Categories
мэдээ цаг-үе

Монгол хэл бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй шалгуулагчид маргааш дахин шалгалтад хамрагдана DNN.mn

монгол хэл бичгийн шалгалт | News.MN

Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий Монгол хэл бичгийн шалгалтыг энэ оны дөрөв болон тавдугаар сард зохион байгуулсан билээ.

Энэхүү хоёр удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид наймдугаар сарын 20-ны 10:00-11:40 цагт дахин шалгалтад хамрагдана. Улаанбаатар хотын шалгалт Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр зохион байгуулагдана.

Шалгуулагч шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон балтай шалгалтад орох юм.

Шалгалтын журмаар хориглосон хэрэглэгдэхүүнийг авч орохыг хориглоно.

Суудлын хуваарийг ЭНД дарж регистрийн дугаараар нэвтрэн хэвлэж авч очихыг анхаарна уу.
Categories
мэдээ цаг-үе

Орон сууцны түрээсийн үнэ өмнөх жилээс 25-45 хувиар өсчээ DNN.mn

Түрээсийн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн дийлэнх нь түрээслээд өмчлөх  сонирхолтой байна – updown.mn

Жил бүр орон нутгаас нийслэлд 50-80 мянган оюутан ирж суралцдаг ч оюутны байрны хүртээмж хангалтгүй байдгаас байр түрээслэх хэрэгцээ үүсдэг. Нийслэлд 255 мянган айлын орон сууц байдаг. Үүний 10 орчим хувь түрээсийнх. Жил бүрийн наймдугаар сар түрээсийн орон сууцны зах зээлийн хамгийн оргил эрэлттэй үе байдаг. Учир нь их дээд сургуульд сурахаар орон нутгаас ирсэн, хотод амьдрах хамаатан садангүй оюутнууд дотуур байранд орж чадаагүй бол орон сууц, нийтийн байр, хашаа байшин түрээслэх хэрэгцээ үүсдэг. Нөгөө талд түгжрэлтэй холбоотойгоор хүүхдийнхээ сургууль цэцэрлэгийн хажууд байр түрээслэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсэн нь орон сууцны түрээсийн үнэ өсөх шалтгаан болж байна. Гэвч зах зээлд түрээслэж байгаа орон сууцны нийлүүлэлт эрэлтээ хангадаггүй байна. Энэ жил түрээсийн орон сууцны үнэ байршлаасаа шалтгаалаад 25-45 хувиар өсжээ. Тухайлбал, нэг өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 690 мянган төгрөгөөс 1.3 сая төгрөг байна.

Тодруулбал, орон сууцны түрээсийн нэг мкв-ын дундаж үнийн өсөлт 2021 оны хоёрдугаар хагастай харьцуулбал:

  • Баянгол дүүрэгт 45.8 хувь
  • Баянзүрх дүүрэгт 35.9 хувь
  • Сонгинохайрхан дүүрэгт 27.1 хувь
  • Сүхбаатар дүүрэгт 23.9 хувь
  • Хан-Уул дүүрэгт 23.7 хувь
  • Чингэлтэй дүүрэгт 37.5 хувиар тус тус өсжээ.

Түрээсийн нөхцөлийн хувьд түрээслүүлэгчид урт хугацаагаар түрээслэх сонирхолтой байдаг бөгөөд ингэхдээ хамгийн багадаа гурван сараас жилийн хугацаатай төлбөрөө авах, үүн дээр барьцаа нэг сарын төлбөр авах шаардлага тавьдаг бол түрээсэлж байгаа иргэд сар сард нь төлбөрөө төлөх нөхцөлийг илүү эрэлхийлдэг байна.

Categories
мэдээ цаг-үе

“UB Food festival” бямба гаригт болно DNN.mn


Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “UB Food festival” арга хэмжээг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буюу бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

“UB Food festival” арга хэмжээ нь Монгол үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэдэд таниулах, иргэдийн эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, гудамжны хоолны соёлыг түгээн дэлгэрүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой.

