Categories
гадаад мэдээ

Украины боомтоос дахин нэг хөлөг онгоц хөдөлжээ DNN.mn


Украинаас үр тариа экспортлох тухай гэрээний хүрээнд дахин нэг хөлөг онгоц боомтоос хөдөлсөн талаар Туркийн Үндэсний батлан хамгаалахын яам өнөөдөр мэдээлжээ.

Белизийн далбаа бүхий хөлөг онгоц Украины Черноморск боомтоос эрдэнэ шиш ачин хөдөлсөн гэж тус яам “Twitter” хуудсаараа мэдээлсэн байна. Мөн удахгүй ахин дөрвөн хөлөг онгоц хөдөлнө гэдгийг дурджээ.

Турк, НҮБ, Орос, Украин өнгөрсөн сард Орос-Украины дайны улмаас зургаан сарын турш тээвэрлэлт нь саатаад байгаа үр тариаг Украины Южный, Черноморск, Одесса боомтуудаас экспортлох гэрээ байгуулсан юм.

Ийнхүү үр тарианы тээвэрлэлтийг хянан шалгах үүрэг бүхий гурван орон болон НҮБ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Хамтарсан зохицуулалтын төвийг Истанбул хотноо байгуулсан билээ.

Украинаас эхний хөлөг онгоц наймдугаар сарын 1-нд хөдөлснөөс хойш дээрх боомтуудаас нийт 26 хөлөг онгоц үр тариа тээвэрлэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан намын Ээлжит бус Их хурал боллоо DNN.mn

Өнөөдөр / 2022.08.18/ болсон Ардчилсан намын ээлжит бус Их хурлыг нээж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга үг хэллээ.

5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Тэрээр “Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй, аж үйлдвэржээгүй, малынхаа арьсыг ч боловсруулж чадахгүй байна. Нөхцөл байдал ийм байгаа үед ард түмэн сөрөг хүчнийг, Ардчилсан намыг хүсэмжилж байна. Харамсалтай нь эрх баригчдын гар хөл болоод байгаа манай намын нөхдүүдээс болж ардчилал алдагдаж, Ардчилсан намын нэр хүнд уналаа. Өнгөрсөн 33 жилийн түүхэнд бид эвдрэлцэж байх үедээ ялагдаж, эвлэлдэж байх үедээ ялж байсан. 2024 онд бид нэгдэж оролцсоноор ард түмний хүслийг биелүүлж эрх барина гэсэн бодолтой байна” гэлээ.

5 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад

Ийнхүү Ардчилсан намын ээлжит бус Их хуралд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 204 хорооны Ардчилсан намын гишүүдээс 1348 төлөөлөгч оролцож байна.

6 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

Намын ээлжит бус Их хурлаар

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ишжамцын Мөнхжаргалыг Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхэлсэн байна. Харин Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар Ө.Шижир, АН-ын дэд даргаар Ш.Түвдэндорж, Б.Ган-Очир, Д.Бадарсан, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл нарыг Ардчилсан намын Ээлжит бус Их хурлаар олонхийн саналаар томилов.

3 хүн, зогсож буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад

Мөн ҮБХ-ны Ээлжит бус хуралдааныг СХД-ийн ҮБХ-ны гишүүн Ш.Түвдэндорж даргалж, Тэргүүлэгчээр Орхон аймгийн ҮБХ-ны гишүүн З.Сарантуяа, БЗД-ийн ҮБХ-ны гишүүн С.Үнэн нар ажиллаж Намын Их хурлаар хэлэлцэх зарим асуудлыг хэлэлцэн уламжиллаа.

Мөн Ардчилсан намын Ээлжит бус Их хурлаар өнөөгийн Ардчилсан намд тулгамдаад буй цаг үеийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор аймагт зам тээврийн осол гарч, 5 хүн нас баржээ DNN.mn

Орон нутагт зам тээврийн ослоор ТАВАН ХҮН нас баржээ

Зам тээврийн ослын улмаас таван хүний амь хохирчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн “Цагаан цахир” гэдэг газар суудлын болон ачааны автомашин мөргөлдсөн байна.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид дуудлагын дагуу ослын газарт очин ажиллаж Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Н-ын жолоодож явсан суудлын автомашин Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд иргэн Э-ын жолоодож явсан хүнд даацын автомашины зүтгүүртэй мөргөлдөж, дарагдсан байсан.

