Categories
мэдээ цаг-үе

Ковидын 243 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

ЭМЯ: Ковидын 38 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 243 тохиолдол шинээр батлагджээ.

Энэ нь дөрвөн сүүлийн сар гаруйн хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн хамгийн өндөр тохиолдол юм. Хамгийн сүүлд 2022 оны гуравдугаар сарын 15-нд 267 тохиолдол бүртгэгдэж байв.зураг

Батлагдсан тохиолдлуудын

  • 152 нь Улаанбаатар хотод,
  • 91 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 933,241 болж нэмэгдэв.

Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд дөрөв, Баян-Өлгийд хоёр, Баянхонгорт дөрөв, Дархан-Уулд найм, Дорноговьд хоёр, Дундговьд нэг, Орхонд дөрөв, Өмнөговьд 57, Увсад хоёр, Ховдод долоо бүртгэгджээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 139 хүн эдгэрсэн бол одоогоор 2,586 хүн хяналтад байна.

зураг

Categories
мэдээ улс-төр

ЗГ: Шатахууны үнийн асуудлыг хэлэлцэж байна DNN.mn

ЗүсэлтээрХаръя: Шатахууны үнийн тухай худал ба үнэн - BUSINESS.MN

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар

  • Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээ,
  • Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилт бэлтгэл хангах зарим арга хэмжээ,
  • Нийслэлийн хэмжээний цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх,
  • Эрчим хүч, цахилгаан дулааны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээ,
  • Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлт,
  • Шатахууны үнийн талаар зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцсэн асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Батдаваа: Инфляц түр зуурын зовлон биш болчихлоо DNN.mn

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваатай инфляц тойрсон асуудлаар ярилцлаа.


-Гол хэрэглээний 373 бүтээгдэхүүний дундаж үнэ 16 хувийн өсөлттэй гарлаа, хамгийн ихдээ 200 гаруй хувиар өссөн бүтээгдэхүүн ч байна-


-Инфляц 16 хувь давчихлаа. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг анзаарах нь ээ үүнээс ч илүү хувиар өсчихсөн юм биш үү гэх хардлага байна. Улстөр статистикт нөлөөлөөд байгаа юм биш биз гэсэн хардлагад та ямар хариу өгөх вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн мэдээллийг харахад таны хэлээд байгаа шиг хардлага анзаарагдсан л даа.Инфляц яавч16 хувь биш, өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ дөч, тавь, зуу, хоёр зуун хувиар өсчихсөн байхад тоогоо яагаад дараад суугаа юм бэ гэсэн шүүмжлэл их ирж байна. Өнгөрсөн оны тавдугаар сараас буюу инфляц өсөхтэй зэрэгцээд иймэрхүү агуулгатай шүүмжлэл олонтоо дуулдах болсон. Улстөрийн, бүр тодруулж хэлбэл, Засгийн газарт үйлчлэх зорилгоор инфляцыг дарлаа гэж шүүмжилж байгаа.Тэгэхээр инфляцыг яаж тооцдог вэ гэдгийг тайлбарлах нь зүйтэй байх. Өнөөдөр бидний зарлаж байгаа үнийн өсөлт бол хэрэглээний сагсаар тооцсон үнийн өсөлт. Өөрөөр хэлбэл нэг, хоёрхон бүтээгдэхүүний үнийн өсөлт биш. Харин Монгол өрхийн голчилж хэрэглэдэг 373 бүтээгдэхүүний дундаж үнэ нь 16 хувийн өсөлттэй яваа гэсэн үг. Эдгээр бүтээгдэхүүн дотор үнэ нь 200 гаруй хувиар өсчихсөн бүтээгдэхүүн ч бий. Үнэ нь өндөр хувиар өссөн сүүлийн жишээ гэхэд лууван байна. Килограмм нь 4500 төгрөг даваад явчихлаа. Гэтэл жилийн өмнө мянга гаруй төгрөг байсан. Төмсний үнэ өмнөх жилийн өдийд 980 төгрөг байсан бол 6 дугаар сарын эцэст 2500 төгрөгболчихсон. Сүүлийн өдрүүдэд 3500, 4000 төгрөг давчихлаа гэсэн мэдээлэл цацагдаж байна. Ингээд харахаар төмс гэхэд бараг 200 гаруй хувь өсчихсөн байгаа биз. Энэ мэтээр анзаарахад инфляцын өсөлт бага гарчихлаа гэж хараад байж магадгүй. Гэхдээ үнэ нь өсөөгүй бүтээгдэхүүн бас бий. Автобусны тасалбар, цахилгаан, хог, утасны төлбөр гээд төлбөр нь өсөөгүй үйлчилгээ, бараанууд байна. 1, 2 дугаар гурил, сургалтын төлбөр зэрэг үнэ нь төдийлөн өсөөгүй бараа үйлчилгээ ч байна. Тэгэхээр инфляц гэдэг бол хэрэглээний сагс буюу хэрэглээний үнийн өсөлт. Цөөхөн бүтээгдэхүүний үнээр инфляцыг тооцож гаргадаггүй, голчилж хэрэглэдэг 300гаруй бүтээгдэхүүний дундаж үнээр тооцдог. Гэхдээ л 16 хувийн инфляц гэдэг бол асар өндөр тоо. Инфляцын өсөлтөөс үүдэж гарах гол эрсдэлүүдээр ярилцлагаа үргэлжлүүлье?

