Categories
мэдээ нийгэм

Барилгын ажил гүйцэтгэх явцдаа тогонд цохиулж, гурван иргэн нас баржээ DNN.mn

88 жолооч согтуугаар жолоо барьж, 167 хүн эрүүлжүүлэхэд хоносон тохиолдол  илэрчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдрийн 18:59 цагт онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиход барилгын суурийн ажил гүйцэтгэж байх явцад краны сум нь 10,000 вольтын хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсний улмаас 37-58 насны гурван иргэн хүчдэлд цохиулж нас барсан байжээ.

Улмаар цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Сэрэмжлүүлэг:

  • Цахилгаан монтажаа мэргэжлийн байгууллага, алба хаагчаар хийлгэх,
  • Цахилгааны утсыг газар доогуур татаж байршуулахгүй байх, хамгаалалт хийх,
  • Цахилгааны гэмтэлтэй утас ашиглахгүй байх,
  • Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх,
  • Өндөр хүчдэлийн дор гэр, хашаа барихгүй байхыг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 167 жолооч согтуугаар жолоо барьж, 170 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

The implications of drink driving and needing a licence for work

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1407, хулгайтай холбоотой 34, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 87, гэмт хэргийн шинжтэй 99 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 167, хүний биед халдсан 57, эрүүлжүүлэх байранд хоносон 170 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Он гарснаас хойш 1.087.6 мянган.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлов DNN.mn

Манай улс он гарснаар 755.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлов  DNN.mn

Манай улс он гарснаас хойш 1,087.6 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.

Үүнд А-80 автобензин 20.7 мян.тн, АИ-92 автобензин 362.7 мян.тн, АИ-95/98 автобензин 16.2 мян.тн, ДТ 548.3 мян.тн, онгоцны түлш 17.8 мян.тн, Жет А-1 18.8 мян.тн, бусад 103.1 мян.тн байв.

Улсын хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар 136,835 тн шатахууны нөөцтэйгөөс А-80 автобензин 7,435 тн буюу 45, АИ-92 автобензин 40,663 тн буюу 30, АИ-95 автобензин 4,644 тн буюу 35, ДТ 82,161 тн буюу 30, онгоцны түлшний 25 хоногийн нөөцтэй байна.

Нийслэлд 59,961 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 915 тн, АИ-92 автобензин 21,871 тн буюу 23, АИ-95 автобензин 3,295 тн буюу 45, ДТ 32,465 тн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэйг УУХҮЯ мэдээллээ. Шатахууны нөөц баруун бүсэд 15,349 тн, хангайн бүсэд 6,674 тн, төвийн бүсэд 29,366 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,045 тн байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

2022-2023 оны хичээлийн жилд 78.345 хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ DNN.mn

9-р сарын 1-ний шатанд эхний ангиудад баяр хүргэе. Анхан шатны группын  хувьд сонирхолтой мэдлэг олгох сургалт

Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлж байна.

Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир “БЕГ, Боловсролын мэдээллийн технологийн төв болон И-Монголиа академи хамтран 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэлийг хийх бэлтгэлийн хангалаа.

Энэ жил ерөнхий боловсролын сургуульд 750 мянган хүүхэд суралцах урьдчилсан дүнг гаргасан. Өнгөрсөн жил 712 мянга байсан бол энэ жил 750 мянга боллоо. Жил тутамд сургуульд суралцах хүүхдийн тоо 40 мянга орчмоор нэмэгдэж байна” гэлээ.

Шинэ хичээлийн жилд 78,345 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах тооцоолол байна. Ямар нэг хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь дагуу сургуулиудад хуваарилсан байгаа аж.

Түүнчлэн тэрбээр “Одоогоор хаягийн зөрчилгүй 45,037 хүүхэд хамран сургах тойргийнхоо дагуу сургуульд элсэх хүсэлтээ маргаашаас эхлэн баталгаажуулах боломжтой байгаа. Хянагдаж байгаа 30,131 хүүхэд байна” гэлээ.

зураг

зураг
зураг

Categories
мэдээ цаг-үе

Орон сууцны түрээсийн үнэ өмнөх жилээс 25-45 хувиар өсчээ DNN.mn

Тайлбар байхгүй.

