Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

2022.8.27, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 30

ЗУНЫ АДАГ УЛААГЧИН ХОНЬ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.8.27, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 06.03-19.44
  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм, өдөртөө 22 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:


2022 оны 08-р сарын 26-ны 20 цагаас 08-р сарын 27-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 01-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар сэргэж эхэллээ DNN.mn

БНСУ-д “Ковид-19”-ийн үед эрс буурсан гадаад өвчтөний тоо эргэн нэмэгдэж эхэлж байна. Солонгос улс “Ковид-19”-ийн халдвар гарахаас өмнө 2019 онд 497 мянган гадаад өвчтөн хүлээн авсан байна.

Харин 2020 онд энэ тоо эрс буурч 117 мянган өвчтөн хүлээн авчээ. Солонгос улсад эмчилгээ хийлгэж буй гадаад өвчтөнийг насны ангиллаар авч үзвэл 20-30 насны иргэд 63 хувь буюу хамгийн их хувийг эзэлж байна. Өнгөрсөн жил БНСУ-д 191 орноос 146000 гадаад өвчтөн эмчилгээ хийлгэсэн байна. Ингэснээр “Ковид-19”-ийн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн үзүүлэлт гарч байгаа юм. Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагуудын зүгээс 2026 он хүртэлх зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, гадаад өвчтөний тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.

БНСУ-ын Эрүүл мэндийн аж үйлдвэрийг дэмжих агентлагийн олон улсын анагаах ухааны стратегийн багийн дарга Ли Хэн Шин: “Ковид-19” цар тахал анх тархаж байсан 2020 он болон хамгийн хүнд үе болох 2021 онтой харьцуулбал 2022 он гарсаар гадаад өвчтөний тоо нэмэгдсээр байна. Гадаад орноос манай оронд эмчлүүлэхээр ирж байгаа гадаад өвчтөний нэмэгдэж байна. Ийнхүү энэ салбар дахин сэргэж байгаатай холбогдуулан бид 2021-2026 оны 2 дугаар шатны эрүүл мэндийн гадаад зах зээл болон эмчлүүлэх зорилготой гадаад өвчтөн хүлээн авах нэгдсэн төлөвлөгөө хэрэгжүүлж байна.

Дамо олон улсын эрүүл мэнд, аялал жуулчлалын байгууллагын тэргүүн Л. Ира: “БНСУ-д “Ковид-19”-ийн халдварын үед эмнэлгийн үйлчилгээ авахаар ирэх гадаад өвчтөний тоо эрс буурсан. Тиймээс БНСУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс цахим үйлчилгээг илүү өргөжүүлж цар хүрээтэйгээр явуулж эхэлсэн. Өнөөдөр “Ковид-19”-ийн халдвар буурч гадаадаас ирэх өвчтөний тоо нэмэгдэж байна. Холбогдох яам байгууллагуудын зүгээс эрүүл мэндийн аялал жуулчлалаа сэргээхээр яаралтай арга хэмжээ аван ажиллаж байна. Монгол Улс Солонгост ирж эмчлүүлж буй гадаад өвчтөний тоогоор эхний тавд ордог”.

Ийн БНСУ Эрүүл мэндийн аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөгөө гаргаж 2026 он гэхэд “Ковид-19”-ийн өмнөх тоонд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.

БНСУ-д эрүүл мэндийн аялал жуулчлалын салбар сэргэж эхэллээ
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн салбарт жолооч дутагдалтай байна DNN.mn

Нийтийн тээвэр 01:30 цаг хүртэл ажиллана

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Энэ үеэр нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр танилцууллаа.

Тэрээр “Шатахууны үнийн өсөлт, инфляцийн түвшин, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан тос, тослох материал, сэлбэг хэрэгсэл, бусад бараа бүтээгдэхүүний өссөн. Үүнтэй холбоотойгоор “Машин цагийн зардлын тариф”-т өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Түүнчлэн хоёр удаа зардлын тариф шинэчлэгдэхэд цалингийн зардал нэмэгдээгүй. Иймд нийтийн тээврийн салбар жолооч, засварчны хүний нөөцийн дутагдалд орж байна. Үндсэндээ энэ салбарт ажиллах жолооч байхгүй байна. Ийм шалтгааны улмаас тээврийн хэрэгслийн гаралт тасалдаж болзошгүй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Азийн хүүхдүүд 2022” наадамд амжилттай оролцсон тамирчдыг шагналаа DNN.mn

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины ивээл дор “Азийн хүүхдүүд 2022” VII олон улсын спортын наадам долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-нд ОХУ-ын Владивосток хотод болсон бөгөөд 26 орны 1650 баг тамирчин 273 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

Тус наадамд Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлага зохион байгуулалттайгаар спортын таван төрөлд 48 хүний бүрэлдэхүүнтэй төлөөллийг амжилттай бэлтгэн оролцуулсан. “Азийн хүүхдүүд 2022” наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдыг өнөөдөр/2022.08.26/ Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзан баяр хүргэж, шагнаж урамшуулав.

Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдгээр Монголын кураш бөхийн холбооны нарийн бичгийн дарга Б.Ганбаатар, жүдо бөхийн дасгалжуулагч Б.Баасандоржийг шагнаж урамшуулсан бол Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр Монголын кураш бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Ганзориг, Сэлэнгэ аймгийн Сант сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш В.Ганболд, “Чандмань оргил” дэвжээний дасгалжуулагч Н.Буянхишиг, Монголын мас рестлингийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэн, усан спортын дасгалжуулагч Б.Энхтуул нарыг тус тус шагналаа.

301199947_1838676973144546_7903761528120646845_n
301603429_1838677146477862_307740188012132089_n
301471420_1838677033144540_405254016316116501_n
300790422_1838677199811190_1803608625464784376_n
Мөн тус наадмын Монголын багийн тугч Н.Хишигбаярыг спортын дэд мастерын цол тэмдэг гардуулсан бөгөөд тэрбээр усан сэлэлтийн 50 метрийн зайд 26.70 секундын амжилт үзүүлж, спортын дэд мастерын болзол биелүүлсэн байна. Н.Хишигбаяр нь Монгол-Оросын хамтарсан тэмцээний мөнгө, 2019, 2020 оны УАШТ-ий алт, 2021, 2022 оны УАШТ-ий мөнгө, хүрэл медальтай тамирчин юм. Монголын баг тамирчид энэ удаагийн наадмаас жүдо (1 мөнгө, 2 хүрэл) , самбо ( 2 хүрэл) кураш ( 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл) масрестлинг ( 3 хүрэл) медаль буюу нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль гээд нийт 11 медаль хүртэн наадмын нэгдсэн дүнгээр 12 дугаар байр эзэлсэн юм.

Дараагийн наадам 2024 онд ОХУ-ын Якутын Саха хотод болно.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” явган аяллын фестиваль маргааш Тэрэлжид болно DNN.nm

Монгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялах дадлыг бий болгох зорилгоор “Зөв, цэвэр аялъя” аяны хүрээнд “Улаанбаатар явган аяллын фестиваль”-ийг наймдугаар сарын 27-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулна.

Энэхүү олон улсын аяллыг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй юм. Энэ жилийн тухайд БНСУ-ын 100 гаруй алхагч /жуулчин/, Япон, Монгол Улсын алхагчид Монгол Оллэгийн гуравдугаар маршрутаар нийт 12 километр алхахаар төлөвлөжээ.

Явган аяллын фестивалиар дамжуулан нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор гар урлалын болон хоол, хүнсний худалдааг зохион байгуулахаас гадна соёл урлагийн арга хэмжээ явагдана. Мөн аяллын үеэр тусгай тэмдэгжүүлсэн замаар “Clean Olle” буюу хог цэвэрлэх аян болох юм.

АЯЛЛЫН МАРШРУТ

зураг

зураг

зураг

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, Судалгаа, Олон Нийттэй Харилцах Газар

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг сунгаж, цэцэрлэгийн хуваарилалтыг E-Mongolia-аар мэдээлж байна DNN.mn

e-Mongolia 2.0” талаар та юу мэдэх вэ? | Peak News

Монгол Улс энэ жил анх удаагаа Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт болон ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг “e-Mongolia” системээр авч эхэлсэн.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах эхний ээлжийн бүртгэлийн хүсэлтийг 2022 оны 08 дугаар сарын 10-24-ний хооронд зохион байгуулсан бөгөөд нийт 111 мянга 542 хүүхэд бүртгүүлжээ.

зураг

Эдгээр хүүхдүүдийн цэцэрлэгт хуваарилагдсан талаарх мэдээллийг эцэг эхэд нь дараах гурван сувгаар хүргэх болно. Үүнд.

  1. e-Mongolia систем
  2. Үндэсний цахим шуудан
  3. Эцэг эхийнх нь бүртгэлтэй гар утасны дугаарт смс хэлбэрээр тус, тус мэдэгдэх болно.

