Categories
мэдээ нийгэм

Үер усны үед халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ DNN.mn

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг НОБГ-аас анхааруулж байна

Ойрын өдрүүдэд бороо хур их орж, үер, усны эрсдэл ихээхэн гарч буй. Үер,усны гамшгийн үед гэр хорооллын бохир усны цооног, жорлон хальж, өтгөн, шингэн ялгадас, хаягдлаар газрын хөрс, гудамж талбай бохирдсоны улмаас сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, хийт үжил, вирүст хепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг байна. Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагаас үер ус буусны дараах халдваргүйжүүлэх аргын талаар зөвлөж байна.

Үер усны дараах ахуйн халдваргүйжүүлэлт:

  • Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, шууд хаяж, устгах
  • Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авч буцалгаж хэрэглэх
  • Ус хадгалдаг, зөөвөрлөдөг, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний сав суулгыг угааж, цэвэрлэх
  • Угааж цэвэрлэсэн тагтай зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
  • Булаг шанд, гол горхи хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
  • Гудамж талбай, гуу жалганд хурсан хог хаягдал, шавар шавхайг түргэн хугацаанд цэвэрлэх
  • Хоол бэлтгэх, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол савандаж угаах
  • Гэр орон байрандаа гадуур өмсдөг гутлаа сольдог байх
  • Үер болсон талбайд хүүхэд тоглуулахгүй байх, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхихгүй байх

Үер усны дараах бохирдсон хөрс, талбайг халдваргүйжүүлэх:

Үерийн дараа хуримтлагдсан лаг шаврыг зайлуулсны дараа 2-3 удаа хөрсийг эргүүлж наранд хатаана. Доорх халдваргүйжүүлэх бодисын аль нэгийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын заавраар хэрэглэнэ.

Хлорын шохой

10 гр хуурай хлорыг 10 л усанд сайтар хутгаж бэлтгэнэ. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1 кв.м талбайд 1-1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

Гипохлорид

600 мл гипохлорид натри эсвэл 10 гр гипохлорит кальцийг 10 л усанд хийж найруулна. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

Жавелион

10 л усанд 4 ширхэг шахмал хийн сайтар уусгана (0.06%). Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

Клорсепт

10 л усанд 2 ширхэг шахмал хийн сайтар уусгана. Уусмалыг муу усны нүх, ил задгай бие засах газарт сайтар шингээж хийнэ. Хөрс болон гадна талбайд 1кв.м талбайд 1.5 л уусмал байхаар тооцож шүршинэ.

Тамир-Эм бэлдмэл

1 л бэлдмэлийг ил задгай жорлон, бохирын цооногийн нэг булан руу асгаж хийнэ.

Эко-00 бэлдмэл

Уутандаа 2 ширхэг ууттай бэлдмэл. Эхний уутыг задалж бүлээн 3-5 л усанд найруулан 30 минутын дараа жорлонд хийнэ. 7 хоногийн турш жорлонд хуримтлагдсан бохирыг далд ортол ус нэмж хийнэ. 7 хоногийн дараа 2 дахь уутыг дээрх аргаар дахин хэрэглэнэ. 3 долоо хоногийн турш жорлонг байнга устай байлгана.

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн экспорт 21 хувиар өсчээ DNN.mn

зэс эрдэнийн хувийн хохирогчид | News.MN

2022 оны эхний 6 сарын байдлаар 2,350.0 сая ам.долларын 8,081.4 мян.тн чулуун нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1,332.9 сая ам.доллар буюу 2.3 дахин өсжээ. Харин биет хэмжээгээр 1,206.2 мян.тн буюу 13.0 хувиар буурчээ. Түүнчлэн 1,590.7 сая ам.долларын 747.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 277.8 сая ам.доллар буюу 21.2 хувиар өссөн байна. Оны эхний хагаст 173.9 сая ам.долларын 1,749.9 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 377.0 сая ам.доллар буюу 68.4 хувиар буурсан байна гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хална.

2022 оны 07-р сарын 30-ны 20 цагаас 07-р сарын 31-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн хойд хэсгээр баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгаар 32-37 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.


2022 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

01-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 3-4-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
гадаад мэдээ

Сармагчны цэцэг өвчин зургаан бүсийн 76 оронд бүртгэгдээд байна DNN.mn

САРМАГЧНЫ ЦЭЦЭГ өвчин МОНГОЛД илрэх эрсдэлтэй юу?

