Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Хүүхэд төөрөх, халаасны хулгай зэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байна DNN.mn

Баяр наадмын үеэр Цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цар тахлаас үүдэлтэйгээр баяр наадам хоёр жил өнжсөн. Үүнтэй холбоотойгоор энэ жилийн наадам нэлээд өргөн дэлгэр зохион байгуулалттай болж байна.

Цагдаагийн байгууллагын хувьд, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар нийт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна.

Мөн хөдөө орон нутагт сум, аймгуудын наадам ч зэрэг болж байгаа учраас тэнд мөн хамгаалалтын ажлыг зохион байгуулж байгаа.

Үндэсний их баяр наадам болж буй Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт цагдаагийн байгууллагын нийт 3,000 гаруй алба хаагч наадамчин олныгоо гэмт хэрэг, зөрчилгүй дэг журамтай сайхан наадах чиглэлд ажиллах байна.

Мөн баярын өдрүүдэд амралтын олон хоног давхцаж байгаа тул хотын ойролцоо Туул гол болон рашаан сувилал, амралт зугаалгын газруудаар аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд, орон нутгийн замд хөдөлгөөний эрчим их байгаатай холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнд зохицуулалт хийж, зам тээврийн ослоос сэргийлэхээр ажиллаж буй.

Нэг зүйлийн онцолж хэлэхэд, жил ирэх тусам иргэд дэг журам, ухамсартай наадаж байна. Та бүхэн санаж байгаа бол маш олон цагдаагийн хамгаалалт гардаг байсан бол одоо командлагчийн зүгээс аль болох цагдаагийн алба хаагч цөөн хүчээр, ингэхдээ бэлэн байдлыг хангуулан ажиллаж байгаа.

Жилээс жилд наадамчин олон маань ч дэгтэй сайхан наадаж байгаад баяртай байна. Гэхдээ магадгүй халаасны хулгай, хүүхэд төөрөх зэрэг асуудлууд бий. Энэ бүхэн дээр цагдаагийн алба хаагчид урьдчилан сэргийлэн ажиллана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч хоёр сум тавьснаас нэг удаа онолоо DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэж сонирхсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ сурын талбай, шагайн асарт зочилж, цэц мэргэнээ сорьж буй эрхий мэргэн харваачдад амжилт хүслээ.

Энэ үеэр ерөнхийлөгч эртний уламжлалын дагуу дуут сумаар, Г.Занданшатар Шагайн асарт цэц мэргэнээ сорьж мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр сум тавьснаас нэг удаа оножээ.

Categories
мэдээ нийгэм

Их насны уралдаанд Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат С.Энхтөрийн Дүүгүүр хээр түрүүллээ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байгаа билээ.

Баяр наадмын их насны морьдын уралдаанд 330 их насны морьд гарааны зурхайгаас эргэснээс түрүү магнайд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Аймгийн алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн Дүүгүүр хээр морь хурдаллаа.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Монгол улсын Манлай уяач Гантөмөрийн Чинзоригийн цавьдар морь, гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын цавьдар морь тус тус давхилаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдааны төв ба сүлжээ дэлгүүрүүдийн өнөөдрийн цагийн хуваарь DNN.mn

Улсын баяраар тав хоног амрах хуультай. Энэ жилийн хувьд амралтын өдрүүдтэйгээ нийлээд долдугаар сарын 9-нөөс 18-ныг хүртэл бүх нийтээрээ амрахаар таарч байгаа билээ.

Гэхдээ хүнсний дэлгүүр, захууд доорх хуваарийн дагуу ажиллана.

Хуваарь ёсоор захуудын хувьд Хархорин долдугаар сарын 11-16-ныг хүртэл, Нарантуул зах долдугаар сарын 11-20-ныг хүртэл, Барс худалдааны төв долдугаар сарын 11-15-ныг хүртэл амарна.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдийн ажиллах хуваарийг хүргэж байна.

