Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Байгалмаа: Коронавирусийн тохиолдлууд ихээр бүртгэгдэж, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна DNN.mn


“Энхсүндэр” өрхийн эрүүл мэндийн төвийн өрхийн эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан Г.Байгалмаатай ярилцлаа.


-Өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж буй хүмүүсийн ачаалал ямар хэмжээнд байна вэ?

-Дулааны улирал хэдий ч эмнэлгийн ачаалал өндөр хэвээрээ байна. Ханиад томуу их, коронавируст халдварын тохиолдлууд ихээр бүртгэгдэж, цаашид ч ихсэх хандлагатай байна. Хүмүүсийн өвчлөл их байгаа учраас энгийн үеийнх шиг үзлэг ихтэй, ачаалал өндөр байна.

Манай өрхийн эрүүл мэндийн төвд өдрийн хэмжээнд үйлчлүүлж буй иргэдийн тоо 100-120 байдаг. Зарим тохиолдолд урьдчилсан сэргийлэх үзлэг, коронавируст халдварын тохиолдлууд зэрэг нэмэгдвэл энэ тоо өснө. Ерөнхий амбулаторийн үзлэг л 100-120 гэж гардаг. Бусад нэмэлт үзлэг нэмэгдвэл тухайн өдөртөө нэмэгдэнэ. Тиймээс тухайн өвчлөлөөсөө шалтгаалаад янз бүр байдаг.

-Ихэвчлэн ямар шинж тэмдэгтэй хүмүүс ихээр үйлчлүүлж байна вэ?

-Өрхийн эрүүл мэндийн төвд ирж үйлчлүүлж буй хүмүүсээс ихэнх нь ханиалгасан, хамар нь битүүрсэн, халууралттай байна.

Мөн харшлын гаралтай хамар битүүрэлт ч их байгаа юм. Зуны улиралд харшил их явагдаж мөн ханиад томуу их байна гэсэн үг.

-Сүүлийн үед коронавирусийн тохиолдол нэмэгдэж, вирусийн гаралтай ханиадны өвчлөл ч их нэмэгдэж байна. Коронавирусийг вирусын гаралтай ханиад гэж авч үзэж байгаа юм биш үү?

-Үгүй. Энэ хоёр нь эсрэг тэсрэг өвчлөл. Өрхийн эрүүл мэндийн төвд адилхан шинж тэмдэгтэй хоёр хүний анамнезийг авч ерөнхий үзлэгийг хийнэ. Шинжилгээ авч энэ нь коронавирусийн халдвар уу, вирусийн гаралтай халдвар уу гэдгийг үздэг. Вирусийн гаралтай ханиад хэзээ ч коронавируст халдварын тестээр эерэг гардаггүй. Вирусийн гаралтай ханиад нь шинжилгээгээр оношлогддог өвчин биш. Ерөнхий эмчийн үзлэгээр оношлогддог. Өрхийн эрүүл мэндийн төвд өдөрт үзүүлж буй хүмүүсийн 30 хувьд вирусийн гаралтай ханиад явагдаж байна. Үүнийг коронавируст халдвараас ялган оношлох нь чухал.

-Вирусийн гаралтай ханиадыг коронавируст халдвараас ямар шинж тэмдгээр ялган оношилдог вэ?

-Вирусийн гаралтай ханиаданд хамгийн эхэнд халуурах шинж тэмдэг илэрдэг. Ханиалгалт их удаан үргэлжилдэг. Коронавируст халдварын ялгарч буй одоогийн шинж тэмдгүүд нь хоолой их сэрвэгнэх, хоолой аргах (шүлсээ залгисан ч хуурай мэдрэмжийг авах) зэрэг шинж тэмдгээр ялгаатай. Мөн өмнөх коронавирусийн шинж тэмдгүүдээс ялгарах нь халууралт харьцангуй бага. Коронавируст халдварын үед халуурсан ч огцом өндөр халуурахгүй, вирусийн гаралтай ханиадны үед өндөр хэмжээнд халуурна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Дондов: Ч.Мөнхбаярыг эрүүдэн шүүсэн байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй зарим зүйлсийг ярьсан DNN.mn

-Хатуу, чанга ял өгөхдөө бус хуулийг дээдлэх нь чухал-

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн С.Дондовтой ярилцлаа.