-Асар өндөр өсөлт гэдэгтэй санал нэг байна. Монголд энэ тоог бага гэж хэлэх нь утгагүй асуудал. Төв банкны инфляцын зорилт зургаан хувь байгаа ийм үед онцгой анхаарах учиртай тоо. Үндэсний Статистикийн Хорооноос гаргадаг ядуурлын тооцоон дээр нэг тоо бий. Өрхийн орлого өсөхгүй үед өрхийн хэрэглээний зардал 15 хувиар өсвөл нэмээд 211 мянган хүн ядуу болно гэсэн тооцоо. Өөрөөр хэлбэл ядуурлын төвшин 27.8 хувиасаа 30 хувь болж өсөх эрсдэлтэй. Бүр тодруулж хэлбэл инфляцын энэ өсөлтөөс болж ахиад 200 гаруй мянган хүн ядуу болох эрсдэлтэй нүүр тулчихсан яваа гээд ойлгочихож болно. Өдий тооны хүмүүс хувцас хоол, орон байрны зардал гэх мэт амьдралынхаа наад захын хэрэглээг хангаж чадахгүй болж байна гэсэн үг. Тэр утгаараа бодлого гаргаж буй хүн бүр инфляцыг байнга ярьдаг. Дэлхийн том улсууд инфляцыг онилж ярьдаг нь цаанаа ийм учиртай. Нийгмийн эмзэг бүлгийг улам томруулдаг, байгаа байдлыг улам дордуулдаг учраас АНУ-ын Ерөнхийлөгч, Төв банкны тэргүүн нь хүртэл “Инфляц бол бидний номер нэг дайсан, эн тэргүүний том асуудал” гээд байгаа хэрэг. Дахиад хэлэхэд инфляцын 16 хувийн өсөлт гэдэг бол тоо дарсан хэрэг огт биш, 300 бүтээгдэхүүний үнийн дундаж өсөлт гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Сүүлийн саруудад үнэ нь хамгийн өндөр хувиар өссөн бүтээгдэхүүнүүдийг нэрлээч?

-Инфляцад хамгийн өндөр нөлөө үзүүлсэн арван бүтээгдэхүүнээс нэрлэе. Эдгээр бүтээгдэхүүнүүд инфляцын 16 хувийн гуравны нэгийг эзэлж байгаа. Дизелийн түлш өнгөрсөн жил 2277 төгрөг байсан бол өнгөрсөн зургадугаар сарын эцсээр 3655 болж 60 хувиар өссөн. Лууван 1686 төгрөгөөс 4560 болж 155 хувиар өссөн бол 90 граммаар савласан гүрж ногоон цайны үнэ 1639 төгрөгөөс 3794 төгрөг болж өсөөд байна. Ургамлын тос литр нь 4400 төгрөг байсан бол одоо 8500 төгрөг болчихсон. Бид 2021 оны эмхэтгэлээ гаргасан. Тэндээс анзаарахад Монголчууд хүнсний хэрэглээндээ мах, гурил түлхүү хэрэглэж байна. Нэг хүн сард дунджаар есөн кг мах, арваад кг гурил хэрэглэж байх жишээний. Махны үнэ хоёр гурван жилийн өмнөхтэй харьцуулахад мэдрэгдэхүйц өссөн. Гурилны үнэ ч өссөн графиктай яваа. Гурилан бүтээгдэхүүн гэхэд “Атар” талх 1200 байснаа 1700 руу орчихлоо.

-Инфляц өссөнд гадаад шалтгаан мэдээж бий. Эдийн засагчид “Америкаас импортлогдсон” гэх мэт тайлбар хэлж байгаа. Нөгөө талаас нь харвал дотоод шалтгаан ч өндөр байх шиг?

-Ковидын үед инфляц хоёр хувь орчим байсан. 2021 оны дөрөв, тавдугаар сараас өсөж эхэлснийг та мэдэж байгаа. Эхэндээ бол дотоод шалтгаан их байсан. Ган, хаваржилт хүндэрсэн зэргээс шалтгаалж махны үнийн өсөлт гэх мэтээр дотоодын бүтээгдэхүүний үнэ өсөж эхэлсэн. Залгуулаад Хятадын хилийн хориг, ковидоос үүдэлтэйгээр дэлхий даяар бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой инфляц эхэлснийг та мэдэж байгаа. Гэхдээ нэг зүйлийг онцлох учиртай. Бодлого гаргагчдаасаа эхлээд бид бүгдээрээ инфляцыг түр зуурынх гэж бодож байсан. Ганц бид биш дэлхийн улс орнууд тэр үеийн инфляцыг түр зуурын гэж харж байсан ч одоо огт өөр нөхцөл байдал үүсчихлээ л дээ.

