Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна  – Онцгой байдлын ерөнхий газар

Наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг гол Хатгал сум орчмоор, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол Улаанбаатар хот орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж, Хэрлэн голын эхээр, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 17 см даван үерлэж байна. Маргааш буюу 8 дугаар сарын 22-нд Хэрлэн гол Багануур дүүрэг болон Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-08-21

Categories
мэдээ нийгэм

Есөн дүүргийн 200 хүүхэд “Эх орон-36” хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж байна DNN.mn

Тайлбар байхгүй.

Хүүхэд хөгжлийн “Эх орон 36” сургалт арга хэмжээг Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх Шонхор зусланд энэ сарын 19-23 нд зохион байгуулж байна. Нийслэлийн есөн дүүргийн 16 насны 200 хүүхэд нийт 36 цагийн сургалтад хамрагдаж эх оронч үзэл хандлага, бэрхшээлийг даван туулах, бусдын өмнө хариуцлага хүлээх, багаар ажиллах чадварт суралцаж байгаа ажээ.

Алсын хараа-2050 хөгжлийн бодлогод туссан эх оронч, бүтээлч сэтгэлгээтэй иргэн төлөвшүүлэх зорилтын хүрээнд “Эх орон-36” хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Батлан хамгаалах яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Монголын зуслангуудын холбоо, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ус дулаан, цахилгааны үнийн шинэ тариф DNN.mn

Arslan.mn

Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг, Налайх дүүргийн хэрэглэгчийн усны үйлчилгээний тарифыг өөрчилсөн байна. Усны үйлчилгээний зардалд зайлшгүй нөлөөлөх хүчин зүйлсүүд байдаг аж.

Эдгээр нь валютын ханш, инфляци, дулаан, цахилгаан, эрчим хүчний тариф, хөрөнгийн зардлын өсөлт юм. Эдгээрээс шалтгаалан тарифын зохицуулалт хийх шаардлага үүссэнтэй холбоотой дараах өөрчлөлтийг хийсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбаруудыг буулгалаа DNN.mn

Тайлбар байхгүй.

Нарны зам дагуу болон Оросын Элчин сайдын яамны урд зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан самбаруудыг буулгалаа.

Үзэгдэх орчныг хязгаарласан, зөвшөөрөлгүй байршуулсан самбаруудыг буулгаж, чөлөөлсөн талбайд замын мэдээлэх, зүг, чиг заах тэмдгүүдийг нэмэгдүүлж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Төв болон зүүн аймгуудад уулаараа нойтон цас орно DNN.mn

Амралтын өдрүүдэд уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ – tac.mn

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хөрсөн дээр цочир хүйтэрч, нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар сэрүүхэн байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмжээ DNN.mn

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ - Цахим эмч

Эрүүл мэндийн яамнаас 2022 оны наймдугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах сар болгон зарласан. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн.

Тэгвэл Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг 2022 оны наймдугаар сарын 18-ны өдрийн Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу Ерөнхий захирлын А89 тушаалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ.

Хоёрдугаар төв эмнэлгийн эмч, ажилтнуудын үдсэн цалин 10 хувиар нэмэгдсэнээр гарт олгогддог илүү цаг, нэмэгдэл, урамшууллын хувь мөн адил өсөж одоо байгаагаасаа 15-40 гаруй хувиар нэмэгдэж байгаа аж.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хувьд үндсэн цалингаас гадна нэмэгдэл (зэргийн нэмэгдэл, удаан жилийн нэмэгдэл, урамшуулал, хандлагын нэмэгдэл гэх мэт), нэмэгдэл хөлс (илүү цаг)-ийг авдаг.

Түүнчлэн Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь улсын эмнэлгүүдээс анх удаа эмнэлгийн ажилчдынхаа хүүхдүүдийг хамруулдаг 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг байгууллагынхаа хажууд нээн ажиллуулаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа билээ. Энэ жилийн хувьд цэцэрлэгийнхээ элсэлтээ авахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа талаар тус эмнэлгийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган хэлж байв.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын101 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Спиронолактон и коронавирус, что между ними общего?

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 101 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Эдгээрийн

  • 81 нь нийслэлд
  • 20 нь орон нутагт бүртгэгдлээ.

Орон нутагт батлагдсан тохиолдлыг тодруулбал, таван аймагт нийт 20 тохиолдол бүртгэгдсэнээс 10 нь Өмнөговьд байна. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 975,179 боллоо.

зураг

Categories
мэдээ цаг-үе

“Нарны зам”-ыг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа DNN.mn

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд явган хүний гүүрний 42 урт метр дам нурууны угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Иймд Нарны замыг хааж, энэ сарын 20-ны 23:00 цагаас наймдугаар сарын 22-ний 06:00 цаг хүртэл хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Тиймээс иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд “Нарны зам”-аас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой

Categories
мэдээ цаг-үе

“Сүүн зам” япон, монгол бүжгийн наадам маргааш болно DNN.mn

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Cүүн зам” япон, монгол бүжгийн наадмыг маргааш буюу наймдугаар сарын 22-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Япон Улсын Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул, соёлын элч Каваүчи Широ саны санаачилгаар Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй уг наадамд оролцохоор Япон Улсаас 160 гаруй уран бүтээлч, бусад хүндэт зочин хүрэлцэн ирэх аж.

Хоёр улсын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардын урлаг, өв соёлыг харилцан таниулж, сурталчлах зорилготой “Сүүн зам” бүжгийн наадмын хүрээнд Монголын үндэсний болон орчин үеийн бүжгийн наадам, тоглолтыг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мөн Япон орны ардын урлаг, өв соёлын нэг болох “Ава одори”, “Ёсакой” бүжгийн урлагаас танилцуулах юм. “Ава Одори” нь ава буюу далайн хөөс, одори буюу бүжиг гэсэн утгатай бөгөөд далайн давлагааны хөөсний хөдөлгөөнөөс санаа авсан, 750 жилийн түүхтэй бүжиг байдаг бол “Ёсакой” нь үндэсний хэв шинжийг чөлөөт хэв маягаар илэрхийлсэн бүжиг ажээ.

Иргэд, жуулчид та бүхэн тус өдөрлөгт өргөнөөр оролцож, монгол, япон үндэсний бүжиг, соёлтой танилцана уу.

Categories
мэдээ цаг-үе

АТГ: Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэв DNN.mn

Авлигатай тэмцэх газрыг татан буулгая – Өглөө.мн

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 8 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Ашигт малтмал газрын тосны газар болон Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж үнэлэв.

Төсвийн хөрөнгийн үр ашиггүй захиран зарцуулалтыг илрүүлэх, албан тушаалтнуудыг авлигын гэмт хэрэг үүсгэх, зөрчил гаргах шалтгаан, нөхцөлийг тогтоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 2020-2022 онд явган хүний зам шинээр тавьсан болон засаж сайжруулахтай холбоотой баримтуудыг гаргуулан авч, дүн шинжилгээ хийж байна.

Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдэл үзүүлсэн тухай иргэн, байгууллагаас ирүүлсэн 10 гомдол, мэдээллийн мөрөөр гомдол гаргагч болон албан хаагчдаас тайлбар авах, баримт гаргуулан авах зэрэг холбогдох ажиллагааг явуулав.