Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Улсын арслан Э.Оюунболд ёс бус үйлдэл гаргалаа DNN.mn

Гурвын даваанд Улсын арслан Э.Оюунболд аймгийн начин Ё.Улсболдыг амалж, өвдөг шороодсон. Улмаар Ё.Улсболд давж улсын арслан Э.Оюунболд тахим өгсөн. Барилдаан дууссаны дараа Э.Оюунболд Ё.Улсболдыг муу хулгайч гэж дуудан шууд цохив
Categories
мэдээ цаг-үе

ТЦА: Хурд хэтрүүлсэн зөрчлийн хариуцлагыг газар дээр нь хүлээлгэнэ DNN.mn

Улсын баяр наадамтай холбоотойгоор аялал, амралтын бүсэд зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэн тул цагдаагийн байгууллагаас цагийн менежментээр хяналт шалгалтыг зохион байгуулж буй.

Өнөөдөр буюу долдугаар сарын 11-ний өдөр тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлсэн 415 зөрчлийг илрүүлж, газар дээр нь хариуцлага тооцсон байна.

Баяр наадмын өдрүүдэд орон нутгийн замд 50 гаруй цэгт 100 гаруй алба хаагч, мөн цагийн менежментийн 89 цэгт 185 алба хаагч, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Цаашид цагдаагийн байгууллагаас гарч байгаа осол хэрэг түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэндэд учирч байгаа хохирлыг багасгахад анхаарч хурд хэтрүүлэх зөрчилд газар дээр нь хариуцлага тооцон ажиллах болно гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн:

  • 31 дэх хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  • 32 дахь хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн тус тус заажээ.
Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Улсын арслан Э.Оюунболд гурвын даваанд өвдөг шороодлоо DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Энэ даваанд улсын арслан Э.Оюунболд өвдөг шороодлоо. Тэрээр аймгийн начин Ё.Улсболдыг амлан барилдсан юм.

Допингийн асуудалд холбогдож барилдах эрхээ хасуулаад байсан улсын арслан Э.Оюунболд наадмын өмнөх сорилго барилдаанд үзүүрлэж бэлтгэл сайтай байгаагаа харуулаад байлаа. Гэвч гурвын даваанд өвдөг шороодсон нь наадмын тааврыг эвдсэн үйл явдал боллоо

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Б.Гансүх: Иргэд баталгаагүй зам, гарцаар гол гатлахгүй байвал зохилтой

Он гарсаар арван аймгийн 17 сум, нийслэлийн таван дүүрэгт 33 хүн усанд осолдож, амь насаа алдсан бөгөөд ихэнх нь амралт зугаалгаар явж байх үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос шалтгаалжээ. Иймд Онцгой байдлын ерөнхий газар гол, мөрөн, нуурын эрэг дагуу нутаглаж буй иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер, усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, зам товчлох, цаг хожих зорилгоор гүүр гарамгүй газраар гол, ус гатлахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.


Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн штабын дарга, дэд хурандаа Б.Гансүхтэй ярилцлаа.


-Усанд живэхгүйн тулд хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ?

-Сэлж чаддаг ч гэсэн ус ихтэй томоохон гол, нууранд орж сэлэхээс сэрэмжлэх хэрэгтэй. Нэн ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ.

-Нэгэнт хөл алдаж живээд эхэлбэл яавал зохилтой бол?

-Тийм тохиолдолд сандарч тэвдэлгүй тайван байж, биеэ сул тавин амьсгаагаа түгжиж өөрийгөө мэдрэн усыг зөөлөн татан гаргах нь чухал.

-Усанд живсэн хүнд үзүүлэх нэн яаралтай анхны тусламж гэвэл?

-Ходоод болон уушгинд орсон усыг яаралтай гаргахын тулд хэвлий хэсгээр шахаж, хэрэв амьсгалгүй болж зүрх зогссон бол зүрхний иллэг, хиймэл амьсгалыг цаг алдалгүй тасралтгүй хийх нь зүйтэй.

-Он гарсаар 33 хүн усанд живж осолджээ. Тэдгээрийн дийлэнх нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж амь насаа алдсан гэнэ. Үүнээс үзвэл согтуу хүн усанд живж осолдох эрсдэлийг дутуу үнэлж хайхрамжгүй болдог хэрэг үү?