-Инфляц түр зуурын асуудал биш, удаан үргэлжилж магадгүй болчихлоо гэж үү?

-Яг тийм. Өнгөрсөн жил 13.4 хувийн инфляцтай байсан. Энэ жилийн тухайд инфляц жилийн эцэст 15 орчим хувь байх нь гэсэн таамгийг Монголбанк ч, ОУВС ч хэлж байна. Дараа жилийн инфляц ахиад хоёр оронтой тоогоор хэмжигдэж магадгүй гэсэн төсөөллийг ОУВС хэлчихлээ. Инфляц түр зуурын асуудал биш болсныг эндээс харж болно. Америкийн Төв банк ч инфляц хэцүүдсэнийг ойлгоод бодлогын хүчтэй хариу арга хэмжээ авах ёстой гэсэн утгатай зүйл ярьж байна. Тэр ч утгаараа бодлогын хүүгээ өсгөөд байна л даа.

-Тэгэхээр инфляцыг аль болох өсгөхгүй хазаарлахын тулд бодлогын шуурхай арга хэмжээ л хэрэгтэй юм байна даа?

-Үндэсний Статистикийн Хороо зарчмаараа тоогоо зарлах үүрэгтэй, бодлогын зөвлөмж өгөх нь зохисгүй гэж үздэг. Хууль нь ч тийм юм. Тэгэхээр энэ асуудлыг хариуцсан байгууллага нь хариулах нь зүйтэй байх.

-Импортоор орж ирдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ айхавтар өсөж байна. Импортын барааны инфляцад нөлөөлж байгаа хувь нь хэд бол?

-Хэрэглээний сагсан дахь 373 бүтээгдэхүүний 200 нь импортынх. Импортын барааны инфляцад нөлөөлж буй хувь 57 байна. Гэхдээ дотоодын бараа бүтээгдэхүүнүүд бас импортын орцтой гэх том шалтгаан бий. Наад захын жишээ гэхэд сав баглаа боодол байна. Цаашлуулаад яривал инфляцын суурь шалтгаанд хил гаалиас гадна нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт шууд нөлөөлж байгаа. Мах бэлтгэлээ гэхэд тээвэрлэж түгээхийн тулд шатахуун хэрэгтэй.

-Шатахууны үнэ сая огцом нэмэгдлээ. Энэ өсөлт инфляцад нөлөөлөх том дарамт болох нь тодорхой. Яг хэдийгээр нөлөөлөл нь ирэх бол гэсэн болгоомжлол нийгэмд үүсчихлээ л дээ?

-Дундаж айлын шууд зардалд шатахууны зардлын эзлэх хувь 5.4 орчим хувь байдаг. Зуун төгрөгийнхөө зургаан төгрөгийг шатахуундаа зарцуулдаг гэсэн үг. Шууд зардалтай нь харьцуулбал бага тоо. Шууд бус гээд харахаар салбар бүр өөр. Боловсруулах үйлдвэрлэл, үйлдвэрүүдэд шатахууны зардал нийт зардлынх нь арван хувь дотор эргэлддэг. Шатахууны зардал хамгийн өндөр хувь эзэлдэг нь тээвэр логистикийн салбар. Нийт зардлынх нь гуч гаруй хувийг шатахуун түлш эзэлдэг юм. Ингээд харахаар шууд нөлөө нь бас тийм өндөр биш байгаа биз.

-Бодит статистик нь ийм ч шатахууны үнэ өслөө гэсэн мэдээ гарангуут бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ мэдэгдэхүйц өсчихдөг нь бидний бодит зовлон л доо. Ингэж өсгөчихөөд шатахууны үнэ буурсны дараа бараа, үйлчилгээний үнээ буулгадаггүй том асуудал бас бий. Үүний цаана ямар шалтгаан байна аа, ийм асуудлыг эдийн засагт юу гэж томъёолдог юм бэ?

-Яг онолоороо бол өрсөлдөөн сайтай газарт буцаад буух ёстой л доо.

-Тэгэхээр манайд жинхэнэ өрсөлдөөн алга гэсэн үг үү?

