Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын өдрүүдэд хилийн боомтууд ажиллаж, экспорт хэвийн үргэлжилж байна DNN.mn

Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг боомтууд баярын өдрүүдэд амралгүй ажиллалаа. Нүүрс экспортын гол боомт Гашуунсухайт хилийн боомтод баяр наадмын өдрүүдээр нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэлт хэвийн явагдаж байна.

Нүүрс тээвэр өдөртөө 520-570 орчим тээврийн хэрэгслээр хил нэвтэрч байна. Мөн Тавантолгойгоос Цагаан хадны НАБТ-д ажлын өдөр 400 тээврийн хэрэгсэл, амралтын буюу бүтэн сайн өдөр 600 тээврийн хэрэгслээр дундын тээврийг хийж гүйцэтгэж байна.

Тухайлбал, Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долоодугаар сарын 11-ний өдөр Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн 137 машин, Гашуунсухайт боомтоор 571 машин, Ханги боомтоор 231 машин нийт 939 машин, зэсийн баяжмал тээврийн 47 машин Гашуунсухайт боомтоор, төмрийн хүдэр тээврийн 66 машин Бургастай боомтоор хил нэвтэрсэн.

Долоодугаар сарын 12-ны өдөр Шивээхүрэн боомтоор 143, Гашуунсухайт боомтоор 523, Ханги боомтоор 240 машин нийт нүүрс тээврийн 906 машин, Гашуунсухайт боомтоор 48 зэсийн баяжмал тээвэр, Бургастай болон Ханги боомтоор төмрийн хүдэр тээврийн 79 машин хил гарчээ.

Харин долоодугаар сарын 13-ны өдөр Ханги боомтоор 244 машинаар 17,860.8 тн, Гашуунсухайт боомтоор 547 машинаар 75,332.45 тн , Шивээхүрэн боомтоор 137 машинаар 20,532 тн нийт 928 машинаар 113,725.25 тонн нүүрс экспортлоод байна.

Хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж нүүрс тээвэр нэмэгдэж байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф монголчуудад мэндчилгээ дэвшүүллээ DNN.mn

carll

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шведийн Хаант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф мэндчилгээ дэвшүүлэв.

Уг мэндчилгээнд:

“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд чин сэтгэлийн баяр хүргэе.

Танд эрүүл энх, аз жаргал, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан DNN.mn

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан ~ Toim.mn: Tодорхой тоймлоно

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 07-р сарын 14-ний 20 цагаас 07-р сарын 15-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

2022 оны 07 дугаар сарын 16-наас 07 дугаар сарын 20-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдийг гол, усны ойролцоо тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа DNN.mn

Гол усны аюул | News.MN

Цагдаагийн байгууллагаас амарч зугаалж яваа иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

“Ард иргэд та бүхэн цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер, усны аюул, эрсдэлээс амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Иргэд та бүхэн бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах;
  • Хол замд тээвэр хийж яваа жолооч нар баталгаат гүүр, гармаар гарах;
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг анхаарна уу” гэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц DNN.mn

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.

Даатгуулагч та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, эрт илрүүлэгтээ хамрагдаарай.

Categories
мэдээ нийгэм

Рио Тинто: Гүний уурхайг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны долдугаар сарын 14-нд “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Оюу толгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт, Рио Тинто групптэй хийж буй Засгийн газрын хэлэлцээний явцын талаар санал солилцов.

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг болсон Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сард эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар оролцож гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг өгсөн юм.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа, яриа хэлэлцээнүүд амжилттай үргэлжилж, ойлголцохгүй асуудал гарахгүй байгааг Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм хэлж байлаа.

Энэ оны тавдугаар сард Өмнөговь аймгийн “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2024” хамтын ажиллагааны санамж бичигт БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд энэ уулзалтын үеэр ч мөн Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций болон бусад сумын хөгжил, хөрөнгө оруулалтын талаар ярилцлаа.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр Хүй долоон худагт Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад

  • Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф,
  • Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг,
  • БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И Ёо Хун,
  • Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П. Сингх,
  • Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн нар хүрэлцэн ирэв.

