-Улс төрийн намуудаас эхлэлтэй авлигын асуудал яригддаг. Намууд авилгыг өөгшүүлсэн ажил их хийдэг гэсэн яриа бий?

-Улс төрийн бүх шатны сонгууль, намын санхүүжилтийг ил тод болгож, улс төрчид сонгуульд зарцуулсан мөнгөө авлига, албан тушаалаа ашиглаж олж авах бүх гарцыг хаах ёстой. Хаахын тулд мөнгөгүй ч мэдлэг боловсролтой, улс орноо зөв чиглүүлээд явж чадах, мэдлэг боловсрол, хувь хүний төлөвшил, эх орны эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж чадах хүмүүсийг шударгаар өрсөлдөх боломжтой болгох шаардлагатай.

-Төрийн худалдан авалтыг тойрсон авлига их байдаг гэдэг. Энэ талаар?

-Авлигатай тэмцэхийн тулд төрийн худалдан авалт, тендер, тусгай зөвшөөрөл буюу лиценз, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр, хэлцэл, албан тушаалын томилгоо, баялгийн эзэмшил, ашиглалт, баялгийн дахин хуваарилалт, төсвийн зарцуулалтын ил тод байдлыг хангахад онцгой анхаарвал зохино.

Үйл ажиллагааны ил тод бус байдал авлигачид үүрлэх хөрсийг бий болгож байна. Улс төрийн намууд намын хандивыг олон нийт, аж ахуйн нэгжээр дамжуулан авч түүнийгээ нууцалдаг нь авлигыг өөгшүүлэхэд нөлөөлдөг. Авлига нэмэгдэхэд төрийн албаны хариуцлагагүй байдал нөлөөлөөд байгаа нь үнэн. Өрсөлдөөн шударга бус байх нь авлигыг өдөөх бас нэг хэрэгсэл болдог. Төрөөс зарласан тендерт хэдхэн компани ялаад байдаг нь тэдгээр нь сайндаа биш, улс төрийн нөлөө орсных юм. Улс орны хөгжил дэвшлийн төлөө авлигын дээрх шалтгааныг арилгахаас өөр гарц байхгүй. Монгол Улс хөгжье гэвэл юуны өмнө авлигаас салах хэрэгтэй.Авлига бол холгодог гуталтай адил. Бид өнгөрсөн 30 жилд холгодог гутал өмссөөр түүндээ дасчихаж.Холгодог гутлыг тайлж хаях хэрэгтэй.

Авлига бол тусгаар тогтнол, хөгжлийн эсрэг гэмт хэрэг.

Авлига, луйвар санхүүгийн мөр үлдээдэг. Тэр мөр нь манайд хөгжлийн хоцрогдол, ядуурал, гэмт хэргийн өсөлт, иргэдээс төр засагтаа итгэх итгэлийн бууралт,оюуны хоосрол гэх мэт олон зүйлээр илэрч байна. Авлига ихэсвэл улс төр улам зэрлэгшдэг гэдэг.Ийм шинж тэмдэг сүүлийн үед ажиглагдаад байгаа. Монголд авлигаас болж алдагдсан боломж, учирсан хохирлыг тооцож үзэх хэрэгтэй.

-Олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар манай авлигын индекс өндөр түвшинд байгаа. Авлига өндөр байх нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг судалгаа байдаг. Таныг саналаа хэлэхийг хүсч байна?

-Дэлхийн 180-аад орныг хамарсан 100 оноогоор тооцсон 2021 оны авлигын судалгаагаар Дани улс 88 буюу авлигын түвшин хамгийн бага орноор шалгарсан байдаг. Манай улсын хувьд 35 оноотой 110 дугаар байранд жагссан байна. “Global lnsite” байгууллагаас гаргасан үнэлгээгээр манай авлигын түвшин 12 оноогоор буурсан нь бизнес эрхлэхэд авлигын эрсдэлийг бууруулж чадаагүй гэсэн шалтгаантай.Манай Улсын хувьд авлигын индекс нэг хувиар өсөхөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 0.29 хувиар буурна гэсэн судалгаа гарсан байдаг. Мэдээж эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг нь авилга мөн. НҮБ Афганистан дахь авлигын хохиролыг ойролцоогоор 3.9 тэрбум доллар гэж тооцсон бол, Transparency International байгууллагын мэдээлснээр Индонезийн удирдагч асан Сухарто 15 тэрбум ам.доллар шамшигдуулж,Филиппиний Фердинанд Маркос таван тэрбум доллар улсаасаа хулгайлсан гэж мэдээлсэн.