-Зах зээл төгс ажиллаж чадахгүй байгаагийн л илрэл. Яг одоо манайд ажиглагдаж байгаа нэг том алдаа шатахууны үнэ дээр ажиглагдаад байна. Шатахууны үнийг бариад байх нь урт хугацаандаа буруу гэдгийг олон судалгаанаас харж болно. Шатахууны үнийг удаан хугацаанд барьж явснаа огцом хоёр, гурван зуун төгрөгөөр нэмчихээр сэтгэл зүйн эффект маш өндөрсчихөж байгаа юм. Манай улсын тухайд шатахууны үнэ нэмэгдчихлээ гэх сургаар өндөр хүлээлт үүсэж, бараа бүтээгдэхүүний үнийг нэмж явсаар өнөөг хүрсэн гэсэн үг. Инфляц буюу үнэ тогтох үйл явц бол ерөөсөө л хүлээлт. Хүлээлт маш өндөр нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Төв банк олон нийттэй харилцахдаа инфляцын хүлээлтийг яаж зөв удирдах вэ гэдэгт анхаарч ажилладаг. Гадны гол судалгаануудыг харахаар шатахууны ханшаа валютын ханш шиг хөдөлгө, чөлөөтэй болго гэж зөвлөдөг л дөө. Тэгчихээр хүлээлт үүсэхээ больчихдог. Бүр тодруулж хэлбэл шууд нөлөө нь үлдээд, шууд бус нөлөө нь илт багасчихдаг гэсэн судалгааны үр дүнгүүд бий. Нэг зүйлийг нэмж хэлэхэд шатахууны үнийг чөлөөтэй орхисноор эдийн засаг талаасаа илүү үр ашигтай байдал ажиглагддаг. Наад зах нь гэхэд л шатахууны хэмнэлтээ хийж, илүү дутуу зардлаа танаад эхэлдэг.

-Шатахууны үнэ дээр төр ямар оролцоотой байвал эдийн засаг талаасаа дажгүй шийдэл болох вэ?

-Зохиомлоор үнэ тогтоохгүй байх дээр л төр хяналтаа тавих ёстой гэсэн зөвлөмжийг судлаачид өгсөн байдаг. Зарим улс хилээр орж ирж буй шатахууныхаа өртгийг нийтэд нээлттэй зарлачихдаг. Ингээд нээлттэй зарлачихаар импортлогч компаниуд нь зохих хэмжээний ашиг хараад зараад явчихдаг, тэр талаарх мэдээлэл нь нийтэд ил учраас хүлээлт үүсэх гэх зовлон, бэрхшээл бага болчихож байгаа юм. Үүнийг манай Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яамныхан маш сайн ойлгоод тэр зүг рүү явж байгаа гэж би ойлгосон. Сүүлийн зургаан сарынхаа дундаж үнээр гулсуулж үнээ тавьдаг шинэ механизм руу шилжчихсэн, зохиомлоор бариад явах нь импортлогч улсын хувьд боломжгүйг ойлгоод явж байгаа гэсэн үг. Зарим хүн сошиалд Казахстан, Орос гэх мэт өөрсдөө шатахуун үйлдвэрлэдэг улсын шатахууны үнийн зургийг тавиад “Тэнд ийм хямд байхад энд ийм үнэтэй байна” гэж байна. Нэгдүгээрт бид шатахуун үйлдвэрлэдэггүй, тэд шатахуун үйлдвэрлэдэг гэсэн маш том ялгаа бий. Үүнээс гадна тэнд шатахуун зах зээлийн үнээс хэт хямд байгаа бол Засгийн газраас нь татаас өгч байна гэсэн үг. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих мөнгөө шатахууны үнийн зөрүүндээ өгчихөж байна гээд ойлгочихож болно. Манайх шиг төсөвтэй, шатахуун импортлогч улсын хувьд энэ урт хугацааны шийдэл биш.

-Намар болохоор эрэлт тодорхой хэмжээнд ихэсдэг, тэрийгээ дагаад инфляц бага зэрэг өсдөг үзэгдэл бий. Энэ намар инфляц ямаршуу байх бол?

-Намрын улиралд инфляцыг бууруулахад гурил, хүнсний ногоо, мах гэх мэт дотоодын бүтээгдэхүүн мэдрэгдэхүйц нөлөө үзүүлэх байх. Махны үнэ энэ жил дажгүй байх болов уу. Өнгөрсөн өвөл, зун цаг агаар таатай байсан гэх мэт шалтгаан бий. Ноднин жилтэй харьцуулахад махны үнийн өсөлт хоёр хувь орчим байна. Ингээд хэлчихээр хүмүүс бухимдаж магадгүй л дээ. Махны үнэ 2019, 2020 онтой харьцуулахад өсөлттэй ч өнгөрсөн жилтэй харьцуулахад бага байгаа. Тэгэхээр махны нийлүүлэлт дажгүй байвал үнийн өсөлтийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Эцэст нь нэг зүйлийг онцолмоор байна. Эдийн засгийн өсөлттэй үед буюу эдийн засаг халаад инфляц үүсэж байгаа бол харьцангуй гайгүй байдаг. Учир нь аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэж, хүмүүсийн цалин өсөөд явчихдаг. Өнөөдрийн асуудлын гол хэцүү нь эдийн засаг. Эдийн засаг хэцүү үед үнэ өсөөд байгаа нь санаа зовоосон асуудал болчихлоо. Орлого өсөх боломж хомс байгаа үед үнэ өсөх нь ядуурлын төвшинг өсгөх эрсдэлтэй. Гол аюул нь энэ.

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ямаршуу байв, зэсийн үнэ огцом буусан нь экспортын орлогод сөргөөр нөлөөлөх эрсдэл болох уу?

-Уул уурхайны бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ харьцангуй сэргэж эхэлж байна. Зургадугаар сард 2.4 сая тонн нүүрс экспортолсон. Хэвийн үе рүү нэлээд дөхөж ирж байна гэсэн үг. Энэ эрчээрээ явбал төсвийн тодотголд туссан 18 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө рүү тун дөхөж очих магадлалтай. Хятад ирэх жилээс хилээ нээгээд, бүтээгдэхүүний үнэ өндөр хэвээр байвал төлбөрийн тэнцэл, ханшийн асуудлууд арилчих болов уу гэсэн хүлээлт бидэнд байсан. Гэтэл инфляцаас шалтгаалж Америкийн Төв банкнаас эхлээд бүгдээрээ бодлогоо чангаруулж, эдийн засгаа хумиад эхлэнгүүт түүхий эдийн эрэлт буурах хүлээлт үүсэж эхэллээ. Түүхий эдийн эрэлт багасахаар үнэ унах нь жам. Зэс гэхэд л 7000 руу буучихлаа. Зарим өдөр 6900 рүү ч орж байна. Зэсийг дэлхийн эдийн засгийн индикатор гэдэг. Түүхий эдийн үнэ энэ мэт унаад эхэлбэл эдийн засаг сэргэхэд сөрөг нөлөөтэй.

Categories
мэдээ нийгэм

Авлигын гэмт хэрэг Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймагт хамгийн их бүртгэгдсэн байна DNN.mn

Авлигын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийддэгийг болиулна" гэв

Улсын хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэгдсэн авлига, албан тушаалын 983 хэрэгт прокурор хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өсжээ. Үүнээс яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг 118 байна.

Авлигын гэмт хэргийн 59.9 хувь нь нийслэлд, 40.1 хувь нь орон нутагт үйлдэгдсэнээс Төв, Сэлэнгэ, Баян-Өлгий, Ховд аймагт хамгийн их бүртгэгджээ.

Төрийн алба болон төсвийн хөрөнгөтэй харьцах эрх бүхий албан тушаалтнуудаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг нийт авлигын хэргийн 77.3 хувийг эзэлж байна хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.

Прокуророос мөнгө угаах 247 хэрэгт хяналт тавьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийн 38.4 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөнгө угаах гэмт хэргийн 32.7 хувь нь залилах, 30.3 хувь нь авлига, 14.9 хувь нь татвар төлөхөөс зайлсхийх, хоёр хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр давхар шалгагджээ.
Categories
мэдээ цаг-үе

Наадмын амралтаар хотоос 118 мянган машинаар 680 мянган хүн гарчээ DNN.mn

Мэдээ.МН

Энэ сарын 9-17-ны хооронд буюу баяр наадмын амралтыг тохиолдуулан амарч зугаалах, аялах зорилгоор Улаанбаатараас нийт 117 мянга 710 автомашин орон нутгийн чиглэлд зорчжээ. Нэг автомашинд дунджаар 4-5 хүн зорчсон гэж тооцвол 670 мянга 270 иргэн дотоодод аялсан байна. Энэ жилийн хувьд түгжрэл урьд жилүүдийнхээс их байгааг анхааруулж, сонор сэрэмжтэй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөсөн. Өчигдрийн байдлаар /2022.07.19/ хот руу буцах чиглэлийн замын урсгал түгжрэлтэй байгаа учраас хурдаа тааруулж зорчихыг ТЦА-наас мөн анхааруулж буй.

2020 оны улсын баяр наадмаар Улаанбаатараас 430 мянга гаруй автомашин товчоодоор гарсан бөгөөд дунджаар нэг машинд гурван зорчигч байсан гэж тооцвол 1.2 сая хүн орон нутгийг зорьсон гэсэн үг.

Харин энэ жил үүнээс хоёр дахин бага машин хөдөө, орон нутгийг зорьсон албан бус статистик байна. Энэ жилийн гарах, нэвтрэх дөрвөн постоор дараах тооны автомашин орон нутаг руу гарчээ. Тухайлбал,

  • Багахангай дүүргийн Хоолтын нэвтрэх цэгээр 13 мянга 796 автомашин,
  • Сонгино хайрхан дүүргийн Эмээлтийн нэвтрэх цэгээр 69 мянга 675 автомашин,
  • Налайх дүүргийн Налайхын нэвтрэх цэгээр 14 мянга 124 автомашин,
  • Хан-Уул дүүргийн Түргэн гүүрийн нэвтрэх цэгээр 14 мянга 115 автомашин гарсан байна.
Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт дуу цахилгаантай бороо орно DNN.mn