Аврагчид 5 цаг 20 минут ажиллаж, суудлын автомашиныг татан гаргаж, автомашины бүхээгээс жолооч болон зорчигч нарын 25-65 насны таван иргэний цогцсыг гаргаж, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Иймд жолооч, зорчигчид орон нутгийн замд зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан DNN.mn

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн хойд хэсгээр бороо орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.

2022 оны 08-р сарын 18-ны 20 цагаас 08-р сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 19-нөөс 08 дугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 20-нд ихэнх нутгаар дулаан байх боловч, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Categories
гадаад мэдээ

ОХУ-ын нутаг дэвсгэрт болох цэргийн сургуулилалтад Хятад улс оролцох болсноо мэдэгджээ DNN.mn

ОХУ-ын нутаг дэвсгэрт болох цэргийн сургуулилалтад Хятад улс оролцох  болсноо мэдэгджээ

ОХУ-ын Алс Дорнодын бүс нутагт удахгүй эхлэх “Восток 2022” цэргийн сургуулилалтад оролцох болсноо Хятадын батлан хамгаалах яам өчигдөр мэдэгджээ.

Наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд болох энэхүү сургуулилалтад Энэтхэг, Беларусь, Тажикистан, Монгол улсын цэргүүд бас оролцох юм.

Хятадын батлан хамгаалах яамны мэдэгдэлд үүнийг “өнөөгийн олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалтай холбоогүй” гэж тайлбарласан нь Украины хямралыг хэлсэн бололтой.

“Оролцогч орнуудын зэвсэгт хүчинтэй ажил хэрэгч, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, оролцогч талуудын стратегийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, төрөл бүрийн аюул заналын эсрэг хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлэх нь сургуулилалтын зорилго юм” гэж уг мэдэгдэлд бас тайлбарлажээ.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ нийгэм

Т.Ням-Очир: Улсын хэмжээнд 2,962 багш дутагдах статистик мэдээ гарсан DNN.mn

Т.Ням-Очир: Анги бүлэгт байх хүүхдийн тоог хязгаарлахгүй

Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ. Энэ үеэр багш боловсон хүчний хүрэлцээний талаар Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-ын дарга Т.Ням-Очир мэдээлэл өгөв.

Тэрбээр “2022 оны зургаадугаар сард дутагдалтай багшийн судалгааг гаргасан.

Улсын хэмжээнд 2,962 багш дутагдана гэсэн албан ёсны статистик мэдээ гарсан. Үүний 1,398 нь нийслэл хотод дутагдах талаарх тооцоо судалгаа байдаг. Харин эсрэгээрээ боловсрол судлал болон багш мэргэжлээр 3,500 орчим оюутан залуус төгсөж, ажлын байранд гарч байна.

Гэхдээ төгсөж буй оюутнуудыг дийлэнх хувь нь Улаанбаатар, төв суурин газруудад ажиллах сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл, бэлтгэгдсэн боловсон хүчин хөдөө орон нутаг руу явахгүй байгаа учраас орон нутагт ажиллах боломжийг бүрдүүлэх, цалин хөлс, дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой юм байна. Ингэснээр залуу багш нарыг зөв тархаан байршуулах боломжтой. Түүнчлэн гэнэтийн шилжилт хөдөлгөөнүүд нөлөөлж байна. Жишээ нь, Улаанбаатар хот руу гэнэт нүүж ирдэг. Улмаар орон нутагт нь ажлын байр сулардаг асуудал бий. Мөн цэцэрлэг, сургуулийн удирдлага солигдоход багш нар дагаад хөдөлгөөнд ордог” хэмээн хэлэв.

