Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна DNN.mn

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх сард манай улсад айлчлах юм байна. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Ирэх наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр яригдах гол асуудлууд бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцтай холбоотой төслийг эцэслэн шийдвэрлэнэ. Мөн хилийн боомтуудтай холбоотой Бээжингийн өвлийн олимпийн үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурна. Маш том ач холбогдолтой айлчлал. Энэ асуудлыг эцэслэн шийдснээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ намар эхлүүлэх боломжтой болно. Хэрэв энэ намартаа багтааж эхлүүлбэл таван жилийн дотор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг бүрэн ашиглалтад оруулна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Лос-Анжелес-2028” олимпийн товыг зарлалаа DNN.mn

Зуны XXXIV олимпын их наадам зургаан жилийн дараа 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотод болно. ОУОХ болон зохион байгуулах хорооноос өнөөдөр товыг албан ёсоор зарласан бөгөөд олимпын наадам долдугаар сарын 14-30, паралимпийн наадам наймдугаар сарын 15-27-нд зохион байгуулахаар болжээ.

2017 оны есдүгээр сарын 13-нд Перугийн Лимад болсон олон улсын олимпын хороо (IOC)-ны чуулганаар Лос-Анжелес хотыг сонгосон. Холливүүдийн хот нь өмнө 1932, 1984 онд зуны олимпын наадмыг хүлээж авч байв.

Categories
мэдээ нийгэм

Хичээл эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засварыг дуусгахыг үүрэг болгов DNN.mn

Сургууль, цэцэрлэгийг амраах, эсэх асуудлаар эцсийн шийдвэрийг гаргана –  updown.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр авто замын шинэчлэл, засвартай холбоотой ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-ын дарга Г.Баярсайхан танилцуулав.зураг

Замын ажил дөрөвдүгээр сарын 20-ноос эхэлсэн бөгөөд зургаан төрлийн ажил гүйцэтгэж байгаа юм. Тухайлбал, гол болон туслах 14 замын шинэчлэлийн ажлын хүрээнд зургаагийнх нь ажил бүрэн дуусжээ. Гурван ажил 90 хувийн, хоёр ажил 20 хувийн гүйцэтгэлтэй байна. Эхлээгүй гурван ажил байгаа нь LRT явах трасс таарсан, мөн тендерийн гомдол гарсан учраас саатжээ.

Мөн Партизаны гудамж буюу 11 дүгээр сургуулиас Онцгой байдлын ерөнхий газар хүртэлх замын ажил төсвийн тодотголоор хасагдсан аж. Түүнчлэн Их сургуулийн гудамж, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Бага тойруугийн зүүн хойд хэсгийн явган хүний замын ажлыг хийжээ. Төвийн зургаан дүүргийн болон гол, туслах замын засвар арчлалтын ажил арваннэгдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлэх бөгөөд урсгал засварыг өдөр тутам хийж байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт 18 гудамжны 4,000 ам метр, Хан-Уул дүүрэгт 26 гудамжны 1,757 ам метр, Баянзүрх дүүрэгт 32 гудамжны 1,100 ам метр нүхэн эвдрэлийг засварласан байна.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн холбогдох албаныханд үүрэг өглөө.

зураг

Ингэхдээ өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд

  • Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Нийслэлийн 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/853 дугаар захирамжийн дагуу хэрэгжилтийг хангаж ажиллах. Хийж дуусаагүй, дутуу байгаа ажлуудаа эрс эрчимжүүлж ажиллахыг хариуцсан дарга нар сайтар анхаарах,
  • Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлтийг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгах,
  • Хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэх, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 15-ны өдөр гэхэд тохижилт бүтээн байгуулалт, зам засварын ажлуудыг дуусгаж, эцэслэх,
  • Сайжруулсан түлшний нөөцийн агуулахыг сайтар бэлтгэн, нөөц бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, нөөцлөлттэй холбоотой тээвэрлэлтийн үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэж ажиллах,
  • Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлт, засварын ажлыг дуусгах,

