Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Дархан аварга Х.Баянмөнхийн зодог тайлах ёслол тавын давааны өмнө болно DNN.mn

Өнөөдөр тавын давааны өмнө Хөдөлмөрийн баатар, дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн цолыг дуудан, хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Мөн түүний зодог тайлах ёслолыг зохион байгуулна. Энэ талаар Бөхийн салбар хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлсэн. Увс аймгийн Хяргас сумын харьяат, цагийг эзэлсэн их аварга Х.Баянмөнх төрийн их баяр наадамдаа 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давжээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олонд 346 ААН үйлчилж байна DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт 700 гаруй ААН хүнс, худалдаа болон нийтийн хоолоор үйлчилж байна.

НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олонд үйлчилж буй 346 ААН-д хүнсний эрүүл ахуй, хий болон цахилгааны аюулгүй байдлыг хангуулан зөвлөн ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын 243 албан хаагч Төв цэнгэлдэх хүрээлэн, Д.Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Хүй долоон худаг, Налайх, Багануур дүүргийн наадмын үеэр хүнсний болон галын аюулгүй байдлыг хангаж байна.

Мэргэжлийн хяналтын ажилтнууд эрүүл ахуйн шаардлагыг хангаагүйгээс гарч буй зөрчлийг газар дээр арилган хариуцлага хүлээлгэж байна. Ундны усны чанар, аюулгүй байдалд анхаарч Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгийн эргэн тойронд орчинд ашиглаж буй ундны усны эх үүсвэрээс дээж аван шинжилж чанар, аюулгүй байдлыг хангуулжээ.

Мөн явуулын хоёр лаборатори ажиллаж ус, ундаа болон айраг, цагаан идээнээс газар дээр нь дээж аван шинжилж байна. Иргэд, наадамчин олныг зөвшөөрөл авсан, урьдчилан сэргийлэх хяналтад хамрагдсан, зөвлөгөө, мэдээллээр хангагдсан газар, ААН-үүдээр үйлчлүүлэхийг сануулж байна.


Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Э.Оюунболд: Олон түмний нүдэн дээр зохисгүй үйлдэл гаргасандаа уучлал хүсье DNN.mn

Гурвын даваанд өвдөг шороодсон улсын арслан Э.Оюунболд барилдааныхаа талаар сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрээр “Хөлийн цэцээс дахиж барилд гэсэн. Харин би дахиж барилдсангүй. Надад бухимдахаас эхлээд олон юм бий. Олон түмний нүдэн дээр зохисгүй үйлдэл гаргасандаа уучлал гуйж байна. Үнэхээр биеэ барьж дийлсэнгүй.

Өчигдөр аавынхаа 49 хоногийг хураасан. Гэтэл Монголын ард түмэн над руу их дайрч байна. Би бүх үр төлөөсөө өгсөн. Цолоо ч өгсөн. Хийгээгүй хэргийг давтсаар байгаад надад хүлээлгэсэн. Хүнд элэг бүтэн явахаас илүү аз жаргал гэж юу байхав. Би 2014 оноос хойш би аавтайгаа наадсан. Энэ их хэл амыг дийлэхгүй байна. Үндэсний бөхийн холбоо миний эсрэг холбоо болж байна. Арбитрийн шүүх гэж байгаагүй бол би 10 жил барилдахгүй байх нь. Би хоёр жилээр эрхээ хасуулж, цолоо хураалгачихаад дөрвөн жил барилдсангүй. Намайг барилдуулаагүй шүү дээ. Одоо надаас юу хүсээд байгаа юм бол. Би үнэхээр гомдож байна. Ганцхан надаас хориотой бодис илрээгүй.

Би нэгийн даваанд унасан ч хамаагүй бэлтгэлээ сайн хийгээд барилдана. Уг нь миний бэлтгэл сайн байсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Алба хаагчид иргэд ихээр цуглаж буй газар, голын эрэг дагуу хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Цагдаа, дотоодын цэргийн 4,000 гаруй алба хаагчид Төв цэнгэлдэх, Хүй долоо худаг болон иргэд, олон нийтийн ихээр цуглаж буй газар, голын эрэг дагуу хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.

Arslan.mn

Categories
мэдээ цаг-үе

Төв цэнгэлдэх хүрээлэнд нэг литр айраг 8000 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой болж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа хоолны болон худалдааны асрууд наадамчин олонд үйлчилж байгаа юм. Асрууд Булган аймгийн Могод, Архангай аймгийн Хотонт тэргүүтэй сумын айргаар наадамчдад үйлчилж байгаа бөгөөд айраг нэг литр нь 8000 төгрөгийн үнэтэй байна.

.

Categories
мэдээ цаг-үе

Наадам 2022: Үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн богино эргэлтийн чиглэлүүд DNN.mn

Богино эргэлтийн автобусууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн, Вокзал-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн Галт тэрэгний зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Зөвхөн богино эргэлтийн автобус иргэдэд үнэгүй үйлчлэх юм.

Categories
булангууд мэдээ нийгэм шинжлэх-ухаан-технологи

Сансар огторгуйн хамгийн тод, өнгөт зураг албан ёсоор цацагдлаа DNN.mn

Deep field буюу сансар огторгуйн хамгийн гүн зураг албан ёсоор цацагдлаа.

Одоогийн байдлаар хамгийн өндөр хүчин чадалтай James Webb сансрын дурангийн анхны deep field буюу сансар огторгуйн хамгийн гүн зураг 2022 оны 7 сарын 12-нд албан ёсоор цацагдлаа.

James Webb сансрын дурангийн тусламжтайгаар өнөөг хүртэлх “хамгийн гүн” буюу бидний өмнө хэзээ ч ажиглаж байгаагүй алсын хязгаарыг энэхүү зураг үзүүлж байгаагаараа онцлог юм.

Categories
мэдээ нийгэм

Соёолон насны уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын уяач Б.Энхбаярын хээр соёолон түрүүллээ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

Өнөөдөр соёолон насны морьд уралдав. Энэ жил нийт 344 соёолон уралдахаар бүртгүүлжээ. Ингээд энэ жилийн

Түрүү магнайд Ховд аймгийн Мянгат сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар үрээ, унаач нь 452 дугаартай,

Аман хүзүүндХөвсгөл аймгийн Галт сумын уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал үрээ,

Айргийн гуравтХөвсгөл аймгийн Галт сумын уяач Нанжилдоржийн Нацагдоржийн хээр халзан үрээ,

Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн уяач, нийслэлийн Сүхбаатар дүүргийн Зоригтбаатарын Жавхлангийн хээр үрээ,

Айргийн тавд Өвөрхангай аймгийн Бурд сумын уяач Пэрэнлэйн Бямбацэрэнгийн хонгор халзан үрээ тус тус хурдаллаа.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний сурын харваанд 500 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын Үндэсний сурвын харваанд нийт 500 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Эрэгтэй харваанд Монгол Улсын дархан мэргэн Ш.Даваахүү, Ц.Хүдэрчулуун тэргүүтэй 360 гаруй харваач цэц мэргэнээ сорьж буй бол эмэгтэй сур харваанд Монгол Улсын дархан мэргэн Д.Бор-Охин, Х.Оюунчимэг тэргүүн 180 гаруй харваач оролцож байна. Үндэсний сур харваанд 21 аймаг есөн дүүргээс харваачид оролцож буй бөгөөд гадны улсаас нэг харваач оролцож буй нь Бельги улсын харваач юм.