Categories
мэдээ үндэсний-бөx

П.Сайнзориг: Нэг бөхөөс допинг илэрсэн, Б сорьц өгөхгүй гэвэл нэрийг нь зарлана DNN.mn

डोप टेस्ट क्या होता है और भारत में Doping Test कैसे होता है - PHONDIA.com

Үндэсний их баяр наадмын тавын даваанд унасан, улсын цолтой нэг бөхөөс допинг илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос өнөөдөр мэдээлэв.

Энэ үеэр тус салбар хорооны дарга П.Сайнзориг “Үндэсний их баяр наадмын барилдаанд дөрөв ба түүнээс дээш давсан 64 бөх бүгд допингийн шинжилгээгээ өгсөн.

Допингийн шинжилгээ өгөөгүй, өгөхөөс татгалзсан тохиолдолд допинг хэрэглэсэнд тооцно гэсэн хуулийн зохицуулалттай.

Дээрх 64 бөхөөс гадна 13 сур харваач шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээг цагдаа, тагнуул болон Үндэсний сурын харваа, Үндэсний бөхийн холбоо зэрэг тал талын хөндлөнгийн төлөөлөлтэйгөөр Допингийн эсрэг үндэсний төвийн ажилчид авсан.

Харин бид шинжилгээний зохион байгуулалтад сайн анхаарч, камерыг хаана байрлуулахаас эхлээд бөхчүүдийг бусад эд зүйл авч орохоос сэргийлж нэг удаагийн зориулалтын хувцас өмсгөсөн.

Тодруулбал, хүний хувийн нууцаас бусад зүйл нь ил харагдахуйц буюу биедээ ямар нэг эд зүйл авч орох бололцоогүй хувцас хэрэглэлийг өмсүүлж энэ удаагийн допингийн шинжилгээг авсан гэсэн үг” хэмээн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Амбулаторийн үзлэгийн 5.8 хувийг томуу,томуу төст өвчин эзэлж байна DNN.mn

Ханиад дарах хялбар аргууд

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны наймдугаар сарын 22-ны өдөр болж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж дараах мэдээллийг өгсөн байна.

Нийслэлийн хэмжээнд нийт амбулаторийн үзлэг 63-85 мянга орчим байна. Үүний 5.8 хувийг томуу,томуу төст өвчин эзэлдэг. Наймдугаар сарын эхний гурван долоо хоногт томуугийн өвчлөл буурч байна. Нийслэлийн түргэн тусламжийн төв хоногт 7500-8600 дуудлагын дагуу ажилладаг. Дуудлагын 11.2 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна. Улаанбаатар хотын хэмжээнд вирусын эсрэг эмийн нөөц 172-300 хоногийн нөөцтэй байна гэв.

Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд Жаргалант тосгоны эрүүл мэндийн төвийн дээврийг засах шаардлагатай байгааг мөн үеэр дуулгалаа

Categories
мэдээ нийгэм

МХЕГ-аас тариаланчдад хандан зөвлөмж гаргалаа DNN.mn

Улсын аварга малчин, тариаланчид тодорлоо – Агуулга.МН

Энэ жил тариалангийн зарим нутгаар хур бороо ихтэй байгаа нь таримлын болц удаашрах, ногоон тариа түрж ургахад нөлөөлж байгаа бөгөөд сортын онцлог, үрийн нормоос хамаарч буудай налах зэргээс шалтгаалан ургац хураалтад хүндрэл үүсч болзошгүй байна.

Түүнчлэн тариалангийн талбайн ургамал хаврын сүүлчийн цочир хүйтрэл, өдөр шөнийн температурын хэлбэлзэл, их халалт, ус ихтэй ширүүн бороо зэрэг хүчин зүйлд өртсөн, буудайн навчны болон түрүүний септориоз, зэв зэрэг өвчин ихээр илэрсэн нь ургацын хэмжээг бууруулах нэг нөхцөл болж байна. Бороо хур ихтэй жил стандартаас давсан чийгтэй, цавуулаг багатай, ногоон тариа ихтэй, үр хөврөл харлах өвчтэй, өнгө хувирсан зэрэг буудай хураан авч болзошгүй юм. Нөхцөл байдлаас шалтгаалан ангилан хадалт хийх нь зүйтэй боловч цас эрт орох магадлал өндөртэй жил ангилан хадалт хийх нь эрсдэлтэй.

Иймд тариаланчдад дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Тариа хураалтыг богино хугацаанд хаягдалгүй хураахын тулд тарианы болц, талбайн хогтолт, ургацын хэмжээ, ургамлын өндөр, өтгөн зэргийг цаг агаарын байдалтай уялдуулан төлөвлөн хийх:

2. Таримлын чийг бууруулах, хог ургамлыг устгах, үтрэмийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор талбайд десикаци (таримлын үрийн чийг багасгах зохиомол арга хэмжээ) хийх, захлах юмуу зурваслан хадах зэргээр салхилуулан хураалтын өмнөх арга хэмжээг цаг алдалгүй хийх:

3. Таримлын үрийн чийгийг багасгах химийн аргыг хэрэглэх: БОАЖ-ын сайд, ХХААХҮ-ийн сайд, ЭМ-ийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан ургамал хамгааллын бодисын жагсаалтад орсон ( https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390322862571 ) глифосат үйлчлэх бодис бүхий Торнадо, Спрут экстра, Раундап болон дикват үйлчлэх бодис бүхий Дикват, Суховей, Реглон, зэрэг бодисыг улаанбуудайн үрийн чийг 30% буюу түүнээс бага тохиолдолд ашиглах боломжтой.