Хэрвээ “ХҮСЭЛТИЙГ СУДАЛЖ БАЙГАА” гэсэн төлөвтэй байвал та сандралгүй, төлөв өөрчлөгдөхийг хүлээгээрэй. Таны хүүхдийг тун удахгүй харьяа оршин суугаа хаягийнх нь дагуу цэцэрлэгт хуваарилах болно.

Монгол Улсын Засгийн газраас энэ жил хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулахаар төлөвлөж байгаа тул эхний ээлжийн бүртгэлээс хоцорсон эцэг эхчүүдэд 2022 оны 09 дүгээр сарын 10-25 болон 2022 оны 10 дугаар сарын 03-24-ний хооронд цэцэрлэгийн бүртгэлийг дахин зарлах юм.

Түүнчлэн ЕБС-ийн 1-р ангид элсэгчдийн бүртгэлийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний 12.00 цаг хүртэл сунгалаа.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгалаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал,  тов, дараалал

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.08.26) Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг сунгах тухай захирамж гаргалаа.

Дээрх захирамжаар 2022 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарласан Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацааг 31-ний өдөр болгон сунгалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Цар тахлын нөлөөнд өртсөн ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжих төлөвлөгөөг дэмжлээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Зөвлөлийн гишүүдийн анхаарал хандуулж хэлэлцсэн асуудал нь “Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх богино хугацааны төлөвлөгөө” байлаа. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнгийн танилцуулснаар өнөөдөр нийслэлийн хэмжээнд 43236 аж ахуйн нэгж жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/-ний салбарт үйл ажиллагаа явуулж буй нь улсын хэмжээнд ЖДҮҮ эрхлэгчдийн 68 хувь юм байна.

Улсын хэмжээний хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг ЖДҮҮ эзэлдэг ч экспортын ердөө 2.4 хувийг, ДНБ-ний 18.3 хувийг бүрдүүлдэг нь энэ салбарт дэмжлэг зайлшгүй хэрэгтэйг харуулж байна гэв. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс цар тахлын нөлөөг таван удаагийн судалгаа явуулжээ.

Ковид-19 цар тахлын жилүүдэд ЖДҮҮ эрхлэгчдийн борлуулалтын орлого их хэмжээгээр буурчээ. Нийт ЖДҮҮ эрхлэгчдийн 77 хувь нь борлуулалтын орлогоо 30-100 хувь хүртэл алдаж, 14 хувь нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Одоогийн байдлаар ЖДҮҮ эрхлэгчдийн ердөө гурван хувь нь л зээлд хамрагдсан байдаг ажээ. 12 хувь нь нь зээлийн хүсэлтээ өгсөн, 85 хувь нь хүсэлт өгсөн зээл олголгүй бичиг баримтыг нь буцаажээ.

Тэдэнд зээл олгоогүй гол шалтгаан нь “Хөрөнгийн шаардлагыг хангаагүй” гэсэн тайлбар байдаг аж. Мөн цар тахлын нөлөөнд нийт ЖДҮҮ эрхлэгчдийн 95 хувь нь өртсөн бөгөөд тус хүндрэлийг даван туулахад зайлшгүй нэмэлт санхүүжилт хэрэгцээтэй байна гэсэн дүгнэлт гарсан нь “Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх богино хугацааны төлөвлөгөө”-г боловсруулах үндэс болжээ.

Цар тахлын нөлөөллөөс бизнес эрхлэгчид тэр дундаа ЖДҮҮ эрхлэгчдээ хамгаалсан олон улсын сайн жишээг мөн дурдаж байлаа. ХБНГУ хувиараа бизнес эрхлэгчид болон жижиг компаниудад 2020 онд 50 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлсэн бол Японд Токио хотын захиргаа нь цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн жилийн борлуулалтын орлого нь 50 хувиас дээш хувиар буурсан ЖДҮҮ эрхлэгчдэд буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

Мөн сургалт, зөвлөх үйлчилгээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх олон төрлийн бизнес форумуудыг үе шаттайгаар зохион байгуулжээ. Франц улс жижиг бизнес эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчдэд зориулж эргэлтийн хөрөнгийн алдагдлын нөхөн олговор олгох эв нэгдлийн сан байгуулж ажилласан байх жишээтэй.

Тэгвэл Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг тодорхойлж,холбогдох шийдлийн суурь зөвлөх үйлчилгээ үзүүлж, сургалт зохион байгуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, бүтээгдэхүүн борлуулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх гурван бүрэлдэхүүн бүхий дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө гаргасан байна. Энэхүү төлөвлөгөөг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд хэлэлцэн дэмжлээ.