Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй DNN.mn

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй – Өглөө.мн

2022.8.20, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.8.19, Бямба гарг
  • Наран ургах шингэх: 05.52-19.59
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт, өдөртөө 21 хэм дулаан байна DNN.mn

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө 21-25 градус дулаан байна
Categories
мэдээ нийгэм

Гар утас хулгайлсан этгээдийг шуурхай илрүүлэв DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-нд 12:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Гар утсаа алдчихлаа” гэх дуудлага бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад 48 настай эмэгтэй “С”-ийн гар утсыг 26 настай эрэгтэй “М” цүнхнийх нь халааснаас авч, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг эзэмшүүллээ DNN.mn

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Даланзадгад сум дахь Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангиас аймгийн “Улсын бүртгэлийн хэлтэс”-тэй хамтран гал унтраах тархалтын сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуулиар гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, байгууллагын ажилтан, алба хаагчдын гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмжтэй зүй зохистой харьцах чадварыг дээшлүүлсэн юм.

Мөн гал түймрийн үед аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар анхан шатны ойлголтыг дадлагаар эзэмшүүллээ гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: 20, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.


2022 оны 08-р сарын 19-ний 20 цагаас 08-р сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс, өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Цэргийн ралли”-ийн “Буудлагын тэмцээн”-ээс алт, мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Тус тэмцээнд Монгол, ОХУ, Беларусь, Узбекистан улсын Зэвсэгт хүчний 16 баг, нийт 32 тамирчин 5.45 мм-ийн АК-12 буугаар 100 метрийн тогтоол буудлагын дасгалыг гүйцэтгэлээ.

Багийн дүнгээр жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн сургагч ахлагч Х.Ширмэнхоовон, чиглүүлэгч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахмад Б.Ариунбаатар нар 188 оноогоор тэргүүн байр, жолооч Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ахлах ахлагч Б.Баатархүү, чиглүүлэгч Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлах дэслэгч М.Шийрэвноров нар 184 оноогоор дэд байрт шалгарч алт, мөнгөн медаль хүртжээ.

Мөн шилдэг чиглүүлэгч-буудагчийн төрөлд Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн ахлах дэслэгч Д.Бямбабаяр 92 оноогоор 3 дугаар байр эзэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Наймдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хэрлэн голын эх, Сэлэнгэ мөрний дунд хэсгээр мөн Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, зүүн хажуугийн Онон, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдэж, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 15-25 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна.

Маргааш буюу 8 дугаар сарын 20-нд Хэрлэн гол Багануур дүүрэг, Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-08-19

Categories
гадаад мэдээ

“Сүүн зам” япон, монгол бүжгийн наадам ирэх даваа гаригт болно DNN.mn

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадмыг наймдугаар сарын 22-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн ирэх аж. Хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардын урлаг, өв соёлыг харилцан таниулж, сурталчлах зорилготой “Сүүн зам” бүжгийн наадмын хүрээнд Монголын үндэсний болон орчин үеийн бүжгийн наадам, тоглолтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори”, “Ёсакой” бүжгийн урлагаас танилцуулах юм. “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давлагааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг байдаг бол “Ёсакой” нь үндэсний хэв шинжийг чөлөөт хэв маягаар илэрхийлсэн бүжиг ажээ.

Иргэд, жуулчид та бүхэн тус өдөрлөгт өргөнөөр оролцож, монгол, япон үндэсний бүжиг, соёлтой танилцана уу.

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн шилдэг оролцогч аймгийг 100 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn

Нүүдэлчин” дэлхийн соёлын фес... | Соёлын яам

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулсан билээ. Монгол орны соёлын биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой уг фестивалийг Соёлын яамнаас зохион байгуулсан юм.

Тус наадмын мэргэшсэн шүүгчдийн бүрэлдэхүүн 15 гишүүнтэй бөгөөд ерөнхий шүүгчээр Соёлын өвийн үндэсний төвийн захирал, соёл судлалын ухааны доктор Г.Энхбат ажиллажээ.

Мэргэшсэн болон техникийн шүүгчид шилдэг оролцогчийг шалгаруулахдаа:

  • Өвийн язгуур хэв шинж, уламжлалыг илэрхийлсэн байдал,
  • Ур чадвар, гүйцэтгэлийг илэрхийлэх байдал,
  • Хувцаслалт дэг ёсыг илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж үнэлжээ.

Улмаар мэргэшсэн болон техникийн нийт 25 шүүгч, 9,454 үзэгчийн саналаар шилдэг аймаг, өвлөн уламжлагчдыг шагнаж урамшуулсан байна. Үүнд:

  • I байр – Хөвсгөл аймаг, батламж, 100,000,000 төгрөг
  • II байр – Ховд аймаг, батламж, 70,000,000 төгрөг
  • III байр – Дорноговь аймаг, батламж, 50,000,000 төгрөг
  • Тусгай байр – Өмнөговь, Дундговь аймаг тус бүр батламж, 20,000,000 төгрөгөөр,
  • Соёлын биет бус өвийн 7 ай савын 21 шилдэг өвлөн уламжлагч,
  • “Хамгийн олон шавь сургасан, хамгийн өндөр настай, шилдэг өвлөн суралцагч зэрэг 15 өвлөн уламжлагчийг шалгаруулжээ.
Categories
мэдээ нийгэм

Найман их, дээд сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ DNN.mn

Найман их, дээд сургуулийг бусад сургуультай нэгтгэлээ

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын зохион байгуулалтын өөрчлөлтийн талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэсэн.

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцах юм.

Найман их, дээд сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