Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын заан цолны болзлыг таван бөх хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа өндөрлөлөө.

Шөвгийн 16 бөхөөс таван бөх Монгол Улсын ЗААН цолны болзлыг хангав.

Долоогийн даваанд:

  • Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хорооны бөх, улсын начин Б.Серик улсын заан П.Анарыг
  • Сэлэнгэ аймгийн Харьяат, “Таван Хан” дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр улсын арслан Ц.Содномдоржийг
  • Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын харцага Б.Бат-Өлзий улсын харцага Н.Золбоог
  • Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай улсын начин О.Мөнх-Эрдэнийг
  • Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл улсын харцага Б.Зоригтбаатарыг тус тус давж, Монгол Улсын ЗААН цолны болзол хангалаа.

Ийнхүү М.Лхагвагэрэл цэргийн арслан цолоос улсын заан болж байгаа бол Б.Серик долоо давж Баян-Өлгий аймагт 76 жилийн дараа улсын Заан цол авчирч байна. Түүнээс өмнө 1946 онд Терликбайн Абдигажы улсын наадмаас Заан цол хүртэж байжээ.

Categories
мэдээ цаг-үе

Харцага Б.Орхонбаяр заан цолны болзол хангалаа DNN.mn

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна. Тус даваанд улсын харцага Б.Орхонбаяр улсын арслан Ц.Содномдоржоор давж улсын заан цолны болзол хангалаа.

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улсын начин Б.Серик Улсын заан цолны болзол хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа үргэлжилж байна.

Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь аймгийн арслан Г.Бадрахаар долоо давлаа. Мөн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Б.Серик Улсын заан Д.Анараар долоо давж, Улсын заан цолын болзол хангаад байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр Улсын арслан Ц.Содномдоржоор долоо давж, Улсын заан цолын болзол хангалаа.

Categories
гадаад мэдээ цаг-үе

ОХУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ DNN.mn

ОХУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн талаар “Роспотребнадзор” мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр, Европ руу аялаад ирсэн орос иргэнээс өвчний халдвар илэрсэн байна. Тэрбээр эмч нарт эх орондоо ирснийхээ дараа биеэр нь тууралт гарсан талаар хэлжээ.

“Роспотребнадзор” халдвар авсан өвчтөнтэй харьцсан хүн бүрийг анхааралтай ажиглаж, хатуу хянаж буйгаа тэмдэглэсэн байна. Өвчтөнд тус өвчний хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрч, амь насанд нь аюул занал учруулахааргүй байгаа аж. Эмч нар цаг алдалгүй шинжилгээ хийж, халдварын тархалтыг зогсоож чаджээ.

Шинжлэх ухааны “Вектор” төвийн шинжилгээний үр дүнд өвчнийг илрүүлсэн байна. Өмнө нь Оросын ШУА-ийн академич, анагаахын шинжлэх ухааны доктор, тархвар судлаач Вадим Покровский 7, 8 дугаар сард оросуудын дундаас, ялангуяа гадаадаас ирэх хүмүүсээс сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдол илэрч болзошгүй талаар мэдэгдэж байжээ.

Сармагчны цэцэг өвчний үндсэн шинж тэмдгүүд нь халуурах, толгой хүчтэй өвдөх, булчин хөндүүрлэх, нуруугаар өвдөх, лимфийн зангилаа хавдах, жихүүдэс хүрэх, ядрах зэрэг бөгөөд өвчин хоёроос дөрвөн долоо хоног ч үргэлжилж болох аж. Энэ өвчний тохиолдол хэдийнэ дэлхийн 59 улсад илэрч, нийт тохиолдлын тоо 9000 давжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх унаач хүүхдүүдэд бэлэг гардууллаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, амжилт хүсэн ерөөлөө.

Categories
мэдээ нийгэм

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ.

Тайлбар байхгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын харцага цолны болзлыг зургаан бөх хангалаа DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны Зургаагийн даваа өндөрлөж, зургаан бөх харцага цолны болзол хангасны гурав нь улсын начин, гурав нь аймгийн цолтой бөхчүүд байна.

Зургаагийн даваанд

  1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хорооны бөх, улсын начин Б.Серик аймгийн арслан Э.Сумъяабатыг
  2. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бөх, улсын начин Л.Лха-Очир аймгийн арслан Х.Оргилболдыг
  3. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлийг
  4. Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл улсын гарьд Б.Гончигдамбыг
  5. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар ангийн бөх, аймгийн арслан Г.Бадрах улсын начин Б.Эрдэнэхүүг
  6. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Зэвсэгт хүчний 034 дүгээр ангийн бөх, аймгийн заан Ц.Бямба-Отгон аймгийн заан Э.Батмагнайг тус тус давснаар ХАРЦАГА цолны болзол хангалаа.
М.Лхагвагэрэл, Г.Бадрах, Ц.Бямба-Отгон нар өнөөдөр шинээр Начин цолны болзол хангаад байсан бол ийнхүү зургаа давж Харцага цолны болзол хангав.
Categories
мэдээ нийгэм

О.Хангай зургаа давж, Улсын харцага цолоо баталлаа DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн зургаагийн даваа үргэлжилж байна.

Тус даваанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий аймгийн заан Э.Энх-Амгалангаар, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай аймгийн харцага Б.Сосорбарамаар, Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Улсын харцага Н.Золбоо Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Ө.Батзулаар тус тус зургаа давж, Улсын харцага цолоо баталлаа.

Categories
мэдээ нийгэм

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ.

Тайлбар байхгүй.

Categories
мэдээ цаг-үе

​СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Багануур дүүрэгт үер буулаа DNN.mn

Өнөөдөр /2022.07.12/ 14:30 цагийн орчимд 15 минут үргэлжилэн орсон усархаг борооны улмаас Багануур дүүргийн 4-р хороонд байрлах үерийн далан хальж, 6 айлын гэр, хоёр байгууллагын подвал үерт автсан дуудлагаар Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын тамгын газар, холбогдох газрын алба хаагчид айлуудын цахилгааныг салган аюулгүй болгож, усыг шавхан соруулан даланг сэргээн засварлаж, нэг айлыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.