Categories
гадаад мэдээ

Иран ОХУ руу дрон илгээснээ үгүйсгэв DNN.mn

Иран ОХУ руу дрон илгээснээ үгүйсгэв

“ОХУ-д ашиглах дрон өгөхөөр төлөвлөж байна” гэсэн АНУ-ын засгийн газрын мэдэгдлийг Иран няцаав. Иран Орост олон зуун дрон, тэр дундаа зэвсгийн хүчин чадалтай нисгэгчгүй онгоц нийлүүлэхээр бэлтгэж байна гэсэн мэдээлэл байгаагВашингтон мэдэгджээ.

Тегеран хариуд нь, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай утсаар ярилцсан талаар мэдэгдсэн байна. Тус яам “Амир-Абдоллахиан Вашингтоны үндэслэлгүй буруутгалыг няцааж, Украинд тайлбарласан” гэж мэдэгджээ.

Амир-Абдоллахиан Украины дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд, “Мөргөлдөөнийг хурцатгахад хүргэсэн аливаа үйлдлийг бид эсэргүүцэж байна” гэж хэлсэн байна. Үүний зэрэгцээ Ираны засгийн газар НАТО-г өргөжүүлэх нь бүс нутагт ноцтой аюул учруулж байна гэж мэдэгджээ.

Categories
гадаад мэдээ

Рики Мартин 50 хүртэл жилийн хорих ял авч магадгүй DNN.mn

Рики Мартин 50 хүртэл жилийн хорих ял авч магадгүй

Пуэрто-Рикогийн нэрт дуучин Рики Мартин зээ дүүтэйгээ дотно харилцаатай байсан нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Испанийн “Marca” агентлагийн мэдээлснээр, тэрбээр 50 жилийн хорих ял авч магадгүй аж.

Тус агентлагийн цахим хуудаст байршуулсан мэдээлэлд “Хохирогчийн хэлснээр, Рики Мартин долоон сар үргэлжилсэн дотно харилцааныхаа үеэр бие махбод болон сэтгэл зүйн дарамт үзүүлсэн. Гомдол гаргагч нь дүүгийнх нь хүү болохыг “харгалзан үзвэл” түүнд өөр шийтгэл хүлээлгэх нь гарцаагүй. Рики Мартин 50 жилийн хорих ял авч магадгүй” гэж дурджээ.

Гаднын хэвлэлүүдэд Мартиныг бэлгийн хүчирхийлэл, цус ойртолтын хэрэгт буруутгаж буй талаар мэдээлсэн байна. Дээрх хэрэг яг хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй байгаа аж.

Пуэрто-Рикогийн алдарт одын өмгөөлөгч нар Рики Мартин зээ дүүтэйгээ дотно харилцаатай байсан гэх мэдээллийг үгүйсгээд зогсохгүй сүүлийн үед тэрбээр сэтгэл зүйн маш хүнд цохилтод орж, шаналж буй талаар мэдээлсэн байна. Мартины төлөөлөгчид энэ сарын эхээр “People”-д өгсөн ярилцлагадаа “Рики Мартины эсрэг худал нэхэмжлэл гаргасан, бүгд зохиомол. Энэ хэргийн үнэн мөн илэрч, үйлчлүүлэгч маань гэм буруугүй нь тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Дуучны хувьд ч твиттер хуудсаараа дамжуулан өөрийг нь гүтгэж буйг мэдэгдээд, өөрийг нь дэмжиж буй бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хөндлөнгөөс оролцох тухай хуулийн 54-р зүйлд заасны дагуу гомдол гаргасны дараа Мартины ах Эрик Мартин хэргийн хохирогч нь дуучны зээ дүү Деннис Ядиэль Санчес болохыг илчилсэн талаар “Marca” мэдээлжээ. Деннис Ядиэль Санчес нь Рикигийн дүү Ванесса Мартины хүү аж.