Жил бүр орон нутгаас нийслэлд 50-80 мянган оюутан ирж суралцдаг ч оюутны байрны хүртээмж хангалтгүй байдгаас байр түрээслэх хэрэгцээ үүсдэг. Нийслэлд 255 мянган айлын орон сууц байдаг. Үүний 10 орчим хувь түрээсийнх. Жил бүрийн наймдугаар сар түрээсийн орон сууцны зах зээлийн хамгийн оргил эрэлттэй үе байдаг. Учир нь их дээд сургуульд сурахаар орон нутгаас ирсэн, хотод амьдрах хамаатан садангүй оюутнууд дотуур байранд орж чадаагүй бол орон сууц, нийтийн байр, хашаа байшин түрээслэх хэрэгцээ үүсдэг. Нөгөө талд түгжрэлтэй холбоотойгоор хүүхдийнхээ сургууль цэцэрлэгийн хажууд байр түрээслэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсэн нь орон сууцны түрээсийн үнэ өсөх шалтгаан болж байна. Гэвч зах зээлд түрээслэж байгаа орон сууцны нийлүүлэлт эрэлтээ хангадаггүй байна. Энэ жил түрээсийн орон сууцны үнэ байршлаасаа шалтгаалаад 25-45 хувиар өсжээ. Тухайлбал, нэг өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 690 мянган төгрөгөөс 1.3 сая төгрөг байна.

Тодруулбал, орон сууцны түрээсийн нэг мкв-ын дундаж үнийн өсөлт 2021 оны хоёрдугаар хагастай харьцуулбал:

  • Баянгол дүүрэгт 45.8 хувь
  • Баянзүрх дүүрэгт 35.9 хувь
  • Сонгинохайрхан дүүрэгт 27.1 хувь
  • Сүхбаатар дүүрэгт 23.9 хувь
  • Хан-Уул дүүрэгт 23.7 хувь
  • Чингэлтэй дүүрэгт 37.5 хувиар тус тус өсжээ.

Түрээсийн нөхцөлийн хувьд түрээслүүлэгчид урт хугацаагаар түрээслэх сонирхолтой байдаг бөгөөд ингэхдээ хамгийн багадаа гурван сараас жилийн хугацаатай төлбөрөө авах, үүн дээр барьцаа нэг сарын төлбөр авах шаардлага тавьдаг бол түрээсэлж байгаа иргэд сар сард нь төлбөрөө төлөх нөхцөлийг илүү эрэлхийлдэг байна.

Categories
мэдээ цаг-үе

Нутгийн зүүн хагас, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо орно DNN.mn

Өнөөдөр Улаанбаатарт бороо орно

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

  • УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.
  • БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.
  • ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 градус дулаан байна.
Categories
мэдээ цаг-үе

БШУЯ: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдана DNN.mn

БШУЯ: Хувийн цэцэрлэгүүдэд сүлжээ, салбар цэцэрлэг байгуулахыг уриалж байна

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсныг Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт цэцэрлэгийн насны 12983, Чингэлтэй дүүрэгт 13477 хүүхэд амьдардаг. Есдүгээр сарын 1 гэхэд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настай бүх хүүхэд цэцэрлэгт хамрагдах аж. Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг e-Mongolia системээр наймдугаар сарын 24-нийг дуустал авах юм. Өчигдрийн байдлаар 80 орчим мянган хүүхдийн хүсэлт ирээд байгааг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн. Мөн тэрээр “Жил бүхэн сугалаанаас гадна 36 мянган хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг байсан бол энэ жил нэг ч хүүхдийг цэцэрлэгийн гадна үлдээхгүй байх бодлогыг авч хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүчин чадал нийслэлийн хэмжээнд 120 мянга байна. 80 орчим мянган хүүхэд цахимаар бүртгүүлсэн байна. Цаана нь 40 мянган хүүхдийн боломж байна. Товчхондоо сугалааны цэцэрлэгийг халж байна” хэмээн мэдэгдсэн юм

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Баярбат: Танай үйлдвэрт зовж ажиллаад 1.2 сая төгрөг авснаас халамж нь илүү дээр гэдэг хүмүүс байдаг DNN.mn

“Ажил хийх хүн олдохгүй байна” гэх халаглал ажил олгогчдын дунд тасрахгүй байна. Энэ тухай “Кашмер холдинг” компанийн тэргүүн дэд захирал Н.Баярбаттай ярилцлаа.


