Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд DNN.mn

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.08.19/ суурин 74, түр 2 цэгт 76 багийн 314 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Үйл ажиллагааг нь хүчингүй болгож байгаа 13 их, дээд сургууль DNN.mn

Боловсрол, Шинжлэх ухааны яам 100 хоногт...

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэв.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Их, дээд сургуулийн шаардлага хангаагүй 13 сургуулийн үйл ажиллагааг зогсоож байна. Эдгээр сургууль нь 163 багш, 1,567 оюутантай. Өөрөөр хэлбэл, сургууль тус бүр 40 хүрэхгүй оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс энэ 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Ингэхдээ нэг ч оюутны эрх ашгийг хөндөхгүй. Харин ч 1,500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна” гэдгийг хэлсэн.

Үйл ажиллагааг нь хүчингүй болгож байгаа их, дээд сургуулийн нэрс:

  1. Газарчин дээд сургууль
  2. Зүүн хүрээ коллеж
  3. Маргад дээд сургууль
  4. Монголын менежмент, технологийн дээд сургууль
  5. Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль
  6. Номэра дээд сургууль
  7. Рафлес олон улсын институтын УБ дахь салбар сургууль
  8. Түшээ дээд сургууль
  9. Идэр их сургуулийн харьяа Далай ван дээд сургууль
  10. Чингис хаан дээд сургууль
  11. Улаанбаатар эрдэм их сургуулийн харъяа Эко Ази дээд сургууль
  12. Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль
  13. Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль
Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Төрийн өмчийн их сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт DNN.mn

Их, дээд сургуулиудын төлбөр арав хүртэлх хувиар нэмэгджээ

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын зохион байгуулалтын өөрчлөлтийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.

Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 3-ны 293 дугаар тогтоолоор дараах өөрчлөлтүүд орсон гэдгийг тэрбээр онцлов.

ШУТИС-ийн харьяанд

  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
  • Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
  • Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургууль
  • Политехникийн коллож

МУИС-ийн харьяанд

  • Завхан аймаг дахь салбар сургууль
  • Дорнод их сургулуь /салбар /
  • Ховд их сургууль /салбар/
  • Худалдаа үлйдвэрлэл их сургууль /Бүрэлдэхүүн/
  • Улаанбаатарын их сургууль /Бүрэлдэхүүн/

ХААИС-ийн харьяанд

  • Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
  • Баянхонгор аймаг дахь салбар сургууль

АШУҮИС-ийн харьяанд

  • Говь-Алтай салбар
  • Дархан-Уул аймаг дахь салбар сургууль
  • Дорноговь аймаг дахь салбар сургууль

МУБИС-ийн харьяанд

  • Архангайн багшийн сургууль
  • Баян-Өлгий салбар сургууль

Монгол Улсын Консерватор

  • Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллеж

ДХИС-ийн харьяанд

  • Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд

ҮБХИС-ийн харьяанд

  • Цэргийн хөгжмийн политехник коллеж
  • Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
Categories
мэдээ цаг-үе

Ковидын 227 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Баярлалаа “КОРОНАВИРУС” минь. to: Сайн байна уу, Эрхэм “КОРОНАВИРУС”… | by  Lkhamsuren Dashkhorol | Medium

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 227 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүнээс

  • 118 нь нийслэлд
  • 109 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 974,233 болов.

Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Өмнөговь, Дорноговь, Дорнод, Төв зэрэг найман аймагт бүртгэгдлээ. Харин Булган аймагт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,125 болж байна.

зураг

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Хөвсгөл нуурт живсэн машин, техникийн байршлыг тогтоох судалгааг 100000 га талбайд хийх шаардлагатай DNN.mn

Хөвсгөл нуур үүссэн домог ба нуурыг далай болгосон нь

Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байршил тогтоох судалгааны ажлыг эхлүүлжээ. Урьдчилсан мэдээллээр 100000га орчим талбайд байршил тогтоох судалгааг хийх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн 26-28 орчим автомашин, үүний тав нь шатахуунтай автомашин байгаа гэсэн судалгаа байна. Судалгааны ажлын хүрээнд байршил тогтоох усны дроныг ажиллуулах туршилтыг хийх аж. Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагааны хүрээнд Японы Байгаль орчны яам болон Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 10 хүн амь насаа алджээ DNN.mn

Зам тээврийн осол гаргасан жолооч хэргийн газраас зугтжээ

Өнгөрсөн ажлын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 936 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт 20 хүн гэмтсэн байна. Харин орон нутагт 10 хүний амь хохирчээ.

Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 498 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Нэмж дурдвал энэ оны эхний долдугаар сарын байдлаар 309 хүний амь хохирч, 1,603 хүн гэмтэж бэртсэн байна.

Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг 24 цагаар үүрэг гүйцэтгэн иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчуулах чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа хэдий ч иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдлаас шалтгаалсан зам тээврийн осол хэрэг буурахгүй байгаа юм.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдлын дийлэнх хувь нь үүрээр шөнөөр үйлдэгдэж саатуулагдаж байна. Өнгөрсөн ажлын өдрүүдэд гэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргасан таван тохиолдол бүртгэгдсэнээс тавуулаа тээврийн хэрэгслийн жолооч байжээ.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтран таслан сэргийлэх арга хэмжээг авч, 102 дугаарын утсанд энэ төрлийн зөрчлийн мэдээллийг мэдэгдэнэ үү.
Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна DNN.mn

Л.Энх-Амгалан: Зайлшгүй танхимаар авах шаардлагатай шалгалтыг хоёрдугаар  сард хичээл цуглахаар авна

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар мэдээлж байна. Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа аж.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнгөрсөн 1.4 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хоёр тогтоол гаргасан байдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 147,000 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг тооцоо байгаа. Үүнээс 14 их, дээд сургуульд 108,000 оюутан суралцаж байна. Цаашдаа бидний баримтлах бодлого нь шаардлага хангасан их, дээд сургуулиудтай байхад чиглэнэ.

Их дээд сургуулиуд дээр тавих шаардлагыг өндөр болгоно.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 88 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс,

  • 34 их сургууль
  • 36 дээд сургууль
  • 8 коллеж байгаа юм.

Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурч байна. Өөрөөр хэлбэл, 21 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож байна. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн бөгөөд цаашид шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно.

Мөн 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсож байгаа. Нийт 163 багш, 1,567 оюутантай. Өөрөөр хэлбэл, 40 хүрэхгүй оюутантай, подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай байж болохгүй.

Тиймээс энэ 13 их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож байгаа юм. Нэг ч оюутны эрх ашгийг хөндөгдөхгүй. Харин ч 1,500 гаруй оюутан нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуульд шилжин суралцах боломжийг бид олгож байна.

Манай их, дээд сургуулиудын сул тал нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддаггүй бодлого явуулдаг. Их, дээд сургууль төгссөн төгсөгчид маань ажилгүй болдог нийтлэг асуудал бий” хэмээн хэлэв.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт АИ-92 шатахууны 23, дизель түлшний 30 хоногийн нөөц байна DNN.mn

АИ-92 шатахуун литр тутамдаа ₮2,050 болж, долдугаар сард нийт 600 төгрөгөөр  өслөө

Улсын хэмжээнд наймдугаар сарын 11-ний байдлаар нийт 136,835 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээлэв.

Тодруулбал,

  • А-80 автобензин 7,435 тонн буюу 45 хоног
  • АИ-92 автобензин 40,663 тонн буюу 30 хоног
  • АИ-95 автобензин 4,644 тонн буюу 35 хоног
  • Дизель түлш 82,161 тонн буюу 30 хоногийн, онгоцны түлшний 25 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 59,961 тонн шатахууны нөөцтэй байгаагаас

  • А-80 автобензин 915 тонн
  • АИ-92 автобензин 21,871 тонн буюу 23 хоног
  • АИ-95 автобензин 3,295 тонн буюу 45 хоног
  • Дизель түлш 32,465 тонн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байгаа юм.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 15,349 тонн, хангайн бүсэд 6,674 тонн, төвийн бүсэд 29,366 тонн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 9,045 тонн байгаа аж.