Нэрт дуучинд холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 21-нд эхлэх бөгөөд Деннис Ядиэль Санчес оролцож, шүүгчийн асуултад хариулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Баяраар Гашуунсухайт, Ханги боомтоор 939 машин хил нэвтэрчээ DNN.mn

Гашуунсухайт, Ханги боомтод хүнсний лаборатори байгуулна

Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг боомтууд баярын өдрүүдэд амралгүй ажилласан. Нүүрсний экспортын гол боомт Гашуунсухайт хилийн боомтод баяр наадмын өдрүүдэд нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэлт хэвийн явагдсан байна.

Шивээхүрэн боомтоор Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-нд нүүрс тээврийн 137 машин, Гашуунсухайт боомтоор 571 машин, Ханги боомтоор 231 машин нийт 939 машин, зэсийн баяжмал тээврийн 47 машин Гашуунсухайт боомтоор, төмрийн хүдэр тээврийн 66 машин Бургастай боомтоор хил нэвтэрчээ.

Нүүрс тээвэр өдөртөө 520-570 орчим тээврийн хэрэгслээр хил нэвтэрч байгаа аж. Мөн Тавантолгойгоос Цагаан хад руу ажлын өдөр 400 тээврийн хэрэгсэл, амралтын буюу бүтэн сайн өдөр 600 тээврийн хэрэгслээр дундын тээвэр хийж буй юм байна.

Шивээхүрэн боомтоор долдугаар сарын 12-нд нүүрсний тээврийн 143, Гашуунсухайт боомтоор 523, Ханги боомтоор 240 машин, нийт 906 машин, Гашуунсухайт боомтоор 48 зэсийн баяжмал тээвэр, Бургастай болон Ханги боомтоор төмрийн хүдэр тээврийн 79 машин хил гарчээ.

Ханги боомтоор долдугаар сарын 13-нд нүүрс тээврийн 244 машинаар 17,860.8 тонн, Гашуунсухайт боомтоор 547 машинаар 75,332.45 тонн, Шивээхүрэн боомтоор 137 машинаар 20,532 тонн, нийт 928 машинаар 113,725.25 тонн нүүрс экспортолжээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын хөрөнгө оруулагч ААН-ийн 50 хувийг БНХАУ эзэлжээ DNN.mn

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ТУШАА БОЛСОН 100 ТЭРБУМЫН БОСГЫГ ХАЛСАН НЬ  ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар зөвшөөрснөөс хойших 1990-2019 онд 113 орноос гадаадын нийт 15000 орчим аж ахуйн нэгж Монгол Улсад хөрөнгө оруулагчаар бүртгэгдсэн байна. Гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн 50 хувийг БНХАУ, 17 хувийг БНСУ, 6 хувийг ОХУ гэсэн 3 улс, нийтдээ 73 хувийг эзэлжээ.

Энэ талаар Монгол Улс, БНСУ-ын худалдааны өнөөгийн байдлаар талаар БНСУ-ын Дангүүгийн их сургуулийн монгол судлалын хүрээлэн, Монгол Улсын Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль (ХҮИС) -ийн эрдэмтэн судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.

Тус хуралд Монгол Улсын бизнесийн орчны талаар МҮХАҮТ-ын бодлого, стратегийн газрын дарга Ж.Оюунчимэг танилцуулсан бол хоёр орны хоорондын ачаа тээвэрт тулгамдаж буй асуудлаар “Land Bridge LLC” компанийн худалдааны менежер М.Ган-Эрдэнэ мэдээлсэн.

Мөн хоёр орны худалдаа, тээвэр зуучлал ачаа тээвэрлэлтийн давуу болон сул талууд, татвар, хөрөнгө оруулалтын талаар ХҮИС-ийн профессор Н.Отгонсайхан илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.

Монгол Улс БНСУ нь хэл соёл, түүх антропологийн хувьд нягт холбоотой. Хоёр орны хоёр талт худалдааны хэмжээ талуудын хүссэн хэмжээнд хүрэхгүй, учир дутагдалтай байгаа талаар хэлэлцэв.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон эмэгтэйг 6 дахь өдрөө эрэн хайж байна DNN.mn

Сураггүй болсон эмэгтэйг 6 дахь өдрөө эрэн хайж байна

Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр нэгдүгээр баг, “Аржанчивлан” гэх газраас баяр наадмын өдөр буюу 2022.07.11-нээс 12-нд шилжих шөнө “Машинд унтана” гэж гараад, сураггүй алга болсон эмэгтэйг цагдаагийн байгууллага зургаа дахь өдрөө эрэн хайж байна.