Тус арга хэмжээнд 20 ресторан, зоогийн газар, 8 явуулын хоолны газар оролцохоор бүртгүүлсэн байна. Тухайлбал, “Намастэ” энэтхэг хоолны ресторан, “Mongolian lamb” ресторан, “Khulan” ресторан, “Black burger” түргэн хоолны ресторан, зоогийн газар оролцох бол гудамжны хоол үйлчилгээг төлөөлж Ub street food болон Food truck зэрэг газрууд оролцох юм.

Мөн Өдөрлөгийн үеэр Артгэрын залуус болон мастер тогооч нар Монгол үндэсний хоолны үзүүлбэр үзүүлэх ба олон нийтэд хийж урласан хоолны цэсээ танилцуулна. Аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлийн нэрийн бүтээгдэхүүн, үндэсний төрөл бүрийн хоол, зууш амттаны үнэгүй амталгаа бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ. Арга хэмжээний үеэр хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд төрөл бүрийн хоолны тэмцээн, хөгжөөнт тоглоом, урлаг соёл, хоол урлалын сонирхолтой үзүүлбэрүүд болох юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Рысбек: Казахстан улс бусад оронд амьдарч буй казахууд очиж суурьшвал орон гэр, ажлын байраар хангана гэсэн DNN.mn

Казахстан улс гадаадад амьдардаг казахуудыг нүүлгэн авч оросууд ихтэй хотуудаар суурьшуулах бодлого хэрэгжүүлж байгаа юм байна. Ингэхдээ ирсэн хүн бүрд 1.5 сая төгрөг, нэг өрхөд таван сая төгрөгийн буцалтгүй тусламж, ажлын байр болон орон байраар хангах, ирэх боломжгүй хүмүүсийг машинаар очиж авах зэргээр нийгмийн асуудлыг нь шийдэх аж. Энэ талаар казах ястан М.Рысбекээс тодрууллаа.


Тайлбар байхгүй.-Казахстан, Орос улсуудын нөхцөл байдал ямар байгаа талаар та хэр мэдээлэлтэй байна вэ?

-Нэгдүгээрт, Казахстан улс 2-3 жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгууль болж солигдсон. Тэрхүү ерөнхийлөгч нь “Шинэ Казахстан” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэгээд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад, ардчилсан улсыг урт хугацаандаа бага багаар бий болгоно гэж хэлсэн. Энэ нь гадаадын улс орнуудын нөлөөг Казахстан дотроо багасгах бодлоготой. Үүнийг оросууд мэдээж дургүйцэж байгаа. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч нь НҮБ-д ажиллаж байсан туршлагатай дипломатч хүн. Гадаад бодлогууддаа их өөрчлөлтүүдийг хийж байна. Мөн батлан хамгаалах салбараа бэхжүүлэхээр хичээн ажиллаж байгаа нь харагдаж буй юм. Үүнд Орос, Украины дайн том сургамж өгч байгаа байх. Ямар нэгэн цэргийн халдлага болох юм бол нэг нэгэндээ тусламж үзүүлнэ гэсэн хэлэлцээрийг саяхан төв Азийн орнуудтай хийсэн. Дээрээс нь Турк, Хятад улстай хамтран ажиллах энэ төрлийн гэрээнүүдийг хэд хэдэн удаа хийсэн.

