Categories
мэдээ нийгэм

22 настай хоёр залуу бохирын шугам засаж байгаад амиа алджээ DNN.mn

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн нэгдүгээр буудлын дэргэд шороо нурж, хоёр хүн дарагдсан гэсэн дуудлага өчигдөр 11:24 цагт Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна. Ингээд Аврах ангийн алба хаагчид очиход гэрээт ажилчин иргэн 22 настай, эрэгтэй Л, Г нар долоон метрийн гүнтэй нүхэнд бохирын шугамны кольцо суурилуулж байх явцад шороо нурж, дарагдсан байжээ. Аврагчид цогцсыг долоон метрийн гүнээс 02:54 цаг ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

УУХҮЯ: Голлох экспортын бүтээгдэхүүний гүйцэтгэл жилийн төлөвлөгөөндөө хүрнэ гэсэн хүлээлттэй байна DNN.mn

Эрчим хүчний нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулъя! | News.MN

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өнөөдөр эрдэс баялгийн экспортын хэмжээг танилцууллаа.

Тэрээр “Сүүлийн хоёр сард эрдэс баялагийн экспорт идэвхэжсэн. Төсвийн тодотголоор энэ жил 18 сая тонн нүүрс экспортолно хэмээн тусгасан. Өнөөдрийн байдлаар 13.2 сая тонн нүүрс экспортолж, гүйцэтгэл 73.4 хувьтай байна. Харин зэсийн баяжмалын экспортын гүйцэтгэл 75.7 хувьтай байгаа. Голлох экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн баяжмалын гүйцэтгэл жилийн төлөвлөгөөндөө хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Харин газрын тос, цайр, төмрийн хувьд гүйцэтгэл нь төлөвлөгөөнөөс нэлээд доогуур байгаа” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг боловсруулж, эцэслэн танилцуулахыг үүрэг болгов DNN.mn


Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны наймдугаар сарын 22-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг удирдах ажилтнуудад өглөө. Үүнд:

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд:

-2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудаа эрчимжүүлж, ажлын гүйцэтгэлийг газар дээр явж шалгах

-Нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах

-Сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэхэд анхаарах

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд:

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлэх

-Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдүүлж, явган зорчигч болон хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх

-Ерөнхий боловсролын “Сургуулийн автобус”-ны аюулгүй ажиллагаа, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих

-Сургууль, цэцэрлэгийн барилга угсралт, цахилгаан, дулаан, инженерийн шугам, сүлжээний засварын ажлуудыг есдүгээр сарын 1-ний дотор дуусгаж, ажлын гүйцэтгэл, үр дүнг газар дээр явж шалгах

-Коронавируст халдвар (Ковид-19) болон томуу,томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг ариутгал халдваргүйтгэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавих

-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлагатай тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэлээр хангах

Төсвийн орлого бүрдүүлэх чиглэлээр:

-Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө тасраад байгаа тул наймдугаар сардаа орлогын төлөвлөгөөг бүрэн хангах

-Хотын шуудын орлого төвлөрүүлэгч байгууллагууд энэ сардаа багтаан орлогын тасалдлыг нөхөж, төсвийн орлогын гүйцэтгэлийг хангах ажлаа эрчимжүүлэх

Цаг үеийн бусад асуудлын хүрээнд:

-Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөл боловсруулж байгаатай холбогдуулан төлөвлөгөөний төсөлд тусгах санал ирүүлсэн байгууллагууд өнөөдрийн дотор дахин нягталж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтсүүдтэй уулзаж саналаа нэгтгэн боловсруулж, эцэслэн танилцуулах

-Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Нарантуул захын далан дагасан автозамын ажлыг эрчимжүүлэх

-Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдэж байгаа тохижилтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, чанар, стандартад онцгой анхаарах

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдсэн барилга, байгууламжийг норм, дүрэм стандартын шаардлага хангаагүй тохиолдолд улсын комисс хүлээж авахгүй байх

-Барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдалд болон хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавих

-Нийслэлийн хүн амыг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах үзэсгэлэн худалдааны байршлуудаа нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх

-Гудамж, зам, талбайн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах ажлуудыг эрчимжүүлж хяналт тавих. Үүнд

1. Авто замын тэмдэг, тэмдэглэгээг будаж, өнгө үзэмжийг сэргээх,

2. Замын хайс, хашлагыг сэргээн засварлах,

3. Гэр хорооллын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг сайжруулах.

4. Гудамж, талбайн хог цэвэрлэгээ болон гэр хорооллын айл, өрхүүдийн хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх, золбин нохойг устгах ажлаа шуурхайлах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

2022 оны 08-р сарын 22-ны 20 цагаас 08-р сарын 23-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 хэм хүйтэн, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 12-14 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 24-нөөс 08 дугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун, төв, зүүн аймгуудын аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-31 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Хустайн нуруунаас 40 толгой тарвагыг Архангай аймгийн хоёр суманд нутагшуулжээ DNN.mn

зураг

Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуут баг, Хайрхан сумын Жарантай багийн нутагт тарвага нутагшуулжээ.

