Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Аяс Монгуш: Монгол үндэсний бөхөөр барилдаад улсын цол авах хэмжээний залуус Тувад олон бий DNN.mn

Ардын хувьсгалын 100, 101 жилийн Үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Энэ түүхэн ойд Тувагийн Аяс Монгуш тэргүүтэй нийт 15 бөх улсын наадамд зодоглохоо МҮБХ-нд мэдэгдсэн юм. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зодоглох Тува бөхчүүдийн дасгалжуулагчаар Аяс Монгуш ажиллаж байна. Түүнтэй ярилцлаа.


-Сайхан зусч байна уу та?

-Сайхаан. Сайхан зусч байна уу. “Өдрийн сонин”-оор дамжуулж угсаа нэгт монголчуудтайгаа уулзаж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна.

-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадам удахгүй тохиох нь. Тува бөхчүүд маань энэ удаагийн их баяр наадамд анх удаагаа барилдахаар бүртгүүлжээ. Наадам хаяанд ирсэн байна. Таны бэлтгэсэн шавь нарын бэлтгэл нь хэр хангагдав?

-Монголын Үндсний бөхийн холбооноос бидний хүсэлтийг хүлээн авч, улсын их баяр наадамд барилдах урилга илгээснийг талархаж хүлээж авсан. Монгол гуталтай барилддаг бөх дэлхийд хоёр л байдаг. Нэг нь монгол үндэсний бөх, нөгөө нь тува бөх. Энэ жилийн наадамд Тувагаас 15 бөх барилдана. Бэлтгэл сургуулилтаа бид Тувад базаасан. Монгол бөхчүүдийн нэгэн адилаар галд гараад л бэлтгэлээ хийлээ. Харин Седен-Очур Кара-Сал “Увс нуур” галын бөхчүүдтэй хамт Харзтайд наадмын бэлтгэлд гарсан. Бэлтгэл сургуулилт нь сайхан таарсан талаар ярьж байна лээ. Энэ жилийн наадмаар дажгүй сайн барилдах болов уу гэж хүлээж байгаа. Ер нь монгол үндэсний бөхөөр амжилт гаргах боломжтой олон залуус байдаг ч энэ жилийн наадамд барилдаж чадсангүй. Манай бөхчүүдийн олонх нь цэрэг, цагдаагийн байгууллагад ажилладаг. Энэ жилийн наадамд барилдах сонирхол их байсан ч ажлын улмаас амжсангүй л дээ. Мөн хэсэг бөхчүүдийг хилээр гаргасангүй. Яагаад гаргаагүй нарийн шалтгааныг нь мэдэхгүй юм.

-Тувад Монгол үндэсний бөхөөр барилдаад улсын цолд хүрэх боломжтой бөхчүүд олон байгаа талаар та онцолж байна. Энэ жил шөвгийн даваанд гарч барилдах бөхчүүд байна уу?

-Монгол Үндэсний, тува бөх ижилхэн өмсгөлтэй. Харин дүрмийн тухайд бага зэрэг ялгаатай. Тува бөх гар газарт хүрэхэд л ялагдсанд тооцдог. Үүгээрээ л ялгаатай. Бусдаар бол яг адилхан. Бэлтгэл хийгээд үндэсний бөхөөр барилдвал аймгийн наадамд түрүүлэх, цаашлаад улсын цол хүртээд үзэгч түмнээ цэнгүүлэх боломжтой олон залуус энд бий. Энэ жилийн наадмаар Седен-Очур Кара-Сал маш сайн барилдах байх. Мөн Айдын Монгуш гэж авьяаслаг барилддаг залуу бий. Монгол бөхчүүдтэй их сайн барилддаг юм.

-Монгол үндэсний бөхөд зарим тохиолдолд бие биенээ дэмжиж унаж өгдөг жишиг бий. Энэ талаар танд ямар ойлголт байна вэ?

-Тодорхой мэдэх юм алга. Гэхдээ нас ахисан бөхчүүд залгамж халаагаа бэлтгэж дэмжих нь хаана ч байдаг л үзэгдэл.

-Та монгол бөхчүүдийн талаар хэр сайн мэдэх вэ?

