Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Начны болзол хангасан 17 хүчтэн DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны Тавын даваа өндөрлөж, 17 шинэ Начин цолтон төрлөө.

Тавын даваанд

  1. Булган аймгийн Могод сумын харьяат, “Сод Монгол” группийн бөх, Аймгийн заан Э.Энх-Амгалан улсын аварга Г.Эрхэмбаярыг
  2. Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Э.Нямаа улсын заан Н.Жаргалбаярыг
  3. Булган аймгийн Орхон сумын харьяат, “Дээдчийн жигүүр” компанийн бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл улсын заан М.Өсөхбаярыг
  4. Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн арслан Б.Мижидсүрэн улсын заан Ц.Одбаярыг
  5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяа, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан О.Цэцэнцэнгэл улсын харцага А.Цацабширыг
  6. Увс аймгийн Тэс сумын харьяат, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн бөх, аймгийн арслан Н.Хүрэлсүх улсын харцага Т.Баасанхүүг
  7. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сод Монгол” группийн бөх, аймгийн заан Б.Түвшинтөгс улсын харцага Ө.Даваабаатарыг
  8. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын харцага Х.Гантулгыг
  9. Увс аймгийн Тэс сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн заан О.Түмэн улсын харцага Т.Бэгзсүрэнг
  10. Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл улсын харцага Ш.Пүрэвгарьдыг
  11. Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хүч” спорт хорооны бөх, аймгийн арслан Х.Оргилболд улсын харцага Ц.Мөнхбаярыг
  12. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Г.Бадрах улсын начин Х.Батчулууныг
  13. Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Э.Сумъяабат улсын начин Д.Амарсайханыг
  14. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн бөх, аймгийн арслан Б.Лхагвадорж улсын начин Э.Ванданцэрэнг
  15. Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн харцага Б.Сосорбарам улсын начин Ж.Ням-Эрдэнийг
  16. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Хангарьд клубийн бөх, аймгийн арслан Ө.Батзул улсын начин Д.Хүдэрбулгыг
  17. Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн заан Э.Батмагнай аймгийн арслан О.Наранбаатарыг тус тус давж ийнхүү Начин цолны болзол хангалаа.
Categories
мэдээ нийгэм

Улсын начин Э.Энхбат агсны дүү Э.Бат-Амгалан начин цолны болзол хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваа эхэллээ.

Булган аймгийн Могод сумын харьяат бөх, аймгийн заан Э.Энх-Амгалан тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаярыг давлаа. Ингэснээр улсын начин Э.Энхбат ахынхаа цолд хүрч, улсын начин цолны болзол хангав.

Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын начин цолны болзол хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын харцага Х.Гантулгаар тав давлаа.

Аймгийн заан Ц.Бямба-Отгон нь улсын цолны тааварт бичигдэж байсан бөгөөд улсын аварга Д.Сумъяабазар өчигдөр МҮОНРТ-д ярилцлага өгөхдөө түүнийг сайн барилдана хэмээн харж байгаагаа хэлсэн юм

Categories
мэдээ нийгэм

Үндэсний сурын гарамгай харваач Т.Очироог 2 өрөө байраар шагналаа DNN.mn

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний сурын харваанд эрэгтэй 360 харваач цэц мэргэнээ сорьсноос Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, Тагнуулын ерөнхий газрын “Эрч спорт хороо”-ны харваач, спортын мастер, Үндэсний сурын гарамгай харваач Т.Очироо 39 оноогоор тэргүүлж, Монгол Улсын мэргэн цолны болзлыг хангасан. Тэгвэл түүнийг Өлгий нутгийн хөгжлийн зөвлөлөөс хоёр өрөө байраар шагналаа.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын хаалт 22 цагаас эхэлнэ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хаалт өнөө орой 22.40 цагаас эхэлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын ажиллагааг хааж үг хэлж, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу зална. Мөн энэ удаагийн баяр наадмын хаалтын үеэр 3D үзүүлбэр толилуулахаараа онцлогтой.

