Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улсын харцага, заан цол хүртсэн бөхчүүд DNN.mn

Дөрөв давсан бөхчүүд

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн баяр наадамд 1024 бөх барилдсанаас олон шинэ улсын цолтнууд төрлөө. Тодруулбал, дөрвөн шинэ улсын харцага цолтон, гурван шинэ улсын заан цолтон төрөв. Харцага цол харайдаг цол гэж ярьдаг дээрх бөхчүүд ирэх жил цолоо ахиулах өндөр боломжтой.

МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:

  1. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгон,
  2. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат. “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх Ганцогтын Бадрах,
  3. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Завхан” дэвжээний бөх Лхагваагийн Лха-Очир,
  4. Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ. МОНГОЛ УЛСЫН ЗААН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН БӨХЧҮҮД:
    1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Сүлд спорт хороо, “Бес богда бүргэд” дэвжээний бөх Бердимуратын Серик,
    2. Завхан аймгийн Яруу сумын харьяат, Хилчин спорт хороо, “Даян” дэвжээний бөх Мөнхтөрийн Лхагвагэрэл,
    3. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Алдар спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Баярхүүгийн Бат-Өлзий.
Categories
гадаад мэдээ

Унгар улс онц байдал зарлав DNN.mn

Унгар улсад суралцах тэтгэлэг зарлагдлаа | News.MN

Европт эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж, үнэ өссөнтэй холбогдуулан Унгар улс онц байдал зарлажээ. Тус улсын засгийн газар дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд байна.

Унгарын Ерөнхий сайдын тамгын газрын дарга Гергели Гуляс бүс нутгийн эрчим хүчний хямралд Украины дайн болон ОХУ-д тавьсан Европын холбооны хориг арга хэмжээг буруутгав. Тэрээр Будапештэд болсон хэвлэлийн бага хурал дээр “Европ тив намар, өвлийн халаалтын улиралд хангалттай хийгүй байх магадлалтай” гэжээ.

Унгар жилийн байгалийн хийн олборлолтоо 1.5 тэрбум шоо метрээс хоёр тэрбум шоо метр болгож нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд нүүрсний олборлолтыг нэмэгдүүлж, Матра дахь хүрэн нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг сэргээхээр төлөвлөж байна. Унгарын цорын ганц атомын цахилгаан станц үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд ажиллах хугацаагаа уртасгах болов.Мөн иргэдэд хэрэглээгээ зохицуулж, илүү гарсаныг нь зах зээлийн үнээр төлөх үүрэг өгчээ.

Засгийн газар хуралдаж, Европын эрчим хүчний онцгой байдлыг хэлэлцсэний дараа дээрх мэдэгдлүүд гарчээ.

Унгар улс ОХУ-аас олборлосон түлшнээс ихээхэн хамааралтай. Тухайлбал өнгөрсөн онд Газпромтой байгалийн хий худалдан авах 15 жилийн гэрээ байгуулсан. Тус улс нь газрын тосны хэрэгцээнийхээ 65 орчим хувийг, байгалийн хийн хэрэгцээний 85 хувийг Оросоос авдаг.

Унгарын ерөнхий сайд Оросын нефтийн экспортод хориг арга хэмжээ авах тухай Европын холбооны саналын эсрэг байр суурьтай байсан. Ийм арга хэмжээ нь Унгарын эдийн засгийг сүйрүүлнэ гэж үзжээ.

Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сиярто ямар нэг өөр улсаас 700 сая шоо метр хий нэмж худалдаж авахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Categories
гадаад мэдээ

Беларусь улс ШХАБ-д элсэх хүсэлтээ илэрхийллээ DNN.mn

Беларусь улс ШХАБ-д элсэх хүсэлтээ илэрхийллээ

Беларусь улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх хүсэлт гаргажээ. Үүнтэй холбогдуулан тус холбоо шаардлагатай хууль эрх зүйн процедурыг эхлүүлэхэд бэлэн хэмээн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин өнөөдөр /2022.07.15/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

ШХАБ-ын ээлжит хуралдаан энэ оны есдүгээр сард Узбекистаны Самарканд хотод болно. Хэрэв Беларусь улс ШХАБ-ын эгнээнд элсвэл Самаркандад болох хуралдаанаар үеэр эгнээндээ элсүүлэх ажиллагаа албан ёсоор эхэлнэ хэмээн эх сурвалжууд мэдээлж буй.

ШХАБ нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм. ШХАБ-ын байгуулагдаж буйг БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан, Узбекистан Улсын удирдагчид 2001 оны зургаадугаар сарын 15-нд Шанхай хотноо зарлан тунхагласан.

Улмаар ШХАБ-ын дүрмийн баримт бичигт 2002 оны зургаадугаар сард гарын үсэг зурснаар 2003 оны есдүгээр сарын 19-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Узбекистан улсаас бусад таван орон нь 1996 оны 4 дүгээр сарын 26-нд Шанхай хотод байгуулагдаж байсан “Шанхайн тав” бүлгэмийг бүрдүүлж байсан юм. Харин 2017 онд Казахстаны Астана хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр БНЭУ, Пакистан улс бүрэн эрхт гишүүнээр элссэн.