-Ер нь тэгж үзэж болно. Угаасаа согтууруулах ундаа хэрэглэсэн үед ус руу ороход хүний анхаарал сэрэмж сарниж, биеэ хянах явдал алдагддагаас гадна хөл гарын шөрмөс татах, ус залгих нь элбэг тохиолддог. Тэр бүгдээс болж хөл алдаж живэх аюултай. Энд тэмдэглэхэд, хөдөө гадаа явахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сонордуулгыг тогтмол хүлээн авч байхад илүүдэхгүй.

-Амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхисноос усанд живсэн тохиолдол ч нэлээд гарчээ. Балчир хүүхдүүд усны аюулыг мэдэрч эмээдэггүй хэрэг үү. Ер нь хүүхдэд усанд живэх аюултайг хэрхэн ойлгуулж тайлбарлах нь зохилтой вэ?

-Иргэд гол мөрөн, нуур цөөрмийн ойролцоо амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа дээшлүүлэх нь маш чухал. Хүүхэд усанд живэх аюулыг мэдэрдэггүй тул үүнийг сайтар ойлгуулан байнга сэрэмжлүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь байнгын хараа хяналттай байлгах нь зөв.

-Мөн зам товчлох, цаг хожих гээд гүүр гарамгүй газраар гол мөрөн гаталж машинтайгаа живж харамсалтайгаар амь насаа алдсан байх юм. Гүн усанд машин осолдвол хамгийн түрүүнд хэрхэн арга хэмжээ авах нь зөв бэ?

-Сүүлийн өдрүүдэд бороо хур их орсонтой холбогдуулан анхааруулахад иргэд баталгаагүй зам гарцаар гол гатлахгүй байвал зохилтой. Урьд нь усны түвшин бага байхад машинтай гаталж байсан ч гэнэт ихэссэн байх нь цөөнгүй. Иймд иргэд эд хөрөнгө болон амь насаа алдах аюултайг анхааруулж байна. Баталгаатай зам гарцаар л гарч байх хэрэгтэй.

Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг сайтар сахин биелүүлэх шаардлагатай.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр дуу цахилгаантай бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчид, наадамчдын анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 29-34 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 18-20 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-18 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 15 жилийн дараа төрийн наадамд алдар, цолоо дахин дуудууллаа DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын гурван даваа эхэллээ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ жилийн наадамд барилдан, монгол түмнээ баясгаж буй. Цагийг эзлэсэн их аварга тэрбээр улсын наадамд 15 жилийн дараа барилдаж буй.

Гурвын даваанд алдар цолоо дуудуулж, наадамчин олны бахархал, бахдалыг төрүүллээ. Ингэснээр Б.Бат-Эрдэнэ аварга 15 жилийн төрийн наадамд цолоо дахин дуудууллаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

зураг

зураг

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн аварга, арслан цолтон тэргүүлсэн хүчит 1024 бөх зодоглож байна.

Улсын баяр наадамд арван жил тутам Их Монгол Улс байгуулагдсаны болон Ардын хувьсгалын тэгш ойг давхцуулан 1024 бөх, бусад баяр наадамд 512 бөх барилддаг.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд зааснаар Улсын баяр наадамд барилдах бөх 16 насанд хүрсэн байх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

НААДАМ-2022: 21 аймгийн баяр наадмын нэгдсэн хөтөлбөр DNN.mn


21 аймгийн баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.


May be an image of text

No photo description available.

May be an image of text that says 't наадам баян-елгий аймаг хетелбер VI1.08 /баасан/ 16:00-21:00 казах ундэстний харилцаа дууны

May be an image of text

May be an image of text

May be an image of text

No photo description available.

May be an image of text that says 'йихб наадам булган аймаг хетелбер VII.10 /ням/ 13:30 14:30 14:30 байршил: ундэсний хурдан морьдын уралдаан: шудлэн насны морьдын уралдаан ундэсний бехийн барилдааны хоерын даваа ундэсний хурдан морьдын уралдаан: шудлэн насны морьдын уралдаан ундэсний хурдан морьдын уралдаан: хязаалан морьдын уралдаан

No photo description available.

No photo description available.

May be an image of text

May be an image of text

No photo description available.

May be an image of text

May be an image of text

May be an image of text that says 'иих наадам дархан-уул аймаг хетелбер VII.01 /баасан/ VII.07 /пурэв/ Darkhan drift series

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

No photo description available.