4. Таримлын чийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ургац хураах хугацааг тооцоолох ба норм, тун хэмжээг зааврын дагуу хэрэглэх: Тухайлбал: Торнада-540 глифосат суурьтай нь хураалтаас хоёр долоо хоногийн өмнө, Дикват, Суховей буюу дикват суурьтай нь бэлдмэлийг хураалтаас 6 хоногийн өмнө хэрэглэхээр заасан байдаг. Десикаци хийхдээ тариалангийн талбайд мал оруулахгүй байх тухай мэдэгдлийг ойр орчмын малчдад хүргүүлэх, тухайн сумын Засаг даргын тамгын газарт мэдэгдэх нь зүйтэй.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Гал түймрээс аюулаас 136 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Гал түймрийн аюул болон угаарын хий алдалтаас урьдчилан сэргийлье: Мартаж  болохгүй – updown.mn

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-22-ны өдрүүдэд гал түймрийн 17, аврах ажиллагааны 4 буюу нийт 21 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрээс аюулаас 136 сая төгрөгийн эд хөрөнгө, 1 иргэний амь насыг авран хамгааллаа.

Дээрх дуудлагын тоог өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 10.5%-аар өссөн дүнтэй байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1257, ой, хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 136 буюу нийт 1398 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах санал гаргав DNN.mn

Автомашинуудыг дугаарын тэгш, сондгойгоор ангилан зорчуулна | News.MN

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар удирдан зохион байгууллаа.

Энэ үеэр цаг үеийн тулгамдсан асуудалтай холбоотой онцлог ажлуудыг Нийслэлийн Засаг дарга тодруулан асуув.

Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн “Замын хөдөлгөөний эрчим наймдугаар сарын 10-аас нэмэгдэж эхэлсэн. Нийслэлд орж ирж буй машины тоо хотоос гарч байгаагаас өндөр байна. Жилийн өмнө 418 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жилийн дундаж өсөлтөөс анзаарахад оргил үедээ 443 мянган автомашин хөдөлгөөнд оролцохоор байна.

Тиймээс наймдугаар сарын 27, 28-наас эхлэн долоо хоногийн хугацаанд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оруулах саналыг гаргаад байгаа. Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай юм. Хэрэв тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний эрчим 40 орчим хувиар буурна. Түүнчлэн авто замын нэгдүгээр эгнээний камеруудыг суурилуулж байна. Одоогоор 15 камер шинээр суурилуулсан бөгөөд бусдыг нь хуваарийн дагуу суурилуулж дуусгана” гэсэн юм.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд “Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаагаас 440 албан хаагч ээлжээр ажиллаж байна. Сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбоотойгоор явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч байна. Хүүхэд багачууд болон хөдөө орон нутгаас ирж буй шинэхэн оюутнуудад замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох, дадал суулгах чиглэлийн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Хотын хэмжээнд шинээр тавигдсан замуудад хөдөлгөөний урсгал хурдацтай байгаа ч зарим авто замд хийж буй замын засвараас шалтгаалан замын хөдөлгөөн саарч байгаа. Ялангуяа Улсын цирк орчимд зам эвдрэлтэй байна” гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ цаг-үе

ТЦА: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт ороогүй DNN.mn

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 3700 зөрчлийг илрүүлжээ

Есдүгээр сарын нэгнээс замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан. Тухайлбал, буруу талаар гүйцвэл 19200 төгрөгөөр, ЗХД-ийн дагуу машин чирээгүй бол 28800 төгрөгөөр, санаатай огцом тоормословол 19200 төгрөгөөр торгоно хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл энэ нь ташаа болохыг ТЦА-аас мэдээллээ. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн П.Пүрэвханд Замын хөдөлгөөний дүрэм болон зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй гэдгийг хэллээ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

2022 оны ээлжит бус чуулганыг нээж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг DNN.mn

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Олон улсын хурцадмал байдал, цар тахлын хязгаарлалтаас шалтгаалсан цаг үеийн болон онцгой анхаарах асуудлууд, эрх зүйн орчны шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Их Хурлын даргын хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.

Чуулганаар дараах 3 багц асуудлыг хэлэлцэнэ.

Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэдээлэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэлийг сонсоно.

Хоёрдугаарт, Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган завсарлах үеэр цаг үеийн болон онцгой анхаарвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг чиглэлээ дүгнэж, эдийн засгийн хямралт байдлыг даван туулах, үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжих ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тогтоолын хэрэгжилтийг холбогдох Түр болон Байнгын хороодоор хэлэлцэнэ. Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хүнсний хангамжийн чиглэлээр хөдөө аж ахуй, эрчим хүч, тээврийн салбарын тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр Түр хороо, Ажлын хэсгүүдийн санал дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэр гаргана.

Гуравдугаарт, Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 02 тоот тогтоол гаргаж, Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбогдон үүсэж буй эрх зүйн орчны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Эрхэм гишүүд ээ,

Дотоод, гадаад таагүй нөхцөл байдал улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Цар тахлын байдал ч сэтгэл түгшээсэн хэвээр байна.

Төр, засгийн зүгээс холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд зарим нааштай өөрчлөлтүүд гарч эхэллээ. 2022 оны эхний хагаст 16.1 хувьд хүрээд байсан инфляц 15.7 хувь болж, бага боловч буурлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 7-р сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Гадаад худалдааны тэнцэл эхний 7 сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспортын хэмжээ 1.8 тэрбум ам.доллар буюу 37.2 хувь өсжээ.

