Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


2022 оны 07-р сарын 16-ны 20 цагаас 07-р сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 18-наас 07 дугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 18-нд Алтайн салбар уулсаар, 19, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Thor love and Thunder” киноны гол дүр Chris Hemsworth төрсөн охинтойгоо хамт дүр бүтээжээ DNN.mn

“Marvel”-ийн алдарт киноны нэг болох “Thor” цувралын дөрөвдүгээр анги долдугаар сарын 8-ны өдөр дэлхий дахинд нээлтээ хийсэн.

2011 онд “Marvel” studio “Thor” цувралын эхний ангийг цацсан бөгөөд гол дүрийн жүжигчин Chris Hemsworth нэгдүгээр ангийн зураг авалтын үеэр төрсөн охиныхоо хамт авхуулсан зургаа инстаграм хуудсанд нийтэлсэн ба 11 жилийн дараа “Thor Love and thunder” кинонд охинтойгоо хамтран тогложээ.

Түүний охин India Rose Hemsworth нь 10 настай бөгөөд түүний анхны кино “Thor love and thunder” юм.

Categories
мэдээ нийгэм

Австрали руу виз мэдүүлэхээр төлөвлөж буй иргэдийн анхааралд DNN.mn

Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа, холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү)-ыг хангасан Монгол Улсын иргэн Та виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагатай.

Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг авахын тулд Та дараах материалын бүрдлийг хангаж, dep10-13@mfa.gov.mn цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээх шаардлагатай бөгөөд зохих хариуг ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор Таны бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлнэ. Захидал авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

  • Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
  • Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт;

Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг зөвхөн холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгох болохыг дахин анхааруулж байна.

Гадаад харилцааны яамнаас олгох захидал нь Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/visas/getting-a-visa/visa-listing/work-holiday-462/first-work-holiday-462 холбоосоор орж авна уу.

Австрали Улсын “Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали Улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өдөртөө 520-570 орчим тээврийн хэрэгслээр хилээр нэвтэрч байна DNN.mn

Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг боомтууд баярын өдрүүдэд амралгүй ажиллажээ. УУХҮЯ-ны мэдээлснээр, нүүрс экспортын гол боомт Гашуунсухайт хилийн боомтод баяр наадмын өдрүүдээр нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэлт хэвийн явагдаж байна. Нүүрс тээвэр өдөртөө 520-570 орчим тээврийн хэрэгслээр хил нэвтэрч байна. Мөн Тавантолгойгоос Цагаан хадны НАБТ-д ажлын өдөр 400 тээврийн хэрэгсэл, амралтын буюу бүтэн сайн өдөр 600-н тээврийн хэрэгслээр дундын тээврийг хийж гүйцэтгэж байна.

Тухайлбал, Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 11-нд Шивээхүрэн боомтоор нүүрс тээврийн 137, Гашуунсухайт боомтоор 571, Ханги боомтоор 231 нийт 939 машин, зэсийн баяжмал тээврийн 47 машин Гашуунсухайт боомтоор, төмрийн хүдэр тээврийн 66 машин Бургастай боомтоор хил нэвтэрчээ.

Шивээхүрэн боомтоор энэ сарын 12-нд 143, Гашуунсухайт боомтоор 523, Ханги боомтоор 240 машин нийт нүүрс тээврийн 906 машин, Гашуунсухайт боомтоор 48 зэсийн баяжмал тээвэр, Бургастай болон Ханги боомтоор төмрийн хүдэр тээврийн 79 машин хил гарчээ. Харин энэ сарын 13-нд Ханги боомтоор 244 машинаар 17,860.8 тн, Гашуунсухайт боомтоор 547 машинаар 75,332.45 тн , Шивээхүрэн боомтоор 137 машинаар 20,532 тн нийт 928 машинаар 113,725.25 тонн нүүрс экспортлоод байна.

Хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж нүүрс тээвэр нэмэгдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Байлдагч нас барсан хэргийг шалгаж байна DNN.mn

Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-ны өдрийн 09:10 цаг “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багт барилгын хашаанд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг дуудлага, мэдээллийн дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулахад 19 настай, эрэгтэй “Н” гэгч амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хохирогч “Н” тус аймагт байрлах Зэвсэгт хүчний … дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан бөгөөд тухайн үед цэргийн ангиас гадуур ажиллаж байсан, түүнчлэн

Мөн тус хэрэгт Зэвсэгт хүчний … дугаар ангийн албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй зэрэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ оны эхний 6 сарын байдлаар 3948.1 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ DNN.mn

2022 оны эхний 6 сард Монгол улс импортоор нийт 3948.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2021 оны мөн үетэй харьцуулахад 686.9 сая ам.доллараар буюу 21.1 хувиар өссөн байна.