Хоёрдугаарт, Казахстан улс Оросын газар нутгаар дамжуулж бусад улс орон руу газрын тос экспортолдог. Түүнийг нь Оросын шүүхээс түр зогсоосон. Дараа нь Казахстан улс давж заалдах шатны шүүхэд хандсаны үндсэн дээр, торгуулийн арга хэмжээ авч дахин эхлүүлсэн. Казахстаны засгийн газар Оросын нутгийг тойрч, Азарбажейн улсаар дамжих хоолойгоор газрын тосоо экспортлох зам олсон. Эхний ээлжинд 5 сая тн газрын тос экспортлох тухай ярьж байна лээ. Тэгэхээр Казахстан оросоос хамаарлаа бууруулж, эдийн засаг болон улс төр гээд аль аль талдаа хөгжих боломжийг баримталж байгаа. Мөн Оросын дайнтай

холбоотойгоор бид салан тусгаарлагчдыг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж Санкт-Петербургт болсон олон улсын эдийн засгийн чуулганд оросын ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Казахстаны ерөнхийлөгч шулуухан хэлсэн. Оросууд барууны хоригоос зугтах, тойрч гарахад Казахстаныг туслах болов уу хэмээн найдаж байсан ч Казахстан тусламж үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Оросын хэд хэдэн эрх баригчид Казахстантай холбоотой ноцтой зүйлүүдийг ярьсан асуудлууд бий. Энэ бүхэн нь тухайн хоёр улсын харилцааг муутгахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Хамгийн сүүлд хуучин ерөнхийлөгч болон оросын ерөнхий сайд нарын хооронд бичсэн хувийн мэдээлэл интернэт орчинд задарсан. Тэр мэдээлэлд нь Казахстаны хойд хэсэг Оросын газар нутаг дээрээс нь хойд хилд амьдардаг оросуудыг тэдэнд уусгах бодлого хэрэгжүүлж байна. Үүнийг бид тэвчиж чадахгүй. Энэ бол зохиомол улс гэсэн утгатай хувийн мессэжүүд байсан юм. Энэхүү мэдээллийг нь 10 минут орчим интернэт орчинд тавиад устгасан. Казахстаны хойд хилийн хотуудын хүн амын 43 хувийг нь оросууд эзэлдэг. Хуучин нийт хүн амын 40 хувь нь оросууд байсан бол одоо 18 хувь болж буурсан байгаа. 2040 он гэхэд 8-10 хувь хүртэл буурах төлөвтэй байна гэсэн судалгаа гаргасан байна лээ. Гэхдээ миний хувь хүний зүгээс энэ бол ямар нэгэн дайн дэгдээх хангалттай шалтгаан биш гэж харж байгаа. Гуравдугаарт, газарзүйн байрлалын хувьд Төв Азийг Узбекистан, Казахстан, Киргистан, Тажикистан гэх мэт улсууд маш урт газар нутгаараа Оросоос тусгаарлаж байдаг. Орос улс Казахстан дахь улс төрийн нөлөөг алдана гэдэг нь Төв Азид мөн улс төрийн нөлөөгөө алдана гэсэн үг. Ийм учраас ОХУ Казахстан дахь улс төрийн нөлөөгөө хадгалж авч үлдэх сонирхолтой байгаа гэж бодож байна.

-Казахстан улсын хувьд Оросууд ихээр суурьшсан газрууддаа гадаадад амьдарч байгаа иргэдээ татаж авч байгаа гэсэн. Энэ талаар танд мэдээлэл бий юү?

-Оросоос гадна Хятад, Турк, Узбекистан, Монгол гэх мэтчилэн Төв Азийн орнуудад казахстанууд ихээр амьдардаг. Жишээ нь, Монголд 100 мянга гаруй казак хүмүүс байдаг. Бусад орнуудаас казахстануудыг авчирч оросууд ихтэй нутгуудаараа суурьшуулах юм бол орон гэр, ажлын байраар хангах, гэр бүлийн гишүүдэд нь тодорхой хэмжээний тэтгэмж олгох, нэг удаа буцалтгүй мөнгөн тусламж олгох гэх мэт хуучны цагаачдыг нутагшуулах бодлого хэрэгжүүлж байгаа. Урд нь хэрэгжүүлсэн үндэстнээ эргүүлэн татаж авах, иргэншил олгох бодлого нь бүтэлгүйтсэн гэж би боддог. Яагаад гэвэл энэ хөтөлбөр дээр авлигын асуудал их гарсан. Тэр буцалтгүй тусламжийг зарим нь маш олон удаа авсан, үр дүнгүй алдагдал их гарсан учраас засгийн газраас үүнийг дахин шинэчлээд, нэмэлт өөрчлөлт оруулж, нэг ёсондоо гадаадаас ирж байгаа казахуудыг богино хугацаанд буюу гурван сарын дотор багтаад паспортыг нь өгөх гэх мэтээр ямар ч хүндрэлгүйгээр иргэншил олгох ёстойг тусгасан хуулийн төслийг 1-2 жилийн өмнөөс батлан хэрэгжүүлж байгаа юм билээ.