Гэхдээ эдгээр үзүүлэлт нь хямралт нөхцөл байдал арилсан, тайвшрах цаг ирсэн гэсэн үг биш ээ. Хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжиж, халамжийн тогтолцоог оновчтой болгох, стратегийн шинж чанартай томоохон бүтээн байгуулалтуудаа эхлүүлэх, аж үйлдвэржилтийг дэмжих Шинэ сэргэлтийн бодлогыг бодитой хэрэгжүүлэх нь хойшлуулшгүй зорилт хэвээр байсаар байна.

Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралт байдал тогтворжих цаг болоогүй, эдийн засгийн өсөлт саарч стагфляц үүсэх эрсдэлтэй байгаа тухай шинжээч судлаачид, олон улсын байгууллагууд анхааруулж байгаа. Геополитикийн хурцадмал байдал, экспорт, импортын саатал, үнийн өсөлт, улсын гадаад өрийн нөхцөл байдал, эрчим хүч, дулааны болзошгүй хомсдол гээд санаа зовоосон асуудал бидэнд олон байна.

Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар сэтгэл зүтгэл хүчээ нэгтгэж, гар нийлж ажиллах шаардлага урьд урьдынхаас илүү чухал болоод байна.

Эрхэм нөхөд өө,

Цар тахлын хийгээд геополитикийн таагүй нөхцөлийн улмаас хөрш зэргэлдээ орнуудтайгаа хил гаалийн хязгаарлагдмал нөхцөлд байгаа ч энэ цаг үед Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, үйл ажиллагаа бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш айлчиллаа. Энэхүү айлчлал 13 жилийн дараа болсон, дэлхий нийтэд, хөрш зэргэлдээ орнуудад улс төрийн байдал ээдрээтэй байгаа цаг үед болсноороо онцлог юм.

Эрхэмсэг ноён Антонио Гутерреш ийм үед манай улсын гадаад харилцаандаа баримталж байгаа бодлого, үйл ажиллагааг сайшааж, Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа зэрэг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх хүч чармайлтыг өндрөөр үнэлсэн.

Тэрбээр “Монгол Улс бол энхийг эрхэмлэгч, энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс юм” гэж хэлсэн нь эв нэгдэл, энх амгаланг ямагт эрхэмлэн дээдэлдэг монгол түмний язгуур үзэл санаа, ёс уламжлалыг өндрөөр үнэлсэн, монгол бахархлыг дуудан сэрээсэн чухал үйл явдал мөн гэж үзэж байна.

Хөрш ОХУ, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нар Монгол Улсад ойрхон хугацаанд дараалан айлчиллаа. Айлчлалын үеэр хоёр талын болоод бүс нутгийн улс төр, эдийн засгийн харилцан ойлголцлоо бэхжүүлэх, Иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагааныхаа үнэ цэнийг хадгалах, томоохон төслүүдийг эхлүүлэх, хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар хүндрэлийг даван туулж, гадаад худалдаа, экспортыг нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн.

Манай улс дэлхийн улс орнууд, түүний дотор хоёр хөрштэйгээ тогтоосон хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гарган эрчимжүүлэх шаардлагатай байна. Дээр дурдсан айлчлалуудын үеэр ч энэ асуудал нэн чухлаар хөндөгдсөн. Тиймээс хөрш орнуудын Гадаад харилцааны сайд нарын айлчлалын үеэр хэлэлцэн тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яамд шуурхай ажиллах шаардлагатай байгааг анхааруулъя.

Амар амгалан эх дэлхийн төлөөх нийтийн хүчин чармайлтад Монгол Улс бодитой хувь нэмрээ оруулж, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого маань дэлхий дахинд өндрөөр үнэлэгдэж буй энэ үед бид улсынхаа дотоод асуудал, хөгжлийн зорилтоо улс, ард түмнийхээ нийтлэг эрх ашигт нийцүүлэн, ойлголцол зөвшилцлийг эрхэм болгож, нэгдмэл эрмэлзлээр шийдвэрлэх нь нэн чухал байна. Гадаад, дотоод аль ч талдаа Монгол эх орноо мандуулах нь монгол хүн бүрийн эрхэм зорилго, журамт үүрэг байх ёстой.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолоор Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсний хууль эрх зүйн үр дагаврыг үнэлэн цэгнэж, яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэлээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байх талаар Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлийн 4-т заасан байдаг.

Түүнчлэн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд бий.

Мөн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд тов тодорхой заасан.

Гэтэл Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа бөгөөд Цэц Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй болохоос Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх байхгүй. Харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү Улсын Их Хуралд бий. Тиймээс Цэцийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын бүрэн эрхэд, Үндсэн хуульт байгуулалд халдсан үйлдэл болж, буруу жишиг тогтоолоо гэж зарим судлаачид, түүний дотор Үндсэн хууль тогтоогчдын холбоо үзэж, эсэргүүцлээ илэрхийлж, саналаа албан ёсоор бичгээр ирүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй ээ.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх тул Улсын Их Хуралд хянан хэлэлцэх боломж Үндсэн хуулиар байхгүй, ийм эрх олгогдоогүй. Тиймээс үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн оюун ухаанаа дайчилж, олон нийт, эрдэмтэн судлаачидтайгаа зөвшилцөж, нухацтай хандах шаардлагатай боллоо. Бидний гаргах шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд, төр, ард түмний эрх ашигт бүрнээ нийцсэн байх ёстой. Улсын Их Хурал, Цэц, ер нь аливаа иргэн, байгууллагын бүхий л үйл ажиллагаа, шийдвэр Үндсэн хуулийг даган мөрдөж, сахин хамгаалах зарчмыг баримталж байх нь төр ард түмний туйлын эрх ашигт нийцнэ.