-Үндэсний үйлдвэрүүд ажиллах хүчний хомсдолтой хамгийн их нүүр тулж байгаа харагддаг. “Ажил хийх хүн олдохгүй байна” гэх халаглалыг та ч бас хэлэх байх?

-Манай улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш МСҮТ-үүд байхгүй болсон. Суурин дээр нь бөөн дээд сургууль боссон. Ингээд мэргэжилтэй боловсон хүчний хомсдол бий болоод удаж байна. Бид ч тэр шуурганд нь өртөөд явж байна.

Өнөөдөр бид гаднаас мэргэжилгүй ч тодорхой хэмжээний ажиллах хүсэл эрмэлзэлтэй залуусыг уриад “Цалинтай сургая. Нэг сая гаруй төгрөгийн цалин өгье. Сургалтын цалин дээр чинь нэмээд хийсэн ажлын чинь урамшууллыг өгье. Дээр нь хоол үнэгүй” гээд санал тавиад байхад ирж байгаа хүн үнэндээ байхгүй. Ерөөсөө л дипломтой хүмүүс чинь дарга хийх гэсэн санаатай л байдаг. Энэ бол манай боловсролын тогтолцооны гажуудал.

Хөдөлмөрийн сахилга бат, хөдөлмөрийн амт шимийг хүүхдүүдэд арван жилээс нь суулгаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил хийдэг хүүхэд байхгүй болчихлоо.

-Хүүхэд, залуусын дунд ажил хийж байж сайхан амьдарна гэдэг ойлголт бүдгэрсээр байна уу даа?

-Заавал сургууль төгсөж, дипломтой байж сайхан амьдарна гэдэг ойлголттой болчихсон. Өнөөдөр машины мундаг засварчин сайхан амьдарч болно. Сайхан гутал хийдэг хүн, мундаг сүлжигч хийдэг хүн сайхан амьдарч болно гэдгийн үрийг тархинд нь багаас нь суулгах хэрэгтэй. Биднийг чинь социализмын үеийн бүтээгдэхүүн гэж ярьдаг.

Тэр үед чинь эмэгтэйчүүдийг үйлчлэх хөдөлмөр, эрэгтэйчүүдийг техник хөдөлмөрт сургадаг байлаа. Эрэгтэйчүүд мод хөрөөдөж сандал хийх, охид нь оёдол ширмэл юу байна түүнийг хийж, адгийн наад зах нь товчоо хадахыг заагаад өгчихдөг байж.

-Үүнийг нийгмийн халамжтай холбож тайлбарлах хүмүүс байдаг. Та ч бас үүнийг цохох л байх. Дөрвөн хүүхэдтэй айл төрөөс халамж аваад амь зуучихдаг болсон гэх юм?

-Үнэн шүү дээ. Ардчилал хөгжсөн 30 жилд хоёр нам ерөөсөө Монголыг угжны улс болгосон байна. Хэт хавтгайрсан халамж ийм л байдалд хүргэсэн.

Манай үйлдвэр Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэстэй хамтран ажилладаг л даа.

Дүүрэгт бүртгэлтэй идэвхтэй ажил хайж байгаа хүмүүстэй уулзахад тэд ажил хөдөлмөр хийх ямар ч сонирхолгүй байдаг. “Тэгвэл та яагаад ажил хийнэ гэж бүртгүүлсэн юм бэ” гэхээр “Халамжаа авахын тулд бүртгүүлсэн. Хэрэв бүртгүүлэхгүй бол улс халамж өгдөггүй” гээд сууж байна.

Чиний хэлдгээр тэр хүн дөрвөн хүүхэдтэй айл хүүхдийн тэтгэмж өөрийнхөө ажилгүйдлийн тэтгэмж гээд сард 1.2 сая төгрөг авчихдаг. Дээр нь хоолныхоо талоныг улсаар даалгачхаж байна. Тэгэхэд би танай үйлдвэрт зовж ажиллаад 1.2 сая төгрөг аваад яах юм бэ гэж байна.

-Шууд уу?

