Categories
мэдээ цаг-үе

Наадмын нээлтийг 2500 орчим жуулчин үзэж сонирхжээ DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадам, Монгол наадам үзэхээр энэ жил 5-6 мянган жуулчин бүртгүүлснээс 2500 орчим нь үзэж сонирхжээ.

Нийслэлээс энэ жилийн хувьд цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжаас шалтгаалж 2000-3000 жуулчинд тасалбар худалдсан байна. Өмнөх жилүүдэд баяр наадмаар манай улсад 90-100 мянган жуулчин ирсэн тоо бий.

Гадаадын жуулчдад “Дээлтэй Монгол”, “Соёлын наадам”, “Playtime” зэрэг хөгжим, соёл, урлагийн наадмууд ихэд таалагджээ. Ялангуяа буддын шашны илэрхийлэл болсон цам бүжиг бүхий үзүүлбэрүүд болон “Чингис” хааны цогцолбор хөшөө, монгол гэрт хонох, хурдан морьдын уралдаан зэрэг ихэд таалагдсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Улсын аварга О.Хангай түрүү бөхийн шагналаа ЭХЭМҮТ-д хандивлалаа DNN.mn


Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдаж улсын харцага О.Хангай түрүүлж, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэсэн юм.

Улсын баяр наадмын албан ёсны түншээр “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь 9 дэх жилдээ ажиллаж, жил жилийн наадмын түрүү бөхийн бай шагналыг уламжлал болгон гардуулсаар иржээ.
Энэ удаад түрүү бөхийн шагналыг ЭХЭМҮТ-д зориулахаар болсон байна.

Улсын аварга О.Хангай “Юун түрүүнд энд хуран цугласан болон нийт монголын ард түмэндээ баяр наадмын мэндийг хүргэе. Төрийн их баяр цэнгэл наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулж байгаад баяртай байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье DNN.mn

Эг, Сэлэнгэ, Зэлтэр, Хэрлэн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25-50 см нэмэгдэж, Зэлтэр гол үерийн түвшинг таван см давсан . Мөн Үүр, Онон, Улз голын адаг болон Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 15-45 см, Хархираа гол үерийн аюултай түвшинд хүрч тус тус хүчтэй үерлэсэн байна.

Маргааш буюу долоодугаар сарын 14-нд Сэлэнгэ мөрөн Хутаг-Өндөр сум Сүхбаатар хот орчимд болон Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд нутгийн баруун болон төвийн зарим хэсгээр үргэлжилсэн болон түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон баруун, төвийн аймгуудаар урсан өнгөрөх гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр байна.Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Эрлийз дунд насны уралдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар түрүүллээ DNN.mn

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын эрлийз дунд насны хурдан морьны уралдаанд 121 морь хурдаллаа.

  1. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Баттулгын Наранбатын халтар (унаач: Энхтайваны Баярмагнай, 13 настай, эрэгтэй)
  2. Увс аймгийн Тэс сумын уяач Жавын Бэгзийн хээр (унаач: Норжилмаагийн Зол-Эрдэнэ, 10 настай, эрэгтэй)
  3. Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Гансүхийн Хадбаатарын бор халзан (унаач: Хишигбаатарын Өсөхбаяр, 11 настай, эрэгтэй)
  4. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсанаагийн хүрэн (унаач: Алтангэрэлийн Ууганбаяр, 8 настай, эрэгтэй)
  5. Завхан аймгийн Яруу сумын уяач МУТМУ Дашзэвэгийн Дагвадоржийн бор (унаач: Дуламсүрэнгийн Баасанням, 13 настай, эрэгтэй)
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн наадмын цаадах амьдрал DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр цэнгэл наадам ихэд сайхан боллоо. Болсон нь ч үнэн. Өнөөдөр уяачдын наадам Хүй долоон худагт өргөн дэлгэр болж буй биз ээ. Гэтэл бидний нөгөө хэсэг дэх амьдрал, тэндэхийн наадам ямар болж байгаа бол…

Хотоос захын гэр хорооллынхон хаягдсан хэсэг л гэдэг. Тэднээс ч дор хэсэг ч бас байдгийг нүдээр үзэж, чихээр сонслоо. Улаан чулуутын хогийн цэгт амьдардаг хүмүүст хоол бэлтгэн аваачиж өгөхөөр ах дүүстэйгээ нийлэн бэлтгэв. Долдугаар сарын 10-ны өдөр үдээс хойш очихоор Яармагаас хөдөллөө. Сонсголонгийн гүүрээр гараад Толгойтын замаар өгссөөр. Өгсөх бүрт хотын зах руугаа явах тусам согтуу хүмүүс олширч, хашаа хороо нь эвдэрхий, гэр орон нь эсгий дээвэр туурга нь урагдсан харагдана.

