Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 71 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 71 тохиолдол шинээр батлагдсан байна. Халдварт өвчний 55 нь Улаанбаатар хотод, 16 нь орон нутагт илэрчээ. Тодруулбал Өмнөговь аймагт 16 тохиолдол батлагдсан байна.

Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн тоо 930,140-д хүрлээ.

зураг

Иргэд орон нутаг болон нийслэл хотод олон хүнтэй газраар явахдаа амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

​Үндэсний их баяр наадмаар 1210 бөх зодоглоно DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадамд 1210 орчим бөх бүртгүүлсэн бөгөөд үүнээс 26 нь гадны улсын бөх байгаа юм байна. 1024 бөх барилдах тул залуу бөхчүүд хасагдахаар байгаа талаар Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах хуваарь DNN.mn

Улсын баяраар тав хоног амрах хуультай. Энэ жилийн хувьд амралтын өдрүүдтэйгээ нийлээд долдугаар сарын 9-нөөс 18-ныг хүртэл бүх нийтээрээ амрахаар таарч байгаа билээ.

Гэхдээ хүнсний дэлгүүр, захууд доорх хуваарийн дагуу ажиллана.

Хуваарь ёсоор захуудын хувьд Хархорин долдугаар сарын 11-16-ныг хүртэл, Нарантуул зах долдугаар сарын 11-20-ныг хүртэл, Барс худалдааны төв долдугаар сарын 11-15-ныг хүртэл амарна.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах хуваарийг хүргэж байна.

НЭГ: ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ

Зах, худалдааны төвийн нэр

Амралт

Ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх огноо

Эхлэх огноо

Дуусах огноо

  1. БАЯНГОЛ ДҮҮРЭГ

1

Хархорин худалдааны төв

Хар хорин хүрээ трейд ХХК

2022.07.11

2022.07.15

2022.07.16

2

Шинэ Сандэй худалдааны төв Шинэ сандэй худалдааны төв ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

3

Барс-1 худалдааны төв

Барс импекс ХХК

2022.07.11

2022.07.14

2022.07.15

4

Барс-2 худалдааны төв

Эм Би Си групп ХХК

2022.07.11

2022.07.14

2022.07.15

  1. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

5

Нарантуул худалдааны төв

Нарантуул трейд ХХК

2022.07.11

2022.07.19

2022.07.20

6

Дүнжингарав худалдааны төв

Дүнжингарав ХХК

2022.07.11

2022.07.18

2022.07.19

7

Баянзүрх-1 худалдааны төв Ханталст ХХК

2022.07.11

2022.07.16

2022.07.17

  1. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

8

Сэлэнгэ худалдааны төв

Сайхан монгол ХХК

2022.07.11

2022.07.21

2022.07.22

9

21 худалдааны төв

ХНХТ ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

  1. СҮХБААТАР ДҮҮРЭГ

10

Саруул худалдааны төв

Саруул групп ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

11

Их тойруу худалдааны төв

Их тойруу Ди Эл ХХК

2022.07.11

2022.07.18

2022.07.19

12

Бэлх зах

ШАБ ХХК

2022.07.11

2022.07.14

2022.07.15

13

Бүрд худалдааны төв

Говь түшээ ХХК

2022.07.11

2022.07.15

2022.07.16

14

Бүрэн плаза худалдааны төв

Санжат ХХК

2022.07.12

2022.07.16

2022.07.17

  1. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

15

Нарантуул-2 зах

Анко ХХК

2022.07.11

2022.07.19

2022.07.20

16

Бөмбөгөр-1 худалдааны төв

Юмт бөмбөгөр ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

Содон бөмбөгөр худалдааны төв

Эрдэнэбулган ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

17

Алтжин бөмбөгөр худалдааны төв

Алтжин санаа ХХК

2022.07.11

2022.07.16

2022.07.17

  1. ХАН-УУЛ ДҮҮРЭГ

18

Мишээл экспо худалдааны төв Мишээл групп ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