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа сармагчны цэцэг өвчний талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол өнгөрсөн тавдугаар сард бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар тус өвчин зургаан бүсийн 76 улс оронд бүртгэгдээд буй. Манай улс сармагчны цэцэг өвчнийг зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэн хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ хүрээнд бид тус өвчний талаар эрсдэлийн үнэлгээ хийгээд байна. Үнэлгээ хийхэд сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх болон тархах эрсдэл “Дунд” гэж гарсан. Үүнтэй холбогдуулан цэврүүт өвчний талаарх асуумжийг хил гааль болон бусад холбогдох газруудаас авч байгаа. Мөн ДЭМБ-ын зөвлөмжийг үндэслэж Эрүүл мэнэдийн сайд сармагчны цэцэг өвчний үед илрүүлэх тандалт, оношилгоо, эмчилгээний түр зааврыг баталсан. Бид уг өвчнийг илрүүлэх тандалтыг эрчимжүүлэх талаар хэд хэдэн албан тоот, зөвлөмжүүдийг холбогдох байгууллагуудад хүргэсэн. Сармагчны цэцэг өвчин Европын холбооны бүс болон Америкийн бүсэд хамгийн ихээр бүртгэгдэж байгаа. Тиймээс онцын шаардлагагүй тохиолдолд халдвар бүртгэгдсэн газраар аялахгүй байх, аялах шаардлага гарвал энгийн зөвлөмжүүдийг мөрдөж, амны хаалт зүүж, зай барьж, гараа тогтмол савандаж угаах хэрэгтэй гэдгийг зөвлөж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн замд явган хүний нүхэн гарц байгуулна DNN.mn

Хүннү молл”-оос “Шинэ өргөө” хороолол хүртэлх замын хөдөлгөөнийг түр хааж,  явган хүний нүхэн гарц байгуулна

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Наадамчдын гудамж дахь Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулах гэж байна.

Тодруулбал,

  • Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн,
  • Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулах юм.

Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу. Энэхүү 37.5 метр урттай нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах юм гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

зураг

Categories
гадаад мэдээ

“Squid Game”-ын жүжигчин И Ю Ми Монголд иржээ DNN.mn

Arslan.mn

“Squid Game” цувралын жүжигчин, 28 настай И Ю Ми Монголд иржээ.

Жүжигчин бүсгүй тал нутагт замын хажуугаар бэлчиж буй малын зургийг сторидоо тавьсан байлаа.

Түүний Монголд ирсэн шалтгаан нь БНСУ-ын алдарт “Хүчирхэг эмэгтэй Ду Бун Сун” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалттай холбоотой аж.
Энэхүү цувралын хоёрдугаар бүлэг “Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн” киноны зураг авалтын зарим хэсгийг Монголд хийж байгаа гэнэ.
“Хүчирхэг эмэгтэй Кан Нам Сүн” кинонд гол дүрийн эмэгтэй нь багадаа төөрч, Монголд ирдэг аж. Уг эмэгтэй эцэг, эхийгээ хайхаар Ганнам руу явж буйгаар кино үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд соёлын боловсрол, үйлчилгээг тэгш хүргэнэ DNN.mn

Хүүхдүүдэд үндэсний үнэт зүйл, түүх, өв соёл, зан заншлыг сурталчлан таниулах, урлагаар дамжуулан нийгэмшүүлэн төлөвшүүлэх зорилго бүхий “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд соёлын боловсрол, үйлчилгээг хүргэх тэгш хүртээмж” сургалт, хөтөлбөр 7 дугаар сарын 29-нд нээлтээ хийлээ.

Хөтөлбөрт оюуны хөгжлийн бэрхшээлтэй, даун, аутизмтай, сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй Нийслэлийн 55, 29 дүгээр тусгай дунд сургуулийн 25 сурагч, тэдний эцэг эх, асран хамгаалагчид хамрагдах ба хөтөлбөрийг Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монголын Сургуулиас гадуурх сургалтын Санрайс холбоо, Монголын Үндэсний музей, Хүүхдийн Төв номын сан, Монголын Уран зургийн галерей, Улсын Хүүхэлдэйн театр, Монгол Номадик цогцолбор хамтран хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол ахуйтай танилцах байгалийн сургалт, танин мэдэхүйн аялал, “Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлэн хөгжүүлэх” модуль сургалт, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн эрх ашгийг хамгаалах төр, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг” зохион байгуулах зэрэг олон ажлууд төлөвлөж байна.