Мөн

  • Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Суурин зохицуулагч Мишра Тапан,
  • Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михнев,
  • Олон Улсын Валютын сангийн Монгол Улс дахь Суурин Төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Юнь Согхён,
  • Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч, орон хариуцсан захирал Рамачандран Павит,
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Конкиевич Илейн Мари,
  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Ханнес Такач тэргүүтэй төлөөлөгч оролцсон юмЭнэ үеэр Хотын дарга Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөд Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэхийн зэрэгцээ Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, дэмжин ажилладагт талархал илэрхийллээ.

Гадаад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид ч мөн Хотын даргыг ийн хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэхийн чацуу хамтран ажиллахад ямагт таатай байдгаа уламжлав.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд зам тээврийн ослоор 6 иргэн амиа алдаж, 25 хүн гэмтжээ DNN.mn

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд долоодугаар сарын 10-14-нд зам тээврийн ослын шинжтэй 392 дуудлага мэдээлэл бүртгэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас

  • Нийслэлд 18 хүн,
  • Орон нутагт 7 хүн, нийт 25 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн орон нутагт зургаан хүний амь хохирсны нэг нь хүүхэд байна.

2022.07.13 11.05 цагт Төв аймаг Баян суманд Х.Саното-8 автомашин Т.Highlander автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч 3 хүний амь нас хохирч, 3 хүн гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 329 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол 9 бүртгэгдсэнээс жолооч-5 холбогдож, явганаар 4 хүн зам тээврийн осолд холбогдсон байна.

Баяр наадмын өдрүүдэд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллаж байна.

Баяр наадмын өдрүүдэд орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэт ядарсан нойр дутуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн жолооч биш жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Боксын олон улсын бэлтгэл эхэллээ DNN.mn

Бокс, хүндийн өргөлт 2028 оны олимпын наадмаас хасагдаж магадгүй болоод  байна

Төв аймгийн Батсүмбэр сумын “Champions camp” спортын бэлтгэлийн төвд БНХАУ, БНСУ, Монголын боксын баг тамирчдын олон улсын хамтарсан бэлтгэл сургуулилт эхэллээ. Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй гурван орны боксын Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургалтын үйл ажиллагаатай Биеийн тамир, спортын Улсын хорооны дарга Д.Жаргалсайхан биечлэн очиж танилцсан байна.

Тэрээр бэлтгэл сургалтын заал танхим, амьдарч байгаа газар, хоол ундны нөхцөл байдлыг шалган, Монголын баг тамирчидтай уулзалт хурлыг зохион байгуулж, тамирчны сахилга бат, ёс зүйг сахих захиа даалгавар өгч, 2024 оны олимпод эртнээс зорилготой бэлтгэн, гадаадын баг тамирчдаас ихийг сурч мэдэн, өөрсдийн ур чадварыг дээшлүүлэхийг хүссэн байна.

Энэ удаагийн бэлтгэлд БНХАУ-ын шигшээ багийн тамирчид 52 хүн, БНСУ-ын шигшээ баг 32 хүн, Монгол Улсын баг тамирчид 50 хүний бүрэлдэхүүнтэй тус тус оролцож байна. “Champions camp” спортын бэлтгэлийн төвийн материаллаг баазыг түшиглэн ийнхүү олон улсын хамтарсан бэлтгэлийг БТСУХ-ны хөрөнгө санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын боксын холбоо удирдан зохион байгуулж байгаа юм. Олон улсын энэхүү бэлтгэлд олимп, дэлхий, тив, олон улсын тэмцээний аварга тамирчдаас гадна үндэсний шигшээ багт орох өсөх ирээдүйтэй залуу тамирчид ч дуудагдан оролцжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ойрын өдрүүдэд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно DNN.mn

Улаанбаатарт түр зуурын дуу, цахилгаантай аадар бороо орно

Өнөөдрийн болон ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг танилцуулж байна.

Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

2022 оны долдугаар сарын 14-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун болон зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2022 оны долдугаар сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд говийн аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15, 16-нд нутгийн зарим газраар, 17-нд говь, талын нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 15-нд нутгийн баруун хойд, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Эх сурвалж: ЦУОШГ