Үүнтэй холбоотойгоор парламентын гишүүдийн тоо, гүйцэтгэх засаглалын чадамж, засаглалын хяналт тэнцэл, парламентын ардчиллыг төлөвшүүлэхтэй холбоотой Үндсэн хуулийн хэрэгжилтийн үнэлгээ судалгаа хийх асуудлыг Үндэсний зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулах замаар, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлага гарч байна гэж үзэж байна.

Түүнчлэн цаашид Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон Улсын Их Хурал ба Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн хууль зүйн чадамжийн харьцаа, цаашилбал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотой асуудлыг Цэцээр хянан хэлэлцэхэд агуулга хэлбэр, хамрах хүрээ, зааг хязгаар, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг эргэн харж, боловсронгуй болгох ёстой болжээ.

Улсын Их Хурлаас 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 1997 онд батлагдсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Үүний зэрэгцээ дээрх хуулиуд Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс тус бүр 3 удаа, нийт 6 удаа гаргаж байжээ.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдгээр хуулиудыг шинэчлэн найруулаагүй бөгөөд Цэцийн гишүүнийг санал болгох, томилох үйл явц нь хаалттай, ил тод бус, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэргэжлийн бус хүнийг томилдог, олон нийтийн санал бодлыг сонсдоггүй гэх мэт шүүмж гарсаар ирсэн. Тиймээс Улсын Их Хурлаас 2020 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн хүний талаар нийтийн сонсгол зохион байгуулж, тухайн нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг олон нийтэд таниулах, иргэдийн санал, шүүмжийг сонсох замаар томилох боломжийг бүрдүүлсэн.

Мөн Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргил ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсэг Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцэх зарчмыг баримтлан хуулийн төслийг эцэслэн боловсруулж, ойрын үед Улсын Их Хуралд өргөн барих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе.

Эрхэм гишүүд ээ,

Улс орны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүй хойчийн хувь заяа, Монгол Улсаа сэргээн мандуулах монгол түмний эрмэлзэл, нийгэм, эдийн засаг, улс төр, засаглалын түвшний шийдлээ хүлээсэн асуудлуудын ач холбогдлыг сайтар тунгааж, ээлжит бус чуулганы үйл ажиллагаандаа ажил хэрэгч, идэвх санаачилгатай оролцохыг Та бүхнээсээ хүсье.

“Хүн ямар ирээдүйг мөрөөдөж байна, түүнд тийм л ирээдүй байдаг” гэсэн Франсуа Миттераны үг байдаг. Монгол хүн бүхэн, түүний дотор ард түмнийхээ элч төлөөлөл болсон Эрхэм гишүүд Та бүхэн ч гэсэн Монгол Улсынхаа бадран мандах гэрэлт ирээдүйг мөрөөдөж байгаа. Түүнд богино хугацаанд хүрэх боломж ч бидэнд бий. Тиймээс “Бодлого л хүрэх газарт хүргэнэ. Гагцхүү зөв бодох нь л чухал” гэсэн бас нэгэн мэргэн үгийг санаж, төр засаг, түмэн олноороо нэгэн зүгт харж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн нягтрахыг чуулганы хүндэт индрээс дахин уриалъя.

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээснийг мэдэгдье.

Categories
мэдээ улс-төр

Б.Даваадалай: Эдийн засгийг богино хугацаанд тэлэхэд эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа Эмэгтэй бизнес эрхлэгчдийн үндэсний форум энэ сарын 29-нд Төрийн ордонд болох гэж байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалайтай ярилцлаа.


-Эмэгтэй бизнес эрхлэгчийн форумыг хийх болсон анхны санаачилгын тухай яриагаа эхлүүлье. Яагаад зөвхөн эмэгтэйчүүдийг онцолж хийх болов?

-Төвлөрсөн төлөвлөгөөт зарчмаар хөгжиж ирсэн Монгол Улс 1990 оноос ардчилсан, зах зээлийн эдийн засгийн нийгмийг сонгон авч үндсэндээ хүний эрх, хувийн өмчийг эрхэмлэсэн эдийн засгийн загвараар хөгжиж ирлээ. 1990-ээд оныг үндсэнд шилжилтийн он жилүүд гэж болох бөгөөд 2000 оны дундаас ихэнх салбарт тодорхой хэмжээний сэргэлт бий болсон ч аж үйлдвэрийн салбарын хөгжил төдийлөн огцом сэргээгүй бөгөөд, нөгөө талдаа уул уурхайн салбарын эдийн засагт гүйцэтгэх үүрэг 2004 оноос мэдэгдэхүйц нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 20 орчим жил Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загвар уул уурхайн салбарт тулгуурласан, түүхий эдийн дэлхий зах зээлээс хамаарал өндөр байдлаар тодорхойлогдож, түүхий эд, нэмүү өртөг багатай бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортод тулгуурлаж ирлээ.

Эдийн засгийн хөгжил болон аливаа бизнес суурь гурван хүчин зүйлээс л хамаардаг. Аливаа бизнес хийхэд хүн хэрэгтэй. Капитал буюу эхний хөрөнгө оруулалт болон ур чадвар, бүтээмж гэсэн үндсэн гурван хүчин зүйл байхад бизнесийн ямар нэгэн үйл ажиллагааг эхлүүлж болдог. Эдийн засгийг ч энэ гурван агуулгаар хардаг. Үүнээс хамгийн чухал хүчин зүйл болох хүн буюу ажиллах хүч. Гэтэл сүүлийн жилүүдэд эдийн засаг дахь ажиллах хүчний оролцоог харахад жендерийн хувьд анхаарах нэг асуудал нь эрэгтэй, эмэгтэй ажиллах хүчний ялгаатай байдал нэлээд нэмэгдэж байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2008 оноос хойш буурах хандлагатай байгаа нь манай улсын эдийн засгийн хөгжлийн нэг томоохон хязгаарлалт болж байна.