Categories
мэдээ нийгэм

Аймгийн цолтой 11 хүчтэн начны болзол хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.

Начны даваанд,

  • Аймгийн арслан Х.Оргилболд,
  • Аймгийн арслан Г.Бадрах,
  • Аймгийн арслан Э.Нямаа,
  • Аймгийн арслан О.Түмэн
  • Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
  • Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл
  • Аймгийн арслан Б.Мижидсүрэн
  • Аймгийн арслан Э.Сумьяабат
  • Аймгийн заан Ц.Бямба-Отгон
  • Аймгийн заан Э.Энх-Амгалан,
  • Аймгийн заан Б.Түвшинтөгс нар тав давж, улсын начин цолны болзол хангалаа.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан аварга Х.Баянмөнх зодог тайллаа DNN.mn

Өнөөдөр тавын давааны өмнө Хөдөлмөрийн баатар, дархан аварга, Олимпийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн цолыг дуудан, хүндэтгэл үзүүллээ.

Увс аймгийн Хяргас сумын харьяат, цагийг эзэлсэн их аварга Х.Баянмөнх төрийн их баяр наадамдаа 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давжээ.

Хорлоогийн Баянмөнх (1944 оны 2 дугаар сарын 2-нд БНМАУ-ын Увс аймгийн Хяргас суманд төрсөн) нь Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол, ОХУ (хуучнаар ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор. Эцэг “шударга” Довчин, эх Хорлоо гэж хүмүүс байжээ.

Төрөхөд нь Сүхбаатар гэдэг байсан бөгөөд сүүлд 6 настайд нь Баянмөнх гэж нэр өгчээ.

1972 онд Улаанбаатар хотын АИХ-ын депутат болж байсан.

1990 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар сонгогдож байгаад 1992 онд УИХ-д Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшээд гараагүй байна. 1996 оны УИХ-ын сонгуульд мөн Ардчилсан Холбоо эвслээс нэр дэвшихээр зарлагдсан боловч Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж аваагүй.

Х.Баянмөнх нь үндэсний бөхөөр наадамд 10-аас дээш түрүүлсэн хоёрхон бөхийн нэг.

1968 19711973, 1975, 1977, 1979, 19811982, 1987 оны наадмуудад түрүүлсэн.

10 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж, 15 удаа шөвгөрсөн.

Categories
мэдээ нийгэм

Уралдаанч хүүхдийн хувцас, хэрэглэлд хяналт тавьж байна DNN.mn

Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан Хүйн долоо худагт эхлэх гэж байна. Дааганы уралдаанд 353 хүүхэд бүртгүүлснээс 284 уралдаанч хүүхэд гарааны зурхай руу мордлоо.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уралдаанч хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах стандартын шаардлагад нийцсэн хувцас хэрэглэлтэй, 8 ба түүнээс дээш насны уралдаанч хүүхэд хурдан морь унахад хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хээр даага түрүүллээ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан боллоо.

Уралдааны түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Б.Болдбаатарын хээр даага хурдлав. Даагыг Д.Төгөлдөр хэмээх 13 настай хүү унаж, түрүүлгэлээ.

Энэ насны уралдааны

  • Аман хүзүүд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Ж.Энхжаргалын хүрэн даага
  • Айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач П.Баярбатын халтар даага
  • Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат П.Даваанямын хээр даага
  • Айргийн тавт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ц.Эрдэнэбаярын хүрэн даага хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа.
Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авна DNN.mn

Үндэсний их баяр наадмын өмнөх жилүүдэд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг байсан. Харин энэ жил шинэчлэн баталсан Үндэсний их баяр наадмын /ҮИБН/ тухай хуульд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авах шинэ заалт суулгасан. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14.2-т “Бөхийн барилдаанд 4, түүнээс дээш давсан бөх, Үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачаас допингийн шинжилгээ авна” гэж заасан