Categories
мэдээ нийгэм

БЗД-ийн 25 дугаар хороонд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижуулжээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заасан байршилд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны байрны замын эсрэг талын 24 гараашийг буулгаж, газрыг чөлөөлөн, нийтийн зориулалтаар тохижууллаа.

Тус 126.2 ам метр талбайд авто зогсоол, явган хүний зам, сандал, сүүдрэвч хийж, гэрэлтүүлэг суурилуулан, хогийн сав байршуулжээ.

зураг

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ цаг-үе

Долдугаар сарын 20-ноос ихэнх нутгаар бороотой, сэрүүснэ DNN.mn

Уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно

Маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Aлтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 9-14 градус дулаан.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, Их нууруудын хотгороор 20-25 градус, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ голын нийт уртын дагууд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Улз, Халх голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна. Мөн түүнчлэн Үүр, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-80 см даван үерлэжээ.

Маргааш буюу долдугаар сарын 19-нд Ус судлалын Сэлэнгэ-Хутаг, Туул-Алтанбулаг, Орхон- Хархорин харуулуудаар усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна.

Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд голын түвшин огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймгаас Улаанбаатарын чиглэлд зорчиж байсан автобус шатжээ DNN.mn

Завханаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобус шатжээ

Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Цагаан-Овоо гэдэг газарт сумын төвөөс баруун хойд зүгт Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобус шатсан тухай мэдээллийг өчигдрийн 13:29 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Тариат сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид мөн өдрийн 17:50 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. “Аэробус” загварын аяллын зориулалтаар тохижуулсан автобус шатсан байжээ.

Тухайд үед зорчиж явсан найман хүн автобуснаас буусан байсан хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Гана улсад Марбургийн вирусийн анхны тохиолдол илэрчээ DNN.mn

Африкийн Гана улсад Эбола вирустэй овог нэг, үхлийн аюултай Марбург вируст халдварын анхны тохиолдол илэрчээ. Халдвар авсан эхний хоёр өвчтөн тус улсын Ашанти мужийн эмнэлэгт нас барсан байна.

Тэдгээрийн шинжилгээг Сенегал дахь лабораторид шинжлүүлэхээр энэ сарын эхэнд өгсөн бөгөөд Марбург болох нь өнөөдөр батлагджээ. Одоогоор ойрын хавьтал болсон 98 хүнийг тусгаарласан байна.

Марбург өвчнийг эмчлэх тодорхой эмчилгээ байхгүй ч ус их уух нь амьд үлдэх боломжийг нэмнэ гэж эмч нар зөвлөдөг.

Тус вирус жимсний сарьсан багваахайгаас хүнд халдварладаг бөгөөд хүнээс хүнд шингэн зүйлээр дамжин халдварладаг байна. Толгой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, цусаар бөөлжих нь өвчний гол шинж тэмдэг аж.

Гана улсын албаныхан иргэдийг агуйд ойртохгүй, мах идэхдээ гүйцэд болгохыг сануулж байна.

Өмнө нь Африкийн Кени, Ардчилсан Конго, Өмнөд Африк, Уганда улсуудад Марбургийн хэд хэдэн халдвар дэгдэж байсан ба анхны тохиолдол нь 1967 онд Германд бүртгэгдэж байв.

Хамгийн сүүлд 2005 онд Ангол улсад халдвар дэгдэхэд 200 хүн амь үрэгдэж байсан.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд 120-164 км/ц хурдтай давхисан жолооч нарын эрхийг хасчээ DNN.mn

Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн жолоочдын эрхийг нь хасав – Өглөө.мн

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир баяр наадмын өдрүүдэд хурд хэтрүүлсэн жолооч нарын талаар мэдээлэл өглөө.

Энэ сарын 9-ны өдрөөс 18-ны өдөр хүртэл 988 жолооч орон нутгийн замд хурд хэтрүүлсэн зөрчил гаргажээ.

Зөрчлийг газар дээр нь цагдаагийн албан хаагч нар зохицуулсан бөгөөд 120-164 км/ц хурд хэтрүүлсэн 28 жолооч жолоодох эрхээ хасуулсан байна.

Мөн нийслэлд хүний амь эрсэдсэн осол бүртгэгдээгүй. Харин орон нутагт зургаан хүний амь эрсэджээ. Үүний гол шалтгаан нь жолооч нар хурд хэтрүүлж, гүйцэж түрүүлэх үйлдэл гаргаж байгаа явдал гэдгийг албаныхан хэлж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Даянгийн боомтыг Өлгий сумтай авто замаар холбоно DNN.mn

Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар холбож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 16-17-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа. Тэрээр өчигдөр Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт байрлах Даянгийн боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажиллаж буй 10 дахь боомт Даян юм. Даян боомт 1992 онд нээгдэж, БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны Алтай аймгаас цемент, барилгын материал, жимс жимсгэнэ зэрэг 10 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрүүлж байсан ч 2010 оноос хойш үйл ажиллагаа нь доголдож ажиллаагүй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус боомтод ажиллах үеэрээ “Даянгийн боомт Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой хиллэдэг учраас эдийн засгаа тэлэх тэр дундаа аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой бүс нутаг. 1992 оноос тус боомтоор барилгын материал нэвтрүүлэхээс эхлээд эдийн засгийн томоохон урсгалууд чиглэж байсан ч дэд бүтцийн тал дээр бид хангалттай хөрөнгө оруулж чадаагүйгээс төдийлөн сайн хөгжөөгүй. БНХАУ Даян боомттой хиллэдэг талаасаа авто замаар холбочихсон байгаа. Өлгий сумаас Даянгийн боомт хүртэл 180 орчим километр. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Цагааннуур, Даянгийн боомтыг авто замаар холбохоор ажиллаж байна. Энэ бол баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн Арцсуурь төмөр замын наад талд Баян-Өлгий аймгийн хамгийн богино хугацаанд гурван улсыг холбосон авто замын боомт болох юм. Баруун бүс нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нийслэл хоттой харьцуулахад өндөр байдаг. Боомтуудыг авто замаар холбосноор өрсөлдөх чадвар сайжирч, эдийн засгийн болоод стратегийн хувьд туйлын чухал ач холбогдолтой болно” гэлээ.
Цагааннуур, Даянгийн боомт авто замаар холбогдсоноор гурван улсын ачаа тээврийн коридор үүсэж, Новосибирскээс дөрөв хонож ирдэг ачаа тээврийн машин нэг хоногт ирэх боломж бүрдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нууранд 3 иргэн осолджээ DNN.mn

Тэлмэн нуур | Sonin.MN

Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн Их шийрийн дөрвөлж гэх газар гэр бүлийн 12 хүн аялж явснаас хоёр том хүн, нэг хүүхэд Тэлмэн нуурын усанд сэрүүцэх гэж ороод живж нас баржээ.

Энэ тухай дуудлага долоодугаар сарын 13-ны өдрийн 16:35 цагт Тосонцэнгэл сумын Онцгой байдлын газар иржээ. Улмаар Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид долоодугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 08:37 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат иргэн М/33 настай, эрэгтэй/, Х /33 настай, эмэгтэй/ нарын цогцсыг нуурын эргээс 5 метрт, 3.5 метрийн гүнээс, 09:45 цагт Д /8 настай, эрэгтэй/-ын цогцсыг нуурын эргээс 6 метрт, 4 метрийн гүнээс тус тус олж, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн сум дундын хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Зургадугаар сард инфляц 16.1 хувь болж өслөө DNN.mn

Испани улсын инфляц сүүлийн 30 жилийн дээд түвшинд хүрлээ

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт тасралтгүй өссөөр байна.

2022 оны зургаадугаар сард үнийн өсөлт улсын хэмжээнд өнгөрсөн оны мөн үеэс 16.1 хувь, өнгөрсөн оны эцсээс 9.5, өмнөх сараас 1.5 хувь өссөнийг Үндэсний статистикийн хороо танилцууллаа.

Өнгөрсөн оны мөн үеэс 16.1% өсөхөд

  • хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 29.1 хувь),
  • согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
  • хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь,
  • орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,
  • эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2 хувь,
  • тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 27.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Өөрөөр хэлбэл, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ зургадугаар сард улсын хэмжээнд 16.1 хувь гарсны 5.8 нэгж хувь буюу 36% нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ.

Өнгөрсөн дөрвөн оны зургаадугаар саруудад хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт ямар хэмжээнд байсныг доорх графикаас харна уу.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээний 200 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.

Инфляц өнгөрсөн сард 16.1 нэгж хувь гарсны 57.1 хувь буюу 9.2 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан хэмээн үзжээ. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 19.2 нэгж хувь, өмнөх сараас 0.8 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

АИ-92 автобензиний 36, дизель түлшний 24 хоногийн нөөцтэй байна DNN.mn

Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 шатахууны 23 хоногийн нөөцтэй байна

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр, улсын хэмжээнд 2022 оны долдугаар сарын 15-ны өдрийн байдлаар дунджаар А-80 автобензиний 51 хоног, АИ-92 автобензиний 36 хоног, АИ-95 автобензиний 39 хоног, дизель түлшний 24 хоног, ТС-1 онгоцны түлшний 15 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Монгол Улсад 2022 оны нэгдүгээр сараас долдугаар сарын 8-ны хугацаанд нийт 946.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 872.3 мянган тонн шатахуун аж.

Үүнээс А-80 автобензин 19.7 мянган тонн, Аи-92 автобензин 314.8 мянган тонн, Аи-96/98 автобензин 15.3 мянган тонн, ДТ 472.9 мянган тонн, ШШТ 20.6 мянган тонн, ТС-1 онгоцны түлш 28.7 мянган тонн тус тус импортолсон байна.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдээр гал түймэр, аюулт үзэгдэл, ослын улмаас 29 хүн нас баржээ DNN.mn

2020 оны нэгдүгээр сард аюулт үзэгдэл, ослын улмаас 14 хүн нас баржээ

Баяр, амралтын өдрүүд буюу энэ сарын 08-18-ны өдрүүдэд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 36, объектын гал түймрийн 39, нийт 75 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгаалж, 120 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Гал түймэр, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 29 хүн /24 том хүн, 5 хүүхэд/ нас барж, 15 хүн /8 том хүн, 7 хүүхэд/ гэмтэж бэртжээ.

Тодруулбал, баяр, амралтын өдрүүдэд объектын гал түймэр, усны осол, зам тээврийн ослын дуудлагууд зонхилж, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны ослын 18 удаагийн дуудлагаар амь насаа алдсан 21 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, 20 иргэний цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн бол нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр иргэдийн 18 нь том хүн, 3 нь хүүхэд байгаа юм.

Зам тээврийн ослын 5 удаагийн дуудлагаар ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдан амь насаа алдсан 2 иргэний цогцсыг гарган цагдаагийн байгууллагад, бэртэж, гэмтсэн 15 иргэний амь насыг авран хамгаалж, анхны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.