Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт оройдоо дуу цахилгаантэй бага зэргийн аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо дуу цахилгаантэй бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Aлтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, Их нууруудын хотгороор 20-25 градус, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Инфляц галзуурлаа, хувийн хэвшлийн сайн менежерүүддээ найдаад үзвэл ямар вэ, Ерөнхий сайд аа” гэв DNN.mn

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эрүүлийг хамгаалахын
гавьяат ажилтан, Эрүүл
мэндийн яамны Эмнэлгийн
тусламжийн газрын дарга
асан Я.Буянжаргал “Ерөнхийлөгч зарлиг дуудах
мөчид өөрийн эрхгүй огшиж
“Аав, ээж минь байсан ч болоосой” гэж
бодогдоод хоолой минь торсон” хэмээснийг V нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Улс төр судлаач Ж.Мөнхжаргал “Манай улсад
сонгуулийн холимог систем
илүү тохиромжтой” гэлээ.

“Улс төрийн зуны хаалт,
намрын нээлт” гэснийг I болон “Улс төр” нүүрээс уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Инфляц галзуурлаа, хувийн хэвшлийн сайн
менежерүүддээ найдаад үзвэл ямар вэ,
Ерөнхий сайд аа” гэв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн
төвийн чиглэлийн ахлах
мэргэжилтэн, цагдаагийн
хошуучБ.Дэлгэрхангай “Барилгын 15 давхраас олдсон хутганы үзүүр цустай байсан.
Шүүхийн шинжилгээний хариугаар хохирогчийн цус мөн эсэхийг тодруулна” хэмээн ярилаа.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

АБГББХ: Хаврын чуулганы хугацаанд 25 асуудал хэлэлцэж, 7 хуулийн төслийг эцэслэн батлуулав DNN.mn

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гадаад бодлогын үзэл баримтлалын хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа, гадаад бодлогын хэрэгжилтийг хангах, УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, УИХ-ын хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

Хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн талаар:

Монгол УИХ-д өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийн 1 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 1 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 1 танилцуулга, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцын зөвшилцөх асуудлаар 6 санал, дүгнэлт, соёрхон батлах асуудлаар 3 санал, дүгнэлт, бусад асуудлаар 4 санал, дүгнэлтийг бэлтгэж холбогдох Байнгын, дэд хороонд хүргүүлж, ажлын хэсгийн 1 танилцуулгыг бэлтгэж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 11 саналын томьёоллыг бэлтгэн төслийг эцэслэн батлах бэлтгэл ханган ажиллав.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 7 хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган, эцэслэн батлуулж, Байнгын хорооны 3 тогтоолыг баталж, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцын зөвшилцөх 6 асуудлыг шийдвэрлэж, холбогдох байгууллагуудад хуралдааны тэмдэглэлээр 6 үүрэг даалгавар өгч, 2 хэлэлцүүлэг, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах 1 ажлыг зохион байгууллаа.

Байнгын хорооны тогтоолоор байгуулсан ажлын хэсэг:

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулж, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Н.Наранбаатар, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэй ажилласан.

Хууль тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:

Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн нэгдсэн хуралдаанаар батлуулав.

Мөн Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын хөдөлгөөнт хиймэл дагуулын байгууллагын 1976 оны конвенцид 2008 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр /Жижиг зардлыг санхүүжүүлэх хөтөлбөр/-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай санал, Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай санал, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д нэгдэн орох тухай асуудал, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төсөл зэрэг олон улсын гэрээ, хэлэлцээр, зээлийн гэрээний төслүүдийг хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.

Хяналт, шалгалтын ажлын талаар:

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо хяналт, шалгалтын ажлын хүрээнд Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааны тайлан, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож, мэдээлэлтэй холбогдуулан Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталсны зэрэгцээ Орос-Украйны дайны явц байдал, манай улсад гарах улс төр, эдийн засгийн үр дагавар, хөрш болон дипломат харилцаатай бусад улс оронтой харилцахад Монгол Улсын баримтлах байр суурь, бодлогын талаарх мэдээллийг хаалттай сонссон.

Бусад ажлын талаар:

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчилан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор 2 хэлэлцүүлэг, 1 уулзалт, ярилцлага, гадаадын зочид төлөөлөгчтэй уулзах 5 уулзалт, гадаад томилолт, 1 албан айлчлалыг зохион байгуулж ажиллаа.

Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээс санал авах зорилгоор Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 7 хууль, тогтоолын төсөл, 6 зөвшилцөх төсөл, 15 Байнгын хорооны санал, дүгнэлт, 1 Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга, 10 мэдээ, мэдээллийг УИХ-ын цахим хуудас болох forum.parliament.mn болон иргэд олон нийтээс санал авах D.Parliament.mn-д тус тус байршуулсан.

Түр хороо:

Монгол УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо 2 удаа хуралдаж, нийт 3 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Түр хорооны хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2021 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл болон тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх, Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, коронавируст халдвар /КОВИД-19/-ын нөхцөл байдал, вакцинжуулалтын талаарх мэдээллийг тус тус сонсов.

Мөн Коронавирус цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зөвлөмжийн талаарх мэдээллийг сонссон.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Сэлэнгэ голын нийт уртын дагууд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, зүүн хажуугийн Улз, Халх голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна. Мөн түүнчлэн Үүр, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-80 см даван үерлэж байна. Маргааш буюу 7 дугаар сарын 19-нд Ус судлалын Сэлэнгэ-Хутаг, Туул-Алтанбулаг, Орхон- Хархорин харуулуудаар усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байна.

йрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бөгөөд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд голын түвшин огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

2022-07-18

Нийтэлсэн: Цаг Уур Орчны
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэдийн анхааралд: Маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 07-р сарын 18-ны 20 цагаас 07-р сарын 19-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Aлтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 хэм, Их нууруудын хотгороор 20-25 хэм, говь, талын нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, маргааш оройдоо дуу цахилгаантэй бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 16-18 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.


2022 оны 07 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20, 23-нд нутгийн зарим газраар, 21, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 20-21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Омикрон” хувилбарын BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж эхэлжээ DNN.mn

Омикрон" хувилбар цар тахал дуусахын дохио байж магадгүй

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалт болон авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Манай улсад коронавируст халдварын “Омикрон” хувилбарын BA.1, BA.2 хувилбар давамгайлж байгаа аж. Мөн өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн BA.4, BA.5 хувилбар бүртгэгдэж, 10 орчим хувьд тархаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо, эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, шинжилгээнд эерэг эзлэх хувь 5.7 хувь болж өссөн байна. Тиймээс хүн ихээр цугласан, битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөлөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ: Шатахуун түгээх станцуудад шалгалт хийхэд ямар нэг зөрчил илрээгүй DNN.mn

Шатахуун түгээх станцууд үнээ...

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газарт иргэдийн зүгээс ирүүлсэн гомдлын дагуу Стандарт, хэмжилзүйн газартай хамтран шатахуун түгээх газруудын АИ-92 автобензиний түгээгүүрийн хошууны шахалт (дутуу шахалт)-ын хэмжээнд хяналт шалгалт хийжээ.

Уг шалгалтад Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах “Петровис ШТС-23”, XI хороонд байрлах “Тэс петролиум ШТС-91”, XII дугаар хороонд байрлах “МТ ШТС-14”, “Жаст ойл ШТС-11”, “Шунхлай ШТС-14”, Налайх дүүргийн I хороонд байрлах “МТ ШТС-152” шатахуун түгээх станцуудыг тус тус хамруулсан байна.

Ажлын хэсгээс “Чулуун овоонд байрлах “Петровис” ШТС-аас АИ-92 автобензин худалдан авахад 45 литр ордог банкинд 48 литр бензин орсон гэж худал хэлж хий шахсан гэх иргэний гомдлын дагуу шалгалт хийсэн байна. Шалгалтаар АИ-92 автобензин MNS 3015:2014 стандартын дагуу зөрчил илрээгүй аж. Мөн “Магнай трейд”, “Шунхлай”, “Петровис”, “Тэс петролиум” компаниудын ШТС-уудад хяналт хийхэд шатахууныг заасан хэмжээнд бүрэн шахаж байсан бөгөөд ямар нэг зөрчил дутагдал илрээгүй” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын 10 шатарчин дэлхийн шатрын олимпиадад оролцоно DNN.mn

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээний  шигшээ тоглолт болж байна

Дэлхийн шатрын олимпиад нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг оюуны спорт болох шатрын олимп юм. Дэлхийн шатрын холбоо энэ сарын 26-наас ирэх наймдугаар сарын 10 хүртэл 44 дүгээр Дэлхийн шатрын олимпиадыг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ченнай хотноо зохион байгуулах гэж байна.