19

Хүннү молл худалдааны төв

Хүннү молл ХХК

2022.07.11

2022.07.13

2022.07.14

ХОЁР: СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

Сүлжээ дэлгүүрийн нэр

Амрах огноо

урт цагаар ажиллах огноо

Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо

1

Номин тав трейд ХХК

Улсын Их дэлгүүр

2022.07.11-2022.07.15 08:45-21:30 цаг

2022.07.16

Номин Их дэлгүүр

2022.07.11-2022.07.13

2022.07.14-2022.07.15

08:45-22:00 цаг

Номин Юнайтед Их дэлгүүр

2022.07.11-2022.07.13

2022.07.14-2022.07.15

09:30-21:30 цаг

Номин супермаркет Драгон салбар

2022.07.11-2022.07.15 07:30-22:00 цаг

Номин супермаркет Зунжин салбар

2022.07.11-2022.07.15 08:00-00:00 цаг

Бусад супер маркетууд

2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг

2

Номин хайпермаркет ХХК

Номин хайпермаркетын салбарууд

2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг

2022.07.16

3

Номин бизнес клуб ХХК

Номин Агуулах худалдаа УБ импескс

2022.07.11-2022.07.15

2022.07.16

Номин Агуулах худалдаа 22-ын товчоо

2022.07.11-2022.07.15 06:00-00:00 цаг

Номин агуулах худалдаа Чулуун овоо салбар

2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг

Номин агуулах худалдаа Хан-Уул салбар

2022.07.11-2022.07.15 08:30-22:00 цаг

4

Имарт хайпермаркет

Скай хайпермаркет ХХК

2022.07.08-2022.07.09

09:00-23:00 цаг

2022.07.10

5

Миний дэлгүүр ХХК

Миний хайпермаркет Нисэх салбар

2022.07.09-2022.07.16

08:30-00:00 цаг

2022.07.17

Миний супермаркет

Саппоро салбар

2022.07.09-2022.07.16

08:30-23:00 цаг

Миний хайпермаркет Нарны зам салбар

2022.07.09-2022.07.16

08:30-00:00 цаг

Миний сүлжээ дэлгүүрийн бусад салбар

Ердийн цагийн хуваарийн дагуу

6

Моннидер ХХК

Оргил

Сонсголон салбар

2022.06.10-2022.08.26 08:00-22:00 цаг

2022.08.27

Оргил

Налайх салбар

2022.06.10-2022.08.26 09:00-23:00 цаг

2022.08.27

Оргил бусад салбар

Ердийн цагийн хуваарийн дагуу

7

Алтан жолоо трейд ХХК

Сансар-1 туннель салбар

2022.07.11-2022.07.15

08:00-00:00 цаг

2022.07.16

Сансар-6 5 шар салбар

Сансар-8 Чулуун овоо салбар

8

Алтан жолоо трейд ХХК

Сансар 22-ын товчоо салбар

2022.07.11-2022.07.15

06:00-00:00 цаг

2022.07.16

Сансар-34 яармаг салбар

Сансар-39 баянзүрхийн товчоо салбар

9

Алтан жолоо трейд ХХК

УБ Их дэлгүүр салбар

2022.07.11-2022.07.12

2022.07.13-2022.07.15

10:00-21:00 цаг

2022.07.16

10

Алтан жолоо трейд ХХК

Сансар сүлжээ дэлгүүрийн

бусад салбар

Ердийн цагийн хуваарийн дагуу

2022.07.16

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улс ЮНЕСКО-ийн гишүүнээр элссэний 60 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Айлчлал 10-14-нд үргэлжлэх бөгөөд Ерөнхий захирал О.Азулей ЮНЕСКО-д Хүн төрөлхтний соёлын биет бус өвөөр бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО хоорондын 2022-2029 онд хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, холбогдох албан уулзалтуудыг хийнэ хэмээн Гадаад Харилцааны Яам мэдээллээ.

Мөн айлчлалын хүрээнд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хустайн нуруу байгалийн цогцолборт газар, ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газартай танилцана.

Categories
мэдээ цаг-үе

Баяр наадмын өдрүүдэд 383 такси иргэдэд үйлчилнэ DNN.mn

Төв цэнгэлдэх хүрээлэн орчим болон Таван шарын дөрвөн түр зогсоолоос Нийслэлийн Нийтийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг найман аж ахуйн нэгжийн 383 такси иргэдэд үйлчилнэ. Албан ёсны гэрээт байгууллагын таксинууд зам хаасан чиглэлд үйлчлэх бөгөөд эрх авсан 180 такси байгаа аж.