Улаанбаатарт оройдоо дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно DNN.mn

2022 оны 07-р сарын 19-ний 20 цагаас 07-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Aлтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим 2-7 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 14-19 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөө 19-24 градус, говь, талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

2022 оны 07 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд говь, хээрийн нутгаар, 22-нд говь, талын нутгаар, 23, 24-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Үнэт цаасны арилжаа өмнөх оноос 60 хувиар буурч, 247 их наяд төгрөг болжээ DNN.mn

Таны эдийн засгийн мэдлэгт: Хувьцаа гэж юу вэ? – updown.mn

Үнэт цаасны арилжаагаар 2022 оны эхний хагас жилд 246.6 их наяд төгрөгийн гүйлгээ хийж, 154.1 сая ширхэг үнэт цаас арилжжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 372.6 (60.2%) тэрбум төгрөгөөр, арилжсан үнэт цаас 209 (57.6%) сая ширхгээр буурсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Үнэт цаасны гүйлгээ зургаадугаар сард 59.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 25.3 (29.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 52.1 (8.3 дахин) тэрбум төгрөгөөр өсжээ.

Түүнчлэн арилжсан үнэт цаас 16.5 сая ширхэг болж, өмнөх сараас 1.9 (10.3%) сая ширхгээр, өмнөх оны мөн үеэс 6.0 (26.5%) сая ширхгээр буурсан байна.

График. Үнэт цаасны гүйлгээ, арилжсан үнэт цаас, сараар

vqjyik_Screen_Shot_2022-07-19_at_15_57.47_x974 Үнэт цаасны арилжаа өмнөх оноос 60%-аар буурч, 247 их наяд төгрөг болжээ

Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс энэ оны зургаадугаар сард 33,867.2 нэгж болж, өмнөх сараас 1,282.7 нэгжээр буурч, өмнөх оны мөн үеэс 845.5 нэгжээр өссөн байна.

График 2. ТОП-20 дундаж индекс, сараар

ibmyr5_Screen_Shot_2022-07-19_at_15_59.24_x974 Үнэт цаасны арилжаа өмнөх оноос 60%-аар буурч, 247 их наяд төгрөг болжээ

Мөн хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны зургаадугаар сард 4.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 96.2 (2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Инфляц галзуурлаа, хувийн хэвшлийн сайн менежерүүддээ найдаад үзвэл ямар вэ, Ерөнхий сайд аа DNN.mn

Ерөнхийлөгч нь тансаг хүлээн авалт хийж, Ерөнхий сайд нь төрсөн тосгондоо томоо сургууль бариулж, дардан зам тавиулсан шигээ төсвийн мөнгийг салхинд хийсгэж суух зуур инфляц сүүлийн арван жилийн рекордыг эвдлээ. Өнгөрсөн сарын инфляцийг харахнээ он гарснаас хойш 9.5 хувиар өсчихөж. Өмнөх сарынхаас даруй 1.5 хувиар өссөн гэх тоо дурайж байна. Товчхондоо бид 16.1 хувийн инфляцтай аж төрж сууна. Инфляцийн цойлолтод тээвэр, хүнс, эм тариа, хувцас, бөс бараа, орон сууц, ус цахилгааны төлбөр, хийн болон бусад түлшний үнэ голлож нөлөөлсөн гэх тайлбарыг Үндэсний статистикийн хорооноос өгөөд буй. Наадмын урт амралтаар шатахууны үнэ огцом өссөн гээд бодохоор өргөн хэрэглээний барааны үнэ ирэх өдрүүдэд өсөх зураг харагдаж байна. Ядаж байхад төсөвт амь тариа болдог зэсийн үнэ газардчихлаа. Эдийн засгийн аналитик мэдээлэл бэлтгэн хүргэдэг MIRA өнгөрсөн сарын тойм нийтлэлдээ “Дэлхийн эдийн засгийн барометр гэгддэг зэсийн үнэ 2021 оны эхэн үеэс хойш анх удаа тонн нь 8000 ам.доллараас доош уналаа. Бодлогын хүүгийн өсөлттэй холбоотойгоор ам.доллар чангарсан, БНХАУ-ын цар тахлын бодлогын нөлөөгөөр үйлдвэрлэл агшсантай холбоотойгоор зэсийн үнэ долдугаар сарын 4-нд сүүлийн 17 сарын доод түвшиндээ хүртэл буураад байна. Дунд хугацаанд эрэлт нэмэгдэх хүлээлтэд үндэслэн шинжээчид зэсийн үнийг 2022-2024 онд бага зэрэг өсөх таамаглал дэвшүүлжээ” хэмээн онцолж байв. Одоо зэсийн ханш 7000 руу орчихсон яваа. Он гарах үед тонн нь 12 мянган ам.долларт хүрч цойлж байсан гэхээр гучин хувиар унасан гэсэн үг. Цаашид хэд хүрч уруудахыг хэлэх боломжгүй гэсэн таамаг хөвөрч байна. Арга ч үгүй, ковидын дараах хямрал, геополитикийн хурцадмал байдал дэлхийн улсуудад тааварлашгүй нөхцөл үүсгээд нэлээд хэдэн сарын нүүр үзчихлээ. Дэлхий даяараа онолоос гажсан орчинд эдийн засгаа авч үлдэх гэж хичээж яваа гэсэн үг.