-Шууд тэгж хэлж байна лээ. Нэр усыг нь хэлээд яах вэ. Уг нь өмнө нь Хөдөлмөрийн бирж гэж ажиллаж байхад овоо үр дүнтэй байсан. Үйлдвэрүүд тэндээс хүмүүсээ авдаг, хамтарч сургалтын төвүүдээ ажиллуулдаг байв. Гэтэл тэр бирж нь байхгүй болоод л ажиллах хүч улам ховордож байна. Энэ бол ганц манай дээр тулгамдаж байгаа асуудал биш. Барилга, уул уурхай, хөнгөн аж үйлдвэрийн салбар гээд хавтгайрсан.

-Боловсролын салбар багш нарын хомсдолд орчихсон бололтой. Арав, арваараа багш хайсан зарууд байна лээ?

-Тэгж байна. Ажиллах хүчний хомсдож байгаа нэг шалтгаан бол татварын тэгш бус хуваарилалттай холбоотой. Нарантуул дээр бараа зарж байгаа хүмүүс татвар төлдөггүй. Гэтэл энд үйлдвэрт улс орныхоо хөгжлийг түүчээлээд, материаллаг баялаг үйлдвэрлэж байгаа хүмүүс маш өндөр хувиар татвар төлж байна. ХАОАТ арай л өндөр. Өндөр цалин өгөх тусмаа улам л өндөр татвар төлөх хэрэгтэй болж байна.

Гэтэл хүмүүс цалин яриад байдаг. Солонгос шиг цалин өгчих гэдэг. Болно. Түүнийг авахын тулд тэр улсын иргэд шиг хөдөлмөрлөх хэрэгтэй. Солонгост очоод сарын гурван сая төгрөгийн цалин авдаг л гэдэг. Манай үйлдвэрт ч тэр боломж нь байна. Авч чадаж байна, зарим хүмүүс.

-Хөдөлмөр эрхэлснээс халамж хүртээд амьдарч болж байна гэдэг хандлага үнэхээр цочир сонсогдож байна. Ер нь ийм хандлага нэг хэсэгт байна уу, нэлээн хэсэгт байна уу?

-Нэлэнхүйдээ л байна. Өнөөдөр гэхэд манай дээр гэхэд 220 ажлын байр хоосон байна. Хүн олдохгүй. Манай “Эвсэг” компани дээр гэхэд худалдааны зөвлөх 30 хүний ажлын байр байна. Хүн ирэхгүй. Арга ядаад бид гудамжинд зар наагаад явж байна. Цаашлаад сошиал сүлжээ, зарын сайтуудаар байнгын ажлын зараа тавиастай. Ирж байгаа хүн ховор.

МСҮТ-үүдтэй холбоотой ажиллаж байна. Тэндээс оёдлын мэргэжлээр төгссөн хүнд “Манайд оёдолчноор орооч” гэхэд “Үгүй ээ. Би зүгээр хүүхдийнхээ өмдийг оёхын төлөө сурсан, би зүгээр юм оёод суръя гэж орсон юм” гээд татгалздаг. Хүмүүс ингэж л сэтгэж байна.

Өндөр хөгжилд хүрчихсэн Япон, Солонгос, Германы жишээг үзэхэд төр нь МСҮТ буюу техникийн мэргэжлийг ард иргэддээ асар хүчтэй олгодог. Тэр хүмүүс нь их дээд сургууль руугаа хошуурахгүйгээр МСҮТ рүүгээ чиглэдэг. Тэр хэмжээгээрээ хүмүүс хөдөлмөр эрхлэх дур хүсэл сонирхол нь нэмэгдэж байдаг. Түүнийг дагаад улс орон нь хөгждөг тогтолцоотой.

Та манайхыг хар л даа. МСҮТ хайгаад явахад байхгүй. Манай үйлдвэртэй арай ойролцоо Монгол-Солонгосын политехникийн коллежийг төгссөн хүүхдүүдийг авч ажиллуулж байна. Тэр хүүхдүүд нэг хоёр жил ажиллаад “Одоо ажиллахгүй. Цаашаа сурна, тийм инженер болно, дарга болно” гээд яваад өгч байна. Тиймээс бид өөрсдөө үйлдвэр дээрээ сургалтаа зохион байгуулж мэргэжлийг нь эзэмшүүлээд хүмүүсээ ажиллуулаад явж байна даа.