Такси үйлчилгээний зогсоолууд:

1. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд тал: Нийслэлийн гудамж, “Хурд” хорооллын хойд зогсоол;

2. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд тал: Махатма Гандийн гудамж, “Ж” зогсоолын баруун талын зогсоол,

3. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, Наадам центрийн баруун талын зогсоол,

4. Таван шарын хойд автобусны зогсоолын зүүн талаас албан ёсны гэрээ бүхий компанийн таксинууд үйлчилгээ үзүүлэх юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Баяр наадмын хурдан морьдын уралдаан эхэллээ DNN.mn

Уяач, наадамчдын торгон ногоон дэвжээ Хүй долоон худагт өнөө өглөө 07.00 цагт хязаалан морьд гарааны зурвасаас хөдөллөө. Ингэснээр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан эхэллээ. Хязаалан насны морьдын уралдаанд 420 гаруй хурдан хүлэг уралдаж байна.

Энэ өдөр шүдлэн насны морьдын уралдаан мөн болно. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааныг шинэчилсэн хуулийн дагуу зохион байгуулж буйгаар онцлогтой. Энэ жилийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах дүрэмд морьдыг сэрвээний өндрөөр хэмжихээр заасан. Азарга, соёоолон 140 см их насны морьд 141 см, хязаалан 137 см шүдлэн 132 см, даага 127 см байхаар заагаад байгаа юм. Хэмжилтийн үйл ажиллагаа, явцыг наадамчин олонд телевиз болон цахим хуудсаар шууд дамжуулж нээлттэй байдлаар хүргэн үзүүлж эхэллээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр Төрийн далбааны өдөр DNN.mn

“Монгол Улсын Төрийн далбааны өдөр” өнөөдөр тохиож байна. Уг өдрийг 2008 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэж буй бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал хийж, төрийн далбаандаа хүндэтгэл илэрхийлдэг билээ.

Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж байна.

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй. 1992 оны Үндсэн хуулийн 12.5-д “Монгол Улсын Төрийн далбаа нь улаан, хөх, улаан гэсэн хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь “Мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл өнгөтэй” байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт “Алтан соёмбо” тэмдгийг байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн заажээ.

Өнөөдөр "Монгол Улсын Төрийн далбааны өдөр”

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Үүрийнтуяа: “Миний тал нутаг” бүтээлээ наадмаар монгол түмэндээ хүргэнэ DNN.mn

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, уртын дуучин Д.Үүрийнтуяатай ярилцлаа.


-Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омгоосоо хуваалцахгүй юу?

-ХБНГУ-ын Бавари мужид болсон Европын морин хуурын анхдугаар наадамд оролцож ирээд удаагүй байна. Ирснийхээ дараахан сайхан Монголын тухай дуу дуулж үзье гэж Л.Балхжав гуайн ая, Ц.Бямбадоржийн үг “Миний тал нутаг” нэртэй уран бүтээлийг наадмаар дүрсжүүлэн клип болгож монгол түмэндээ хүргэхээр ажилдаа орчихсон явж байна.

Үндэсний хэв маягтай уран бүтээл туурвидаг учраас наадмын үеэр ер нь ямар ч чөлөө завгүй байдаг. Үүний зэрэгцээ гэр бүлийн хүн минь морь уядаг учраас хөдөө явна, хүү минь морио унадаг учраас хүүхдүүдээ эргэж тойрно гээд энэ зуныг нэлээд завгүй өнгөрүүлж байна даа.

-Удахгүй монгол түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Та наадмын нээлтэд оролцох уу?

-Энэ жил анх удаа дэлхий дахинд цацагдах наадмын контентыг бэлдэж байгаа. Үүнд уртын дуугаараа оролцож байгаа. Наадмын хүндэтгэлийн концертод оролцох урилга яг одоогоор ирээгүй байна.

-Уртын дууны нарийн нандин чимэглүүрүүдээс та хуваалцахгүй юу?

