Categories
мэдээ цаг-үе

Эрлийз дээд насны морьдын уралдаанд С.Баярсайханы бор түрүүллээ DNN.mn

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан эрлийз дээд насны морьдын уралдаан боллоо. Тус уралдаанд 103 морь уралдсанаас дараах таван морь айргийн тавд шалгарлаа.

  1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уяач Сэрээтэрийн Баярсайханы бор (унаач: Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)
  2. Төв аймгийн Заамар сумын уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийгийн зээрд (унаач: Дагвасүмбэрэлийн Амартүвшин, 12 настай, эрэгтэй)
  3. Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач МУТМУ Х.Бат-Эрдэнийн ээр (унаач: Төмөрсүхийн Энгүүн, 9 настай, эрэгтэй)
  4. Ховд аймгийн Мянгад сумын уяач Мэндсайханы Анандын хээр (унаач: Батсүхийн Намжилцогт, 11 настай, эрэгтэй)
  5. Архангай аймгийн Чулуут сумын уяач Цэдэнсодномын Энхболдын хээр (унаач: Мэгзэрийн Ууганбаяр, 11 настай, эрэгтэй)
Categories
гадаад мэдээ

“Twitter” компани Илон Маскийг шүүхэд өгчээ DNN.mn

Apps van de week: Een alternatief voor Twitter | NU - Het laatste nieuws  het eerst op NU.nl

“Twitter” компанийн удирдлагууд тэрбумтан Илон Маскийг шүүхэд өгчээ. Тэрбумтан тус компанийн хувьцааны хяналтыг багцыг 44 тэрбум ам.доллараар худалдан авах наймаанаасаа буцсан тул ийнхүү шүүхэд хандсан байна.

Илон Маск “Twitter” компанийн хувьцааны хяналтын багцыг 44 тэрбум ам.доллараар худалдаж авах болсноо өнгөрсөн сард зарласан. Гэхдээ дараа нь “Компанийн удирдлагууд надад шаардлагатай мэдээлүүдийг гаргаж өгөхгүй байна, наймаагаа буцаана” хэмээн гомдол мэдүүлэх болсон билээ. Тэрээр хуурамч хаяг буюу спам нийт бүртгэлтэй хаягны хэдэн хувийг эзэлдгийг мэдэх гэсэн ч компанийн зүгээс мэдээлэл гаргаж өгөөгүй байдаг.

“Twitter”-ийн удирдлагууд “Илон Маск компанийн хувьцаа нэг бүрийг 54.20 ам.доллараар худалдаж авах хэлэлцээрээ дагаж мөрдөх ёстой” гэсэн шийдвэр гаргуулахаар Делавэр мужийн шүүхэд ханджээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүллээ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, улсын аварга Д.Сумъяабазар үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд, зодог тайлсан улсын дархан аварга Х.Баянмөнх, өсвөрийн бөхчүүдийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлжээ. Тэрээр “Цар тахлын улмаас хоёр жил Үндэсний баяр наадмаа цахимаар тэмдэглэсэн монголчууд 2022 онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Хотын даргын хувиар Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 60 жил хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давсан Х.Баянмөнх аваргадаа хүндэтгэл үзүүллээ.

Түүнчлэн улсын харцага цолтой залуу хоёр бөх үзүүр түрүүнд үлдэж, шинэ аварга, арслан төрсөн нь яах аргагүй сайн цагийг билэгдсэн үйл явдал мөн байлаа. Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай Сэлэнгэ аймгийн Харьяат, “Таван Хан” дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр нартаа амжилт хүсье” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний шагайн харвааны мэргэд тодорлоо DNN.mn

Улсын наадмын шагайн харваанд 92 багийн 756 харваач цэцээ сорихоор иржээ

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд

1 дүгээр байр: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн Номт Даншиг ХХК-ийн баг

2 дугаар байр: Г.Наранбат ахлагчтай Өвөрхангай аймгийн Гуа -Орд баг

3 дугаар байр: Аймгийн Гоц Мэргэн Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Шонхор баг

4 дүгээр байр: Монгол Улсын Хошой мэргэн Б.Амгаланбаяр ахлагчтай Хэнтий аймгийн Хан Хэнтий баг

5 дугаар байр: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймаг, Алдар спорт хороо, АПУ ХК-ийн баг

6 дугаар байр: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймаг, Болдтөмөр Ерөө гол ХХК-ийн баг

7 дугаар байр: Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Л.Болд ахлагчтай Улаанбаатар Төмөр Замын баг

8 дугаар байр: Б.Түмэннасан ахлагчтай Хэнтий аймгийн Бэрх багууд тус тус шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очиж эмгэнэл илэрхийллээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд очиж Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо халдлагад өртөж харамсалтайгаар амь насаа алдсанд гүн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

Categories
мэдээ цаг-үе

Эрлийз дээд насны морьд гарааны зурхай руу хөдөллөө DNN.mn

Өнөөдөр буюу долоодугаар сарын 13-ны өдөр Хүйн долоон худгийн торгон мандлын дэвжээнд Уяачдын наадам эхэллээ.

Харин яг одоо тус үйл ажиллагааны хурдан морины уралдааны эрлийз /сонгомол/ дээд насны морьдын уралдаанд оролцох морьд гарааны зурхай руу хөдөлж байна.