-Мэргэжилтэй боловсон хүчнийг ажил олгогч өөрсдөө гудамжнаас олоод бэлтгэж байгаа байх нь?

-Тэгж л болж таарлаа. Энэ бол маш бүдүүлэг тогтолцоо биз дээ. Саяхан нэгэн эмгэнэлтэй мэдээ сонслоо. ШУТИС хөнгөн аж үйлдвэрийн салбарын технологи инженер, механик инженерүүдийн ангиа хааж байгаа гэнэ. Учир нь элсэгч байхгүй.

Манайд бол нарийн мэргэжлийн самнах машин баригч, ээрэгч нар 40-өөс дээш насныхан ихэнх нь. Бид тэтгэврийн нас нь болчихсон хүмүүсээ явуулж чадахгүй л ажиллуулж байгаа байхгүй юу. Залгамж халаа нь тасарчихсан учраас.

-Хүүхдэд багаас нь хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлэх ёстой гэдэг таны санал зөв. Ийм тогтолцоо өнөөдөр манайд байхгүй шүү дээ?

-Манайхан Японыг их дуурайдаг. Японы боловсролын системд хүүхдийг цэцэрлэгт орохоос нь эхлээд нас насанд нь тохирсон хөдөлмөрийн амт шимтийг мэдрүүлдэг. Тэнд хүн хөдөлмөрлөж байж сайхан амьдардаг гэдгийг хүүхэд байхаас нь тархинд нь суулгаж байна.

Гэтэл манайд ямар байгааг нэг жишээгээр сонирхуулъя. Багш нарын талаар саяхан нэгэн радиогийн нэвтрүүлэг сонсож байхад нэгэн багшид 17 настай сурагч нь “Хүн сайхан амьдрахын тулд мөнгө олох хэрэгтэй. Мөнгө олохдоо яаж олох нь хамаагүй” гэж хэлж байна гэнэ. Мөнгө яаж олох нь хамаагүй гэдэг хулгай, дээрэм хийх үү, луйвар хийх үү хамаагүй байх нь. Манай нийгмийн тогтолцоо ч тэр. Ямар ч хөдөлмөр эрхлэхгүй цүнх барьж гүйж байгаад төрийн албанд орчихвол сайхан амьдарна гэдэг ойлголт залуу үеийнхэнд бий болчхож. Тэд хэзээ ч баялаг үйлдвэрлэл рүү явахгүй нь.

Аливаа улс орон хөгжилд хүрнэ гэвэл хөнгөн аж үйлдвэрлэл өндөр хөгжиж байж хөгжил дэвшилд хүрнэ. Эрээний боомт хаахад бид ямар байдалд орж байна. Дотооддоо оймс үйлдвэрлэж байгаа гэх ч утсыг нь Солонгос, Хятадаас авч байгаа. Уг нь ажиллах хүч байвал дотооддоо хийх боломжтой. Би бас нэг зүйлд харамсдаг. Монголд Хөнгөн аж үйлдвэрийн яам гэж байсныг Хүнс хөдөө аж ахуйн яамны хавсарга болгочихсон. Тэнд нэг хэлтсийн дарга гээд жижигхэн агент маягаар сууж байна. Маш харамсалтай.

Нөгөө талд Монголын ард түмэн өнөөдөр бүгд наймаачин болоод гаднаас бэлэн бүтээгдэхүүн оруулж ирж зардаг боллоо. Нэгнийгээ шулаад бид хаа хүрэх вэ дээ. Монгол Улс чинь дороо дэвхэцсэн чөдөртэй морь шиг хэзээ ч хөгжилд хүрэхгүй.

-Мянга мянган ажлын байр бий болголоо гэдэг уриа лоозон одоо утгагүй болжээ. Эсрэгээр нь ажиллах хүч бий болгох бодлого хэрэгтэй болж таарч байна?

-Тэр л дээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэж байгаа биз дээ. Нэр нь их гоё. Гэтэл бас л өнөөдөр үндэснийхээ үйлдвэрлэлийн эсрэг, Солонгос руу ажиллах хүч гаргана гээд зар гаргаад мөнгө угаагаад сууж байна.

