Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 159 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Is It Illegal To Drive Drunk On Private Property

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1579, хулгайтай холбоотой 29, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 112, гэмт хэргийн шинжтэй 91 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 114, хүний биед халдсан 78, эрүүлжүүлэх байранд хоносон 159 тохиолдол гарчээ.

Categories
гадаад мэдээ

Сармагчны цэцэг өвчин 92 оронд бүртгэгджээ DNN.mn

АНУ эмнэлгүүддээ сармагчны цэцэг өвчний 300 мянган тун вакцин хуваарилна

Сармагчны цэцэг өвчний 35 мянга гаруй тохиолдол дэлхийн 92 улс орон, бүс нутагт илрээд байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ пүрэв гарагт мэдээллээ. Уг өвчний улмаас 12 хүн нас баржээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесусын мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт халдварын 7500 орчим тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 20 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Цахим хэвлэлийн бага хурлын үеэр түүний хэлснээр, халдварын тохиолдлуудын дийлэнх нь Европ, Америк тивд бүртгэгдсэн бөгөөд голчлон ижил хүйстэн эрэгтэйчүүд халдвар авсан байна.

“Бүх улс орон юун түрүүнд сармагчны цэцэг өвчин тархсан тохиолдолд бэлтгэлтэй байгаа эсэхээ бататгаж, өвчний тандалт судалгааг сайжруулах, ойрын хавьтлыг тогтоох нарийн хяналтыг бий болгох, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах зэрэг нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй арга хэрэгслийг ашиглан халдварын тархалтыг зогсоох ёстой” гэж тэрбээр хэлжээ.

Мөн вакцинууд халдварын тархалтыг хяналтад авахад чухал үүрэг гүйцэтгэх магадлалтайг тодотгоод, олон оронд вакцины эрэлт хэрэгцээ өндөр байгааг дурджээ. Гэхдээ одоогоор вакцины нөөц, үр дүнгийн талаарх мэдээлэл хязгаарлагдмал байна. Гэсэн хэдий ч зарим орноос холбогдох мэдээллийг ирүүлж эхэлж байна гэж тэрбээр хэллээ.

Т.Гебрейесус үргэлжлүүлэн, “ДЭМБ-ын хувьд вакцин үйлдвэрлэгч болон вакцин хуваалцах хүсэлтэй улс орнууд, байгууллагуудтай нягт холбоотой ажиллаж байна. Бид “COVID-19” цар тахлын үеийнхтэй адил вакцины тэгш бус хүртээмжтэй холбоотой асуудал давтагдах вий гэдэгт санаа зовнисон хэвээр байна” гэв.

Хүнээс нохойд халдвар дамжсан анхны тохиолдол

ДЭМБ-ын мэргэжилтнүүд мөн Парис хотод сармагчны цэцэг өвчин хүнээс нохойд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэнийг баталжээ. Парист хоёр эрэгтэй халдвар авснаас 12 хоногийн дараа дөрвөн настай эр нохойн вирусний шинжилгээ эерэг гарсан талаар “The Lancet” сэтгүүлд мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчийн сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлжээ DNN.mn

Шүүгч нарыг ''шүүж'' эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн найм, хяналтын шатны шүүхийн шүүгчийн гурав, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Бүртгэл 2022 оны долоодугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас 2022 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдаж, нийт 156 иргэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 21 хоногийн дотор баримт бичгийн нягтлан шалгах ажиллагааг хийж, 60 хоногийн дотор шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөн хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа DNN.mn

Төлбөрийн тэнцэл оны эхний 2 сарын байдлаар 230.5 сая ам.долларын  алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (2.1 дахин) тэрбум ам.доллароор нэмэгдэв. Үүнд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 720.1 сая, анхдагч орлогын алдагдал 313.4 сая ам.доллароор өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Мөн урсгал дансны алдагдал энэ оны 6 дугаар сард өмнөх сарынхаас 224.4 сая ам.доллароор өсөж, 462.9 сая ам.доллар болжээ.

Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 423.6 сая, зарлага 1.3 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 60 сая, зарлага 209.5 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 149.5 сая ам.доллароор өсөж, 861.8 сая ам.доллар болжээ.

Хөрөнгийн данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 86.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 37.6 сая ам.доллароор нэмэгдэв. Мөн 6 дугаар сард 22.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 2.6 сая ам.доллароор өсөв.

Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 347.8 сая ам.доллароор өсжээ. Зургаадугаар сард 274.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 114.6 сая ам.доллароор нэмэгдлээ.