-ХЭҮК-оос иргэн Ч.Мөнхбаярын талаар АТГ-т хандсан гэсэн үү?

-Иргэн Ч.Мөнхбаяр Хүний эрхийн үндэсний комисст хандан хүсэлт ирүүлсэн. Хүсэлтэд тэр хүн хүний эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг талаараа нэлээн тод дурдсан байна лээ. Монгол хэл соёлыг цаашид хөгжүүлэх, хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулж дэлхийн монголчуудын эрхийг хамгаалахын төлөө, Монгол Улсынхаа хөгжлийн төлөө санаа зовдог хувь хүн гэж өөрийгөө тодорхойлсон байсан. Надад эрүүгийн хэрэг хилсээр тулгаж байгаа энэ асуудалд би гомдолтой байна. Миний эдэлвэл зохих хүний эрхийг зөрчиж байна. Тийм учраас Хүний эрхийн үндэсний комисс энэ асуудалд анхаарал хандуулж өгөөч гэсэн байр суурь илэрхийлэн хүсэлт илгээсэн юм. Энэ хүний хэрэг анхан шатны шүүхээр шийдэгдээд арван жил хорих ял өгсөн. Манай байгууллагын хувьд ямар нэгэн байдлаар энэ хэргийг хянан шалгаж байгаа үйл явцад нөлөөлөх, хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Миний хувьд 2022 оны зургадугаар сард хүний эрх хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүнээр томилогдон ажиллаад хоёр сар гаруй л болж байна.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “хүний эрх хамгаалагч” гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг хэлнэ гэж тодорхойлсон. Хүний эрх хамгаалах үйл ажиллагаа гэдэг нь хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдлийн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалах тухай ойлголтыг энэхүү хуулиар баталгаажуулсан.

Мөн энэхүү хуулиар хүний эрх хамгаалагчийг төр хэрхэн хамгаалах талаар ч тодорхой заалт оруулсан байгаа. Энэ хуулийн 4.1.3-т хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах гэж төр, хүн, хуулийн этгээд, тодорхой ашиг сонирхлоор нэгдсэн аливаа этгээдийн зүгээс хүний эрх хамгаалагчийн эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэгдсэн төрийн байгууллагын үүргийг хэлнэ гэж зохицуулсан.

Төрийн байгууллага хүний эрх хамгаалагчийн хууль ёсны үйлдлийг таслан зогсоохгүй, саад учруулахгүй, эрх, эрх чөлөөнд нь хууль бусаар халдахгүй байх үүрэгтэй. Хүний эрх хамгаалагчийн эрхийг зөрчиж хүний эрх хамгаалах үйл ажиллагаатай нь холбогдуулан өөрийг нь болон түүний гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, хамтран амьдрагч, төрлийн хүн, хууль ёсны төлөөлөгчийг аливаа хэлбэрээр доромжлох, гүтгэх, худал мэдээлэл тараах, ялгаварлан гадуурхах, үйл ажиллагааг нь дэмжихгүй байхыг уриалах, албадах, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, мөрдөж мөшгөх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд нь гэм хор учруулахыг хориглоно гэж хуульчилсан.

-Та түүнтэй биеэр уулзсан уу?

-Ч.Мөнхбаяр гэдэг хүнтэй хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан гишүүний хувьд биечлэн уулзах нь зөв гэж бодоод цагдан хорих төвд очиж уулзсан. Нөхцөл байдлын талаар ярилцахад тэрээр ямар нэгэн байдлаар улс эх орныхоо эсрэг үйл ажиллагаа явуулах санаа зорилго надад байхгүй. Харин би энд тэнд тархан суурьшсан монголчуудыг нэгтгэх, монгол хэл соёлоо мэддэг байхад нь туслах

зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Миний энэ үйлдлийг эх орноосоо урвасан гэж үзэх нь үнэнд нийцэхгүй. Надад хуримтлуулсан их хэмжээний мөнгө төгрөг гэх мэтийн зүйл байхгүй. Хууль бус нотлох баримтуудыг надад тулгаж ял үүрүүлж байгаад би гомдолтой байна гэж хэлсэн. Бид хэргийн материалтай танилцах боломжгүй учраас баримт нотолгоог нь хуурамч эсэхийг мэдэхгүй. Нууцын зэрэглэлтэй хэрэг учраас хэргийн талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.