Уг нь тухайн улс орны хар хайрцагны бодлого гэж байх ёстой. Өнөөдөр бид Хятад. Орос, Япон, Германтай хүнд аж үйлдвэр хөгжүүлээд өрсөлдөж чадахгүй. Харин хөнгөн аж үйлдвэрээ хөгжүүлээд явах ёстой. Хонины ноос, арьс ширээрээ бид хоолоо олоод идчихнэ. Хөнгөн үйлдвэрийн салбарынхан надтай санал нэг байгаа байх. Тэд бүгд сөхөрч байгаа. Ковид гэж үнэндээ хоёр жил баллалаа. Ковидын өмнө манайх 900 гаруй, 1,000 дөхсөн ажиллагсадтай байлаа. Ковидоос хойш ажилтнуудын тоо 600 руу орлоо. Одоо 700 руу дөхүүлэх гээд арга ядаж байна.

-Гэтэл цаана нь 200 гаруй ажлын байр хоосон байгаа гэж байдаг?

-Гадаадаас захиалга нь байна, түүхий эд нь байна, худалдан авагчид байна. Гэтэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүн хүч дутуу. Арга ядаад гаднаас авсан захиалгаа гуйж түүгээд хойшлуулаад явж байдаг.

-Зөвхөн төр засгийн бодлого гэхээс гадна ийм хандлагатай хүнийг бий болгож байгаа гэр бүлийн дотоод төлөвшил, хандлага бас л чухал санагдах юм. Таны хэлдгээр социализмын үеийнхэн бол хөдөлмөрлөсөн хүн сайхан амьдрахын утга учрыг ойлгочихсон. Тэр хандлага л өнөөдөр манайд гэр бүлийн хүмүүжлээс эхлээд алдагдсан гэж үзэж болох юм?

-Хувь хүний хандлагын тухай одоо л ярьж байгаа юм биш. Аль 60, 70-аад оны үед, дэлхийн II дайнаас хойш хөгжчихсөн орнууд хүнийхээ хандлага зөв байж улс орон хөгждөг юм байна гэдгийг ойлгочихсон. Гэтэл манайд бол хүүхдийнхээ хүсэл эрмэлзлийг сонсдоггүй. Ний нуугүй хэлэхэд, бөөн цавуутай хавтас барьчихсан нөхөд дарга болно л гээд явдаг болсон нь нууц биш.

Ажилд шинээр орж байгаа хүн ажлаа хийхээсээ өмнө миний ширээ, миний компьютер, би ийм ширээн дээр суумааргүй байна гэх юм ярьдаг болсон. Нийгмийн ийм гажуудлыг гэр бүлээс нь эхлээд засахын тулд яалт ч үгүй төр засгийн оролцоо их чухал.

Үе үеийн Засгийн газрууд “Атрын III аян гэж зарлаж байсан. Одоогийн Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлого гэж зарлачихсан байгаа. Үүнтэйгээ адилхан хүний хандлага, төлөвшлийн талаар давамгайлсан том аян явуулах ёстой. Гэтэл өнөөдөр тамхины иш ярьж, уралдаж түүх хөдөлгөөн өрнүүллээ ч гэх шиг. Үүнийг гаднынхан сонсвол элэг нь хөшнө. Үүнийхээ оронд бид ард түмнээ яаж хөдөлмөрт дуртай болгох вэ гэдэг аян, уралдаан явуулах нь илүү бодитой.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 151 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Will the coronavirus make online education go viral? | Times Higher  Education (THE)

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 151 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Эдгээр тохиолдлын

  • 71 нь Улаанбаатар хотод
  • 80 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Орон нутгийн хувьд нийт найман аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын тохиолдол батлагдсан байна.

Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 973,272 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 1,303 хүн эдгэрчээ.

Манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын нийт нас баралт 2,124 байна.

зураг

Categories
мэдээ нийгэм

ХААИС-ийн баруун талд машины зогсоол болгоод байсан автобусны буудлыг сэргээн байгуулж байна DNN.mn

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ХААИС-ийн баруун талд машины зогсоол болгоод байсан автобусны буудлыг сэргээн байгуулж байна.

Нийслэлд буй 1,169 автобусны буудлаас 620 гаруйг нь шинэчлэн тохижуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс ирэх оноос Францын “JCDecaux” компанитай хамтран шинэ стандартын дагуу бүрэн шинэчилнэ хэмээн нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газраас мэдээлэв.