Өнөөдөр Хүйн долоон худагт 7.00-8.30 цагийн хооронд эрлийз /сонгомол/ дээд, 9.00-11.30 цагийн хооронд эрлийз /сонгомол/ дунд, 12.00-15.00 цагийн хооронд эрлийз /сонгомол/ бага насны морьдын уралдаан болох хуваарьтай байна.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

НАСА: James Webb телескопын анхны зургуудыг дэлхий нийтэд танилцууллаа DNN.mn

НАСА шууд дамжуулалтаараа James Webb Телескопын анхны зургуудыг дэлхий нийтэд танилцууллаа.

Өчигдөр буюу долдугаар сарын 12-ны мягмар гаригт телескопын анхны бүрэн өнгөт зураг болон спектроскопийн мэдээллийг олон нийтэд түгээжээ.

Стефаны тавт (Stephan’s quintet) буюу 5 галактикийн бөөгнөрөл, үзэсгэлэнт Карина мананцарт (Carina Nebula) бүрэлдэх нялх оддыг, өмнөд цагираг мананцар (southern ring nebula) дахь ихэр оддыг харах боломжтой. Эдгээр нь одоог хүртэл хүн төрөлхтний авч чадсан орчлон ертөнцийн хамгийн хол алсын зураг юм.

Карина мананцар (NGC 3324)

Star Birth: Хад чулуутай уулын хажуу мэт харагддагаараа онцлог. Энэхүү дүрслэл нь оддын хүчтэй хэт ягаан туяа, оддын салхины нөлөөгөөр мананцар дотор сийлсэн аварга том хийн хөндийн ирмэг юм.

НАСА-гийн тэргүүн Bill Nelson “Бид өнгөрсөн рүү цаг хугацаагаар аялж байна. Орчлон ертөнцийг 13.8 тэрбум жилийн настай гэдгийг мэдэж байгаа тул энэ нь бараг эхлэл цэг рүүгээ очиж байна гэсэн үг” хэмээн хэлжээ.

Deep Field SMACS 0723

Энэхүү галактикийн бөөгнөрөлийн гүн талбайн зургийг авахад долоо хоног зарцуулжээ.


Slitless Spectrograph

Ойролцоогоор 1000 гэрлийн жилийн зайд орших халуун хийн WASP-96b. Хэт улаан туяаны дүрслэл ба зүсэлтгүй спектрограф (NIRISS)-ийн авсан спектрүүдээс бүрдсэн аж.


“A Dying Star”: Энэ нь дэлхийгээс ойролцоогоор 2000 гэрлийн жилийн зайд байрладаг.


Stephan’s Quintet captured

Infrared Galaxies: Пегас одны 290 сая гэрлийн жилийн зайд орших Стефаны Квинтет хэмээх галактикийн нийлмэл зураг юм.

Categories
гадаад мэдээ

Шри Ланка улсын ерөнхийлөгч эх орноосоо дүрвэжээ DNN.mn

Шри Ланка улсын ерөнхийлөгч эх орноосоо дүрвэлээ

Эдийн засгийн хямралаас үүдсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас Шри Ланка улсын Ерөнхийлөгч Готабаяа Ражапакса цэргийн нисдэг тэргэнд суун эх орноосоо дүрвэлээ.

Өдгөө 73 настай тэрээр Мальдив улсын нийслэл Мале хотод орон нутгийн цагаар ням гаргийн 22:00 цагт очсон байна. Ингэснээр Шри Ланка улсыг удирдсан язгууртны гэр бүлийн ноёрхол дуусаж байгаа аж.

Ерөнхийлөгч өнгөрсөн лхагва гарагт огцрох болсноо мэдэгдсэн бөгөөд иргэдийн эсэргүүцлийн улмаас бямба гаргаас эхлэн олны хөдөлгөөнөөс нуугдаад байсан юм.

Түүний ах, Сангийн сайд Басил Ражапакса мөн дүрвэж АНУ-ыг зорьсон гэж BBC мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Евро, ам.доллар хоёрын ханш тэнцлээ DNN.mn

Нэг ам.доллар 2495 төгрөгтэй тэнцэж байна

Сүүлийн 20 жилийн дараа анх удаа евро болон ам.долларын ханш тэнцлээ. Европын холбооны валют болох еврогийн ханш өнгөрсөн дөрөв дэх өдрөөс 12 хувиар унасан нь Орос-Украины дайнтай холбоотой инфляц, эрчим хүчний хангамжийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй гэж үзэж байна.

Оросын байгалийн хий дамжуулах хоолойн 40 хувийг ашигладаг байсан Европын холбоо тус улсын газрын тос, байгалийн хийг ашиглахаас татгалзаж эхэлсэн.

Түүнчлэн ОХУ зарим улстай байгалийн хийн нийлүүлэлтээ багасгаж эхэлсэн бөгөөд байгалийн хийн 60 хувиа Оросоос авдаг Герман хүнд байдалд ороод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

НААДАМ-2022: Улсын баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдөр /2022.07.13/-ийн хөтөлбөрийг танилцуулж байна. Өнөөдөр Улсын баяр наадам “Хүй долоо” худагт Уяачдын наадмаар үргэлжилнэ.

Улсын баяр наадмын долдугаар сарын 13-ны өдрийн хөтөлбөр