Тухайлбал, Статистик харвал, 2022 оны эхний хагасын байдлаар эрэгтэй ажиллах хүчний оролцооны түвшин 68 орчим хувьтай байгаа бол эмэгтэйчүүдийнх 52 хувь буюу 17 орчим функтээр эрэгтэйчүүдийнхээс бага байна. Мөн ажиллах хүчнээс гадуурх хүн амын 62 хувь нь эмэгтэйчүүд байна. Том зургаараа Монгол Улс эдийн засгаа богино хугацаанд дорвитой тэлье, зөв чиг рүү нь явуулъя гэвэл зайлшгүй хүний хөгжил, тэр дундаа жендерийн харьцаа, эмэгтэй ажиллах хүчнийг нэмэгдүүлэх асуудал нэн чухал байгаа юм.

Нөгөө талдаа, Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хүлээсэн үүрэг байгаа. Ялангуяа, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд бидний бодит үр дүн гаргах ёстой асуудал бол жендерийн тэгш бус байдлыг бууруулах. Монгол Улс жендерийн тэгш бус байдлын үзүүлэлтээр 2019 оны байдлаар 189 орноос 71-д эрэмбэлэгдэж байгаа бөгөөд жендерийн тэгш бус байдлыг бууруулах, ялангуяа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих шаардлагатай байгааг дотоод, гадаадын бусад олон судалгааны үр дүн харуулж байна.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг гол бодлогын чиглэл нь жендерийн тэгш бус байдлыг бууруулж, эдийн засагт тэгш оролцоог хангах асуудал юм. Дээрх үндсэн 3 шалтгаануудын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ тал дээр онцгой анхаарч, холбогдох байгууллагуудад чиглэл өгч, хэрэгжилтийг нь шахаж ажиллаж байна.

-Бизнесийн салбарыг хараад үзэхээр жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бизнест эмэгтэйчүүд зонхилдог шүү дээ.

-Яг тийм. Монголын нөхцөлд өрхийн бизнес, лангуу, зах гээд харахаар ЖДҮ-д эмэгтэйчүүдийн оролцоо 80-90 хувьтай байдаг гэсэн тоо мэдээлэл байгаа нь Төр засаг энэ асуудлыг бодлогын нэг цөм байдлаар авч үзэх ёстой гэж харж байна. Нөгөө талдаа, өрх толгойлсон ч юм уу, бага дунд орлоготой эмэгтэйчүүд мөн энэ төрлийн бизнес хийж буй. Том дүнгээрээ, том төслүүд, томоохон компаниудын эрх зүйн, бодлогын болон санхүүжилтийн орчин харьцангуй бүрдсэн ч дунд болон дундаас доош хэмжээний бизнес, ЖДҮ ялангуяа нийт эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогоо эргэж харж сайжруулах, зах зээлийн зарчимд гажуудал үүсгэхгүй байдлаар тодорхой дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй харж байна. Яагаад гэвэл бодит байдал, хөрсөн дээр ялангуяа ЖДҮ-ийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо нэлээд өндөр бөгөөд энэ хүмүүс адилхан баялаг бүтээхээр өдөр шөнөгүй зүтгэж байна.

Гэхдээ түрүүн хэлсэнчлэн дэмжих шаардлагатай гээд зах зээлийн зарчмыг гажуудуулсан давуу байдал үүсгэх ёсгүй анхаарах хэрэгтэй. Засгийн газар мэдээж анхаардаг ч манайх шиг ийм онцлогтой улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, бодлогоо улам сайжруулах шаардлага байгааг эмэгтэй бизнес эрхлэгчид маань илэрхийлсээр байна.

Хоёрдугаарт, МҮХАҮТ-аас эхлээд эмэгтэй бизнес эрхлэгчдийн салбарт маш олон тусдаа зөвлөл, хороод байдаг. Энэ бүхнийг нэгтгэж, нэг зүгт харуулж ажиллуулах, бодлогын тодорхой үр дүнг хамтдаа авчрах мөн чухал харагдаж байгаа юм. Тэдний зүгээс ч эмэгтэй бизнес эрхлэгчдийн хууль, бусад бодлого, орчныг сайжруулж өгөөч гэж төр засагтаа байнга санал, зөвлөмжөө өгсөөр ирсэн. Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудал анхаарал хандуулж, өөрийн ивээл дор энэхүү анхны үндэсний чуулганыг зохион байгуулж байгаа юм. Чуулганаас гарах санал, зөвлөмжийг Төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлэх бөгөөд ямар нэг давуу байдал үүсгэх, зах зээлийн суурь зарчимд нийцтэй байдлаар төр засаг эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогоо эрчимжүүлэх ёстой гэж харж байна.

-Тэгэхээр яг ямар зохицуулалт, өөрчлөлт хийхээр төлөвлөж байна вэ?

-Юуны өмнө бид өнгөрсөн тавдугаар сард урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн. Эдийн засгийн хөгжил дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд ямар асуудлууд тулгамдаж байгаа талаар МҮХАҮТ болон холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран зургаан чиглэлээр хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Гол зорилго нь нэгдсэн ойлголттой болохоос гадна асуудлуудаа эрэмбэлэх зорилготой байсан. Нэг дор бүх асуудлыг шийдэж чадахгүй учраас урьдчилсан хэлэлцүүлгээр гарсан саналуудыг эрэмбэлэн, тодорхой чиглэлүүдээр бодитой үр дүнг гаргахыг чухалчилсан.