-Татаж авч байгаа хүмүүстээ ямар нэгэн болзол тавьж байгаа болов

уу?

-Миний олж уншсанаар өөрийгөө казах хүн гэдгийг нотлох ёстой. Ганц шалгуур нь энэ. Гарал үүсэл, боловсрол зэргээр нь ялгаварласан юм бол харагдахгүй байгаа. Казахстан гэдгээ нотлох бичиг байх ёстой. Энэ бол саяхнаас биш 1990 оноос хэрэгжиж байгаа үйл явц. Шууд Оростой харилцаа муудсан гээд хэрэгжүүлж байгаа бодлого биш л дээ.

-Үүнтэй холбоотойгоор Баян-Өлгий аймагт Казахстан улсаас төлөөлөгч ирж хүмүүсийг бүртгэж байгаа гэсэн мэдээлэл үнэн болов уу?

-Мэдээж ийм хөтөлбөр явуулж байгаа болохоор зорилтот бүлэг гэдэг зүйл тэр улс оронд байж таарна. Дээр дурдсанчлан Казахстан хүмүүс олноор амьдардаг улсын нэг нь Монгол Улс. Тийм болохоор энэ төсөл хөтөлбөрөө түгээн дэлгэрүүлэх ажлаа хийж байгаа байх. Тэгэхээр тэнд бүртгэх ажил явагдаж байгаа. Нэмж хэлэхэд, улсынх нь засгийн газраас ийм тааламжтай санал тавьж байхад явахгүй байгаа хүмүүс бол үнэхээр Монголд хайртай байна гэсэн үг. Мэдээлэл хүргэж, бодит байдлыг хэлсний төлөө хүнийг доромжилж, ямар нэгэн санхүүжилттэй мэтээр харлуулж, Монголоос зайл гэх мэтчилэн хэл амаар дайрч доромжлох нь Монгол Улсын үндсэн хуульд нийцэхгүй. Миний хувьд зөвхөн энэ асуудал дээр биш Монгол Улсад болж бүтэхгүй байгаа бүх л асуудал дээр нийгэмд дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлдэг хувь хүн.

Categories
мэдээ цаг-үе

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэл эхэллээ DNN.mn

Classroom With Teacher And Students Stock Illustration - Download Image Now  - Classroom, Teacher, Instructor - iStock

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл өнөөдөр эхэллээ. Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран улсын хэмжээнд цахимаар зохион байгуулж буй.

Өчигдөр Ерөнхий боловсролын сургуулийн бүртгэлийн талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг өгсөн. Тэрээр “Шинэ хичээлийн жилд 78345 хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах тооцоолол байна. Ямар нэг хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь дагуу сургуулиудад хуваарилсан байгаа. Одоогоор хаягийн зөрчилгүй 45037 хүүхэд хамран сургах тойргийнхоо дагуу сургуульд элсэх хүсэлтээ маргаашаас эхлэн баталгаажуулах боломжтой байгаа. Хянагдаж байгаа 30131 хүүхэд байна” гэсэн юм.

