Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа DNN.mn

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан  авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн  баталлаа - САНГИЙН ЯАМ

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгиин газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоол, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг дурдаад Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны наймдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсныг дурдлаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 90.9 хувь нь дэмжсэн гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн онцоллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтэн явуулах горимын санал гаргасныг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 82.6 хувь нь дэмжив.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасны дагуу санал хураалт явуулахад хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Categories
мэдээ цаг-үе

БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч оюутнуудын анхааралд DNN.mn

Дээд боловсрол Дэмий

Коронавируст халдвар /Ковид-19/-т цар тахлын улмаас БНХАУ-ын Засгийн газраас тогтоосон хязгаарлалттай холбогдуулан тус улс руу зорчиж, танхимаар хичээллэх боломжгүй байсан БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч гадаадын оюутнууд, тэдний гэр бүлийн гишүүд 2022 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж, визээ авсны дараа танхимаар суралцах боломжтой боллоо.

БНХАУ-ын их, дээд сургуульд 6 сараас дээш хугацаагаар танхимаар үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутнууд “Сургуульд буцаж очих тодорхойлолт”, 2022-2023 оны хичээлийн жилд шинээр элсэн орж буй оюутнууд “БНХАУ-д суралцах гадаадын оюутны визийн мэдүүлэг” /JW201 эсвэл JW202/ болон сургуулийн урилгыг авсан байх шаардлагатай.

Дээр дурьдсан баримт бичгийг сургуулиасаа хүлээн авсан оюутнууд БНХАУ-ын сургалтын ангиллын /X1/ виз мэдүүлэхэд шаардлагатай бусад баримт бичгийг бүрдүүлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Консулын хэлтсийн consulatemng@gmail.com цахим шууданд илгээж визээ мэдүүлнэ үү.

Сургалтын ангиллын урт хугацааны виз нь дуусаагүй байгаа оюутнууд БНХАУ-ын ЭСЯ-нд дахин виз мэдүүлэхгүйгээр БНХАУ-д шууд зорчих боломжтой.

Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон лавлагааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас авна уу.

http://mn.china-embassy.gov.cn/…/t20220823_10749377.htm
http://mn.china-embassy.gov.cn/…/t20220617_10705582.htm
Categories
мэдээ улс-төр

ТББХ: Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 85 дугаар зүйлд “85.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Цэцийн тогтоолоор хууль, тогтоолын зарим зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосон бол Улсын Их Хурал хууль, тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

85.2.Цэцийн тогтоолыг чуулганы үеэр хүлээн авсан бол ажлын 15 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш ажлын 15 өдрийн дотор холбогдох Байнгын хороо Цэцийн тогтоолтой холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.

85.3.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзвэл Байнгын хороо хууль, тогтоолд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна. Тухайн төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.

85.4.Нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ хуульд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх журмаар хэлэлцэж батална.” хэмээн заасныг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байгааг Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.Хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн 3 дахь өгүүлбэрийг хасахаар тусгасан байна.

Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоолтой холбогдуулан гаргах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяагаар ахлуулан, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ж.Мөнхбат, Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Ерөнхийлөгчид биечлэн танилцуулав DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцууллаа.

Энэхүү уулзалтад Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар байлцав.

2022 оны наймдугаар сарын 25-ны өдөр УИХ-аар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлаад байгаа билээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл Мэдээллийн Алба

Categories
мэдээ нийгэм

Түгжрэл ихтэй байршлын ЕБС-уудын ялгамжтай цагийн хуваарийг үргэлжлүүлэх санал хүргүүлжээ DNN.mn

Түгжрэл ихтэй байршил дахь 63 ЕБС-ийн хичээл эхлэх, дуусах цагт өөрчлөлт  оруулах талаар удирдлагууд хэлцэл хийжээ – www.murch.mn

Нийслэл хотын төв хэсэг Их тойруу болон түгжрэлд нөлөө бүхий газруудад байршдаг сургуулиудын хичээллэх цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шийдвэрийг 2022 оны эхэнд гаргаж, 2021-2022 оны хичээлийн жилд дагаж мөрдсөн. Энэхүү шийдвэр шинэ хичээлийн жилд хүчин төгөлдөр үйлчлэх магадлалтай байна.

Авто замын ачаалал ихтэй бүсэд төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 36 сургуульд нийтдээ 85 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Тэдний 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа бий. Тиймээс дээрх 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар нь бүсчлэн ялгамжтай цагийн хуваарьт шилжүүлсэн.

Өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар хагаст хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулснаар замын хөдөлгөөний ачаалал 07:00-09:00 цагийн хооронд 28.4 хувиар буурсан дүн гарчээ.