Европ тэр чигээрээ сандруу, АНУ шинэ сорилттой нүүр тулсан ийм цагт хугацаа алдалгүй ухаалаг шийдвэр гаргах хурдтай улс орнууд л элгээрээ газар хэвтчихгүйхэн шиг аж төрж таарна. Тахлын үед Америк ч мөнгө хэвлэсэн, манайх ч хэвлэсэн, ерөөс дэлхийгээрээ ийм арга хэрэглэсэн. Гэвч тэд пянгаа дааж, бид паникт орлоо. Шалтгааныг ухаж ядах юмгүй. Эрх баригчдын урагшгүй байдал, маневр хийх чадамжгүй өөрсдөө идэхийг урьтал болгосон хандлага, төсвийн үрэлгэн, ухаангүй зарцуулалт, авсан өр, зээлээ чулуу болгож чадаагүй алдаа, хөрөнгө оруулалт, бизнесийг хумьсан урт хугацааны алдаатай бодлого л инфиляцдаа дарлуулахад хүргэчихлээ. Товчхондоо эрх баригчдын энэ алдаанууд кг нь 5000 төгрөг байсан будааны үнийг хэдхэн сарын дотор 12 мянган төгрөгт хүргэж иргэдийн халаасыг сэгсэрч байна. Удахгүй намар болно. Сургууль, цэцэрлэг үүдээ нээж, ажил алба цэгцрээд ирэхээр хэрэглээ огцом өснө. Жил жилийн намар инфляц өсдөг нь жамын үзэгдэл болчихсон. Инфляц өсдөг үе дээр ойрын арван жилд ажиглагдаагүй өндөр инфляцийг нэмэхээр эдийн засаг яах бол, иргэдийн сарын орлогын үнэ цэн хэчнээн хувиар алдагдах бол? Хариулахад хэцүү асуулт. Сэтгэл өвтгөсөн хариу гарах нь ойлгомжтой асуулт гэвэл энэ л байна.

“Инфляц ганц бидний зовлон биш, Америкаас импортлож авсан инфляц л асуудал болоод байна” гэсэн утгатай тайлбар хэлдэг л дээ, албаныхан. Үнэн, бодитой шалтгаан мөн үү гэвэл мөн. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн тансаглахын дон шүглэсэн, тахлын хоёр жилийг сонгуульд зориулсан шоу болгож хувиргасан, эдийн засгаа хөгжүүлэх тэлэх ямар ч бодлогогүй эрх баригчдаас их юм болж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд хэрэгжсэнсэн бол ийм үед төгрөгөө цаас болгочихгүйхэн шиг амь зуух боломж байсан. Харамсалтай нь манай эрх баригчид арваад жилийн өмнөөс Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас эхлээд “урт нэртэй хууль”, “гэнэтийн ашгийн татварын хууль” гэх мэт элдэв хууль баталж популизмдсаар Оюу толгойгоос өөр гадны хөрөнгө оруулалтгүй болгочихсон нь нуух юмгүй ил үнэн. Бүр аймаар нь Оюу толгойн бүтээн байгуулалт бараг дуусчихсан. Өөрөөр хэлбэл ирэх жилээс гадаадын хөрөнгө оруулалт тэг рүү орох өндөр эрсдэл дунд бид амьдарч байгаа. Ийм хэцүү нөхцөлд аж төрж суугаа хэр нь дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчид чуулдаг PDAC-ийн өмнө Ерөнхий сайд нь “Орон нутгийн иргэд зөвшөөрөхгүй бол лиценз олгохгүй” гэсэн супер поп мэдэгдэл хийснийг уншигчид тод санаж буй байх. Шуудхан хэлэхэд өнөөгийн эрх баригчдад гадаадын хөрөнгө оруулалт татах ямар ч чадамж, сонирхол байхгүйг энэ мэдэгдлээс багцаалдчихаж болно.