Манай авлигачид улсаасаа хэдийг хулгайлж шамшигдуулсныг тооцож гаргах шаардлагатай. Монголд авлигаас болж алдагдсан боломж, учирсан хохирлыг тооцож үзэх хэрэгтэй. Авлигаар улсаа худалдахад бэлэн хүмүүсийг төрөөс хол байлгахад анхаарах хэрэгтэй байна. “Буруу харсан нүхэнд нарны гэрэл тусдаггүй гэж” монголчууд ярьдаг. Авлигатай хатуу тэмцэж үр дүнд хүрэхгүй бол манайд сайн сайхан зүйл ирэхгүй, гэрэл тусахгүй. Авлигачдыг эс цээрлүүлбээс улс мөхөж болзошгүй.

-Дэлхийн хэмжээнд хөгжиж буй, буурай хөгжилтэй орнуудад авилга их байгаа юм байна. Авлига, далд эдийн засаг гэх асуудлууд хоорондоо ямар холбоотой байх вэ?

-Дэлхийн банкны судалгаагаар хөгжиж буй орнуудад жил бүр нэг тэрбум долларын авлига өгдөг гэсэн байна. Хөгжингүй орнуудад хөгжлөө дагаад авлига өөр өөр хэлбэртэй. Улс төрийн авлига дэд бүтцийн томоохон төслүүдэд их байдаг.

Авлига, далд эдийн засаг хоёр хүйн холбоотой. Авлига ихтэй газар далд эдийн засгийн түвшин өндөр байдаг. Хуулийн хэрэгжилт сул байх тусам далд эдийн засаг, авлига цэцэглэн хөгждөг ажээ. Харин авлигын түвшин өндөр байх тусам нэг хүнд ногдох ДНБ-ээр хэмжигдэх эдийн засгийн хөгжил дорой байна.

2022 оны эхний хагасын мэдээгээр Дани, Шинэ Зеланд, Финланд, Сингапур, Швед улсууд дэлхийн хамгийн бага авлигатай улсууд гэж тооцогдог. Хамгийн их авлигад автсан улсууд нь Сири, Сомали Өмнөд Судан улс гэх мэт улсууд байна гэж мэдээлж байна.Эдгээр улсуудад эдийн засагт нь өсөлт байдаггүй, гадаад өр зээл, ядуурал ихтэй, инфляци өндөр, мөнгөн тэмдэгт нь цаас болчихсон, хуулийн хэрэгжилт хангалтгүй, авилгал буурдаггүй, эв нэгдэлгүй,улс төр нь түгшүүртэй байдаг учраас “Баасны нүх” гэж нэрлэдэг.Бид баасны нүхний ангилалд орчихгүй юм сан. Авлигал гэдэгт маш олон асуудлууд хамаарна.Энэ хамаарлаар тооцвол бид авлига ихтэйд орно.

-Зарим мэдээлийн хэрэгслээр хэвлэлээр шантааж хийж мөнгө олдог гэдэг яриа байдаг.Энэ авлигад орох уу?

-(Инээв) Би бүхнийг мэдэгч биш л дээ, гэхдээ мэдэж байгаагаа хариулъя.Асуудлыг санаатай зориудаар үүсгээд түүнийгээ хэвлэл мэдээлэл, сошилоор сэвж тараан, нэр хүндийг нь унагах замаар мөнгө олохыг шантааж гэдэг.Авлигажсан нийгэмд шантаж бол баялаг. Шантаажид орж мөнгө төлж байгаа бол тэр хүнд асуудал байна л гэсэн үг. Яг энэ асуудлыг АТГ, холбогдох хүчний байгууллагууд анхаарч ажиллах сэдэв мөн.

-Авлигатай тэмцэх олон арга байдаг байх. Тантай санал солилцъё?

-Авлигаас ангижрах олон арга байдаг ч хамгийн түрүүнд төрийн байгууллагад хүнд суртлыг арилгах нь илүү үр дүнтэй байх болно.Төрийн албан хаагчид шуурхай үйлчилж, хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд хуулиа сайтар ойлгуулж, энгийн үйл ажиллагааг цахимжуулж, хүнээс хамаарах хамааралыг багасгах боломж байна. Авлига багасаж байгааг илтгэх үзүүлэлтүүдийн нэг бол шийдвэр хурдан гардаг гэж үздэг. Зарим судалгаанаас харахад төрийн агентлагуудыг цөөлж, заримыг нь нэгтгэх,орон тоог цомхон,оновчтой болговол зардал хэмнэхээс гадна авлигыг бууруулдаг ажээ.