Цаг үеийн асуудлын хүрээнд

  • Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг яаралтай зарлаж дуусгах,
  • Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг эрчимжүүлж, захиалагчийн хяналтыг сайжруулж, хугацаанд нь зураг төсвийн дагуу хүлээн авах,
  • Цаашид хэрэгжихэд хүндрэлтэй төсөл, арга хэмжээнүүдийн шалтгаан, нөхцөлийг тодруулж, бүрэн хэрэгжих, хэрэгжих боломжтой төсөл арга хэмжээний төсөвт өөрчлөлт оруулах саналаа танилцуулах,
  • Намрын шинэ ургацын хүнсний ногоо гарахтай холбогдуулан ногоо тариалагч аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсийг дэмжих, зөвлөн туслах үйлчилгээг шуурхай үзүүлэх, хүнсний ногоог нийслэлчүүдэд шууд гарт нь хүргэн худалдан борлуулах боломжоор нь хангахын тулд боломжтой борлуулалтын цэгүүдийн байршлыг Улаанбаатар хотод гаргах ажлыг урьдчилан зохион байгуулж, ач холбогдол өгөх,
  • Ариун цэвэр, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг бүх шатанд сахиулах, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүн их цуглардаг газруудад гараа ариутгах, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих асуудлыг нийслэлийн иргэдэд таниулан сурталчлах,
  • Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэж, тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 218 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг тус тус үүрэг болгов.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны арилжаа өмнөх оноос 60 хувиар буурч, 247 их наяд төгрөг болжээ DNN.mn

Үнэт цаасны үйлдвэрлэл эрхлэх бүхий тусгай зөвшөөрөл бүхий компаниудын  жагсаалт - САНГИЙН ЯАМ

Үнэт цаасны арилжаагаар 2022 оны эхний хагас жилд 246.6 их наяд төгрөгийн гүйлгээ хийж, 154.1 сая ширхэг үнэт цаас арилжжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 372.6 (60.2%) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 209 (57.6%) сая ширхгээр буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Үнэт цаасны гүйлгээ зургаадугаар сард 59.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 25.3 (29.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 52.1 (8.3 дахин) тэрбум төгрөгөөр өсжээ.

Түүнчлэн арилжсан үнэт цаас 16.5 сая ширхэг болж, өмнөх сараас 1.9 (10.3%) сая ширхгээр, өмнөх оны мөн үеэс 6.0 (26.5%) сая ширхгээр буурсан байна.

График. Үнэт цаасны гүйлгээ, арилжсан үнэт цаас, сараар

зураг

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс энэ оны зургаадугаар сард 33,867.2 нэгж болж, өмнөх сараас 1,282.7 нэгжээр буурч, өмнөх оны мөн үеэс 845.5 нэгжээр өссөн байна.

График 2. ТОП-20 дундаж индекс, сараар

зураг

Мөн хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны зургаадугаар сард 4.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 96.2 (2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс нэг (27.2%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд 350 байцаагч хяналт тавьж ажиллажээ DNN.mn

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үлдсэн 49 хувийг хувьчлахаар НИТХ-ын  хуралдаанаар баталжээ | МОНГОЛ ТВ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын дарга Б.Батшагай “Баярын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Налайх, Багануур дүүрэгт давхардсан тоогоор 350 улсын байцаагч хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, хийн ашиглалт, эрчим хүч, орчны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулан ажилласан. Хоол үйлдвэрлэлийн 576, худалдааны 376, хүүхдийн тоглоом болон бусад 95, нийт 1045 аж ахуй нэгж, иргэнд хяналт тавьж ажиллалаа. Шалгалтын явцад 227 зөрчил илрүүлж, 189 зөрчил буюу 83.3 хувийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн” гэж ярилаа.

Мөн “Ард” кино театрын барилгыг нурааж байгаа дуудлагын дагуу шалгалт хийж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул зогсоож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хүрээнд объектыг тойруулж хашаалах арга хэмжээ авчээ.

Categories
мэдээ цаг-үе

НД-ын сангаас зургаан сарын хугацаанд 138 мянган хүнд 109 тэрбумын тэтгэмж олгожээ DNN.mn

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид 2.2 мянгаар нэмэгджээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг 2022 оны эхний хагас жилийн байдлаар Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос танилцууллаа.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар (НДЕГ)-ын өгсөн мэдээллээр энэ оны эхний хагас жилд нэг сая хүн даатгал төлжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 68,000-аар буюу долоон хувиар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, даатгуулсан иргэдийн

  • 87 хувь нь албан журмаар
  • 13 хувь нь сайн дураар даатгалд хамрагджээ.

ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд “Энэ оны эхний хагас жилийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн орлого 1.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 140 тэрбум төгрөгөөр буюу 9.4 хувиар өссөн. Харин зарлага 1.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 91 тэрбум төгрөг буюу 5.9 хувиар тус тус өссөн байна.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авч буй иргэдийн тоо энэ оны эхний хагас жилийн байдлаар 609,000 болж, өмнөх оны мөн үеэс 10 хувиар нэмэгджээ. Тодруулбал, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг 2022 оны эхний хагас жил 89.3 мянган хүнд 16 тэрбум төгрөг олгосон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 45,000 хүнээр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Олгосон тэтгэврийн хэмжээ 4.8 тэрбум буюу 42.4 хувиар нэмэгдсэн нь гол нөлөөг үзүүлжээ.

Нийгмийн даатгалын сангаас эхний хагас жилийн байдлаар 472,000 хүнд 1.5 их наяд төгрөгийн тэтгэвэр олгосон бөгөөд тэтгэвэр авагчдын тоо 15.4 мянга буюу гурван хувиар өссөн байна.

Түүнчлэн олгосон тэтгэврийн хэмжээ 30 хувиар өсжээ. Энэ нь хоёр сард өндөр насны тэтгэвэр болон цэргийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой.

Нийгмийн даатгалын сангаас 137.8 мянган хүнд 109.3 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон байна” гэлээ.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо

зураг

Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага

зураг

Categories
мэдээ цаг-үе

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 54500 тонн сайжруулсан түлш нөөцөлжээ DNN.mn

Үндэсний Хөгжлийн Газар

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга дүүрэг бүрд 10 мянган тонноос багагүй сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэх үүрэг өгсөн.

Энэ талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Өнгөрсөн жил 60 мянган тонн түлш нөөцөлсөн. Энэ жилийн хувьд 54,500 тонн түлшийг 20 агуулахад нөөцлөөд байна. Түлш нөөцлөхөд агуулах хүндрэлтэй байдаг. Холбогдох цэргийн анги руу хүсэлт явуулж, иргэдээс ирсэн хүсэлтийг судалж, Ажлын хэсэг гаран ажиллаж байна. Одоогийн байдлаар 15 агуулах түрээсэлж байгаа” гэв.

“Таван толгой түлш” ХХК-ийн хувьд Баруун бүсийн үйлдвэрийн таван шугам ажиллаж, өдөрт 688 тонн түлш үйлдвэрлэж байна. Түүхий эдийн нөөц хангалттай байгааг хэлж байв.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Манай дүүрэг энэ жилээс сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлнэ. Бэлтгэл ажлыг хангасан. 8,000 орчим айлд утаа мэдрэгч тавих ёстой” гэв. Мөн түлш нөөцлөх агуулахаа бэлдсэн тул бэлэн байгаа түлшээ өгөхийг хүссэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Манай улсын 134.4 мянган иргэн аялал жуулчлалын зорилгоор гадаад руу зорчжээ DNN.mn

How and Why Planes Have to Fly So High | Time

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр дотоодын аялал жуулчлалын салбарын тоон үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлсэн юм. Манай улсын хилээр 2022 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 575,000 зорчигч орж ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 245,000-аар нэмэгдсэн. Харин цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үеэс 2.2 саяар бага байна.

2022 оны эхний хагас жилд 289.4 мянган зорчигч хилээр орж ирсний

  • 72.7 хувь нь Монгол Улсын иргэд
  • 27.3 хувь нь гадаадын жуулчид байна.

Улсын хилээр орсон зорчигчид 289.4 мянга байгаа бол гарсан зорчигчдын тоо 285.5 мянга болсон талаар мэдээллээ.

Давхардсан тоогоор манай улсын 217.1 мянган иргэн гадаадад зорчжээ. Тодруулбал, энэ оны эхний хагас жилд 134.4 мянган иргэн аялал жуулчлалын зорилгоор гадаад руу зорчсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 87.9 хувиар буюу 2.6 дахин өссөн үзүүлэлтэй байгаа юм.