Дээрх 6 чиглэлд хууль эрх зүй, санхүүгийн орчин, мэдээлэл технологи, хүний нөөц, бизнесийн орчин буюу олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн боломж гэсэн асуудлуудыг тойрч ярилцан, чиглэл бүрээр хамгийн чухал гэсэн асуудлуудаа эрэмбэлэхийг оролдсон. Эндээс гарсан тодорхой асуудлууд дээр бодит үр дүн гаргах үүднээс наймдугаар сарын 29-нд Ерөнхийлөгчийн ивээл дор үндэсний чуулганыг хийж байгаа юм.

Үндэсний чуулган үндсэндээ Монголд анх удаа болж байгаа. Өмнө нь ингэж Ерөнхийлгөчийн түвшинд авч үзэж, том бүрэлдэхүүнээр анхаарч байсан нь цөөхөн. Хоёрдугаарт, төрийн байгууллагуудыг оролцуулж, боломжтой бол газар дээр нь шийдвэр гаргахыг зорьж байна. Зөвхөн чуулган хийгээд орхих биш, бодит ажил хэрэг болгоход онцгой анхаарч байгаа. Ингээд чуулганаас гарсан, богино хугацаанд шийдэх боломжгүй асуудлуудыг шүүж, зөвлөмж гаргаад Засгийн газар, УИХ, төрийн бусад байгууллагууд руу хүргүүлнэ. Үүний араас Ерөнхийлөгчийн институтийн зүгээс онцгой анхаарч, шахаж ажиллана.

-Асуудлуудыг эрэмбэлээд зургаан хэсэгт бүлэглэсэн байна. Тухайлбал, энэ зургаан чиглэлээс хууль эрх зүйн орчин бүрдүүлэх гэдэг анхаарал татлаа. Энэ тухай та дэлгэрүүлэхгүй юү… Яг ямар шинэчлэлүүд хийх боломжтой гэж харж байгаа вэ?

-Эрх зүйн хүрээнд хавар гарч ирсэн тэргүүлэх санал бол эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх. Олон улсын туршлагыг харахад эмэгтэй бизнес эрхлэгчдэд тусгайлсан эрх зүйн орчин бүрдүүлсэн улс цөөнгүй байгаа ч давуу болон сөрөг талууд бий учраас маш сайн анхааралтай хандаж, нарийн судалгаа, тооцоотойгоор бодлого боловсруулагчид маань энэ асуудалд хандах байх.Уг салбарын ерөнхий суурь зарчмуудыг тодорхойлсон, уян хатан малгай хууль байдлаар зохицуулсан практик нэлээд байна. Д.Сарангэрэл тэргүүтэй УИХ-ын зарим гишүүд яг энэ чиглэлийн хууль боловсруулан УИХ-д өргөн барьж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Цаашид хууль тогтоогчид маань хуулийн төслийг тал талаас нь чамбайруулаад тодорхой шийдэлд хүрэх байх гэж харж байна. Гол нь хууль Монголын хөрсөн дээр буусан, зах зээлийн суурь зарчмыг гажуудуулахгүй, ямар нэгэн хэт давуу тал үүсгэхгүй, зөв л хууль байх ёстой.

Хоёр дахь асуудал нь, эмэгтэй бизнес эрхлэгчдийг тодорхойлсон, нэгдсэн мэдээллийн сантай болох гэсэн санал урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан. Учир нь банкнаас зээл авах, гадна, дотноос хөрөнгө оруулалт татах эсвэл жендерийн судалгаа хийх зэрэг маш олон зүйлд эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэн гэсэн нэгдсэн тодорхойлолт шаарддаг туршлагууд байгаа юм. Тиймээс эмэгтэй бизнес эрхлэгчид маань нэгдсэн тодорхойлолт, судалгаа мэдээллийн сан бүрдүүлэх талаар маш их санал гаргаж байна. Өөрөөр хэлбэл, эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэнийг тодорхойлох вэ, орлого нь ямар байх уу, эсвэл компанийн гүйцэтгэх захирал нь байх юм уу, ТУЗ-ийн дарга нь байх юм уу гэдгийг эхлээд тодорхой болгох асуудлууд цөөнгүй байдаг юм билээ. Олон улсад янз янз байдаг юм байна, ТУЗ-ийн 25, 30 хувь нь эмэгтэй гэдэг ч юм уу. Ер нь талын эмэгтэй бизнес эрхлэгчдийн суурь дэд бүтцээ тодорхой болгочихвол гаднын төсөл хөтөлбөрүүд, байгууллагууд хөрөнгө оруулахад тодорхой түлхэц болох боломж байгаа гэсэн саналыг эмэгтэйчүүд маань хэлж байгаа юм.

Гурав дахь чухал асуудал бол шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудал бас нэлээд яригддаг асуудал. Статистик харвал ИТХ-ын түвшинд л гэхэд эмэгтэйчүүд 20% байгаа нь бусад оронтой харьцуулахад бодох л асуудал юм. Эмэгтэй захиралтай ААН-үүдийн тоо нийт ААН-үүдэд эзлэх хувь 37.2% гэсэн статистик байна. Нэг жишээ хэлэхэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд маань төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн эмэгтэй квот тогтоох саналыг гаргаад байгаа. Хууль эрх зүйн хувьд энэ гурван асуудлыг заавал сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа.

-Санхүүжилт бол бизнес эрхлэгчдийн хамгийн чухал зүйл. Эмэгтэй гэлтгүй бүх хүнд хамаатай. Энэ чиглэлд ямар өөрчлөлт хийх боломжууд байна гэж харж байгаа вэ?