Хоёрдугаарт, улс төрийн сонгуулиудын үйл ажиллагааг ил тод болгож, авлигачдыг төрөөс ангид байлгах, албан тушаалд томилогдох,үлдэхийн тулд мөнгө төлдгийг халах ёстой. Иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлж, хэнд саналаа өгч болохыг ойлгуулж чадвал тэд илүү зөв сонголт хийж, зөв шийдвэр гаргах боломжтой. Ингэснээр авлигаас ангид байж чадах сайн засаглалыг бий болгоно.

Гуравдугаарт, иргэдийн боловсролыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой. Иргэд өөрсдөө төрөө барих хүмүүсийг сонгохдоо тухайн хүн албан тушаал хашиж байхдаа юу хийж байсан талаар өргөн ойлголттой байх ёстой. Хөгжиж буй орнуудын иргэдэд улс төрийн эрхийг нь ойлгуулах нь авлигыг бууруулах гол түлхүүр гэж үздэг. Төсвийн мөнгийг хулгайлсан, шамшигдуулсан хүмүүсийн талаар иргэдэд мэдээлэл өгснөөр авлигачдад төрд ажиллах боломж бүрмөсөн хаагдана.

Дөрөвдүгээрт, авлигыг бууруулах нь биелэх боломжтой зорилт. Энэхүү ажлыг цаг алдалгүй эхлүүлж, төрийн байгууллагуудыг авлигын индексээр жагсааж, томилгоог оновчтой болгох ёстой. Иргэдэд зөв мэдээллийг хүргэж, зөв шийдвэр гаргахад туслах нь авлигыг бууруулах үндсэн нөхцөл юм.

-Авлигатай тэмцэж амжилтад хүрсэн бусад орнуудын туршлага юу байна. Бид авч хэрэгжүүлэх ямар асуудлууд байж болох вэ?

-Авлигатай тэмцэж хөгжлийн өндөр түвшинд хүрсэн Сингапурын туршлага дэлхийд өндөр үнэлэгддэг. Сингапурын хөгжлийн олон нууцын нэг бол авлигатай шийдвэртэй тэмцэж, авлигыг үл тэвчих уур амьсгалыг нийгэмд бий болгож,хуулийн дор хүн бүр тэгш амьдрах боломжийг бий болгосонд байгаа юм.

Сингапурт хөгжлийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн олон ажлуудын нэг нь сонгуулийн ажилд мөнгө хэрэглэхгүй байх арга замыг олж чадсан.Сонгуульд мөнгө зарахгүй, мөнгөнөөс ангид сонгууль явуулснаар үнэнч шудрага парламент,засгийн газартай болж чадсан.Манайд сонгуульд их хэмжээний мөнгө зараад зогсохгүй,улс төрийн намуудад авсан суудлын тоогоор мөнгө олгодог буруу жишиг үргэлжилсээр байгаа нь харамсалтай.Манай төсөв сүүлийн 30 жилд жил бүр алдагдалтай батлагддаг.2022 онд 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан нь ДНБ ны 5.1 хувь,төсвийн орлоготой нь харьцуулбал 13 орчим хувь болж байгаа.Алдагдалтай төсвөөс намуудад мөнгө хувиарлах нь ирээдүйд өр тавьж,ирээдүйгээс хулгай хийж байгаагаас ялгаагүй.

Авлигатай тэмцэхийн тулд бид юу хийх вэ?

“Нохой хуцсан ч парад үргэлжилнэ” гэдэг шиг бид авилгатай тэмцэнэ гэж их ярьдаг боловч авлига үргэлжилсээр л байна. Монгол Улсын хөгжлийг чөдөрлөгч авлигыг бууруулахын тулд сайн хууль тогтоомж, хүчтэй авлигатай тэмцэх байгууллагаас гадна хуулийн зөв хэрэгжилт, эрх баригчдын улс төрийн хүсэл зориг, иргэдийн эв нэгдэл юунаас ч илүү үүрэгтэй. Авлигачдыг шүүмжлээд зогсохгүй, тэдэнтэй тэмцэхэд төр, хувийн хэвшил, иргэд нэгдэх хэрэгтэй байна.

Авлигатай тэмцэх болон шүүх, прокурорын байгууллага, түүнд ажиллагсдын чадавхыг бэхжүүлж, олон улсын түвшинд хүргэх, мэдээлэл авах, илчилсэн мэдээлэл өгсөн хүнийг хамгаалах, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг шинэ шатанд гаргах шаардлага байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдад оногдуулах хариуцлагыг чангатгаж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэг шийдвэрлэхтэй холбогдох харилцаа, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг дижитал технологи ашиглаж нэмэгдүүлэх, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, стандартыг тогтоон мөрдүүлэх хэрэгтэй. “Төрийг идэх өт түшмэд дундаас гарна” гэж үг байдаг. Авлигачдад боломж бүү олго гэж хэлье дээ.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 22-нд товлон зарлалаа DNN.mn

Ээлжит бус чуулганы нээлтийг хойшлууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.17) Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны 08 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргалаа.

Ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал; Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Даваа гарагийн 10.00 цагт эхлэхээр товлосон гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Япон улсын Шизуока мужийн Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи Чингэлтэй дүүрэгт айлчиллаа DNN.mn

Чингэлтэй дүүрэг Яйзү хоттой 2018 оноос хойш соёл урлаг, спортын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэхүү айлчлалын үеэр дүүргийн боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, спортын чиглэлээр хоёр талын удирдлагууд харилцаагаа шинэ шатанд гаргаж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, аж үйлдвэр зэрэг илүү олон салбарт хамтран ажиллах талаар санал хэлэлцлээ.

May be an image of 13 people, people sitting, people standing, suit and indoor

Уулзалтаар талууд хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, цаашид хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

May be an image of 11 people, people sitting, people standing and indoor

Уулзалтад дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын зөвлөх Х.Алтаншагай, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баянбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Хангай, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Баянмөнх, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Т.Уламбаяр, Хүүхдийн номын өргөө ТБАГ-ын захирал Б.Болортунгалаг, Японы Улсын талаас Яйзү хотын ИТХ-ын дарга Икэгаяа Казүмаса, ИТХ-ын төлөөлөгч Шибүя Хидэхико, ИТХ-ын төлөөлөгч Фүкада Юрико, ИТХ-ын төлөөлөгч, Мацүшима Казүхиса, ИТХ-ын төлөөлөгч Оота Коозабүроо, Яйзү хотын захиргааны Хамтын ажиллагааны газрын дарга Мацүнага Тошифүми, Спортын хэлтсийн дарга Кавамори Күнито, Спортын хэлтсийн мэргэжилтэн Окамото Казүки, Олон улсын харилцааны мэргэжилтэн Б.Янжинлхам, Япон улсын Шизуока мужийн

May be an image of 2 people, people sitting and people standing

Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи Чингэлтэй дүүрэгт айлчиллааХэвлэл мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн Инабэ Ацүши, Яйзү хотын Олон улсын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Сүзүки Казүко, Ойгава худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Сакакибара Шёожи, Спортын холбооны дэд тэргүүн Шимомура Кацүхико, Спортыг дэмжих хорооны тэргүүн Кобаяши Тошиюки нар оролцлоо.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын аварга цолтон допингийн шинжилгээнд бүдэрсэн гэв үү DNN.mn

Үндэсний их баяр наадамд дөрөв давсан бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнгөрсөн долоо хоногт иржээ. Энэ жилийн тухайд тавын даваанд босч барилдсан 64 бөхөөс допингийн шинжилгээ авсан юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бол шинжилгээнд хамрагдсан долоон бөхийн дээжид допингийн төрлийн бодис илэрсэн гэнэ. Мөн дөрөв даваад шинжилгээ өгөхөөс татгалзсан тул Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайханыг допингийн төрлийн бодис хэрэглэсэнд тооцох бололтой. Тэрбээр үндэсний спортын их наадамд барилдахаар бүртгүүлсэн ч түүнийг барилдуулаагүй нь дээрх зөрчилтэй холбоо юм байна. Улсын начин Д.Амарсайханы тухайд аймгийн арслан Т.Довчинсэмбээгээр дөрөв давж тавын даваанд аймгийн арслан Э.Сумъяабатад тахим буулгасан юм. Мөн өөр нэг бөх допингийн шинжилгээ өгөлгүй зугтсаныг допинг хэрэглэсэнд тооцсон бололтой.

Энэ жилийн наадмаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн бөхчүүдийн нэрс эхнээсээ тодорчээ. Үүн дунд анхаарал татсан мэдээлэл байгаа нь улсын аварга цолтой бөх шинжилгээнд бүдэрсэн гэнэ. Өнгөрсөн наадмаар улсын аварга цолтой таван бөх допингийн шинжилгээ өгсөн. Тодруулбал, улсын даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, С.Мөнхбат,Г.Эрхэмбаяр, О.Хангай нар. Дээрх аваргуудын нэг нь допингийн шинжилгээнд бүдэрсэн бололтой. Дээрх мэдээллийг Допингийн шинжилгээнд гардаж ажилласан эмч нар баталж байгаа юм.Энэ жил шинжилгээнд хамрагдсан аваргуудаас даян аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр нар өмнө нь допингийн зөрчил гаргаж барилдах эрхээ хасуулж, цолоо хураалгаж байсан.