Тодруулбал, Хустайн нурууны байгалийн цогцолборт газраас 40 толгой тарвага барьж, Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуут баг, Хайрхан сумын Жарантай багийн нутагт сэргээн нутагшуулах ажлыг зохион байгуулжээ.

Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь төслийн хүрээнд Шинжлэх Ухааны Академи(ШУА)-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Инфляц бага боловч буурч, экспортын хэмжээ 37.2 хувиар өсчээ DNN.mn

инфляц | News.MN

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийсэн билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ дотоодын эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч дурдав.

Тэрбээр “2022 оны эхний хагаст 16.1 хувьд хүрээд байсан инфляц 15.7 хувь болж, бага боловч буурлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл долдугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Гадаад худалдааны тэнцэл эхний долоон сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспортын хэмжээ 1.8 тэрбум ам.доллар буюу 37.2 хувиар өсжээ.

Гэхдээ эдгээр үзүүлэлт нь хямралт нөхцөл байдал арилсан, тайвшрах цаг ирсэн гэсэн үг биш юм. Хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх, хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг дэмжиж, халамжийн тогтолцоог оновчтой болгох, стратегийн шинж чанартай томоохон бүтээн байгуулалтуудаа эхлүүлэх, аж үйлдвэржилтийг дэмжих бодлогыг бодитой хэрэгжүүлэх нь хойшлуулшгүй зорилт хэвээр байсаар байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

БШУЯ: Энэ жил хичээлийн бүтцэд өөрчлөлт оруулаагүй DNN.mn

Энэ онд хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулаагүй…

БСШУС-ын сайдын 2020 оны А/244 дүгээр тушаалаар хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулан баталж, тухайн бүтцийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль мөрдөж байна. “Өвөл хүйтний эрч чангарсан үед томуу, томуу төст өвчин ихээр дэлгэрдгээс карантин тогтоох, малчдын хүүхдүүд цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ар гэртээ туслахаар явах зэргээс шалтгаалж хичээл тасалдах, хичээлийн жилийн төгсгөл буюу зургаадугаар сарын сүүлээр иргэд гэр бүлээрээ амарч заншсанаас сурагчдын ирц бүрдэхгүй байх” зэрэг асуудлыг эцэг эх, олон нийт, боловсролын салбарын багш, ажилтан сурагчдаас авсан хэд хэдэн удаагийн санал асуулгад хөндсөн тул хичээлийн жилийн бүтцийг Боловсролын хүрээлэн, БСШУС хамтран боловсруулж, баталсан болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн бүтцэд энэ жил гэнэт өөрчлөлт оруулсан зүйлгүй аж.

Нэгдүгээр улирлын 8 эсвэл 9 дэх долоо хоногт сургуулиуд хичээлийн агуулгаа тохируулж урлаг, соёл хүмүүжлийн зэрэг танхимын гадуурх сургалт зохион байгуулах замаар сурагчдын оюуны ачааллыг бууруулах арга хэмжээ авах боломжтой гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ DNN.mn

НОБГ-ын Аврах ангийн “Ахлагчийн зөвлөл” хоёрдахь жилдээ “Эх дэлхийгээ хайрлая” уриалгыг дэвшүүлэн, сайн дурын ажлыг зохион байгууллаа.

Энэ хүрээнд Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш хошуу хүртэл 3 км зайд Туул голын салаа, эрэг дагуух иргэдийн хаясан хог хаягдлыг ангилан цэвэрлэж, 7 тонн орчим хог хаягдлыг БЗД-ийн 11-р хорооны хогны автомашинд ачуулж ажилласан юм.

“Ахлагчийн зөвлөл” алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн асуудал, албандаа хандах хандлагыг төлөвшүүлэх, сайн дурын олон талт ажлуудыг зохион байгуулж байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна DNN.mn

Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

Ойрын хоёр хоногтоо нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Наймдугаар сарын 22-ны 20:00 цагаас наймдугаар сарын 23-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр хүртэл салхитай байна.

Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 8-13 градус байна.

Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 24-29 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Наймдугаар сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун, төв, зүүн аймгуудын аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас, 26-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
мэдээ нийгэм

Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан эрчим хүчийг 4 хоног хязгаарлана DNN.mn

Азийн супер сүлжээгээр дамжуулан Монголчууд сэргээгдэх эрчим хүч экспортлох  боломж байна – updown.mn

Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг энэ сарын 23-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл өглөөний 06:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хязгаарлана.

Учир нь ОХУ-ын талаас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээд тус улсын Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд засвар хийх аж.

Тухайн өдрүүдэд Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 МВт ачаалалтайгаар Дөргөний усан цахилгаан станцаас цахилгаан эрчим хүчээр хангана гэж “Баруун бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит компаниас мэдээлэв.

Мөн Оросын талын засварын ажилтай уялдуулан манай улсын баруун бүсийн цахилгаан дамжуулах агаарын шугамуудад ч засварын ажил хийх тул цахилгаан эрчим хүчийг зарим өдрүүдэд бүрэн хязгаарлах ажээ.