-Энэ талаар хоёр зүйлийг эмэгтэй бизнес эрхлэгчид хүсэж байгаа юм байна. Нэгдүгээрт, зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгах буюу санхүүгийн зөв хөшүүрэг бий болгох. Ялангуяа, орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл ЖДҮ, старт апп ч юм уу тодорхой механизмыг санхүүгийн салбарынхан анхаарч, дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэж харж байгаа. Гэхдээ зах зээлийн зарчимд нийцсэн байдлаар гэдгийг дахиад онцолъё.

Хоёрдугаарт, үйл ажиллагааны чиглэл харгалзахгүй зээл олгодог болох буюу хөнгөлөлттэй зээл гэсэн санал гарч байгаа. Ломбардууд, өдрийн зээл ч юм уу, эдгээр нь тодорхой барьцаа хөрөнгөгүй, санхүүгийн чадавх муутай, эхлэлийн бизнесүүд, тэр дундаа эмэгтэйчүүдийг хохироодог байдал үзэгдэл бас цөөнгүй байгаа. Энэ тал дээр манай санхүүгийн зохицуулагч байгууллагууд сайн анхаарах хэрэгтэй болов уу. Ер нь зээлийн хүүг бууруулах, зээл авч байгаа хүний эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг асуудал бизнес, санхүүгийн зах зээлд Монгол Улс сайжруулах шаардлага байгаа. Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа. Энэндээ хамруулаад, нарийвчлаад, эмэгтэй бизнес эрхлэгчдэд, бичил бизнес хийж байгаа, өнөө маргаашаа аргацааж байгаа хүмүүст хэт өндөр хүү амалдаг, зарим талаар мөнгө хүүлэлтийн шинжтэй зүйлсийг мөн анхаарах л ёстой юм.

Хүний нөөцийн тухайд, ур чадвар хариуцлага туршлага дээр тулгуурласан уян хатан цагийн зохицуулалт хийж өгөөч гэсэн хүсэлт гарсан. Цахимаар ажиллаж байгаа маш олон эмэгтэй байгаа. Үүнийг зохицуулах эрх зүй, бусад зүйлсийг тодорхой болгох шаардлага байна. Магадгүй үнэхээр нэмүү өртөг бүтээгээд ашигтай ажиллаж байгаа, цахимд бизнес эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, татвараа авах, НДШ төлдөг зохион байгуулалттай болгох хэрэгтэй. Дэлхий даяар энэ салбарыг шинэ ажлын байр гэж үзэн, бизнесийн орчныг тодорхой болгох иглэлд ажиллаж байна шүү дээ.

Мөн бизнесийн орчны чиглэлээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд эмэгтэй бизнес эрхлэгчдийн мэргэжлийн холбоодыг шийдвэр гаргах түвшинд оролцуулах санал гарсан. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих төрийн бодлого гаргаж хэрэгжүүлэх гэсэн илүү бодлогын чанартай зүйлс бий. Гол нь хүнд суртал, авлига, дунд, доод шатны хүмүүсийн дарамтыг онцгой анхаарах хэрэгтэй гэсэн санал бас гарч байсан.

Цаашлаад олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөр дээр эмэгтэй бизнес эрхлэгчдийг түлхүү хамруулах, мэдээллийг сайн өгөхийг тэд мөн чухалчилж байна. Ярилцлагын эхэнд дурдсанчлан эмэгтэйчүүдийг жендерэрээр ангилсан мэдээллийн санг олон улсын байгууллагууд, донор орнууд, хандивлагчидтай хамтарч хийх ч санад гарсан. Энэ дотроо эмэгтэйчүүдэд зориулсан бүртгэлийн нэгдсэн платформтой болох асуудлыг мөн тавьж буй юм.

-Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бизнес эрхлэх орчныг сайжруулснаар ямар бодит үр дүн гарах вэ. Энэ талаар тооцоо судалгаа хийсэн болов уу?

-Хэд хэдэн сонирхолтой тоо баримтыг хэлмээр байна. Азийн хөгжлийн банкны тооцооллоор өрх гэр, ажлын байран дахь жендерийн тэгш бус байдлыг арилгаснаар Монгол Улсын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшинг 65% хүртэл нэмэгдүүлж, эрэгтэйчүүдийн түшинд хүргэх боломжтой. Ингэж чадсанаар нэг хүнд ногдох ДНБ-ийг 0.5% өсгөж, 30 жилийн дотор ДНБ-ийг 16 хувиар тэлж чаднагэсэн судалгааны үр байгаа юм.

Тэгэхээр одоогийн 10 пунктийг зөрүүг арилгаад, эмэгтэй ажиллах хүчний оролцоог нэмэх нь эцсийн дүндээ эдийн засгийг 30 жилийн дотор 16% тэлэх боломжтой гэсэн санаа юм.

Үндэсний Статистикийн хорооны бас нэг сонирхолтой судалгаа байна. 12 болон түүнээс дээш насны хүн амын 7 хоногт нэг өдөр хөлсгүй хөдөлмөр буюу гэрийн ажил хүүхэд харах, хүн асрах зэрэг дундаж хугацааг хүйсээр харуулсанбайна лээ. 2019 оны байдлаар эмэгтэйчүүд дунджаар долоо хоногт 4.5 цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг бол эрэгтэйчүүд 2 цаг л зардаг гэсэн үр дүн гарсан. Тиймээс эмэгтэйчүүдийнхөлсгүй хөдөлмөрийн талаах ойлголтыг эндээс харж болох болов уу.