May be an image of text that says 'их наадам завхан аймаг хетелбер VI1.09 /бямба/ 09:00-21:00 ундэсний шагайн харваа 09:00-20:00 ундэсний есверийн сурын харваа байршил: ббтобт- ийн спорт танхимд баярын хурал, терийн шагнал гардуулах ёслолын уйл ажиллагаа, хундэтгэлий концерт байршил сурын талбайд VII.10 /ням/ байршил: хегжимт жужгийн meampm 06:00-09:00 09:00-21:00 хурдан морьдын уралдаан азарганы уралдаан ундэсний сурын харваа 09:00-15:00 байршил доной хендий, алагийн дерелж ундэсний шагайн харвааны шигшээ тоглолт 10:00-12:00 байршил сурын талбайд баяр наадмын нээлтийн уйл ажиллагаа 10:00-11:30 байршил: цэнгэлдэх ундэсний хурдан морьдын уралдаан дааганы уралдаан 12:00-14:00 байршил Tee цэнгэлдэх хурээлэнд ундэсний бехийн барилдааны нэгийн даваа байршил доной хендий, алагийн дерелж байршил тев цэнгэлдэх хурээлэнд'

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of ‎text that says '‎яих наадам ול емнеговь аймаг хетелбер VII.29 /баасан/ 10:40-13:00 11:30-12:00 ундэсний бехийн барилдааны нэгийн даваа байршил: Tee цэнгэлдэх хурээлэно ундэсний сурын харвааны нээлтийн уйл ажиллагаа аймгийн удирдлагын хундэтгэлийн cyp харвах ёслол 13:00-14:00 байршил: завсарлага 13:00-16:00 ундэсний хурдан морьдын уралдаан хязаалан морьдын уралдаан вайршил 14:00-16:00 14:00-17:00 ундэсний сурын хана харваа байршил: морь барианы газарт 16:00-18:00 ундэсний бехийн барилдааны хоёрын даваа байршил: сурын талбайд 17:00-19:00 ундэсний хурдан морьдын уралдаан шудлэн насны морьдын уралдаан

May be an image of text

May be an image of text that says 'йих наадам গল емнеговь аймаг хетелбер уяачдын наадам VII.31 /ням/ 07:00-10:00 ундэсний хурдан морьдын уралдаан сонгомол дээд насны морьдын уралдаан 10:00-10:30 байршил морь барианы газарт уяачдын наадмын нээлтийн уйл ажиллагаа 10:30-13:00 ундэсний хурдан морьдын уралдаан сонгомол дунд насны морьдын уралдаан байршил: морь барианы газарт 13:00-15:00 байршил морь барианы газарт ундэсний хурдан морьдын уралдаан сонгомол дааг аны уралдаан 15:00-15:30 байршил морь барианы газарт ундэсний морьдын уралдаанд айрагдсан сонгомол морьдын гардуулах байршил: морь барианы газарт 巾'

May be an image of text

May be an image of text

May be an image of text

May be an image of text

No photo description available.

May be an image of text

May be an image of text

May be an image of text

No photo description available.

No photo description available.

May be an image of text

May be an image of text

No photo description available.

May be an image of text

May be an image of text that says 'ласний йих наадам ရ хэнтий аймаг хетелбер VI1.08 /баасан/ 10:00 ундэсний урианхай сурын харваа ундэсний сурын эсверийн харваа /эрэгтэй/ VI1.09 /бямба/ байршил: байршил:сурынталбайд талбайд 10:00 ундэсний буриад сурын харваа ундэсний сурын есверийн харваа /эмэгтэй/ 11:00 байршил сурын талбай

No photo description available.

No photo description available.

Categories
мэдээ цаг-үе

Соёолон насны уралдаанд 300 хүлэг гарааны зурхай руу хөдөллөө DNN.mn

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны соёолон насанд 344 хүлэг уралдахаар бүртгүүлжээ.

Эдгээр хүлгүүдийн сэрвээний өндрийг 140 сантиметр байхаар тогтоон таван замд хэмжиж, хэмжилтийг хоёр цэгт хяналаа. Ингэснээр 300 орчим үрээ гарааны зурхай руу хөдөлж байна.

Морьд 18-20 километрийн зайд уралдана.