Машины цонхоор элдвийг ажин явтал гудамжны үзүүрт согтуу суух хүмүүс, энд тэнд согтуу хэвтэх хүн олон үзэгдлээ. Нэг согтуу эр дэлгүүрийн үүдэнд “Мөнгө дутсан байвал чам дээр шүү. Хурдан яв” гэх дуунаар нь ажвал 11,12 настай болов уу гэмээр охин байдгаараа хөлс нь цувчихсан гүйх алхах зэрэгцүүлэн хурдлахыг хичээнэ. Нөгөөх эр байдгаараа “Хурдлаач” хэмээн тэнхээ мэдэн хашгирсаар хойно үлдэв.

Цааш нэг их удаан явсангүй зорьсон газартаа ирэв бололтой. Уулын энгэрт 2, 3 хогны машин дарааллан зогсжээ. Тойрч явсаар 5, 6 машин дараалласан байхыг хараад дүүгээ буулгаж орж болох эсэхийг асуулгалаа. “Болно гэж байна” гэхээр нь цувааны ард зогстол жижүүрийн байрны үүдэнд байсан хүн “Тойроод нөгөө талаар нь орчих” гэв. Нөгөө замаар нь тойроод өгслөө. Наана уулын энгэрт зогссон хогны машины жолооч ачигч нар аваачсан хогноосоо зэс утаснуудыг ялган авч шатаагаад үлдсэн хогоо цааш аваачиж асгадаг ажээ. Энд тэндгүй хог хөглөрсөн, хүчтэй салхинд хуйлран хийссэн, өгсөх бүрт хог нь ихэссээр нэлээд явлаа. Хүн амьдрах нь бүү хэл амьсгалахад ч хэцүү энэ газарт нээрээ хүн байгаа юм байх даа хэмээн дотроо бодсоор дээш өгссөөр уулын оройд гарав.

Энд тэнд хүмүүсийн хаясан матрас, гэрийн хаалга, хана, мод, паниар юу ч хамаагүй хольж босгоод гадуур нь янз бүрийн шуудай, уут, төмрөөр халхалсан оромж маягийн зүйлүүд хаа сайгүй харагдана. Бид л хог ачсангүй хэзээ ачих бол гэж хэрүүл уруул, хэл ам байнга хийдэг бол тэнд зогсоо зайгүй хогийн машин холдож, ачсан хогоо асгаад л шууд хөдлөх юм. Тэр тоос шороо, үнэр танар хүн тогтох аргагүй. Гэтэл яг тэр машинууд очоод хогоо асгаж байгаа хэсэгт үнэхээр асгасан хогон дээр нь том том шуудай барьсан хүмүүс түүж байх юм. Бид машинаасаа бууж авч очсон хоол ундаагаа буулгаад хүн ирэхийг хүлээн зогслоо. Ойрхон байсан 2, 3 хүн ирээд хоол ундаа авлаа. Нэг хүнд нэгийг гэж тоочсон ч “Гурвыг өгөөч, дахиад хоёр хүн байгаа. Дөрвийг өгөөч оройхон идье” гэхээр нь хүнд л буян хийж яваа юм чинь гээд хэлснээр нь өгөв. Үүнийг анзаарсан цаана байсан хүмүүс зарим нь гүйхээрээ ирж авцгаагаад явлаа. Тэнд байх хүмүүсийн хувцас хунар байгаа байдлыг энд дурьдаад илүүц биз. Дахин хоёр 50 гаруй насных болов уу гэмээр хоёр эрэгтэй хүн ирээд хоол ундаатай цуг авлаа. “Тэнд байх ногоон өнгийн байранд хөл муутай явж чадахгүй хүн хэвтэж байгаа. Нэгийг өгөөч аваачаад өгчихье” гээд биднээс баруун урд байх ногоон оромж руу заав. Тэгэхээр нь өгөөд явууллаа. Бараг 30-аад хүн ирээд хоол ундаатай аваад явсан ч бидний бэлтгэж очсон зүйл дууссангүй. “Тэр байранд хөл муутай хүн бий гэсэн нэмж аваачиж өгөөд ирье” гээд би хоёр хоол, хоёр ундаатай цуг бариад очлоо. Үнэхээр нэг хүн сууж байна. 60-аад насных болов уу гэмээр хоёр суга таяг хажуудаа тавьжээ. Хэдэн матрас нийлүүлж, гадуур нь ногоон өнгийн шуудайгаар бүрхэн уяж оромжоо босгожээ. Дотроо 2,3 матрас давхарлан орж зассан байна. Байгаа байдал нь хэзээ угаасан нь үл мэдэгдэх ямар өнгөтэйг нь ч өөрөө мартсан болов уу гэмээр уранхай цамц, жинсэн өмдтэй сууна.

Би ч үг өдөж таны бие сайн уу? гэвэл

-Дажгүй ээ. Ойрд суга таягтай босоод байгаа.

-Хөлөө гэмтээсэн юм уу?

-Өвөл хальтирч унаад бэртчихсэн. Эдгэж өгөхгүй байсан чинь дулаан ороод овоо гайгүй болж байх шиг байна.

-Эмнэлэгт үзүүлсэн үү?

-Бичиг баримтгүй, ийм зүс царайтай хүнийг ямар эмч тоох вэ дээ.

-Бичиг баримтаа яасан юм бэ?

-Архинд орж дампуураад хаясан уу, архины барьцаанд тавьсан уу өөрөө ч мэдэхгүй байна.

-Та энд хэр удаж байгаа вэ?

-Мэдэхгүй ээ. Нэлээд хэдэн жил болсон байх.

-Энд хүүхдүүд байдаг гэсэн хаана байгаа юм бол?

-Зуны дулаан орохоор заримыг нь хөдөө морь мал уядаг хүмүүс морио унуулахаар аваад явна. Зарим нь хөдөө гадаа ажил хийхээр явцгаана. Хүүхдийн байгууллагууд бас авч явдаг.

-Аан тийм үү. Маргааш наадам болно. Та хэд яаж баярлах уу?

-Бид ямар юмаараа баярлах вэ дээ. Өнөөдөр олсон хэдэн төгрөгөөрөө энэ хавийнхан архи авч ууна л биз. Нийгмийн орхигдсон хэсэгт тэр найр наадам, улс орон хамаатай гэж үү гээд чимээгүй болов.

Би ч чимээгүй босоод түүнийг орхилоо. Үнэхээр төрийн наадмын цаана нийгэмд орхигдсон тэдгээр хүмүүст улс төр, найр наадам хамаатай гэж үү хэмээн бодогдоод эргэн машиндаа очтол авч очсон хоол, ундаа маань дуусчээ. Төрд хаягдсан тэдгээр хүмүүс хоолоо идэцгээн энд тэнд 2, 3-аараа 4,5-аараа сууцгаан бувар бувар хийн үлдлээ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан DNN.mn

ЦАГ АГААР: Улаанбаатар хотод өдөртөө 26-28 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчид, наадамчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

2022 оны 07 сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд Алтайн уулархаг нутгаар, 15, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хойд, 16, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ цаг-үе

Наадмын өдрүүдэд банкнуудын ажиллах хуваарь DNN.mn

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долоодугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Эл өдрүүдэд нийслэл дэх арилжааны банкууд ямар цагийн хуваариар ажиллах талаар мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Хаан банк

Долоодугаар сарын 11-15-ны өдрийг дуустал Хаан банкны бүх салбар нэгж ажиллахгүй. Харин иргэд тус банкны үйлчилгээг цахим сувгууд, АТМ, киоск машинаас авах боломжтой.

khb-640x768 Наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарь

Хас банк

Наадмын амралт буюу долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд Хасбанкны бүх салбар, тооцооны төв амарна. Долоодугаар сарын 18-наас бүх салбар хэвийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ.

hasbank-640x640 Наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарь

Голомт банк

Долоодугаар сарын 11-15-нд Хан-Уул И Март салбар 09:00-21:00 цаг хүртэл ажиллана. Харин долоодугаар сарын 14-15-ны өдрүүдэд Шинэ Нисэх салбар 09:00-17:00 цаг хүртэл ажиллах юм. Ингэхдээ долоодугаар сарын 18-наас эхлэн хэвийн ажиллаж эхэлнэ.

gb-640x707 Наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарь

Төрийн банк

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дараах салбар нэгжүүд 11:00-16:00 цагийн хооронд ажиллана.