Манай улс он гарсаар нийт 1,087.6 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд А-80 автобензин 20.7 мянган тонн, АИ-92 автобензин 362.7 мянган тонн, АИ-95/98 автобензин 16.2 мянган тонн, дизель түлш 548.3 мянган тонн, онгоцны түлш 17.8 мянган тонн, Жет А-1 18.8 мянган тонн бусад 103.1 мянган тонн байгаа талаар мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Батдаваа: Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж мэдэхээр байна DNN.mn

Дэлхийн эдийн засгийн өсөлт 3.1 хувьд хүрнэ

Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваатай түүхий эдүүдийн үнэ, цаашдын төлөвийн хүрээнд товчхон ярилцлаа.


Монгол Улс энэ онд 18 сая тонн нүүрс экспортлох зорилттой байгаа. Нүүрсний экспорт сүүлийн саруудад нэмэгдэж байна. Одоогийн нөхцөл байдлыг харахад оны төгсгөл гэхэд ямархуу үр дүнтэй байх бол?

-Манай улсын нүүрсний экспорт өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн огцом буурч эхэлсэн. Шалтгаан нь цар тахлын дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор БНХАУ-ын талаас хилийн дэглэм, арга хэмжээ авч авсантай холбоотой. Харин сүүлийн хоёр сарын хугацаанд эргэн сэргэж байна. Тухайлбал, долдугаар сард нүүрсний экспорт гурван сая тонн хүрлээ. Өөрөөр хэлбэл, 2019 оны экспортын түвшинд хүрч байна гэсэн үг. Таны дурдсанчлан өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн төсвийн тодотголоор өнөө жил 18 сая тонн нүүрс экспортолж орлогоо бүрдүүлнэ гэсэн төсөөлөл хийсэн. Оны эхний долоон сарын байдлаар Монгол Улс 11 сая тонн нүүрс экспортлоод байна. Ингээд харахаар 18 сая тонн нүүрс экспортлох боломж хангалттай байна. Хэрэв БНХАУ-ын талаас ч юм уу, бусад шалтгаанаар хил гаалийн хязгаарлалт тавьж, экспортын биет хэмжээ буурах нөхцөл байдал үүсэхгүй бол төлөвлөсөн хэмжээнийхээ нүүрсийг экспортлох боломжтой.

-Коксжих нүүрсний үнэ тонн нь 1490-1530 юань орчимд хэлбэлзэж байна. БНХАУ-ын зах зээлд коксжих нүүрсний үнэ үргэлжлэн өсөх төлөвтэй байгааг “SXCoal”-аас мэдээлсэн. Коксжих нүүрсний үнэ цаашид өссөн хэвээр байх болов уу?

-Хувь хүний зүгээс хэлэхэд түүхий эдийн үнийн хүрээнд төдийлөн эерэг хүлээлтгүй байна. Дэлхий даяар инфляцийн нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбоотойгоор томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ нэмж байна. Эдийн засгийн бодлогоо хумих арга хэмжээ авч эхэлсэн. Энэ бүхэн түүхий эдийн үнэд гарцаагүй сөргөөр нөлөөлнө. Сая хэлсэн шалтгаанууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулах учраас түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлнө гээд байна л даа. Манай экспортын гол түүхийн эдийн худалдан авагч БНХАУ-ын хувьд цар тахлын эсрэг авч яваа хатуу арга хэмжээний нөлөөгөөр эдийн засгийн өсөлт нь удаашрах нөхцөл байдал харагдаж байна. Тиймээс түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өсөх магадлал маш бага. Хэдэн сарын өмнө зэсийн үнэ тонн нь 9000-10.000 ам.доллар байсан бол одоо 7000 гаруй ам.долларт хэлбэлзэж байна. Нүүрсний үнэ ч мөн урд хил дээр сүүлийн хоёр сар дараалан буурлаа. Нэмж хэлэхэд, манай экспортын гол бүтээгдэхүүн бол коксжих нүүрс. Гангийн үйлдвэрлэл, аж үйлдвэрт голлон ашигладаг нүүрс учраас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилтэй шууд хамааралтай.

-Зэсийн үнэ тонн нь 7000 ам.доллар давлаа. АНУ, БНХАУ-ын харилцаа хурцдаж байгаа нь хөрөнгө оруулагчдын дунд анхаарал татаж байна. Дэлхийн нөхцөл байдал манай зэсийн экспортод хэрхэн нөлөөлөх бол?

