Categories
мэдээ нийгэм

НОБГ: Иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.

Томилгоот бүрэлдэхүүн Төв цэнгэлдэх, Хүй долоон худаг болон Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу үүрэг гүйцэтгэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Мөн эрсдэл бүхий газруудад гол, усны ослоос урьдчилан сэргийлэх самбар байрлууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ханх суманд 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ DNN.mn

Ханх сумын тухай

Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт өнөөдөр 18 цаг 45 минутад 4,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Энэ үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй байна.

Тус аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш 11 удаагийн газарт хөдлөлт бүртгэгдсэн байна.

Хөвсгөл аймагт өнгөрсөн оны 1 дүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нийт 94500 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэний дотор 3,5 магнитудаас дээш 240 гаруй газар хөдлөлт бүртгэгдээд байгаа аж.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 75 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 75 тохиолдол шинээр батлагджээ.

Халдварын шинэ тохиолдол өмнөх өдрийнхөөс 11 тохиолдлоор нэмэгдсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлын 52 нь Улаанбаатар хотод, 23 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 930 418-д хүрлээ. Харин өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй.

Categories
мэдээ нийгэм

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн поликлиникийг Улсын аварга О.Хангайн нэрэмжит болгоно DNN.mn

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар Ш.Алтантуяаг томилжээ | News.MN

Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадам болж өнгөрлөө. Энэ жилийн наадамд Улсын харцага О.Хангай арав давж, аварга болсон.

Тэгвэл түрүү бөхийн бай шагналд энэ жил автомашин бэлэглэх биш, ЭХЭМҮТ-ийг засварлаж, тохижуулахаар болсон нь анхаарал татаж байна. “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн хувьд улсын их баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг есөн жилийн турш олгож ирсэн бөгөөд энэ удаад ийм ондоо хувилбар сонгожээ.

Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн поликлиникийн тасгийг түрүү бөхийн бай шагналаар засварлаж, Улсын аварга О.Хангайн нэрэмжит болгохоор болсон байна.

Тус төвийн хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах бөгөөд энэ талбайг үйлчлүүлэгч нарт тухтай, хэрэгцээтэй болгон тохижуулахаар засварын ажлыг эхлүүлээд байна. Өдгөө үргэлжилж буй засварын ажил ирэх наймдугаар сарын сүүлээр дуусна гэдгийг албаныхан мэдэгджээ.

Categories
мэдээ цаг-үе

Баянчандмань сумын төвийн авто замын зорчих хэсгийг нээв DNN.mn

Улсын их баяр наадмын амралтын өдрүүдэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажил хуваарийн дагуу явагдаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн сард тус замд ажиллахдаа гүйцэтгэгч компаниудад II багцын эхний хэсгийн Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальтбетон хучилтын ажлыг энэ сарын 10 гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэл өгсөн. Үүний дагуу Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын II багц буюу Хар модот даваанаас Урьхан хүртэлх замын Баянчандмань төвөөр дайран өнгөрөх замын урсгалыг энэ сарын 10-ны өдрийн 20.00 цагт нээлээ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын явцыг багцлан танилцуулбал:
I багц буюу баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх Азийн хөгжлийн банк (АХБ)-ны санхүүжилтээр хэрэгжиж буй автозамын барилгын ажил 94.13 хувьтай, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны барилгын ажил 57.77 хувьтай,
II багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэлх автозамын барилгын ажил АХБ-ны санхүүжилтийнх 42.23 хувь, ЕСБХБ-ынх 27.95 хувь,
III багц буюу Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх авто замын АХБ-ны санхүүжилтийнх 95.93 хувьтай, ЕСБХБ-ынх 24.16 хувь,
IV багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх авто замын АХБ-ынх 23.65 хувь, ЕСБХБ-ынх 23.15 хувь,
V багц буюу Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх авто зам АХБ-ынх 95.54 хувь, ЕСБХБ-ынх 41.06 хувийн гүйцэтгэлтэй, авто замын барилгын ажил хуваарийн дагуу явагдаж байна.
Categories
мэдээ нийгэм үндэсний-бөx

Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн бөхчүүдэд чимэг олголоо DNN.mn

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн нэр бүхий бөхчүүдэд өнөөдөр /2022.07.13/ Хүй мандлын ногоон дэвжээнээ чимэг олголоо. Чимгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан гардуулан өгсөн юм.


Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд найм давсан Улсын даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс нарт “Бууршгүй хүчит” чимэг, Монгол Улсын аварга С.Мөнхбатад “Үлэмж хичээнгүй” чимэг,

Зургаа давсан Улсын арслан Ц.Содномдорж, Улсын харцага Н.Золбоо, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын заан Д.Анар нарт “Үнэн зоригт” чимэг олгов.

Тав давсан Улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү нарт “Улам нэмэх” чимгийг тус тус олголоо.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орно DNN.mn

Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орно – updown.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчидын анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

2022 оны долоодугаар сарын 14ий 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2022 оны долоодугаар сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, талын нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хойд, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ цаг-үе

Бүсийн наадам зохион байгуулах аймгууд болон наадмын тов DNN.mn

Их хурд болон бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах тов · Dorgio.mn

Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 101 жилийн ойн арга хэмжээтэй холбоотойгоор Засгийн газраас аймгуудын баяр наадмыг нэгдсэн байдлаар зохион байгуулах үүрэг, чиглэлийг өгсөн. Харин тэгш ой нь тохиож буй аймгуудыг бүсийн наадамтайгаа хамтатган баяр наадмаа тэмдэглэхийг санал болгосон билээ.

Энэ жил Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймаг 90, 91 жилийн ойн баяр наадамтай бол Дундговь, Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байна.

БҮСИЙН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЙМГУУД БОЛОН НААДМЫН ТОВ:

  • 2022.07.22-24: Шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдаан ХЭНТИЙ АЙМАГТ
  • 2022.07.29-31: Баруун бүсийн хурдан морины уралдаан ХОВД АЙМАГТ
  • 2022.07.29-31: Төвийн бүсийн хурдан морины уралдаан НАЛАЙХ ДҮҮРЭГТ
  • 2022.07.29-31: Хангайн бүсийн хурдан морины уралдааныг ХӨВСГӨЛ АЙМАГ
  • 2022.07.29-31: Говийн бүсийн хурдан морины уралдааныг ДУНДГОВЬ АЙМАГТ
  • 2022.07.29-31: Зүүн бүсийн хурдан морины уралдааныг СҮХБААТАР АЙМАГТ
  • 2022.07.29-31: Зуны бүсийн хурдан морины уралдааныг ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР, ДОРНОГОВЬ, ӨМНӨГОВЬ аймгийн тэгш ойн баяр наадамтай хамтатган зохион байгуулна.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Уяачдын наадамд 64 бөх зодоглож, 469 хурдан хүлэг тоосоо өргөлөө DNN.mn


Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Уяачдын наадам Хүй долоон худагт өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Энэ жилийн уяачдын наадамд сонгомол морьдын уралдааны Дээд насанд 127, дунд насанд 152, бага насанд 190, нийт 469 хурдан хүлэг тоосоо өргөсөн бол хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглолоо.
Уяачдын наадмыг нээж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ
“Нүүдэлчдийн уугуул өв соёлын нэгэн гайхамшиг болсон Морь уях эрдмийг төрийн эрхэм үйл хэмээн дээдэлж явдаг уяачид Та бүхэн минь төрийнхөө их баяр цэнгэл наадамд нас насны хурдан хүлгээ уралдуулж, түмэн олноо цэнгүүлэн хүүхэд, морь эсэн мэнд, хүн бүхэн баяр хөөрөөр бялхан, Хүйн долоон худгийнхаа буурал дэнжид хурсан олныхоо хийморийг асаан наадаж байна. Энэ жилийн Улсын баяр наадамд 21 аймгаас уяачид зорин ирж, нийт 1600 гаруй хурдан хүлэг төрийнхөө их баяр цэнгэл наадамд тоосоо өргөж, түмэн олноо баясгалаа. Үндэсний их баяр наадамд хурдан хүлгээ уралдуулсан уяачдаас
-хамгийн ахмад нь Дундговь аймгийн Дэрэн сумын уяач, эдүгээ 80 настай Анчин овогтой Намсрай гуай
-хамгийн залуу нь Хэнтий аймгийн Өлзийт тосгоны 13 настай Отгонбаярын Содбаяр хүү хурдан хүлгээ өөрөө уяж сойн, ардын төрийнхөө наадамд өөрөө унаж хурдлуулсан бахдам түүх байна аа.
Түүхэн тэгш ойнууд таширлан давхацсан өнөө жилийн баяр наадамдаа Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Зууны манлай уяач, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Тод манлай уяач Данзаннямын Даваахүү гуай хамгийн олон морьд түрүүлгэж, айрагдуулсан бол энэ цагийн шилдэг залуу уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир азарга, их нас, соёолон насанд морьдоо айрагдуулсан нь бас нэгэн түүхэн амжилт, бахархал юм” хэмээгээд
Мянга мянган жилийн буурал түүхтэй Монгол төрийн өнөд оршихын их бэлгэдэл, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, Монгол түмний оюун санааны дархлаа болсон Монгол наадмынхаа абшиг, шүншиг шингэсэн энэхүү дэнжээс төрийн түмэн эхүүдийн босоо цагаан хийморь Та биднийг өнө мөнхөд ивээг хэмээн ерөөл дэвшүүллээ.
Мөн энэ үеэр Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чимэг олгож, мөнгөн шагналыг нь гардуулан өгч баяр хүргэсэн юм.
Уяачдын наадамд уралдсан сонгомол морьдын уралдааны дээд насанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор морь түрүүлж, Төв аймгийн Заамар сумын харьяат Ж.Түмэн-Өлзийгийн зээрд морь аман хүзүүдлээ. Харин дунд насанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Наранбаатарын халтар морь түрүүлж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Ж.Бэгзийн хээр аман хүзүүдсэн бол бага насанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат М.Алтан-Очирын сартай хээр морь түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Б.Дөлгөөний хүрэн халзан аман хүзүүдлээ.

3232

4 удаа хуваалцсан

Таалагдлаа

Сэтгэгдэл
Хуваалцах
Categories
гадаад мэдээ цаг-үе

АНУ дуунаас хурдан зэвсэг амжилттай туршжээ DNN.mn

ОХУ шинэ зэвсгээ амжилттай туршсаныг Владимир Путин зарлалаа

АНУ-ын агаарын зэвсэгт хүчин Lockheed Martin Corp компанийн зохион бүтээсэн дуунаас хурдан пуужинг энэ долоо хоногт амжилттай туршсан тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.

ARRW (Air-Launched Rapid Response Weapon) нэртэй зэвсгийн туршилт Мягмар гарагт Калифорни мужийн эрэгт зохион байгуулагдсан байна.

ARRW зэвсгийг нисэх онгоцны далавчин дор тээвэрлэж, нислэгийн явц дунд харвадаг ажээ.

Ийм төрлийн зэвсгүүд агаар мандлын дээд хэсэгт дууны хурднаас тав дахин өндөр хурдтай буюу 6,200 км/цаг хурдтай нисдэг.

Сүүлийн жилүүдэд дуунаас хурдан зэвсгийн өрсөлдөөнд АНУ бусад улс орнуудаас хоцорч байж болзошгүй гэсэн болгоомжлол яригдах болсон юм.

Ялангуяа Орос, Хятад улсууд ийм төрлийн зэвсэг бүтээсэн гэх мэдээлэл цацагдсаны дараа уг яриа улам нэмэгдэж байв.

Lockheed Martin компани нисэх онгоцноос харвадгаас гадна одоо зэвсэглэлд ашиглагдаж байгаа HIMARS (High Mobility Artillery Rocket System) пуужин харвагчийг ашигладаг дуунаас хурдан зэвсэг бүтээж байгаа гэгддэг.

HIMARS системийг одоо Украины дайнд ашиглаж байгаа.

Lockheed Martin Corp компаниас гадна Northrop Grumman Corp, Raytheon Technologies Corp зэрэг Америкийн зэвсэг үйлдвэрлэгчид тус тусдаа өөрийн дуунаас хурдан зэвсгийн технологийг хөгжүүлж байгаа юм.

Эх сурвалж: Reutersc