Хүүхдүүд сургалт, хөтөлбөрийн нээлтийн үеэр музейгээр аялж, номын сангаар үйлчлүүлж, уран зургийн галерейтай танилцан, соёл, урлагийн үйлчилгээг хүртсэндээ сэтгэл хангалуун байсан бөгөөд 3 сарын турш хөтөлбөрт хамрагдах юм.

Categories
мэдээ цаг-үе

Наймдугаар сарын цаг агаарын төлөв DNN.mn

Long-range weather forecasts and why it's still impossible to get them  right | WIRED UK

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, харин Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дундаж (ОЖД)–аас дулаан хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явц нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим, хур тунадас Сэлэнгийн зүүн хэсэг болон Төв аймгийн зүүн хагаст ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явц нэгдүгээр арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатарын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явц нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөлвтэй байна.

Агаарын температур, хур тунадасны явц нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Наймдугаар сард нутгийн зүүн болон өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх ба Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.


Сонирхуулахад, дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутаг тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд “зарим газраар”, 30-70 хувьд “ихэнх нутгаар”, 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд “бүх нутгаар” гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг “цочир хүйтрэл” гэнэ.

Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн 11–326606 утсаар холбогдох болон “Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн “Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтэс”–ээс тодруулах боломжтой.

Эх сурвалж: ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр 15:00 цаг хүртэл ажиллана DNN.mn

Дархан-Уул аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт эхэллээ

КОВИД-19-ийн эсрэг вакцины цэгүүд өнөөдөр буюу долдугаар сарын 30-нд 15:00 цаг хүртэл ажиллаж байна.

Улаанбаатар хотод суурин 12, түр хоёр цэгт 14 багийн 48 эмч, ажилтан ажиллана.

Иргэд өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг дүүрэг тус бүрээр харна уу. зураг

зураг

зураг
зураг

зураг
зураг
зураг
зураг
зураг

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Бүх зүйлийн арга олддог” DNN.mn

Энэ удаа уншигчдадаа “Болор судар” хэвлэлийн газраас орчуулан гаргасан зохиолч Мари Форлеогийн “Бүх зүйлийн арга олддог” номын тухай ярьж өгье. Ном хэвлэгдсэн даруйдаа Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн юм. Тус ном нь “Тропикана жүрж”, үр дүнд хүргэх төлөвлөгөө, итгэл үнэмшлийн ид шид, шалтгийг үгүй хий, айдсыг даван туулах нь, мөрөөдлөө тодорхойл, бэлэн болохоосоо өмнө эхэл, төгс төгөлдөрт бүү тэмүүл зэрэг 10 хэсгээс бүрдэнэ. Уг номд бүх зүйлийн арга олддог хэмээх итгэл, сургаалын ачаар урам авч амьдралдаа тохиолдсон хүнд сорилтыг даван туулсан эгэл хүмүүсийн түүх олон бий. Юу ч тохиолдсон учрыг нь олох, оногдсон тавилангийнхаа эзэн болоход шаардлагатай бүхэн бидэнд байгаа тухай өгүүлнэ.

Өөрийн төлөө болон бусдын төлөө бодитой зүйл бүтээх хүчийг оюун ухаан л бидэнд өгдөг. Учир нь материаллаг ертөнцийн бүх зүйлс оюун санааны түвшинд үүсдэг. Бидний оюун ухаанд үүсээгүй зүйл энэ ертөнцөд оршдоггүй. Хүмүүс бид санаа, төсөөллөө амьдралд хэрэгжүүлэх заяагдмал бүтээгчид. Аливааг бүтээх үйл явцыг дараах байдлаар хураангуйлан томьёолж болно. Итгэл үнэмшил – бодол – мэдрэмж – зан төлөв – үр дүн байна. Аливаа асуудлыг шийдэх эсвэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд бид хамгийн эхэнд итгэл үнэмшлээ өөрчлөх ёстой аж. Итгэл үнэмшил өөрчлөгдөхөд бүх зүйл дагадаг байна.