Монгол Улсын иргэн хэн ч бай шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Шүүх байгууллага ч эрх мэдлийнхээ хүрээнд хуулиа баримтлаад энэ асуудлыг шийдвэрлэсэн байх.

-Эрүүдэн шүүсэн шинж чанартай байна гээд байгаа шүү дээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Эрүүдэн шүүсэн байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй зарим зүйлсийг ярьсан. Тиймээс би энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгах нь нь зөв гэж үзээд АТГ-ын даргад албан тоот хүргүүлсэн байгаа.

-Авлигатай тэмцэх газар шийднэ гэхээр авлига авсан байх магадлалтай гэсэн үг үү?

-Авлига авсан гэхээсээ илүү албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байж болзошгүй гэж ойлгож болно. Гэхдээ энэ асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж байж л тогтоох асуудал. Аливаа хэрэг маргааныг хянаж шалгах үедээ хууль хяналтын байгууллагын ажилтнууд хуулийг дээдэлж, шударга ёсыг удирдлага болгон ажиллах нь зүй ёсны хэрэг. Шалгагдаж буй хэн нэгэн ч үнэн зөвөөр мэдүүлгээ өгч асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх эрх, үүрэг нь хуульчлагдсан. Хүсэлтэд дурдсан үндэслэлийг холбогдох хууль хяналтын байгууллага шалгаж үзээд хэн нэгэн албан тушаалтан буруутай, буруугүй эсэхийг олж тогтоож үнэн зөвөөр шийдвэрлэх нь хууль дээдэлдэг ардчилсан нийгмийн зарчим шүү дээ.

-Анхан шатны шүүхээр гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Тэгэхээр танай байгууллага анхан шатны шүүхээр хүний эрхийг зөрчсөн байна гэх үндэслэлээр оролцоно гэсэн үг үү?

-Нэгэнт манайд гомдол хүсэлт гаргасан болохоор хүний эрхийн талаас нь тухайн хүний эрхийн байдлыг дордуулахгүй байх, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенциуд болон Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, ХЭҮК-ын тухай хууль зэргийг үйл ажиллагаандаа удирдлага болгон хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн байгаа. ХЭҮК-ын тухай хуулийн 5 дугаар зүйлд Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог тодорхойлохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газар, шүүх, прокурор, Үндсэн хуулийн Цэц, төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Хүний эрхийн үндэсний комиссоос бүрдэнэ гэж хуульчилсан. ХЭҮК-ын гишүүн нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх чиг үүрэгтэй.

-Хууль хяналтын байгууллагууд уг хуулийг хэрэгжүүлэхгүй, эсвэл дутуу дулимаг ажиллаад байна уу?

-Хууль хяналтын байгуулагууд 1998 онд НҮБ-ын баталсан Хүний эрх хамгаалагчийн тунхаглал, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Бид ямар нэгэн байдлаар шүүхэд нөлөөлөх гэсэнгүй. Зөвхөн энэ хүний эрхзүйн байдлыг нь дордуулалгүй, эрхийг нь хангасан олон улсын гэрээ конвенцуудыг удирдлага болгоод асуудлыг шийдэхэд нь анхаарч үзээсэй гэсэн байр суурьтай байна. Хүний эрх гэдэг бол байнга аль ч асуудалд дагаж явдаг учраас асуудлын хоёр талыг нягт сайн харж анхаарч, хүндээ ээлтэй байдлаар асуудлыг шийдэх нь чухал юм. Хатуу, чанга ял өгөхдөө бус асуудлыг олон талаас нь бүрэн дүүрэн бодит үнэн байдалд тулгуурлаж шударга ёс, хуулийг дээдлэх нь чухал. Тэгэхээр Монгол Улсынхаа хууль болон олон улсын хүний эрхийн тунхаглалд захирагдаж хүнээ хайрлаж үйл ажиллагаа явуулах ёстой.