Түүнчлэн сургуулийн багш ажилчид, сурагчдын эцэг эхчүүдээс судалгаа авахад 59 сургуулийн 47 нь цагийн хуваарийн өөрчлөлтийг дагаж мөрдөхөд ямар нэгэн хүндрэлгүй байсан гэсэн хариу өгчээ. Үлдсэн 12 сургуулийн сурагчдын эцэг эх, багш нарын хувьд хичээллэх цагаа өөрчлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Энэхүү судалгааны дүнд үндэслэн Их тойруу болон түгжрэлд нөлөө бүхий байршилд буй сургуулиудыг ялгамжтай цагийн хуваарийг мөрдүүлэх саналыг Нийслэлийн Боловсролын газраас боловсруулан НЗДТГ-т хүргээд байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар гурван сарын турш зохион байгуулна DNN.mn

2020-2021 онд Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй |  News.MN

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2022.08.26/ боллоо. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов.


Нийслэл Улаанбаатар хотод 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн өмчийн 156, төрийн бус өмчийн 134, нийт 290 сургуульд 364091 сурагч суралцана. Тэднээс 38233 нь нэгдүгээр ангид элсэн орж буй шинэхэн сурагчид юм. Сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 279, төрийн бус өмчийн 400, нийт 679 цэцэрлэгт 141023 хүүхэд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 33972 нь хоёр настай анхлан суралцагчид. Урьдчилсан энэхүү төлөв бодит амьдрал дээр нэмэгдсээр байна. Цэцэрлэгийн хүүхдийн тоо л гэхэд 150 мянгад дөхөж мэдэхээр байгаа ажээ. Тун удахгүй эхлэх хичээлийн шинэ жилийн нэгэн онцлог бол 2-6 насны бүх хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах юм. Нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах тухай УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийг зориулж буй. Тиймээс энэхүү өргөн хүрээний зорилтын биелэлт ямар байгаад Нийслэлийн Засаг дарга, түүний зөвлөлийн гишүүд анхаарал хандуулсан.

Зөвлөлийн хуралд Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтын хүрээнд энэ жилээс эхлэн сургуулийн өмнөх боловсролын хамран сургах тойрогт төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг багтааж оролцуулснаараа онцлог. Нөгөөтээгүүр бас нэгэн шинэлэг зүйл гэвэл цэцэрлэгийн бүртгэлийг нэг удаад дараалал, бухимдал үүсгэн бүртгэх бус гурван сарын турш бүртгэл явуулж байгаа юм. Энэ бол хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилтод нийцсэн шинэлэг ажил.

Эхний нэгдүгээр шатны бүртгэлийг наймдугаар сарын 10-24-ний өдрүүдэд зохион байгуулсан. Энэ хугацаанд эцэг эхчүүд “E-Mongolia” систем ашиглан 111539 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээсэн байна. Бүртгүүлсэн хүүхдүүдийг хаана, аль цэцэрлэгт хамруулах хуваарийг гаргаж байгаа.
Дараагийн буюу хоёрдугаар шатны бүртгэлийг есдүгээр сарын 24 хүртэл зарлана. Эхний бүртгэл хаяг бүртгэлийн зөрчилтэй, баримт материал дутуу байснаас бүртгүүлж амжаагүй хүүхдийг энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой.
Гурав дахь шатны бүртгэл аравдугаар сард явагдаж, энэ ондоо багтаан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг олгож буй. Энэхүү бүртгэлтэй холбоотойгоор нийслэлийн иргэдийн бүртгэл мэдээлэл давхар цэгцэрч байгаа” гэв.

Categories
мэдээ цаг-үе

УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшинд Ардын жүжигчин цол хүртээлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Монголын сонгодог урлагийн дэг сургууль, чадвар, чансааг дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрүүлж, дэлхийн хэмжээний дуучин хэмээн үнэлэгдэн, олон улсад эх орныхоо нэр хүндийг өсгөхөд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Энхбатын Амартүвшинд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

Ерөнхийлөгч төрийн дээд цол хүртсэн Э.Амартүвшин болон эцэг, эх, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөв.

зураг

Тэрбээр сонгодог урлагийн тайзнаа улсынхаа нэрийг өндөрт өргөж, дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар өнгөрсөн онд шалгарсан билээ.

Түүний амжилтуудаас дурдвал П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуучдын уралдааны дэд байр, 2012 оны Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.

Categories
мэдээ нийгэм

“Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээнд 400 орчим сурагч оролцож байна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах

Цогцолбор тэмцээний нээлтийн ёслолд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нарын холбогдох албаныхан, аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын удирдлага, тамирчин сурагчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.

