Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийг харсан, мэдсэн, сонссон бол 102, 107 дугаарт мэдээлээрэй DNN.mn

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой,

Иргэд та бүхэн хүчирхийллийг үл тэвчигч байж гэр бүлийн хүчирхийллийг харсан, мэдсэн, сонссон бол цагдаагийн байгууллагын 102, 107 дугаар болон familycenter.mn, www.e-khutuch.mn цахим хуудасны чат пот-оор дамжуулан цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч, хүүхдийг аливаа гэмт хэрэг, ахуйн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлээрэй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ковидын 108 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 108 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн тохиолдлуудын

  • 63 нь Улаанбаатар хотод
  • 45 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 930,916 болов. Мөн сүүлийн 24 цагт 87 хүн эдгэрчээ.

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулъя.

зураг

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гуравдагч улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтэрнэ DNN.mn

“ОХУ-ын Засгийн газрын зарим шийдвэрийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүчингүй болгох тухай” ОХУ-ын Засгийн газрын 2022 оны долдугаар сарын 14-ний өдрийн 1267 дугаар тогтоолын дагуу COVID-19-ийн цар тахалтай холбогдуулан гадаадын иргэдийн тус улсад зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож байсан

Ингэснээр манай иргэд гуравдагч улсаас ОХУ-д олон улсын чанартай хилийн боомтуудаар чөлөөтэй нэвтрэх нөхцөл бүрдэв.

Жич: ОХУ-д орж зорчихоос 48 цагийн өмнө COVID-19-ийн ПЦР шинжилгээ өгсөн байх шаардлага хэвээр байгаа болно гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын физикийн олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ DNN.mn

Щвейцарын нийслэл Цюрих хотноо зохион байгуулагдаж байгаа олон улсын физикийн 52 дугаар олимпиадаас Монголын баг нэг мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр хүртэж амжилттай оролцсон байна. Шагналт байруудад:

  • Сант сургуулийн 11 дүгээр анги О.Анирчулуу мөнгөн медаль
  • Сант сургуулийн 12 дугаар анги Б.Билгүүн хүрэл медаль
  • Шинэ-Монгол сургуулийн 12 дугаар анги Ц.Өгөөмөр хүрэл медаль
  • Сант сургууль 12-р анги Э.Барсболд хүрэл медаль
  • Шагналт байранд нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Өнөртүвшин шалгарчээ.

О.Анирчулуу нь өнгөрсөн жил ОУФ-51 дүгээр олимпиадаас 10 дугаар ангидаа хүрэл медаль хүртэж байжээ. Тус олимпиадад оролцсон багийн ахлагчаар Г.Зоригт, М.Ганбат, дасгалжуулагчаар Г.Мөнхбаяр нар ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

Соёлын төв өргөө хашаагаа буулгажээ DNN.mn

Иргэд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Соёлын төв өргөө хашаагаа буулгажээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд 376 байршлын 20.2 км урт хашаа, хайсыг чөлөөлөхөөр төлөвлөсөн юм.

1 хүн, мод, авто зам ба гудамж нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгаар дуу цахилгаантай аадар бороо DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар, ялангуяа Төв аймаг, Хэнтий, Дорнодын нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны долдугаар 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМД-аар хөнгөлөлттэй амрах рашаан, сувилалууд DNN.mn

Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд жилдээ хөнгөлөлттэй амралт, сувилалд үйлчлүүлэх эрхтэй. Тэгвэл энэ жил ЭМДЕГ-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын жагсаалт гарчээ. Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу таваас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч 2020 оны хоёрдугаар сараас эхлэн үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлдөг болсон.

Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь уламжлалт бариа, заслын үйлчилгээ, рашаан, шавар элсэн эмчилгээ зэрэг орно.

Рашаан сувилалд амрах иргэд өөрийн мөнгөөр зорчиж, ирсний дараа хөнгөлөлтийн дүнг авах юм байна.


ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР АМАРЧ, СУВИЛУУЛАХ БОЛОМЖТОЙ ГАЗРЫН ХАЯГ БАЙРШИЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дугуй цагаан орчмын тохижилтыг ирэх сардаа багтаан дуусгана DNN.mn

Дугуй цагаан орчмын тохижилтыг наймдугаар сардаа багтаан дуусгахаар ажиллаж байна.

Энэ талаар хотын дарга Д.Сумъяабазар “Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлэхээр ажиллаж буй газрын нэг бол Богдхан уулын бэл дэх Дугуй цагаан орчмын бүс. Дархан цаазат газрын угтах хэсэгт харуулын байр, нийтийн ариун цэврийн өрөө, гудамжны хоолоор үйлчлэх боломжтой талбай гээд томоохон тохижилтыг хийх бөгөөд наймдугаар сардаа багтаан дуусгахаар ажиллаж байна.

Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх амралт, аяллын жим, аяллын жим дагасан амралтын цэг гэсэн дөрвөн км урттай газрыг тохижуулах ажлыг хийж байна. Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан тохижилтын ажлыг байгалийн материалаар тохижуулж байна” гэлээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Түвшинсайхан: Үндэсний хэв шинжит урлагтаа өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээж л явна DNN.mn

Улсын Филармонийн уран сайхны удирдагч, морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхантай ярилцлаа.


-Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасанд тань баяр хүргэе. Тухайн мөчийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Би ер нь их хөөрч догдлоогүй. Энэ шагнал, урамшуулал олгох талаар багш минь 2009 оноос ярьж, хөөцөлдөж эхэлсэн байдаг. Би багшаа яах гэсэн юм бэ гэхэд, “Миний шавь битгий ингэ ээ, би хүүгээ мэдэж байна. Би бахархах бахархалтай баймаар байна” гэж байсан нь багшийн минь шавиараа бахархах гэсэн бодол байсан юм болов уу. Монгол Улсын морин хуурын чуулгын анхны гавьяат гэх… яг үнэндээ манайх шагнал урамшуулал хөөцөлддөг тэр талын сонирхол огт үгүй. Бид нарийн хөгжим хийх ёстой хүмүүс учраас хөгжимлөг тал руугаа илүү анхаардаг. Ардын жүжигчин, төрийн соёрхолт, зууны манлай морин хуурч, орчин цагийн морин хуурын дэг сургуулийг үндэслэгч Г.Жамъян багш 1989 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулчихаад миний багшийн өрөөнд орж ирээд ийн ярьж байсан гэдэг. Тэрээр “Нэг бол давчихаад, нэг бол дутчихаад байсан. Урлагийн хүн болсныхоо шагналыг одоо л нэг авлаа” гэж нулимс дуслуулж байсан гэнэ лээ. Тэгэхээр би шагналын үнэ цэнэ талаас нь хүндэтгэн, олон цаг үеийн гавьяа нь үнэлэгдээгүй хөгжимчдийн төлөөлөл болон шагнууллаа гэж ойлгож байна. Хөгжимчин хүн бүх зүйлийн ард, орхигдож, гээгдсэн мөчүүд үргэлжилж байна. Мэдээж Монголын төрдөө баярлаж байна, би гэхээсээ илүүтэйгээр олон хүсч хүлээж, харж байсан хүмүүсийг баярлуулж байгааг мэдэрлээ. Надтай уулзаж, надад захидал бичиж буй хүмүүсийн сэтгэлийг баярлуулсандаа тайтгарсан. Баяртай байгаа. Ээж минь хүртэл нулимс дуслуулж, ах дүү нар минь удмынхаа нэрийг гаргаж, өөрийн зорьсон зүйлдээ хичээнгүй хүмүүс гэдгээ олон түмэнд батлан харуулж өглөө зэрэг сайхан магтаалыг их сонслоо. Олон хүмүүс баярлаж байгаа учраас тэр хүмүүсийн баярлаж буй сэтгэл, мэдрэмж үнэхээр сайхан байна. Гэхдээ… багш минь байхгүй учраас хоосон санагдаж байлаа.