-Бүгдийг нь танина. Заалны барилдаануудыг тогмол үздэг. Улсын харцага О.Хангайг дэмждэг. Өнгөрсөн хаврын барилдаануудад маш сайн барилдсан. Одоо 100 жилийн ойгоор ч сайн барилдах болов уу гэж харж байна. О.Хангай харцгагыг Тувад ирж барилдаасай гэж хүлээж байна. Тува бөхөөр маш сайн барилдах болов уу. Тэр их бяртай хүн манай аварга, арслангуудтай барилдвал маш сонирхолтой байх болов уу.

-Монгол бөхчүүд Тувад очиж тогтмол барилддаг уу?

-Тогтмол барилддаг юм. Тур дундаа Н.Батсуурь аварга ирж барилддаг. Маш уран барилддаг хүн ш дээ. Манай ард түмэн барилдааныг нь үзэх их дуртай. Дээхнэ үед бол дархан аварга А.Сүхбат ирж барилддаг байлаа. 2003 онд билүү дээ наадмаар ирж барилдаад Аяс Монгуш аваргатай үзүүр түрүүнд үлдэж барилдаад унасан. Сүүлийн үед улсын харцага Т.Баасанхүү ирж барилдах болсон. Уран дайчин барилддаг гоё бөх. Манай бөхчүүд ч түүнийг хүндэлдэг юм. Мөн улсын харцага Н.Золбоо, аймгийн арслан Х.Оргилболд нар байна. Үзүүштэй гоё барилддаг. Тува бөхчүүд ч Монголд ирж заал танхимын барилдаанд зодоглож л байсан. Бидний дээд аварга Аяс Монгуш ид үедээ бол аймгийн аварга шалгаруулах барилдаануудад түрүүлэх хэмжээнд л барилддаг байлаа. Үеийнхээ бөхчүүдтэй эн тэнцүүхэн л өрсөлдөнө. Одоо энэ дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нартай тэр шүү дээ. Харамсалтай нь ид үедээ улсын наадамд барилдаж чадаагүй юм. Энэ жил зодоглох байх. Гэхдээ ид сайн үеийнх шигээ барилдаж чадахгүй болов уу.

-Тувагийн н.Сайнбилэг гэж мундаг барилддаг бөх бий. Энэ жилийн улсын наадамд барилдах юм билээ. Бэлтгэл сургуулилт нь ямар байгаа бол?

-Сайнбилэг энэ жилийн улсын наадамд зодоглоно. Тува улсын заан цолтой бөх л дөө. Энэ жил 37 настай. Сайнбилэг үндэсний бөхөөр их сайн барилддаг шүү. Тэр жил Монголын Цагаан сарын барилдаанаар Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяртай их сайн барилдсан. Эхний барилдаанд Г.Эрхэмбаяр аваргыг өвдөг шороодуулсан ч хөлийн цэцүүд дахин барилдуулах шийдвэр гаргасан юм. Ингээд өвдөг шороодсон. Монголын “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн тува залуус олон бий. Заалны барилдаануудад ч дажгүй сайн барилдаж л байсан. Тэр залуус маань энэ жилийн наадамд зодоглож чадахгүй нь бололтой.

-Ингэхэд Тувагийн улсын наадамд түрүүлсэн бөхөд ямар бай шагнал олгодог юм бэ?

-Одоогоос таван жилийн өмнө түрүүлсэн бөхийг лада маркийн машинаар байлж байсан. Жил бүр өөр өөр байдаг. Заримдаа трактор өгнө (пад пад). Мотоциклоор ч байлах тохиолдол бий. Мэдээж цол олгоно. Тувагийн бөхчүүд ажил хөдөлмөр эрхлээд хажуугаар нь бөхөө барилдаад явдаг. Наадам дөхөхөөр Монголын бөхчүүдийн адилаар галд гарч бэлтгэлээ базаадаг.

-Тувагийн дунд сургуулийн хүүхдүүдэд түүхийн хичээл ордог байх. Түүхийн хичээлээр өөрсдийгөө хаанаас гарвалтай гэж үздэг юм бэ?

-Бид бүгд монгол угсаатнууд шүү дээ. Дунд сургуульд Монголоос гарвалтай л гэж үздэг. Тийм ч учраас Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадамд бид барилдах болсондоо туйлын их баяртай байна.