НЭГ: ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ

Зах, худалдааны төвийн нэр

Амралт

Ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх огноо

Эхлэх огноо

Дуусах огноо

  1. БАЯНГОЛ ДҮҮРЭГ

1

Хархорин худалдааны төв

Хар хорин хүрээ трейд ХХК

2022.07.11

2022.07.15

2022.07.16

2

Шинэ Сандэй худалдааны төв Шинэ сандэй худалдааны төв ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

3

Барс-1 худалдааны төв

Барс импекс ХХК

2022.07.11

2022.07.14

2022.07.15

4

Барс-2 худалдааны төв

Эм Би Си групп ХХК

2022.07.11

2022.07.14

2022.07.15

  1. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

5

Нарантуул худалдааны төв

Нарантуул трейд ХХК

2022.07.11

2022.07.19

2022.07.20

6

Дүнжингарав худалдааны төв

Дүнжингарав ХХК

2022.07.11

2022.07.18

2022.07.19

7

Баянзүрх-1 худалдааны төв Ханталст ХХК

2022.07.11

2022.07.16

2022.07.17

  1. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

8

Сэлэнгэ худалдааны төв

Сайхан монгол ХХК

2022.07.11

2022.07.21

2022.07.22

9

21 худалдааны төв

ХНХТ ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

  1. СҮХБААТАР ДҮҮРЭГ

10

Саруул худалдааны төв

Саруул групп ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

11

Их тойруу худалдааны төв

Их тойруу Ди Эл ХХК

2022.07.11

2022.07.18

2022.07.19

12

Бэлх зах

ШАБ ХХК

2022.07.11

2022.07.14

2022.07.15

13

Бүрд худалдааны төв

Говь түшээ ХХК

2022.07.11

2022.07.15

2022.07.16

14

Бүрэн плаза худалдааны төв

Санжат ХХК

2022.07.12

2022.07.16

2022.07.17

  1. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

15

Нарантуул-2 зах

Анко ХХК

2022.07.11

2022.07.19

2022.07.20

16

Бөмбөгөр-1 худалдааны төв

Юмт бөмбөгөр ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

Содон бөмбөгөр худалдааны төв

Эрдэнэбулган ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

17

Алтжин бөмбөгөр худалдааны төв

Алтжин санаа ХХК

2022.07.11

2022.07.16

2022.07.17

  1. ХАН-УУЛ ДҮҮРЭГ

18

Мишээл экспо худалдааны төв Мишээл групп ХХК

2022.07.11

2022.07.17

2022.07.18

19

Хүннү молл худалдааны төв

Хүннү молл ХХК

2022.07.11

2022.07.13

2022.07.14

ХОЁР: СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР

Сүлжээ дэлгүүрийн нэр

Амрах огноо

урт цагаар ажиллах огноо

Ердийн цагийн хуваариар ажиллаж эхлэх огноо

1

Номин тав трейд ХХК

Улсын Их дэлгүүр

2022.07.11-2022.07.15 08:45-21:30 цаг

2022.07.16

Номин Их дэлгүүр

2022.07.11-2022.07.13

2022.07.14-2022.07.15

08:45-22:00 цаг

Номин Юнайтед Их дэлгүүр

2022.07.11-2022.07.13

2022.07.14-2022.07.15

09:30-21:30 цаг

Номин супермаркет Драгон салбар

2022.07.11-2022.07.15 07:30-22:00 цаг

Номин супермаркет Зунжин салбар

2022.07.11-2022.07.15 08:00-00:00 цаг

Бусад супер маркетууд

2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг

2

Номин хайпермаркет ХХК

Номин хайпермаркетын салбарууд

2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг

2022.07.16

3

Номин бизнес клуб ХХК

Номин Агуулах худалдаа УБ импескс

2022.07.11-2022.07.15

2022.07.16

Номин Агуулах худалдаа 22-ын товчоо