Импортын өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 87.4 сая ам.доллараар эрдэс бүтээгдэхүүн 325.5 сая ам.доллараар; машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 27.9 сая ам.доллараар хуванцар болон түүгээр хийсэн зүйлс; хаймар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 45.6 сая ам.доллараар зэрэг 16 хэсгийн барааны импорт өссөн байна.

Бусад 5 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнд, ургамлын гаралтай бүтээгдэхүүний импорт 49.7 сая ам.доллараар; авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 87.1 сая ам.доллараар тус тус буурчээ.

Эрдэс бүтээгдэхүүний импортын 87.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын биет хэмжээ 29.8 мян.тонноор , үнийн дүн нь 306.5 сая ам.доллараартус тус өссөн байна. 1 тонны импортын хилийн дундаж үнэ 549.9 ам.доллараас 885.2 ам.доллар болж өссөн байна. Үүнд, автобензины импортын дундаж үнэ 562.6 ам.доллараас 830.4 ам.доллар хүртэл өсчээ. Дизель түлшний импорт биет хэмжээ 60.5 мян.тонноор буурч, үнийн дүн 131.4 сая ам.доллараар, дундаж үнэ нь 367.4 ам.доллараар тус тус өссөн байна.

Categories
мэдээ нийгэм

Голын усанд нэг иргэн осолджээ DNN.mn

Долдугаар сарын 14 /2022.07.14/ Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хороо, “Минж үржүүлэг” гэдэг газарт голын эрэг дээр амарч байсан 1 хүн голын усанд орж байсан живсэн тухай дуудлагыг алба хаагчид авчээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 42 км замыг туулан 08:13 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/ голын усанд сэлэх гэж ороод живсэн байсан тул эрэг хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 09:11 цагт осолдсон газраас баруун зүгт 5 км зайд голын эргээс тухайн иргэний цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Нарантуул” зах энэ сарын 20-ноос ажиллана DNN.mn

Баяр наадмын өдрүүдэд хүнсний дэлгүүр, захууд доорх хуваарийн дагуу ажиллана.

“Хархорин” долдугаар сарын 11-16-ныг хүртэл, “Нарантуул” зах долдугаар сарын 11-20-ныг хүртэл, “Барс” худалдааны төв долдугаар сарын 11-15-ныг хүртэл амрах аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ОХУ-ын олон улсын чулуун цэцэрлэгт хүрээлэнд Монгол үзмэр байршуулжээ DNN.mn

ОХУ-ын Екатеринбург хотноо 2022 оны долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд XII Олон улсын аж үйлдвэрийн “ИННОПРОМ” үзэсгэлэн болжээ.

Тус арга хэмжээнд манай улсаас төлөөлөгчид оролцохын зэрэгцээ Монгол, Орос хоёр улс хамтран 2021 онд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой”-н дурсгалд зориулж Монгол Улсаас бэлэг болгон ирүүлсэн хоёр тонны жинтэй хайлуур жоншийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Екатеринбург хотын Олон улсын чулуун цэцэрлэгт хүрээлэнд, Ази, Европ хоёр тивийн уулзвар цэг дээр хүндэтгэлтэйгээр суурилуулах ёслолын арга хэмжээнд оролцов. Тус чулуун үзмэрийг Монгол үндэсний гэрийг бэлгэдсэн дугуй хэлбэртэй, боржин чулууг шигтгэж чимэглэсэн цагаан өнгийн суурин дээр байрлуулжээ.

ОХУ-ын Уралын Улсын уул уурхайн их сургуулийн Уралын чулуун төвийн захирал Фират Нурмухаметов хэлэхдээ, “Монголоос авчирсан энэхүү чулуун үзмэр манай геологичдод гэнэтийн бэлэг барьсан нь түүнийг дөнгөж өнгөлж эхлэхэд чулуу нь зөөлөн байсан боловч дараа нь гурван алмазан өрөм хугарсан – сайтар ажихад дотор нь хамгийн хүчтэй кварц чулуу байж байв. Үзмэрийн суурийг чимэглэсэн боржин чулуунуудыг ч мөн Монголоос авчирсан. Тэднийг манай Уул уурхайн их сургуулийн геофизикчид авчирсан юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

https://vk.com/video-28417051_456243814

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Playtime” фестивалийн үеэр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн таван хүнийг баривчилжээ DNN.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас

Уг шалгалтын дүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжтэй 3, хэрэглэж мансуурсан 5 хүний үйлдлийг, мөн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан нэг оргодол этгээдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.