Баяр наадмын тухай хуулийн дагуу допинг хэрэглэсэн бөхөд өвдөг шороодсон тамирчинд цол чимэг нөхөж олгодог. Тэгвэл ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол энэ жилийн наадмаар улсын гарьд цолтон төрөх гэнэ. Өөрөөр хэлбэл, наймын даваанд давсан бөхчүүдийн нэг нь допингийн шинжилгээнд бүдэрсэн байна. Наймын даваанд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай, Б.Орхонбаяр нар өрсөлдөгч бөхчүүдээ өвдөг шороодуулсан. Ингээд тооцоход энд нэр дурдсан бөхчүүдийн нэгээс нь допингийн төрлийн бодис илэрсэн байж болзошгүй байна. Мөн аймгийн цолтой нэг бөх улсын начин цолыг нөхөж авахаар болж. Учир нь тавын даваанд өвдөг шороодсон бөхөөс нь допинг илэрсэн байгаа юм.

Тэгвэл энэ жилийн наадмын тавын даваанд улсын даян аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнийг, улсын арслан Б.Орхонбаяр аймгийн арслан С.Бадамгаравыг, улсын гарьд Б.Гончигдамба аймгийн хурц арслан М.Адъяахүүг, улсын харцага Н.Золбоо аймгийн арслан Д.Тогтохжаргал нарыг амлаж барилдаад өвдөг шороодуулсан.

Ойрын эх сурвалжийн зүгээс аймгийн цолтой нэг бөх улсын начин цол нөхөж авахаар болсныг онцолж байгаа. Тэгвэл дээрх бөхчүүдийн нэг нь мөн л допингийн шинжилгээнд бүдэрсэн байх өндөр магадлалтай байна. Мөн Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Ж.Ням-Эрдэнэ өсөх идэр чимэг хүртэх болсон тухай мэдээлэл байна. Түүний тухайд баяр наадмын бөхийн барилдааны тавын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн харцага Б.Сосорбарамд өвдөг шороодсон. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын харцага Г.Бадрах, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын харцага Л.Лха-Очир нарын бөхчүүдийн зүгээс допингийн төрлийн бодис хэрэглээгүй, шинжилгээндээ итгэлтэй байгаа талаараа хэлж байна. Дээрх бөхчүүдийн мэдэгдэлд нэг зүйл анхаарал татаж байгаа нь Л.Лха-Очир “Би бага зэрэг бэртэлтэй байсан. Үүндээ эм бэлдмэл хэрэглэсэн. Допингийн шинжилгээ өгөхдөө үүнийгээ тэмдэглэсэн” гэж онцолсон байгаа юм. Түүний тухайд шинжилгээнд бүдэрсэн байх магадлал өндөр.

Харин баяр наадам зохион байгуулах комиссын бөхийн салбар хорооны дарга П.Сайнцогийн зүгээс допингийн шинжилгээнд 64 бөх, 16 харваач хамрагдсан. Нийт 80 тамирчин допингийн шинжилгээ өгсөн гэсэн үг. Үүний 77-гийнх нь шинжилгээний хариу ирсэн. Гурван тамирчны шинжилгээний хариу ирээгүй. Энэхүү гурван тамирчны шинжилгээний хариу ирэхээр нийтэд нээлттэй зарлана гэдгийг онцолж байна.

Харин мэргэжилтнүүдийн зүгээс допингийн шинжилгээний хариу нэг дор ирнэ. Ингэж цувж ирэх ямар ч үндэслэлгүйг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бөхийн салбар хороон дарга П.Сайнцог үндэслэлгүй мэдээлэл нийтэд түгээж байгааг онцолж байна.

Энэ жилийн допингийн шинжилгээний хариу дахиад л шуугиан тарих нь бололтой. Аварга цолтон допингийн шинжилгээнд бүдэрснийг бөхийн хүрээнд бүгд хэлж байгаа юм. Өмнө нь Н.Батсуурь, Э.Оюунболд нарын аварга цолтнууд допинг хэрэглэсэн нь тогтоогдож байв. Тэгвэл энэ жил нэг том цолтой бөх шинжилгээнд бүдэрсэн ч даруулаад өнгөрөхөөр дарга нарын үүд сахиад сууж байна.

Өөр нэг мэдээлэл байгаа нь допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн гурав нь өөрсдөөсөө зардлаа гаргаж “В” сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан гэнэ. Олон улсад “В” сорьцын шинжилгээний хариу хүлээлгүй шууд зарладаг болоод байгаа. Үндэсний бөхөд л энэ гажиг тогтолцоо оршин тогтнож байна.