-Дэлхийн аж үйлдвэрийн гол индикатор бол зэсийн үнэ. Зэсийн үнэ идэвхжээд ирэхээр үйлдвэрлэл сэргэж эхэллээ, унавал үйлдвэрлэл буурч байна гэдэг энгийн дүгнэлтүүд байдаг. АНУ, БНХАУ-ын улс төрийн хурцадмал байдал худалдааны дайны нөхцөл байдал бий болгож, даамжруулах вий гэдэг дэлхий дахинд сорилт дагуулж байгаа. Дэлхийн худалдааны сүлжээнд АНУ, БНХАУ голлох байр суурь эзэлдэг. Энэ хоёр улсын эдийн засаг бие биенээсээ маш их хамаардаг. Эдийн засгийн өсөлтийн удаашралаас шалтгаалаад зэсийн үнэ буурах эрсдэлтэй байж магадгүй. Харин дунд болон урт хугацаанд нь харвал, дэлхий даяар хүлэмжийн хийг бууруулах чиглэлд анхаарч байна. Байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй техник, технологийн хэрэглээ улам нэмэгдэх нь тодорхой боллоо. Эко хэрэглээнийн гол орц нь зэс учраас энэ түүхий эдийн эрэлт цаашид ч буурахгүй гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Өндөрхаан-Чойбалсангийн зам дээр 10 жил гацсан “Чайна Жео- Инженеринг Корпораци” компанид Дарханы замын гурван багцыг өгчээ DNN.mn

-Гадаад худалдааны компани манай зам барилгынтом төслүүдэдямар аргаар орж ирсээр байгаань анхаарал татаж байна-


Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км замын тендерийн маапааныг АТГ-аас шалгаж эхлээд байна. Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны 62.8 сая ам.доллар буюу 200 орчим тэрбум төгрөгийн санхжүүжилт 2019 онд шийдэгдэхэд олон улсын чанартай 204.1 км зам барих компани байгаагүй, бэлтгэл ажил хангагдаагүй байсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Дарханы зам дээр хамгийн анхны тендерээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай таван компани шалгарсан байдаг.

Тодруулбал, замын I багцад БНХАУ-ын “Хэйлонжиан Жиньеи Реүд энд Бридж” компани, II болон IV багцыг “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп”, III багцыг “Гуйжоу Хайвэй Инженеринг Грүпп”, V багцыг “Чайна Жео-Инженеринг Корпораци” компани шалгарч, тухайн оныхоо зургадугаар сарын 12-14-ний өдрүүдэд гэрээ байгуулж байж. Тэгвэл өнөөдөр тус зам дээр долоон компани ажил гүйцэтгэж байгаа юм. Компаниуд нэмэгдсэн, орж гарсан. Тэр бүрт тендер зарлагдсан гэсэн үг. Тэрхүү тендерүүдийн ард юу болсныг хуулийнхан одоо шалгаж буй.

Дарханы зам дээр ажиллаж байгаа компаниуд дотроос анхаарал татаж буй нэг компани бол “Чайна Жео-Инженеринг Корпораци” юм. Анхны тендерээр замын тавдугаар багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 9.8 сая ам.долларын өртөгтэй 30.53 км зам дээр тус компани шалгарч байжээ. Ингээд зам барилгын ажил эхэлсэн. Гэтэл өнөөдөр тэд нэг биш гурван багц дээр ажилладаг болжээ. Тэд анхны тавдугаар багцаа орхиж хоёр, гурав, дөрөвдүгээр багц дээр БНХАУ-ын “Жунмэй Инженеринг” гэх компанитай хамтран ажилладаг болжээ.

Дарханы зам дээр шалгарсан анхны компаниуд техник хэрэгсэл, хүн хүч дутуу, ажлын туршлагагүй, бараг хоосон шахуу цаасан дээрх компани орж ирж байсан тухай баттай эх сурвалжууд хэлдэг. Гэтэл өнөөдөр тэдний зарим нь хариуцах ажлаа улам тэлээд нэг биш гурван багц дээр ажилладаг болчихсон нь хачирхалтай. Магадгүй ажлын гүйцэтгэл сайн байсан учраас захиалагчид нэмж ажил өгсөн байж болох. Гэвч үгүй аж. Өнгөрсөн зургадугаар сарын 30-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ замын ажлын явцтай танилцахад хамгийн

их чих халууцуулсан компани нь өнөөх “Чайна Жео-Инженеринг Корпораци” болж таарсан юм. Энэ тухай “…Замын нийт ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай явагдаж байна….4, 2, 3 дугаар багцыг гүйцэтгэж байгаа БНХАУ-ын “Чайна Жео-Инженеринг Корпораци” болон “Жунмэй инженеринг” групп компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байна” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Ерөнхий сайдад танилцуулж байсан нь хэвлэлийн хуудаст үлдсэн байгаа юм.