Нийт эмэгтэй ажиллагчдын 65% нь цалинтай ажиллагчид байгаа. 21% нь малчид, 13% нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Хоёрдугаарт, ҮСХ-ны тоог харвал ажиллах хүчний оролцооны түвшинг насаар нь харахад 25-30 насны эмэгтэйчүүд харьцангуй бага, 40-45 насны эмэгтэйчүүд харьцангуй өндөр байх тал харагдаж байна. Залуу эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд оруулах хэрэгтэйг энэ тоо илтгэж буй юм.

Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин Казахстанд 65%, Шинэ Зеландад 65%, Германд 57% Японд 53%-тай буюу дунджаас дээгүүр орлоготой орнуудад 55 ба түүнээс дээш хувь байгаа юм. Гэтэл манай улсад 53 хувьтай байна.

Цалингийн хувьд эрэгтэйчүүдийн цалин 1.6 сая төгрөг байхад эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг буюу зөрүү бараг 300 мянган төгрөг байна. Зээл авсан байдлыг судлахаар ЖДҮ-ийн зээл дээр л гэхэд эмэгтэйчүүдийн авсан зээлийн чанаргүйтэл эрэгтэйчүүдээс бага буюу эмэгтэйчүүд илүү хариуцлагатай зээлдэгч мэт харагдаж байсан. Энэ бүхэн эмэгтэйчүүд бизнес эрхлэгчдэд дэмжлэг шаардлага байгаа бас дэмжих үзүүлэлтүүд болов уу.

-Эмэгтэйчүүдийн оролцоо өрх гэрт шийдвэр гаргах түвшинд чухал байр суурь эзэлдэг. Амьдрал дээр хамгийн их зүтгэж байгаа, ар гэрээ авч явж байгаа, ахуй амьдралаа зохицуулж байгаа нь эмэгтэйчүүд. Гэтэл энэ үзүүлэлтүүдээс харахад оролцоо, орлого бага харагдаж байна.

-Олон улсын байгууллагууд бол эмэгтэйчүүдийн манлайллыг, нөлөөллийн ажлыг дэмжих, жендерийн асуудлаар олон нийтийн мэдлэг чадавхыг бэхжүүлэх нь чухал гэж зөвлөдөг. Тэгэхээд иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхээс гадна дээд шатандаа ядаж л төсвийн бодлогод жендерийн асуудлыг анхааралтай тусгадаг болох хэрэгтэй байна. Худалдан авалт, хөрөнгө оруулалт, урсгал зардалд эмэгтэй бизнес эрхлэгчдийг яаж дэмжиж, орлогыг нэмэгдүүлэхэд төсвийн бодлогыг уялдуулах вэ гэдэг санаа шүү дээ. Төр өөрийн худалдан авалтаараа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд тодорхой санал санаачилга гаргаад боломжийг мөн эрэлхийлэх нь чухал юм. Ер нь энэ ч утгаараа ирэх оны төсөв, мөнгөний бодлого УИХ-д өргөн баригдахаас өмнө энэхүү Үндэсний чуулганыг зохион байгуулж байгаа бөгөөд боломжтой тодорхой асуудлуудыг уг бодлогын баримт бичгүүдэд тусгах боломжийг бас эрэлхийлж байгаа юм. Том зургаараа Монгол Улс эдийн засгаа богино хугацаанд дорвитой тэлье, зөв чиг рүү нь явуулъя гэвэл зайлшгүй эмэгтэй бизнес эрхлэгчдийн асуудлыг анхаарах шаардлагатай л гэж харж байгаа.

Б.Индра

Categories
мэдээ цаг-үе

ЕБС-ийн нэгдүгээр улирлын хичээл арванхоёрдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилнэ DNN.mn

ЕБС-ийн сурагчдын улсын болон анги дэвшин суралцах шалгалтыг цуцаллаа |  МОНГОЛ ТВ

БСШУС-ын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж байна.

“Өвөл хүйтний эрч чангарсан үед томуу, томуу төст өвчин ихээр дэлгэрдгээс карантин тогтоох, малчдын хүүхдүүд цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ар гэртээ туслахаар явах зэргээс шалтгаалж хичээл тасалдах, хичээлийн жилийн төгсгөл буюу зургаадугаар сарын сүүлээр иргэд гэр бүлээрээ амарч заншсанаас сурагчдын ирц бүрдэхгүй байх” зэрэг асуудлыг эцэг эх, олон нийт, боловсролын салбарын багш, ажилтан сурагчдаас авсан хэд хэдэн удаагийн санал асуулгад хөндсөн тул хичээлийн жилийн бүтцийг Боловсролын хүрээлэн, БСШУС хамтран боловсруулж, баталсан болно. Өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн бүтцэд энэ жил гэнэт өөрчлөлт оруулсан зүйлгүй юм.

Нэгдүгээр улирлын 8 эсвэл 9 дэх долоо хоногт сургуулиуд хичээлийн агуулгаа тохируулж урлаг, соёл хүмүүжлийн зэрэг танхимын гадуурх сургалт зохион байгуулах замаар сурагчдын оюуны ачааллыг бууруулах арга хэмжээ авах боломжтой хэмээн БШУЯ-наас мэдээлэв.
зураг

Дээрх зургаас харвал сурагчдын нэгдүгээр улирлын хичээл арванхоёрдугаар сарын дунд үе хүртэл үргэлжлэхээр байна. Мөн сурагчид зургаан долоон хоног амарна.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 64 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Коронавирусын эдийн засаг дахь нөлөөлөл: Эдийн засагчдын байр суурь + Улс  орнуудын жишээ | Unread Today

Өнгөрсөн хоногт 64 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.

Үүнээс

  • 50 нь Улаанбаатарт
  • 14 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 975,795 болов.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 570 хүн эдгэрсэн бол одоогоор 6,495 хүн хяналтад байна.

зураг