Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Говь-Алтай аймагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ |

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Долоон-Уул гэдэг газар өчигдөр 23:18 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ тухай 23:27 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Мэдээллээр тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн боловч хохирол учраагүй” гэдгийг хэлжээ

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан 5700 тонн мах экспортолно DNN.mn

11 ААН-ийн шаардлага хангасан 5,720 тонн махыг БНХАУ руу экспортолно

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн.

Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 ААН-ийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5,720.6 тонн махыг экспортод гаргах бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байгааг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас мэдээллээ.

Энэ хүрээнд өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, мэдээлэл зөвлөмж өглөө.

зураг

МХЕГ

Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд дараах зүйлсийг анхааруулав. Үүнд,

  • Ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх,
  • Мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын поддон тавиурт хурааж хэвших,
  • Хадгалах, хөлдөөх камерын температурыг тогтмол хянах,
  • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох,
  • Лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлах, бүртгэл хөтлөх
  • Ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зургаан сар тутам хамруулах,
  • Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг мөрдөж ажиллах шаардлагатай байгааг хэллээ.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батзориг: Хичээлийн шинэ жил дөхсөн өдрүүдэд залилах болон хулгайлах төрлийн гэмт хэрэг нэмэгддэг DNN.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Нийслэлийн хөл хөдөлгөөний ачаалал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдлээ. Ийм үед гол төлөв ямар төрлийн гэмт хэрэг, зөрчил гардаг вэ. Иргэд юунд анхаарах вэ?

-Жил бүрийн энэ өдрүүдэд хүүхдийн хичээл сургуулийн бэлтгэл ажлаас гадна хөдөө орон нутгаас их, дээд сургуульд элсэн орохоор оюутан хүүхдүүд олноор ирж, нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдийн хөдөлгөөн эрс нэмэгддэг нь уламжлал болжээ. Энэ үеэр хулгай, залилах гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байдаг. Иргэдэд хандаж анхааруулахад, хүн олноор цугласан, шахцалдсан тэр л газар, орчинд хулгайч байх өндөр магадлалтай гэдгийг анхаарч, сонор сэрэмжтэй явах, хулгайч нар таныг барааны сонголтоо хийх үед элдэв зүйл асууж шалгаах, шахах, түлхэх, таны авах барааг мөн адил сонирхох гэх мэтээр анхаарлыг сарниулан гар утас, мөнгө, бусад эд зүйлийг хулгайлдаг нь өмнө бүртгэгдсэн хэргүүдэд анзаарагддаг. Иймд иргэдэд биедээ их хэмжээний бэлэн мөнгө авч явахгүй байх, цахим карт, бэлэн мөнгөний машин хэрэглэж хэвших, сонор сэрэмжтэй байх нь хулгайчид боломж олгохгүй байх алхам гэдгийг сэрэмжлүүлье.

-Оюутнуудыг хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас жил бүрийн хичээлийн шинэ жилийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой эрчимжүүлсэн ажил, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.

Үүнд сургууль орчны эргүүл хяналт, шалгалтыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, дотуур байрны гадна, дотно орчны камерын хяналтын бүрэн бүтэн байдал, Монгол Улсын MNS 6423:2019 стандартыг хангаж байгаа эсэх, “School police” буюу эцэг, эхийн сургуулийн эргүүлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай хамтран орчны эрсдэлийн үнэлгээг гаргаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, зах, худалдааны төвүүдтэй хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийтийн тээврийн автобус, автобусны буудал зэрэг шаардлагатай газруудын камерын үйл ажиллагааг дахин нягтлах, илэрсэн зөрчлийг засуулах, Оюутны холбоо, Сурагчдын холбоо, сургуулийн захиргаатай хамтран ажиллах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг тогтсон хугацаанд өгөх зэрэг олон ажил, арга хэмжээг төлөвлөн зохион байгуулдаг. Цагдаагийн байгууллагаас энэ удаа хийж буй нэг онцлог ажил нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 78 /нийслэлд 67, орон нутагт 11/ их, дээд сургуулийн оюутнуудад хичээлийн жилийн эхний өдрүүдэд Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагын дарга, удирдах албан тушаалтнууд “Их хотын соёл ба хариуцлагатай иргэн” сэдэвт сургалт, мэдээлэл өгөхөөр хуваарь гарган, Боловсрол, Соёл, урлагийн газар, хэлтэс, их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна. Энэ сургалтын зорилго нь хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаанд элсэн суралцах оюутан, залуучуудад өөрийгөө болон бусдыг аливаа осол гэмтэл, болзошгүй эрсдэлээс хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, холбогдохоос урьдчилан сэргийлэх, тэдний хууль, эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

-Халаасны хулгайн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт хэдэн хувьтай байна вэ?