-Уртын дуу нь Монголын сонгодог урлаг болтлоо хөгжсөн урлагийн том бүтээл, өв соёл. Үүний нарийн нандин чимэглүүрүүд гэвэл маш их байдаг. Шуранхайгаас эхлүүлэн цохилог, нугалаа, хугалаа, өвдөглөх, тойглох, амьсгаа зэрэг бүх зүйлс бүрдэж байж уртын дуу бий болдог. Би хүүхэд байхаасаа эхлэн уртын дууг сонсож, дурлаж өнөөг хүртэл өв соёлыг тээж явж байна. Сая гадаадад воркшоп буюу уртын дууны хичээл заасан. Тэнд монголчууд төдийгүй гадныхан нэлээн сонирхож хичээлд хамрагдсан. Уртын дууны түүх домог, үүсэл гарлаас тодорхой хэмжээнд ярьж заахад монголчууд маань өөрсдөө уртын дууны талаар мэдлэг хомс байдаг нь харагдсан. Тэгэхээр үүнийг боловсролын түвшинд, системд үндэсний өв соёлын талаар тусад нь томоохон хэмжээнд оруулж өгвөл хүүхдүүдэд сонирхолтой юм байна гэж бодсон.

-Гадныханд хичээл заасан гэлээ шүү дээ. Тэгвэл тэд хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Тэд дуурийн дуу сонсож өссөн түүх, өв соёлтой. Гэтэл задгай хоолойгоор дуулна гэдэг нь тэдэнд их сонирхолтой байсан. Бид уртын дууны воркшопоос гадна морин хуур,

хөөмийний воркшоп зэрэг үндэсний өв соёлын талаар сургалт хийсэн. Үүнээс уртын дууг их сонирхож цахимаар суралцах саналыг тавьж, хэд хэдэн шавьтай болоод амжсан (инээв).

-Таны өвөө мөн дуулдаг хүн байсан гэсэн үү?

-Миний өвөө Ц.Дамчаа, Дундговь аймгийн Говь-Угтаал сумынх. Багадаа өвөөгийнхөө дэргэд өссөн. Говь-Угтаал сум нь Боржигон нутаг, Боржигон найр их алдартай, хатуу дэг жаяг, ёс заншилтай найр байдаг. Энэ найранд найрын гурван дугараагаа гүйцээн, уртын дууг гурван түрлэгээр дуулдаг. Тиймээс багаасаа уртын дууг ёс жаягийн дагуу сонсож өссөн болохоор уртын дуунд дурлаж, шимтэж суралцах болсон. Өвөө минь уртын дууг маш сайхан дуулдаг, найр хуримд их уригдаж, залагддаг байлаа. Бага гэж намайг голохгүйгээр найр, наадамд дагуулж явж дуулуулдаг байсан. Хүнд нутаг ус, төрсөн газар дуучин болоход нөлөөлдөг болов уу гэж боддог. Дуу хуурын өлгий Дундговь нутгаас олон сайхан алдартан, уртын дуучин төрсөн байдаг. Найр байж дуу хуур дуулна. Түүнийг сонсож өссөн хүүхдүүд дуу хуурт дуртай, дуулдаг болж өсөх юм.

-Нөхөртэйгөө хоёул урлагийн хүн байх ямар байдаг вэ. Үр хүүхдүүддээ зарцуулах цаг бага байдаг уу?

-Хүүхдүүддээ зарцуулах цаг нэлээн хомс. Аль алиныг нь зохицуулахгүй л бол болдоггүй, нэг бол ар гэр хаягдчих гээд эсхүл урлаг уран бүтээлийн ажил орхигдчих гээд байдаг тал бий. “Ковид-19” цар тахлын үед хоёр жил амсхийгээд авлаа. Манай том хоёр хүүхэд минь өвөө эмээгийн хүүхдүүд байсан бол бага минь аав ээжээсээ салж үзэлгүй өслөө. Урлагийн хүнд хамгийн чухал нь тойрон хүрээлэгчид шүү дээ. Бидний хүүхдийг харж буй өвөө, эмээ, хамтран зүтгэж буй уран бүтээлчид, хамтарч маркетинг хийдэг продакшн зэрэг олон хүн хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ бүх хүний хүч хөдөлмөрөөр бид хоёрын уран бүтээл өөдөө сайхан байдаг болов уу гэж боддог. Хамтын уран бүтээлээс бид хоёрын уран бүтээл цэцэглэдэг. Гэр бүлийн хүнтэйгээ уран бүтээл туурвих нь их хариуцлагатай, мөн эрсдэлтэй байдаг.

-Тодруулбал юу нь хамгийн их эрсдэлтэй байдаг вэ?

-Хоёулаа уран бүтээлдээ орохоор гэр бүл минь хаягдчих гээд байдаг. Гэр бүлийн хоёр хүн нэг нь бизнес эрхлэх ч юмуу өөр ажил хийдэг байвал санхүүгийн хувьд өөр байна. “Ковид-19” цар тахлын үед хоёулаа ямар ч орлогогүй зогсоход санхүүгийн хувьд асуудал учирч буй нь эрсдэлтэй санагдсан. Бусдаар сайхан зүйлс их бий. Хоёулаа уртын дуу дуулдаг учраас хүмүүс их хүндэлнэ. Энэ хүндлэлийг дааж явах нь том хариуцлага. Амьдралын тунг тааруулж явахад их ухаан шаарддаг.

-“Шуранхай” хамтлаг эргэн нэгдэх үү. Цаашид хамтлагаараа уран бүтээл хийх бодол бий юү?

-Энэ асуултыг хүмүүс их асуудаг. Бид хааяа эргэн нэгдвэл, хамтран уран бүтээл хийвэл яах вэ гэх зэргээр ярилцаж байгаа. Магадгүй үүнийг цаг хугацаа л харуулах байх. Бид “Шуранхай” хамтлагтаа уран бүтээл хийлгүй их олон жил өнгөрч. 2008, 2009 онд их хүчтэй гарч ирэн 2010 оноос хойш бараг уран бүтээл хийгээгүй. Тухайн үед хоёр, гуравхан жилийн хугацаанд маш олон цомог, дуунуудын ард гарч байсан. Уран бүтээлүүд маань одоог хүртэл хүмүүсийн сонсох дуртай дуунууд болж чадсан. Тиймээс хүмүүст “Шуранхай” хамтлаг их үгүйлэгддэг. Бид нэгдэхэд болохгүй гэсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь бид нэгдэхийн тулд бүгд сэтгэл зүйгээ нэгтгэж байж сайхан уран бүтээл гарна. Уран бүтээл гэдэг сэтгэл зүрхнээс гардаг учраас бүгд сэтгэл зүрхээ нэгтгэж чадвал биднээс сайхан уран бүтээл төрнө. Яагаад болохгүй гэж.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Өнөө жилийн наадмаар О.Хангай түрүүлж, даян аварга Н.Батсуурь үзүүрлэж дархан аварга болно DNN.mn

Бөхийн галуудын наадмын сорилго барилдаануудыг анзаарахад өнөө жил хэн хэн өнгөнд барилдах нь ерөнхийдөө харагдаж байна. Өнгөрсөн улирлын турш өндөр формоо хадгалсан Оргихын Хангай харцага энэ жил “Сүүж” ууланд улсын заан Ц.Мягмарсүрэн багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа базаалаа.

Бэлтгэлийн үеэр бол Хангай харцагын энд ойртож барилдах хүн олдохгүй байгааг галынх нь бөхчүүд бүгд хэлж байна.

Тааралдсан бөхөө л чээжиндээ тээгээд хааш нь ч хамаагүй чулуудчихаад байгааг аймгийн цолтнууд нь ярьж байгаа юм. Сүүж уул орчмоор л Хангай харцагын бярыг шагшсан улс байна. Бэлтгэл нь онцгой сайн байгаа түүний тухайд долдугаар сар цухуйнгуут бэлтгэлийн ачааллаа бууруулж хөнгөн бэлтгэлдээ ороод байгааг Ховдын хурц арслан Б.Баянмөнх хэлж байна лээ. Өнөө жил 31 настай тэрбээр наадам дөхсөн өдрүүдэд нойр хоолондоо тун сайн, сэтгэл зүйн бэлтгэл мундаг байгаа гэсэн. Наадмын даваанд шийдвэрлэх барилдаанаа долоогийн даваанд харцага Б.Бат-Өлзий юм уу, Б.Орхонбаяр нарын хэн нэгэнтэй нь хийж таарна. Хэн хэнтэй нь өгөө аваатай л барилддаг. Гэхдээ энэ жилийн тухайд Хангайгийн форм бусдаасаа илүү байгааг багш нар нь нууцгүй хэлж байна. Сүүж уулын бөхийн гал руу хараа бэлчээхэд Ховдын хязгаараас аварга цолтон төрөх магадлал маш өндөр байна. Улсын манлай заан Донровын Долгорсүрэн гуай “Хангайг ард түмэн жил хүлээлээ. Өнөө жил тэр их хүлээлтийг тайлах байх. Их олон унаа даваа дууддаг. Ер нь Хангай түрүүлэх цаг нь болсон” гэж шууд хэлж байна лээ. Ахмад бөхчүүд ингэж онцлоод байгаа нь цаагуураа нэг юм хэлээд байгаа биз.

Улсын даян аварга Н.Батсуурь дархан аварга цолны төлөөх сүүлийн дайралтаа энэ жил хийнэ. Түүний хувьд 1024 бөхийн барилдаанд ес давж үзүүрлэхэд л үндэсний бөхийн оргил дархан аварга цолны болзол хангах учиртай. Өөрөөр хэлбэл А.Сүхбат, Г.Өсөхбаяр нараас хойш анхны дархан аваргаа монгол үндэсний бөх өлгийдөж авна гэсэн үг. Өлгийдөх магадлал ч маш өндөр. Ингэж үзэх хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт Н.Батсуурь наадмын дэвжээнд амласан бөхдөө бараг унаж үзээгүй бөх. Энэ үзүүлэлтээс барилдаанаа маш нарийн, зөв тооцоолдог нь тодорхой харагдаж байгаа юм. Өөр нэг үндэслэл нь Увсаас том фракц наадамд зодоглоно. Өөрөөр хэлбэл Т.Баасанхүү, Ц.Мөнхбаяр, Ж.Ням-Эрдэнэ гээд залуус Батсуурийн замыг засч гол өрсөлдөгч нарыг нь “цэвэрлээд” өгөх байх. Шуудхан хэлэхэд “Увс нуур” гал дархан аваргатай болох зургаа аль хэдийнэ зурчихсан гэх яриа бөхийн гал тогоонд явж байна. Наадамд зодоглох дархан аваргууд тавын даваанаас дээш гарахгүй. Тавын даваанд л залгамж халаагаа бэлтгэж нутгийн дүү нараа дэмжиж улсын цолд хүргэнэ. Ингээд тооцоход Н.Батсуурь зургаагийн даваанаас цааш зүүний магнайг аваад явна. Зургаагийн даваанд начин болсон залуусаас зөөлчилж байгаад нэгийг нь дараад авна. Долоогийн даваанд нутгийн залуусаасаа гарч ирснийг нь амлачих байх. Харин найм болон есийн даваанд гол барилдаануудаа л хийнэ. Доорх даваануудад тунаж гарч ирсэн харцагуудаас нэгийг нь амлах болов уу. Арван хэдэн жилийн туршлага, их спортын мэдрэмжээрээ дараад унах магадлал өндөр. Н.Батсуурийн бусдаас хол давуу чанар нь наадмын өндөр даваанд сэтгэл зүй маш өндөр барилддаг. Тийм ч учраас наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэсэн амжилтаараа энэ цагийн бүх бөхчүүдийн оройд нь гарч зогсчихоод дархан аварга цолны төлөө дайрах гэж байна.