Одоогийн сургалт, төлөвлөгөөгөөр явбал 2030 онд Монгол Улсын ЕБС-ийн багшийн тоо ойролцоогоор 45 мянгад хүрнэ. Тэгэхээр багш бэлтгэх бодлоготой хөтөлбөр төлөвлөгөөг хэрхэн уялдуулах бодлого давхар яригдах ёстой гэдгийг нэмж хэллээ.
Categories
мэдээ эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 10.6 их наяд төгрөг болов DNN.mn

Төгрөг бол үндэсний өв хөрөнгө болохоос цаас биш | News.MN

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оны эхний 7 сард урьдчилсан гүйцэтгэлээр 10.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 244.3 (2.3 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 509.3 (6.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ. Харин боловсруулах үйлдвэрлэл 202.5 (8.8 хувь) тэрбум, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 44.9 (5.7 хувь) тэрбум, ус хангамж, сувагжилтын систем, хог хаягдал, зайлуулах болон хүрээлэн буй орчныг дахин сэргээх үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 17.7 (19.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл энэ оны 7 дугаар сард 2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 40.4 (2 хувь) тэрбум, борлуулалт 2.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 377.4 (15.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 7 сард урьдчилсан гүйцэтгэлээр 7.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 509.3 (6.7 хувь) тэрбум төгрөгөөр буурахад чулуун, хүрэн нүүрс олборлолт 428 (20.6 хувь) тэрбум, газрын тос олборлолт 403.8 (73.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөллөө.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт цайрын баяжмал, мөнгөний баяжмал олборлолтын биет хэмжээ 36.9-85 хувиар өсөж, төмрийн хүдэр, алт, хүрэн нүүрс, зэсийн баяжмал, хайлуур жонш, чулуун нүүрс, газрын тос олборлолт өмнөх оны мөн үеийнхээс 2.5-87.9 хувиар багасав.

Боловсруулах аж үйлдвэрийн спирт, цемент, ус, ундаа, жүүс, согтууруулах ундаа, ноолууран сүлжмэл эдлэл, шохой, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 5.6-81 хувиар өсөж, катодын зэс (99 хувь), шингэн сүү, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш, гурил, амны хаалт, металл бэлдэц, малын мах, гар ариутгагч, баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.6–96.6 хувиар багасжээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 7 сард урьдчилсан гүйцэтгэлээр 14.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 104.1 (0.7 хувь) тэрбум төгрөгөөр багасахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 392.3 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн аж. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 392.3 (3.7 хувь) тэрбум төгрөгөөр буурахад газрын тосны олборлолтын салбарынх 351.4 (68.3 хувь) тэрбум, металлын хүдэр олборлолтын салбарынх 192.1 (2.7 хувь) тэрбум, бусад ашигт малтмал олборлолт салбарынх 137.5 (63.8 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

Гадаад зах зээлд энэ оны эхний 7 сард урьдчилсан гүйцэтгэлээр 8.3 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 7.9 их наяд нь уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн борлуулалт байв. Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын 66.2 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 31.2 хувийг нүүрс олборлолтын салбар, 2.1 хувийг газрын тос олборлолтын салбар, 0.5 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) энэ оны 7 дугаар сард 146.0 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.7 нэгж хувиар буурлаа.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлтийг маргаашнаас баталгаажуулна DNN.mn

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл маргааш /2022.08.19/ эхэлнэ. Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран улсын хэмжээнд цахимаар зохион байгуулах юм.

Боловсролын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өглөө.

  • E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ цэсээс “Боловсрол” цонхыг сонгон нээнэ.
  • “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл” үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  • Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  • Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж “Тийм” товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төгрөгийн хадгаламж долдугаар сард 517 тэрбумаар буурчээ DNN.mn

Мэдээ.МН

Мөнгөний нийлүүлэлт энэ оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 414.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Ийнхүү буурахад, төгрөгийн хадгаламж 2.1 их наяд төгрөгөөр, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 93.8 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө тус сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр нэг их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 88.8 тэрбум төгрөгөөр буурсан аж.

Мөн төгрөгийн хадгаламж долдугаар сарын эцэст 13.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 517.8 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.1 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлттэй гарчээ.

Төгрөгийн хадгаламжийг харвал, 89.8 хувь буюу 11.9 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 10.2 хувь 1.4 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж аж.

Categories
мэдээ цаг-үе

Нийт нутгийн 50 орчим хувьд зуншлага сайн байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Архангай, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн зарим, Завхан, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Завхан, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу байна.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар