Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ DNN.mn

2022.8.22, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 26

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.8.22, Даваа гараг
  • Наран ургах шингэх: 05.56-19.54
  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гутерреш юу айлдав” хэмээн өгүүллээ DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Үндсэн хуулийн Цэцээр
“гар, хөл” хийж төрийн эргэлтийн
шинжтэй үйлдэл хийж байгаад
их харамсаж байна” хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Танайд өнжье: Өвлийн хүлэмжийг анх
нэвтрүүлсэн Д.Амарсайханыд
өнжлөө.

Спортын анагаах
ухааны мэргэжилтэн,
эмч Г.Баярсайхан “Допингийн шинжилгээний
хариу нь ингэж уддаг тохиолдол
манайхаас өөр хаана ч байхгүй” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гутерреш юу айлдав” хэмээн өгүүллээ.

“Хөрөнгө оруулалт мэтээр зүсээ
хувиргасан залилан газар авчээ” энэ тухай “Баримт, үйл явдал”-ын VII нүүрээс уншаарай.

Бизнес
эрхлэгчдийн төлөөлөл М.Уянга “Түрээсийн төлбөрөө нэг өглөө 80 хувь
нэмсэн шигээ улсад татвараа 80 хувь нэмж
төлдөг үү?” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Европт үргэлжилж буй ган гачиг түүхийн дурсгалуудыг уснаас ил гаргасаар байна DNN.mn

зураг

Европ тив даяар үргэлжилж буй хэт халалт, ган гачгийн улмаас гол мөрнүүдийн усны төвшин доошилж, түүхийн ховор дурсгалуудыг уснаас ил гаргаж байна.

Тухайлбал Испанийн археологичид тус улсын томоохон усны далан ширгэсний үр дүнд “Испанийн Стоунхэнж” гэгддэг эртний чулуун хөшөөнүүдийг судлах боломжтой болжээ.

Тус улсын Касерес муж дахь Валдеканасын нөөцийн далангийн усны хэмжээ 28 хувиар багассан юм. Үүний үр дүнд ёроолд нь байдаг чулуун тойрог хөшөөнүүд уснаас бүрэн ил гарчээ.

Чулуун тойргийг анх 1926 онд Германы археологич Юго Обермайер илрүүлж байсан ч Франкогийн дэглэмийн үед энд хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор усан сан байгуулсны үр дүнд 1963 оноос хойш далд орсон юм байна.

Тэр үеэс хойш ердөө дөрвөн удаа л уснаас ил гарч байжээ.

зураг

Европын өөр нэг томоохон гол болох Дунай мөрний усны төвшин энэ зун сүүлийн 100 орчим жилийн түүхэндээ хамгийн бага хэмжээнд хүрээд байна.

Үүний улмаас Серби улсын Прахово боомт хотын ойролцоо дэлхийн хоёрдугаар дайны үед живсэн Германы 20 гаруй хөлөг онгоц усны ёроолоос ил гарчээ.

1944 онд ухрахдаа Германы Хар тэнгисийн флот хөлгүүдээ Дунай мөрнөөр зөөж байсан юм.

Өнгөрсөн сарын сүүлээр Италийн хамгийн урт гол Погийн зарим хэсэг хатаж ширгэсний улмаас дэлхийн хоёрдугаар дайны үеийн дэлбэрээгүй бөмбөг голын ёроолоос ил гарч байв.

450 кг жинтэй бөмбөгийг ойролцоох тосгодын 3,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсний дараа дэлбэлж, аюулгүй болгосон юм.

Эх сурвалж: Reuters

Categories
мэдээ нийгэм

Кремлийн философичийн охины зорчиж явсан автомашин дэлбэрчээ DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон, философич Александр Дугиний охин хорлогдсон тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байна.

Александр Дугин нь Оросын хэт үндсэрхэг үзлийг номлогч бөгөөд “Путиний тархи”, “Путиний Распутин” гэх зэргээр хочлогддог нэгэн юм.

Бямба гарагийн орой Дугин охинтойгоо хамт Москвад болсон нэгэн арга хэмжээнд оролцоод гэртээ харьж явсан юм байна. Эхлээд тэд нэг автомашинаар буцах гэж байсан ч Дугин эцсийн мөчид тусдаа явахаар шийдэж байжээ.

Ингээд Дарья Дугинагийн жолоодож явсан автомашин замдаа дэлбэрсэн байна.

Телеграм сүлжээнд тарсан дүрс бичлэгт цочролд орсон Дугиний царай болон шатсан автомашиныг харуулжээ.

Москвагийн ойролцоо Большие Вяземы тосгоны ойролцоо эмэгтэй хүн жолоодож явсан SUV ангиллын автомашин дэлбэрсэн тухай хуулийн байгууллага мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна. Харин хохирогч хэн байсан талаар албаны эх сурвалж дурдаагүй юм.

Дугиний 30 настай охин Дарья Дугина нь алдартай сэтгүүлч, Украины дайныг дэмжигч нэгэн байсан юм.

Тавдугаар сард өгсөн ярилцлагадаа тэр Украины дайныг “соёл иргэншлүүдийн мөргөлдөөн” хэмээн нэрлэж, Өрнөдийн эдийн засгийн хоригт аавын хамт багтсаныг бахархан ярьж байжээ.

Философич Александр Дугиний номлол ерөнхийлөгч Владимир Путиний ертөнцийг үзэх үзэлд гүнзгий нөлөөлсөн гэлцдэг. Тэрбээр олон жилийн турш Орос улс дэлхийн тавцанд илүү түрэмгий бодлого явуулах ёстой хэмээн ухуулж, Украинд явуулж буй дайныг талархан дэмжиж байв.

Эх сурвалж: BBC

Categories
мэдээ нийгэм

Нарны замын хөдөлгөөнийг маргаашийн 06:00 цаг хүртэл хязгаарлана DNN.mn

Нарны замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд Явган хүний гүүрний 42 урт метр дам нурууны угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

Иймд Нарны замын хөдөлгөөнийг 2022 оны наймдугаар сарын 20-ны 23:00 цагаас наймдугаар сарын 22-ний 06:00 цаг хүртэл хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тиймээс иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Төмсний үнэ 26 хувиар буурч 1650 төгрөг болжээ DNN.mn

Эрт ургацын төмс худалдаанд гарч эхэллээ

Нийслэлийн статистикийн газраас энэ долоо хоногт өргөн хэрэглээний хүнсний барааны үнийн танилцуулгыг гаргажээ.

Махны дундаж үнэ:

Энэ сарын III долоо хоногт үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 16431 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14120 төгрөгийн үнэ ханштай байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад Үхрийн ястай махны үнэ 400 (2.8%) төгрөгөөр, үхрийн цул махны 154 (0.9%) төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хар хорин” зах хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17800 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 474 (4.0%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 282 (2.3%) төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний зах, “Хар хорин” Худалдааны төвд хамгийн хямд буюу 9000 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ:

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1600-1900 төгрөг, 1-р зэргийнх 1320-1700 төгрөг, 2-р зэргийнх 970-1300 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1580-1800 төгрөг, 1-р зэргийн гурил 1400-1500 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1600-1800 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр” захад талхыг хамгийн хямд буюу 1600 төгрөгөөр, харин “Их наяд” худалдааны төв, “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнээр буюу 1800 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ:

Өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 26.8 хувиар буурч 1650 төгрөгөөр, монгол лууван 13.1 хувиар буурч 3474 төгрөгөөр, байцаа 16.8 хувиар буурч 1844 төгрөгөөр, Хүрэн манжин 6.1 хувиар буурч 4199 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан DNN.mn

Гэрэл зураг сонирхогчид

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүн байна.

2022 оны 08-р сарын 21-ний 20 цагаас 08-р сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 2-7 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 9-14 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 12-14 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 23-наас 08 дугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын аварга О.Хангай иргэдийг тарвасаар дайлж байна DNN.mn

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмаар 10 даван түрүүлж, Монгол Улсын аварга болсон Оргихын Хангай Ховд нутагтаа аав, ээжийнхээ тарьсан тарвасыг нийслэлд авчирч худалддагийг бөх сонирхогчид хэдийнэ мэдэх болсон.

Шинэ аварга О.Хангай энэ жил тарвасаа зарахгүй, тарвасаараа та бүхнийг дайлна гэжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Олон жил Ховдын брэнд болсон тарвасаа борлууллаа. Энэ жилийн тарвасаараа та бүхнийг дайлна аа, зарахгүй” хэмээгээд хүссэн хүнийг хүрэлцэн ирэхийг урьсан байна.

Шинэ аварга Хан-Уул дүүрэг дэх Говь компанийн үйлдвэрийн дэлгүүрийн гадаах талбайд өнөөдөр буюу наймдугаар сарын 21-ний 14:00-18:00 цагт өөрөө үйлчилж эхэлжээ. Талбайд олон хүн цугларчээ. Улсын аварга О.Хангай “Хүүхэд байхаасаа аавдаа тусалж тарвас тарьж эхэлсэн. Энэ жил тарвасаараа иргэдээ дайлъя гэж наадмын дараагаас л бодож эхэлсэн. Өнөөдөр төсөөлснөөс ч олон хүн ирсэн байна. Маш их баярлалаа. Би 18:00 цаг хүртэл энд байна. Хүссэн хүн бүртэй хамтдаа зургаа даруулна” гэж ярилаа.

Categories
мэдээ цаг-үе

Хүнсний гол нэрийн барааны үнэ долоо хоногт 3 хувиар буурчээ DNN.mn

Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны долоо хоногийн үнийг гаргажээ. 2022 оны наймдугаар сарын 15-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 6.4 хувь, наймдугаар сарын 8-наас гурван хувиар буурсан байна. Тухайлбал, өмнөх сараас бөөрөнхий сонгинын үнэ 9.1 хувиар, төмсний үнэ 26.8 хувиар тус тус буурсан байна. Харин өндөгний үнэ хоёр хувиар өсжээ. Энэ хугацаанд гурил, элсэн чихэр, цагаан будааны үнэд өөрчлөлт гараагүй байгаа юм.