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1 тэрбум ам.доллароор нэмэгдэв. Харин төлбөрийн тэнцэл 2022 оны 6 дугаар сард 9.9 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх сарынхаас 95.3 сая ам.доллароор багасжээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн туслах багш бэлтгэх хөтөлбөрт хамрагдсан иргэд өнөөдөр батламжаа гардан авав DNN.mn

Тайлбар байхгүй.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш” бэлтгэх, багшаар хангах чиглэлийг 29 их, дээд сургуульд хүргүүлсэн.

Энэ дагуу МУБИС, Отгонтэнгэр их сургууль, Гурван-Эрдэнэ дээд сургуулиудад цэцэрлэгийн бүлгийн болон туслах багш бэлтгэх сургалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулав. Сургалт танхим болон цахим хэлбэрээр явагдаж, туслах багш нар өнөөдөр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, БЕГ-ын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, МУБИС-ийн захирал О.Алтангоо нараас батламжаа гардан авлаа.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр байгууллагын, хувийн, түрээсийн гээд бүхий л хэлбэрээр шинээр цэцэрлэг ашиглалтад оруулж буй. Эдгээр цэцэрлэгт ажиллах 800 туслах багш ийнхүү бэлтгэгдэн ажилдаа орж байна.

“Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг төр дангаараа хариуцах бус хувийн хэвшилтэй хамтарч ажиллана. Цаашлаад цэцэрлэгийн туслах багш нар хувийн цэцэрлэг байгуулаад ажиллавал салбар яамны зүгээс дэмжиж ажиллана” гэдгээ сайд онцоллоо хэмээн БШУЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийлээ

Дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд 20:00 цагт хаана

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 01/20 тоот удирдамжийн дагуу хүнсний зах, сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2022 оны 199 дүгээр тогтоолд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалтын хүрээнд хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, лангуун дээрх үнэ кассын үнэтэй зөрүүтэй байгаа эсэх, жин хэмжээндээ хүрч буй эсэх, жин хэмжүүр баталгаажсан эсэх, эрүүл ахуй стандартын шаардлагыг хангаж буй эсэх, дэлгүүр, худалдааны төвүүдийн нийлүүлэгчидтэй хийж буй гэрээ нь өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж буй эсэх болон бусад хууль тогоомжийн хэрэгжилтийг шалган ажиллаж байна.

Хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг газар дээр нь шалгах шалгалтын ажил дууссан бөгөөд шалгуулагчдаас ирүүлсэн нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ, тушаал шийдвэрүүдийг нягтлах ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургуулиудын хичээл эхлэх хуваарь DNN.mn

Зээл, буцалтгүй тусламжаар суралцдаг оюутнууд хичээл завсардаж мэдэх нь

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас өнөөдөр их, дээд сургуулиудын хичээл эхлэх хуваарийг танилцууллаа.

Их, дээд сургуулиудын хичээл эхлэх өдөр:

  • Наймдугаар сарын 29-нд МУБИС, ШУТИС, ХААИС, СУИС, АШУҮИС
  • Есдүгээр сарын 5-нд МУИС
  • Бусад их, дээд сургуульд замын түгжрэл зэрэг нөхцөлийг тооцож, наймдугаар сарын 29-н болон есдүгээр сарын 1-нд хичээлийг эхлүүлэхээр болжээ.

Их, сургуулиудын хичээл эхлэх хугацаа:

  • МУИС,СУИС, ШУТИС, АШУҮИС-ийн 51,313 оюутны хичээл 07:40 цагт
  • МУБИС, ХААИС, ХҮИС-ийн 17,683 оюутны хичээл 08:40 цагт орно.
Улаанбаатарт байрлаж буй төрийн өмчийн 15 их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны 21,504 оюутан элсэнэ. Үүнээс 12,794 оюутан орон нутгаас, 8,710 оюутан Улаанбаатар хотоос элсэхээр байна гэдгийг БШУЯ-наас мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Хэрлэн, Улз, Хархираа голууд үерийн түвшинг 15-25 см давжээ DNN.mn

Хэрлэн голын ус үерийн түвшнийг 20 см-ээр давав

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 19-ний өдрийн байдлаар Хэрлэн голын эх, Сэлэнгэ мөрний дунд хэсгээр мөн Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Онон, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 15-25 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна.

Маргааш буюу 20-нд Хэрлэн гол Багануур дүүрэг, Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна.

Түүнчлэн маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орох төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Эмэгтэй гишүүд “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл өргөн барилаа DNN.mn

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 13 эмэгтэй гишүүн “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр (2022.08.19) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хууль тогтоомж боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа улам эрчимтэй явагдаж байна. Тэдгээрийн нэг нь эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь бодит оролцоог нэмэгдүүлэх бодлого бөгөөд олон улсын санхүүгийн байгууллагууд үүнийг ихээхэн дэмжиж байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй тэдний гэр бүлийн орлого өсөх, амьдралын чанар сайжрах, тухайн өрхийн хүүхдийн боловсрол сайжрах гэх зэрэг нийгмийн олон асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чухал хөшүүрэг гэж үздэг хэмээн хууль санаачлагч танилцуулав.