-Хөгжмийн урлагт хэрхэн хөл тавих болсон бэ?

-Миний аавын чиглүүлсэн зүйл шүү дээ. Аав минь урлагт их дуртай хүн байсан. Аймгийн театрт олон найз нөхөдтэй, театр дээр л өнждөг, баярын тоглолтод ч тусалж найруулдаг байсан. Тийм учраас заавал гэрээсээ урлагийн хүнтэй болох гэж намайг хүчээр явуулж байсан. Би эхний жил маш дургүй байсан. Жилийн дараа за би морин хуур сурч, давтах ёстой, үүгээрээ би амьдрах ёстой гэдгийг мэдэрсэн. Би гурван жил хичээллэж байж ойлгосон. Ардын хэлбэр гэдгээрээ задгай, хамаагүй байх ёстой гэсэн ойлголтоос өөр академик боловсролын хэлбэрийг сонгодог түвшин рүү ойртуулж явах ёстой гэсэн байр сууриар үндэсний хэв шинжит урлагтаа хувь нэмрээ оруулахыг хичээж явна.

-Та улсын Филармонид анх ажиллах болсон түүх, дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-1994 оны зургадугаар сарын 1-нд Соёлын яамны коллегийн хурлаар морин хуурын чуулгыг татан буулгах асуудал их хүчтэй яригдсан байдаг. Тэр үед багш минь нэлээд ширүүн үг хэлж, хурлаас гомдолтойгоор гарахад ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дарга (татан буугдахын өмнөх Соёлын яамны сайд байсан) Г.Батчулуун багш аа та манай өрөөнд ороод ир хэмээн “Та яг яамаар байна” гэхэд багш минь “Байгуулагдаад нэг жил болсон байгууллагыг татан буулгана гэж байхгүй. Монгол Улс морин хуурын чуулгатай байх хэрэгтэй. Бид Филармонийн дэргэд очмоор байна” гэж шууд хүсэлтээ тавьсан гэдэг. Тэгээд тухайн үеийн филармонийн дарга руу холбогдож Морин хуурын чуулгын өрөө тасалгааг бэлдэж филармонийн дэргэд авах шаардлагатай байна гэж хэлсэн гэдэг. Тэгснээр филармонийн харьяанд морин хуурын чуулга ирсэн. Энэ нь ч болсон. Морин хуурын чуулгын цэвэрхэн байгаа, бүтээлдээ нарийн хандаж буй хандлага, уран бүтээлийн бодлого бүхэн төлөвшихөд филармонийн нөлөө асар их шүү дээ. Симфони найрал хөгжмийн, Баянмонгол жаз найрлын дэргэд байх гэдэг нь олон талаас маш их нөлөөлж байгаа юм. Санамсаргүй тогтоц гэдэг шиг аль аль найрал хөгжмийн бэлтгэлийн хажуугаар өнгөрөхөд хүртэл ритмийн ололт олж байдаг тийм л айл, хөгжмийн хүрээлэл. Монгол Улсын филармони бол өндөр ачааг нуруундаа үүрч байна гэж ойлгоход болно. Бүхэл бүтэн жаз, үндэсний хэв шинж, сонгодог найрал хөгжмийг авч явж буй газар. Харин одоо багшийнхаа холыг харсан ухаан, тухайн үеийн соёлын сайд Н.Энхбаярын ухаалаг хурдан шийдэл зэрэг нь өнөөдөр биднийг ийм амжилттай байхад нөлөөлсөн гэж хэлж болно.

-Та Улсын филармони гэх энэ айлд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би 1993 оноос морин хуурч мэргэжлээр 15 жил, 2007 оноос өнөөг хүртэл удирдаачаар ажиллаж байна. Би удирдаач мэргэжлээр сургууль төгсөөгүй. Практикаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Баатаржав багшид хадаг барин хоёр жил дагалдан суралцсан. Би маш гайхалтай багштай. Багш минь ямар ч газар намайг үргэлж дагуулж явдаг, тоглолтын үеэр тайзны хажууд хараад инээгээд ёжлоод л зогсож байдаг байсан. Магтах үедээ магтан, зэмлэх үедээ зэмлэдэг байсан тийм л гайхалтай энгийн хүн байсан.