2022.07.11-2022.07.15 06:00-00:00 цаг

Номин агуулах худалдаа Чулуун овоо салбар

2022.07.11-2022.07.15 08:30-22:30 цаг

Номин агуулах худалдаа Хан-Уул салбар

2022.07.11-2022.07.15 08:30-22:00 цаг

4

Имарт хайпермаркет

Скай хайпермаркет ХХК

2022.07.08-2022.07.09

09:00-23:00 цаг

2022.07.10

5

Миний дэлгүүр ХХК

Миний хайпермаркет Нисэх салбар

2022.07.09-2022.07.16

08:30-00:00 цаг

2022.07.17

Миний супермаркет

Саппоро салбар

2022.07.09-2022.07.16

08:30-23:00 цаг

Миний хайпермаркет Нарны зам салбар

2022.07.09-2022.07.16

08:30-00:00 цаг

Миний сүлжээ дэлгүүрийн бусад салбар

Ердийн цагийн хуваарийн дагуу

6

Моннидер ХХК

Оргил

Сонсголон салбар

2022.06.10-2022.08.26 08:00-22:00 цаг

2022.08.27

Оргил

Налайх салбар

2022.06.10-2022.08.26 09:00-23:00 цаг

2022.08.27

Оргил бусад салбар

Ердийн цагийн хуваарийн дагуу

7

Алтан жолоо трейд ХХК

Сансар-1 туннель салбар

2022.07.11-2022.07.15

08:00-00:00 цаг

2022.07.16

Сансар-6 5 шар салбар

Сансар-8 Чулуун овоо салбар

8

Алтан жолоо трейд ХХК

Сансар 22-ын товчоо салбар

2022.07.11-2022.07.15

06:00-00:00 цаг

2022.07.16

Сансар-34 яармаг салбар

Сансар-39 баянзүрхийн товчоо салбар

9

Алтан жолоо трейд ХХК

УБ Их дэлгүүр салбар

2022.07.11-2022.07.12

2022.07.13-2022.07.15

10:00-21:00 цаг

2022.07.16

10

Алтан жолоо трейд ХХК

Сансар сүлжээ дэлгүүрийн

бусад салбар

Ердийн цагийн хуваарийн дагуу

2022.07.16

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Н.Наранбаатар: Аугаа их түүхээсээ 18 настай охины домгийг уран сайхны аргаар үзүүллээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын нээлтийн талаар ерөнхий найруулагч Н.Наранбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр “Соёлын яам байгуулагдсанаас хойш үзэгчтэй хийсэн анхны наадам болж байна. Хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас ард олон маань хөл хорионд байсан. Харин ийнхүү нэгэн цаг дор хамт баярлаж, цэнгэх хүлээлтийг Улсын драмын эрдмийн театрын хамт олон тунгааж үзээд өөрсдөө энэ ажлыг хариуцаад хийлээ. Нээлтийн үйл ажиллагаа “Би хэн юм бэ?” гэсэн асуултаар эхэлж байгаа. Эцэст нь “Би бол Монгол хүн. Бид нэг гэр бүл. Мөнх тэнгэрийн дор орших түүхэн гайхамшигт үндэстэн” гэдгийг харуулахыг зорилоо.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд төрийн статустай бүх уран бүтээлийн байгууллага болон чөлөөт уран бүтээлчид, зохиолын дуучид, рок попын дуучид оролцлоо.

Мөн энэ жилийн наадамд хамгийн гол нь циркийнхнийг түлхүү оруулахыг зорьсон. Монгол цирк бол өөрөө гайхамшиг. Тиймээс бид циркийнхээ гайхалтай үзүүлбэрийг наадмын үзүүлбэртэй нийлүүлж гаргахаар зорьсон маань үзэгч түмэнд хүрсэн байх гэж найдаж байна.

Өмнөх жилүүдийн наадмын нээлтээр бид гайхамшигтай түүхээ өгүүлж байсан. Харин энэ жил түүхээсээ зүгээр л Чингис хааны байгуулж 150 жил үргэлжилсэн амар амгалан үүссэн тэр цаг үеийг буюу 18 настай охин мандах нарны зүгээс шингэх нарны зүг хүртэл алт үүрээд ямар ч аюул осолгүйгээр зорьсон газартаа хүрч байсан гэх домгийг уран сайхны аргаар үзүүллээ. Энэ бол манай түүхийн нэг гайхамшиг. Дэлхийд өөр ийм түүх байхгүй” гэж хэллээ.