Тэрбээр, энэ хүрээнд улсуудын Засгийн газраас эмэгтэйчүүдийн бизнесийн салбар дахь оролцоо болон эмэгтэй эзэнтэй бизнесийг дэмжих тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогын зорилготой уялдан эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж (англ. women-owned business), эмэгтэй эзэнтэй жижиг бизнес (англ. women-owned small business) зэрэг эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо олон улсын бизнесийн практик, эрх зүйн орчны хүрээнд бий болж байна.

Гэтэл Монгол Улсад бизнес эрхлэгч эмэгтэйтэй холбоотой ангилал, тодорхойлолт болон тэднийг төр болон хувийн хэвшлийн зүгээс дэмжих чиглэлийг тодорхойлсон, бодлогын түвшинд шийдвэр гаргахад оролцоог хангах талаарх нарийвчилсан эрх зүйн зохицуулалт батлагдаагүй өдий хүрчээ.

Угтаа Монгол Улс Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт /1966/-ын оролцогч улсын хувиар тус пактын 3 дугаар зүйлд “эдийн засаг, нийгэм, соёлын бүх эрхийг эрэгтэй, эмэгтэйчүүдэд тэгш эдлүүлэх нөхцөлийг хангах …”, мөн пактын 7 дугаар зүйлийн i дэх хэсэгт “…эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс доргүй хөдөлмөрлөх нөхцөлийг бий болгох” гэж тус тус заасныг биелүүлэх үүрэгтэй юм.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хийсэн “Монгол Улсад Ковид-19 цар тахлын охид эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн амьдралд үзүүлж буй нөлөөллийн судалгаа”-нд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн талаар хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байна. Түүнчлэн, эмэгтэй өмчлөгчтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг тодорхойлсон хуулийн албан ёсны тодорхойлолт байдаггүй. Хуулиар энэхүү тодорхойлолтыг баталгаажуулснаар хүйсээр ангилсан тоон мэдээллийн санг бий болгож улмаар энэхүү тоон мэдээлэлд үндэслэн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бодитоор дэмжих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болно. Эмэгтэй өмчлөгчтэй жижиг, дунд үйлдвэрлэлд зориулсан техникийн туслалцаа, бизнесийг цаашид хэрхэн үргэлжлүүлэх төлөвлөгөө боловсруулах болон бизнесийн тохирсон загвар гаргах талаар дэмжлэг үзүүлэхүйц зөвлөх үйлчилгээ үгүйлэгдэж байна” гэжээ.

УИХ-аас 2011 онд баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль” (ЖЭТБХтХ)-ийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр “эдийн засгийн үр ашиг багатай, эздийн өмч давамгайлдаг, нэмэгдэл өртөг багатай салбаруудад эмэгтэйчүүд голчлон ажиллаж байгаа бол эздийн өмч өндөртэй, мөн цалин өндөртэй салбаруудад эрэгтэйчүүд голчлон ажиллаж байна” гэжээ.

Үндэсний статистикийн хорооны 2021 оны Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дүнгээр 0-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж, ахуй нэгжийн 58 хувь нь эрэгтэй захиралтай байгаа бол орлого нэмэгдэх тусам эрэгтэй захирлын эзлэх хувь 72 хувь болж өссөн байх бөгөөд 200-аас дээш ажилтантай аж ахуйн нэгжийн 71 хувь нь эрэгтэй захиралтай байна. Үүнээс бичил, жижиг түвшний аж ахуйн нэгж дэх эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдтэй ойролцоо боловч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого, ажилтны тоо нэмэгдэх тусам эмэгтэйчүүдийн оролцоо буурч байгааг харж болно.

Эмэгтэйчүүдийн бизнес дэх оролцоог тодорхойлохын тулд эмэгтэйчүүдэд чиглэсэн эрх зүйн тусгайлсан зохицуулалт байгаа эсэхийг харгалзан үзэхээс гадна бизнесийн өмчлөлийн бүтэц дэх эмэгтэйчүүдийн оролцооны хувь, бизнесийн салбарт удирдах болон хяналтын түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо зэргийг хүйсээр ангилсан статистик тоогоор тодорхойлох шаардлагатай болдог.

Хэдийгээр манай улс хүйсээр ангилсан албан ёсны статистик мэдээлэл гаргах, бүртгэх асуудлыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд хуульчилсан боловч бизнес эрхлэгч эмэгтэй гэдэгт юуг хамааруулах тодорхойгүй байгаатай холбоотойгоор тус хуулийн уг асуудалтай холбоотой зохицуулалт хангалттай түвшинд хэрэгжих боломжгүй байна.