Боловсролын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өгсөн. Та хүүхдээ цахимаар бүртгүүлэхийн тулд:

  • E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ цэсээс “Боловсрол” цонхыг сонгон нээнэ.
  • “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл” үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  • Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  • Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж “Тийм” товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Жаргалсайхан: Сахартай хүмүүс дүүргээсээ “Инсулин” тариа авах гэж Богдын хишиг хүртэж байгаа аятай юм болдог DNN.mn

Монголын сахарын өвчтэй иргэдийн нэгдэх “Жаргал” нийгэмлэгийн тэргүүн, диабет судлаач Г.Жаргалсайхантай ярилцлаа.


Тайлбар байхгүй.

-Цахим сүлжээгээр улсаас хангадаг сахарын эм, тариа ховордсон гэх мэдээлэл олон байна, тийм үү?

-Тийм ээ, сахартай хүмүүсийн эм тариаг үнэгүй олгох Засгийн газрын тогтоол байдаг. Энэ хөнгөлөлттэй эмийг дүүргийн дотоод шүүрлийн эмч нар бичиж өгдөг. Дүүргийн эмнэлгүүд бараг хувийн байгууллага болчихсон шүү дээ. Эрүүл мэндийн яамнаас 100 хувийн төсөв баталдаг. Үүнийг дүүргийн эмнэлгүүд хуваарилж авдаг юм. Сүүлийн үед Эрүүл мэндийн даатгалын сан асуудалтай болсон нь анзаарагдаж байна. Жишээлбэл, би Чингэлтэй дүүргээс шаардлагатай эм, тариагаа авдаг. “Levemir” гээд холын тариа хоёрыг өгөх ёстой боловч нэгийг өгсөн. Энэ нэлээд үнэтэй тариа. Ялангуяа үнэтэй тариаг улсаас олгох тоо буурч байна.

-Инсулин олдохгүй байна гэж сонсогдсон. Сахартай хүмүүсийн хамгийн чухал тариа шүү дээ.

-Тийм, инсулин тарихаар одоо байгаа насан дээрээ 70, 80 нас нэмдэг болчихсон цаг үе. Инсулин өгч байгаа эмч нарын хүнд суртал маш хэцүү. Дүүргээсээ инсулин авах гэж Богдын хишиг хүртээж байгаа аятай юм болдог. Тариагаа хагас дутуу өгөөд эсвэл тунг нь хэлж өгөөгүйгээс болж буруу тунгаар тариагаа хэрэглэж сахарын хэмжээ улам хүндэрдэг. Инсулинээ зөв тунгаар, зөв хэрэглэвэл их ид шидтэй эд. Манайд нэг буруу хандлага байдаг нь сахарын хэмжээ өндөр болчихсон байхад эм уу гээд л шахаад байдаг. Эмээр сахарын хэмжээг буулгаж чадахгүй бол тариан эмчилгээнд ордог.

“NovoRapid” гэж хоолны дараа тарьдаг ойрын тариа бий, энэ тариа дутагдалтай байна. Би хоёрыг авах ёстой ч мөн нэгийг өгсөн. Манай нийгэмлэг энэ талаар яам, тамгын газарт есдүгээр сар гаргаад албан бичиг хүргүүлнэ.

-Улсаас олгодог эм тарианы хангамж багассан юм байна. Гэтэл хувийн эмийн сангуудаар зарагдаж байна…

-Улсаас олгогдохгүй байгаа эм, тариа хувийн эмийн сангуудад зарагдаж байгаа нь дамлаж зарж байгаа гэсэн үг биш.

Олон улсын харилцаа хөгжсөн энэ үед хувь хүмүүс Монголд байхгүй турк, швед зэрэг чанартай эм, тариаг оруулж ирж байгаа. Ийм төрлийн нөхөн хангалт байхгүй сахрын эмчилгээний эм,тариа тасарвал аюул болно. Тухайлбал, Куба улсын “Heberprot-P” гэдэг тариа бий. Сахарын өвчин нь хүндэрч хөл, гараа тайруулах болсон эрсдэлийг уг тариа 71-79 хувиар бууруулдаг. Энэ тарианы олдоц маш бага. Монголд оруулж ирэхэд ч

хэцүү. Куба өөрөө социалист орон учраас. Уг нь албан ёсны гэрээтэй“ Сити Фарм” энэ тариаг Монголд оруулж ирэх ёстой боловч оруулж ирдэггүй, хангалтгүй ажилладаг.