-Хэрэг үүсгэн шалгаж мөрдөөд нэлээн удаан хугацаанд хорих ангид хоригдож байна шүү дээ. Ч.Мөнхбаярын биеийн байдал ямар байна вэ?

-Цагдан хорих төвд бол намайг дарамталж, айлган сүрдүүлсэн болон бусад хууль бус зүйл болоогүй гэж хэлсэн. 10 хоног эмнэлэгт хэвтээд гарсан байна лээ. Цаашдаа монголчуудынхаа хүний эрхийн байдлыг сайжруулж, дээшлүүлэхийн тулд тал талдаа л хариуцлагатай ажиллах ёстой гэж хэлмээр байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа DNN.mn

2022.8.21, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 25

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.8.21, Ням гараг
  • Наран ургах шингэх: 05.55-19.56
  • Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм, бага зэргийн бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтэрч, нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар сэрүүхэн байхыг анхааруулж байна.


2022 оны 08-р сарын 20-ны 20 цагаас 08-р сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Их, дээд сургуулиудын хичээл эхлэх хуваарь DNN.mn

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ)-наас өнөөдөр их, дээд сургуулиудын хичээл эхлэх хуваарийг танилцууллаа.

Их, дээд сургуулиудын хичээл эхлэх өдөр:

  • Наймдугаар сарын 29-нд МУБИС, ШУТИС, ХААИС, СУИС, АШУҮИС
  • Есдүгээр сарын 5-нд МУИС
  • Бусад их, дээд сургуульд замын түгжрэл зэрэг нөхцөлийг тооцож, наймдугаар сарын 29-н болон есдүгээр сарын 1-нд хичээлийг эхлүүлэхээр болжээ.

Их, дээд сургуулиудын хичээл эхлэх хугацаа:

  • МУИС, СУИС, ШУТИС, АШУҮИС-ийн 51,313 оюутны хичээл 07:40 цагт
  • МУБИС, ХААИС, ХҮИС-ийн 17,683 оюутны хичээл 08:40 цагт орно.
Улаанбаатарт байрлаж буй төрийн өмчийн 15 их, дээд сургуульд нэгдүгээр дамжааны 21,504 оюутан элсэнэ. Үүнээс 12,794 оюутан орон нутгаас, 8,710 оюутан Улаанбаатар хотоос элсэхээр байна гэдгийг БШУЯ-наас мэдээллээ.
Categories
гадаад мэдээ

“Газпром” компани “Хойд урсгал”-ын хоолойг 3 хоног хаана DNN.mn

ОХУ-ын төрийн мэдлийн эрчим хүчний компани энэ сарын сүүлчээс эхлэн Герман руу чиглэсэн байгалийн хийн хоолойг засвар үйлчилгээ хийхийн тулд гурван өдрийн турш хаана гэж мэдэгдлээ. Хойд урсгалаар дамжуулан байгалийн хий нийлүүлэхээ наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 2-ныг хүртэл зогсооно гэж “Газпром” баасан гаригт мэдэгдэв.

Жил бүр засвар үйлчилгээ хийдэг гэсэн шалтгаанаар “Газпром” мөн долдугаар сард хоолойгоор нийлүүлэхээ зогсоосон.Үүний дараа пүүс хоолойг нээсэн боловч хүргэлт нь анхны түвшнийг бодвол 20 орчим хувьтай хэвээр байна.