Олон улсын туршлага, зөвлөмжөөс үзэхэд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хамгийн эхний алхам нь хүйсээр ангилсан бизнес эрхлэгчдийн бүртгэл хөтлөх, холбогдох статистик мэдээлэлд тулгуурлан бодлого, зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдүүлэх замаар санхүүжилтийн, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх юм.

Бизнесийн салбар дахь жендэрийн ялгааг илүү нарийвчлан үнэлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдэд чиглэсэн, оновчтой бодлого хэрэгжүүлэхийн тулд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг тодорохойлох зарим хууль эрх зүй, бодлогын таатай орчинг бий болгох шаардлага үүссэн. Эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар нэгдсэн ойлголттой болох, мөн эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулахад шаардлагатай суурь мэдээллийг бий болгох, оновчтой, цогц орчинг бүрдүүлэх эрх зүйн томоохон шинэтгэлийн суурь болох “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг боловсруулан танилцуулж байна гэлээ.

Хуулийн төсөл өргөн мэдүүлсний дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Адъяасүрэн, С.Одонтуяа, М.Оюунчимэг нар “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төслийн талаарх үзэл баримтлал, ач холбогдлыг хэвлэлийнхэнд танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцас, даавуун торыг нэгдсэн байдлаар үйлдвэрлэж эхэлжээ DNN.mn

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч байна

Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг дотооддоо үйлдвэрлэж нийлүүлэх болсон талаар мэдээлэл хийлээ.

Тус холбооноос санаачлан цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцсыг монгол хүүхдийн биеийн онцлогт тохирсон, хөдөлгөөнд саад болохгүй, сургалтын орчинд нийцсэн, арьсанд элдэв харшил өгч, сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлаар шийджээ.

Материал үйлдвэрлэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг мэргэжлийн өндөр түвшинд эх орондоо кластераар үйлдвэрлэж байгаа аж. Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцас нь футболк, шорт, даавуун торноос бүрдэнэ. Нийслэлд 2022-2023 оны хичээлийн жилд 146,000 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдах бөгөөд кластер үйлдвэрлэлийг төрийн байгууллага, цэцэрлэгийн багш, эрхлэгчид, асран хамгаалагчид дэмжсэн байна.

Цэцэрлэгийн хүүхдийн биеийн тамирын хувцасны талаар үйлдвэрлэгчид “Биеийн тамирын хувцасны материал нь хүүхдийн арьсанд шууд хүрдэг тул техникийн шаардлага, стандартыг хангасан байх ёстой. Футболкны даавууг монголдоо үйлдвэрлэж байгаа бөгөөд 100 хувь хөвөн даавуун материал юм. Байгальд ээлтэй, зөөлөн, харшил үүсгэхгүй, үнэр бактерийн эсрэг хамгаалалттай, арчлахад хялбар, амьсгалах чадвартай, хөлс шингээдэг, суналт агшилт сайн, монгол хүний царайны өнгөнд тохирсон номин цэнхэр өнгөтэй. Шошгыг гадна талд оёсон тул хүүхдийн биеийг нухахгүй, нэр бичих хэсэгтэй тул багш, хүүхдүүдэд эвхэж хураахад хялбар байдлаар шийдсэн.Шортыг дэлхийн спорт хувцасны брэндийн материалаар эх орондоо үйлдвэрлэсэн. Биеийн тамирын хувцасны шорт бүдэг өнгөтэй байдаг. Учир нь футболкны өнгийг илүү тод харагдуулах, ялгаж өгөх, багшийн анхаарал төвлөрөлд эерэг ач холбогдолтой бөгөөд нүдэнд ачаалал бага өгнө.

Футболк, шортны материалын өнгийг бүлэг тус бүрээр бус ижил өнгөөр шийдсэн нь эцэг, эх, асран хамгаалагчид очих санхүүгийн дарамтыг бууруулах зорилготой. Даавуун торыг асран хамгаалагчид худалдан авах болон оёдолчноор оёулах ажилд цаг зарцуулахгүй. Цаг хугацаа, санхүүгээ хэмнэнэ. Дүүрэг, цэцэрлэгийн нэр, таних тэмдэг хэсгийг тэмдэглэж өгсөн, 5-аас дээш өнгөний сонголттой байна.

Футболк, шорт, даавуун тор нийлээд 25,000 төгрөгийн үнэтэй. Цэцэрлэгийн бүлгийн багшдаа захиалга өгнө” гэлээ.

Импортын шорт, футболкны материал нь хөлсийг шингээдэггүй, амьсгалдаггүй, техникийн шаардлага, стандартыг хангаагүй байдаг. Хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалж хуурай, тоостой орчинд удаан хугацаанд хадгалагдаж байгаа нь хүүхдийн арьсанд харшил өгөх, тууралт үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг аж.