Categories
мэдээ цаг-үе

378.3 тонн хог хаягдал цэвэрлэв DNN.mn

Зуунмод сумын хэмжээнд цэвэрлэгээ зохион байгуулж, нийт 209 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын 3785 иргэдийн оролцож, 378.3 тн хог хаягдлыг цэвэрлэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/240 тушаал, удирдамжийг Дундговь, Төв, Туул голын сав газарт ажиллаж Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, БОАЖГ-ын дарга Н.Гантулга, Төв аймгийн БОАЖГ-ын дарга Ж.Даш-Яачил, Туул голын сав газрын захиргааны дарга Д.Нямдорж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга н.Эрдэнэбулган нарт танилцуулж холбогдох арга хэмжээг зохион байгуулж байна.
Дундговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 14 сумын хэмжээнд “Ангилъя-Ариглая-Ашиглая” аяныг аймгийн төв Сайнцагаан суманд “Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах бичил тэтгэлэгт уралдаан” зарласан.
Усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор 160 булаг, нуур тойрмын 40909,29 га усны сан бүхий газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч 7 сумын 60 булгийг тэмдэгжүүлсэн. Аймгийн Засаг даргаас 15 сумын Засаг дарга нарт албан тоот хүргүүлсэн.
Туул голын сав газрын захиргаанаас ус ашиглагч 130 гаруй аж ахуйн нэгжид хог хаягдал цэвэрлэх тухай албан тоот хүргүүлж, үүссэн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Сэрэмжлүүлэх самбар байршууллаа DNN.mn

Үер усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Налайх дүүргийн 1, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлж, Туул голын эрэг дагуу 5 цэгт сэрэмжлүүлэх самбар байршууллаа гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

АИ-92 автобензиний 36 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Монгол Улс АИ-92 шатахууны 20 хоногийн нөөцтэй ч нийлүүлэлтэд доголдол  үүсчээ

2022 оны долоодугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 51 хоног, АИ-92 автобензин 36 хоног, АИ-95 автобензин 39 хоног, дизель түлш 24 хоног, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Монгол Улсад 2022 оны нэгдүгээр сараас долоодугаар сарын 8-ны хугацаанд нийт 946,3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 872,3 мянган тонн шатахуун байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 19,7 мянган тонн, АИ-92 автобензин 314,8 мянган тонн, АИ-96,98 автобензин 15,3 мянган тонн, ДТ 472,9 мянган тонн, ШШТ 20,6 мянган тонн, ТС-1 онгоцны түлш 28,7 мянган тонн тус тус импортолсон байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Замын шинэчлэлд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, газраа чөлөөлж байна DNN.mn

Иргэдийн аюулгүй зорчих, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор явган хүний болон дугуйн замуудыг шинэчилж буй. Энэ хүрээнд хүн амын нягтаршил, хөдөлгөөний ачаалал ихтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос замын шинэчлэлийн ажил эхэлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Их сургуулийн гудамжны явган зам болон дээрх 26 дугаар хороонд ажиллалаа. Тус хорооны замын шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 25-н гэхэд бүрэн дуусгахаар зорьж байгаагаа албаныхан хэлж байлаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Замын шинэчлэлийн ажилд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, газраа чөлөөлж байна. Нийтийн эрх ашгийг хангах хүрээнд зам талбайг өргөсгөх, чөлөөлөх ажлыг захирамж, хуулийн хүрээнд хийх болно. Аж ахуйн нэгжүүдэд, төрөөс явуулж буй ажлыг дэмжиж, олон нийтийн эрх ашгийг хамгаалахад хамтарч оролцохыг хүсмээр байна. Төрийн зүгээс дарамт, хүнд суртал үзүүлэхгүй.

Бид бүх түвшинд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаа. Улаанбаатар хотод стандарт тогтоох амаргүй сорилт бидний өмнө тулгарч байна. Дүүргийн удирдлагууд ногоон байгууламж нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж буй. Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, дугуйтай зорчигчид саадгүй зорчих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

Нийслэлийн зүгээс хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг Улаанбаатар хотын иргэд дэмжиж, санаачилгатай ажиллаж байгаад удирдлагын хамт олон их урам авч байгаа. Иргэдээс ирж буй санал хүсэлтийг хүлээж авч, хурдтай ажиллахаа илэрхийлье. Нийслэлийн 1800-1200 нэгдсэн лавлах дугаарт хандвал бид цаг тухайд нь ирсэн мэдээллүүдийг боловсруулж холбогдох удирдлагуудад чиглэл өгч ажиллана. Улаанбаатар хотод иргэдийн оролцоо чухал” гэлээ.