Эх сурвалж: NHK Japan

Categories
мэдээ нийгэм

Гадаргын усны нөөцийг шилжүүлж ашиглах “Хөх морь” төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав DNN.mn

Монгол Улсад зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх талаар “Оюу Толгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсаны дагуу энэхүү ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Монголын Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж буй “Пинсент Мэсонс” ХХК-ийн хамтрагч Жеймис Харрис, ахлах ажилтан Бенжамин Тэй, “Мелвилл Эрдэнэдалай” ХХК-ийн хамтрагч Крис Мелвилл, О.Эрдэнэдалай, Б.Өсөхбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл болон холбогдох төслийн нэгжтэй БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Усны газрын дарга Ш.Мягмар, Усны нөөцийн хэлтсийн дарга Я.Болдбаатар, УБЗГ-ын мэргэжилтэн Д.Сайханжаргал нар уулзлаа.

Уулзалтын хүрээнд Говийн бүсийн гүний усны ашиглалтыг сайжруулах, тогтвортой байдлыг хангах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх болон ирээдүйд өсөн нэмэгдэх уул уурхайн усны эрэлтийг хангах зорилгоор усны нөөцийн шинэ эх үүсвэрийг бий болгох, тэр тусмаа гадаргын усны нөөцийг шилжүүлж ашиглахад чиглэсэн “Хөх морь” төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм

“Аравт-2022” уралдаанд Монголын морин цэргүүд аваргаллаа DNN.mn

“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад наймдугаар сарын 13-18-нд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Монгол Улс, ОХУ, Узбекистан улс, Бүгд найрамдах Зимбабве улсын баг тамирчид оролцсон уралдааны хаалтын ёслол наймдугаар сарын 18-нд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа Т.Ганбат болон Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дипломат ажилтнууд оролцлоо.

Тэмцээний аваргуудыг уралдаан зохион байгуулах хорооны дарга, ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ алсын зайн марш болон ойрын зайн холимог буухианд гүйцэтгэсэн дүнгээр танилцуулахад “Аравт-2022” олон улсын цэргийн уралдааны тэргүүн байрт ахмад Б.Даваадорж (016) тасгийн захирагчтай Монгол Улсын баг аваргалж, дэд байрт дэд түрүүч Ш.Х.Мелибоев тасгийн захирагчтай Узбекистан улсын баг, сонсогч Ш.К.Леонидович тасгийн захирагчтай ОХУ-ын баг, гутгаар байрт ахлах дэслэгч Дисэнд Муза тасгийн захирагчтай Бүгд найрамдах Зимбабве улсын баг тамирчид шалгарлаа. Шагналыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ОХУ-ын багийн ахлагч, Алексей Константинович Покровский нарын албаныхан гардуулж өгсөн юм.

Мөн энэ үеэр шилдэг номинацуудыг шалгаруулсан ба “Тэргүүний тасгийн захирагч”-аар ОХУ-ын тасгийн захирагч, сонсогч Ш.К.Леонидович, “Тэргүүний сапёрчин”-аар Монгол Улсын багийн тамирчин, ахлагч С.Билэгт, “Тэргүүний мэргэн буудагч”-аар Бүгд Найрамдах Зимбабве Улсын тамирчин, байлдагч Рэза, “Морины анд нөхөр”-өөр Узбекистан Улсын багийн тамирчин, байлдагч Уралов нар шалгарч, шагналыг уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ гардуулан өгөв.

Хурандаа Д.Цог-Эрдэнэ уралдааныг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан Бүгд найрамдах Зимбабве улсын багийн ахлагч, хошууч Жосеп Кумбрай Муронзва, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Мягмарцоож, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Ц.Буянжаргал нарыг “Биеийн тамир-Алдар” медалиар шагналаа.

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг морьтон дайчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ “Оросын холбооны улсын Батлан хамгаалах яамнаас санаачлан зохион байгуулдаг дэлхийн улс орнуудын эв нэгдлийн гүүр болж, цэрэг, армиудыг энхийн зорилго дор нэгтгэж, цэргийн хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Олон улсын цэргийн наадам”-ын онцгой төрөл болсон Олон улсын “Аравт” морин цэргийн уралдаан хоёр дахь удаагаа Монгол оронд минь та бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд амжилттай сайхан явагдаж дууслаа.