Харин 34 орчим хувь нь ажиллах, суралцах болон байнгын оршин суух зорилгоор явжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар буурсан мэдээлэлтэй байна.

зураг

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Нарийн Хүрэмтийн хүн чулуу DNN.mn

Булган аймгийн Сайхан сумын төвөөс зүүн зүгт хорь гаруй км зайтай Нарийн Хүрэмт хэмээх газарт дөрвөн хүн чулуу бүхий цогцолбор дурсгал бий.

Энд түрэгийн үеийн олонх цогцолборт нийтлэг байдаг хашлага болон зэл чулуу огт үгүй, харин нэг дор таруухан байрласан замбараагүй цөөн хэдэн чулуутай, хүн чулууны хоёр нь босоо зоолттой, нөгөө хоёр нь сул хэвтэж байсныг хожим тойруулан газарт зоон хашаалсан байв. Нутгийн хүмүүсийн ярьснаар бас нэг хүн чулуу байсан нь үгүй болжээ.
Бусад хүн чулуудаас хэмжээ болон хийц дүрслэлээрээ эрс ялгарах эхний хүн чулууны тухайд тодруулбал: Уртавтар хавтгай чулуугаар босоо хүний дүрс оруулан хийж босгон зоож тавьсан бөгөөд толгойн дээд хэсэг хажуу талаасаа эмтрэн унасан байна. Өргөн дүгрэг царайтай, хацрыг нэлээд төвийлгөн гаргасан, нүдний доогуур нарийн зураас татжээ. Хоёр гараа цээжиндээ авч дэлбэн амсартай, цүлхэн бөөртэй, бөөрөнхий ёроолтой ваар барьжээ. Гарын сарвуу болон хурууг тодруулаагүй. Баруун ташаандаа дүгрэг хавтага¬тай бөгөөд бүс дээлийн энгэр заамыг тодотгон гаргаагүй цулгуй ажээ. Газраас цухуйх өндөр нь 163 см, мөрний өргөн 43 см. Бусад гурван хүн чулуу нь үүнийг тойрон байрлаж байсан бололтой бөгөөд нэг нь дээрхийн баруун өмнө газарт зоолттой, үлдэх хоёр нь сул хэвтэнэ.

Эдгээр гурвын хийц дүрслэл хэмжээ ерөнхий¬дөө адил бөгөөд чулуунд зөвхөн хүний нүүрийг дүрсэлжээ. Гурвуул хавчиг нарийхан нүүртэй, хоёр нүдийг тойруул¬сан зураасаар урт гонзгой хэлбэртэй гаргаж дундаас нь хамрын шугамыг шулуунаар үргэлж¬лүүлж самсааг нь өргөн сартгар байдалтай дүрсэл¬жээ.Амыг хонхор зураасаар, эрүүний доод талыг тал дугуй зураасаар хийсэн байна. Эдгээрийн өндөр 74-90 см, өргөн 25-28 см. НТ-ын VIII-IX зуун Уйгурын үед холбогдох бололтой хэмээн ШУА-ын Археологийн хүрээлэнгээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

МИАТ: Сард нэг удаа Гуанжоу руу нислэг үйлдэж байна DNN.mn

Гуанжоу — Википедиа нэвтэрхий толь

Цар тахлын улмаас Монгол-Хятадын агаарын хил хаагдсанаас хойш 28 сар өнгөрчээ. Хоёр орны төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс агаарын хилийг нээж, долоо хоног тутамд нислэг үйлдэх талаар хэлэлцэж, шийдэлд хүрсэн талаар өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн. Гэвч одоог хүртэл Хөх хотын нислэгийг эхлүүлээгүй хэвээр байна. Тодруулбал, зургадугаар сарын 1-нээс Улаанбаатар-Гуанжоу, Хөх хот руу нислэг эхлэх байв.

Тэгвэл МИАТ компани сард зөвхөн нэг удаа Гуанжуо руу нислэг үйлдэж байгаа аж.

Гуанжуо руу эхний нислэг долдугаар сарын 10-нд 100 хүрэхгүй зорчигч авч, тасалбар захиалга дүүрсэн гэх мэдээллийг өглөө. Мөн зорчигчдод тавигдах шаардлага нь тухайн улс оронд сурдаг, ажиллаж амьдардаг байх шаардлагатай бөгөөд хүндэтгэх шалтгаангүй хүмүүст тийз олгохгүй байх үүрэг өгсөн байна. Дараагийн нислэгийг ирэх сард товложээ.