Нэг ёсондоо Дарханы зам таван жил дуншсан, одоо ч ажлынхаа талдаа ороогүй байгаа нь энэ компанитай холбоотой гэж харагдахаар байна. Замын таван багцын гурав буюу нийт санхүүжилтийн 60 гаруй хувийг авч байгаа “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийн хувьд энэ замын гол хариуцагч болж таарна. Ийм хариуцлагагүй, чадамжгүй компани яаж энэ том төсөл дээр эзэн сууж чадав аа гэх асуулт ч урган гарна.

Хамгийн ноцтой нь “Чайна Жео-Инженеринг Корпораци” компани өмнө нь ч муу түүхтэй аж. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн тавьж дуусдаггүй 50 км зам бий. Ингээд яривал зүүн аймгийнхан хамгийн сайн мэднэ. Одоогоос 10 орчим жилийн өмнөөс эхэлсэн зам барилгын ажил. Гэвч өнөөдөр зам нь ашиглалтад ороогүй там болчихсон, дээр нь шүүхийн маргаантай л үлджээ. Тус замын тендер анх 2013 онд зарлагдаж гурван компани өрсөлдөн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компани шалгарч байжээ. Төсөвт өртөг нь 12.6 тэрбум төгрөг байлаа. Замын ажил 2014 оны тавдугаар сарын 21-нд дуусах гэрээтэй байсан ч гүйцэтгэгч компани үүргээ биелүүлээгүй. Биелүүлээгүйгээр барахгүй 10 жил өнгөрөхөд ашиглалтад оруулж чадаагүй. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас тус компанийг шүүхэд өгч замын ажлын доголдол арилгах зардалд 22.4 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Гэтэл ажлаа хийгээгүй “Чайна Жео-Инженеринг Корпораци” компани ажлын хөлсний үлдэгдэл, нэмэлт ажлын хөлс хэмээн 3.6 тэрбум төгрөг нэхэмжилсэн байдаг аж. Анхан шатны шүүх хоёр талын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон ч Давж заалдах шатнаас “Чайна гео инженеринг” ХХК-иас нэхэмжилсэн 22.4 тэрбум төгрөгийн 33.3 хувь буюу 7.4 тэрбум төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн яаманд гаргуулахаар шийдвэрлэжээ. Шүүхийн маргаан одоо ч дуусаагүй.

“Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийн маапаан ингээд дуусахгүй. Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн Өвөрхангайн жаргадаггүй 60 км гэгддэг зам бас бий. Энэ замыг ч дээрх компани хариуцдаг гэх мэдээлэл бий.

Тус компанийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллээс шүүж үзэхэд 2008 оны зургадугаар сарын 25-нд Монгол Улсад бүртгүүлсэн. 2019 оны есдүгээр сарын 4-нд Tonggelege гэх БНХАУ-ын иргэн төлөөлөх эрхийг нэмэн бүртгүүлж байжээ. Тус компанийн хувьд гадаад худалдаа явуулах үйл ажиллагаатай гэж мэдүүлсэн байна.

Гадаад худалдаа л явуулах эрхтэй компани манай зам барилгын том төслүүдэд яаж орж ирсээр байдаг нь анхаарал татна. Олон улсын чанартай зам дээр ажлын туршлагаас эхлээд шаардлага өндөр байх ёстой. Төсвийг нь тэрбум тэрбумаар нь авчихаад замыг нь барихгүй, нэмээд мөнгө нэхдэг компанийг тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн яам шүүхэд өгч, мөнгөө нэхэмжилж байв. Харин Дарханы замын төсөл дээр Зам тээврийн хөгжлийн яам “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг гаргаад ирсэн байдаг.

Эдгээр асуудлын гогцоог АТГ-аас шалгаж тодорхой болгох ёстой.