-Халаасны хулгайн сүүлийн таван жилийн нөхцөл байдлаас үзэхэд 82 хувь нь гар утас, 18 хувь нь түрийвч, бэлэн мөнгө, бичиг баримт, бусад эд зүйл алдагдсан байна. 2022 оны эхний хагас жилийн байдлаар халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 30 орчим хувьтай байна. Энэ нь цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гурван хэрэг тутмын нэг нь илэрч байна гэсэн үг. Иргэд ихэвчлэн хаана халаасны хулгайд өртөж байгааг судалж үзэхэд автобусны буудал, автобусан дотор 50.1 хувь, гудамж, талбай олон нийтийн газарт 32.1 хувь, зах, худалдааны төвүүдэд 8.9 хувь, их, дээд сургууль орчимд 3.3 хувь, эмнэлэг орчимд 1.6 хувь зэрэг байна. Иргэд дээрх газруудад онцгой анхаарал, сонор сэрэмжтэй явах ёстой гэсэн үг.

-Халааснаасаа гар утсаа алдах нь иргэдийн дунд түгээмэл байдаг. Буцааж олох ямар боломж байна вэ?

-Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Үндэсний Дата төв, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг газартай хамтран “Smartdevice” ухаалаг гар утасны төхөөрөмж системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ нь IMEI кодоо энэ системд өмнө нь бүртгүүлснээр эргэн олох боломжтой болно гэсэн үг. Иргэд хамгийн гол нь арын халаас, гадна халаасанд биш утас, эд зүйлээ дотор талын халаасанд хийж, сонор сэрэмжтэй байх, байгууллага, аж ахуйн нэгжүүд гадна, дотно орчноо бүрэн камержуулснаар халаасны хулгайн эрсдэлийг бууруулна, Монгол Улсын хилээр орж, гарах үеэр хулгайн гар утас нэвтрэх боломжгүй байлгах хяналт шалгалтыг тогтмол чанар, үр дүнтэй зохион байгуулж байх зэрэг ганц цагдаагийн байгууллага гэлтгүй олон байгууллага, иргэдийн хамтын хүчин чармайлтаар бууруулах боломжтой байна.

Дахин анхааруулахад, иргэд маань өөрсдөө утас, эд зүйлдээ эзэн болж, анхаарал болгоомжтой байх, оюутан, сурагчдадаа хэлж, сануулж байх, хүүхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, бусадтай хүндэтгэлтэй харьцах, хэн нэгний эрхийг зөрчихгүй байх, багш, сургуульдаа хүндэтгэлтэй хандах, сургуулийн захиргаа нь сургуулийн орчны аюулгүй байдлыг оюутнуудын цаг ашиглалтыг сайжруулах, архидан согтуурах нөхцөл боломж олгохгүй байх, бага насны сурагчдын хувьд эцэг, эхчүүд маань бага ангийн хүүхдийг 5 дугаар анги төгстөл нь гараас гарт хүргэж өгч, авч байх үүрэгтэй гэдгийг анхаарах, сургуулийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг хуулиар үүрэг хүлээсэн ажилтнууд сургуулийн орчинд далд, нуугдмал хүчирхийлэлд өртсөн хүүхэд байгаа эсэх, тухайн сурагч ар гэртээ ямар нэгэн асуудалтай магадгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн байх магадлал бий эсэхэд байнга хяналт тавьж, мэдээллийг цагдаагийн байгууллагад тэр даруй хүргэж, хамтран ажиллах, сургуулийн эргүүлээр ажиллаж буй эцэг, эхчүүд бусдын хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар таны хүүхдийн аюулгүй байдал хангагдана гэсэн зарчмыг ойлгож, чин сэтгэлээсээ ажиллах, илэрсэн зөрчил дутагдлыг сургуулийн захиргаанд бичгээр мэдээлж байх зэрэг олон талын хамтын ажиллагаа, чармайлт шаардлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш ой, хээрийн 97 түймэр гарч, 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ DNN.mn

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ИРГЭН ТА ДАРААХ АРГА  ХЭМЖЭЭГ ЯМАГТ АНХААРНА УУ.

Улсын хэмжээнд он гарсаар энэ сарын 22-ны өдрийн байдлаар 14 аймгийн 51 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт нийт 97 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Дуудлагын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 72.8%-иар буюу 3.7 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Хөвсгөл, Увс, Завхан зэрэг аймаг, нийслэлийн дүүргүүдэд гарсан түймрийн улмаас урьдчилсан байдлаар ойн 3,194 га, хээрийн 1,044,223 га, нийт 1,051,907 га талбай өртөж, 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Иймд

  • Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
  • халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
  • гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Categories
мэдээ нийгэм

Ковидын 102 тохиолдол бүртгэгдэв DNN.mn DNN.mn

Ковидын 101 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 102 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүнээс

  • 56 нь нийслэлд
  • 46 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
    зураг

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 977,670 болов.

Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Архангайд гурав, Дархан-Уулд тав, Дорноговьд дөрөв, Орхонд хоёр, Өвөрхангайд дөрөв, Өмнөговьд 25, Төв аймагт гурван тохиолдол бүртгэгдлээ.

Мөн хугацаанд 470 хүн эдгэрсэн бол Улаанбаатар хотод нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,126 болж байна.

зураг

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 97 жолооч согтуугаар жолоо барьж, 143 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Local Car Accidents Caused by Drunk Drivers in Florida

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1390, хулгайтай холбоотой 26, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 87, гэмт хэргийн шинжтэй 80 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 97, хүний биед халдсан 50, эрүүлжүүлэх байранд хоносон 143 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Мөнх-Эрдэнэ: Энэ хичээлийн жилд 102 сургуульд хүүхдийн 286 автобусаар үйлчилнэ DNN.mn

хүүхдийн автобус | News.MN

Нийслэлийн захиалгаар энэ жил шинээр сургуулийн 50 ширхэг автобус оруулж ирэхээр болжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Энэ хичээлийн жилд 102 сургуульд хүүхдийн 286 ширхэг автобусаар үйлчилнэ. Төрийн 37 сургуульд 66 ширхэг автобус, хувийн 65 сургуульд 220 ширхэг автобус үйлчлэх юм. Шинээр нийслэлийн захиалгаар хүүхдийн 50 ширхэг автобус орж ирнэ” хэмээн мэдээллээ.

Эргэн сануулахад, “Сургуулийн автобус” төслийн хүрээнд манай улс 2020 онд БНХАУ-аас нийт хорь гаруй тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын 75 ширхэг сургуулийн автобусыг худалдан авахаар тохирсон байдаг.

“Анх таван автобусыг тус төслийн хүрээнд оруулж ирсэн бөгөөд 2020 болон 2021 онд нийт 75 автобус оруулж ирэх байсан. Гэхдээ хил гааль дээр үлдсэн автобус нь гацсан” байсан тухай Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох өнгөрсөн хавар мэдээлж байв.

Categories
мэдээ цаг-үе

Ургац хураалтад 1500 гаруй цэрэг, оюутан ажиллаж байна DNN.mn

Ургац хураалт 84,1 хувьтай байна

ХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ургацын баланс, ургац хураалтын талаар өнгөрсөн лхагва гарагт мэдээлэл өгсөн.

Тэрбээр, Энэ жил манай улс улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдлээ. Өнгөрсөн жил хүнсний ногооны хэрэгцээнийхээ 58 хувийг өөрөө хангаж байсан бол өмнөх жилээс 10 гаруй хувиар ахиу ургац авлаа. Бидний өмнө тулгамдсан асуудал бол энэ ургуулсан баялгаа хугацаанд нь, хөрсөн дээр хөлдөөхгүйгээр хураан авах шаардлагатай. Ургац хураах хүн хүчний асуудал маш чухал.

Засгийн газраас ургац хураалтад оюутан, цэргийн албан хаагчдыг ажиллуулах тогтоол гарсан. Тариаланчдаас 4700 гаруй хүний захиалга ирснээс өнөөдрийн байдлаар 1500 гаруй цэрэг, оюутан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Энэ оны ургацын урьдчилсан балансаар:

  • 441 мянган тн улаанбуудай,
  • • 234 мянган тн төмс,
  • 126 мянган тн хүнсний ногоо,
  • 56 мянган тн тосны ургамал,
  • 104 мянган тн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарлаа. Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн үр дүнд хүнсний ногооны тариалалт энэ жил 1500 га-гаар нэмэгдсэн гэв.
Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд 16:00 цаг хүртэл ажиллана DNN.mn

COVID-19 Story Tip: Study Shows Vaccines May Protect Against New COVID-19  Strains … and Maybe the Common Cold

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 72, түр хоёр цэгт 74 багийн 304 эмч, ажилтан ажиллана.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.

Цэгүүдийн байршил: зураг

зураг
зураг
зураг
зураг
зураг
зураг
Categories
мэдээ нийгэм

“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган зохион байгуулна.

Чуулганаар эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, боломж, дэмжлэг, олон улсын туршлага, жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбар, хариуцлагатай бизнесийн байгууллагыг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хүний нөөц зэргийн талаар илтгэл сонсож, хэлэлцэх юм.

Чуулганаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргэнэ.

Нийслэл, 21 аймаг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болох 800 гаруй хүн оролцох чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо, Азийн сан хамтран зохион байгуулж байна.