Монголын агаарын тээврийн авиа компаниуд нислэг үйлддэг Шанхай, Бээжингээс бусад хот руу долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх талаар Засгийн газраас танилцуулсан. Ингэснээр МИАТ хувьцаат компани Гуанжоу чиглэлд, “Аэро Монголиа” компани Хөх хотын чиглэлд нисэх болсон юм. Тус компаниуд дээрээс өгсөн чиглэлийн дагуу сард нэг удаа ийнхүү нислэгээ эхлүүлэхэд бэлэн болжээ.

Нислэгийн хуваарь:

  • Улаанбаатар-Гуанжоу чиглэлийн эхний нислэг долдугаар сарын 10-нд 22:40 цагт хөөрөөд Гуанжоу хотод долдугаар сарын 11-ны өдрийн 02:40 цагт бууж, Гуанжоу хотоос 03:50 цагт хөөрөөд Улаанбаатар хотод 08:00 цагт буух аж. Дараагийн нислэг наймдугаар сарын 5-нд төлөвлөжээ.

Зорчигчдод тавигдах шаардлага:

  • БНХАУ-ын хилээр нэвтрэхэд тавигдах шаардлага болон тусгаарлалтын хугацаатай холбоотой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллийг дагуу хяналт тавигдана.

Виз болон эрүүл мэндийн шаардлага:

  • Хятад руу нэвтрэн ороход нэгдсэн ажиглалтад байх шаардлагатай тул БНХАУ-ын харьяалалтай бус иргэн нь хүчинтэй визтэй эсэхийг шалгаж тийз бичих
  • Монгол Улсад гуравдагч орноос ирсэн иргэдэд эрүүл мэндийн код олгох боломжгүй тул Монгол улсаар дамжин өнгөрч Хятад руу нэвтрэх тохиолдолд тийз бичиж олгохгүй
  • Нислэгээс өмнө http://mn.china-embassy.gov.cn/…/t20220630_10713112.htm хаягаар нэвтэрч эрүүл мэндийн мэдүүлэгийн хуудас авахад тавигдах журамтай танилцаж мэдээлэл авсан байх
  • Гадаад иргэд https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/ хаягаар эрүүл мэндийн код авсан байх
  • Монгол Улсын иргэд хил нэвтрэхтэй холбоотой асуудлыг Хятадын элчин сайдын яамнаас заавал тодруулах шаардлагатай. Виз болон бусад шаардлагатай мэдээллийг дараах линкээс авах /http://mn.china-embassy.gov.cn/…/t20220617_10705582.htm/

Шинжилгээний шаардлага

  • 2022 оны зургадугаар сарын 24-нөөс эхлэн Хятадын болон гадаадын бүх зорчигчид нуклейн хүчлийн шинжилгээнд /PCR/ хамрагдах ёстой
  • Онгоцонд суухаас 48 цаг, 24 цагийн өмнө нийт хоёр удаа PCR шинжилгээ, мөн онгоцонд суухаас 12 цагийн дотор эсрэг биетийг илрүүлэх ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэсэн сөрөг хариутай байх
  • Бүх шинжилгээг элчин сайдын яамнаас томилсон дараахь шинжилгээний байгууллагад өгөх
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв /National Research Center for Infectious Diseases/
  • Зоонозын өвчин судлалын үндэсний төв /Zoonotic Disease Research Center/
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /National Center for Public Health/

Тусгаарлалтын зардал:

  • Тусгаарлалтын зардал нь тухайн нислэгт хуваарилагдсан буудлаас хамаарч, 1 хүний хоногийн 500-600 /хоол багтсан/ юань байна. Тусгаарлагдах буудлыг захиалах, сонгох боломжгүй.
  • Нислэгийн мэдээлэл, суудал захиалгын тухайд:
  • Гуанжоу хотын нислэг нь цар тахлын үеийн тусгай шаардлагатай мөн тусгаарлалтын горимтой тул чиглэлээс хамаарч нислэгийн тийзний захиалга авч бичэх юм байна.