Ахиц дэвшлийн зам олонхын төсөөллөөр шулуун байдаг бол бодит байдал дээр зорилго биелэх цэгт хүрэхэд асар их замыг туулдаг. Унаж босохоос бүү ай, харин алдаа оноогоо хэрхэн бүтээлчээр ашиглах, юу сурч болохыг судал. Нэг алхам урагшлаад дөрвөн алхам ухрах шиг санагдана. Таны бүтээж, хүрч, туулж, мэдрэхийг хүссэн зүйлс бодсоноос тань илүү удаан биелэх магадлалтай. Чадвар болон амбицын хоорондох зайг арилгах арга зам бол төгс төгөлдөр байхад бус ахиц дэвшил гаргахад анхаарах тухай уг номд гарна. Ихийг сурч мэдэх хүртлээ чадлынхаа хэрээр хичээ, ихийг сурч мэдсэн бол улам шаргуу зүтгэ. Өөрийн амьдралдаа хийж буй ахиц дэвшил бүр нь танд бүтээлч сэтгэлгээг суулгах аж.

Дэлхий дээр шалтаг хэлдэг, үр дүн гаргадаг хоёр төрлийн хүн бий. “Би үүнийг мэднэ ээ” гэж бодохын оронд, “Би үүнээс юу сурч болох вэ” гэж өөрөөсөө асуугаарай. Итгэл үнэмшил өөрчлөгдөх дургүйн учир нь бид юмсыг буй янзаар нь биш, өөрсдийн үзэмжээр хардагт байдаг аж.

Мөн номд цагаа дэмий үрснээр ямар боломжуудыг алдах талаар ч өгүүлэх юм.

Уг номд айдсыг даван туулах талаар маш энгийнээр өгүүлнэ. Энэ хорвоод айх зүйл нэгээхэн ч үгүй, харин ойлгох ёстой зүйл л бий. Ирээдүйд бага айхын тулд одоо ихийг ойлго. Айдас бол таны дайсан биш. Айдсыг дайснаа болгох нь маш том алдаа. Өөрийгөө өөрчил.

Уг номд өгүүлдэг үзэл баримтлалуудаас хуваалцвал бусдын бодол санаанд анхаарал хандуулах тусам та тэдний эрхшээлд орно. Таны мэдрэмж яагаад ч бусдын бодлоос шалтгаалах ёсгүй, сэтгэл хөдлөлийг тань хянах хүчийг хэнд ч хэзээ ч бүү өг. Аливаад авах гээхийн ухаанаар ханд. Хүн танд шийдэлд чиглэсэн шүүмж дүгнэлт өгөх үед хэтэрхий сул дорой байвал зарим мэдээллийг сонголгүй орхин, суралцаж чадахгүй юм. Шүүмжлэлээс үнэ цэнийг бий болгож чадахуйц хүчтэй бай. Түүний хэлж ярьснаас юу нь үнэн байж болох вэ, өсөж хөгжих, илүү сайн хийдэг болохын тулд ашиглаж болох зүйл байна уу зэрэг асуултууд танд туслах аж.

Сэдэв бүрийн үргэлжлэл болгож дадал болгох тактикуудаас ч зохиолч хуваалцана.

Бүх зүйлийн арга олддогийг батлах түүхүүдээс яривал “Мансуурах донтой, өрөнд баригдсан, амиа хорлох тухай боддог, сэтгэл санаа нь гүн хямарсан зэрэг олон асуудалтай Ула гэгч бүх зүйлийн арга олддог сургаалын ачаар хорт зуршилгүй, өргүй эрүүл болсон” тухай “27 настайдаа хөхний хорт хавдартай тэмцэхийн хажуугаар гэр бүлийнхээ бизнесийг татварын асуудлаас ангижруулж, орлогоо гурав дахин нэмэгдүүлсэн бүсгүй” зэрэг түүх гарна. Шаргуу хөдөлмөр, тууштай байдалд бүх зүйлийн арга олддог байна.

Энэхүү номыг уншсанаар та үр дүнд хүрэхэд туслах зорилготой “Сурснаа хэрэгжүүлэх дасгал”, дадал болгох дүрмүүд зэрэг олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой юм.