Түүнчлэн “Хүмүүс наадмын нээлтийг дэлхийн стандартыг дагаж орой хийвэл яасан юм гэдэг. Бидний ялгамж ердөө энэ гэж боддог. Яг эд нартайд, 11:00 цагт ард түмнээ баярлуулна гэдэг Монгол наадмын нээлтийн ялгамж гэж би хувьдаа ойлгодог. Энэ бол бидний л онцлог. Ийм сайхан нарлаг Монголынхоо наран дор учир зүйгээ олоод наадмаа үзнэ гэдэг нь өөрөө гайхамшиг байх. Наадмын нээлтийг шүүмжлэх нь хүний эрхийн асуудал. Уулын мод урттай, богинотой. Сайн муугаар сав дүүрдэг гэдэг шиг хүмүүст бүх юм таалагдах албагүй байх. Хамгийн гол нь түмэн олон маань үүнээс таашаал авсан бол л болно” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

“Ардчилсан намын хүрээ” ёслол боллоо DNN.mn

АН-аас зохион байгуулж буй төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээ Хүй долоон худагт боллоо.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Хүний жам ёс цагийн урсгал болж өнгөрдөг. Өнгөрснөө бүтээж дархалсан ахмадууд, одоогийн цаг үеийг бүтээж буй дунд үеийнхэн, ирээдүйгээ дархлах залуучууд маань хүрэлцэн ирсэн харагдаж байна. Монгол оронд тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал, шударга ёс, хувийн өмчийг дээдэлсэн баруун төвийн үзэл санаа бүхий улс орны нийгмийн тогтолцоог бий болгох ариун үйл хэрэгт бүгдээр идэвх, зүтгэл гаргаж байгаа гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй байх.

Ардчилсан шударга ёсны орон байлгахын төлөө үнэхээр хичээж байгаа. Цар тахалтай холбоотойгоор олон улсын эдийн засаг маш хүнд үетэй золгож байна. Энэ цаг үед Монгол төрийн явуулж байгаа бодлого харамсалтай нь маш бөөрөнхий, тодорхойгүй байна. Түүгээр ч барахгүй олон улсын хоригт ороход маш ойрхон байна. Ардчилсан намын байр суурь Монгол улсыг ямар нэгэн хоригт оруулахгүй байхад маш том хөшүүрэг болж байгаа.

Бидний хамтын тэмцэл ялалтанд хүргэнэ. Мөн ирэх 2024 онд ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх болно. Та бүхэндээ ялалт, амжилт, сайн сайхан бүхний дээдийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй долоо худагт “Цагдаагийн түр хүрээ” байгуулагдсан бөгөөд үүнд цагдаа, дотоодын цэргийн 1000 гаруй алба хаагч хэв журмын хамгаалалт, зохицуулалт хийж байна.

Цагдаагийн албан хаагчид Хүй долоо худагт байрлан ажиллаж байгаа бөгөөд наадамчин олон, уяачид, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын алба хаагч нарын аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл хийж байгаа аж.

Мөн хурдан морьдыг шүдлэх, хурдан морьд гараанаас барианд орох зайнд гадны машин, иргэд нэвтрэхээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Хүй долоо худагт ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил илрээгүй хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Эрэмбээ хүлээн зөвшөөрөөгүй дархан аварга А.Сүхбатыг наадмаас хасав DNN.mn

Эрэмбээ хүлээн зөвшөөрөөгүй дархан аварга А.Сүхбатыг наадмаас хасав. АХ-ын 100,101 жилийн ойн их баяр наадад зориулсан 1024 бөхийн барилдаан Төв цэнгэлдэхэд эхэллээ.
Нэгийн давааны эхэнд А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын дархан аваргуудын хооронд эрэмбийг маргаан гарч барилдаан хэсэг хугацаанд саатав.
Улмаар бөхийн салбар хорооноос тогтоосон эрэмбийг хүлээн зөвшөөрөөргүй А.Сүхбатыг барилдаанаас хасах шийдвэр гаргалаа.
А.Сүхбатын тухайд хоёр хоногийн өмнө Төв аймгийн баяр наадамд зодоглож жудо барилдааны ОУХМ Г.Алтанбаганаар хоёр давсан юм.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нэг давлаа DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгийн даваа эхэллээ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нэгийн даваанд залуу бөх Х.Шаарийбууг давлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ.

Хүчит бөхийн барилдааны зүүний магнайд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, бараан жигүүрийн тэргүүн магнайд дархан аварга Г.Өсөхбаяр нараар ахлуулсан 1024 хүчтэн барилдаанаа эхлүүллээ.
Үндэсний их баяр наадамд аварга цолтон зодоглож байна.