Бидний урилгыг хүндэтгэн хүлээн авч, Монгол Улсад саатан морилж “Аравт-2022” морин цэргийн уралдаанд амжилттай оролцсон Оросын холбооны улс, Узбекистан, Бүгд найрамдах Зимбабве улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.Монгол орныг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Манай орны газар зүй, байгаль цаг уурын өвөрмөц онцлогт гойд зохицсон жижиг давжаа биетэй, асар их тэсвэр тэвчээртэй монгол адуу монголчуудын төдийгүй дэлхий дахины цэрэг дайны ажиллагаанд жинтэй үүрэг гүйцэтгэн, цэрэг эрсийн үнэнч нөхөр байж ирсэн түүхтэй билээ.Цэрэг хүний тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан уул ус, элсэн толгод, бартаа саад бүхий 140 орчим километр замыг монгол морины нуруун дээр амжилттай даван туулж өрсөлдсөн улс улсын шилдэг морьтон дайчид та бүхэнд халуун баяр хүргэе.Та бүхэн Монгол нутгийн цаг агаар, уур амьсгал, монгол моринд дасаж, тэмцээн уралдаандаа бэлтгэн өрсөлдөхийн зэрэгцээ Монгол орны түүх, соёл, зан заншил, монголчуудын аж амьдралтай танилцаж, өөрийн орны түүх соёл, зан заншлаа бусад нөхдөдөө сурталчлан танилцуулж, илүү ойртон нөхөрлөсөн дурсамж дүүрэн өдрүүд байсан гэдэгт итгэлтэй байна” гээд уралдааныг амжилттай зохион байгуулсан уралдаан зохион байгуулах хорооны нийт бие бүрэлдэхүүнд талархал дэвшүүлсэн юм.

Хаалтын ёслолын төгсгөлд багууд уралдаанд унаж оролцсон морьдоо Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнханд хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгч, Зэвсэгт хүчний 032, 014, 016, 119, 120 дугаар нэгтгэл, ангиудын авьяаслаг хөгжимчид морин дэл дээр хөгжмийн бүх төрлөөр тоглож, “Монголын морин урлагийн нэгдсэн холбоо” ТББ-ын циркчин залуус морьтой шоу үзүүлбэрийг үзэгчдэд толилууллаа

Categories
мэдээ нийгэм

Ажиа гэгээнтний “Зөв тэтгэлэг сан” энэ жил 21 залууг тэтгэлэгт хамруулахаар болжээ DNN.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Ажиа гэгээнтэн Лувсантүвдэнг хүлээн авч уулзлаа.

Ажиа гэгээнтний “Зөв тэтгэлэг сан”-гийн үйл ажиллагаа 2019 оноос эхлэн жилд 10 оюутныг дөрвөн жилийн хугацаанд тэтгэлэгт хамруулдаг. Энэ жилийн тухайд 21 залуусыг тэтгэлэгт хамруулахаар болжээ. Ажиа гэгээнтэн сурах хүсэл эрмэлзэлтэй ч санхүүгийн боломж муу хүүхэд залуусыг их, дээд сургуульд тэтгэлгээр хамруулж, сурахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Зөв тэтгэлэг сан”-аа байгуулсан байна. Энэхүү сан нь Монгол Улсын аймаг, дүүрэг бүрээс нэг оюутныг дэмжин сургаж, улмаар ажилд зуучлах, хүн болон төлөвшихөд нөлөөлөх олон сургалт хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байгаа аж. Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд хүүхэд залуусын сурах үйлсийг дэмжиж, боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулж байгаад Ажиа гэгээнтэнд талархал илэрхийллээ. Мөн цаашид салбарын яамны зүгээс тус сантай хамтран ажиллана гэв.

Categories
мэдээ улс-төр

Шүүгчийн сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлжээ DNN.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн найм, хяналтын шатны шүүхийн шүүгчийн гурав, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Бүртгэл 2022 оны долоодугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас 2022 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдаж, нийт 156 иргэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж, материалаа ирүүлсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 21 хоногийн дотор баримт бичгийн нягтлан шалгах ажиллагааг хийж, 60 хоногийн дотор шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөн хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар мэдээлэх юм байна.