Сураггүй болсон эмэгтэй 28 настай, 168 см өндөртэй, 80 орчим жинтэй, цайвар царайтай, давхраатай нүдтэй аж. Тэрбээр алга болох үедээ цайвар цэнхэр өнгийн үслэг цамц, цагаан канттай, хар өнгийн бэлтгэлийн өмд, цагаан пүүзтэй байжээ.

Цагдаагийн байгууллагаас тухайн иргэний талаарх ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авах бөгөөд түүнийг харсан хүн байвал 7027102, 89105454 дугаарт мэдээлэхийг хүсэв.

Categories
мэдээ нийгэм

2023 оны жюүжицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно DNN.mn

2023 оны Жюүжицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах албан ёсны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа хэмээн Азийн жюүжицүгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Болд-Эрдэнэ мэдээлэв.

Талууд гэрээнд өнөөдөр АНУ-ын Бирмингам хотод гарын үсэг зуржээ. Ирэх оны долдугаар сарын 14-21 нд Улаанбаатар хотноо жюүжицүгийн дэлхийн шилдгүүд өрсөлдөх боллоо.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна DNN.mn

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

Үндэсний их баяр наадмын өмнө манай хойд хөрш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров Монгол Улсад айлчилсан. Тэгвэл урд хөрш БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мөн манай улсад айлчлахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү айлчлалын талаар хэлэхдээ “Энэ наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна. Энэ үеэр яригдах гол асуудлуудад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпын үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах асуудал багтаж байгаа. Ингэснээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил энэ намраас эхлэх боломжтой болно. Энэ намар ажлыг нь эхлүүлж чадсанаар таван жилийн дараа бүрэн ашиглалтад оруулна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн байна || DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хална.

2022 оны 07-р сарын 17-ны 20 цагаас 07-р сарын 18-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

2022 оны 07 дугаар сарын 19-нөөс 07 дугаар сарын 23-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19, 20-нд нутгийн зарим газраар, 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

Туул голын эрэг орчимд тохижилтын ажил үргэлжилж байна DNN.mn

Хотын дарга Туул гол орчмын тохижилтын ажилтай танилцах үеэрээ “Бага тэнгэрийн ам орчмын 3.5 га талбайд хотын иргэд чөлөөт цагаа өнгөрөөх талбай бий болно. Тохижилтын ажлыг хүйтний улирал дуусахаас өмнө хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч аж ахуйн нэгж илэрхийлсэн.

Мөн АСЕМ вилла орчмын тохижилтын ажил үргэлжилж байна. Үүнээс гадна дүүргийн удирдлагуудад ногоон байгууламж нэмэгдүүлэх үүргийг өгсөн. Иргэдэд ая тухтай, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд нийслэлийн удирдлагууд анхаарна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын Тэгү хотод “Нарлаг Монгол” наадам боллоо DNN.mn

БНСУ-ын Тэгү хотод “Нарлаг Монгол” наадам 2022 оны долоодугаар сарын 16-ны өдөр болж өндөрлөлөө.
Энэхүү наадмын арга хэмжээг “Тэгү хот дахь Монголчуудын холбоо”-ноос 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж, Пусан хотод суугаа Консулын газар дэмжин ажилласан байна.
Наадмын нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүлж, зохион байгуулсан хамт олон болон дэмжин ажилласан байгууллага хамт олонд Талархлын бичиг, дурсгалын зүйл гардуулж баяр хүргэлээ.
ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монгол наадмын энэ удаагийн арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж БНСУ-ын талаас Үндэсний Ассемблейн гишүүн Хун Сог Жүн, Тэгү хотын Дальсо дүүргийн Засаг дарга И Тэ Хүн, Дальсо дүүргийн ИТХ-ын Дэд дарга И Ёнг Э, төлөөлөгч Хван Сүн Жэ, Хо Ши Ён нарын хүндэт зочид уригдан оролцлоо гэж Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ.