Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг сэрэмжлүүлж байна DNN.mn

Голын усанд осолджээ

Гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Тодруулбал, Дорнод аймаг, Хэрлэн сумын нутагт нэгэн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэрлэн голын усанд сэлэхээр ороод живсэн тухай дуудлагыг Лхагва гарагийн 16:33 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид өчигдрийн 05:00-20:40 цагт хүртэлх хугацаанд голд живсэн 45 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас 40 км хүртэл голын усаар завиар урсаж хоёр удаагийн давтамжтай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр 05:00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд иргэд амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ:

  • Гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
  • Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
  • Аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
  • Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохоос зайлсхийх хэрэгтэйг зөвлөж байна.
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна
Categories
мэдээ нийгэм

Аврах бүлэг Гүрмийн нууранд үүрэг гүйцэтгэж байна DNN.mn

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвөөс зүүн зүгт 4 км зайд орших Гүрмийн нууранд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын аврах бүлэг завьт эргүүлийн үүргийг гүйцэтгэж, усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа хийлдэг гудас, хантааз, цагирагтай хөвж нуурын төв хэсэгт хүрснээр эрэг рүү гарч чадахгүй эрсдэлт байдалд орсон дөрвөн иргэн, есөн хүүхэд, нуурын усанд хөл алдсан нэг иргэнд тусламж үзүүлж, амь насыг нь авран хамгааллаа.

Ташрамд сонирхуулахад, тус нуур нь 5.6 км2 метр талбайтай, 5 метр орчим элсэн хаялагатай, 4.8 метр гүн, химийн 20 гаруй элементийн найрлагатай эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой нуур юм.

Уг нуур нь эмчилгээний хар, шар шавартай, үе мөч, харшил, даралт ихсэх гэх мэт олон өвчнийг анагаах шидтэй, байгалийн сайхан бүрдсэн газар тул зорин очих амрагчид, аялагчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд энэ зун л гэхэд 5 мянга гаруй хүн зорин очсон байна гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 110 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Arslan.mn

Энэ сарын 29-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1618 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1365, хулгайтай холбоотой 25, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 88, гэмт хэргийн шинжтэй 72 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 98, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 114, хүний биед халдсан 41, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 72, эрүүлжүүлэх байранд хоносон 110, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 97 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn

Мэдээ.МН

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, маргааш өдөр Улз голын сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар усархаг бороо орж, нутгийн өмнөд хэсгээр хална.


2022 оны 07-р сарын 29-ний 20 цагаас 07-р сарын 30-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0-5 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Tэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-14 хэм өдөртөө 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 04-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчир, Онон, Улз голын хөндийгөөр, 8-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар
Categories
мэдээ нийгэм

Бусдын гэрээс гэр ахуйн цахилгаан бараа, гар утас хулгайлсан этгээдийг илрүүллээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн амралтын өдрүүдэд хулгайлах гэмт хэргийг  илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 28-ны өдөр “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Дарь-Эхийн … дугаар тоотод хулгайч орсон байна” гэх дуудлага бүртгэгджээ.

Уг мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс шалгахад 43 настай эмэгтэй “М”-ийн гэрээс

Дээрх хэрэгтэй холбогдуулан өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, дохиолол камерын систем байршуулах, хөршийн хяналтын холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөн сэжигтэй, эх сурвалж тодорхойгүй эд зүйлийг бусдаас худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.MN

Хүний амь замын эвдрэл үерийн гамшиг

Долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Улз болон Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдсэн байна.

Үүр, Балж, Онон, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн

Гадаргын усны судалгааны хэлтэс

Categories
мэдээ нийгэм

“Хүннү молл”-оос “Шинэ өргөө” хороолол хүртэлх замын хөдөлгөөнийг түр хааж, явган хүний нүхэн гарц байгуулна DNN.mn

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Наадамчдын гудамж дахь Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулах гэж байна.

Тодруулбал,

  • Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,
  • Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулах юм.
  • Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу. Энэхүү 37.5 метр урттай нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах юм гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.зураг
    зураг

Categories
гадаад мэдээ

76 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг ясыг дуудлагаар худалджээ DNN.mn

“Sotheby’s” ордонд пүрэв гарагт болсон дуудлага худалдаагаар 76 сая жилийн настай Горгозаврын чулуужсан араг яс 6.07 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.

Дуудлага худалдааны ордноос мэдээлснээр, Горгозаврын энэхүү араг яс нь хувийн эзэмшилд байдаг цорын ганц олдвор юм.

2018 онд Монтана муж улсад (АНУ) хувийн эзэмшлийн газраас олсон уг олдвор 3 орчим метр өндөр, 6.5 гаруй мет урт ажээ.

Горгозаврууд бол (Gorgosaurus, “аймшигт гүрвэл”) 76 сая орчим жилийн өмнө Цэрдийн галавын сүүл үед одоогийн Хойд Америкийн баруун нутагт амьдарч байсан махчин үлэг гүрвэл юм. Тираннозаврын ойрын төрөл боловч энэ төрлөөс 10 сая жилийн өмнө амьдарч байжээ. Эрдэмтэд энэ төрлийн үлэг гүрвэлүүдийг цагт 48 км хүртэл хурдалж чаддаг байсан гэж үздэг.

Одоогоор 20 орчим Горгозаврын араг яс олдсоны ихэнх нь Канадад байдаг ба одоогийн хууль тогтоомжийн дагуу тус улсаас гаргах боломжгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах зураг төсвийг боловсруулж байна DNN.mn

Чойжин ламын сүм музей — Википедиа нэвтэрхий толь

Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалтыг эхлүүлэхээр энэ онд зураг төсвийг боловсруулж байна. Тус музейг сэргээн засварлахын тулд зайлшгүй зураг төсөв боловсруулсан байх шаардлагатай бөгөөд соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалтын технологийн суурь судалгааны үндсэн дээр музейн барилгын ур хийц, дүр дүрслэлийн анхны хэлбэр төрхийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах юм. Мөн Чойжин ламын сүм музейн бусдын эзэмшилд очсон байсан 800 м.кв газрыг музейн өмчлөлд буцаан авч, автомашины зогсоолыг чөлөөлснөөр музейн аюулгүй байдал сайжирч, явган болон дугуйн замтай, ногоон байгууламж бий болгох нөхцөл бүрдсэн юм. Энэ дагуу музейн орчны төлөвлөлтийг музей, иргэдэд ээлтэй байхаар зураг төсвийг боловсруулж байна. 2020 онд Чойжин ламын сүм музей нь АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүдийн дэмжлэгээр дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэгээр сонгогдож, улмаар олон улсын тусламж хандив, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдсэн юм. Дээрх судалгаа ажлыг үр дүнд Дэлхийн хөшөө дурсгалын сан (WMF)-гаар дамжуулан АНУ-ы Элчин сайд нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангаас 100 мянган ам.долларын санхүүжилтээр Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийг бүхэлд нь сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Ядам сүмийн сэргээн засварлалтыг Соёлын өвийн үндэсний төв, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран сэргээн засварлалтын уламжлалт арга технологийн зөвлөгөө өгч, хяналт тавьж байгаа бөгөөд үйл явцыг гэрэл зураг, видео дүрсээр баримтжуулан ажиллаж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

В.Байгал: 5-11 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр коронавирусийн эсрэг вакцинд хамруулна DNN.mn

НЯГТЛАВ 1: КОВИД-19 цар тахлын төгсгөл ба вакцин

Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгал” Ирэх сарын 1-нээс эхэлж 5-11 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулна. Тус насны хүүхдүүдэд вакцин хийхдээ насанд хүрсэн хүнд хийх тунгийн гуравны нэгээр хоёр удаа хийнэ. Ингэснээр дээрх насны хүүхдүүд халдвараас 90 хувь хамгаалагдах боломжтой. Дээрх насны хүүхдүүдэд АНУ-ын “Pfizer” компаниас оруулж ирсэн бага насны хүүхдэд зориулсан тусгай савлагаатай вакциныг хийнэ. Тухайн вакцин сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа учраас вакцин хийлгээгүй бол сургууль, цэцэрлэгт оруулахгүй гэсэн зүйл байхгүй гэдгийг анхааруулъя” гэлээ.