Архангайн М.Бадарч гарьд энэ улиралд гойд сайн бэлтгэлтэй байгаа. Дөрвөн ч удаагийн заалны барилдаанд түрүүлж, нэг удаа өнөөх О.Хангайд унаж үзүүрлэсэн. Спортын замналын оргил үедээ яваа Бадарч гарьд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор түрүүлэх магадлал бий. Өнгөрсөн жилийн халуун намраар наадмын бэлтгэлдээ орсон тэрбээр энэ жил гол шийдвэрлэх барилдаанаа О.Хангай, Б.Бат-Өлзий нарын харцагуудын хэн нэгэнтэй нь наймын даваанд тунаж барилдах магадлалтай. Даваа унааны харьцааны тухайд хоёр харцага үл ялигүй илүүрхдэг. Архангайгаас харах өөр нэг бөх бол улсын харцага Б.Зоригтбаатар. Заалны барилдаануудад гойд амжилт үзүүлээгүй ч наадмын дэвжээнд хэнтэй ч таарсан шийдсэн мэхээ шууд хийдэг энэ бөх шуугиан тарьж мэднэ. Наадмын дэвжээнд түүнийг амлах аатай эр ховор. Улсын харцага, начин цолны давааг Зоригтбаатар шиг тунаж авсан бөх тун ховор. Өнөө жил зургаагийн даваанд Баярсайханы Орхонбаяртай тунах магадлал тун өндөр. Тэгвэл ч Хан богдыг өндөлзүүлж, Хатан туулыг цэлэлзүүлсэн ширүүн барилдаан Цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ хоёрын тухайд хэн ч давахыг таахад хэцүү. Хэн нь ч юу хийж мэдэх учраас тэр л дээ. Өнгөрсөн намар гавьяат дасгалжуулагч Г.Элбэгийн эмчилгээнд хандив цуглуулах барилдаанд энэ хоёр бөх оноолт таарч талыг там болтол ноцолдоод Б.Зоригтбаатар сугадаж мушгиад туг тойрч байлаа. Бусдаар бол энэ хоёр бөх хоорондоо таарч барилдаагүй. Б.Орхонбаярын Зоригтбаатараас даагаа нэхэх барилдаан удахгүй болох наадмын зургаагийн даваанд тохиох байх. Б.Орхонбаяр даваад гараад ирвэл харин наадмын уур амьсгал шал өөр тийшээ эргэж мэдэх юм. М.Бадарчаас бусад том цолтнуудыг бол Орхонбаяр сугадаад л тонгорчихдог.О.Хангай, Б.Бат-Өлзий гээд харцагуудыг бүгдийг нь тонгороод улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж байлаа. Тэр түүх давтагдахыг ч үгүйсгэх арга үнэндээ байхгүй. Түүний бэлтгэлийн ирийг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багш тааруулж байгаа. Багш шавь хоёр бие биенээ дэндүү сайн мэдэрдэг талаар бөхчүүд хэлдэг. Хэдхэн жилийн өмнө Өсөх-Ирээдүй харцага үздэг хүнд шавиа авч очихдоо ирэх 100 жилийн түрүү бөхийг би бэлтгэж байгаа гэж ам алдсан байдаг.

Улсын отгон аварга Пүрэвийн Бүрэнтөгс аварга заал танхимын барилдаанд цөөн зодоглосон. Зодоглосон барилдуунууддаа гол төлөв доогшуур даваанд унасан. Ардын хувьсгалын 100 жилийн ойд их эртнээс ч бэлдсэн. Сүүлд болсон дөрвөн аваргын нэрэмжит барилдаанаар гарч ирэхдээ хачин их шуугдсан байна лээ. Хамт бэлтгэл хийдэг бөхчүүдийнх нь яриагаар бол наадмын формоо олохоор жингээ хассан нь тэр гэнэ лээ. Тухайн барилдаандаа ч үзүүрлэсэн байдаг. Аварга доогуур даваанд бага цолтнуудад гэнэ алдаад хазайчихдаггүй л юм бол Төв цэнгэлдэх хүрээлэнд нар хэвийхэд зогсож л байна даа. Түрүүлж гэмээнэ дархан аварга болно.

Одоо онцлох бөхийн тухайд өнөө маргаашгүй Ерөнхийлөгчийн зарлигаар улсын арслан ч болж мэдэх юм. Өнгөрсөн жил хамаг Монголын хүчтэнүүд Хүй Мандалын дэнжид чуулахад Б.Бат-Өлзий хол тасархай түрүүлсэн. Энэ амжилтаараа тэр улсын арслан болж мэднэ. Залуучуудын холбооны ойд түрүүлсэн Б.Бат-Өлзийгийн жигдхэн форм одоо болтол үргэлжилж байгаа. Сүүлд болсон хоёр барилдаанд дараалж түрүүлсэн. Тэрбээр шийдвэрлэх барилдаанаа О.Хангай харцагатай л хийж таарна. Сэнжиг элэг бүснээс шийдсэн этээгээ хийвэл Бат-Өлзий дээр нь тусч түрүүлэх замаа засч болох талтай. Хангай ч босоо өрөлттэй арагшаагаа суучих гээд байдаг дутагдалтай. Төрөөгийн Баасанхүүд хоёр ч удаа этүүлж суусан байх. Мөн өнгөрсөн жилийн гол дуулианы эзэн Э.Нямаа арслан ч Хангайг наадмын гурвын даваанд этээд л суулгачихаж байсан удаатай.