Categories
зурхай мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ DNN.mn

2022.7.12, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 13

ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2022.7.12, Мягмар гараг
  • Наран ургах шингэх: 05.06-20.50
  • Үс засуулбал: Жаргал ирнэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм, бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, Их нууруудын хотгор, Дорнод, Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, Их Нууруудын хотгор болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хамгааллын Түр байр ажиллуулж байна DNN.mn

Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 3, 4 дүгээр хаалганы дунд хүүхэд хамгааллын Түр байр ажиллуулж байна.

2022 оны долоодугаар сарын 11-ний 14:30 цагийн байдлаар эцэг, эх, асран хамгаалагчаасаа төөрсөн 11 хүүхдийг олж, эцэг, эхэд нь 30-40 минутын дотор хүлээлгэн өглөө.

Мөн бага насны хүүхдийг төөрөх, бусад эрсдлээс сэргийлж, эцэг, эхийн утасны дугаар бүхий бугуйвч зүүж өгч байна гэж Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

НМХГ: Баяр наадмын үеэр хяналт тавьж ажиллаж байна DNN.mn

НМХГ-ын 243 улсын (ахлах) байцаагч, албан хаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүйн долоон худаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Сүхбаатарын талбай, Төрийн өндөрлөгүүдийн хүлээн авалт, Багануур, Налайх дүүргийн наадамд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй 741 аж ахуйн нэгж иргэний үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, газын аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажиллаж байна.
Шалгалтын явцад явуулын хоёр лабораторид айраг, сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, жимснээс дээж авч, шинжилгээнд хамруулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт 19400 мкв талбайд (13000 гаруй сандал, 23 ариун цэврийн цэгийн 130 гаруй суултуур, орох гарах 18 хаалга, хогийн цэг 1) 0.02 хувийн гипохлорид кальци, хлорсептороор халдваргүйтгэл хийхэд хяналт тавьж ажиллаж байна гэж НМХГ-аас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш өглөө Хүй долоон худаг чиглэлийн замыг нэг урсгалд оруулна DNN.mn

Үндэсний их баяр наадмаар долоодугаар сарын 12-нд Архангай аймаг руу салдаг уулзвараас Хүй долоон худаг явах замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

Тодруулбал, соёолон насны морьд уралдахын өмнө Хүй долоон худаг чиглэлд, буцаж ирсний дараа нь Улаанбаатар чиглэлд нэг чигийн урсгалд оруулах юм байна.

Соёолон насны уралдааныг 12-ны өглөө 07-11 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчид, наадамчдын анхааралд: 12-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 07-р сарын 11-ний 20 цагаас 07-р сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Дорнод, Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, Их Нууруудын хотгор болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 13-наас 07 дугаар сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15, 16-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Төв цэнгэлдэх хүрээлэнд дөрвөн чиглэлд морьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр боллоо. Үргэлжлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн нэгийн даваа үргэлжилж байна.

Эрхэм уншигч танд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сонин сайхнаас хүргэе.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаа, дотоодын цэрэг, оюутан цагдаа зэрэг 1100 гаруй алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулах чиглэлээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Тухайлбал, Морьт эргүүлүүд зөвхөн гадаадын жуулчдын гэлтгүй наадамчин олны ч анхаарлыг татаж байгаа бөгөөд наадамчид морьт эргүүлүүдтэй дурсгалын гэрэл зураг татуулж байв.

Сонирхуулахад, “Хүй долоон худаг”-т “Цагдаагийн түр хүрээ” байгуулагдаж, 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

7 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бүгсий, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Хангай нурууны арын Хануй, Идэр, Чулуут, Сэлэнгэ, Орхон, Зүүнтүрүү, Ачуут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар олон жилийн дундаж түвшинг 40-120 см, Хархираа, Үүр, Онон, Улз голын адгаар үерийн түвшинг 10-45 см даван тус тус үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 12-нд Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 15 см, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн, Сүхбаатар хот орчимд 10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Наадмын өдрүүдэд нутгийн төв болон зүүн хэсгээр үргэлжилсэн усархаг бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгаар урсан өнгөрдөг гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаараал халамжаа сайжруулах, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-07-11