Тэмцээний нээлтийн ёслол Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуул Батлан хамгаалахын сайдыг ёслол төгөлдөр угтан авснаар эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн тэмцээний Ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ тамирчин сурагчдыг бэлэн жагссан тухай илтгэлээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Дөл-2022” цогцолбор тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Улс орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирж, хурд хүч, авьяас чадвараа дайчлан оролцож байгаа сурагчид, багш-дасгалжуулагч Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. “Дөл” тэмцээн нь хүүхэд, залуучуудыг зөв ёс суртахуунтай, хувийн зохион байгуулалттай, зорилго тэмүүлэлтэй иргэн болон төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй анги, хамт олны эв нэгдэл, сургалтын чанар, хувь хүний хүмүүжилд эергээр нөлөөлдгийг дурдахад таатай байна.

2015 онд батлагдсан “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг болон Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-т “Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжил олгох хичээлийн хөтөлбөрийг тусгаж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэхүү төр, засгаас баталсан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн нь өндөр ач холбогдолтой юм.

Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, түүний Тамгын газар, Цэргийн штабууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Ерөнхий боловсролын сургуулиуд болон Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье” гээд эр зориг, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөх 29 багийн 400 гаруй тамирчин сурагчдад өндөр амжилт хүслээ.

Үүний дараа Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа “Дөл-2022” цэрэг-спортын цогболор тэмцээнийг анх удаа Ерөнхийлөгчийн ивээл дор өргөн хүрээн зохион байгуулж байгаа Батлан хамгаалах яамныхандаа баярлалаа. Улс орны маань ирээдүй болсон өсвөр үе, хүүхэд залуучуудыг цэрэг-спортоор дамжуулан эх оронч үзэл төлөвшилтэй иргэн болгон бэлтгэхэд цогцолбор тэмцээний гол ач холбогдол оршиж байна” гээд тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

Нээлтийн ёслолын төгсгөлд ҮБХИС-ийн харьяа “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуулийн сурагчид жагсаалын үзүүлэх тоглолт, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийнхан гардан тулааны үзүүлэх тоглолтыг тус тус толилуулж, тэмцээнд оролцогч баг тамирчид цэргийн ёслолын жагсаалаар алхсан юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна DNN.mn

Үерийн аюулаас хэрхэн сэргийлэх вэ

Хэрлэн, Туул, Улз, Хархираа гол өнөөдөр үерийн түвшинг 5-15 см, Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.

Маргааш баруун болон төвийн аймгийн нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, нөгөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Иймд дээр дурьдсан голууд, гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчин, тариаланч, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар яваа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Төмөр замаар тээвэрлэсэн ачаа 20.4 хувиар багасчээ DNN.mn

Төмөр замаар тээвэрлэсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс 1.5 сая тонноор  нэмэгджээ – updown.mn

Төмөр замын тээврээр энэ оны эхний 7 сард 14.6 сая тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 3.7 (20.4 хувь) сая тонноор багаслаа.

Экспортын ачаа 2.8 сая тонноор багассан нь нь нийт бууралтын 74.3 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Төмөр замын тээврээр тээсэн ачаа энэ оны 7 дугаар сард 2 сая тонн болж, өмнөх сарынхаас 52.7 (2.6 хувь) мянган тонноор багассан байна. Үүнд жонш, жоншны баяжмалын тээвэрлэлт 26.1, нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт 23.6, нүүрс тээвэрлэлт 10, төмрийн хүдэр тээвэрлэлт 9.2 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Төмөр замаар энэ оны эхний 7 сард тээсэн ачааг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал уул уурхайн бүтээгдэхүүн 2.8 (24.7 хувь) сая тонн, барилгын материал 266 (15.4 хувь) мянган тонн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 69.4 (54.3 хувь) мянган тонн, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 56.5 (37.6 хувь) мянган тонноор багассан аж.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас өмнөх оны мөн үед төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагааг хязгаарласан байсан бол төмөр замын тээврээр зорчигчид энэ оны эхний 7 сард 1.4 (давхардсан тоо) сая болжээ. Үүнд орон нутгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээсэн нь нөлөөлөв. Төмөр замын тээврээр орон нутагт зорчигчид энэ оны 7 дугаар сард 320.1 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 37.8 (13.4 хувь) мянган хүнээр нэмэгдлээ.

Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний 7 сард 387.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 73.1 (15.9 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. Үүнд төмрийн хүдэр, барилгын материал, жонш, жоншны баяжмал, нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт буурсан нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврийн орлого энэ оны 7 дугаар сард 61.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.4 (4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.