Categories
мэдээ үндэсний-бөx

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно DNN.mn

Бөхийн барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх санал дэвшүүллээ

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 101, Дотоодын цэргийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү үйд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулахаар болжээ. Барилдааныг долоодугаар сарын 19-нд 11.00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей манай улсад хийсэн айлчлалаа өндөрлүүллээ DNN.mn

"Монгол Улс, ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг бататгасан чухал айлчлал боллоо"

Монгол Улс ЮНЕСКО-гийн гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэгийн урилгаар ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей манай улсад энэ сарын 10-14-нд хийсэн айлчлалаа өндөрлүүллээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ерөнхий захирал О.Азулейг хүлээн авч уулзсан бөгөөд тэрээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүргийг хариуцагч Л.Энх-Амгалан, Соёлын сайд Ч.Номин нартай тус тус уулзалт хийж цаашид манай улсын боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцааны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

Түүнчлэн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей нар Монгол Улсын Засгийн газар болон ЮНЕСКО хооронд 2022-2029 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Ерөнхий захирал О.Азулей ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, Чойжин ламын сүм музей, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд соёлын ангиллаар бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн Хустайн нуруу байгалийн цогцолборт газарт зочилжээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч оюутнуудын анхааралд DNN.mn

БНХАУ-ын Их дээд сургуулиуд – Эрдмийн гүүр

Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутан Та бүхнийг доорх холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

https://docs.google.com/forms/d/1TNCfvVrw7fh5fDS64fGC1GF95c1eW-dW2tGlJ0Qt6ic/viewform?ts=627a5a96&fbclid=IwAR0wZnSOZ97Sqj76jk0BDoGbeuUp1GwLJbZh0S9YLDGccdveXPO7MtXXbSs&edit_requested=true

2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хийгдэх энэхүү бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой тул Та бүхнийг мэдээллээ бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхийг хүсье. Тус яамнаас 2022 оны 5 дугаар сард явуулсан бүртгэлд хамрагдсан оюутнууд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд гагцхүү тухайн бүртгэлд мэдээллээ дутуу, зөрүүтэй бүртгүүлсэн бол дахин бүртгүүлнэ үү.

Жич: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуулийн суралцаж буй Та бүхэн өөрийн суралцаж буй их, дээд сургуулиас “танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай” тухай тодорхойлолтыг авч байхыг үүгээр зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Ерөө, Дэлгэрмөрөн голын усны түвшин 10-30 см нэмэгджээ DNN.mn

Үер

Долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Ерөө, Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна.

Мөн Үүр, Зэлтэр, Онон, Улз голын адаг болон Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-40 см, Хархираа гол үерийн аюултай түвшинд хүрч тус тус хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу долоодугаар сарын 15-нд Сэлэнгэ мөрөн Хутаг-Өндөр сум, Зүүнбүрэн сум орчим болон Хэрлэн гол Мөнгөнморьт сум Багануур дүүрэг орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд нутгийн баруун болон төвийн зарим хэсгээр үргэлжилсэн болон түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон баруун, төвийн аймгуудаар урсан өнгөрөх гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд голын түвшин огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 153 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

30 апреля: актуальные цифры статистики заболеваемости COVID-19 в Тверской  области

Өнгөрсөн 24 цагийн дотор улсын хэмжээнд коронавируст халдвар Ковид-19-ийн 153 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна.

Эдгээр тохиолдлын:

  • 77 нь Улаанбаатар хотод
  • 76 нь орон нутагт бүртгэгджээ.

Улсын хэмжээн дэх коронавируст халдварын нөхцөл байдлыг доорх зурагт үзүүлэв.

Categories
мэдээ цаг-үе

ОХУ өнөөдрөөс хилийн хязгаарлалтаа цуцаллаа DNN.mn

Алтанбулаг боомт дээр ажилладаг мэргэжлийн хяналтын байцаагчаас халдвар  илэрлээ

ОХУ цар тахлаас шалтгаалан тогтоогоод байсан хуурай газрын хилийн хязгаарлалтын дэглэмээ өнөөдрөөс цуцалж байна. Ерөнхий сайд Михайл Мишустины шийдвэрээр ийнхүү цуцалжээ.

Хойд хөрш анх 2020 оны гуравдугаар сард хилийн хязгаарлалтын дэглэмд шилжсэн өгөөд наймдугаар сард нь бүр ч чангаруулж, бүрэн хаасан байдаг.

Өнгөрсөн гуравдугаар сараас хязгаарлдалтаа зөөлрүүлж, хуурай газрын боомтоор хил нэвтрэхдээ ПСР тест өгөх шаардлагагүй болгосон ч энэ шийдвэр нь зөвхөн Евразийн эдийн засгийн зөвлөлийн гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргизстан болон өөрийн улсын иргэдэд нь л хамаарч байв. Бусад улсын хувьд хаалттай хэвээр үлдээсэн нь одоо ийнхүү бүрэн цуцлагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Математикийн олимпиадад оролцсон манай сурагчид 104 орноос 29 дүгээр байранд жагслаа DNN.mn

coordination capital mathematics clipart math clipart | PSD PNG Images Free  Download - Pikbest

Олон улсын математикийн 63 дугаар олимпиад Норвег улсын Осло хотноо энэ сарын сарын 6-16-нд үргэлжлэн явагдаж байна. Ү.Отгонбаяр ахлагчтай, У.Батзориг дэд ахлагчтай манай баг онлайнаар оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр авч багийн дүнгээр 104 орноос 29 дүгээр байранд шалгараад байна.

Мөн манай сурагчид энэ удаагийн олимпиадад багийн онооны шинэ дээд амжилт тогтоожээ. Өмнөх дээд амжилт нь 1984 оны 146 оноо байсан бол энэ жил багаараа нийт 162 оноо авч улсынхаа амжилтыг 16 оноо ахиулсан байна. Манай улс 1964 онд анх оролцохдоо 169 оноо авч байсан ч энэ үед найман сурагч оролцдог байсан учраас одоогийнхтой шууд харьцуулах боломжгүй ажээ.