-Та морин хуур хөгжмийг хэрхэн ойлгодог вэ?

-Морин хуурыг хөгжмийн зэмсэг талаас нь ойлгох хэрэгтэй. Сүнслэг хөгжим гэдгээр нь ойлгох ёстой. Үүнийг зална гэдэг нь айл ханандаа өлгөөд орхихыг хэлдэггүй. Амьд гэдэг утгаараа үргэлж тоосыг нь арчиж баярлуулж, салхинд хөг авиаг нь тэгшилж байх, байнга хууртайгаа харьцаж байх хэрэгтэй зэрэг хууртай холбоотой олон дэг бий. Үүний жишээ нь, сархад хүртсэн үед хуурт гар хүрч болохгүй гэх мэт. Гэртээ хуур залж буй айл болж өгвөл морин хуураа хөглөөд сурчих хэрэгтэй. Зүгээр өлгөвөл сайн болчихгүй шүү дээ. Өөрсдөө энэ уламжлалтай илүү ойртох хэрэгтэй.

-Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Ирэх жил хийгдэх төсөл буюу ХБНГУ-ын Симфони оркестр (Одоогоор аль оркестр нь тодорхойгүй) тоглолтоо хийх бөгөөд “Дөрвөн улирал” хэмээх буюу хавар, зун, намар, өвөл гэсэн сэдэвт симфони чуулбар дээр ажиллаж байна. Энэ зун хоёр, гурван киноны хөгжим бичихээр санал яригдаж байгаа. Морин хуурын чуулгын 30 жилийн ой тохиож буй учраас бүх анхаарлаа ойдоо хандуулж байна.

-Морин хуурын 30 жилийн ойн хүрээнд ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулах вэ?

-Бид долдугаар сарын 12-ны өдөр рок, попын одуудтай хамтарсан тоглолт хийх гэж байна. Аравдугаар сарын 1-нд бидний хүндэтгэлийн тоглолт болно. Аравдугаар сарын 10-наас арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хүртэл гурван сарын хугацаанд Америк, Японд аялан тоглолтын ажлууд төлөвлөгдөж байна. Мөн Филармонийн уран сайхны бодлого бий. Энэ бодлогын хүрээнд Турк, Германы хамтарсан эртний дүр төрхтэй найрал хөгжим хамтарч хийх ажил яригдаж эхэлж байна. Бид гаднаас зочин уран бүтээлчдийг урьж авчирч гадаад улс орнуудтай хамтарч ажиллаж, тэднээс ололт авч өөрсдийгөө тэднээр дамжуулан бусад оронд сурталчлах бодлоготой ажиллаж байна.

-Та өнөөгийн Монголын хөгжмийн урлагийн хөгжил ямар түвшинд байна гэж харж байна вэ?

-Бид өөрсдийн өв уламжлал, ёс заншлаа гадагшаа сайн сурталчлах хэрэгтэй. Хөгжмийн урлагийн хөгжлөөрөө бусад орноос хоцорсон зүйл байхгүй, Монголын уран бүтээлчид их чадвартай шүү дээ. Бид хөгжимчдийг зүгээр сууж байдаг гэсэн ойлголтоосоо салахгүй бол ямар түвшинд байгаагаа хэлж мэдэх боломжгүй. Манайх ОХУ, БНХАУ, Япон зэрэг улсуудад үндэсний найрал хөгжимчидтэй нь хамтарч тоглож байсан.Тэд үнэхээр цоо шинэ зүйл мэдэрснээ хэлдэг. Төрөөс хөгжмийн урлагийн салбарыг дэмжиж өгөх хэрэгтэй. Энэ салбар эдийн засгийн эргэлтэд орох боломжтой том салбар. Үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломж бидэнд бий. Тэгэхээр зардал мөнгийг нь төсөвлөн дэлхийн бусад орнуудын томоохон театрт тоглуулбал түүний дараагаар эрэлт нь мэдээж ихэснэ. Морин хуурын чуулга үргэлж Япон улс руу явж, жилд 15-20 хотод очин тоглолтоо хийж байна. Энэ нь нөгөө улсын иргэд мэддэг болж, сонсохыг хүсдэг болсон учраас л юм. Тиймээс бүх асуудлаа шийдэн зөвхөн язгуур урлаг гэлтгүй сонгодог түвшнээ хүртэл сайн сурталчлан таниулах хэрэгтэй. Түүний дараагаар хүчтэй эсвэл сул гэдгээ ярих хэрэгтэй байх.