Financial times Монголыг дараагийн БРИКС болох M3 гэх нэршилд багтааж, эдийн засгийн өсөлт 17 хувиар хэмжигдэж, гадны томоохон компаниуд Монголд оффисоо нээж байсан алтан үеийг ийм болгосон алдааг өнөөгийн эрх баригчид их дээрээс эхлүүлсэн. Хамгийн харамсмаар нь манай дарга нар алдаагаа засах сэтгэл, хандлага, шийдэл, бодлогогүйгээр улс орноо удирдсаар өнөөдрийг хүрээд буй. Тэгэхээр одоо бидэнд нэг л арга байна. Нэлээд хэдэн өдрийн өмнө эдийн засагч Б.Лхагважавтай үг сольж суухад мань эр “Сайн менежерүүдэд эрх чөлөөг нь өгчихмөөр байгаа юм. Тэд бараа бүтээгдэхүүнийг хаанаас ч олоод ирнэ. Компаниудад эрх чөлөө өгвөл тэд л дэлхийгээс мөнгө олж ирж эдийн засгаа сэвхийлгэнэ. Засгийг хараад бүтэхгүй нь ойлгомжтой болчихлоо шүү дээ. Бүр тодруулж хэлбэл ерэн оны үед жинхэнэ утгаар нь өгч байсан эрх чөлөөг хувь иргэддээ, компаниуддаа эдлүүлмээр байна. Тэгэхгүй бол эрх баригчдыг дагаж мөнгө саадаг цөөхөн компани л улстөрчидтэй хамт мөнгөждөг нь ил цагаан үнэн болсон. Улстөрчдийн хувьд гаргасан шийдвэрээсээ ашиг хүртдэг нь нууц биш. Жишээ нь бодлогын хүү өсгөсөн шийдвэр байна. Арилжааны банкууд зээл гаргахгүй байна гэдэг чинь яг нарийндаа төв банкаар дамжуулаад мөнгөө хүүлж байгаа л хэрэг. Хувь хүний итгэл найдвар, компаниудынхаа эр чадалд л найдах ганц боломж байна” гэж ярьсан юм.

Үнэн л дээ, улстөрчид, эрх баригчид эдийн засгаа тэлэх юу ч хийж чаддаггүйг өнгөрсөн арваад жил тов тодорхой харууллаа. Найдаж болох ганц нь хувийн хэвшил болоод байгаа нь булзах аргагүй үнэн. Хувийн хэвшлийнхээ сайн менежерүүдэд найдаад үзье. Тендер дагасан цөөхөн компаниудаа мөнгөжүүлж, тэгж мөнгөжүүлэх далимдаа өөрсдөө халаасаа зузаатгадаг хандлагаасаа татгалзах зоригтой баймаар байна, Ерөнхий сайд аа. Тахлын дараах хямрал, Орос Украйны дайн хурцадсан ийм хэцүү үед ганцхан жил л хувийн хэвшлийнхэндээ эрх чөлөө олгоод үзье. Муусайн баячууд гэж зүхүүлэн байж эдийн засгийг төдийгөөс өдий хүртэл авч явсаар ирсэн сайн менежерүүд ковидын дараах шинэ дэлхийд яаж тоглохоо мэдэрчихсэн яваа гэдэгт эргэлзэх юм алга. Дэлхийгээрээ барьц алдаж буй тодорхойгүй шинэ нөхцөлд үүнээс өөр арга, шийдэл харагдахгүй байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх 4.5 тэрбум төгрөгийн тендер зарлажээ DNN.mn

Нүхэн жорлонгийн аюул | News.MN

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх” нэртэй нээлттэй тендерийг энэ сарын 18-ны даваа гарагт зарлажээ.

Тендерийн нийт төсөвт өртөг нь 4.5 тэрбум төгрөг бөгөөд эх үүсвэр нь улсын төсвөөс гарах аж. /Тендерийн урилгыг үзэх/

Тендерийг энэ сарын 25 -ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ хэмээн заасан бөгөөд тендерийн нээлтийг 2022 оны тус өдрийн 10 цаг 10 минутад зохион байгуулах аж.

Түүнчлэн “Техник, тоног төхөөрөмж худалдан авах /Гэр хорооллын нүхэн жорлонг сайжруулах төсөлд/” нэртэй тендерийг Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас энэ сарын 19-ний мягмар гарагт зарласан байна.

Барааны өртөг 500 сая төгрөг бөгөөд эх үүсвэр нь орон нутгийн төсвөөс гарах аж. /Тендерийн урилга үзэх/

Categories
мэдээ цаг-үе

Монголд ирсэн 96 мянган жуулчны 45 мянга нь оросууд байна DNN.mn

Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 14-нд олон улсад нээлттэй улс болсноо албан ёсоор зарлаж, хилээ нээсэн. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн нөхцөл байдлыг богино хугацаанд сэргээж, голлох салбарын нэг аялал жуулчлалыг эрчимтэй сэргээх бодлого, үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж эхлээд буй юм.

Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байгаа билээ. Үүний үр дүнд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдад нээлттэй 49 орны нэг болсон байна.

Байгаль орчин, аялал жуулалчлын яамнаас мэдээлснээр, долдугаар сарын 18-ны байдлаар манай улсад нийт 96536 жуулчин аялжээ. Үүнээс ОХУ-аас 45425, БНСУ-аас 14282, Казакстан улсаас 10368 жуулчин тус тус ирсэн байна.