-Гадны орнуудад төрөөс сахартай иргэддээ ямар зохицуулалттайгаар, хэрхэн анхаарч байна вэ?

-Гадны оронд сахартай иргэддээ сахараа хэмжих нарийн багаж, төхөөрөмж, чанартай эм, тариа олгодог. Жишээлбэл, “AIDEX” гэх сахар хянах систем биедээ суулгаад 24 цагийн турш гар утаснаасаа сахарын хэмжээгээ хянах боломжтой.

-Монголд сахартай хэд орчим хүн байдаг юм бэ?

-Манай улсад сахарын өвчтэй хүмүүсийн дорвитой статистик байдаггүй. Ерөнхий тоо л яриад байдаг. Сахар эдгэрдэг биш, хүндэрдэг нь илүү болжээ. Миний мэдэж байгаагаар ойролцоогоор 60-70 мянган сахартай хүн бий. Эмчийн хяналтад 45 мянга орчим, хяналтад байдаггүй маш олон хүн бий. Сахартай олон хүн эмчийн хяналтаас гадуур байгаа нь эмч, өвчтөний эргэх холбоо муу байгаатай холбоотой. Мөн сахарын өвчтэй холбоотой сургалт, мэдээлэл ховор байдаг юм байна. Олон улсын диабетын байгууллагаас аливаа улсын хүн амын 10 хувь нь сахартай гэсэн судалгаа байдаг. Би “Сахартай хүмүүсийн групп” гэдэг фэйсбүүк групп нээгээд жил болоход 22.2 мянган гишүүнтэй болсон. Хамгийн наад захын л жишээ шүү дээ. Үүнээс сахартай хүмүүс, сахарын мэдээлэл хүмүүст ямар хэрэгтэй байгааг харж болно. Энэ хугацаанд групп маань халдлагаас болж зургаа, долоон сар үйл ажиллагааг түр зогсоосон. Хэрэв ийм зүйл болоогүй бол өдийд 40, 50 мянган гишүүнтэй ч байж болох юм. Энэ нь сахартай болоод үүнтэй холбоотой мэдээлэл хэрэгтэй иргэдийн тоо олширч байна гэсэн үг. Би групптээ Америк, Орос гэх мэт орнуудад ямар эм, тариа гарч байна тэр бүгдийг судалж бичдэг.

-Сахартай 60-70 мянган хүний хэд орчим хувь нь хүндрэлтэй хүмүүс байдаг вэ?

-Тодорхой тоо хэлэхэд хэцүү. Өөрөө ч мэдэхгүй хүндэрчихсэн хүмүүс бий. Сахарын хүндрэл үс унах, ядрах, уцаарлах, хөлрөх гэх мэт шинж тэмдгээр илэрдэг. Манайхан хүндрэл гэхээр заавал хөлөө тайруулах, бөөрний асуудалтай болох зэргийг тооцож гаргасан муйхар судалгаа хийдэг. Хүнд түвшний хүндрэлтэй хүн мянгаар тогтохгүй хэдэн мянгаараа байгаа. Сахарт гол нь өөрийн хяналт чухал. Би “Сахарын диабетын өөрийн хяналт ба компенсаци” нэртэй ном бичиж байгаа.

-Танаас өдөрт хэд орчим хүн ирж зөвлөгөө авч байна?