Тус олимпиадад түүхэндээ хамгийн олон буюу Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 200 орны гишүүн холбоо байдгаас 187 орны хамгийн шилдэг 343 баг, тамирчин эмэгтэй, эрэгтэй ангилалд өрсөлдөнө.

Жил бүр дэлхийн шатрын олимпиадын үеэр эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр улс бүрийг жагсааж дүн гарган “Гаприндашвили” цомыг гардуулдаг.

Манай улсын тамирчдын хувьд 2018 оны дэлхийн шатрын олимпиадын эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг тавдугаар байрт шалгарч байсан бол 2014 онд Монголын эмэгтэй баг “B” категорид багийн дүнгээр тэргүүлж алтан медаль, 2018 онд эрэгтэй баг “C” категорид багийн дүнгээр мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

Тэгвэл Дэлхийн шатрын олимпиадад багаараа 25 удаа оролцохдоо ширээний дүнгээр 1960 онд Л.Мягмарсүрэн алт, 1964, 1970 онуудад Т.Yйтүмэн мөнгө, З.Бямбаа 2002 онд мөнгө, 2000 онд хүрэл, 2004 онд Б.Хатанбаатар, Т.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж байжээ.

Дараах тамирчид Монгол Улсаа төлөөлөн дэлхийн шатрын олимпиадад оролцоно:

Эрэгтэй баг

Багийн ахлагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУШХ-ны дасгалжуулагч, ОУШХМ С.Ган-Од

1-р ширээ: ИМ Д.Батсүрэн

2-р ширээ: ОУШХМ Г.Амартүвшин

3-р ширээ: ИМ Б.Гүндаваа

4-р ширээ: ИМ С.Билгүүн

Нөөц тоглогч: ОУМ С.Ган-Эрдэнэ

Эмэгтэй баг

Багийн ахлагч: МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУШХ-ны дасгалжуулагч, СМ Ц.Батсайхан

1-р ширээ: ЭИМ А.Энхтуул

2-р ширээ: ЭОУМ Б.Баярмаа

3-р ширээ: ЭОУМ Т.Мөнхзул

4-р ширээ: ЭОУШХДМ Б.Мөнгөнзул

Нөөц тоглогч: ЭОУШХМ Д.Мөнхзул

Categories
мэдээ нийгэм

НОБГ: Алба хаагчид 56 иргэнийг авран хамгааллаа DNN.mn

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баярын амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 24, эрэн хайх, аврах ажиллагааны 13 дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэлээ.

Улмаар гал түймрийн утаажилтын бүсээс 43 иргэнийг гарган, 13 иргэнийг ослоос аварч, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн 13 тэрбум 200 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан. Голын усанд осолдсон зургаа /том хүн-4, хүүхэд-2/, зам тээврийн ослоор амь насаа алдсан хоёр буцалтгүй нэрвэгдэгч /цогцос/-ийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газраас Хүй долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор гэр, майхан, асарт үйлчилгээ эрхэлсэн 341 аж ахуй нэгжид үзлэг, шалгалтыг зохион байгуулсан. Энэ хүрээнд 260 зөрчил илрүүлэн, 149 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 199 зөрчилд мэдэгдэл, 1016 иргэн, аж ахуй нэгжид заавар, зөвлөгөө өгч, аюулгүй байдлыг хангуулан ажиллалаа. Мөн болзошгүй гал түймэр, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэсэн.

Голын усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А/778 дугаар захирамж гарсан юм. Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн гүүр, Нисэхийн эцсийн хадан хясаа хүртэл, Налайх дүүргийн Тэрэлж, Багануур дүүргийн Хэрлэн гол дагуух нийт долоон маршрутаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэхдээ нийт 26.055 иргэнд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, тараах материал тарааж, голын эрэг дагуу байрласан 1478 автомашиныг эргээс холдуулсан.

Урьдчилан сэргийлэх эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд гол, усны осолд өртөж болзошгүй таван иргэний амийг авран хамгаалж, голын усанд суусан хоёр автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 643 хэрэг шалгагдаж байна DNN.mn

Авлигатай тэмцэх газар | АТГ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 659 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 643 хэрэг шалгагдаж байна.