-Та өөрийн цаашдын төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцана уу?

-Юу хийж байгаа, юунд зорьж байсан түүгээрээ л явна. Өмнө нь хэн байсан тиймээрээ л байна. Түүнээс биш гавьяа шагнал авлаа гээд наргиж, цэнгэж дэвээд явах хэрэггүйгээр багаараа юу хийж байсан түүнийгээ л хийнэ. Хүмүүсийг баярлаж байхыг хараад нээрээ л хүнийг баярлуулах ёстой юм байна шүү дээ Түвшинсайхаан л гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Энхцэцэг: Манай улсад өдөрт дунджаар 1500 жуулчин ирж байна DNN.mn

Монголын аялал жуулчлалын холбооны менежер Д.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Энэ жилийн дотоодын аялагчдын урсгал хаашаа чиглэж байна вэ?

-Энэ жилийн хувьд олон аймаг, сумын тэмдэглэлт ой болж байгаа учраас дотоодын аялагчид олон байна. Зорин очих газар Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан, говийн аймгууд руу аялагчдын чиглэл нэмэгдэж байна.

-Аялагчдын хэд орчим хувь нь байна гэх судалгаа, тоо баримт гарсан уу?

-Тухайн орон нутагт зорчсон дотоод, гадаадын аялагчдын нарийвчилсан статистик наймдугаар сарын сүүлээр гардаг. Одоогоор хараахан гараагүй. Зургадугаар сараас эхлээд жуулчны баазуудын захиалга дүүрчихсэн. Өчигдөр аймгууд руу холбогдож нөхцөл байдлыг тодруулсан. Баруун аймгуудад дотоодын аялагчид олноор явж байна гэсэн мэдээлэл өглөө.

-Амралтын газар, жуулчны баазууд жуулчид хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангасан уу?

-Бэлтгэлээ бүрэн хангаад ажиллаад эхэлсэн. Жуулчид, дотоодын амрагчидаа аль алийг нь хүлээж авч байгаа.

-Энэ жил жуулчид хэр их ирж байна вэ?

-Энэ оны эхний таван сарын байдлаар 42 мянган жуулчин манай улсад ирсэн. Жилийн хоёрдугаар хагасын тоон мэдээг өнөөдрөөс тооцож эхэлж байна. Манай улсад өдөрт дунджаар 1500 жуулчин ирж байна. Тэдний дийлэнхийг Солонгос, ОХУ-ын иргэд эзэлж байгаа.

-Аялагч, жуулчид аялж байхдаа юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Дотоодын аялагчдын урсгал нэмэгдэж байна, зам тээврийн ослоос сэргийлж анхаарал болгоомжтой, хурд хэтрүүлэхгүй, аялахыг анхааруулж байна. Лаазалсан, нэг удаагийн бүтээгдэхүүн бага хэрэглэх, Улаанбаатар хотоос бүх хүнсний бүтээгдэхүүнээ ачиж явахгүй байх, тухайн зорчиж буй орон нутгаас худалдаа хийж, хоггүй аялахыг уриалж байна.

-Хогоо яах ёстой вэ?

-Аялсан бүсээсээ гарахад тухайн орон нутагт хог хаях бүс байдаг. Зориулалтын уутанд хийгээд тухайн газрын хогийн цэгт хаях нь хамгийн зөв. Аялагчид дур мэдэн шатаах, энд тэнд хогоо хаях нь буруу.