  • Долоодугаар сарын 11-нд “Цэнгэлдэх” тооцооны төв
  • Долоодугаар сарын 12-нд “120 мянгат” , “Өргөө” тооцооны төв
  • Долоодугаар сарын 13-нд “Таван шар” , “Чингэлтэй” тооцооны төв
  • Долоодугаар сарын 14-нд “Өнөр” , “13-р хороолол” тооцооны төв
  • Долоодугаар сарын 15-нд “Чулуун овоо”, “Баянгол” тооцооны төв
  • Бусад нэгжүүд амарна

sbm-640x945 Наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарь

Ариг банк

Ариг банкны “Дархан олон улс тооцооны касс”, “Дархан зах” тооцооны төвүүд долоодугаар сарын 09-нд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Бусад салбар нэгжүүд амрах ба долоодугаар сарын 18-наас хэвийн цагийн хуваариар ажиллана.

arig-bank-640x640 Наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарь

Капитрон банк

Долоодугаар сарын 12-14-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Их тойруу салбарын “Улаанбаатар буян” ХХК дахь салбар тооцооны төв ажиллана. Харин бусад салбар нэгжүүд долоодугаар сарын 15-ныг дуустал амарна. Долоодугаар сарын 18 буюу Даваа гарагаас хэвийн ажиллаж эхэлнэ.

kb-640x640 Наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарь

Богд банк

Долоодугаар сарын 11-17-ны өдрийг дуустал бүх салбар амрах бөгөөд долоодугаар сарын 18-наас ердийн цагийн хуваариар ажиллана. Харин Хархорин салбар нь долоодугаар сарын 19-ны өдрөөс эхэлж ажиллах юм.

bogd-bank-640x640 Наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарь

Худалдаа хөгжлийн банк

tdb-640x899 Наадмын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарь

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Таван толгой түлш” ХХК-д ажиллалаа DNN.mn

Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх, хичээлийн шинэ жил, намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах асуудлуудаар албан даалгавар гарган ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэр дээр ажиллалаа. Тус компани өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор хоёр зуун мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлууд хийж байна. Өнөөдрийн байдлаар 50 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлжээ. Мөн баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг үе шаттай зогсоох, зүүн болон дөрөвдүгээр үйлдвэрийн хүчин чадлыг нэмэх, хөрөнгө оруулалт засвар угсралтын ажлууд хийгдэж байна. Шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор “Таван толгой түлш” ХХК шахмал түлшин дэх хүхэрлэг хийн агууламжийг 50 хүртэл хувь бууруулах судалгаа хийж, эхний үр дүн гарч үйлдвэрлэлийн туршилтад оруулаад байна. Сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд мидлингийг ачиж буулгах зориулалттай өндөрлөгөөтэй төмөр замын ажил болон бүтээн байгуулалтын ажлыг мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлж эхлээд байгааг “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн танилцууллаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайжруулсан шахмал түлшний, нөөц бүрдүүлэх, чанарыг сайжруулах, баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулахад онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн 8-р сарын 1 гэхэд өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэхийг сануулж, хэрэгжилтийг долоо хоног бүр өөрийн биеэр шалгана гэв.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Олон улсын технологийн наадам энэ сарын 15-16-нд Дорноговь аймагт болно DNN.mn

Төхөмийн хөндий, Ар цацын ус буюу “Шамбала2056” төслийн талбайд Олон Улсын Урлаг Технологийн Наадам зохион байгуулагдах гэж байна. Эрийн гурван наадмыг технологиор төлөөлүүлж бөхийн барилдааныг хакеруудын тэмцээнээр, морь уралдааныг дроноор, сур харвааны оронд пуужин тавьж өрсөлдөх аж.

Энэхүү наадмын онцлог нь цөлжилтөд өртсөн бүс нутагт урлаг технологийг хослуулан нөхөн сэргээлт хийх замаар нийт 36,000 мод бүхий ART TECH EMPIRE лэнд арт хийж байгаа бөгөөд худалдан авсан тасалбар бүрд нэг мод дагалдах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Ковидын 64 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн халдварын 64 тохиолдол батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 48 нь Улаанбаатар хотод, 16 нь орон нутагт бүртгэгдэж, халдварын батлагдсан тохиолдол нийт 930.327 боллоо. Сүүлийн 24 цагт халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй ба нийт нас баралт 2119 байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлууд :

Өмнөговь аймагт 16 тохиолдол бүртгэгдлээ. Мөн сүүлийн 24 цагт 81 хүн эдгэрчээ.