1.5 МЕТР ӨРГӨНТЭЙ ЯВГАН ЗАМЫГ 3-5 МЕТР БОЛГОН ШИНЭЧИЛЖ БАЙНАзураг

Замын шинэчлэлийн ажлын талаар Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

Тус газрын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Алагаа “Явган хүний болон дугуйн замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Бага тойруу орчимд есөн ажил төлөвлөсөн. Үүнээс 4-5 ажлын зураг төсөл гарсан. Манай байгууллага зураг төслийн хүрээнд дөрвөн ажлыг гүйцэтгэж байгаа. Хамгийн өндөр ачаалалтай байршлуудаас эхэлж замыг шинэчилж байна.

Замын нөлөөлөлд аж ахуйн нэгжүүдийн үүдний довжоо, сурталчилгааны самбар, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ зэрэг байгууламжууд өртөж байна. Энэ нь ажил удаашрах шалтгаан болж байгаа. Харин иргэд замын шинэчлэлийг дэмжиж байна. Явган хүний зам алхахад ямар ч саадгүй, өргөн цэлгэр байхаар төлөвлөсөн. Ажлыг наймдугаар сарын 25-нд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

зураг

Мөн Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын инженер Л.Цэрэндорж “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд 6,800 метр квадрат явган замын шинэчлэлийн ажил хийгдэхээс 50 хувийн гүйцэтгэлтэй буюу 3,400 метр квадрат талбайг шинэчилсэн байна. 1.5 метр өргөнтэй, явган хүн зорчиход хүндрэлтэй байсан талбайг 3-5 метр өргөн болгон шинэчилж байгаа.

Мөн явган замын бүх орц, гарцуудаар тэргэнцэртэй иргэд аюулгүй зорчиж болохоор нэг түвшний рамп хийж байгаа. Газар чөлөөлөхөөр одоогийн байдлаар 27 аж ахуйн нэгжтэй тохиролцсон” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Цагааннуур боомтыг 24 цагийн ажиллагаатай болгож, олон улсын транзит хурдны зам барина DNN.mn

Мэдээ.МН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах Цагааннуур боомтод ажиллалаа. Тус боомт нь хилийн цэргийн 0332 дугаар салбар, гааль, гадаадын иргэдийн харьяатын байгууллагын хүч, хэрэгслээр хил залгаа улсын хил хяналтын байгууллагуудтай болон орон нутгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран Монгол Улсын олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа материалыг шалган нэвтрүүлж байна.

Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд Цагааннуур боомтыг 24 цагийн үйл ажиллагаатай болгож өргөтгөх, олон улсын транзит хурдны зам барих, хатуу хучилттай авто замаар холбох төслийг хэрэгжүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Дугуй цагаан орчмыг ойн цэвэрлэгээнээс гарсан модыг ашиглан тохижуулж байна DNN.mn

Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тохижилтын ажлууд хийж буй.

Тухайлбал, Дугуй цагаан орчимд болон Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла байршилд тохижилтын ажлууд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр тухайн байршлуудад ажиллалаа.

зураг

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Богдхан уул бол хүний урсгал ихтэй газар. Дугуй цагаан орчмын тохижилтын ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Наймдугаар сарын 15-ны дотор тохижилтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламжийн төлөвлөлт, тохижилтын ажилд залуус санаачилгатай оролцож байна.

Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайг байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц байдлаар, байгальд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлж байгааг дэмжиж байна. Дугуй цагаан орчмын явган хүний замын өргөн 3.5 метрээс багагүй байхаар, байгалийн чулууг ашиглан хийхээр төлөвлөж байгаа. Хүний урсгал нэмэгдэж, ая тухтай орчин бий болбол үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн орлого мөн нэмэгдэнэ. Иймд аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж байна. Аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, хамтарч ая тухтай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарна” гэв

Categories
мэдээ цаг-үе

УУХҮЯ: Энэ оныг дуустал АИ-92 автобензиний үнэ тогтвортой байна DNN.mn

АИ-92 шатахууны 39 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-ны зүгээс өнгөрсөн 4-6 сар /2022.04-06/-д ОХУ-ын Роснефть компанитай олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд өнөөдөр нэг тонн АИ-92 автобензинийг 840 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30 хувийн хямд үнээр худалдан авч дотоодын зах зээлд борлуулж байна.

Үүний үр дүнд АИ-92 автобензиний үнэ өнөөдрийг хүртэл литр нь 2390 төгрөгт хадгалагдаж байна.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн. Цаашид өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс ОХУ, БНХАУ-тай хэлцээр хийн ажиллаж байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Categories
мэдээ цаг-үе

Ковидын 121 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

ДЭМБ: Ковидын төгсгөл харагдаж байгаа ч ирэх 3 сар хүнд байна – Онцгой  байдлын ерөнхий газар

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 121 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн тохиолдлуудын

  • 89 нь Улаанбаатар хотод,
  • 32 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 931,160 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд дөрөв, Өмнөговьд 28 тохиолдол бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 71 хүн эдгэрсэн бол одоогоор 1,150 хүн хяналтад байна.

Ташрамд дурдахад, амны хаалтаа зүүх, гараа халдваргүйжүүлэх зэрэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөх нь халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга болохыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй.

зураг

Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Мягмар гаригт 256 бөхийн барилдаан болно DNN.mn

Үндэсний бөхийн лигийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100, дотоодын цэргийн байгууллагын түүхт 101 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг 2022 оны долоодугаар сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний үеэр, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ёслолын жагсаал, үндэсний бөхийн барилдаан, үзүүлэх тоглолт, урлагийн тоглолт, дүрэмт хувцас, техник, тусгай хэрэгслийн, үзэсгэлэн тус тус болно.

Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан долоодугаар сарын 19-нд 11.00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явцтай танилцлаа DNN.mn

Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станц Төсөл

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд ажиллаж, тус сумын нэгдүгээр багийн нутаг Шижигтийн хавцал хэмээх газарт “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн явцтай танилцлаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, найдвартай эх үүсвэртэй болох юм.

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, 90 мегаваттын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, 220 мегаваттын Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллаж буй.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр улсын тусгай хэрэгцээнд авсан газар нутагт тухайлбал, Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт Ховд голын баруун захаар амьдарч буй 270 айл өрх төслийн нөлөөлөлд өртөхөөр байгааг тогтоосон.

Төслийн усан сан бүрэлдэх талбайн нөлөөлөлд өртөж буй 270 өрхийг одоо мөрдөгдөж буй Газрын тухай хууль, дагалдаж гарсан журмын хүрээнд 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр орон нутгийн засаг захиргааны нэгжтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 2022 онд нийт 91 өрхийг нүүлгэн шилжүүлэх санхүүжилтийг улсын төсөвт тусгуулаад байгаа юм.
Эрчим хүчний салбараа хараат байдлаас гаргах, шинэ эх үүсвэрүүд барих, өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ дийлэхгүйд хүрсэн энэ салбарын үйл ажиллагааг нөхөж сэлбэх асуудал Монгол Улсын хувьд нэгдүгээрт байна. Энэ салбарт дэм болгож байгуулах хэд хэдэн станцын нэг нь яах аргагүй баруун бүсийн эрчим хүчний ачааг үүрэлцэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм. Салбарын хараат байдлыг засаж арилгахад энэ станц том хувь нэмэр үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.
Ерөнхий сайдын 2021 оны 06 дугаар сарын 24-ний 112 дугаар захирамжаар төслийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг Эрчим хүчний сайдаар ахлуулан холбогдох аймгийн Засаг дарга нар, яамдын газар хэлтсийн дарга нарыг оролцуулан байгуулсан.
Ажлын хэсэг нь төсөлд дэмжлэг үзүүлэх асуудлаар хоёр удаа хуралдсан бөгөөд төслийн нөлөөлөлд өртөж буй айл өрх, соёлын өвийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн Цагааннуур боомтод ажиллалаа.