Эрдэнэхүүгийн Мөнхжаргал гэж эгэлгүй бөх гарч ирж буйгаа өнгөрсөн өвөл зарлаж бага наадамд түрүүлсэн. Сая “Бөх билэгт дэвжээний наадмын сорилго барилдаанд зодоглож их шөвөгт шалгарсан байна лээ. Тав давчихвал наадмын хувь заяаг яаж ч эргүүлж чадах бололцоо түүнд хангалттай байгаа. Сугадаад л авчихвал хэнийг ч мордоод дарж унадаг байгалийн өгөгдөлтэй аймгийн заан Мөнхжаргал начны даваанд Өвөрхангайн Ц.Бямба-Отгонтой тунаж барилдах зураг тод харагдаж байгаа. Бямба-Отгон дархан зүүн хөлтэй, Мөнхжаргал харин дархан мордоотой. Тунаад барилвал Мөнхжаргал л сугадаж мордоод өнөөх нь дагуулаад хөмөрч таарна. Идэрхэн хоёр залуу зааны барилдааныг бүх монголоороо нүд салгалгүй харах нь дамжиггүй. Их спортын авьяасаараа Мөнхжаргал боломж арай л илүү байж таарна.

Энд онцолсон бөхчүүдээс гадна улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, улсын харцага Х.Гантулга, улсын өсөх идэр начин Чи.Батчулуун, улсын начин Д.Хүдэрбулга, Д.Мөнх-Эрдэнэ нар цол ахиж дээр дурдсан бөхчүүдэй ширүүн өрсөлдөөн үзүүлэх байх.

Харин 1980-аад оны төлөөлөл улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, Ө.Бат-Орших нарын бөхчүүд начны даваанд дүү нараа дэмжиж залгамж үеэ дэмжих байх. Улсын гарьд Б.Гончигдамбын галд цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл гэж улс аймгийн цолтнуудад түрүүлээд үзчихсэн бөх байгаа. Гончигдамба гарьд галын дүүгээ начны даваанд дэмжих нь дамжиггүй. Өнөөх нь ч цаашаа сайн барилдах байх. Харин Ө.Бат-Оршихын шавь аймгийн заан Очирбатын Түмэн өнөө жил удмаа дуурсгаж улсын цол авах болов уу. Начны даваанд гарьд ах нь дэмжиж таарах байх. Содномдорж арслан харин аймгийн заан Бямба-Отгонд насаа тоолуулсан гэхэд болно. Гурав таарч гурав унасан. Наадмын дэвжээнд амлаад ширүүхэн үзэж ч магадгүй. Үгүй бол Хөвсгөлийн арслангуудаасаа нэгийг нь дэмжиж таарна.

Улсын цолонд тулаад ирчихсэн аймгийн цолтнууд олон байна. Тэдний тэргүүн эгнээнд Б.Түмэндэмбэрэл арсланг онцолъё. Өнгөрсөн улиралд аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд гурав түрүүлсэн. Дүүрэн начингийн хэмжээнд барилдах боломжтой Түмээ арслан Булганы бөхчүүд ч дэмжиж тунаанаас гаргаж өгөх байх. Булганы Орхоноос өөр нэг бөх гялалзтал барилдаж байгаа нь аймгийн арслан Энхбатын Сумъяабат. Өмнөх наадмуудад эрэмбэ багатай гарч аварга арслангуудын аманд очоод байсан энэ бөх бүх цэргийн наадамд үзүүрлэж чимэг нэмж, эрэмбээ ахиулсан. Цол дагаж бяр ч орсон байна лээ. Үүнд нэмэгдээд Сүхбаатарын Н.Өсөхбаяр, Өвөрхангайн О.Наранбаатар, Хөвсгөлийн Э.Баасанжав, Хэнтийн Д.Алтанцоож, Төв аймгийн П.Эрхэмжаргал, Булганы Да.Пүрэвдорж, Увсын Л.Энхсаруул гээд залуусын бэлтгэл сургуулилт гойд сайн байна лээ. Энэ залуусаас л улсын цолтнууд төрөх байх.

Сүүлд нь онцлоход, дархан аварга А.Сүхбатын хүү аймгийн начин Хангай 100 жилийн ойдоо зодоглохоор эрчимтэй бэлтгэл хийж байна лээ. Баянаа аваргын зээ, Сүхбат аваргын хүү Хангай өнөө жил шуугиулаад гараад ирж мэдэх л байх.

Categories
зурхай мэдээ цаг-үе

Хөх хулгана өдөр DNN.mn

2022.7.10, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.10, Ням гараг
  • Наран ургах шингэх: 05.04-20.51
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.