-Офисст өдөржин хүн тасардаггүй, цайны цагаас өмнө гэхэд л арваад хүн ирж зөвлөгөө авдаг. Онлайнаар бол зөвлөгөө авах хүн огт тасардаггүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Явах уу, үлдэх үү?” хэмээн өгүүллээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт АН-ын Залуучуудын
байгууллагын тэргүүн Б.Болор-Эрдэнэ “Асуудлыг алсын хараатай,
углуургаар нь харж
шийдвэрлэх эрмэлзэл
эрх баригчдад алга” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Өндөрхаан-Чойбалсангийн зам дээр 10 жил
гацсан “Чайна Жео- Инженеринг Корпораци”
компанид Дарханы замын гурван багцыг өгчээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Явах уу, үлдэх үү?” хэмээн өгүүллээ.

Үндэсний Статистикийн
хорооны дарга Б.Батдаваа “Дэлхийн эдийн засгийн
өсөлтийн удаашрал түүхий эдийн үнэд
сөргөөр нөлөөлж мэдэхээр байна” гэв.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 54 хувийн гүйцэтгэлтэй байна DNN.mn

Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 54 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 68.7, зэсийн баяжмал 73.4, төмөр 47, алт 53.6, цайр 86.4 хувь байгааг УУХҮЯ мэдээлэв.

Энэ сарын 5-11-ний өдөр 6,491 автомашин, 750 чингэлэг нийт 818.5 мян.тн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 548.4 мян.тн буюу 2 дахин нэмэгдсэн аж. Оны эхнээс 12,365.7 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 1,640.6 мян.тн буюу 15.3 хувиар нэмэгджээ.

Долоо хоногт 128 автомашин, 206 чингэлэг буюу оны эхнээс 890.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөноны мөн үеийнхээс 85.9 мянган тонноор буюу 11 хувийн өсөлттэй байна. Харин төмрийн хүдэр, баяжмалын тухайд 628 автомашин, 408 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,378.7 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 51.5 хувиар багаслаа.

Төв банк оны эхнээс энэ сарын 11-ний өдрийн байдлаар 10.72 тонн алт худалдан авчээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хотноо гимнастикийн Азийн АШТ, “Гимнастрада” их наадам болно DNN.mn

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсын гимнастикийн холбооны Нийтийн гимнастикийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч Араки Тацуог хүлээн авч уулзлаа.

Азийн гимнастикийн холбооноос Улаанбаатар хотноо 2023 онд гимнастикийн найм дахь удаагийн Азийн АШТ, 2024 онд зургаа дахь удаагийн Азийн “Гимнастрада” их наадам зохион байгуулах эрхийг Монгол Улсад олгосон. Энэ хүрээнд спортын ордон, барилга байгууламж, тамирчдын байрлах зочид буудал зэргийг шалгахаар Олон улсын гимнастикийн холбооны Нийтийн гимнастикийн техникийн хорооны дэд ерөнхийлөгч Араки Тацуо манай оронд ирээд байна.

Уулзалтын үеэр Араки Тацуо “Гимнастрада” наадмын талаар танилцуулж, Олон улсын гимнастикийн холбоо бэлтгэл ажилд анхаарлаа хандуулж байгааг онцлов.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өндөр зэрэглэлийн хоёр тэмцээн зохион байгуулахаар болсон Монголын гимнастикийн холбоотой хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгөв DNN.mn

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 12 захиргаа, 5 аймгийн БОАЖГ, Сав газрын захиргаа Ландкрузер 300, 76, 79 маркийн туулах чадвар сайтай 19 автомашин өнөөдөр хүлээн авлаа.


Эдгээр автомашиныг Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газрын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар олгож буй юм.

Уг төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой. Төслийн нийт санхүүжилт 32.25 сая евро бөгөөд Германы Засгийн газраас 27.5 сая еврогийн буцалтгүй тусламжийн дэмжлэг олгох ба Монголын Засгийн газраас 4.75 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн ба бизнесийн төлөвлөлтийг Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдамж, стандартын дагуу шинэчлэн сайжруулах, шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах цогц ажлын хүрээнд нийт 665.8 мянган еврогийн үнэ автомашин олгож буй юм.

Автомашин хүлээлгэн өгөх ёслолд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Карен Хойфер, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөгч оролцов.